| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0167/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/21 |
| Огноо | 2025-01-23 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/21
2025 01 23 2025/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батсүрэн
Улсын яллагч Н.Амгалан
Хохирогч О.*******
Хохирогчийн өмгөөлөгч С.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.*******
Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2439000000032 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ц.******* нь согтуурсан үедээ буюу 2023 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 22-23 цагийн орчим Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “******* *******” гэх газарт буюу А0501 төв магистрал замд - улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ... согтууруулах ундаа, .... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 1.3 дугаар хэсэгт зааснаар Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, уг замын эсрэг урсгалд зорчиж явсан - улсын дугаартай “Ssangyong istana” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж улмаар хохирогч О.*******ийн биед дунд чөмөгт ясны хүзүү болон их, бага төвгөр дайрсан далд хугарал бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч О.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот мах ачаад явсан. Тэгээд буцаж яваад аваарт орсон. Зам дээр явж байхад урдаас машин ирж мөргөөд машинтайгаа замын хажуу руу унасан байсан. Босох гэсэн чинь би босож чадахгүй байсан. Тэгээд замын хүмүүс намайг урд цонхоор өргөж гаргасан. Тэгээд ******* сумын хүн эмнэлэг дээр ирээд 2024 оны 01 дүгээр сарын 4-ний өглөө Улаанбаатар хот эмнэлгийн машинаар хүргүүлсэн. Тэгээд Улаанбаатар хотын гэмтэл согог судлалын эмнэлэгт очиж хагалгаанд орж дунд чөмгөө шилбэтэйгээ хадуулсан. Гэмтлийн эмнэлэгт 10 гаран хоног хэвтсэн. Сэтгэл санааны хохирол 7,144,500 төгрөг, олох ёстой байсан орлого 30 сая төгрөг, сэргээн засах эмчилгээний 3 сая төгрөг, Улаанбаатар хот эмнэлэгт үзүүлэхээр явсан 65,000 төгрөг, замын зардал болон бензины 89,000 төгрөг, машины мөнгө 8.398,500 төгрөг нийт 48,8,500 төгрөгийг нэхэмжилж байгаа.” гэв.
Хохирогч О.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би Улаанбаатар хотоос орой 18 цагийн орчимд Хэнтий аймаг руу өөрийнхөө эзэмшлийн Истана маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ганцаараа явж байгаад шөнө 22 цаг өнгөрөөгөөд Хэнтий аймгийн ******* сум өнгөрөөд явж байхад миний өөдөөс нэг машин урсгал сөрж ирэхээр нь би замаа чөлөөлж баруун гар тал руу буюу замын хөвөө хэсэг рүү гартал тухайн машин миний машины жолоочийн урд талын дугуйны хавиас л мөргөсөн байх гэж бодож байна. Нэг харахад би машинтайгаа онхолдож, хөл маань дийлдэхгүй болсон байдалд байхад замд явсан танихгүй жолооч намайг машинаас гаргасан. Тухайн үед миний бие шоконд орсон байсан тул зарим зүйлийг сайн санахгүй байна...” гэжээ. (1-р хх-ийн -18),
Иргэний нэхэмжлэгч Ж. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...- улсын дугаартай хөх өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл нь миний өмчлөлд байдаг. Харин тухайн тээврийн хэрэгслийг миний нөхөр Ц. ******* нь ганцаараа жолоодож яваад 2023 оны 12 дугаар сарын 28-ны орой зам тээврийн осол гаргасан ... Надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. (1-р хх-ийн 22-23),
Шүүгдэгч Ц.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ “...2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 11 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гарч сумын 3 дугаар багт спорт хороонд ажилтай байсан учир тухайн газарт очиж ажлаа амжуулаад цагийн орчимд тус газраас гарч ажлынхаа газрын хүмүүстэй хамт “ ” ресторанд орж хоол идчихээд 19 цагийн орчимд “” нэртэй караокед орж пиво, архи гэх мэт согтууруулах ундааны зүйл хэрэглээд 21 цагийн орчимд гараад гэртээ хүргүүлсэн. Энэ хугацаанд би машингүй явсан. Харин гэрийнхээ гадаа хүргүүлж очсон хойноо грашд байсан эхнэр гийн эзэмшлийн “Приус 30” маркийн хөх өнгийн тээврийн хэрэгслийг аваад аймгаас жаахан зайтай гарах санаатай ганцаараа машинтайгаа явж байгаад 22 цагийн орчимд ******* сумаас зүүн урд зүгт засмал замаар явж байхад миний өөдөөс нэлээн тод гэрэлтэй машин ирж байсан ба би тус машины өөдөөс гэрлээ шилжүүлж дохих үедээ жолооны хүрд бага зэрэг хажуу тийш дарагдсан. Тэгээд нэг мэдсэн чинь би тухайн үед өөдөөс ирж явсан тээврийн хэрэгслийг мөргөөд зам тээврийн осол гаргачихсан...” гэжээ. (1-р хх-ийн 99-100),
Гэрч Б.гийн мэдүүлэг (1-р хх-ийн 26-27),
Гэрч Ц.гийн мэдүүлэг (1-р хх-ийн 30-31),
Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаартай “...1. О. *******ийн биед зүүн дунд чөмөгт яс, зүүн шилбэ ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь тус бүртээ болон нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь өвчний эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 54-55),
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 499 дугаартай “...Хэнтий аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр шүүх эмнэлэг хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоодоггүй. О.*******ийн биед үүссэн зүүн дунд чөмөгт ясны хүзүү болон их, бага төвгөр дайрсан далд хугарал нь гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги байдлаар их хэмжээгээр алдагдуулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.6.2-д зааснаар хохирлын хүнд зэрэг, зүүн шилбэ ясны далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт (3-р хх-ийн 13-15),
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1190 дугаартай “...1.О.*******ийн биед учирсан зүүн дунд чөмөг ясны их, бага эргүүлэг /төвгөр/ дайрсан ташуу зөрүүтэй хугарал, зүүн шилбэ ясны далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
2. Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн 43 дугаартай дүгнэлт үндэслэлтэй. 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 499 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна...” гэх дүгнэлт (3-р хх-ийн 63-66),
Техникийн шинжээч Г. 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай “...1. - улсын дугаартай “Тoyota Prius 30” маркийн тээврийн хэрэгслийн жолооч овогтой ******* нь:
1.1 Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а дугаар хэсэгт зааснаар: Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох заалтыг зөрчиж 2.24% согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон энэхүү үзүүлэлт нь онц их хэмжээний согтолт буюу өөрийгөө хянаж хөдөлгөөнд оролцох ямар ч боломжгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явснаас энэхүү зам тээврийн осол гарсан байна.
1.2 Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дугаар хэсэгт зааснаар: Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчин зорчих хэсэг чөлөөтэй байхад эсрэг урсгалд орсон.
1.3 Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар хэсэгт зааснаар: Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгслийнхээ хурдыг хасаж зогсоох арга хэмжээ аваагүй.
1.4 Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дүгээр хэсэгт зааснаар Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад голлон нөлөөлсөн.
2. - улсын дугаартай “Istana” маркийн хэрэгслийн жолооч Очирхуяг овогтой ******* /са84062111/ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 62-63),
Техникийн шинжээч С.гийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаартай “...5084 дугаартай /хэрэг/-д холбогдсон - , улсын дугаартай Тоёота Приус-30, - Истана маркийн тээврийн хэрэгсэлд шинжээчийн дүгнэлт хийв.
2024 оны 01 сарын 18-ны өдрийн 14:00 цагаас эхлэн 14:40 цаг хүртэл “Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага” MNS 48:2020 стандартыг шалгуур болгон “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” MNS5011:2020 стандартыг мөрдлөг болгон шалгаж дүгнэлт гаргав.
1. Тоёота Приус-30 маркийн - хэн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тус тус эвдрэл гэмтэл үүссэн байна.
Үүнд:
2. Истана маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тус тус эвдрэл гэмтэл үүссэн байна.
Үүнд:
3. Тухайн тээврийн хэрэгсэлд шинжилгээгээр тогтоогдсон эвдрэл гэмтлүүд нь ослын дараа үүссэн.
4. Тухайн тээврийн хэрэгслүүдэд учирсан эвдрэл гэмтлүүд нь осол болоход нөлөөлөөгүй.
5. - улсын дугаартай Приус-30 кузов сольж дахин ашиглах боломжтой, - хэү Истана маркийн тээврийн хэрэгсэл кузов болон үндсэн арам хэв гажсан тул ашиглах боломжгүй...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 71-74),
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШД-17 дугаартай “...- улсын дугаартай “Ssangyong” Istana маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 2023 оны 12 сарын байдлаар 13,327,881.20 төгрөгийг бүхэлчлэн 13,300,000.0 /арван гурван сая гурван зуун мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 81-84),
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШД-29 дугаартай “...Toyota prius- 30 маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын зах зээлийн үнэлгээг 6,655,000.0 / зургаан сая зургаан зуун тавин таван мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 85-88),
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 405 дугаартай “...1. О.*******ийн сэтгэцэд 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр болсон гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна. 2. О.*******ийн сэтгэцэд гэмтлийн дараах стресс, стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. 3. Шинжилгээний явцад шинээр илэрсэн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 229-230),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 2),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 3-5, 6-10),
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (1-р хх-ийн 11-12),
О.*******ийн өвчний түүх (1-р хх-ийн 37-53),
Дүрс оношилгооны хариу (1-р хх-ийн 67),
Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 143),
Тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар (1-р хх-ийн 133-134),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 139),
Хэнтий аймгийн сумын Сариг 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт (1-р хх-ийн 104),
Хохирлын баримтууд (1-р хх-ийн 144-149, 2-р хх-ийн 35-80),
Хохирол төлсөн баримт (2-р хх-ийн 81-87),
Мал эмнэлгийн гэрчилгээ (1-р хх-ийн 239-241),
Ц.*******ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 112-126),
Ц.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, төрөл садангийн лавлагаа, газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагааны хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагааны хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар, жолоочийн лавлагааны хуулбар (1-р хх-ийн 103, 105-106, 108, 109, 110, 111,129) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Эрүүгийн хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 22-23 цагийн орчим согтуурсан үедээ Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “******* *******” гэх газарт буюу А0501 төв магистрал замд - улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ... согтууруулах ундаа, .... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 1.3 дугаар хэсэгт зааснаар Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, уг замын эсрэг урсгалд зорчиж явсан - улсын дугаартай “Ssangyong istana” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж улмаар хохирогч О.*******ийн биед зүүн дунд чөмөг ясны их, бага эргүүлэг /төвгөр/ дайрсан ташуу зөрүүтэй хугарал, зүүн шилбэ ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.*******ийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 11 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гарч сумын 3 дугаар багт спорт хороонд ажилтай байсан учир тухайн газарт очиж ажлаа амжуулаад цагийн орчимд тус газраас гарч ажлынхаа газрын хүмүүстэй хамт “ ” ресторанд орж хоол идчихээд 19 цагийн орчимд “” нэртэй караокед орж пиво, архи гэх мэт согтууруулах ундааны зүйл хэрэглээд 21 цагийн орчимд гараад гэртээ хүргүүлсэн. Энэ хугацаанд би машингүй явсан. Харин гэрийнхээ гадаа хүргүүлж очсон хойноо грашд байсан эхнэр гийн эзэмшлийн “Приус 30” маркийн хөх өнгийн тээврийн хэрэгслийг аваад аймгаас жаахан зайтай гарах санаатай ганцаараа машинтайгаа явж байгаад 22 цагийн орчимд ******* сумаас зүүн урд зүгт засмал замаар явж байхад миний өөдөөс нэлээн тод гэрэлтэй машин ирж байсан ба би тус машины өөдөөс гэрлээ шилжүүлж дохих үедээ жолооны хүрд бага зэрэг хажуу тийш дарагдсан. Тэгээд нэг мэдсэн чинь би тухайн үед өөдөөс ирж явсан тээврийн хэрэгслийг мөргөөд зам тээврийн осол гаргачихсан...” гэх мэдүүлэг, хохирогч О.*******ийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би Улаанбаатар хотоос орой 18 цагийн орчимд Хэнтий аймаг руу өөрийнхөө эзэмшлийн Истана маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ганцаараа явж байгаад шөнө 22 цаг өнгөрөөгөөд Хэнтий аймгийн ******* сум өнгөрөөд явж байхад миний өөдөөс нэг машин урсгал сөрж ирэхээр нь би замаа чөлөөлж баруун гар тал руу буюу замын хөвөө хэсэг рүү гартал тухайн машин миний машины жолоочийн урд талын дугуйны хавиас л мөргөсөн байх гэж бодож байна. Нэг харахад би машинтайгаа онхолдож, хөл маань дийлдэхгүй болсон байдалд байхад замд явсан танихгүй жолооч намайг машинаас гаргасан. Тухайн үед миний бие шоконд орсон байсан тул зарим зүйлийг сайн санахгүй байна...” гэх, иргэний нэхэмжлэгч Ж.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...- улсын дугаартай хөх өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл нь миний өмчлөлд байдаг. Харин тухайн тээврийн хэрэгслийг миний нөхөр Ц.******* нь ганцаараа жолоодож яваад 2023 оны 12 дугаар сарын 28-ны орой зам тээврийн осол гаргасан ... Надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, О.*******ийн өвчний түүх, дүрс оношилгооны хариу, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1190 дугаартай дүгнэлт, техникийн шинжээч Г. 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэнтий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.*******ийг согтуурсан үедээ буюу 2023 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 22-23 цагийн орчим Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “******* *******” гэх газарт буюу А0501 төв магистрал замд - улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а , 11.3, 12.3, 1.3-т заасан заалтуудыг зөрчиж, уг замын эсрэг урсгалд зорчиж явсан - улсын дугаартай “Ssangyong istana” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж улмаар хохирогч О.*******ийн биед дунд чөмөгт ясны хүзүү болон их, бага төвгөр дайрсан далд хугарал бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх бөгөөд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЗ/5 дугаартай захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, хохирогч О.*******ийн биед дахин шинжилгээ хийлгэж, гэмтлийн зэргийг тогтоолгохоор шийдвэрлэсний дагуу Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1190 дугаартай “...1.О.*******ийн биед учирсан зүүн дунд чөмөг ясны их, бага эргүүлэг /төвгөр/ дайрсан ташуу зөрүүтэй хугарал, зүүн шилбэ ясны далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 2. Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн 43 дугаартай дүгнэлт үндэслэлтэй. 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 499 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна...” гэх дүгнэлт гарч хэрэгт авагдсан байна.
Иймд Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ц.******* нь согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байхаас гадна шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Г.******* нар нь шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч тэр талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Ц.******* нь согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч О.*******ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1190 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “согтуурсан, мансуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж /хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн/ өөрчлөн найруулж 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байх тул дээрх хуулийг буцаан хэрэглэх боломжгүй юм.
Харин гэмт хэрэг болон эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэргийг үйлдэх цаг хугацаанд үйлчилж буй Эрүүгийн хуулиар тодорхойлдог бөгөөд шүүгдэгч Ц.*******ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасныг баримталж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.*******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчлагдсан бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч Н.Амгалан нь шүүгдэгч Ц.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.******* нь “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ц.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү ...” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч Ц.*******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, шүүхээс тогтоосон 8,672,257 төгрөгийн хохирлыг хохирогч О.*******т төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч О.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч О.******* нь шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.*******ээс сэтгэцэд учирсан хохиролд 7,144,500 төгрөг, олох ёстой байсан орлого 30,000,000 төгрөг, тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үлдэгдэл 8,300,000 төгрөг, эмнэлэгт үзүүлэхэд гарсан зардал 65,000 төгрөг, бензиний зардал 89,000 төгрөг, сэргээн засах эмчилгээ хийлгэхэд шаардлагатай 3,000,000 төгрөг нийт 48,8,500 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт авагдсан хохирлын талаарх нотлох баримтуудыг тооцож үзэхэд эмчилгээний болон замын зардалд 2,266,757 төгрөгийн, тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 13,300,000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь тогтоогдож байна.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч О.*******ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл хоёрдугаар зэрэглэлд хамаарч байгаа болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүхээс хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, гэм хор учруулагчийн гэм буруу зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хохирогч О.*******т хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 550,000 төгрөгийг 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7,144,500 төгрөгийг шүүгдэгч Ц.*******ээс гаргуулж олгох зүйтэй гэж үзлээ.
Харин хохирогчийн олох ёстой байсан орлогод нэхэмжилсэн 30,000,000 төгрөгийн хохирлыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй, өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэлийн талаар тодорхой тооцоо гаргах боломжгүй байна, мөн 3,000,000 төгрөгийн баримт байхгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардал 3,000,000 төгрөгийн, олох ёстой байсан орлого 30,000,000 төгрөгийн нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Дээрх гэм хорын хохирлыг нэгтгэн дүгнэхэд сэтгэцэд учирсан хохирол 7,144,500 төгрөг, тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 13,300,000 төгрөг, эмчилгээний болон замын зардалд 2,266,757 төгрөг нийт 22,711,257 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд үүнээс хохиролд төлсөн 14,039,000 төгрөгийг хасаж, нийт 8,672,257 төгрөгийг гаргуулж, хохирогч О.*******т олгохоор шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Ц.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулсны дараа шүүгдэгч Ц.******* нь хохирол төлөхөөр завсарлага авч, шүүхээс тогтоосон 8,672,257 төгрөгийн хохирлыг хохирогч О.*******т төлж барагдуулсан болох нь Ц.*******ийн Хаан банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байна, мөн иргэний нэхэмжлэгч Ж. нь мөрдөн шалгах ажиллагаанд нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч Ц.******* нь хохирогч О.*******т 5,000,000 төгрөгийг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байх бөгөөд хохирогч О.******* нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул 33,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг нээлттэй үлдээх шаардлагагүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ... хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.” гэж заасан байх тул шүүгдэгч Ц.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсүгэй.
2.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан автотээврийн хэрэгсэл жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******гийн *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.*******д тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ц.*******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР