| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0315/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/06 |
| Огноо | 2025-01-02 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/06
2025 01 02 2025/ШЦТ/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.зул
Улсын яллагч Н.Амгалан
Хохирогч Д.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.*******
Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2439000000381 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Э.******* нь 2024 оны 05 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “*******-1” гэх уурхайн хашаанаас өөрийн адуунд нийлсэн байсан хохирогч Д.*******гийн 1 тооны шүдлэн үрээг буюу алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Д.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би өмнө жил 05 дугаар сарын 04-ний өдөр хэдэн үрээ, байдсаа алдсан. Тэгээд яваад ерөөсөө сураг гарахгүй байж байсан юм. Он, сарыг нь мартсан байна. *******-******* “таны алдсан үрээ чинь манайд ирсэн” гэж надад хэлсэн. Хэнээс, хаанаас ирсэн юм бэ? гэсэн чинь *******ыг өгсөн гэж хэлсэн. Тэгээд би нөхөртэйгөө хоёулаа ээжтэйгээ байж байхад нь очиж уулзсан чинь ******* би танай адууг танихгүй. *******баяр ахын дүү наана чинь 2 хар морь байгаа. Тэрийг чи барьж ав гэж хэлсэн гэсэн. *******баяр гэж хүн нь нас барсан юм байна лээ. Тэрний дүү нь гэж хүн байдаг юм байна лээ. Тэгээд би *******ыг манай хүнтэй хамт эрэлд яваад өгөөч гэж хэлсэн. Тэр хүнтэй уулзах гэж очиход 2, 3 удаа байгаагүй гэсэн. Тэр дүүд нь айгаад би худал хэлсэн гэж хэлсэн байсан. Тэрнээс хойш сураг гаргаад олоод өгөөч, ах, эгч 2 нь шүүх гэхгүй гэж зөндөө гуйсан. Үлдсэн 1 үрээ нь адуундаа байсныг авчирч өг гэж байгаад авчруулсан. 10-аас 5 нь өөрсдөө гүйж ирсэн. 2 нь энэ хүний гараар орсон. 3 нь ор сураггүй байгаа...” гэв.
Хохирогч Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 04 дүгээр сарны 02-ны өдрөөс ******* сумын 3 дугаар багийн нутаг “ ” гэх газраас өөрийн 10 тооны адуу алдсан. Удалгүй 2024 оны 05 дугаар сард 22-ны өдөр гэртээ байх үед тус сумын 7 дугаар багийн иргэн Б.*******-******* надад хандан танай олохгүй байсан сартай хар үрээ /хязаалан насны/ нэг тооны адуу чинь манай хөдөө гэрийн гадаа автомашин дээр ачаатай ирээд байна гэж хэлсэн. Ингээд миний бие учир явдлыг нь тодруулахад тухайн олохгүй байсан адууг маань 6 дугаар багт нутаглах Э.******* гэх залуу гэх залууд бэлгэнд өгсөн байсан. Ингээд миний бие *******-*******д хандан тухайн адууг буюу зөв талын гуяндаа өрөө гурван сар, мөн гэсэн уйгуржин босоо монгол тамгатай сартай хар үрээг өөрийн ижил сүрэгт нь адуундаа тавиулсан. Ингээд 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр олохгүй байсан 10 адууны 5 тооны адуу нь өөрийн адуундаа гүйж ирсэн юм. Ингээд миний бие тус сумын 6 дугаар багийн иргэн Э.******* гэх залуутай 2024 оны 05 дугаар сарын 22-ны оройн 22 цагийн үед тус сумын төвд гэрийнх нь гадаа очиж уулзахад надад хандан “Дүү нь танай адууг танилгүй хар үрээг чинь д өгсөн байна лээ. Одоо зөв талын чихэндээ цуулбар имтэй хар зүсмийн хязаалан насны /үрээ/ адуу чинь манай адуунд байгаа” гэж хэлэхээр нь миний бие Э.*******т хандан “Чи өөрийн биеэр хар /үрээ/ адууг маань авчирч өгөөрэй. Хулгайд алдаад нэг сар гаран боллоо” гэж хэлээд явсан. Ингээд нэг сарын дараа буюу 06 дугаар сарын 17-ны өдөр Э.******* ******* сумын 6 дугаар багт гэрийн гадна хар /үрээ/ адууг маань авчраад үлдээсэн байсан. Тэр цагаас хойш одоо болтол 3 тооны /хязаалан насны гүү/ адуу олдохгүй байгаа.....” гэжээ. (хх-ийн 8-9),
Гэрч Б.*******-******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Энэ оны 05 дугаар сарын 21-ний өдөр туслах малчин надад хандан ах би *******ынх руу очоод бэлэгнийхээ адууг аваад ирье гэж хэлээд оройн 18 цагийн орчимд миний унаж хэрэглэдэг Бонго-3 маркийн 53-30 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан. Ингээд тэр оройдоо ******* /Дандар/ гэх айл руу яваад шөнөөр 04 цагийн орчимд гэртээ ирсэн гэж байсан. Ингээд би өглөө 08 цагийн орчимд гэрээс гарахад автомашины тэвш дээр хар зүсмийн шүдлэн үрээ /Өрөө гурван сар, мөн гэсэн босоо уйгаржин давхар тамгатай/ адуу байсан. Тухайн адуу нь айл хөрш нутаглаж байсан - буюу *******гийн адуу байсан. Ингээд д хандан ямар учиртай адуу, хаанаас авчирсан талаар тодруулахад *******ын бэлгэнд өгсөн адуу гэж надад хэлсэн. Ингээд миний бие -ын эхнэр болох *******гийн дугаарт залган “Танай олохгүй байсан үрээнээс нэг үрээ манай гадаа ирлээ. Танай тамга тэмдэгтэй юм. ******* гэх залуу манай туслах малчинд бэлгэнд өгсөн байна” гэж хэлсэн. Ингээд *******, - надад хандан “Манай адуу танайхтай ойр байгаа. Наад үрээг маань адуунд нь тавьчих” гэж хэлсэн. Ингээд миний бие гийн хамтаар тухайн шүдлэн насны /Өрөө гурван сар, мөн гэсэн босоо уйгаржин давхар тамгатай/ хар үрээг нь -ын адуунд тавьсан...” гэжээ. (хх-ийн 12-13),
Гэрч Ж.- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...*******-******* 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр манай эхнэр болох ******* руу залгаж танай хайгаад байсан /өрөө гурван сар тамга, доод талдаа Мөн гэсэн уйгуржин монгол бичигтэй хоёр давхар тамгатай/ хар үрээ чинь манай малчин д бэлгэнд ирсэн байна. Бэлгэнд өгсөн хүн нь 2 дугаар багт нутаглах Э.******* гэх залуу юм байна гэж утсаар мэдэгдсэн. Ингээд *******-*******д хандан “Манай олохгүй байгаа адууны нэг нь мөн байна. Манай адуу танай гэрийн ойролцоо байгаа. Хар үрээг маань адуунд нь тавьчихаарай” гэж хэлсэн. Ингээд тэр өдрийн орой 22 цагийн орчимд эхнэр бид хоёр ******* гэх залуутай уулзахаар сумын төвийн гэрийнх нь гадаа очсон. Ингээд эхнэр Д.******* *******т хандан “Чи яагаад ах, эгчийнхээ алдсан адууг хүнд өгчихөв. Бид хоёр 10 тооны адуугаа 2024 оны 04 дүгээр сарын 02-оос хойш хайгаад олохгүй байсан юм. Чамаас алдсан адууны маань нэг адуу нь гарч ирдэг ямар учиртай юм?” гэхэд эхнэр бид хоёрт хандан “Дүү нь танай адууг таниагүй. Би ******* сумын 3 дугаар багийн Цагаан-Өндөрийн уурхайн худагт 2024 оны 04 дүгээр сарын сүүл 10 хоногт өөрийн адуугаа усалж байх үед 10 тооны адуу ирэхээр нь 2 хар үрээг нь барьж авсан юм. Тэгээд бусад 8 тооны адууг нь хойш нь туугаад явуулсан” гэж эхнэр бид хоёрт хэлсэн. Ингээд *******аас хар зүсмийн хязаалан насны тамгагүй /зүүн чих цуулбар имтэй/ 1 тооны үрээгээ авсан. Тэгээд удалгүй хулгайд алдсан 10 тооны адуунаас 5 тооны адуу маань 2024 оны 06 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд ******* сумын 4 дүгээр багийн нутаг Цагаан нуурт ирсэн байсан...” гэжээ. (хх-ийн 16-17),
Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр *******-******* гэх айлд байх үед багын найз ******* /Дандар/ над руу хувь чатаар холбогдон бэлгийнхээ адууг ирж аваарай гэж хэлсэн. Ингээд миний бие *******-******* ахад хандан бэлэгнийхээ адууг *******аас очиж авах гэсэн юм гэж хэлээд *******-******* ахын Бонго-3 маркийн 53-30 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг нь авч ******* сумын 2 дугаар багт *******ын зааж өгсөн *******-1 уурхайн хашаан дээр оройн 00 цагийн орчимд очиход ******* хашаатай байсан адуунаасаа хар бараан зүсмийн шүдлэн насны /үрээ/ адууг надад барьж өгч явуулсан...” гэжээ. (хх-ийн 20-21),
Шүүгдэгч Э.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2024 оны 05 дугаар сарын үед уурхайн ажлаасаа буугаад адуугаа хайж эхэлсэн. Тухайн үед 20 тооны адуугаа олоод гэрийнхээ ойролцоох *******-1 гэх жоншны уурхайн хашаанд хашсан. Харин маргааш нь манай найз ирэхээр нь адуунд минь нийлсэн байсан хүний адууг өгч явуулсандаа маш их харамсаж байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна....” гэжээ. (хх-ийн 43-44),
Гэрч Ч.ын мэдүүлэг (хх-ийн 72-73),
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШД-362 дугаартай “...хязаалан эр адууны зах зээлийн үнэлгээг 1,200,000.0 /нэг сая хоёр зуун мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна..” гэх дүгнэлт (хх-ийн 30-32),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 4)
Хохирогч Д.*******гийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хх-ийн 3)
Ж.-ын 2023 оны жилийн эцэст тоолуулсан малын тодорхойлолт (хх-ийн 52)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 53)
Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 48-49)
******* нөхөрлөлийн ахлагчийн тодорхойлолт (хх-ийн 51)
Э.*******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 64-65)
Э.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 47, 50) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2024 оны 05 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “*******-1” гэх уурхайн хашаанаас өөрийн адуунд нийлсэн байсан хохирогч Д.*******гийн 1 тооны шүдлэн үрээ буюу алдуул малыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2024 оны 05 дугаар сарын үед уурхайн ажлаасаа буугаад адуугаа хайж эхэлсэн. Тухайн үед 20 тооны адуугаа олоод гэрийнхээ ойролцоох *******-1 гэх жоншны уурхайн хашаанд хашсан. Харин маргааш нь манай найз ирэхээр нь адуунд минь нийлсэн байсан хүний адууг өгч явуулсандаа маш их харамсаж байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Д.*******гийн “...2024 оны 04 дүгээр сарны 02-ны өдрөөс ******* сумын 3 дугаар багийн нутаг “ ” гэх газраас өөрийн 10 тооны адуу алдсан. Удалгүй 2024 оны 05 дугаар сард 22-ны өдөр гэртээ байх үед тус сумын 7 дугаар багийн иргэн Б.*******-******* надад хандан танай олохгүй байсан сартай хар үрээ /хязаалан насны/ нэг тооны адуу чинь манай хөдөө гэрийн гадаа автомашин дээр ачаатай ирээд байна гэж хэлсэн. Ингээд миний бие учир явдлыг нь тодруулахад тухайн олохгүй байсан адууг маань 6 дугаар багт нутаглах Э.******* гэх залуу гэх залууд бэлгэнд өгсөн байсан. Ингээд миний бие *******-*******д хандан тухайн адууг буюу зөв талын гуяндаа өрөө гурван сар, мөн гэсэн уйгуржин босоо монгол тамгатай сартай хар үрээг өөрийн ижил сүрэгт нь адуундаа тавиулсан. Ингээд 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр олохгүй байсан 10 адууны 5 тооны адуу нь өөрийн адуундаа гүйж ирсэн юм. Ингээд миний бие тус сумын 6 дугаар багийн иргэн Э.******* гэх залуутай 2024 оны 05 дугаар сарын 22-ны оройн 22 цагийн үед тус сумын төвд гэрийнх нь гадаа очиж уулзахад надад хандан “Дүү нь танай адууг танилгүй хар үрээг чинь д өгсөн байна лээ. Одоо зөв талын чихэндээ цуулбар имтэй хар зүсмийн хязаалан насны /үрээ/ адуу чинь манай адуунд байгаа” гэж хэлэхээр нь миний бие Э.*******т хандан “Чи өөрийн биеэр хар /үрээ/ адууг маань авчирч өгөөрэй. Хулгайд алдаад нэг сар гаран боллоо” гэж хэлээд явсан. Ингээд нэг сарын дараа буюу 06 дугаар сарын 17-ны өдөр Э.******* ******* сумын 6 дугаар багт гэрийн гадна хар /үрээ/ адууг маань авчраад үлдээсэн байсан...” гэх, гэрч Б.*******-Эрдэнийн “...Энэ оны 05 дугаар сарын 21-ний өдөр туслах малчин надад хандан ах би *******ынх руу очоод бэлэгнийхээ адууг аваад ирье гэж хэлээд оройн 18 цагийн орчимд миний унаж хэрэглэдэг Бонго-3 маркийн 53-30 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан. Ингээд тэр оройдоо ******* /Дандар/ гэх айл руу яваад шөнөөр 04 цагийн орчимд гэртээ ирсэн гэж байсан. Ингээд би өглөө 08 цагийн орчимд гэрээс гарахад автомашины тэвш дээр хар зүсмийн шүдлэн үрээ /Өрөө гурван сар, мөн гэсэн босоо уйгаржин давхар тамгатай/ адуу байсан. Тухайн адуу нь айл хөрш нутаглаж байсан - буюу *******гийн адуу байсан. Ингээд д хандан ямар учиртай адуу, хаанаас авчирсан талаар тодруулахад *******ын бэлгэнд өгсөн адуу гэж надад хэлсэн. Ингээд миний бие -ын эхнэр болох *******гийн дугаарт залган “Танай олохгүй байсан үрээнээс нэг үрээ манай гадаа ирлээ. Танай тамга тэмдэгтэй юм. ******* гэх залуу манай туслах малчинд бэлгэнд өгсөн байна” гэж хэлсэн. Ингээд *******, - надад хандан “Манай адуу танайхтай ойр байгаа. Наад үрээг маань адуунд нь тавьчих” гэж хэлсэн. Ингээд миний бие гийн хамтаар тухайн шүдлэн насны /Өрөө гурван сар, мөн гэсэн босоо уйгаржин давхар тамгатай/ хар үрээг нь -ын адуунд тавьсан...” гэх, гэрч Ж.-ын “...*******-******* 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр манай эхнэр болох ******* руу залгаж танай хайгаад байсан /өрөө гурван сар тамга, доод талдаа Мөн гэсэн уйгуржин монгол бичигтэй хоёр давхар тамгатай/ хар үрээ чинь манай малчин д бэлгэнд ирсэн байна. Бэлгэнд өгсөн хүн нь 2 дугаар багт нутаглах Э.******* гэх залуу юм байна гэж утсаар мэдэгдсэн. Ингээд *******-*******д хандан “Манай олохгүй байгаа адууны нэг нь мөн байна. Манай адуу танай гэрийн ойролцоо байгаа. Хар үрээг маань адуунд нь тавьчихаарай” гэж хэлсэн. Ингээд тэр өдрийн орой 22 цагийн орчимд эхнэр бид хоёр ******* гэх залуутай уулзахаар сумын төвийн гэрийнх нь гадаа очсон. Ингээд эхнэр Д.******* *******т хандан “Чи яагаад ах, эгчийнхээ алдсан адууг хүнд өгчихөв. Бид хоёр 10 тооны адуугаа 2024 оны 04 дүгээр сарын 02-оос хойш хайгаад олохгүй байсан юм. Чамаас алдсан адууны маань нэг адуу нь гарч ирдэг ямар учиртай юм?” гэхэд эхнэр бид хоёрт хандан “Дүү нь танай адууг таниагүй. Би ******* сумын 3 дугаар багийн Цагаан-Өндөрийн уурхайн худагт 2024 оны 04 дүгээр сарын сүүл 10 хоногт өөрийн адуугаа усалж байх үед 10 тооны адуу ирэхээр нь 2 хар үрээг нь барьж авсан юм. Тэгээд бусад 8 тооны адууг нь хойш нь туугаад явуулсан” гэж эхнэр бид хоёрт хэлсэн. Ингээд *******аас хар зүсмийн хязаалан насны тамгагүй /зүүн чих цуулбар имтэй/ 1 тооны үрээгээ авсан. Тэгээд удалгүй хулгайд алдсан 10 тооны адуунаас 5 тооны адуу маань 2024 оны 06 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд ******* сумын 4 дүгээр багийн нутаг Цагаан нуурт ирсэн байсан...” гэх, гэрч Г.гийн “...2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр *******-******* гэх айлд байх үед багийн найз ******* /Дандар/ над руу хувь чатаар холбогдон бэлгийнхээ адууг ирж аваарай гэж хэлсэн. Ингээд миний бие *******-******* ахад хандан бэлгийнхээ адууг *******аас очиж авах гэсэн юм гэж хэлээд *******-******* ахын Бонго-3 маркийн 53-30 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг нь авч ******* сумын 2 дугаар багт *******ын зааж өгсөн *******-1 уурхайн хашаан дээр оройн 00 цагийн орчимд очиход ******* хашаатай байсан адуунаасаа хар бараан зүсмийн шүдлэн насны /үрээ/ адууг надад барьж өгч явуулсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Д.*******гийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШД-362 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан бөгөөд Хэнтий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.*******ыг 2024 оны 05 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “*******-1” гэх уурхайн хашаанаас өөрийн адуунд нийлсэн байсан хохирогч Д.*******гийн 1 тооны шүдлэн үрээ буюу алдуул малыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.******* нь алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.
Шүүгдэгч Э.*******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.*******ыг алдуул малыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгч 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Э.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Э.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.*******гийн эд хөрөнгөд 1,200,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Э.******* нь хохирогч Д.*******д учирсан хохирлыг төлсөн буюу 1 тооны адууг буцааж өгсөн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Э.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******т 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР