| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2021/0162/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/100 |
| Огноо | 2022-04-27 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Н.Бат-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/100
2022 04 2021/ШЦТ/100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа, улсын яллагч Н.*******, шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ж.Энхжаргал, шинжээч Ц.*******, С.*******, Х.*******, иргэний хариуцагч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Н.Бат- Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлттэй, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч овогт *******ын *******од холбогдох холбогдох эрүүгийн 20300180224 дугаартай, 178/2021/0162/Э/ индекстэй хэргийг 2021 оны 11 сарын - ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын - ны өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1.Монгол улсын иргэн, Ховд аймгийн ******* суманд ******* оны сарын - ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, ард өөлд, дээд боловсролтой, эдийн эй, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын багийн 2 дугаар айлын тоотод оршин суух, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын албанд ахлах эн ажилтай, аминдаа суудлын авто машин нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого төгрөг, ял шийтгэлгүй, ПЮ7218 дугаарын регистртэй, овогт *******ын ******* Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.******* нь нийтийн албан тушаалтан буюу Ховд хотын албаны зам тээвэр, инженерийн дэд бүтэц, төсөл хөтөлбөр хариуцсан нээр болон Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/150 дугаартай захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллахдаа 2018 оны 06 дугаар сараас 2019 оны 05 дугаар сарын хооронд Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар 7,1 дүгээр зүйлийн 7.1.7-д заасан “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, мөн зүйлийн 7.1.7-д заасан “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх; мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.2-д заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх”, мөн зүйлийн 37.1.3-д заасан “эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх”; мөн зүйлийн 37.1.9-д заасан “албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон тухайн албан тушаалыг эрхлэхээ зогсоосноос хойшхи хугацаанд төрийн болон албаны, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хадгалах, хувийн болон бусдын айшг сонирхлын төлөө ашиглахгүй, албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тараахгүй байх”; мөн зүйлийн 39.1.11-д заасан “албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших”; түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийн 50.1.1- д заасан “шударга өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх, мөн хэсгийн 50.1.2-д заасан “төрийн ашиг сонирхлыг дээдлэх”, мөн хэсгийн 50.1.3-д заасан “хувийн ашиг сонирхлын үүднээс хууль бус санал тавих, хүлээж авах, зөрчил, хууль бус үйлдэл гаргахгүй байх” ’заалтуудыг зөрчиж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсгийн 47.2.1-д заасан “техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх; мөн хэсгийн 47.2.2-д заасан “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх.”, Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 6- 1/4628 дугаар Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журмын 3.5 дугаар зүйлийн 3.5.1-д заасан “...бусад гишүүдийн адил эрх, үүрэгтэй оролцоно.”, мөн зүйлийн 3.5.3-д заасан “Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь хуралдааныг зарлан мэдээлэх, зохион байгуулах, худалдан авах ажиллагаанд баримтлах хууль, тогтоомжийн талаарх мэдээллээр гишүүдийг хангах, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл хөтлөх, шийдвэрийг баталгаажуулах” гэсэн хууль, журмаар өөрт олгогдсон албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан “Ховд аймгийн ******* суманд Автобусны зогсоол байгуулах ажлыг олон нийтийн оролцоотойгоор хийлгэх” 17 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийн мэдээллийг ашиглан, тендерийн баримт бичиг боловсруулах, санал авах урилга илгээх, Б.******* гэгчийг тендерт оролцох талаар ятгах, түүний нэрээр төсөвлөгдсөн үнийн дүнд бариулсан үнийн санал тооцоолол хийх, тендерийн бусад баримт бичгийг түүний нэрээр боловсруулан бэлтгэх, үнэлгээний хорооны хурлаар хэлэлцүүлсэн мэтээр тэмдэглэл хөтлөх, шийдвэрийг баталгаажуулах зэргээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ажил гүйцэтгэх санхүүжилтийн урьдчилгаанд орон нутгийн хөгжлийн сангаас олгосон 117000 төгрөгийн санхүүжилтээс 6 сая төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын -ны өдөр Б.*******ын ХААН банкны 586226299 дансаар дамжуулан гаргуулан хувьдаа авч өөртөө давуу байдал бий болгосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ын өгсөн...Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 06 сарын 14-ний өдрийн А/150 дугаартай “ Үнэлгээний хороо байгуулах тухай “ захирамжаар “ Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх Автобусны буудлуудад сүүдрэвч хийх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан ба миний бие үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллах болсон. Үнэлгээний хорооны нарийн бичгийн хувьд тендерийн бүх процессыг хариуцдаг байгаа. Тухайн тендерийг олон нийтийн оролцоотой зарлах байсан. Цахимаар зарласан. Тухайн үед нэг л иргэдийн бүлэг буюу Б.*******ын “Эвийн гагнаас” бүлэг ирж уулзсан. Би Б.******* гэгчид иргэдийн бүлгийг тусгай маягтын дагуу баталгаажуулдаг гэдгийг хэлээд тухайн баримтыг гаргаж өгөөд нотариатаар батлуулах ёстой гэдгийг хэлээд явуулсан. Анхны хуралдаанд Үнэлгээний хорооны дарга Ц.Цогтбаяр нь Улаанбаатар хотод байсан тул үнэлгээний хорооны гишүүд болох Ц.Нанжид, Л.Сонинбаяр болон миний бие хуралд оролцсон тул тендерийг нээсэн байгаа. Тухайн тендер нь он дамжсан ажил байсан тул шуурхай хийлгэхийн тулд материалаа ирүүлсэн нэг бүлэгийг л шалгаруулсан. Тухайн тендерийн ажлын даалгаварт заасан бүхий л ажлыг хийлгэхийн тулд зарим үед Б.*******ад шаардлага тавьдаг байсан. Уг тендерийн ажлыг хийх явцад алаг шалыг суулгахад алаг шал авах мөнгө байхгүй гэсэн тул миний бие “Авга – Ач” ХХК – ний захирал Г.Батбаяртай ярьж 400000 төгрөгний алаг шалыг авч өгсөн. Би өөрөө хариуцаад мөнгийг нь төлүүлнэ гэсэн тул надад найдаад өгсөн. Гэтэл Б.******* нь тухайн мөнгийг өгөөгүй тул би өөрөө төлөөд одоо 100000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн байна. Б.*******ын гэрийн дэргэдүүр өнгөрч байгаад мөнгөө авах гээд гэрт нь ортол намайг заамдаж барьж аваад эхнэрээ бичлэг хий гээд дүүгээ дуудаад байсан. Тэгээд цагдаа дуудсан. Цагдаагаас гэртээ иртэл цахим сүлжээнд намайг 00000 төгрөг авсан талаар бичсэн байсан. Б.*******ын хувьд надад 6 сая битгий хэл зээлж авсан материалын үнэ 0000 төгрөгийг ч төлөхгүй байсан. Миний хувьд нийтийн албан тушаалтан биш. Ховд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Д.Энхболдын албан тоотод намайг нийтийн албан тушаалтан биш гэдгийг тодорхой бичсэн байгаа. Миний хувьд төслийн менежерийн хувьд ******* сумын тендерийн 70-80 хувьд нь ажилласан. 8 автобусны зогсоол хийхэд нэг зогсоолд төгрөг зарцуулагдсан байгаа. Тендерийн хорооны нарийн бичгийн дарга нь гишүүний адил саналын эрхтэй байгаа. Ажлын төсөв, ажлын даалгавар хоёр ялгаатай. Мөрдөн шалгах ажиллагааг хэт нэг талыг барьж хийсэн. Тухайн ажилд хөндлөнгийн хяналтыг ажлын хэсэг байгуулан хяналт тавьдаг байгаа гэв. Шүүгдэгч Д.******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд эцсийн үгэндээ: Яг үнэндээ бол төрийн төлөө ажил хийж яваад ийм байдалд орж байгаад харамсаж байна. Миний хувьд шүүхэд итгэх итгэл алдагдаж байна. Шүүхийг үнэн мөнийг тогтоох байх гэж бодож байсан. Гомдолтой байна. Миний хувьд цалингийн зээлтэй, нурууны суулттай, сахартай, ажлаа хийж явсны төлөө ингэж болохгүй. Би гэм буруугүй. Дарга нарын даалгаварыг биелүүлж яваад хариуцлага хүлээхэд гомдолтой байна. Бага насны хоёр хүүхэдтэй, төрийн төлөө үнэнчээр явсны төлөө гудамжинд гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Ховдын өнгө үзэмжийг сайжруулах “Тарвас”, “Домбо” гээд бүгдийг санаачилсан, хэрэгжүүлсэн ажил их бий...гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Ц.******* мэдүүлэхдээ: Манай хөрөнгийн үнэлгээний “ВЕНДО” ХХК нь Сангийн яамны тусгай зөвшөөрөлтэй, хөрөнгийн үнэлгээг аж ахуйн нэгж хэлбэрээр үйл ажиллагаа явуулж үнэлдэг байгаа. Миний хувьд хөрөнгийн үнэлгээчний тусгай зөвшөөрөлтэй. Хоёр эний хувьд хөрөнгийн үнэлгээ хийх сертификаттай. 2020 оны сарын 20- ны өдөр мөрдөгч Д.Алтангэрэлийн тогтоолоор хөрөнгийн үнэлгээ гаргасан. Бид эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр үнэлгээ хийдэг. Сүүлд шүүгчийн захирамжаар тавьсан асуултанд дүгнэлт гаргасан. Сүүлд шүүгчийн захирамжинд алаг шал, хогийн сав, сандал хийхэд зарцуулагдсан хөрөнгийн үнэлгээг нэмж гаргуулахаар шинжээчид даалгасан тул урьд гаргасан үнэлгээ өөрчлөгдөж гарсан байгаа. Бид Улаанбаатар хотоос тухайн үед тээвэрлэгдэх нэг тонн ачааны үнэлгээгээр тухайн үеийн тээврийн хөлсний ханшаар 300000 төгрөг гэж тооцсон. Иймд материалын зардал дээр нэг тонн ачааны тээврийн хөлсийг 300000 төгрөгөөр тооцож үнэлгээ гаргасан. Хэрэгт авагдсан баримтанд далд ажлын зардал тусгагдаагүй тул энэ талаар дүгнэлт гаргаагүй. Хөрөнгийн үнэлгээг тус бүрт нь №1, №2 хүснэгтээр үзүүлж, 8 автобусны буудлын сүүдрэвч хийхэд зарцуулагдсан материалын зардлыг хөрөнгө тус бүрээр үнэлсэн байгаа. Шинжээчийн зардалд 80000 төгрөгийг нэхэмжлэхээр нэхэмжилснийг гаргуулж өгнө үү гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Б.******* мэдүүлэхдээ: Д.******* нь 2017 онд нэг удаа манайд ирээд танилцаж байсан. Тухайн үед багийн дарга нартай ирж байсан. Миний хувьд тендер гэдэг зүйлийн талаар мэдэхгүй. Д.Аринуболдын авчир гэснийг аваачиж өгч байсан. Намайг иргэдийн бүлэг байгууллаад ажил хий гэхээр нь өөрийн дүү Б.Энхболд, мөн Г.Энхбулган нарын хамт бүлэг байгуулж, нотариатаар батлуулж ир гэхээр нь түүнийг нь батлуулж, Д.*******од өгсөн. Д.******* нь 8 автобусны зогсоол хийнэ гэхэд түүнийг нь өөрт байсан төмрөөр гагнаж хийсэн. 2018 оны 11 сарын 20- дын үеэр миний дансанд эхний мөнгө гэсэн мөнгө орсон. Д.******* хот явж материал авчирах гэж байна зургаан сая төгрөг өг гэхээр нь түүнийг өөрийн данснаас бэлэн аваад 11 сарын -ны өдөр байх өглөө 10 цагийн үед гэрийнх нь гадна очоод машин дотор өгсөн. Тухайн мөнгө 2 боодол 20000 төгрөг, бусад 10000, 20000 төгрөг холилдсон байсан. Тэгээд өвөл болоод ажил зогссон. Дараа нь хавар нь ажил эхлээд үлдэгдэл ажлыг хийсэн байгаа. Миний хувьд Д.*******ын ажил хийж байна гэж ойлгож байсан. Д.******* нь газар шорооны ажлыг нь хийсэн. Цементийг өөрөө авчирсан байгаа. Алаг шалыг нэг найзаасаа авч өгсөн. Миний хувьд 2- 3 сая төгрөгний ашиг олсон. Д.*******ын хувьд намайг юм хийдэг гэдгийг мэддэг тул итгээд ажил олж өгсөн байх. Тухайн мөнгийг миний хувьд өөрийн мөнгө гэж ойлгож байгаагүй. Д.******* 2019 оны сард манайд согтуу ирээд 3 сая төгрөг нэхэхэд нь цагдаа дуудаж өгсөн. Надаас мөнгө нэхсэн талаар Ганбаатар гэдэгт хэлсэн. Тухайн гомдлоо холбогдох байгууллагад гаргаарай гэж байсан. Би Д.*******од 00000 төгрөг өгсөн талаараа эхнэр Н.Балцэцэг, ээж Г.Балжинням, дүү Б.Энхболд нарт хэлж байсан. Г.Эрдэнэбулганы хувьд хэдэн хоног цуг ажилласан тухайн мөнгийг өгсөн байгаа. Ажил хийх явцад ******* сумын Иргэдийн хурлын төлөөлөгч гэсэн гурван хүн ирж үзэж байсан. Д.******* хүмүүс очих гэж байгаа талаар хэлж байсан. Элс татаж, алаг шал хийх ажлыг Д.******* хийсэн. Тухайн үед нэг автобусны зогсоол 800 гаруй мянган төгрөгөнд хийгдэж байсан. Би ер нь тендер авч байгаагүй тул энэ талаар ойлголт байхгүй. Д.******* энэ ажлын талаархи саналыг анх тавьсан. Д.******* нь цемент , банз зэрэг сая төгрөгний материал өгсөн. 5700000 төгрөгөнд ихэнх ажлыг босгосон байгаа. Тендертэй холбоотой бүх бичиг баримтыг Д.******* зохицуулсан. Урьд нь гагнуур хийж байсан талаар баримт хэрэгтэй гэхээр нь хоёр хүнээс бичиг авчирж өгсөн. Сүүлийн санхүүжилт орсны дараа Д.******* нь надаас 3 сая төгрөг өгөхийг шаардсан. Би урьд өгсөн мөнгөнөөс үлдсэн 5 сая төгрөг хангалттай гэж хэлсэн. “Эвийн гагнаас” гэдэг нэрийг Д.******* өгсөн. Тухайн үед гарын үсэг зур гэхээр нь дээд, доод талыг уншаад зурдаг байсан. Ажил хүлээлцсэн актанд би гарын үсэг зураагүй. Миний гарын үсэг биш. Тухайн ажил хүлээлгэж өгөх үед миний шаардлага байхгүй гэж Д.******* хэлж байсан ... гэв / 3-р хх-ийн 223-228 дугаар хуудас/ Баримт бичигт үзлэг хийсэн... Иргэн Бямбасүрэнгийн *******ын ХААН банкин дахь 58626299 тоот дансны нийт 19 хуудас хуулга байх ба 2018 оны 11 сарын 01- ний өдрөөс 2020 оны 01 сарын 13- ны өдрийн хоорондох хуулга байна. 2018 оны 11 сарын 20- ны өдрийн 11 цаг 46 минутанд “Авто зогсоол сүүдрбарих ажлын урьдчилгаа” гэсэн утгаар 117000 төгрөгний орлого орж ирснээр дансны үлдэгдэл 11778593.75 төгрөг болсон байна. 2018 оны 11 сарын -ны өдөр 10 цаг 03 минутанд ЯЛАЛТЩ гэсэн утгаар 00000 төгрөгний зарлага гарснаар 3370293.75 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2019 оны 11 сарын 29- ний өдөр “ Авто зогсоол сүүдрэвч хийх ажлын эцс үлдэгдэл Хо ******* ОНХСан” гэсэн утгаар 5040000 төгрөг орж ирсэн... гэх тэмдэглэл/ 1-р хх- ийн 22 дугаар хуудас / Бямбасүрэнгийн *******ын ХААН банкны 58626299 тоот дансны деподэлгэрэнгүй хуулга / 1-хх- 30-48 дугаар тал / Бямбасүрэнгийн *******, Бямбасүрэнгийн Энхболд, Галбаатарын Эрдэнэбулнарын хамтран ажиллах гэрээ / 1-р хх- ийн 50 дугаар тал / Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г. Эрдэнэбулганы өгсөн...Б.******* ах 2018 оны сүүлээр “Автобусны зогсоол хийх ажил байна чи хамт хийх үү” гэж хэлээд би хамт хийхээр болсон. Би 6 ширхэг автобусны зогсоолын рам хийхэд гагнуурын ажилд нь тусалсан. Тухайн үед Б.*******, Б.Энхболд нар хамт ажилласан. ******* сумаас хийлгүүлж байгаа ажил гэж Б.******* ах хэлж байсан. Би тухайн ажлыг дуустал хийгээд 500000 төгрөг авахаар болсон боловч дуусаагүй тул 180000 төгрөг авсан. Б.******* ах хамт ажиллаж байх үедээ ******* сумын ажлын албаны эн Д.******* Улаанбаатар хотод эмчилгээнд явах гээд 00000 төгрөг бэлнээр авсан гэж хэлж байсан. Би тэр хоёрыг мөнгө өгч авч байсныг харсан зүйл байхгүй. Энэ талаар Б.*******аас сонссон. Намайг ажиллаж байх үед ямар нэгэн ажил шалгасан хүн ирж байгаагүй ... гэх мэдүүлэг / 1-рхх- ийн 69-70 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Ганданповронгийн өгсөн...Нутаг дэвсгэрнэгжийн тухай хуулиар сумын Засаг даргын хэрэгжүүлэх нэр бүхий 19 заалттай ажил, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байсан. Мөн аймгийн Засаг даргатай гэрээ хийж гэрээний дагуу ажиллаж байсан. Мөн Иргэдийн хурлаар батлуулсан Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлийн дагуу ажиллах чиг үүрэг болон бусад хуулинд заасан эрх үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байсан. Төсвийн тухай хуулиар төсвийн ерөнхийлөн захирагч нь сумын засаг дарга. Харин төсвийн шууд захирагч нь Тамгын газрын дарга байдаг. Орон нутгийн хөгжүүлэх сангийн хөрөнгийг зарцуулах нэр томъёог Иргэдийн хурлын төлөөлөгчид баталж, батлагдсан нэр томъёо , төсвийг өөрчлөхгүйгээр сумандаа худалдан авах ажиллагааг шууд зохион байгуулах ба тэрийг сумын Засаг даргын Тамгын газар зохион байгуулдаг. Худалдан авах ажиллагааны тухай хуулиа барьж худалдан авах ажиллагааг зохион байгуулж, шалгарсан хувь хүн, компани, нөхөрлөлтэй Засаг дарга гэрээ байгуулан гүйцэтгүүлдэг байгаа. Мөн санхүүжилтийн эрхийг Засаг дарга нээж баталгаажуулдаг. ******* сумын нутаг дэвсгэрт автобусны зогсоол байгуулах ажлыг олон нийтийн оролцоотойгоор хийлгэх тендерийн бичиг буюу уг ажлыг иргэдийн бүлгээр хийлгэх худалдан авалтыг зохион байгуулах ажлыг тухайн үед төсвийн шууд хувиар ******* сумын Тамгын газрын дарга Д.Ариунбилэг тушаал гаргаж үнэлгээний хороог байгуулсан. Энэ ажлын тухайд надаас хөндий ажил гэж ойлгож болно. Би дээр дурдсан уг ажилд гар бие оролцоогүй, үнэлгээний хороонд хэн хэн ажилласан талаар мэдэх зүйл байхгүй. Сүүлд фейсбүүкээр Бямбасүрэнгийн ******* мэдээлэл тавьсныг хараад Д.******* оролцсон байна гэдгийг мэдсэн. Тухайн үед Тамгын газрын дарга Д.Ариунбилэг нь хотод сургалтад хамрагдаж байсан тул миний бие захирамж гаргаж, үнэлгээний хорооны даргаар Засаг даргын орлогч Ц.Цогтбаяр, гишүүдээр нь Л.Сонинбаяр, Ц.Нанжид, Ц.Батчимэг нарийн бичгийн даргаар Д.******* нарыг томилсон байна. Би үнэлгээний хороо байгуулсан боловч цаашдаа юу болсон талаар мэдэх зүйл байхгүй. Энэ ажлын тухайд үлдэгдэл санхүүжилт нь намайг ажлаа өгсөний дараа оны дараа олгогдсон байх...гэх мэдүүлэг / 1-хх – ийн 73-74, 75-76 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Нанжидын өгсөн...Анх 2018 оны 06 сарын 14- ний өдрийн сумын Засаг даргаар ажиллаж байсан Ц.Ганданповронгийн А/150 дугаар захирамжаар ******* сумын нутаг дэвсгэрт байрлалтай автобусны буудлуудад сүүдрэвч барих ажлын үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан. Анх энэ тушаалтай танилцахад Д.******* ажлын даалгаварыг гаргаж байгаа гэж хэлээд сүүдрэвчний зурагнуудыг харуулж байсан. Ерөнхийдөө тендерийн баримт бичгийг Д.******* боловсруулж үнэлгээний хорооны гишүүдэд танилцуулсан ба надаас санал байна уу гэж асуухаар нь уншиж танилцаад саналгүй гэдгээ хэлсэн. Нарийн ширийн зүйлийг санахгүй байна. Тендерийн он сар өдрийг санахгүй байна. Ямар ч байсан тендерийг нээхэд нэг л иргэдийн бүлэг тендерийн материалыг ирүүлсэн байсан. Тендерийн нээлтийн үйл ажиллагаа ******* сумын Засаг даргын Тамгын газрын ажлын албаны дарга Д.*******ын албан өрөөнд болсон. Нээлтийн үйл ажиллагаанд үнэлгээний хорооны дарга / Засаг даргын орлогч/ Ц.Цогтбаяр, нарийн бичгийн дарга Д.******* бид гурав байсан санагдаж байна. Бусад гишүүд ирээгүй байсан. Иргэдийн бүлгээс нээлтэд оролцоогүй. Миний тухайд тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан ба захиалагчийн өгсөний дагуу тендерийн өгөгдөлтэй танилцаж дэмжих саналаа өгсөн. “Эвийн гагнаас” бүлгийн хувьд техникийн тодорхойлолтод заасан багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмж ажиллах хүч нь шаардлага хангаж байсан. Тухайн үедээ гол юмнуудаа үзээд саналаа өгсөн. Тухайн гэрээний дагуу хийж гүйцэтгэж байгаад хяналтыг ******* сумын Захирагчийн ажлын албанаас хяналт тавих ёстой. Ажил үүргийнхээ дагуу Б.******* хяналт тавих ёстой. Тухайн гэрээнд тусгагдсаны дагуу автобусны сүүдрэвчүүд хийгдсэн. Тухайн үед Автобусны зогсоолын сүүдрэвчийн ажлыг хүлээн авах ажлын хэсэгт томилогдсоноо одоо харж байна. Тэр үед ажлын албаны эн Д.******* нь манай ажил дээр ирээд автобусны зогсоолын сүүдрэвчийн ажлыг хүлээн авч байгаа та гарын үсэг зурчих гэхээр нь зурж өгөөд явуулсан. Тухайн үед ажлын хэсгийн ахлагчаар оролцсоноо мэдээгүй. Тухайн үед ажлыг хэсэг хуралдаж санал нэгдэж хүлээн авсан зүйл байхгүй. 2018 оны 11 сарын 07- ны өдрийн хуралд Д.******* бид хоёр гарцаагүй байсан. Би тухайн үед 3 хүн байсан болохоор Ц.Цогтбаяр даргыг байсан гэж урьд талын мэдүүлэгт өгсөн байна. Одоо санахад Ц.Цогтбаяр дарга гадаад явсан байсан байна. Тухайн хуралд Д.******* бид хоёроос өөр хэн байсныг санахгүй байна. Тухайн үед 3 хүн байсан шиг санагдаж байна. Нээлтийн тендер шалгаруулах хурал болох үеэр Д.******* намайг дуудаж, би тэдний өрөөнд ороход тендерт нэг нөхөрлөл материал ирүүлсэн байсан. Бусад хүмүүсээ дууд гэсэн. Тухайн материалтай танилцахад ямар ч асуудалгүй материал байсан. Би нэг материал ирсэн, техникийн тодорхойлолт ажлын даалгавар нийцэж байна гэсэн санал хэлээд гарсан. Түүний маргааш нь Д.******* манай өрөөнд орж ирээд тендер сонгон шалгаруулалтын тэмдэглэл гаргачихлаа та гарын үсгээ зурчих гэхээр нь зураад явуулсан. Намайг нарын үсэг зурахад бусад хүмүүс зураагүй байсан. Энэ хүмүүс ямар саналтай байна гэхэд Д.******* “би бүх хүнтэй ярьсан. Бүгд дэмжиж байна” гэхээр нь тухайн үед нэг нөхөрлөлийн материал ирсэн, материал нь асуудалгүй болохоор нь гарын үсгээ зураад явуулсан...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 77-78, 79, 3-рхх- 24 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхболдын өгсөн...2018 оны 10 сард Б.******* “аймгийн төвийн автобусны зогсоолд сүүдрэвч барих ажил байна. Иймийн тулд иргэдийн бүлэг байгуулах ёстой юм байна” гээд иргэдийн бүлэг байгуулах талаар ярилцсан. Бусдыг нь Б.******* зохицуулна гэсэн. Тэгээд удалгүй “Эвийн гагнаас” нэртэй иргэдийн бүлэг байгуулсан талаар хэлсэн. Удалгүй бүлгээ байгуулаад ажлын эхний санхүүжилт сая арай хүрэхгүй мөнгө орж ирлээ. Эхний мөнгөнөөс тендер зарладаг, эргээд гүйцэтгэлээ хүлээн авдаг Д.******* гэх 00000 төгрөгийг нь аваад явчихлаа. Үлдэгдэл мөнгөн дээр нь 30 хувийн санхүүжилт аваад ажлаа дуусгана гэж хэлсэн. Тэгээд үлдсэн мөнгөндөө Б.******* материал захиж авахуулаад ажлаа хийж эхэлсэн. 2018 оны сад санхүүжилт хүрэхгүйн улмаас ажил зогссон. 2019 оны 04 сарын сүүлээс хүнээс мөнгө төгрөг зээлж аваад ажлаа хийгээд 2019 оны 05 сарын эхээр ажлаа хүлээлгэж өгсөн. Тэгээд гүйцэтгэлийн мөнгө нь орж ирэхгүй байж байгаад 2019 оны 11 сарын сүүлээр орсон. Би цалин гэж 800000 орчим төгрөг авсан. Намайг гэрээ гэж бий юу гэхэд Д.*******од байгаа гэж байсан. Ажлын явцад Д.******* нь ирээд тийм өнгөөр буд, ийм өнгөөр буд гэж хэлж байсан. Б.******* ах анх 17 сая төгрөг гээд бид хоёр тооцоо хийж үзээд болох юм байна гэж тооцсон. Д.******* нь 00000 төгрөгийг цаашдаа ажил олж өгнө гэж хэлээд эхний санхүүжилтийн дараагаар бэлнээр авсан гэж Б.******* ах хэлж байсан. Б.******* ах бид хоёр нэг хашаанд амьдардаг. 2019 оны сард орой 19 цагийн орчим Д.******* нь манай гэрийн хаалгыг шал согтуу татаад шагайчихаад цаашаа яваад өгөхөөр нь шагайхад цаашаа утсаар яриад явж байгаад Б.*******ын гэр лүү орсон. Тэгтэл удалгүй Б.*******ын охин орж ирээд “аавтай хүн зодолдоно гээд байна. Цагдаа дуудаад орхиоч” гэхээр нь би өөрийн 99861329 дугаарын утаснаас цагдаа дуудсан. Тэгээд Б.*******ын гэрт ороход нэг нэгнийгээ заамдаад барьсан байсан. Би ороод салгасан. Д.******* “миний нуруу өвдөж байна гээд гэрийн хаалганы босгон дээр сууж байсан. Удалгүй цагдаа болон Д.*******ын эхнэр ирээд аваад явсан. Д.******* нь гуйлгачин минь надад 3000000 төгрөг өг гэхэд нь Б.******* би чамд 00000 төгрөг өгсөн...гээд маргалдаж байсан. Тэгээд Д.******* гарахдаа удмаар чинь устгана гээд гарсан. Цагдаа дээр очиход сахарын өвчтэй гээд эрүүлжүүлээгүй. Мөнхцоож дэслэгч надаас тайлбар авах үед нь болсон зүйлийн талаар бүгдийг хэлсэн. Б.*******ад нь Д.*******од 00000 төгрөг өгсөн талаар хамт ажиллаж байсан Г.Эрдэнэбулган, мөн гэрийнхэндээ хэлсэн, мэдэж байгаа байх...гэх мэдүүлэг / 1-хх- ийн 83-84 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Энхтайвангийн өгсөн...Би 2019 оныдугаар сард ажилд орно. Тухайн ажлын меженерээр Ховд аймгийн Захирагчийн ажлын албаны эн Д.******* байсан бөгөөд ажлын явц үр дүнгийн талаар хяналт тавих үүрэгтэй. Тухайн гэрээний дагуу “Эвийн гагнаас” иргэдийн бүлэг нь 10 газарт 10 сүүдрэвч, нэмэлтээр 2 байршилд замын эвдэрсэн хашлага зэргийг хийж гүйцэтгээд хүлээлгэн өгсөн. Тухайн үед гэрээний биелэлт бүрэн хангагдсан гэж үзээд 2019 оны 05 сарын - ны өдөр ажлын хэсгийн ахлагчаар Ц.Нанжид, гишүүдэд Л.Дорждэрэм, Х.Мөнхжаргал, Д.******* нар орж би нарийн бичгийн даргаар ажиллаж тухайн ажлын гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн гэж үнэлж хүлээн авсан. Тухайн ажлыг хүлээж аваад ажлын үлдэгдэл хөлс мөнгийг акт тайлан бүрэн гарсны дараа өгөх ёстой байсан боловч тухайн ажил нь 2018 оны төсөвт суугдсан ажил байснаас үүдэж санхүүжилт нь удааширч 2019 оны 11 дүгээр сард үлдэгдэл эцсийн санхүүжилтийг “Эвийн гагнаас” иргэдийн бүлгийн ахлагч Б.*******ад өгсөн. Тухайн үед гэрээнд заагдсан ажлыг 100 хувь гүйцэтгэсэн гэж хүлээж авсан. Автобусны сүүдрэвчийн ажлыг хүлээн авсан таван хүн тавуулаа нийлж хуралдаж явж үзсэн зүйл байхгүй. Миний хувьд Д.******* ах өрөөнд орж ирээд “автобусны сүүдрэвчний байршилд хийгдсэн ажил бүрэн дууссан, энэ ажилд чи нарийн бичгээр орж байгаа” гэж хэлээд надад 10 байршлийн 10 ширхэг сүүдрэвчний зураг болон хоёр байршлын хашаа зассан зургийг үзүүлээд “үүнийг одоо хүлээж авч байна” гээд надад акт өгсөн. Тэгээд би тухайн актан дээр гарын үсэг зураад Д.*******од өгсөн...гэх мэдүүлэг / 1-рхх-ийн 88-89 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Мөнхжаргалын өгсөн...Би тухайн ажлтендерийн талаар мэдэх зүйл байхгүй. Харин хүлээн авах ажлын комисст орсон гэдгээ сүүлд мэдсэн. Би Ховд аймгийн ******* сумын Захирагчийн ажлын албанд энээр ажилладаг Д.*******ыг ажлын шугамаар танина. 2018-2019 оны 03 сар хүртэл нэг өрөөнд сууж байсан. Тухайн үед автобусны сүүдрэвчийн ажлыг хэн хэн оролцсон комисс хүлээн авсан талаар мэдэхгүй. Д.******* бид хоёр нэг өрөөнд суудаг бөгөөд 2019 оны хавар Д.******* нь “хоёулаа цуг гараад автобусны сүүдрэвчийн ажлыг хараад ирье” гэж хэлээд бид хоёр өрөөнөөс цуг гарч 2 автобусны сүүдрэвчийг машинтай явж үзээд өрөөндөө ирсэн. Түүнээс хойш 2 сар орчмын дараа Д.******* надад хандаж “Мөнхжаргалаа эртээд хоёулаа үзсэн автобусны сүүдрэвчийг хүлээн авч байгаа юм , гарын үсгээ зурчих” гээд цаасан дээр гарын үсэг зуруулаад авсан. Тухайн хүлээн авсан комисс хуралдаж санал нэгтэйгээр тухайн ажлыг хүлээн авсан зүйл байхгүй. Д.******* гарын үсэг зуруулж авсан. Тэгээд тэр ажлыг хүлээгээд авчихсан. Д.******* надад хэлэхдээ гүйцэтгэл 100 хувь биелэсэн, одоо энэ ажлыг хүлээгээд авчихъя гээд гарын үсэг зуруулсан...гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 90 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч /асан / Л.Дорждэрэмийн өгсөн...Би тухтендер сонгон шалгаруулалтад ороогүй. Энэ талаар мэдэхгүй. Би Ховд аймгийн ******* сумын Захирагчийн албанд энээр ажилладаг Д.*******ыг ажлын шугамаар танина. 2019 оны хавар 05 дугаар сарын сүүлээр Д.******* миний ажил дээр ирээд надтай уулзаад “ таныг нийтийн эзэмшлийн газарт Автобусны сүүдрэвч хийх ажил хүлээн авах комисст оруулчихсан, та гарын үсгээ зураад өг“ гээд байхаар нь би “за за гудамжинд баригдсан нь үнэн юм чинь зурчихъя” гээд гарын үсгээ зурчихсан. Д.******* тэр өдөр надаас гарын үсэг авахдаа өглөө манай ажлын үүдэн дээр машинтайгаа ирээд зогсчихсон байсан. Би машинд нь ороод суухад та үүн дээр зурчих гээд цаас өгөөд гуйгаад байхаар нь гарын үсгээ зурж өгөөд явуулсан. Тухайн үед би гарын үсэг зурахгүй гээд нэлээн төвөгшөөхөд Д.******* энэ ажил гүйцэт хийгдсэн ажил байгаа юм та зураад өгчих гээд гуйгаад байхаар нь зурж өгөөд явуулсан. Явцын шалгалт би хийгээгүй. Би өөрөө хот тохижилттой холбоотой учраас Д.*******од шүүмжлэлтэй хандаж “ арай биш байна. Ядаж будгийг нь өөр өнгөөр будуулчихгүй яасан юм “ гэж хэлж байсан. Би уг ажлын комисст ажиллахдаа яг өөрийн биеэр очиж үзээд тухайн үеийн комисс санал нэгтэйгээр ажлыг хүлээн авъя “ гэж шийдвэрлэсэн зүйл байхгүй. Намайг гарын үсэг зурахад бусад гишүүд зурчихсан байхаар нь би зурж өгөөд явуулсан. Тухайн ажилд ******* сум хэрхэн хяналт тавьдаг талаар мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91-92 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Балцэцэгийн өгсөн...Би Д.*******ыг сайн мэдэхгүй. 2018 оны 11 дүгээр сард манай нөхрийн дансанд мөнгө орсон. Тухайн үед Б.******* надад хэлэхдээ “Автобусны буудал дээр сүүдрэвч барих ажил Д.******* авч байгаа юм байна. Би түүнийг нь хийх гэж байгаа юм “ гэж хэлж байсан. Тухайн үед Б.******* нь “Д.******* энэ мөнгөнөөс 6 сая төгрөг өг” гэж байна гээд маргааш нь банк руу яваад Д.*******од 6 сая төгрөг өгнө гээд данснаасаа 6 сая төгрөг аваад явсан. Түүнээс хойш манай нөхөр Б.******* нь Б.Энхболд, Х.Энхбулган нартай нийлж автобусны сүүдрэвчийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Тухайн ажил дууссаны дараа 2019 оны 11 сард Д.******* нь манай гэрт ирээд “чи миний мөнгийг өг” гээд дахин мөнгө нэхэж манайд хэрүүл болж цагдаад дуудлага өгч байсан. Б.******* нь ХААН банкнаас 6 сая төгрөг аваад явсан. Хаана өгсөн талаар мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 96-97 дугаар хуудас/ Ховд аймгийн ******* суманд Автобусны зогсоол байгуулах ажлыг онийтийн оролцоотойгоор хийлгэх тендерийн баримт бичиг /1-р хх-ийн 189-210 дугаар хуудас/ Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар “ ******* сумбагуудад автобусны зогсоол байгуулах” олон нийтийн оролцоотой ажил гүйцэтгэх тендерийн баримт бичиг /1-р хх-ийн 211-250 дугаар хуудас/ Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 06 сарын 14-ний өдрийн А/150 дугаартай “ Үнэлгээний хороо байгуулах тухай “ захирамжаар Орон нутгийн сангийн хөрөнгөөр хийгдэх “ Автобусны буудлуудад сүүдрэвч хийх” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог үнэлгээний хорооны дарга Ц.Цогтбаяр/ Засаг даргын орлогч/, гишүүдэд Л.Сонинбаяр/ Хөгжимт драмын театрын нягтлан бодогч/, Ц.Нанжид / МЭҮ-ийн тасгийн дарга/, Ц.Батчимэг/ Төрийн аудитын газрын нягтлан бодогч/, нарийн бичгийн дарга Д.******* / ХЗАА-ны эй/ нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан баримт /2-р хх-ийн 01 дүгээр хуудас/ Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 02 сарын 06- ны өдрийн Б/03 дугаартай Захирагчийн ажлын албаны нээр Д.*******ыг үргэлжлүүлэн ажиллуулах тухай захирамжаар “ Захирагчийн албаны бүтэц орон тоо шинэчлэн баталсантай холбогдуулан *******ын *******ыг 2018 оны 01 сарын 02- ны өдрөөс эхлэн зам тээвэр, инженерийн дэд бүтэц, төсөл хөтөлбөр хариуцсан энээр үргэлжлүүлэн ажиллуулсан ... /1-р хх- ийн 18 дугаар хуудас, 2-р хх-ийн 21 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Бирваагийн өгсөн...Д.******* гэх хүнтанихгүй. Б.******* бид хоёр найз нөхдийн холбоотой. Би Ирвэсний үүр компанитай. Тухайн компанийг одоогоос 3 жилийн өмнө аялал жуулчлалын чиглэлээр байгуулсан. Б.******* нь манай компанид ямар нэгэн ажил хийж байгаагүй. Б.******* нь над дээр ирээд “ дүү нэг тендерт орох гэсэн юмаа, тэгтэл урьд өмнө ажиллаж байсан компаниас тодорхойлолт авчир гээд байна. Та надад нэг тодорхойлолт хийж өгөөч” гэхээр нь би тамга дарж өгөөд явуулсан. Тухайн үед тодорхойлолт бичиж өгөөгүй, цагаан цаасан дээр тамга дарж өгөөд явуулсан. Тэр цаасыг Б.******* өөрөө ирж аваад явсан. Б.******* нь гагнуур хийдэг залуу. Би ямар нэгэн гагнуур хийлгэж байгаагүй... гэх мэдүүлэг / 2-рххийн 106 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Өсөхбаярын өгсөн...Д.*******ыг танина. Бид хоёр нэг газар ажилладаг болохоор нэг нэгнийгээ танина. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг захиран зарцуулах эрх нь Засаг даргад байдаг. Тухайн мөнгийг гаргахдаа 1 дүгээр гарын үсгийг Засаг дарга зурж, 2 дугаар гарын үсгийг орон нутгийн хөгжлийн сан хариуцсан эн Доржзодов зурж байсан. 2018 оны Автобусны буудал барих ажлын захиалагч нь сумын Засаг даргын Тамгын газар байсан. Орон нутгийн Хөгжлийн сангийн мөнгийг Засаг дарга захиран зарцуулах эрхтэй байдаг. Засаг даргын Тамгын газар тухайн хөрөнгийг захиран зарцуулах эрх байхгүй...гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 107 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Нохойжавын өгсөн...Төрийн болон онутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47-д үнэлгээний хорооны гишүүд нь дараахи эрхтэй. Үүнд 47.2.1-д “техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх” гэсэн үүрэгтэй. Энэхүү үүргийг үнэлгээний хорооны гишүүд эдлэх бөгөөд нарийн бичгийн дарга нь тухайн үүргийг хүлээж оролцдог. Мөн тендерийн баримт бичиг боловсруулж зарлахдаа буюу нээхдээ ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэг бөглөнө...гэх мэдүүлэг / 2-р хх- ийн 108 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Г.Батбаярын өгсө*******ын ******* бид хоёр нэг төгсөлтийн залуучууд бөгөөд нэг нэгнийгээ сурагч байхаас мэднэ. Бямбасүрэнгийн *******ыг танихгүй. Манай “ Авга , ач нар” ХХК нь барилгын материал үйлдвэрийн ажил хийдэг. Д.******* нь 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр надаас 670 ширхэг хавтан зээлээр авсан. Тухайн үед 400000 төгрөгний хавтан авсан. Жил тойроод надад 200000 төгрөг өгсөн. Одоо надад өгөөгүй 200000 төгрөгний үлдэгдэл байгаа. Тухайн үед надаас хавтангийн мөнгийг өгөхгүй болохоор нь намайг нэхэхэд наадахыг чинь өөр хүн өгөх ёстой гээд байдаг байсан. Надаас 400000 төгрөгний хавтан авсан. 0000 төгрөг биш...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 1, 2-3 дугаар хуудас/ Замны хавтан 2018 оны 05 сарын 15-ны өдөр, Д.*******, шар 670 ширутасны дугаар 99438181, машины дугаар ХОҮ -72-99 гарын үсэг , 400000 төгрөг ...гэх баримт/ 2-р хх – ийн 111 дүгээр хуудас / Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч / Ховд аймгийн ******* сумын Засаг дарга ажилтай / С.Гантөмөрийн өгсөн...Би Ховд аймгийн ******* сумын Засаг даргаар ажилладаг. Орон нутгийн сангийн хөрөнгийг тухайн сумын Иргэдийн хурлаар баталсны дагуу Засаг дарга захиран зарцуулах эрхтэй. Орон нутгийн сангийн ажилд хяналт тавих ажлын хэсэг болон ажлын алба хяналт тавьдаг. Би тэр автобусны сүүдрэвчийн ажлын талаар сайн мэдэхгүй. Манай орон нутгийн хөгжилийн сангаас санхүүжилтийг гаргаж өгсөн. Тухайн Засаг даргын Тамгын газар нь захиалагч байсан учраас Засаг даргын Тамгын газрын эрх бүхий ажилтанууд тухайн асуудлын талаар нарийн мэдэж байгаа. Тухайн үед ажлыг хүлээж авсан байгаа боловч Автобусны сүүдрэвчийг хөрөнгийн бүртгэлд аваагүй байгаа. Одоо богино хугацаанд 2019, 2020 онд хийгдсэн ажлыг хөрөнгийн бүртгэлд авах болно. Би тухайн автобусны сүүдрэвчтэй холбоотой хэн нэгнээс шаардлага хангахгүй байгаа талаар гомдол саналууд ирээгүй болохоор шаардлага хангасан гэж хүлээж авах байх. Гэхдээ дахин комисс томилж хүлээн аваад хариу мэдэгдэх болно. Тухайн асуудлыг хуулийн байгууллага нь шалгаад үнэхээр энэ мөнгө манай санд буцаж төлөгдөх ёстой бол буцааж төлүүлэх хүсэлтэй байна...гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 115-116 дугаар хуудас / НЕКСТ ДЭВШИЛ ХХК-Олон ястны телевизийн зар болон мэдээллийн хөтөлб2018 онд автобусны зогсоол, сүүдрэвчийн талаар зарлал өгөөгүй... гэх 2020-11-06-ны өдрийн 1/25 дугаартай тодорхойлолт / 2-р хх-ийн 5 дугаар хуудас/, Ховд аймгийн Ховдын мэдээ сонин...Манай сонины 2018 оны дугаарт автобусны зогсоол, сүүдрэвчийн талаар зарлал өгөөгүй болно...гэх тайлбар / 2-р хх-ийн 6 дугаар хуудас/ ******* сумын Нийтийн эзэмшлийн зам талбайд автобусны зогсоосүүдрэвч/ барьж байгуулах ажлын гэрээ, ажлын даалгавар, тендерийн баримт боловсруулах талаархи хурлын тэмдэглэл, сонгон шалгаруулах үнэлгээний хорооны тэмдэглэл, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл / 2-р хх-ийн 7-134 дүгээр хуудас / Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Отгонсүрэнгийн өгсөн...Төрийн болон онутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль 52 дугаар зүйлийн 52.1.8 дахь хэсэгт “хууль хяналтын байгууллагын хүсэлтээр энэ хуулийн хэрэгжилттэй холбогдуулж тодорхой асуудалд зөвлөмж тайлбар гаргаж өгөх”- өөр заасны дагуу Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн 2020 оны 06/5856 тоот албан бичиг болон хавсралт 95 хуудас материалд үндэслэн Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас 2018 онд зарлагдсан “ Автобусны буудлуудад сүүдрэвч хийх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнийн санал авах тендер шалгаруулалтанд холбогдох зөвлөмжийг Сангийн яамны 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 6-1/3653 тоот албан бичгээр хүргүүлсэн. Харин гэрчийн мэдүүлгийн асуултанд дурдсан “Асуулт 1” буюу үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Д.******* тендер сонгон шалгаруулалтад оролцсон “ Эвийн гагнаас” иргэдийн бүлгийн тендерийн баримт бичиг бусад холбогдох материалыг бэлтгэж улмаар бүртгэлд авч сонгон шалгаруулах хуралд дэмжсэн санал өгсөн зэрэг асуудал нь тус яамнаас зөвлөмж, тайлбар гаргуулахаар ирүүлсэн албан бичиг, түүнд хавсаргасан баримтад дурдагдаагүй тул уг асуудлаар зөвлөмж тайлбар гаргаагүй болно. Иймд Сангийн яамнаас гаргасан албан бичгийг үндэслэн гэрчлэх үүрэгтэй гэрч нь тус албан бичгийг гаргах үндэслэлд судлагдаагүй тул үйл баримтын талаар мэдэхгүй байна. Түүнчлэн хуулийн тодорхой зүйл, заалт зөрчигдсөн асуулт нь гэрч мэдүүлэх ёстой асуудал биш, харин прокурор , шүүх хууль хэрэглээний үндсэн дээр тогтоох асуудал гэж үзэж байна. Сангийн яамны 2020 оны 5 дугаар сарын 26- ны өдөр 6-1/3653 тоот албан бичгээр хүргүүлсэн зөвлөмж тайлбарт шалгарсан оролцогчийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлтийг хангасан тухай дурдсан байна. Сангийн сайдын 2014 оны 2 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”- ын 4.4-т “хуралдаанаас шийдвэр гаргахдаа илээр санал хураах бөгөөд үнэлгээний хороонд томилогдсон нийт гишүүдийн олонхийн санал авснаар уг шийдвэр хүчин төгөлдөр болно” гэж заасан тул үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд 1 гишүүний гарын үсэг зураагүй нь үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй гэж шууд үзэх үндэслэл болохгүй гэж бодож байна. Тухайн тендерийн материалаас үзэхэд шалгарсан тендерт оролцогчийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлтийг хангасан байна... гэх мэдүүлэг /3-р хх- ийн 11- дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Сонинбаярын өгсөн...Би үнэлгээний хороонд оролцож А3 сертификаттай байсан. Намайг 2018 онд ******* сумын Засаг даргаас “Автобусны буудлуудад сүүдрэвч хийх” ажлын үнэлгээний хорооны гишүүнээр томилсон шийдвэрийг үзсэн. Би тус үнэлгээний хорооны гишүүнээр оролцсон. Би үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа нэг ч удаагийн хуралд суугаагүй. Над руу Д.******* залгаад “ үнэлгээний хорооны гишүүнд орсон “ гэж хэлээд одоо хурал болох гэж байна гэж давчуу хугацаанд хэлдэг байсан. Тэгээд үнэлгээний хорооны хуралд суух боломжгүй байна гэдгээ хэлсэн. Би 2018 оны 11 сарын 07-ны өдрийн тендерийг нээх хуралд оролцоогүй. Би тухайн үед хөгжим драмын тетарт нягтлан бодогчоор ажиллаж байгаад ажлаа хүлээлгэж өгөх гээд завгүй байсан. Хуралд суугаагүй тул ямар ч хурлын тэмдэглэлд гарын үсэг зураагүй. Надад үзүүлсэн хуралд суугаагүй, миний хэлснийг зохиож бичсэн байна. Ер нь Д.*******ын зохионы байгуулсан ажил байх. Энэ хүн олон тендерт оролцсон тул туршлагатай болохоор тэр бүгдийг зохион байгуулсан байх...гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 14 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирбайгууллагын хууль ёсны төлөөлөгч / Ховд аймгийн ******* сумын Засаг дарга ажилтай гэрч Ц.Цогтбаярын өгсөн...Би Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн тушаалаар үнэлгээний хорооны даргаар томилогдсон. Тухайн ажил нь “ Автобусны буудлуудад сүүдрэвч хийх” ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил байсан. Үнэлгээний хорооны гишүүд нь анх байгуулагдаад хуралдаж анхны хурлаар баримт бичиг боловсруулах асуудлыг ярилцдаг. Үүний дараа баримт бичиг болсон гэж үзвэл тендер зарлах, тендерт оролцогч нарт урилга хүргүүлэх тухай хурал болж цахимаар, нээлттэй сонгон шалгуурлах эсэхээ шийдвэрлэдэг. Түүний дараа эцсийн буюу 3 дахь хурал нь үнэлгээ хийх, сонгон шалгаруулах хурал болдог. Цахимаар зарласан тохиолдолд эхний өдөр цахимыг нээж залгуулаад хурлаа хийдэг. Миний хувьд тухайн үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа анхны хурал буюу баримт бичиг боловсруулах хуралд оролцсон. Тухайн хурлаар үнэлгээний хорооны нарийн бичгийн даргад баримт бичиг боловсруулах даалгавар өгсөн. 2 дахь хурлаар тендерийн ажлын даалгавар, бичиг баримтыг боловсруулаад бэлэн болсон гэхээр нь тендерийн урилга хүргүүлэх даалгаварыг үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Д.*******од өгсөн. Түүнээс хойш хуулийн хугацаа буюу 30 хоногийн дараа тендер нээх хурал болж түүнд материал ирүүлсэн оролцогч нараас сонгон шалгаруулалт хийх хурал болох байсан боловч миний бие Герман улсад туршлага судлахаар болж түүнд оролцохоор явсан тул тухайн хуралд оролцож чадаагүй. Тухайн хурлаар хэн хэн оролцож ямар асуудал шийдвэрлэсэн талаар мэдэх зүйл байхгүй. Хурлын тэмдэглэлийг харахад бүх гишүүд оролцсон гэх боловч гишүүд болон Ц.Батчимэг, Л.Сонинбаяр нар гарын үсгээ зураагүй байна. Үнэлгээний хороо таван гишүүнтэй боловч 3 хүн оролцсон тохиолдолд шийдвэр гаргаж болно. Д.*******ын хувьд ажлын албанд ажилладаг. Надтай утсаар ярих үед нь нэг автобусны буудлын ажлыг төгрөгнөөс хэтрүүлэхгүйгээр хийх чиглэл өгсөн. Би нэг удаа багийн дарга нар болон холбогдох хүмүүстэй явж үзсэн. Тухайн үед боломжийн хийгдсэн байсан. Болохгүй байгаа зүйлийг засуулах талаар Д.*******од үүрэг өгч байсан. Одоо миний бие ******* сумын Засаг даргаар ажиллаж байна. Манай байгууллагын зүгээс Д.*******оос нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн ажлыг хийж байгаа аж ахуйн нэгжид 15 хувийн ашигтай байхаар чиглэл өгдөг. Д.*******ын хувьд хотын ажлын албанд ахлах нээр ажилладаг. ТЗ-6- аар цалинждаг...гэх мэдүүлэг / 3-р хх- 220-222-р хуудас 2022 оны 02 сарын 21- ний өдрийн хурлын тэмдэглэл/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Батчимэгийн өгсөн...Би үнэлгээний хорогишүүнээр томилогдсоноо санахгүй байна. Гэхдээ тухайн үед утсаар мэдэгдэж байсан байх. Надад тухайн үед А3 сертификат байсан. Би нэг ч удаагийн хуралд суугаагүй санал хэлээгүй...гэх мэдүүлэг / 3-р хх – ийн 22 дугаар хуудас/ “Автобусны зогсоол хийх” ажлыг хүлээн авах үеийн хурлын тэмдэглэл / 3-рийн 39 дүгээр хуудас/ Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 05 сарын 03-ны өдрБ/15 дугаартай “Д.*******ыг Захирагчийн ажлын албаны ахлах энээр томилох тухай” захирамжаар Ховд хотын Захирагчийн албаны бүтэц, орон тоо шинээр баталсантай холбогдуулан Захирагчийн ажлын албаны эн Д.*******ыг ажилласан жил, ажлын гүйцэтгэл, ур чадварыг харгалзан үзэж 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Захирагчийн албаны ахлах нээр томилж, Д.*******од Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасан цалингийн сүлжээний ТЗ-6-4-дэх шатлалаар үндсэн цалинг тооцож олгох...гэх баримт /3-р хх-ийн 187 дугаар хуудас хуудас/ Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч2022 оны 03 сарын 17- ны өдрийн 21 дугаартай...2019 оны 05 сарын - ны өдрийн “ Нийтийн эзэмшлийн газарт автобусны сүүдрэвч хийх” ажлыг хүлээн авах комиссын акт / Орон нутгийн хөгжлийн сангийн 11- дугаар сарын харилцахын баримт -08-н 10 дахь хуудас/ гэх баримт бичгийн 2 дахь хуудасны 1 дэх нүүрний доод хэсэгт Б.******* гэх нэрийн өмнө зурагдсан Б.*******ын гэх гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Б.*******ын чөлөөт туршилтын загваруудтай тохирохгүй байна...гэх дүгнэлт / 4-р хх-ийн 2-4 дүгээр хуудас хуудас/ Нэхэмжлэх № 40/022 -2022 оны 03 сарын 18- ны өдөр ВЕНДО ХХК- хөрөнгийн үнэлгээний төлбөр 80000 төгрөг / 4-р хх- ийн дугаар хуудас/ Хөрөнгийн үнэлгээний ВЕНДО ХХК- ний 2022 оны 03 сарын 18-ны өдрийн ХВ20 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар ... Тус үнэлэгдэж буй хөрөнгийн тооцооллыг хүснэг №1 хэсгээс харах нөхцөлорууллаа. 2020 оны 10 сарын - ны өдрийн Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч комиссар Д.Алтангэрэлийн шинжээч томилох тогтоолд 8 ширхэг автобусны буудлын сүүдрэвч барихад зарцуулсан материал , мөн хогийн сав, сандал хийх материалын тооцоо гаргах/ Ховд аймгийн ******* сумын нутагт 2018 оны байдлаар / тогтоох гэсэн байсан ба тус асуултын дагуу шинжээчийн дүгнэлтийг гаргаж хүргүүлсэн байсан ба 2022 оны 02 сарын 21- ний өдрийн нэмэлт дүгнэлт гаргуулах тухай захирамжинд тусгасны дагуу өмнөх дүгнэлтэд алаг хавтан болон түүнийг тогтоохоор хашсан угольник төмөр, сандал болон саравч будахад шаардагдах будгийг нэмж тооцооллоо. Хүснэгт №1-д тооцоолсон үнэлгээ нь Улаанбаатар хотоос Ховд аймаг хүртэлх 1 тонн ачааны тээврийн зардал болон материалын зардал бөгөөд тус үнэд автобусны буудал барих ажлын хөлс ороогүй болно. Нийт 8 ширхэг автобусны буудлын 7 ширхэг саравч алаг хавтангаар шал хийсэн. 1 буудал нь шалгүй хуучин бетон цутгасан талбайд байруулсан байгаа болно. Автобус буудлын саравчийг суурилуулсантай холбоотой ашигласан зуурмагийг хэмжээг тогтоох боломжгүй тул үнэлгээнд оруулж тооцоолоогүй болно. Үнэлгээний тооцооллыг тайлангийн хүснэгт №1 болон №2 хэсгээс харах нөхцөлөөр орууллаа. Дүгнэлт: Дээрхи хөрөнгийн үнэлгээг зах зээлийн жиших хандлагаар тооцов. 2018 оны зах зээлийн үнэлгээгээр 1 ширхэг автобусны буудлын саравчны материалын зардал нь 958784 / есөн зуун тавин найман мянга долоон зуун наян дөрвөн төгрөг/, тээврийн зардал 1 тоннын үнэ нэмснээр нийт 58784 / нэг сая хоёр зуун тавин найман мянга долоон зуун наян дөрвөн / төгрөг, 8 ширхэг автобусны буудлын саравчны материалын зардал 7503140 /долоон сая таван зуун гурван мянга нөг зуун дөчин төгрөг / 1 тонн ачааны зардал нэмж тооцоолсноор 7803140 долоон сая найман зуун гурван мянга нэг зуун дөчин төгрөг/ тус тус үнэлэгдлээ ... дүгнэлт / 4-р хх-ийн 21 дүгээр хуудас / зэрэг болно. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч, иргэний хариуцагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд: Шүүгдэгч Б.******* нь нийтийн албан тушаалтан буюу Ховд хотын албаны зам тээвэр, инженерийн дэд бүтэц, төсөл хөтөлбөр хариуцсан нээр болон Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/150 дугаартай захирамжаар байгуулагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх “Автобусны будлуудад сүүдрэвч хийх” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллахдаа 2018 оны 06 дугаар сараас 2019 оны 05 дугаар сарын хооронд Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар 7,1 дүгээр зүйлийн 7.1.7-д заасан “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, мөн зүйлийн 7.1.7-д заасан “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх; мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.2-д заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх”, мөн зүйлийн 37.1.3-д заасан “эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх”; мөн зүйлийн 37.1.9-д заасан “албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон тухайн албан тушаалыг эрхлэхээ зогсоосноос хойшхи хугацаанд төрийн болон албаны, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хадгалах, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй, албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тараахгүй байх”; мөн зүйлийн 39.1.11-д заасан “албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших”; түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийн 50.1.1- д заасан “шударга өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх, мөн хэсгийн 50.1.2-д заасан “төрийн ашиг сонирхлыг дээдлэх”, мөн хэсгийн 50.1.3-д заасан “хувийн ашиг сонирхлын үүднээс хууль бус санал тавих, хүлээж авах, зөрчил, хууль бус үйлдэл гаргахгүй байх” ’заалтуудыг зөрчиж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсгийн 47.2.1-д заасан “техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх; мөн хэсгийн 47.2.2-д заасан “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх.”, Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 6-1/4628 дугаар Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журмын 3.5 дугаар зүйлийн 3.5.1-д заасан “...бусад гишүүдийн адил эрх, үүрэгтэй оролцоно.”, мөн зүйлийн 3.5.3-д заасан “Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь хуралдааныг зарлан мэдээлэх, зохион байгуулах, худалдан авах ажиллагаанд баримтлах хууль, тогтоомжийн талаарх мэдээллээр гишүүдийг хангах, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл хөтлөх, шийдвэрийг баталгаажуулах” гэсэн хууль, журмаар өөрт олгогдсон албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан “Ховд аймгийн ******* суманд Автобусны зогсоол байгуулах ажлыг олон нийтийн оролцоотойгоор хийлгэх” 16800000 төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийн мэдээллийг ашиглан, тендерийн баримт бичиг боловсруулах, санал авах урилга илгээх, Б.******* гэгчийг тендерт оролцох талаар ятгах, түүний нэрээр төсөвлөгдсөн үнийн дүнд бариулсан үнийн санал тооцоолол хийх, тендерийн бусад баримт бичгийг түүний нэрээр боловсруулан бэлтгэх, үнэлгээний хорооны хурлаар хэлэлцүүлсэн мэтээр тэмдэглэл хөтлөх, шийдвэрийг баталгаажуулах зэргээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ажил гүйцэтгэх санхүүжилтийн урьдчилгаанд орон нутгийн хөгжлийн сангаас олгосон 117000 төгрөгийн санхүүжилтээс 6 сая төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын -ны өдөр Б.*******ын ХААН банкны 586226299 дансаар дамжуулан гаргуулан хувьдаа авч өөртөө давуу байдал бий болгосон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан... Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Б.*******ын өгсөн... Д.******* нь 2017 онд нэг удаа манайд ирээд танилцаж байсан. Тухайн үед багийн дарга нартай ирж байсан. Миний хувьд тендер гэдэг зүйлийн талаар мэдэхгүй. Д.Аринуболдын авчир гэснийг аваачиж өгч байсан. Намайг иргэдийн бүлэг байгууллаад ажил хий гэхээр нь өөрийн дүү Б.Энхболд, мөн Г.Энхбулган нарын хамт бүлэг байгуулж, нотариатаар батлуулж ир гэхээр нь түүнийг нь батлуулж, Д.*******од өгсөн. Д.******* нь 8 автобусны зогсоол хийнэ гэхэд түүнийг нь өөрт байсан төмрөөр гагнаж хийсэн. 2018 оны 11 сарын 20-дын үеэр миний дансанд эхний мөнгө гэсэн мөнгө орсон. Д.******* “хот явж материал авчирах гэж байна зургаан сая төгрөг өг” гэхээр нь түүнийг өөрийн данснаас бэлэн аваад 11 сарын - ны өдөр байх өглөө 10 цагийн үед гэрийнх нь гадна очоод машин дотор өгсөн. Тухайн мөнгө 2 боодол 20000 төгрөг, бусад 10000, 20000 төгрөг холилдсон байсан. Д.******* нь газар шорооны ажлыг нь хийсэн. Алаг шалыг нэг найзаасаа авч өгсөн. Миний хувьд 2-3 сая төгрөгний ашиг олсон. Д.******* 2019 оны сард манайд согтуу ирээд 3 сая төгрөг нэхэхэд нь цагдаа дуудаж өгсөн. Надаас мөнгө нэхсэн талаар Ганбаатар гэдэгт хэлсэн. Тухайн гомдлоо холбогдох байгууллагад гаргаарай гэж байсан. Би Д.*******од 00000 төгрөг өгсөн талаараа эхнэр Н.Балцэцэг, ээж Балжинням, дүү Б.Энхболд нарт хэлж байсан. Тухайн үед нэг автобусны зогсоол 800 гаруй мянган төгрөгөнд хийгдэж байсан. Би ер нь тендер авч байгаагүй тул энэ талаар ойлголт байхгүй. Д.******* энэ ажлын талаархи саналыг анх тавьсан. Д.******* нь цемент, банз зэрэг сая төгрөгний материал өгсөн. 5700000 төгрөгөнд ихэнх ажлыг босгосон байгаа. Тендертэй холбоотой бүх бичиг баримтыг Д.******* зохицуулсан. Урьд нь гагнуур хийж байсан талаар баримт хэрэгтэй гэхээр нь хоёр хүнээс бичиг авчирж өгсөн. Би урьд өгсөн мөнгөнөөс үлдсэн 5 сая төгрөг хангалттай гэж хэлсэн. Эвийн гагнаас гэдэг нэрийг Д.******* өгсөн. Тухайн үед гарын үсэг зур гэхээр нь дээд, доод талыг уншаад зурдаг байсан. Ажил хүлээлцсэн актанд би гарын үсэг зураагүй. Миний гарын үсэг биш. Тухайн ажил хүлээлгэж өгөх үед миний шаардлага байхгүй гэж Д.******* хэлж байсан...гэх мэдүүлэг, Баримт бичигт үзлэг хийсэн...Иргэн Бямбасүрэнгийн *******ын ХААН банкин дахь 58626299 тоот дансны нийт 19 хуудас хуулга байх ба 2018 оны 11 сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 сарын 13-ны өдрийн хоорондох хуулга байна. 2018 оны 11 сарын 20-ны өдрийн 11 цаг 46 минутанд “Авто зогсоол сүүдрбарих ажлын урьдчилгаа” гэсэн утгаар 117000 төгрөгний орлого орж ирснээр дансны үлдэгдэл 11778593.75 төгрөг болсон байна. 2018 оны 11 сарын -ны өдөр 10 цаг 03 минутанд ЯЛАЛТЩ гэсэн утгаар 00000 төгрөгний зарлага гарснаар 3370293.75 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2019 оны 11 сарын 29- ний өдөр “ Авто зогсоол сүүдрэвч хийх ажлын эцсүлдэгдэл Хо ******* ОНХСан” гэсэн утгаар 5040000 төгрөг орж ирсэн... гэх тэмдэглэл/ 1-р хх- ийн 22 дугаар хуудас / Бямбасүрэнгийн *******ын ХААН банкны 58626299 тоот дансны деподэлгэрэнгүй хуулга / 1-хх- 30-48 дугаар хуудас / Бямбасүрэнгийн *******, Бямбасүрэнгийн Энхболд, Галбаатарын Эрдэнэбулган нарын хамтран ажиллах гэрээ / 1-р хх-ийн 50 дугаар тал / Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Эрдэнэбулганы өгсөн...Б.******* ах хажиллаж байх үедээ ******* сумын ажлын албаны эн Д.******* Улаанбаатар хотод эмчилгээнд явах гээд 00000 төгрөг бэлнээр авсан гэж хэлж байсан...гэх мэдүүлэг / 1-рхх- ийн 69-70 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Ганданповронгийн өгсөн...Худалдан аажиллагааны тухай хуулиа барьж худалдан авах ажиллагааг зохион байгуулж, шалгарсан хувь хүн, компани, нөхөрлөлтэй Засаг дарга гэрээ байгуулан гүйцэтгүүлдэг байгаа. Мөн санхүүжилтийн эрхийг Засаг дарга нээж баталгаажуулдаг. Сүүлд фейсбүүкээр Бямбасүрэнгийн ******* мэдээлэл тавьсныг хараад Д.******* оролцсон байна гэдгийг мэдсэн. Тухайн үед үнэлгээний хорооны даргаар Засаг даргын орлогч Ц.Цогтбаяр, гишүүдээр нь Л.Сонинбаяр, Ц.Нанжид, Ц.Батчимэг нарийн бичгийн даргаар Д.******* нарыг томилсон байна. Би үнэлгээний хороо байгуулсан боловч цаашдаа юу болсон талаар мэдэх зүйл байхгүй. Энэ ажлын тухайд үлдэгдэл санхүүжилт нь намайг ажлаа өгсөний дараа оны дараа олгогдсон байх...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 73-74, 75-76 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Нанжидын өгсөн...Анх 2018 оны 06 сарын 14- ний өдрийн сумын Засаг даргаар ажиллаж байсан Ц.Ганданповронгийн А/150 дугаар захирамжаар ******* сумын нутаг дэвсгэрт байрлалтай “Автобусны буудлуудад сүүдрэвч барих” ажлын үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан. Анх энэ тушаалтай танилцахад Д.******* ажлын даалгаварыг гаргаж байгаа гэж хэлээд сүүдрэвчний зурагнуудыг харуулж байсан. Ерөнхийдөө тендерийн баримт бичгийг Д.******* боловсруулж үнэлгээний хорооны гишүүдэд танилцуулсан ба надаас санал байна уу гэж асуухаар нь уншиж танилцаад саналгүй гэдгээ хэлсэн. Тендерийн он сар өдрийг санахгүй байна. Ямар ч байсан тендерийг нээхэд нэг л иргэдийн бүлэг тендерийн материалыг ирүүлсэн байсан. Тендерийн нээлтийн үйл ажиллагаа ******* сумын Засаг даргын Тамгын газрын ажлын албаны дарга Д.*******ын албан өрөөнд болсон. Нээлтийн үйл ажиллагаанд үнэлгээний хорооны дарга / Засаг даргын орлогч/ Ц.Цогтбаяр, нарийн бичгийн дарга Д.******* бид гурав байсан санагдаж байна. Бусад гишүүд ирээгүй байсан. Иргэдийн бүлгээс нээлтэд оролцоогүй. Миний тухайд тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан ба захиалагчийн өгсөний дагуу тендерийн өгөгдөлтэй танилцаж дэмжих саналаа өгсөн. “Эвийн гагнаас” бүлгийн хувьд техникийн тодорхойлолтод заасан багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмж ажиллах хүч нь шаардлага хангаж байсан. Тухайн үедээ гол юмнуудаа үзээд саналаа өгсөн. Тухайн гэрээний дагуу хийж гүйцэтгэж байгаад хяналтыг ******* сумын Захирагчийн ажлын албанаас хяналт тавих ёстой. Ажил үүргийнхээ дагуу Б.******* хяналт тавих ёстой. Тухайн гэрээнд тусгагдсаны дагуу автобусны сүүдрэвчүүд хийгдсэн. Тухайн үед Автобусны зогсоолын сүүдрэвчийн ажлыг хүлээн авах ажлын хэсэгт томилогдсоноо одоо харж байна. Тэр үед ажлын албаны эн Д.******* нь манай ажил дээр ирээд автобусны зогсоолын сүүдрэвчийн ажлыг хүлээн авч байгаа та гарын үсэг зурчих гэхээр нь зурж өгөөд явуулсан. Тухайн үед ажлын хэсгийн ахлагчаар оролцсоноо мэдээгүй. Тухайн үед ажлыг хэсэг хуралдаж санал нэгдэж хүлээн авсан зүйл байхгүй. 2018 оны 11 сарын 07-ны өдрийн хуралд Д.******* бид хоёр гарцаагүй байсан. Би тухайн үед 3 хүн байсан болохоор Ц.Цогтбаяр даргыг байсан гэж урьд талын мэдүүлэгт өгсөн байна. Одоо санахад Ц.Цогтбаяр дарга гадаад явсан байсан байна. Тухайн хуралд Д.******* бид хоёроос өөр хэн байсныг санахгүй байна. Тухайн үед 3 хүн байсан шиг санагдаж байна. Нээлтийн тендер шалгаруулах хурал болох үеэр Д.******* намайг дуудаж, би тэдний өрөөнд ороход тендерт нэг нөхөрлөл материал ирүүлсэн байсан. Бусад хүмүүсээ дууд гэсэн. Тухайн материалтай танилцахад ямар ч асуудалгүй материал байсан. Би нэг материал ирсэн, техникийн тодорхойлолт ажлын даалгавар нийцэж байна гэсэн санал хэлээд гарсан. Түүний маргааш нь Д.******* манай өрөөнд орж ирээд тендер сонгон шалгаруулалтын тэмдэглэл гаргачихлаа тах гарын үсгээ зурчих гэхээр нь зураад явуулсан. Намайг нарын үсэг зурахад бусад хүмүүс зураагүй байсан. Энэ хүмүүс ямар саналтай байна гэхэд Д.******* би бүх хүнтэй ярьсан. Бүгд дэмжиж байна гэхээр нь тухайн үед нэг нөхөрлөлийн материал ирсэн, материал нь асуудалгүй болохоор нь гарын үсгээ зураад явуулсан...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 77-78, 79, 3-р хх-ийн 24 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхболдын өгсөн...2018 оны 10 сард Б.******* “аймгийн төвийн автобусны зогсоолд сүүдрэвч барих ажил байна. Иймийн тулд иргэдийн бүлэг байгуулах ёстой юм байна” гээд иргэдийн бүлэг байгуулах талаар ярилцсан. Бусдыг нь Б.******* зохицуулна гэсэн. Тэгээд удалгүй “Эвийн гагнаас” нэртэй иргэдийн бүлэг байгуулсан талаар хэлсэн. Удалгүй бүлгээ байгуулаад ажлын эхний санхүүжилт сая арай хүрэхгүй мөнгө орж ирлээ. Эхний мөнгөнөөс тендер зарладаг, эргээд гүйцэтгэлээ хүлээн авдаг Д.******* гэх 00000 төгрөгийг нь аваад явчихлаа. Үлдэгдэл мөнгөн дээр нь 30 хувийн санхүүжилт аваад ажлаа дуусгана гэж хэлсэн. Тэгээд үлдсэн мөнгөндөө Б.******* материал захиж авахуулаад ажлаа хийж эхэлсэн. 2018 оны санхүүжилт хүрэхгүйн улмаас ажил зогссон. 2019 оны 04 сарын сүүлээс хүнээс мөнгө төгрөг зээлж аваад ажлаа хийгээд 2019 оны 05 сарын эхээр ажлаа хүлээлгэж өгсөн. Тэгээд гүйцэтгэлийн мөнгө нь орж ирэхгүй байж байгаад 2019 оны 11 сарын сүүлээр орсон. Би цалин гэж 800000 орчим төгрөг авсан. Намайг гэрээ гэж бий юу гэхэд Д.*******од байгаа гэж байсан. Ажлын явцад Д.******* нь ирээд тийм өнгөөр буд ийм өнгөөр буд гэж хэлж байсан. Б.******* ах анх 17 сая төгрөг гээд бид хоёр тооцоо хийж үзээд болох юм байна гэж тооцсон. Д.******* нь 00000 төгрөгийг цаашдаа ажил олж өгнө гэж хэлээд эхний санхүүжилтийн дараагаар бэлнээр авсан гэж Б.******* ах хэлж байсан. Б.******* ах бид хоёр нэг хашаанд амьдардаг. 2019 оны сард орой 19 цагийн орчим Д.******* нь манай гэрийн хаалгыг шал согтуу татаад шагайчихаад цаашаа яваад өгөхөөр нь шагайхад цаашаа утсаар яриад явж байгаад Б.*******ын гэр лүү орсон. Тэгтэл удалгүй Б.*******ын охин орж ирээд “аавтай хүн зодолдоно гээд байна. Цагдаа дуудаад орхиоч” гэхээр нь би өөрийн 99861329 дугаарын утаснаас цагдаа дуудсан. Тэгээд Б.*******ын гэрт ороход нэг нэгнийгээ заамдаад барьсан байсан. Би ороод салгасан. Д.******* миний нуруу өвдөж байна гээд гэрийн хаалганы босгон дээр сууж байсан. Удалгүй цагдаа болон Д.*******ын эхнэр ирээд аваад явсан. Д.******* нь гуйлгачин минь надад 3000000 төгрөг өг гэхэд нь Б.******* би чамд 00000 төгрөг өгсөн...гээд маргалдаж байсан. Тэгээд Д.******* гарахдаа удмаар чинь устгана гээд гарсан. Цагдаа дээр очиход сахарын өвчтэй гээд эрүүлжүүлээгүй. Мөнхцоож дэслэгч надаас тайлбар авах үед нь болсон зүйлийн талаар бүгдийг хэлсэн. Б.*******ад нь Д.*******од 00000 төгрөг өгсөн талаар хамт ажиллаж байсан Г.Эрдэнэбулган, мөн гэрийнхэндээ хэлсэн, мэдэж байгаа байх...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 83-84 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Энхтайвангийн өгсөн...Би 2019 оныдугаар сард ажилд орно. Тухайн ажлын меженерээр Ховд аймгийн Захирагчийн ажлын албаны эн Д.******* байсан бөгөөд ажлын явц үр дүнгийн талаар хяналт тавих үүрэгтэй. Тухайн гэрээний дагуу “Эвийн гагнаас” иргэдийн бүлэг нь 10 газарт 10 сүүдрэвч, нэмэлтээр 2 байршилд замын эвдэрсэн хашлага зэргийг хийж гүйцэтгээд хүлээлгэн өгсөн. Тухайн үед гэрээний биелэлт бүрэн хангагдсан гэж үзээд 2019 оны 05 сарын - ны өдөр ажлын хэсгийн ахлагчаар Ц.Нанжид, гишүүдэд Л.Дорждэрэм, Х.Мөнхжаргал, Д.******* нар орж би нарийн бичгийн даргаар ажиллаж тухайн ажлын гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн гэж үнэлж хүлээн авсан. Тухайн ажлыг хүлээж аваад ажлын үлдэгдэл хөлс мөнгийг акт тайлан бүрэн гарсны дараа өгөх ёстой байсан боловч тухайн ажил нь 2018 оны төсөвт суугдсан ажил байснаас үүдэж санхүүжилт нь удааширч 2019 оны 11 дүгээр сард үлдэгдэл эцсийн санхүүжилтийг “Эвийн гагнаас” иргэдийн бүлгийн ахлагч Б.*******ад өгсөн. Тухайн үед гэрээнд заагдсан ажлыг 100 хувь гүйцэтгэсэн гэж хүлээж авсан. Автобусны сүүдрэвчийн ажлыг хүлээн авсан таван хүн тавуулаа нийлж хуралдаж явж үзсэн зүйл байхгүй. Миний хувьд Д.******* ах өрөөнд орж ирээд автобусны сүүдрэвчний байршилд хийгдсэн ажил бүрэн дууссан, энэ ажилд чи нарийн бичгээр орж байгаа гэж хэлээд надад 10 байршлийн 10 ширхэг сүүдрэвчний зураг болон хоёр байршлын хашаа зассан зургийг үзүүлээд үүнийг одоо хүлээж авч байна гээд надад акт өгсөн. Тэгээд би тухайн актан дээр гарын үсэг зураад Д.*******од өгсөн... гэх мэдүүлэг / 1-рхх-ийн 88-89 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Мөнхжаргалын өгсөн...Би тухайн ажлтендерийн талаар мэдэх зүйл байхгүй. Харин хүлээн авах ажлын комисст орсон гэдгээ сүүлд мэдсэн. Тухайн үед автобусны сүүдрэвчийн ажлыг хэн хэн оролцсон комисс хүлээн авсан талаар мэдэхгүй. Д.******* 2019 оны хавар Д.******* нь “хоёулаа цуг гараад автобусны сүүдрэвчийн ажлыг хараад ирье” гэж хэлээд бид хоёр өрөөнөөс цуг гарч 2 автобусны сүүдрэвчийг машинтай явж үзээд өрөөндөө ирсэн. Түүнээс хойш 2 сар орчмын дараа Д.******* надад хандаж “Мөнхжаргалаа эртээд хоёулаа үзсэн автобусны сүүдрэвчийг хүлээн авч байгаа юм , гарын үсгээ зурчих” гээд цаасан дээр гарын үсэг зуруулаад авсан. Тухайн хүлээн авсан комисс хуралдаж санал нэгтэйгээр тухайн ажлыг хүлээн авсан зүйл байхгүй. Д.******* гарын үсэг зуруулж авсан. Тэгээд тэр ажлыг хүлээгээд авчихсан. Д.******* надад хэлэхдээ гүйцэтгэл 100 хувь биелэсэн, одоо энэ ажлыг хүлээгээд авчихъя гээд гарын үсэг зуруулсан...гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 90 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч / асан / Л.Дорждэрэмийн өгсөн...Би Хаймгийн ******* сумын Захирагчийн албанд энээр ажилладаг Д.*******ыг ажлын шугамаар танина. 2019 оны хавар 05 дугаар сарын сүүлээр Д.******* миний ажил дээр ирээд надтай уулзаад “ таныг нийтийн эзэмшлийн газарт Автобусны сүүдрэвч хийх ажил хүлээн авах комисст оруулчихсан, та гарын үсгээ зураад өг” гээд байхаар нь би за за гудамжинд баригдсан нь үнэн юм чинь зурчихъя гээд гарын үсгээ зурчихсан. Д.******* тэр өдөр надаас гарын үсэг авахдаа өглөө манай ажлын үүдэн дээр машинтайгаа ирээд зогсчихсон байсан. Би машинд нь ороод суухад та үүн дээр зурчих гээд цаас өгөөд гуйгаад байхаар нь гарын үсгээ зурж өгөөд явуулсан. Тухайн үед би гарын үсэг зурахгүй гээд нэлээн төвөгшөөхөд Д.******* энэ ажил гүйцэт хийгдсэн ажил байгаа юм та зураад өгчих гээд гуйгаад байхаар нь зурж өгөөд явуулсан. Явцын шалгалт би хийгээгүй. Би өөрөө хот тохижилттой холбоотой учраас Д.*******од шүүмжлэлтэй хандаж “ арай биш байна. Ядаж будгийг нь өөр өнгөөр будуулчихгүй яасан юм “ гэж хэлж байсан. Би уг ажлын комисст ажиллахдаа яг өөрийн биеэр очиж үзээд тухайн үеийн комисс санал нэгтэйгээр ажлыг хүлээн авъя“ гэж шийдвэрлэсэн зүйл байхгүй. Намайг гарын үсэг зурахад бусад гишүүд зурчихсан байхаар нь би зурж өгөөд явуулсан. Тухайн ажилд ******* сум хэрхэн хяналт тавьдаг талаар мэдэх зүйл байхгүй ...гэх мэдүүлэг /1-р хх- ийн 91-92 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Балцэцэгийн өгсөн...Би Д.*******ыг сайн мэдэхгүй. 2018 оны 11 дүгээр сард манай нөхрийн дансанд мөнгө орсон. Тухайн үед Б.******* надад хэлэхдээ “Автобусны буудал дээр сүүдрэвч барих ажил Д.******* авч байгаа юм байна. Би түүнийг нь хийх гэж байгаа юм “ гэж хэлж байсан. Тухайн үед Б.******* нь “Д.******* энэ мөнгөнөөс 6 сая төгрөг өг” гэж байна гээд маргааш нь банк руу яваад Д.*******од 6 сая төгрөг өгнө гээд данснаасаа 6 сая төгрөг аваад явсан. Түүнээс хойш манай нөхөр Б.******* нь Б.Энхболд, Х.Энхбулган нартай нийлж автобусны сүүдрэвчийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Тухайн ажил дууссаны дараа 2019 оны 11 сард Д.******* нь манай гэрт ирээд “чи миний мөнгийг өг” гээд дахин мөнгө нэхэж манайд хэрүүл болж цагдаад дуудлага өгч байсан. Б.******* нь ХААН банкнаас 6 сая төгрөг аваад явсан. Хаана өгсөн талаар мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 96-97 дугаар хуудас/ Ховд аймгийн ******* суманд Автобусны зогсоол байгуулах ажлыг онийтийн оролцоотойгоор хийлгэх тендерийн баримт бичиг /1-р хх-ийн 189-210 дугаар хуудас/ Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар “ ******* сумбагуудад автобусны зогсоол байгуулах” олон нийтийн оролцоотой ажил гүйцэтгэх тендерийн баримт бичиг /1-р хх-ийн 211-250 дугаар хуудас/ Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 06 сарын 14- ний өдрийн А/150 дугаартай “ Үнэлгээний хороо байгуулах тухай “ захирамжаар Орон нутгийн сангийн хөрөнгөөр хийгдэх “ Автобусны буудлуудад сүүдрэвч хийх” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог үнэлгээний хорооны дарга Ц.Цогтбаяр/ Засаг даргын орлогч/, гишүүдэд Л.Сонинбаяр/ Хөгжимт драмын театрын нягтлан бодогч/, Ц.Нанжид / МЭҮ-ийн тасгийн дарга/, Ц.Батчимэг/ Төрийн аудитын газрын нягтлан бодогч/, нарийн бичгийн дарга Д.******* / ХЗАА-ны эй/ нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан баримт / 2-р хх-ийн 01 дүгээр хуудас/ Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 02 сарын 06- ны өдрийн Б/03 дугаартай Захирагчийн ажлын албаны нээр Д.*******ыг үргэлжлүүлэн ажиллуулах тухай захирамжаар “ Захирагчийн албаны бүтэц орон тоо шинэчлэн баталсантай холбогдуулан *******ын *******ыг 2018 оны 01 сарын 02- ны өдрөөс эхлэн зам тээвэр, инженерийн дэд бүтэц, төсөл хөтөлбөр хариуцсан энээр үргэлжлүүлэн ажиллуулсан ... /1-р хх-ийн 18 дугаар хуудас, 2-р хх-ийн 21 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Бирваагийн өгсөн...Д.******* гэх хүн танихгүй. Б.******* бид хоёр найз нөхдийн холбоотой. Би “Ирвэсний үүр” компанитай. Тухайн компанийг одоогоос 3 жилийн өмнө аялал жуулчлалын чиглэлээр байгуулсан. Б.******* нь манай компанид ямар нэгэн ажил хийж байгаагүй. Б.******* нь над дээр ирээд “ дүү нь нэг тендерт орох гэсэн юмаа, тэгтэл урьд өмнө ажиллаж байсан компаниас тодорхойлолт авчир гээд байна. Та надад нэг тодорхойлолт хийж өгөөч” гэхээр нь би тамга дарж өгөөд явуулсан. Тухайн үед тодорхойлолт бичиж өгөөгүй, цагаан цаасан дээр тамга дарж өгөөд явуулсан. Тэр цаасыг Б.******* өөрөө ирж аваад явсан. Б.******* нь гагнуур хийдэг залуу. Би ямар нэгэн гагнуур хийлгэж байгаагүй...гэх мэдүүлэг / 2-рхх- ийн 106 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Өсөхбаярын өгсөн...Д.*******ыг танина. Бид хоёр нэг газар ажилладаг болохоор нэг нэгнийгээ танина. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг захиран зарцуулах эрх нь Засаг даргад байдаг. Тухайн мөнгийг гаргахдаа 1 дүгээр гарын үсгийг Засаг дарга зурж, 2 дугаар гарын үсгийг орон нутгийн хөгжлийн сан хариуцсан эн Доржзодов зурж байсан. 2018 оны Автобусны буудал барих ажлын захиалагч нь сумын Засаг даргын Тамгын газар байсан. Орон нутгийн Хөгжлийн сангийн мөнгийг Засаг дарга захиран зарцуулах эрхтэй байдаг. Засаг даргын Тамгын газар тухайн хөрөнгийг захиран зарцуулах эрх байхгүй...гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 107 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Нохойжавын өгсөн...Төрийн болон онутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47-д үнэлгээний хорооны гишүүд нь дараахи эрхтэй. Үүнд 47.2.1-д “ техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх” гэсэн үүрэгтэй. Энэхүү үүргийг үнэлгээний хорооны гишүүд эдлэх бөгөөд нарийн бичгийн дарга нь тухайн үүргийг хүлээж оролцдог. Мөн тендерийн баримт бичиг боловсруулж зарлахдаа буюу нээхдээ ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэг бөглөнө...гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 108 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Г.Батбаярын өгсө*******ын ******* бид хоёр нэг төгсөлтийн залуучууд бөгөөд нэг нэгнийгээ сурагч байхаас мэднэ. Бямбасүрэнгийн *******ыг танихгүй. Манай “ Авга , ач нар” ХХК нь барилгын материал үйлдвэрийн ажил хийдэг. Д.******* нь 2019 оны 05 дугаар сарын 15- ны өдөр надаас 670 ширхэг хавтан зээлээр авсан. Тухайн үед 400000 төгрөгний хавтан авсан. Жил тойроод надад 200000 төгрөг өгсөн. Одоо надад өгөөгүй 200000 төгрөгний үлдэгдэл байгаа. Тухайн үед надаас хавтангийн мөнгийг өгөхгүй болохоор нь намайг нэхэхэд наадахыг чинь өөр хүн өгөх ёстой гээд байдаг байсан. Надаас 400000 төгрөгний хавтан авсан. 0000 төгрөг биш ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 1, 2-3 дугаар хуудас/ Замны хавтан 2018-05 сарын 15-ны өдөр, Д.*******, шар 670 ширхэг, утасны дугаар 99438181, машины дугаар ХОҮ -72-99 гарын үсэг , 400000 төгрөг... гэх баримт/ 2- р хх-ийн 111 дүгээр хуудас / НЕКСТ ДЭВШИЛ ХХК-Олон ястны телевизийн зар болон мэдээллийн хөтөлб2018 онд автобусны зогсоол, сүүдрэвчийн талаар зарлал өгөөгүй... гэх 2020-11-06-ны өдрийн 1/25 дугаартай тодорхойлолт / 2-р хх-ийн 5 дугаар хуудас/, Ховд аймгийн Ховдын мэдээ сонин...Манай сонины 2018 оны дугаарт автобузогсоол, сүүдрэвчийн талаар зарлал өгөөгүй болно...гэх тайлбар / 2-р хх- ийн 6 дугаар хуудас/ ******* сумын Нийтийн эзэмшлийн зам талбайд автобусны зогсоосүүдрэвч/ барьж байгуулах ажлын гэрээ, ажлын даалгавар, тендерийн баримт боловсруулах талаархи хурлын тэмдэглэл, сонгон шалгаруулах үнэлгээний хорооны тэмдэглэл, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл / 2-р хх-ийн 7-134 дүгээр хуудас / Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Сонинбаярын өгсөн...Би үнэлгээний хороонд оролцож А3 сертификаттай байсан. Намайг 2018 онд ******* сумын Засаг даргаас “Автобусны буудлуудад сүүдрэвч хийх” ажлын үнэлгээний хорооны гишүүнээр томилсон шийдвэрийг үзсэн. Би тус үнэлгээний хорооны гишүүнээр оролцсон. Би үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа нэг ч удаагийн хуралд суугаагүй. Над руу Д.******* залгаад “ үнэлгээний хорооны гишүүнд орсон “ гэж хэлээд одоо хурал болох гэж байна гэж давчуу хугацаанд хэлдэг байсан. Тэгээд үнэлгээний хорооны хуралд суух боломжгүй байна гэдгээ хэлсэн. Би 2018 оны 11 сарын 07-ны өдрийн тендерийг нээх хуралд оролцоогүй. Би тухайн үед Хөгжим драмын театрт нягтлан бодогчоор ажиллаж байгаад ажлаа хүлээлгэж өгөх гээд завгүй байсан. Хуралд суугаагүй тул ямар ч хурлын тэмдэглэлд гарын үсэг зураагүй. Надад үзүүлсэн хуралд суугаагүй, миний хэлснийг зохиож бичсэн байна. Ер нь Д.*******ын зохион байгуулсан ажил байх. Энэ хүн олон тендерт оролцсон тул туршлагатай болохоор тэр бүгдийг зохион байгуулсан байх...гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 14 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирбайгууллагын хууль ёсны төлөөлөгч / Ховд аймгийн ******* сумын Засаг дарга ажилтай гэрч Ц.Цогтбаярын өгсөн...Би Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн тушаалаар үнэлгээний хорооны даргаар томилогдсон. Тухайн ажил нь “ Автобусны буудлуудад сүүдрэвч хийх” ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил байсан. Үнэлгээний хорооны гишүүд нь анх байгуулагдаад хуралдаж анхны хурлаар баримт бичиг боловсруулах асуудлыг ярилцдаг. Үүний дараа баримт бичиг болсон гэж үзвэл тендер зарлах, тендерт оролцогч нарт урилга хүргүүлэх тухай хурал болж цахимаар, нээлттэй сонгон шалгуурлах эсэхээ шийдвэрлэдэг. Түүний дараа эцсийн буюу 3 дахь хурал нь үнэлгээ хийх, сонгон шалгаруулах хурал болдог. Цахимаар зарласан тохиолдолд эхний өдөр цахимыг нээж залгуулаад хурлаа хийдэг. Миний хувьд тухайн үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа анхны хурал буюу баримт бичиг боловсруулах хуралд оролцсон. Тухайн хурлаар үнэлгээний хорооны нарийн бичгийн даргад баримт бичиг боловсруулах даалгавар өгсөн. 2 дахь хурлаар тендерийн ажлын даалгавар, бичиг баримтыг боловсруулаад бэлэн болсон гэхээр нь тендерийн урилга хүргүүлэх даалгаварыг үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Д.*******од өгсөн. Түүнээс хойш хуулийн хугацаа буюу 30 хоногийн дараа тендер нээх хурал болж түүнд материал ирүүлсэн оролцогч нараас сонгон шалгаруулалт хийх хурал болох байсан боловч миний бие Герман улсад туршлага судлахаар болж түүнд оролцохоор явсан тул тухайн хуралд оролцож чадаагүй. Тухайн хурлаар хэн хэн оролцож ямар асуудал шийдвэрлэсэн талаар мэдэх зүйл байхгүй. Хурлын тэмдэглэлийг харахад бүх гишүүд оролцсон гэх боловч гишүүд болон Ц.Батчимэг, Л.Сонинбаяр нар гарын үсгээ зураагүй байна. Үнэлгээний хороо таван гишүүнтэй боловч 3 хүн оролцсон тохиолдолд шийдвэр гаргаж болно. Д.*******ын хувьд ажлын албанд ажилладаг. Надтай утсаар ярих үед нь нэг автобусны буудлын ажлыг төгрөгнөөс хэтрүүлэхгүйгээр хийх чиглэл өгсөн. Би нэг удаа багийн дарга нар болон холбогдох хүмүүстэй явж үзсэн. Тухайн үед боломжийн хийгдсэн байсан. Болохгүй байгаа зүйлийг засуулах талаар Д.*******од үүрэг өгч байсан. Одоо миний бие ******* сумын Засаг даргаар ажиллаж байна. Манай байгууллагын зүгээс Д.*******оос нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн ажлыг хийж байгаа аж ахуйн нэгжид 15 хувийн ашигтай байхаар чиглэл өгдөг. Д.*******ын хувьд хотын ажлын албанд ахлах нээр ажилладаг. ТЗ-6-аар цалинждаг...гэх мэдүүлэг / 3-р хх-220-222-р дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Батчимэгийн өгсөн...Би үнэлгээний хорогишүүнээр томилогдсоноо санахгүй байна. Гэхдээ тухайн үед утсаар мэдэгдэж байсан байх. Надад тухайн үед А3 сертификат байсан. Би нэг ч удаагийн хуралд суугаагүй санал хэлээгүй...гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 22 дугаар хуудас/ “Автобусны зогсоол хийх” ажлыг хүлээн авах үеийн хурлын тэмдэглэл / 3-рийн 39 дүгээр хуудас/ Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 05 сарын 03-ны өдрБ/15 дугаартай “Д.*******ыг Захирагчийн ажлын албаны ахлах энээр томилох тухай” захирамж....Ховд хотын Захирагчийн албаны бүтэц, орон тоо шинээр баталсантай холбогдуулан Захирагчийн ажлын албаны эн Д.*******ыг ажилласан жил, ажлын гүйцэтгэл, ур чадварыг харгалзан үзэж 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Захирагчийн албаны ахлах нээр томилж, Д.*******од Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасан цалингийн сүлжээний ТЗ-6-4-дэх шатлалаар үндсэн цалинг тооцож олгох...гэх баримт /3-р хх-ийн 187 дугаар хуудас/ Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч2022 оны 03 сарын 17- ны өдрийн 21 дугаартай...2019 оны 05 сарын -ны өдрийн “ Нийтийн эзэмшлийн газарт автобусны сүүдрэвч хийх” ажлыг хүлээн авах комиссын акт / Орон нутгийн хөгжлийн сангийн 11- дугаар сарын харилцахын баримт -08-н 10 дахь хуудас/ гэх баримт бичгийн 2 дахь хуудасны 1 дэх нүүрний доод хэсэгт Б.******* гэх нэрийн өмнө зурагдсан Б.*******ын гэх гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Б.*******ын чөлөөт туршилтын загваруудтай тохирохгүй байна...гэх дүгнэлт/ 4-р хх- ийн 2-4 дүгээр хуудас/ Хөрөнгийн үнэлгээний ВЕНДО ХХК-ний 2022 оны 03 сарын 18-ны өдрийн ХВ22-20 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар ... Дүгнэлт: Дээрхи хөрөнгийн үнэлгээг зах зээлийн жиших хандлагаар тооцов. 2018 оны зах зээлийн үнэлгээгээр 1 ширхэг автобусны буудлын саравчны материалын зардал нь 958784 / есөн зуун тавин найман мянга долоон зуун наян дөрвөн төгрөг/, тээврийн зардал 1 тоннын үнэ нэмснээр нийт 58784 / нэг сая хоёр зуун тавин найман мянга долоон зуун наян дөрвөн / төгрөг, 8 ширхэг автобусны буудлын саравчны материалын зардал 7503140/ долоон сая таван зуун гурван мянга нөг зуун дөчин төгрөг / 1 тонн ачааны зардал нэмж тооцоолсноор 7803140 /долоон сая найман зуун гурван мянга нэг зуун дөчин төгрөг/ тус тус үнэлэгдлээ...гэх дүгнэлт / 4-р хх-ийн 21 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдээгүй, нийтийн албан тушаалтан биш, гэрч Б.******* нь шүүгдэгч Д.*******од 00000 төгрөг өгсөн гэх боловч нотлогдоогүй гэж мэтгэлцсэн боловч энэ нь хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Тухайлбал: Иргэний нэхэмжлэгч Б.******* нь 2018 оны 11 сарын - ны өдөр ХААН банкин дахь өөрийн 58626299 тоот данснаас бэлнээр 00000 төгрөг гаргуулан авсан, тухайн мөнгийг тухайн өдрийн 10 цагийн үед түүний гэрийн гадна хүргэж өгсөн, мөн Ховд аймгийн ******* суманд Автобусны сүүдрэвч барих ажлын эхний мөнгө болох орон нутгийн хөгжлийн сангаас олгосон 117000 төгрөгийн санхүүжилтээс 6 сая төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын -ны өдөр Б.******* нь өөрийн ХААН банкны 586226299 данснаас авч шүүгдэгч Д.******* өгсөн талаараа мэдүүлсэн мэдүүлэг, Б.*******ын ХААН банкин дахь 58626299 тоот дансны хуулга, гэрч Н.Балцэцэг, Б.Энхболд, Г.Эрдэнэбулган нарын...Б.******* нь Д.*******од 00000 төгрөг өгсөн талаараа хэлж байсан гэх...гэх мэдүүлэг хэрэгт авагдсан тул шүүх эдгээр нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож үнэлсэн болно. Нөгөөтэйгүүр шүүгдэгч Д.******* болон түүний өмгөөлөгч нарын хувьд иргэний хариуцагч Б.*******ын шүүгдэгч Д.*******од 00000 төгрөг өгсөн гэх хэргийн үйл баримт, бодит байдлын талаар үндэслэл бүхий няцаалт хийгээгүй болно. Мөн шүүгдэгч Д.******* нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйл 46.1.1, 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 06 сарын 14-ний өдрийн А/150 дугаартай ...Үнэлгээний хороо байгуулах тухай “ захирамжаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх “Автобусны буудлуудад сүүдрэвч хийх” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооний нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллахдаа тус хуулийн 50 дугаар зүйлд заасан...худалдан авах ажиллагаанд оролцож байгаа төрийн албан хаагчийн үүрэг болох “шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, төрийн ашиг сонирхлыг дээдлэх, хувийн ашиг сонирхлын үүднээс хууль бус санал тавих, хүлээж авах зэрэг зөрчил, хууль бус үйлдэл гаргахгүй байх, тендерт оролцогч гэр бүлийнх нь гишүүн, эсхүл тендерт оролцогч хуулийн этгээдэд гэр бүлийнх нь гишүүн ажилладаг буюу цалин хөлс авдаг зэрэг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй нөхцөл байвал өөрийн шууд харьяалан удирдах албан тушаалтанд мэдэгдэж, тухайн тендер шалгаруулалтыг зохион байгуулах ажиллагаанд оролцохгүй байх, тендерт оролцогч нь хээл хахууль санал болгох, дарамт шахалт үзүүлэх зэргээр тендер шалгаруулалтын дүнд нөлөөлөхийг оролдвол энэ тухай өөрийн шууд харъяалан удирдах албан тушаалтан, хууль, хяналтын байгууллагад нэн даруй мэдэгдэх” үүргээ биелүүлээгүй байна. Мөн шүүгдэгч Д.******* нь Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх “Автобусны буудлуудад сүүдрэвч хийх” ажлыг цахимаар нийтэд мэдээлэх үүргээ биелүүлсэн эсэх нь эргэлзээтэй, энэ талаархи баримт хэрэгт авагдаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад орон нутгийн хэвлэл мэдээлэл болон телевизэд тухайн тендерийн талаар мэдээлээгүй, орон нутгийн өмчийн газрын тендерийн цахим мэдээллийн санд мэдээлэл өгөөгүй болох нь Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2020 оны 01 сарын 13-ны өдрийн дугаартай ... Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт 2018 онд автобусны буудал шинээр барих, засварлах ажлын тендер манайд зарлагдаагүй болно... гэх тодорхойлолт, НЕКСТ ДЭВШИЛ ХХК-ний 2020 оны 11 сарын 06- ны өдрийн 1/25 дугаартай ...Олон ястны телевиз зарын хөтөлбөрт 2018 онд автобусны зогсоол, сүүдрэвчийн талаар зарлал өгөгдөөгүй болно ... гэх тодорхойлолт, Ховдын мэдээ сонины ... Манай сонинд 2018 оны дугаарт автобусны зогсоол, сүүдвэрчийн талаар зарлал өгөгдөөгүй болно... гэх тодорхойлолт баримтаар нотлогдож байна. Шүүгдэгч Д.******* түүний өмгөөлөгч нараас 8 автобусны буудлын сүүдрэвч барих далд ажлын зардалд хичнээн төгрөгний зардал гарсан талаар дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан боловч тухайн тендерийн ажлын даалгаварт далд ажлын талаар тусгагдаагүй гэх үндэслэлээр шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь шүүгдэгч Д.******* нь нийтийн албан тушаалтан биш байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлгүй гэж мэтгэлцсэн боловч шүүх хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.******* нь нийтийн албан тушаалтан буюу Ховд хотын албаны зам тээвэр, инженерийн дэд бүтэц, төсөл хөтөлбөр хариуцсан нээр , мөн Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/150 дугаартай захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллахдаа “Ховд аймгийн ******* суманд Автобусны зогсоол байгуулах ажлыг олон нийтийн оролцоотойгоор хийлгэх” 16800000 төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийн мэдээллийг ашиглан, тендерийн баримт бичиг боловсруулах, санал авах урилга илгээх, Б.******* гэгчийг тендерт оролцох талаар ятгах, түүний нэрээр төсөвлөгдсөн үнийн дүнд бариулсан үнийн санал тооцоолол хийх, тендерийн бусад баримт бичгийг түүний нэрээр боловсруулан бэлтгэх, үнэлгээний хорооны хурлаар хэлэлцүүлсэн мэтээр тэмдэглэл хөтлөх, шийдвэрийг баталгаажуулах зэргээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ажил гүйцэтгэх санхүүжилтийн урьдчилгаанд орон нутгийн хөгжлийн сангаас олгосон 117000 төгрөгийн санхүүжилтээс 6 сая төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын -ны өдөр Б.*******ын ХААН банкны 586226299 дансаар дамжуулан гаргуулан хувьдаа авч өөртөө давуу байдал бий болгосон. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.******* нь Ховд хотын албаны зам тээвэр, инженерийн дэд бүтэц, төсөл хөтөлбөр хариуцсан эн буюу нийтийн албан тушаалд ажиллаж байхдаа, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа , ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйл 46.1.1 , 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 06 сарын 14- ний өдрийн А/150 дугаартай ... Үнэлгээний хороо байгуулах тухай “ захирамжаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх “Автобусны буудлуудад сүүдрэвч хийх” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооний нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллахдаа ашиг сонирхлын зөрчил гаргахгүй үүрэг хүлээж, ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэг хөтөлсөн атлаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа , ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан... худалдан авах ажиллагаанд оролцож байгаа төрийн албан хаагчийн үүрэг болох “шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, төрийн ашиг сонирхлыг дээдлэх;, хувийн ашиг сонирхлын үүднээс хууль бус санал тавих, хүлээж авах зэрэг зөрчил, хууль бус үйлдэл гаргахгүй байх, тендерт оролцогч гэр бүлийнх нь гишүүн, эсхүл тендерт оролцогч хуулийн этгээдэд гэр бүлийнх нь гишүүн ажилладаг буюу цалин хөлс авдаг зэрэг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй нөхцөл байвал өөрийн шууд харьяалан удирдах албан тушаалтанд мэдэгдэж, тухайн тендер шалгаруулалтыг зохион байгуулах ажиллагаанд оролцохгүй байх, тендерт оролцогч нь хээл хахууль санал болгох, дарамт шахалт үзүүлэх зэргээр тендер шалгаруулалтын дүнд нөлөөлөхийг оролдвол энэ тухай өөрийн шууд харъяалан удирдах албан тушаалтан, хууль, хяналтын байгууллагад нэн даруй мэдэгдэх” үүргээ биелүүлээгүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан ... нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон... гэх гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэсэн болно. Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.*******ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах үйлдэж ирүүлсэн нь Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцэд нийцүүлэн Монгол Улсын Их хурлаас 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдөр баталсан Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулахыг хориглоно, Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1.4-т ““давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “Хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгоно, мөн хуулийн 4 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтанд хамаарна...гэх хуулийн заалтад нийцсэн, хэргийн бодит байдалд тохирсон. Иймд шүүгдэгч Д.*******ыг Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 06 сарын 14- ний өдрийн А/150 дугаартай...Үнэлгээний хороо байгуулах тухай “ захирамжаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх “Автобусны буудлуудад сүүдрэвч хийх” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооний нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллахдаа 2018 оны 06 дугаар сараас 2019 оны 05 дугаар сарын хооронд Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар 7,1 дүгээр зүйлийн 7.1.7-д заасан “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, мөн зүйлийн 7.1.7-д заасан “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх; мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.2-д заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх”, мөн зүйлийн 37.1.3-д заасан “эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх”; мөн зүйлийн 37.1.9-д заасан “албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон тухайн албан тушаалыг эрхлэхээ зогсоосноос хойшхи хугацаанд төрийн болон албаны, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хадгалах, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй, албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тараахгүй байх”; мөн зүйлийн 39.1.11-д заасан “албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших”; түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийн 50.1.1- д заасан “шударга өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх, мөн хэсгийн 50.1.2-д заасан “төрийн ашиг сонирхлыг дээдлэх”, мөн хэсгийн 50.1.3-д заасан “хувийн ашиг сонирхлын үүднээс хууль бус санал тавих, хүлээж авах, зөрчил, хууль бус үйлдэл гаргахгүй байх” ’заалтуудыг зөрчиж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсгийн 47.2.1-д заасан “техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх; мөн хэсгийн 47.2.2-д заасан “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх.”, Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 6-1/4628 дугаар Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журмын 3.5 дугаар зүйлийн 3.5.1-д заасан “...бусад гишүүдийн адил эрх, үүрэгтэй оролцоно.”, мөн зүйлийн 3.5.3-д заасан “Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь хуралдааныг зарлан мэдээлэх, зохион байгуулах, худалдан авах ажиллагаанд баримтлах хууль, тогтоомжийн талаарх мэдээллээр гишүүдийг хангах, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл хөтлөх, шийдвэрийг баталгаажуулах” гэсэн хууль, журмаар өөрт олгогдсон албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан “Ховд аймгийн ******* суманд Автобусны зогсоол байгуулах ажлыг олон нийтийн оролцоотойгоор хийлгэх” 16800000 төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийн мэдээллийг ашиглан, тендерийн баримт бичиг боловсруулах, санал авах урилга илгээх, Б.******* гэгчийг тендерт оролцох талаар ятгах, түүний нэрээр төсөвлөгдсөн үнийн дүнд бариулсан үнийн санал тооцоолол хийх, тендерийн бусад баримт бичгийг түүний нэрээр боловсруулан бэлтгэх, үнэлгээний хорооны хурлаар хэлэлцүүлсэн мэтээр тэмдэглэл хөтлөх, шийдвэрийг баталгаажуулах зэргээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ажил гүйцэтгэх санхүүжилтийн урьдчилгаанд орон нутгийн хөгжлийн сангаас олгосон 117000 төгрөгийн санхүүжилтээс 6 сая төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын -ны өдөр Б.*******ын ХААН банкны 586226299 дансаар дамжуулан гаргуулан хувьдаа авч өөртөө давуу байдал бий болгосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Шүүгдэгч Д.*******ын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, өөрийн ажил албан тушаалын байдлаа давуу байдал болгож амар хялбар аргаар мөнгө олох гэсэн байдал нь уг гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болжээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгч хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ц.Цогтбаяр нь манай байгууллагад учирсан хохиролгүй, ажлыг гүйцэтгэлийг хүлээн авсан, энэ талаар ямар нэгэн гомдол санал гараагүй...гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Д.******* нь бусдад төлөх төлбөргүй байна. Харин шүүгдэгч Д.******* нь 6 сая төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын -ны өдөр Б.*******ын ХААН банкны 586226299 дансаар дамжуулан гаргуулан хувьдаа авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон гэж шүүх үзсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан... гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгөнөөс албадан гаргуулна...гэх хуулийн заалтыг үндэслэн шүүгдэгч Д.*******ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 00000 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөнөөс албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзнэ. Хоёр.Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: Шүүгдэгч Д.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь 2-р хх-ийн 44 дүгээр хуудсанд авагдсан “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна Шүүгдэгч Д.*******ын хувийн байдлын талаар гэрч Ш.Должинсүрэнгийн өгсөн... Д.******* бид хоёр 2014 онд гэр бүл болсон, хүү охины хамт Ховд аймгийн ******* сумын багийн 2 дугаар айлын орон сууцны тоотод амьдардаг. Манай нөхөр Д.******* нь Цамбагарав багт бүртгэлтэй. Би өөрөө багт бүртгэлтэй. Манай нөхөр Улаанбаатар хотод ажиллаж байгаад Швед улс яваад 7 жил ажиллаад 2013 онд ******* сумын Захирагчийн албанд ажилд орсон. Д.******* нь хүнийхээ хувьд үүрэгт ажилдаа хариуцлагатай, ангили, швед, орос хэлтэй, компьютерийн мэдлэг өндөр, техник сэтгэлгээ сайтай, соёлтой боловсон, цэвэрч нямбай, үр хүүхэд гэр бүлдээ тавих анхаарал халамж сайтай. Манайх суудлын авто машинтай, байр дундын өмчлөлийнх...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93-94 дүгээр хуудас/, гэрч Л.Отгонцагааны өгсөн...Би Д.*******той 2013 оноос найзалж байна. Ажлын шугамаар бие биенээ танина. Би өөрөө ******* сумын Цамбагарав багийн Засаг даргаар ажилладаг, Д.******* нь 2013 оноос ******* сумын Цамбагарав багийн Оюу - Мандал 35 айлын орон сууны 32 тоотод оршин суудаг. Одоо бол ******* сумын багийн 2 дугаар айлын тоотод оршин сууж байгаа. Ховд аймгийн ******* сумын Захирагчийн албанд ажилладаг. Д.******* нь иргэнийхээ хувьд маш хариуцлагатай, найз нөхдийн дунд нэр хүндтэй, гадаадад ажиллаж амьдарч байсан болохоор соёлтой боловсон. Зан байдлын хувьд эхнэр хүүхдэдээ хайр халамжтай, бусадтай зөв боловсон харьцдаг, соёлтой, цэвэрч нямбай. 20-2016 оны бүтээн байгуулалтын ажил маш идэвхтэй ажиллаж байсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа, 72-99 ХОҮ улсын дугаартай, Toyota Harrier маркын тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ / 1-р хх-ийн 56 дугаар хуудас/, Ховд аймгийн ******* сумын Цамбагарав багийн Засаг даргын 2020 оны 10 сарын 08-ны өдрийн 47 дугаартай... Тус багийн иргэн *******ын ******* нь ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Оюу-Мандал 35 дугаар байрны 32 тоотод оршин суудаг...гэх тодорхойлолт зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч Д.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүхээс шүүгдэгч Д.*******ыг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Д.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 00000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гаргуулах, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан эд мөрийн баримтгүй, хэрэгт нэгтгэсэн тусгаарласан хэрэггүй, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл шүүгдэгч Д.*******ын “Toyota Harrier” маркын 72-99 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 10 сарын -ны өдрийн 5/63 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр хэрэглэх дүгнэлт гаргав. Шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч: Шүүгдэгч Д.*******ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, бага насны хоёр хүүхэдтэй, сахарын өвчний улмаас хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай байдал зэрэг шүүгдэгч Д.*******ын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээ болох таван мянга дөрвөн зуун нэгжээр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж өгөөч гэх дүгнэлт гаргав. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Д.******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2021 оны сарын - ний өдрийн шийдэрээр 3-39- а заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг хувиар сараар тогтоосон баримтыг ирүүлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, торгох ялын доод хэмжээ болох таван мянган дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг гурван жилийн хугацаанд сар хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэсэн дүгнэлт гаргасан зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******од нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, таван мянган дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 5400000 төгрөгний торгох ялыг 3 жилийн хугацаанд сар хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар...ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******од тайлбарлан өгч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******од оногдуулсан нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1 дугаар зүйл, 180 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ял, эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******од оногдуулсан нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдаж шийдвэрлэв. Эрүүгийн 203001800224 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хугаадсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурдав. Шүүгдэгч Д.*******од холбогдоххэрэг хэлэлцэх 2022 оны 02 сарын 21-ний өдрийн хуралдаанд: шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч нараас нэмэлт дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан тул шүүхээс ВЕНДО ХХК- ийг шинжээчээр томилж нэмэлт дүгнэлт гаргуулсан ба шинжээчийн дүгнэлт гаргасан ВЕНДО ХХК- нь 2022 оны 03 сарын 18-ны өдрийн № 40/022 дугаартай нэхэмжлэхээр хөрөнгийн үнэлгээний төлбар 80000 төгрөгийг нэхэмжилсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр 1 дэх хэсгийн 1.1-д... шинжээчид төлөх зардал...-ыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэх ба гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох материалыг үндэслэн гаргана...гэснийг удирдлага болгон шинжээчийн зардалд нэхэмжилж буй ВЕНДО ХХК-ний 80000 төгрөгийг шүүгдэгч Д.*******оос гаргуулан ВЕНДО ХХК-д олгох нь зүйтэй. Шүүгдэгч Д.******* нь 6 сая төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын -ны өдөр Б.*******ын ХААН банкны 586226299 дансаар дамжуулан гаргуулан хувьдаа авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон гэж шүүх үзсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан... гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгөнөөс албадан гаргуулна...гэх хуулийн заалтыг үндэслэн шүүгдэгч Д.*******ын 2018 оны 11 дүгээр сарын -ны өдөр Б.*******ын ХААН банкны 586226299 дансаар дамжуулан гаргуулан хувьдаа авсан 00000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэж түүний хувьд ногдох хөрөнгөнөөс албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр тогтов. Шүүгдэгч Д.*******од шүүхээс торгох ял шийтгэж, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авсан тул түүний эзэмшлийн Toyota Harrier маркын 72-99 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 10 сарын -ны өдрийн 5/63 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял болон хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр хэрэглэв. Шүүгдэгч Д.*******од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,36.2-1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч овогт *******ын *******ыг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ын нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******од оногдуулсан 5400000 төгрөгний торгох ялыг 3 жилийн хугацаанд сар хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай. 4. Эрүүгийн 203001800224 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурдсугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 00000 төгрөгийг шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөнөөс албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Д.*******оос шинжээчийн зардал 80000 төгрөг гаргуулан хөрөнгийн үнэлгээний ВЕНДО ХХК-д олгосугай. 6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******од оногдуулсан нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдсугай. 7. Шүүгдэгч Д.*******од шүүхээс торгох ял шийтгэж, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авсан тул түүний эзэмшлийн Toyota Harrier маркын 72-99 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 10 сарын -ны өдрийн 5/63 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял болон хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр хэрэглэсүгэй. 8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Д.*******од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА