Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2019/00834

 

 

 

 

 

 

 

2019 10 14 155/ШШ2019/00834

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Б  дүүргийн ... дугаар хорооны …. дугаар хорооллын … дугаар байрны …. тоотод оршин суух Урад овогт Б.Б /ШГ-….........../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймаг Х тосгон У гэх газарт байрлах А ХХК,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн А  сумын Х.. тосгоны …... тоотод оршин суух Шарнууд овогт Б.С/РХ-85010202/ нарт холбогдох Төлбөр барагдуулах хэлцлийн дагуу 45.880.000 /дөчин таван сая найман зуун наян мянга/ төгрөг гаргуулах тухай, хариуцагч АХХК-ийн 20 ковш болон пад тракторын үнэнд төлсөн 21.480.000 төгрөгөөс 1 жилийн хугацаанд ашигласны төлбөр 3.600.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 17.880.000 төгрөгийг гаргуулах тухай Б.Баасанжаргалд холбогдох сөрөг нэхэмжлэлийг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 155/2019/00801/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Б.Бхариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Содномдорж, хариуцагчийн өмгөөлөгч Н.Бнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  Б.Б   шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...2018 онд АХХК-ний захирал Б.Б, түүний эхнэр Б.Снар манай гэрт хэд хэдэн удаа ирж, намайг болон манай нөхрийг ятган АХХК-д техник тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийхийг гуйж, дахин, дахин ашгийн тооцоо үзүүлж, хөрөнгө оруулалт хийвэл компанийхаа 50 хувийн хувьцааг өгч, ногдол ашиг сардаа 5.000.000 төгрөгийг танай гэр бүлд өгье гэх мэтээр ятгаж, 49.400.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Тэдгээр тоног төхөөрөмжүүд өнөөдрийг хүртэл АХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа. Гэвч Б.Б түүний эхнэр Б.Схоёрын амлалт биелэгдэхгүй байсаар би 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Б.С-тэйтөлбөр барагдуулах хэлцэл хийсэн. Уг хэлцэлд нэгдүгээр төлөлт 25.000.000 төгрөг, хоёрдугаар төлөлт 14.400.000 төгрөг, гуравдугаар төлөлт 10.000.000 төгрөг байхаар дурдсан. Нэгдүгээр төлөлтийн 25.000.000 төгрөгийн 15.480.000 төгрөгийг төлсөн.Одоо үлдэгдэл 9.520.000 төгрөг, үүний алданги 4.760.000 төгрөг, нийт 14.280.000 төгрөг, хоёрдугаар төлөлт 14.400.000 төгрөг, үүний алданги 7.200.000 төгрөг, нийт 21.600.000 төгрөг, гуравдугаар төлөлт 10.000.000 төгрөг, нийт 45.880.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч АХХК-ийн захирал Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа:...Бат-Эрдэнэ овогтой Баасанжаргалын гаргасан нэхэмжлэлийг 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гардан аваад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Үүнд: Б.Б-нманай байгууллагад худалдсан 20 ковш, пад трактор нь ямар ч бичиг баримтгүй улмаас байгууллагын өмчид бүртгээгүй болно. Б.Баасанжаргалд удаа дараа 20 ковш, пад тракторын бичиг баримтыг нэхээд гаргаж өгөөгүй. Тиймээс байгууллагын зүгээс 20 ковш, пад тракторыг буцааж өгөх гэтэл Б.Бнь олдохгүй байсан. Иймд Б.Б-нгаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Сшүүхэд ирүүлсэн тайлбартаа:...Бат-Эрдэнэ овогтой Баасанжаргалын гаргасан нэхэмжлэлийг 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гардан аваад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах тухай хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Учир нь иргэн Б.Снамайг төөрөгдүүлсэн, бодит байдалд нийцэхгүй, өөр хэлцлийг халхавчилж байгуулсан. 20 ковш, пад трактор худалдаж авсан төлбөр болох 21.480.000 төгрөгийг Б.Бруу шилжүүлсэн бөгөөд одоо бидний хооронд төлбөр тооцоо байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Бшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...2017 оны сүүл үеэр Б.Б, Б.Схоёр намайг манай компанид хөрөнгө оруулаач гэсэн саналыг тавьж эхэлсэн. Б.Б, Б.Снар тусгай зөвшөөрөл авах гээд авч чадахгүй байсан учраас би бичиг баримтыг нь бүрдүүлж, тоног төхөөрөмжгүй байгаагаас ажиллаа явуулж болохгүй байна гэсэн учраас нөхөртэй хэлж цалингийн зээл авахуулж Улаанбаатар хот орж 49.400.000 төгрөгийн техник тоног төхөөрөмж авсан. Б.Б, Б.Схоёр намайг зээл аваад мод ачдаг, чирдэг техник авч өгөөч, хүмүүсээр ачуулахаар олсон ашиг нь цалиндаа явчихаад байна гэж хэлж байсан. Мөн бичиг баримт дээр дотоод хяналтын ажилтан, нарийн бичгийн дарга хэрэгтэй байна гээд намайг АХХК-ийн дотоод хяналтын ажилтнаар томилсон.Тухайн үедээ намайг компанид нь тусалж байгаа учраас цалин өгнө гэж хэлж байсан ч огт цалин өгч байгаагүй.

Техник тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийснээс хойш 1 сар ажилласны дараа компанийхаа ашгаас өгөхгүй юм уу гэхэд өгнө гэж байсан. 10 дугаар сард компанийхаа 50 хувийг надад шилжүүл гэхэд зугтах болсон. Ингээд бид ойлголцохоо больж, 49.400.0000 төгрөгийн төлбөр барагдуулах хэлцлийг байгуулсан. Өөрөөр хэлбэл ковш болон пад трактороос гадна өөр олон тоног төхөөрөмж авч өгсөн байсан боловч үнийг нэгтгэж хоёр барьцтай хөрөнгө болох квош болон пад трактор дээрээ төлбөр барагдуулах гэрээ хийхээр бид харилцан тохирсон.Гэрээ ёсоор эхний ээлжинд 25.000.000 төгрөг өгье гэж хэлсэн.10.000.000 төгрөгт банз, палк өгье.Үлдсэн 10.000.000 төгрөгийг 10 дугаар сард төлөхөөр нотариатаар гэрээ байгуулсан. 25.000.000 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлөх ёстой байсан боловч уг өдрөө төлөөгүй, хугацаа хэтэрч 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 15.4800.000 төгрөгийг өгсөн. Тогтоосон хугацаанд мөнгөө өгөөгүй учраас би Цагдаагийн байгууллагад хандсан. Гэтэл Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг биш гэж үзсэн тул иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах болсон. 2018 оны сүүлээр ковшоо авах гэхэд Б.Сковшоо битгий ав л даа гэж гуйгаад байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хаврын сард ашигтай ажиллаад бусад үед ажилладаггүй гэж тайлбарлаж байна. Хавар цагаан сарын дараа мөс хөлдөх хүртэл жигд ажилладаг. Бусад үед жигд бусаар байнга ажилладаг.Б.Сбичиг баримт дээр АХХК-ний нярав ажилтай хэдий ч тус компанийн бичиг хэргийн болон дотоод бүх ажлыг хариуцдаг, захирал Б.Б-нэхнэр. Хэлцлийн дагуу мөнгөө бүрэн өгөөгүй тул үлдэгдэл мөнгөн дээр алданги нэмж нийт 49.480.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна... гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Содномдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэгч Б.Бнь АХХК-д 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дотоод хяналтын ажилтнаар ажиллаж байсан байдаг. АХХК-ийг Бат-Эрдэнэ 2017 онд өмнөх эзнээс нь худалдаж авч үйл ажиллагаа нь жигдрээгүй байхад 2018 оны 5 дугаар сард Б.Баасанжаргалыг ажилд авсан. Модны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани учраас улирлын шинж чанартай үр дүнгээ өгдөг. Б.Б-нтухайд хавар тухайн компанид ажиллаж байсан учир ашигтай ажилладаг юм байна гэж бодоод удаа дараа хамтарч ажиллая гэж шахаж шаардаж ирсэн гэдэг. Үүнтэй холбоотойгоор Б.Б нь 30.000.000 төгрөгийн үнэтэй экскаватор аваад өгөөч гэх хүсэлтийг Б.Баасанжаргалд тавиад авахаар Улаанбаатар хот руу хамтдаа явсан байдаг. Гэвч тухайн үед Б.Б-ннөхрийн зээл бүтээгүй. Ингээд 2018 оны 8 дугаар сарын эхээр Б.БУлаанбаатар хотоос 20 ковш, пад трактор авч ирсэн. Үүнээс экскаватор авах ёстой байтал яагаад ковш, пад трактор аваад ирсэн юм бэ гэсэн асуудал яригддаг. Нэгэнт худалдаад аваад ирсэн учраас хариуцагч нар нь тухайн тоног төхөөрөмжийг авахаас өөр аргагүй болсон. Зун 7, 8 дугаар сард модны бизнес ашиг муудахад Б.Б49.480.000 төгрөг нэхэмжилсэн. Б.Бнь удаа дараа дарамталж байсан учраас Б.Б тоног төхөөрөмжийнхөө бичиг баримтыг нь аваад түүнд тусгагдсан үнийн дүнгээр тоног төхөөрөмжийнхөө үнийг төлье гэж хэлсэн. Гэвч Б.Бнь Б.Б-нэхнэр Б.С-нтөөрөгдүүлээд хүч хэрэглэж Төлбөр барагдуулах хэлцэл гэгчийг байгуулсан байгаа. Б.Снь АХХК-нийг төлөөлөх эрхтэй этгээд мөн боловч хэлцэл байгуулахдаа хүч хэрэглэн дарамталж, төөрөгдөлд оруулж хийсэн.Мөн хэлцэлд заасан хугацаа болоогүй байхад алданги нэхэмжилж байгаа ойлгохгүй байна. Бид нарт өгсөн тоног төхөөрөмж нь ямар ч бичиг баримтгүй.Мөн 2015 онд Монголд орж ирсэн байгаа. Аливаа зүйлд элэгдэл хорогдол гэж байдаг. 2015 онд орж ирсэн пад трактор нь 3.548.630 төгрөг, 20 ковш 12.540.960 төгрөгийн зах зээлийн үнэтэй. Гэтэл үнэтэй байгаа техникийн 49.480.000 төгрөгөөр үнэлээд байгаа нь үндэслэлгүй. Манай талаас нэхэмжлэгчийг техникээ авч болно гэдэг. Тиймээс Б.Б-нгаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Хариуцагч АХХК-ний захирал Б.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:...2018 оны 07 дугаар сард Баасанжаргал нь манай байгууллагад 20 ковш 15.480.000 төгрөг, пад трактор 6.000.000 төгрөг, нийт 21.480.000 төгрөгөөр худалдсан. Тухайн үед байгууллагын зүгээс тухайн техникүүдийн бичиг баримтыг шаардсан боловч удахгүй өгнө гэсээр одоог хүртэл гаргаж өгөөгүй болно. 20 ковш, пад тракторыг байгууллагын өмчид бүртгүүлэх, авто тээврийн оношилгоонд оруулах гэхээр бичиг баримтгүй улмаас оруулж болохгүй хүндрэл байнга учирч байна. Б.Бнь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд 45.880.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасныг ойлгохгүй байна. Баасанжаргал нь Алтөнмөрөн гол ХХК-г бүрэн төлөөлөхгүй Бямбаа овогтой Саранцэцэгтэй гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус юм. Баасанжаргалын нийлүүлсэн 20 ковш, пад тракторын 01 жилийн хугацаанд ашигласны төлбөрт 01 сарын 300.000 төгрөг, 12 сарын 3.600.000 төгрөгийг хасаж тооцоход 17.880.000 төгрөг болж байна.Иймд Б.Б-с17.880.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Бшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:...2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн АХХК-ийн сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар гаргах нь: Сөрөг нэхэмжлэлд:

Нэгдүгээрт: 2018 оны 07 дугаар сард Б.Бнь манай байгууллагад 20 ковш 15.480.000 төгрөг, пад трактор 6.000.000 төгрөг, нийт 21.480.000 төгрөгөөр худалдсан гэжээ. Энэ нь зохиомол үндэслэлгүй мөнгөн дүн бөгөөд Б.С-н Б.Б нарын компани болох АХХК-д Б.Бминий зүгээс нийт 49.400.000 төгрөгийн техникүүдээр хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг тэд хүлээн зөвшөөрч надтай төлбөр барагдуулах хэлцэл хийсэн болно.

Хоёрдугаарт: Тухайн үед байгууллагын зүгээс техникүүдийн бичиг баримтыг шаардсан боловч удахгүй өгнө гэсээр одоог хүртэл гаргаж өгөөгүй болно гэжээ. Энэ нь мөн л зохиомол зүйл бөгөөд тухайн үед 49.400.000 төгрөгийг надаас гаргуулж техникүүд худалдан авсан ба авангуутаа болон дараа үеүүдэд тэдний зан хувирч, надаас зугтаах хандлагатай болж, бүр сүүлдээ би гаргасан мөнгөө нэхэж миний өгөөд энэ техникийн бичиг баримтуудаа аваач ээ гэж удаа дараа хэлж байсан.

Гуравдугаарт: АХХК-г бүрэн төлөөлөхгүй Б.С-тэй гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус юм гэжээ. Энэ нь Б.С-нБ.Б нар хүнээс авсан мөнгөө буцааж төлөхгүй байх гэсэн башир арга бөгөөд Б.С-нБ.Б нар эхнэр, нөхрийн өдөр тутмын үйл ажиллагаанд байнга оролцож, бүх санхүү болон зохион байгуулалтын үйл ажиллагаа гэх мэт ажлуудыг гардан гүйцэтгэдэг. Мөн бүрэн төлөөлөхгүй гэдэг нь огт төлөөлөхгүй гэсэн үг биш юм. Өөрөөр хэлбэл заримдаа төлөөлж болно гэдгээ сөрөг нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрчээ.

Дөрөвдүгээрт: Байгууллагад нийлүүлсэн 20 ковш, пад тракторыг 01 жилийн хугацаанд ашигласны төлбөр 01 сарын 3.600.000 төгрөг, хасаж тооцоход 17.880.000 төгрөг болж байна гэжээ. Энэ нь яг юунаас юу хасаад, ямар тооцоо гаргаад байгаа нь ойлгомжгүй бөгөөд би ямар нэгэн тоног төхөөрөмж ашиглах гэрээ хийгээгүй, зөвхөн төлбөр барагдуулах хэлцэл хийгдсэн болно.

Он гарахаас өмнө техникээ буцаагаад авъя гэж хариуцагч нартай уулзахад өгөөгүй байж одоо ашиглагдаад 1 жил 6 сар өнгөрсний дараа өгнө гэж байгааг би зөвшөөрөхгүй. Намайг авах гээд очиж байхад өгөхгүй яасан юм бэ. 20 квошын дугуйг нь эвдчихээд Б.Б сураад явж байна гэсэн. Тиймэрхүү байдлаар ашигласан техник бүрэн бүтэн байгаа гэдэгт эргэлзэж байна. Тэгээд ч бид нарын дунд дээрх тээврийн хэрэгслийг 21.480.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ хийгдсэн зүйл байхгүй.Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Содномдорж сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд тайлбарлахдаа:...Б.Б-нтус компанид өгсөн техникийн үнэ 21,000,000 төгрөгийг түүний Хаан банкин дахь дансанд шилжүүлсэн. Ингээд 21.000.000 төгрөгөөр техникийг худалдаад авчихсан гэж үзэж байна.АХХК нь Б.Б-с20 ковш болон пад тракторын бичиг баримтыг нь шаардахад өгдөггүй.Өөр газар авч очиж ажиглуулъя гэхэд бичиг баримтгүй учир ажиллуулах боломжгүй. 2018 оны 8 дугаар сард техник, тоног төхөөрөмжийг авч ирж өгсөн. Түүнээс хойш 1 жилийн хугацаанд АХХК ашигласан гэж үзвэл 21.480.000 төгрөгөөс 3.600.000 төгрөгийг хасаад үлдэгдэл мөнгө Б.Б-сгаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Б.Бнь Б.Саранцэцэгээс 20 квош болон пад тракторын үнэнд шилжүүлсэн 3.000.000 төгрөгийг надаас зээлсэн мөнгөө өгсөн хэмээн тайлбарлаж байна. Хэрвээ тийм бол зээлийн гэрээ гэж байх ёстой. Гэтэл зээлийн гэрээ байхгүй.Иймд Б.Сболон Б.Б, АХХК-иас Б.Бболон түүний данс руу шилжүүлсэн 21.480.000 төгрөг нь дээрх тээврийн хэрэгслийн үнэ юм.Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Бнь АХХК, Б.Снарт холбогдуулан төлбөр барагдуулах хэлцэлийн дагуу 49.480.000\ дөчин есөн сая дөрвөн зуун наян мянга \ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч АХХК нь 20 ширхэг дугуйт ачигч /квош/ болон тракторын /пад/ үнэнд төлсөн 21.480.000/ хорин нэгэн сая дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөс 1 жилийн хугацаанд ашигласны төлбөр 3.600.000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийг хасч үлдэх 17.880.000/арван долоон сая найман зуун наян мянга/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...Б.Снь АХХК-нийг төлөөлөн хэлцэл хийх эрхтэй этгээд мөн боловч 2018 оны 11 дүгээр сарын 05-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцэл-ийг Б.Бнь Б.Саранцэцэгт хүч хэрэглэн, төөрөгдүүлж хийсэн. Хэлцэлд заасан хугацаа дуусаагүй тул алданги бодох үндэслэлгүй... гэж,

Хариуцагчийн өмгөөлөгч нь ...нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, хэнээс нь хэдэн төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна... гэж тус тус маргаж байх боловч нэхэмжлэгч Б.Бнь АХХК, Б.Снарт холбогдуулан төлбөр барагдуулах хэлцлийн дагуу 49.480.000\ дөчин есөн сая дөрвөн зуун ная\ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба шүүх хуралдаанд Төлбөр барагдуулах тухай хэлцэл-ийн дагуу 2019 оны 02 сарын 01-ний дотор 25.000.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний дотор 14.400.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 01-ний дотор 10.000.000 төгрөг, нийт 49.400.000 төгрөгийг төлөхөөр тохиролцон.Хэлцэл байгуулснаас хойш 2019 оны 02 сарын 04-ний өдөр 15.480.000 төгрөгийг өгсөн.Үлдэгдэл мөнгийг хэлцэлд заасан хугацаанд өгөөгүй тул төлбөр барагдуулах хэлцийн дагуу үлдэгдэл мөнгөн дээр 50%-ийн алданги нэмж нийт 49.480.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан бөгөөд энэ нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байна.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгын хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан ба талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Б.Бнь техник тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийх, АХХК ажил үйлчилгээг гүйцэтгэж, нэхэмжлэгчид компаний хувьцааны 50 %-ийг шилжүүлэн, сард 5.000.000 төгрөгийн ногдол ашиг өгөхөөр өгч байхаар талууд тохирч, Б.Баасанжаргалыг 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр АХХК-ний дотоод хяналтын ажилтнаар томилж хамтран ажиллахаар тохирчээ.

Хариуцагч тал дээрх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Б.Бнь Б.С-тэй2018 оны 11 дүгээр сарын 05-ний өдөр Төлбөр барагдуулах тухай хэлцэл-ийг байгуулан төлбөр төлөгч гэх Б.Снь төлбөр авагч гэх Б.Баасанжаргалд дугуйт ачигч, трактор худалдсаны төлбөр 2019 оны 02 сарын 01-ний дотор 25.000.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний дотор 14.400.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 01-ний дотор 10.000.000 төгрөг, нийт 49.400.000 төгрөгийг төлөхөөр тохирч заасан хугацаандаа үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийг дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохирсон нь төлбөр барагдуулах тухай хэлцэл, талуудын тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар хэн аль нь маргаагүй.

Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т нөгөө тал эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй, 60 дугаар зүйлийн 60.2-т хэлцэл хийгч этгээдэд өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүд, садан төрөл, ойр дотны бусад этгээдэд, эсхүл тэдний эд хөрөнгөд нь аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлснийг хүч хэрэглэсэн гэж үзнэ гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч...2018 оны 11 дүгээр сарын 05-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцэл-ийг Б.ББ.Саранцэцэгт хүч хэрэглэж хийсэн ...хэмээн тайлбарлах боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй бөгөөд зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хамтран ажиллах гэрээний нэг тал үүргээ биелүүлээгүйн уг гэрээний харилцааг дуусгавар болгон төлбөр барагдуулах гэрээ байгуулснаар тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах харилцаа үүссэн гэж үзэхээр бөгөөд хариуцагч тал уг гэрээнийхээ дагуу тодорхой хэмжээний төлбөрийг төлж байсан нь баримтаар тогтоогдлоо.

Хариуцагч нар нь хэлцлийн дагуу нэхэмжлэгчид 49.400.000 төгрөгийг төлөхөөс 2019 оны 02 сарын 04-ний өдөр 15.480.000 төгрөгийг Б.Б-нхаан банкин дахь 5753564588 тоот дансанд шилжүүлсэн нь дансны хуулга болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх ба хэлцэл ёсоор хариуцагч тал 33.920.000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийг дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

Нэхэмжлэгч нь 1-р төлөлтийн төлөгдөөгүй үлдэгдэл 9.520.000 төгрөгийн алданги 4.760.000 төгрөг, 2-р төлөлтийн төлөгдөөгүй үлдэгдэл 14.400.000 төгрөгийн алданги 7.200.000 төгрөг, нийт 11.960.000 төгрөгийн алданги гаргуулахаар нэхэмжилсэн ба гэрээнд 1-р төлөлтийн 25.000.000 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний дотор, 2-р төлөлтийн 14.400.000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний дотор, 3-р төлөлтийн 10.000.000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний дотор төлөх бөгөөд төлбөр бүрэн төлж дуусах хугацаа 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэснээс үзэхэд гэрээнд заасан төлбөр төлөх хугацаа хуваарь ёсоор дуусаагүй тул алданги гаргуулах үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч АХХК болон Б.Снараас худалдах худалдан авах гэрээний төлбөрт нийт 33.920.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Баасанжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11.960.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч АХХК-ний сөрөг нэхэмжлэлийн тухайд дүгнэхэд Б.Баасанжаргалд холбогдуулан АХХК нь 20 ширхэг дугуйт ачигч /квош/ болон тракторын /пад/ үнэнд төлсөн 21.480.000 төгрөгөөс 1 жилийн хугацаанд ашигласны төлбөр 3.600.000 төгрөгийг хасаж үлдэх 17.880.000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Б.Бнь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцэж ...20 квошыг 15.480.000 төгрөгөөр, пад тракторыг 6.000.000 төгрөгөөр, нийт 21.480.000 худалдах худалдан авах гэрээ огт байгуулж байгаагүй.Харин би тус компанитай хамтран ажиллахаар тохирч 49.400.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн боловч Акомпаний захирал Б.Б, Б.Снар нь гэрээнд заасан үүргээ зөрчсөн тул 2018 оны 11 дүгээр сарын 05-ний өдөр төлбөр барагдуулах тухай хэлцлийг байгуулсан. Миний бие дээрх хоёр техникээс гадна мөн тус компанид өөр тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийсэн.Тэр бүрийг нэг бүрчлэн бичих шаардлагагүй гэж хоёр тал үзэж хоёр том техник буюу 20 квош, пад тракторын үнэ нийт 49.400.000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар тохиролцсон.Дээрх тохиролцооны дагуу над руу 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 2 удаагийн шилжүүлгээр 8.000.000 төгрөг, мөн 7.480.000 төгрөг, нийт 15.480.000 төгрөгийг шилжүүлсэн. Харин түүнээс өмнө миний данс руу шилжүүлсэн гэх 1.000.000 болон 2.000.000 төгрөгүүд нь надаас урд нь Б.Сзээлж аваад буцааж өгч байсан мөнгө байна. Энэ мөнгө нь төлбөр барагдуулах хэлцлийн дагуу төлөх 49.400.000 төгрөгт хамааралгүй. Мөн хаан банкны 5007278962 тоот данс руу АХХК-ниас тракторын үнэ хэмээн 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн гэх боловч энэ миний данс биш байна... хэмээн маргасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...Б.Б-с20 квошыг 15.480.000 төгрөгөөр, пад тракторыг 6.000.000 төгрөгөөр, нийт 21.480.000 худалдах худалдан авахаар талууд тохирч Б.Б-нхаан банкин дахь 5753564588 тоот дансанд Б.С2.000.000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр, АХХК-ний захирал Б.Б 1.000.000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр, Б.Б-ннөхрийн хаан банкин дахь 5007278962 тоот дансанд АХХК-ниас 3.000.000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр, Б.Б-нхаан банкин дахь 5753564588 тоот дансанд Б.С15.480.000 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр тус тус шилжүүлсэн. Гэвч нэхэмжлэгч нь дээрх техникийг компанид шилжүүлэхдээ гаалын бичиг баримтыг өгөөгүйгээс тэдгээрт тээврийн хэрэгслийн гэрчилгээ авч чадаагүй. 20 квош, пад тракторыг 1 жилийн хугацаанд ашигласны төлбөрт 1 сарын 300.000х12=3.600.000 төгрөгийг хасч тооцоход 17.880.000 төгрөг болж байна. Б.Баасанжаргалд өгсөн 21.480.000 төгрөгөөс 17.880.000 төгрөгийг буцаан гаргуулна.... гэж тайлбарлаж байх боловч энэ хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байна.

Тухайлбал: хариуцагч талаас нотлох баримтаар ирүүлсэн хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга нь нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар хувь байхаас гадна Б.Саранцэцэгээс Б.Б-нхаан банкин дахь 5753564588 дугаарын данс руу 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн 15.480.000 төгрөгөөс бусад нь Төлбөр барагдуулах тухай хэлцэл байгуулахаас өмнө буюу 2018 оны 09 дүгээр сарын 27, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус тус шилжүүлсэн.

Мөн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр АХХК-ниас тракторын үнэ хэмээн 3.000.000 төгрөгийг хаан банкин дахь 5007278962 тоот дансанд шилжүүлсэн байх боловч уг данс нь хэний эзэмшлийн данс болох нь тодорхойгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Б.Саранцэцэгээс түүнд 2019 оны 02 дугаар сарын 04-ны өдөр шилжүүлсэн гэх 15.480.000 төгрөгийг Төлбөр барагдуулах тухай хэлцэл-ийн дагуу шилжүүлсэн мөнгө хэмээн тайлбарлаж байгаа ба үүнийг няцаасан баримтыг нэхэмжлэгч тал буюу АХХК-аас ирүүлээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд тэрээр худалдагч буюу хариуцагч Б.Б-схудалдах, худалдан авах гэрээгээр 20 квош болон пад тракторыг нийт 21.480.000 төгрөгөөр худалдан авч, гэрээгээр тохирсны дагуу 21.480.000 төгрөг өгсөн гэх боловч үүнийгээ нотолж чадаагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387.390 /гурван зуун наян долоон мянга гурван зуун ер/ төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247.350 /хоёр зуун дөчин долоон мянга гурван зуун тавь/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч АХХК, Б.Снараас 33.920.000/ гучин гурван сая есөн зуун хорь/ төгрөгийн тэмдэгтийн хураамж 327.550/гурван зуун хорин долоон мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Баасанжаргалд олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2,115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч АХХК, Б.Снараас нийт 33.920.000 \гучин гурван сая есөн зуун хорин мянга\ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11.960.000 \арван нэгэн сая есөн зуун жаран мянга\ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч АХХК-ний 17.880.000 \арван долоон сая найман зуун наян мянга\ төгрөгийг хариуцагч Б.Б-сгаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387.390 /гурван зуун наян долоон мянга гурван зуун ер/ төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 247.350 /хоёр зуун дөчин долоон мянга гурван зуун тавь/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч АХХК, Б.Снараас улсын тэмдэгтийн хураамж 327.550 /гурван зуун хорин долоон мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ