Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар  2025/ШЦТ/12

 

 

 

 

 

 

 

 

2025            01           20                                       2025/ШЦТ/12

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батсүрэн 

Улсын яллагч Д.Чулуунпүрэв

Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох 2439005470417  дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүгдэгч Ц.******* нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг ******* 12-12 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.*******г бусадтай хардаж, улмаар хохирогчийн хацар хэсэг 2 удаа алгадаж, цээж хэсэг нь 1 удаа өшиглөж, үснээс нь зулгааж, шал мөргүүлэх, цахилгаан дрил, тэлээгээр гуядах, өшиглөх зэргээр зодож, түүний эрүүл мэндэд “зүүн гуя, зүүн сарвуу, зүүн шуу, зүүн доод зовхи, зүүн хацар, баруун бугалга, баруун мөр, зүүн бугалга, зүүн мөр, баруун, зүүн шилбэнд цус хуралттай, зүүн гуя, баруун сарвуунд зулгаралт, баруун 6,7-р хавирга орчим зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хохирогч Э.******* зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 10 дугаар сарын 26-ны өглөө 00 цаг өнгөрөөгөөд нөхөр огт ирлээ гэдгээ хэлэхгүйгээр шууд хотоос ирсэн. Би зүс таних ******* гэх хүнтэй юм яриад сууж байтал нөхөр гаднаас хаалга тогшоод орж ирсэн. Гэрт хоёр хүүхэд бид 4 хамт байсан. Хоёр хүүхэд тухайн үед унтаж байсан. Нөхрийг орж ирэхэд ******* зөрөөд гараад явсан. Тэгээд нөхөр “Энэ хүн чинь юун хүн юм. Унтаж хэвтэж байсан юм уу” гэхээр нь би нөхөртөө “Хүн амьтан орж гарч болохгүй юу. Чи ирэхээ хэлж яриагүй биз дээ” гэсэн чинь нөхөр “Би гэр орондоо хэлж ирэх ёстой юм уу” гэж бид хоёр маргалдаж эхэлсэн. “Угаасаа салаад олон жил тусдаа амьдарч байж хүн орж гарч болохгүй юу” гээд маргаан эхэлсэн. Тэгээд шууд тэр хүний араас гарна гэхээр нь би гаргахгүй “Гэмгүй хүнийг чи яах гээд байдаг юм” гээд би зуурсан. Тэгтэл намайг нөхөр “Гичий чинь тэр хүнээ өмөөрлөө” гээд хэл амаар доромжлоод намайг хоёр удаа зүүн хацар хэсэгт алгадсан. Тэгээд “Хүүхэд унтаж байна битгий орилж чарлаад бай. Хоёулаа ярилцъя” гэж хэлтэл “Угаасаа чи ийм хүн амьтантай байдаг юм байна” гээд уурлаад эхэлсэн. Тэгээд галын үүдэнд суугаад гэрт шүүгээнд байсан лаазтай тегир пиво, дарс хоёрыг нөхөр уусан. Пизда, гичий элдвээр хэлээд гэрийн баруун буйдан дээр сууж байхад хөлөөс татаж унагаагаад баруун талын цээж хэсэгт өшиглөсөн. Зүүн хөлийн гуя хэсэгт хөхөрсөн байсан. Мөн үснээс зулгааж хоёр удаа шал мөргүүлсэн. Тэр хооронд хоёр хүүхэд сэрээд уйлаад “Ээжийг битгий зодооч” гээд байсан. Тэгээд ч болиогүй намайг дрилний хар утсаар зодсон. Намайг зөндөө гуядаж зодоод байсан. Би зугтаад зүүн талын буйдан дээр очиж суутал бас тэлээгээр гуядаж ороолгосон. Намайг буцаж эвлэрмээр байна гэсэн утгатай юм ярихаар нь би буцаж эвлэрэхгүй гэж хэлсэн. “Чи хүнтэй хамт амьдардаг юм биш үү” гэж хэлээд би чамтай хамт амьдрахгүй гэж хэлсэн. Тэгээд хэрэлдсээр байгаад өглөө болсон. Тэгээд намайг янхан гичийд хоёр хүүхдээ үлдээхгүй авч явна гээд байсан. Тэгээд намайг “Гэр бузарлалаа. Чи хувцсаа аваад зайл” гэхээр нь би хувцсаа ялгаж байтал хувцаснуудыг чинь шатаана гээд байсан. Манай хажуу айлын эгч ******* нь 07 цагийн орчимд орж ирсэн. Тэгээд “Юу болоод орилолдоод байгаа юм. Эхнэр хүүхдүүдээ унтуулаач” гэж хэлсэн чинь нөхөр “Чамд хамаагүй гичий минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь эгч нөхрийг “Хоёр хүүхдээ аваад явж чадвал гэр оронтой нь аваад зайл” гэж хэлсэн. Би эгчийг байж бай гэж байгаад хувцсаа ялгаж байхад хажуугаас нөхөр “Тэр чигээрээ зайлаарай. Чам шиг янхан гичий надад хэрэггүй” гээд өшиглөөд байсан. Тэгээд би эгчийнд хувцсаа оруулж тавиад ажил руугаа явсан. Нөхөр хоёр хүүхэдтэйгээ гэрт үлдсэн. Намайг хашаанаас гарч байхад нөхөр араас тааралдвал ална аа гэж хэлсэн....” гэжээ. (хх-ийн 4-6),

 

Шүүгдэгч Ц.******* мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ “...би гэртээ орох гээд хаалга тогшсон чинь манай эхнэр ******* гэрийн хаалган дээр ирээд “Яах гэж хэлэхгүй ирсэн юм” гээд үүдээ тайлж өгөхгүй байхаар нь би “Хаалга тайл гэртээ оръё” гэж хэлээд гэрийнхээ хаалгыг тайлуулаад гэртээ орох гэтэл надтай нэг залуу зөрөөд шууд гараад явсан. Тэгээд би эхнэрээсээ тухайн манай гэрээс гараад явсан залууг хэн юм бэ гэж асуухад манай таньдаг хүн гэж хэлээд манай эхнэр бид хоёр жоохон маргалдсан. Харин тэгтэл манай эхнэр ******* нөгөө залуугаа өмөөрөөд байхаар нь би уурлаад эхнэрийнхээ мөр хэсэгт нь 2 удаа алгадсан. Тэгээд би хэсэг дуугүй байгаад эхнэртэйгээ ярилцах зуураа гал шүүгээний хаалганы нугасыг солих гээд цахилгаан дрил ашиглаад сольж байсан юм. Тэгтэл ахиад л эхнэртэйгээ маргалдаж би уурлаад тухайн цахилгаан дрилийн хар залгуураар хөл бол гуя хэсэгт нь 3-4 удаа ороолгосон. Харин тэр үед манай эхнэр ******* гэрээс гараад зугтах гээд байхаар нь үснээс нь татаж орон дээр суулгаад хөл хэсэг рүү нь өшиглөх гэтэл цээж хэсэгт 1 удаа өшиглөсөн. Тэгтэл манай эхнэр ахиад гэрээс гарах гэхээр хөл хэсгээс нь татаад гэртээ буцааж оруулсан...” гэжээ. (хх-ийн 23-25),

 

Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 530 дугаартай “...1.2. Э. *******гийн биед зүүн гуя, зүүн сарвуу, зүүн шуу, зүүн доод зовхи, зүүн хацар, баруун бугалга, баруун мөр, зүүн бугалга, зүүн мөр, баруун, зүүн шилбэнд цус хуралттай, зүүн гуя, баруун сарвуунд зулгаралт, баруун 6,7-р хавирга орчим зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

5. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.....” гэх дүгнэлт  (хх-ийн 31-32)

 

Хохирогч Э.*******гийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хх-ийн 3)

Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харьяаллын дагуу шилжүүлэх тухай эрх бүхий албан тушаалтны санал (хх-ийн 15)

Яаралтай тусламжийн хуудас (хх-ийн 28-30)

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-ийн 67-69)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 66)

Ц.*******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 50-56)

Ц.*******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагааны хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар (хх-ийн 46, 47, 48, 49) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Ц.*******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг ******* 12-12 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар зодож, түүний эрүүл мэндэд нь “зүүн гуя, зүүн сарвуу, зүүн шуу, зүүн доод зовхи, зүүн хацар, баруун бугалга, баруун мөр, зүүн бугалга, зүүн мөр, баруун, зүүн шилбэнд цус хуралттай, зүүн гуя, баруун сарвуунд зулгаралт, баруун 6,7-р хавирга орчим зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ц.*******ын “...би гэртээ орох гээд хаалга тогшсон чинь манай эхнэр ******* гэрийн хаалган дээр ирээд “Яах гэж хэлэхгүй ирсэн юм” гээд үүдээ тайлж өгөхгүй байхаар нь би “Хаалга тайл гэртээ оръё” гэж хэлээд гэрийнхээ хаалгыг тайлуулаад гэртээ орох гэтэл надтай нэг залуу зөрөөд шууд гараад явсан. Тэгээд би эхнэрээсээ тухайн манай гэрээс гараад явсан залууг хэн юм бэ гэж асуухад манай таньдаг хүн гэж хэлээд манай эхнэр бид хоёр жоохон маргалдсан. Харин тэгтэл манай эхнэр ******* нөгөө залуугаа өмөөрөөд байхаар нь би уурлаад эхнэрийнхээ мөр хэсэгт нь 2 удаа алгадсан. Тэгээд би хэсэг дуугүй байгаад эхнэртэйгээ ярилцах зуураа гал шүүгээний хаалганы нугасыг солих гээд цахилгаан дрил ашиглаад сольж байсан юм. Тэгтэл ахиад л эхнэртэйгээ маргалдаж би уурлаад тухайн цахилгаан дрилийн хар залгуураар хөл бол гуя хэсэгт нь 3-4 удаа ороолгосон. Харин тэр үед манай эхнэр ******* гэрээс гараад зугтах гээд байхаар нь үснээс нь татаж орон дээр суулгаад хөл хэсэг рүү нь өшиглөх гэтэл цээж хэсэгт 1 удаа өшиглөсөн. Тэгтэл манай эхнэр ахиад гэрээс гарах гэхээр хөл хэсгээс нь татаад гэртээ буцааж оруулсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Э.*******гийн “...2024 оны 10 дугаар сарын 26-ны өглөө 00 цаг өнгөрөөгөөд нөхөр огт ирлээ гэдгээ хэлэхгүйгээр шууд хотоос ирсэн. Би зүс таних ******* гэх хүнтэй юм яриад сууж байтал нөхөр гаднаас хаалга тогшоод орж ирсэн. Гэрт хоёр хүүхэд бид 4 хамт байсан. Хоёр хүүхэд тухайн үед унтаж байсан. Нөхрийг орж ирэхэд ******* зөрөөд гараад явсан. Тэгээд нөхөр “Энэ хүн чинь юун хүн юм. Унтаж хэвтэж байсан юм уу” гэхээр нь би нөхөртөө “Хүн амьтан орж гарч болохгүй юу. Чи ирэхээ хэлж яриагүй биз дээ” гэсэн чинь нөхөр “Би гэр орондоо хэлж ирэх ёстой юм уу” гэж бид хоёр маргалдаж эхэлсэн. “Угаасаа салаад олон жил тусдаа амьдарч байж хүн орж гарч болохгүй юу” гээд маргаан эхэлсэн. Тэгээд шууд тэр хүний араас гарна гэхээр нь би гаргахгүй “Гэмгүй хүнийг чи яах гээд байдаг юм” гээд би зуурсан. Тэгтэл намайг нөхөр “Гичий чинь тэр хүнээ өмөөрлөө” гээд хэл амаар доромжлоод намайг хоёр удаа зүүн хацар хэсэгт алгадсан. Тэгээд “Хүүхэд унтаж байна битгий орилж чарлаад бай. Хоёулаа ярилцъя” гэж хэлтэл “Угаасаа чи ийм хүн амьтантай байдаг юм байна” гээд уурлаад эхэлсэн. Тэгээд галын үүдэнд суугаад гэрт шүүгээнд байсан лаазтай тегир пиво, дарс хоёрыг нөхөр уусан. Пизда, гичий элдвээр хэлээд гэрийн баруун буйдан дээр сууж байхад хөлөөс татаж унагаагаад баруун талын цээж хэсэгт өшиглөсөн. Зүүн хөлийн гуя хэсэгт хөхөрсөн байсан. Мөн үснээс зулгааж хоёр удаа шал мөргүүлсэн. Тэр хооронд хоёр хүүхэд сэрээд уйлаад “Ээжийг битгий зодооч” гээд байсан. Тэгээд ч болиогүй намайг дрилний хар утсаар зодсон. Намайг зөндөө гуядаж зодоод байсан. Би зугтаад зүүн талын буйдан дээр очиж суутал бас тэлээгээр гуядаж ороолгосон. Намайг буцаж эвлэрмээр байна гэсэн утгатай юм ярихаар нь би буцаж эвлэрэхгүй гэж хэлсэн. “Чи хүнтэй хамт амьдардаг юм биш үү” гэж хэлээд би чамтай хамт амьдрахгүй гэж хэлсэн. Тэгээд хэрэлдсээр байгаад өглөө болсон...” гэх мэдүүлэг, хохирогч Э.*******гийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харьяаллын дагуу шилжүүлэх тухай эрх бүхий албан тушаалтны санал, яаралтай тусламжийн хуудас, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 530 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Ц.******* нь хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, өөрийн эхнэр Э.*******гийн хацар хэсэгт 2 удаа алгадаж, цээж хэсэг нь 1 удаа өшиглөж, үснээс нь зулгааж, шал мөргүүлэх, цахилгаан дрил, тэлээгээр гуядах, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг шаардах бөгөөд шүүгдэгч Ц.*******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжийг хангасан гэж үзнэ.

 

Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна” мөн зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “эхнэр, нөхөр...” гэж зааснаар Ц.******* нь тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байх бөгөөд шүүгдэгч Ц.*******, хохирогч Э.******* нар нь эхнэр, нөхөр болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар, тэдний мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч Ц.******* нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.*******ын үйлдлийн улмаас хохирогч Э.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 530 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Ц.*******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 700,000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Ц.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Э.******* нь шүүхийн мэдэгдэх хуудаст “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч Ц.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ц.******* нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******т 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Э.ХОСБАЯР