| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Данжаадын Уранчимэг |
| Хэргийн индекс | 181/2020/03098/И |
| Дугаар | 181/ШШ2020/02678 |
| Огноо | 2020-10-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 181/ШШ2020/02678
| 2020 10 29 | 181/ШШ2020/02678 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч:Т.Ж
хариуцагч:б.ө
25.341.250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, өмгөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Я.Хандсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчийн хамт оролцон нэхэмжлэлээ дэмжиж гаргасан тайлбартаа: М.Т.Ж нь 2019 оны 08 дугаар сарын 27-нд б.өХХК-тай орон сууцны барилгаас нь захиалгаар байр худалдан авах гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг давсгэрт Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны 42.73 м кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м2 талбайг 1.750.000 төгрөгөөр тооцож гэрээ хийсэн өдрөө төлбөрийн 30% болох 22.433.250 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг 3 жилийн хугацаатай хүүгүйгээр төлөхөөр тохиролцсон. Уг барилгыг 2020 оны 2 дугаар улиралд багтаан байнгын ашиглалтад оруулахаар тохирсон боловч хугацаандаа ашиглалтад ороогүй бөгөөд одоогоор барилгын явц 50%-тай, учир шалтгааныг асуухаар ямар ч тайлбар өгөхгүй байна. Иймд гэрээгээ цуцалж урьдчилгаа 30% болох 22.433.250 төгрөг, 2019 оны 12 сарын 06, 2020 оны 01 сарын 06-ны өдөр нэмж төлсөн 2.908.000 төгрөг, бүгд 25.341.250 төгрөгийг буцаан авахаар нэхэмжлэл гаргасан шаардлагаа бүрэн дэмжиж байна.
Хариуцагч нэхэмжлэлийг гардан авчаад шүүхэд хариу тайлбар, ямар нэг нотлох баримт ирүүлээгүй, шүүх хуралдаанд шалтгаангүй хүрэлцэн ирээгй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд зохигчийн тайлбарыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Т.Ж нь хариуцагч б.өХХК-д холбогдуулан гэрээ цуцалж төлсөн 25.341.250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчийн хамт оролцож шаардлагаа бүрэн дэмжиж байна.
Хариуцагч б.өХХК нэхэмжлэлд шүүхээс өгсөн хугацаанд тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд ямар нэг шалтгаангүй хүрэлцэн ирээгүй.
Шүүх 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчб.ө ХХК-ийн захирал Д.Зоригтбаатарт холбогдох нэхэмжлэлийг гардуулан өгч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38, 67.1.4., 72.2., 72.3., 76.2., 77.8., 86.2., 100.3., 100.4., 119.4-119.6 дах зүйл, хэсэг, заалтад заасан хариуца 13 хуудас хэргийн нотлох баримтуудтай биечлэн танилцуулж, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дотор хариу тайлбар мэтгэлцээний үндэслэл баримтаа бүрдүүлж ирүүлэхийг үүрэг болгосон.
Хариуцагч нэхэмжлэл гардан авснаас хойш шүүхээс тогтоосон хугацаанд болон шүүх хуралдаан товлон хуралдах хүртэл хугацаанд нэхэмжлэлд тайлбарын үндэслэлээ нотлох, шаардлагыг үгүйсгэх буюу татгалзлаа нотлох баримтыг тус тус гаргаж өгөөгүй.
Шүүх хуралдааны тов мэдэгдлийг хариуцагч б.өХХК-ийн захирал Д.Зоригтбаатарт мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ямар нэг шалтгаангүй хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.-т зааснаар шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хариуцагч тал хүлээн авсан боловч шүүх хуралдаанд ямар нэгэн шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3. дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд зохигчдоос гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2.-т Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ.гэж заасан үүргээ биелүүлээгүй болно.
Хариуцагч тал нэхэмжлэлд хариу тайлбар болон нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлэлгүй, мэтгэлцээний үндэслэл болгож ямар нэг баримт ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй., мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж заасан үүргээ зөрчсөн буруутай.
Нэхэмжлэгч М.Т.Ж нь хариуцагч б.өХХК-тай тохиролцон, Орон сууц захиалагчтай байгуулах зээлийн гэрээнэртэй 2019/121 тоот гэрээг, Хан-Уул дүүрэг 16 дугаар хороо Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны В блок, 1 дүгээр орц, 9 давхар J загварын 42 м.кв талбайтай 2 өрөө 129 тоот орон сууцыг 1 м.кв-ыг нь 1,750,000 төгрөгөөр тооцож нийт 74 777 500 төгрөгт тохирч 2019 оны 8 сарын 27-ны өдөр байгуулсан, захиалагч М.Т.Ж нь урьдчилгаа 18 433 250 төгрөгийг 2019 оны 8 сарын 27-ны өдөр, 4 000 000 төгрөгийг 2019 оны 9 сарын 7-ны өдөр, үлдэгдэл төлбөрийг 3 жилийн хугацаанд хүүгүйгээр төлөх,гүйцэтгэгч б.өХХК барилгын ажлыг 2020 оны 2-р улиралд багтаан байнгын ашиглалтад хүлээлгэн өгөхөөр тохиролцсон ба М.Т.Ж гэрээ байгуулсан 2019 оны 8 сарын 27-ны өдөр 22,300,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 06, 2020 оны 1 сарын 06-ны өдрүүдэд нийт 2 908 000 төгрөг бүгд 25 341 250 төгрөгийг гэрээнд заасан б.өХХК-ийн захирал Д.Зоригтбаатарын дансанд шилжүүлж өгсөн байгаа нь талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан хэлцлийн шинж, агуулга бүхий харилцаа үүсч хэлцэл хийгдсэн гэж үзнэ.
Хариуцагч б.өХХК орон сууцыг 2020 оны 2 дугаар улирал буюу 06 дугаар сард бүрэн ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүйгээс захиалагч М.Т.Ж 2020 оны 7 сарын 17-ны өдөр, барилга 30-40 орчим хувьтай явагдсан, хэзээ ашиглалтад орох нь мэдэгдэхгүй байх тул гэрээг цуцлах тухай б.өХХК-д мэдэгдэж, төлсөн 25 341 250 төгрөгийг буцаан шаардсан/хэргийн 6-7/, гүйцэтгэгч б.өХХК 2020 оны 7 сарын 27-ны өдрийн 7/27 тоот албан бичгээр М.Т.Жын гэрээ цуцлах өргөдлийг хүлээн авч, төлсөн 25 341 250 төгрөгийг 2020 оны 8 сарын 15-ны өдрийн дотор М.Т.Жын ХААН банкны дансанд буцаан шилжүүлэх тухай хариуг өгсөн болох нь 2 талын өргөдөл албан бичиг гэсэн баримтуудаар нотлогдоно.
Хариуцагчаас нэхэмжлэлийг гардан аваад шүүхэд маргасан тайлбар ирүүлээгүй, гүйцэтгэгч барилгыг 2020 оны 2-р улиралд багтаан байнгын ашиглалтад хүлээлгэн өгөхөөр гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй, гэрээг зөрчсөн шалтгаан үндэслэлээ нотлоогүй, нэхэмжлэгч М.Т.Жын гэрээ цуцлах өргөдлийг хүлээн зөвшөөрч мөнгийг нь буцаан өгөх тухай хариу албан бичиг өгсөн үйл баримт бий болсон, маргаан үүсгэсэн үйл баримтад хариуцагч маргаагүй, үгүйсгэсэн баримт ирүүлээгүй, мэтгэлцээнд оролцох хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн буруутай тул нэхэмжлэлийн үндэслэл болгосон баримт, нэхэмжлэгч талын шаардлагаа дэмжиж буй тайлбараар хариуцагчб.өХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн буруутай гэж үзэж, хуульд зааснаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцож шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэл болно.
Орон сууц захиалагчтай байгуулах зээлийн гэрээ-ний 8.1-д талууд гэрээний үүрэг болон хугацаа тогтоож үүргийн гүйцэтгэлийг сануулсан шаардлагыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүргийн ноцтой зөрчсөнд тооцож,гэрээг нэг талын санаачлагаар цуцлаж болох бөгөөд гэрээ зөрчсөн буруутай тал гэрээний дагуу хариуцлага хүлээхээр тохиролцсон ба Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2.Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ., 226 дугаар зүйлийн 226.1.1.ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй гэж зохицуулсан дагуу нэхэмжлэгч гэрээг цуцлах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.гэж зааснаар шаардах эрхтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн дэмжиж байгаа шаардлага болох хариуцагчид гэрээний үүрэгт төлсөн 25 341 250 төгрөгийг/хорин таван сая гурван зуун дөчин нэг мянга хоёр зуун тавь/төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд нийцүүлэн талуудад хариуцуулсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 100 дугаар зүйлийн 100.3., 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 355 дугаар зүйлийн 355.1.-д заасныг баримтлан хариуцагч б.өХХК/РД:5325757/-иас 25 341 250 /хорин таван сая гурван зуун дөчин нэг мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Т.Ж/РД:СЮ91121808/-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 285 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч б.өХХК-иас хариуцах улсын тэмдэгтийн хураамжид 285 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ