Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/46

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Т.*******, шүүгдэгч өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын ахлах прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* ургийн овогт *******ын *******т холбогдох 20360310254 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, ам бүл-6, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэгт холбогдох үед Ховд аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн ******* ажиллаж байсан, Ховд аймгийн ******* сумын ******* багийн 24 айлын орон сууцны тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаартай, ******* ******* ургийн овогт *******ын *******, Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар: Шүүгдэгч Т.******* нь 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 29 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны мөнгөнөөс 27 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2333300 төгрөг, 28 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1953500 төгрөг, нийт 4286800 төгрөгийг тус сургуультай бараа нийлүүлэх гэрээ байгуулаагүй өөрийн хамаарал бүхий этгээд болох нөхөр Б.гийн “ ” ХХК-ийн данс руу шилжүүлсэн, мөн 29 оны 03 дугаар сарын 25-ны өдөр А/29 дугаартай тушаалаар 500000 төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэж 29 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “ ” хоршооны дансаар дамжуулан авч, бусдад болон өөртөө эдийн засгийн үр ашигтай, давуу байдал бий болгосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Х.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн. Өөр ямар нэгэн хэлэх зүйл байхгүй гэв. 1. Ховд аймгийн Санхүү, хяналт, аудитын албаны 2020 оны 05 дугаар сарын 14-нийн өдрийн 77 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 7 дахь тал), 2.Ховд аймгийн Санхүү, хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 35-02/64 дугаартай “Норм, норматив хэтрүүлсэн зарсан мөнгөн хөрөнгийг төсвийн орлого болгох тухай”, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 35-02/61 дугаартай “Төсвийн орлого болгох тухай”, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 35-02/60 дугаартай “Зориулалт бусаар зарцуулсан мөнгөн хөрөнгө төлүүлэх тухай”, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 35-02/67 дугаартай “Урамшуулал төлүүлэх тухай” актууд (хавтаст хэргийн 8-9, 20, 29-30 дахь тал), 3. ХХК-аас нийлүүлээгүй материалын түүвэр, 27 оны 12 дугаар сарын 20, 28 оны 1 дүгээр сарын 30, 28 оны 02 дугаар сарын 05, 28 оны 03 дугаар сарын 28, 28 оны 11 дүгээр сарын 21, 28 оны 12 дугаар сарын 24-ний өдрүүдийн төлбөрийн хүсэлт, 27 оны дүгээр сарын 20-ны өдрийн хоршооны нэхэмжлэх, зарлагын баримт (хавтаст хэргийн 10-19 дэх тал),, 4.Ховд аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 29 оны 03 дугаар сарын 25-ны өдөр А/29 дугаартай “Зардал гаргах тухай” тушаал (хавтаст хэргийн 22 дахь тал), 5.Ховд аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн багшийн хөгжлийн ажлын хэсгийн мэргэжил дээшлүүлэх, сургалтад хамрагдсан, туршлага судалсан аяллын тайлан (хавтаст хэргийн 24-27 дахь тал), 6.Гэрч П.Мягмартүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* сумын сургуулийн 26-29 оны санхүүгийн үйл ажиллагааг аймгийн Засаг даргын 2020 оны дүгээр сарын 28-ны өдрийн тоот удирдамжийн дагуу төлөвлөгөөт шалгалт хийхэд сургууль дээр нийт 15509200 төгрөгийн акт тавигдсанаас сургуулийн ******* ажиллаж байсан Т.*******тэй холбоотой 35-02/67 дугаартай актаар ур чадвар болон үр дүнгийн урамшуулал, тушаал, шийдвэргүй авсан 2253599 төгрөг, 35-02/66 дугаартай актаар 577006 төгрөгийн сахилгын шийтгэлтэй алба хаагчид олгосон урамшуулал, 35-02/64 дугаартай актаар 976755 төгрөгийн норм, норматив хэтрүүлэн зарцуулсан мөнгөн хөрөнгө 35-02/61 дугаартай актаар 2037500 төгрөгийн бараа материал нийлүүлээгүй гэх зөрчил, 35-02/60 дугаартай актаар зориулалтын бусаар зарцуулсан 500000 төгрөгийг тус тус төлүүлж төсвийн орлого болгохоор акт тогтоосон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал), 7.Гэрч П.Мягмартүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Тэгэхээр уг мөнгийг Т.******* хувьдаа зарцуулсан гэж акт тогтоосон. Зөрчлүүдэд акт тогтоолгож хохирлыг барагдуулах гэсэн боловч сургуулийн захирал Х.******* хүлээн зөвшөөрөөгүй тул уг хохирлыг барагдуулахаар прокурорт албан бичгээр шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал), 8.Гэрч Ш.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Санхүүгийн хяналт, аудитын албанаас шалгалт ирэх үед байцаагч П.Мягмартүвшинд ХХК, хоршооноос хүлээн аваагүй бараа материалын жагсаалтыг гараараа бичиж гар бичмэл өгсөн. Эдгээр дутаж байгаа бараа материалуудыг сургуулийн ******* ажиллаж байсан Т.******* нь надад мэдэгдэлгүйгээр тухайн компани, хоршоонуудаас өөрөө очиж авсан, мөн надад буцааж өгнө гэж хэлж аваад буцааж өгөөгүй бараа материалууд байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дахь тал), 9.Гэрч Г.Өөдэйгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т.******* захирал нь аймгийн Засаг даргын захирамжгүйгээр ур чадварын урамшуулал гэж 2253599 төгрөг, 27 онд төрийн алба хаагч нарт нэг удаа олгох урамшуулалд сахилгын шийтгэлтэй алба хаагчид өгөхгүй гэж заасан байхад Т.******* нь өөрөө 270000 төгрөг авсан. Мөн Засаг даргын захирамж шийдвэргүйгээр ур чадварын нэмэгдэл гэж 3076000 төгрөг авсан байсан. Мөн дотуур байрны хүүхдийн мөнгөнөөс 500000 төгрөг авч аялсан. Мөн дотуур байрны хүүхдийн тоонд олгогдох мөнгөн дүнгийн тооцсон норматив дүнгээс 4883775 төгрөгийг илүү бичиж авсан. Бараа материал авах зорилгоор өөрийн нөхрийн нэр дээр байдаг ХХК-нд 27 онд 2333000 төгрөг, 28 онд 1953500 төгрөг, хоршооны данс руу 28 онд 983500 төгрөг, мөн 4274700 төгрөг, 1503700 төгрөг, 3357300 төгрөгийн бараа материалын үнэ шилжүүлсэн боловч 2370500 төгрөгийн бараа материалыг эргүүлж өгөөгүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дахь тал), 10.Гэрч М.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний нэр дээр ХХК байдаг. Миний хариуцдаг ХХК нь хувийн цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах эрхтэй компани байгаа юм. Өөр ямар нэгэн үйл ажиллагаа явуулах эрх байхгүй. ...Би ямар учиртай мөнгө гэдгийг мэдэхгүй байна. Дансанд орсон мөнгийг эхнэр Т.*******, сургуулийн нярав нарт авч өгч байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дахь тал), 11.Гэрч Ш.гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Сургуульд өгсөн бараа бүтээгдэхүүн буюу боорцог, цай ундны мөнгө байгаа юм. Үдийн хөтөлбөрийг бол манай хоршоо өөрөө хүргэж өгдөг байсан. Дотуур байрны бараа бүтээгдэхүүнийг ихэвчлэн нярав, байрны тогооч нар авдаг байсан. Зарим шаардлагатай үед бид нар өөрсдөө хүргэж өгдөг байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71 дэх тал), 12.Ховд аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн тгэн нийлүүлсэн хүнсний материалын орлого, зарлагын тооцоо (хавтаст хэргийн 78 дахь тал), 13.Ховд аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны сурагчдын 29 оны дүгээр сараас 06 дугаар сар хүртэлх ирцийн бүртгэл (хавтаст хэргийн 79-108 дахь тал), 14.Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа / ХХК, хоршооны бүртгэлийн талаарх/ (хавтаст хэргийн 67-173 дахь тал), 15.Ховд аймгийн Засаг даргын 29 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/24 дугаартай “Т.*******ийг ажлаас чөлөөлөх тухай” захирамж (хавтаст хэргийн 176 дахь тал), 16.Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1******* дугаартай Т.*******ийн тус сумын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд томилсон захирамж (хавтаст хэргийн 177 дахь тал), 17.Иргэн Б., Т.******* нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 187 дахь тал), 18.Иргэн Б.гийн эзэмшлийн Хаан банкны 58610587 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 227-236 дахь тал), 19. хоршооны эзэмшлийн Хаан банкны дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2 дугаар хавтаст хэргийн 6-9 дэх тал), 20.Ховд аймгийн Засаг даргын 27-29 оны захирамжуудад үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (2 дугаар хавтаст хэргийн 10-40 дэх тал), 21.Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 27-29 оны захирамжуудад үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (2 дугаар хавтаст хэргийн 50-66 дахь тал), 22.Гэрч П.Мягмартүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хүүхдийн хоолны зардлаас 976755 төгрөгийг, ур чадвар, үр дүнгийн урамшууллын 2253599 төгрөгийг, хүүхдийн хоолны 500000 төгрөгийг, бараа бүтээгдэхүүн нийлүүлээгүй 2037500 төгрөгийг, мөн сахилгын шийтгэлтэй байхдаа 307006 төгрөгийн үр дүнгийн урамшуулал, Засгийн газрын буцалтгүй тусламж болох 270000 төгрөгийг, сахилын шийтгэлгүй албан тушаалтан авахгүй байхад авчихсан байсан. Ингээд 577006 төгрөгийг авсан нь актаар тогтоогдсон байгаа. Энэ хүнд аймгийн Засаг даргын 27 оны А/558 тоот захирамжаар сахилгын шийтгэл оногдуулсан байсан тул дээрх 2 урамшууллыг авах боломжгүй нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Ийнхүү нийт 6344860 төгрөгийг төлөх ёстой.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 71 73 дахь тал), 23.Гэрч Б.Даваасумын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Үйлдвэрчний эвлэлд багш ажилчдын хуримтлалаас үүссэн мөнгө байдаг. Тэр мөнгөнөөс унааны зардал, үзлэг шинжилгээний мөнгө авсан. Т.******* захирлаас хоолны мөнгө гэж ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. Дотуур байрны хүүхдүүдийн мөнгөнөөс аяллын зардалд ашиглаагүй. Сүүлд аудитын шалгалт ирэхэд дотуур байрны хүүхдийн мөнгөнөөс хоолны зардалд 500000 төгрөг зарцуулсан байна, авсан уу гэж тодруулж байсан. Тухайн үед тэр мөнгийг аваагүй гэдгээ хэлсэн.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 81 дэх тал), 24.Гэрч Ш.ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “... хоршооноос сургуулийн хүүхдүүдийн үдийн цай хөтөлбөрийн дагуу өгдөг боорцог, чацарганы шүүс зэргийг авдаг байсан. хоршоотой албан ёсны гэрээтэй байсан. Түүнийхээ дагуу авдаг байсан. ХХК нь захирал Т.*******ийн нөхрийнх нь компани бөгөөд энэ компани нь хувийн цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулдаг байсан. Тухайн компаниас бараг юм авдаггүй байсан. ХХК-ийн данс руу мөнгө шилжүүлээд тухайн мөнгөөрөө Баян Өлгий аймгаас хямд хүнсний зүйл аваад сургуульд нийлүүлсэн. Тухайн үед Т.******* захирал өөрөө явсан юм. Ингээд сургуульд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэхэд би өөрөө нэг бүрчлэн тэмдэглэж бичиж авч байсан юм. Манай сургуулиас ХХК-тай ямар нэгэн гэрээ байхгүй байсан.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 90-91 дэх тал), 25.Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч Ц.ын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаартай “...Хариулт: Ховд аймгийн Санхүү хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 32-02/59, 32-02/60, 32-02/61, 32-02/62, 32-02/63, 32 02/34, 32-02/65, 32-05/66, 32-02/67 дугаартай актууд нь шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй байна. ...Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн актаар тавигдсан нийт 15509200 төгрөгийн зөрчил дутагдлаас Авилгатай тэмцэх газарт ирүүлсэн Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 05 дугаар сарын 05 ны өдрийн 61 тоот албан бичиг, хавсралт санхүүгийн баримтаар 9164340 төгрөгийн төлбөрийг барагдуулсан байна. Ерөнхий боловсролын сургуулийн ******* ажиллаж байсан Т.*******т холбогдох 6344860 төгрөгийн зөрчил дутагдлын үлдэгдэлтэй байна. ...Шинжилгээнд ирүүлсэн 26-29 оны санхүүгийн баримтын хүрээнд Т.******* нь Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн ******* ажиллаж, төсвийн шууд захирагчийн нэгдүгээр гарын үсгийг санхүүгийн баримтад зурж ирсэн байна...” гэсэн дүгнэлт, хавсралт (2 дугаар хавтаст хэргийн 1-106 дахь тал), 26.Гэрч Б.Энхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Багш нар сургалтад яваад ирсний дараа Т.******* нь намайг чи 1,5 сая төгрөг гаргаж өг гэж хэлсэн. Тэгтэл би ямар ч мөнгө байхгүй, боломжгүй гэхэд надад хандаж хүүхдийн хоолны мөнгө илүү байгаа, түүнээс гаргаад өгчих гэж хэлсэн. Тэгтэл би энэ боломжгүй, би өгч чадахгүй гэхэд намайг загнаж чи ажлаа өг, чи яагаад миний хэлснээр ажиллаж чадахгүй байгаа юм, чамайг ажлаас чинь хална гэх зэргээр дарамталж байгаад 500000 төгрөгийг сургалтад явсан багш нарт олгохоор боллоо гээд баримт бүрдүүлээд ороод ирсэн. Тэгэхээр нь би түүнийг нь хүүхдийн хоолны мөнгөнөөс гаргаж өгсөн. Яг үнэндээ бол тэр мөнгийг хоршооны дансаар гаргаж Т.******* хувьдаа авсан. Тэр мөнгө бол сургалтад явсан багш нарт зарцуулагдаагүй.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 84-86 дахь тал), 27.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Нямгаравын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хуулийн байгууллага хэн нэгнийг гэм буруутай гэж тогтоовол гэм буруутай хүнээс Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн төсөвт учирсан хохирлоо нэхэмжлэх болно. Гэхдээ энэ мөнгөн дүнгийн тухайд бол миний ойлгосноор нөхрийнхөө компани руу шилжүүлсэн мөнгөнөөс тухайн үедээ бараа бүтээгдэхүүнийг нийлүүлээд 917500 төгрөгийн бараа материал нийлүүлээгүй гэсэн байдаг тул тэр мөнгийг нэхэмжлэнэ. Мөн сургалтад явсан багш нарт 500000 төгрөг гэж гаргасан гэдэг. Тэр мөнгийг мөн төлүүлэх шаардлагатай бол төлүүлэх болно. Ингээд сургуулиас нийт 1417500 төгрөгийг нэхэмжлэх болно.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 197-198 дахь тал), 28.Яллагдагч Т.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Уг нь нөхрийнхөө компани руу гэрээгүйгээр мөнгө шилжүүлж болохгүй, бараа авч болохгүй гэдгийг бол мэдэж байсан. Гэхдээ тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан сургуулийн төсөв хаана ч хүрэхгүй байсан. Ингээд хямд төсөр аргаар бараа бүтээгдэхүүн татах гээд Баян-Өлгий аймгаас бараа татаж аваад нийлүүлсэн. Тухайн үед нь авч ирсэн барааг няравт хүлээлгэж өгсөн бөгөөд тухайн бараа бүтээгдэхүүнийг анх авахдаа өөрийнхөө мөнгөөр авчхаад дараа нь мөнгийг нь шилжүүлж авсан юм. Уг нь бол бүх барааг нийлүүлсэн баримт дээр алдаа гарснаас болж 917500 төгрөгийн дутагдал гарсан гэж үзэж байгаа. Гэхдээ тухайн мөнгөн дүнг намайг дутагдуулсан гэж гаргаж байгаа бол би төлөхөд эн байна. ...Би энэ хэргийг маш хурдан хугацаанд шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Мөн би өөрөө үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн. Мөн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж тус журмын дагуу яаралтай шийдвэрлүүлэх сонирхолтой байна...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 213-214 дахь тал) зэрэг болно. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 1.Гэрч Т.Сайнзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т.******* нь Ховд аймгийн ******* сумд 1976 онд төрсөн. Эхээс олуулаа, 11 хүүхэдтэй айлын доороос нь 2 дахь нь. Бага насаа ******* суманд эцэг, эхийн гар дээр өсөж хүмүүжээд 1984 онд 8 настайдаа ******* сумын 10 жилийн сургуулийн 1-р ангид элсэн орж 10-р ангиа төгсөөд Улаанбаатар хотод Багшийн сургуульд суралцсан. ...1998 оноос хойш ******* сумын сургуульд багш, менежер, сургуулийн ******* 29 он хүртэл ажиллаад Ховд аймгийн ******* сумд шилжиж ирсэн. Т.******* нь 10 жилдээ жигд хичээнгүй сурдаг хүүхэд байсан. Бага ангийн арга зүйч, монгол хэлний багш мэргэжилтэй. Уран зохиолд сонирхолтой, өөрөө шүлэг, найраглал бичдэг.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 203 дахь тал), 2.2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 218 дахь тал), 3.Шүүгдэгч Х.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 191-192 дахь тал), 4.Тус аймгийн ******* сумын Засаг даргаас иргэн Т.*******ийг шагнасан өргөмжлөл, 17 дугаартай Тэргүүлэх багш зэргийн үнэмлэх, Монголын Зохиолчдын Эвлэлийн Ховд аймаг дахь Алтай салбарын гишүүний үнэмлэх, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдаас 2004 онд олгосон 0026088 дугаартай багшлах эрхийн үнэмлэх, жуух бичиг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 25 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 79 дугаар зарлигаар олгосон 140212 дугаартай “Алдарт эх” 2 дугаар одонгийн үнэмлэх (2 дугаар хавтаст хэргийн 227-235 дахь тал) зэрэг нотлох баримтыг судлав. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, яллагдагч нарын мэдүүлэг, бичиг баримтад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримттай шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.******* маргаагүй болно. Шүүгдэгчид холбогдох прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорх нотлох баримтуудыг тал бүрээс хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч Т.******* нь 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 29 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа тус сургуулийн төсвийн шууд захирагчийн албан тушаалын эрх мэдлийг албан эрх ашгийн эсрэг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдэл буюу тус сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны мөнгөнөөс 27 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2333300 төгрөг, 28 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1953500 төгрөг, нийт 4286800 төгрөгийг тус сургуультай бараа нийлүүлэх гэрээ байгуулаагүй өөрийн хамаарал бүхий этгээд болох нөхөр Б.гийн “ ” ХХК-ийн данс руу шилжүүлж бусдад давуу байдал олгосон, мөн 29 оны 03 дугаар сарын 25-ны өдөр А/29 дугаартай тушаалаар 500000 төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэж, улмаар 29 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “ ” хоршооны дансаар дамжуулан авч, өөртөө эдийн засгийн үр ашигтай давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. 1.Ховд аймгийн Санхүү, хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 35-02/64 дугаартай “Норм, норматив хэтрүүлсэн зарсан мөнгөн хөрөнгийг төсвийн орлого болгох тухай”, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 35-02/61 дугаартай “Төсвийн орлого болгох тухай”, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 35-02/60 дугаартай “Зориулалт бусаар зарцуулсан мөнгөн хөрөнгө төлүүлэх тухай”, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 35-02/67 дугаартай “Урамшуулал төлүүлэх тухай” актууд (хавтаст хэргийн 8-9, 20, 29-30 дахь тал), 2.Ховд аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 29 оны 03 дугаар сарын 25-ны өдөр А/29 дугаартай “Зардал гаргах тухай” тушаал (хавтаст хэргийн 22 дахь тал), 3.Гэрч П.Мягмартүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* сумын сургуулийн 26-29 оны санхүүгийн үйл ажиллагааг аймгийн Засаг даргын 2020 оны дүгээр сарын 28-ны өдрийн тоот удирдамжийн дагуу төлөвлөгөөт шалгалт хийхэд сургууль дээр нийт 15509200 төгрөгийн акт тавигдсанаас сургуулийн ******* ажиллаж байсан Т.*******тэй холбоотой 35-02/67 дугаартай актаар ур чадвар болон үр дүнгийн урамшуулал, тушаал, шийдвэргүй авсан 2253599 төгрөг, 35-02/66 дугаартай актаар 577006 төгрөгийн сахилгын шийтгэлтэй алба хаагчид олгосон урамшуулал, 35-02/64 дугаартай актаар 976755 төгрөгийн норм, норматив хэтрүүлэн зарцуулсан мөнгөн хөрөнгө 35-02/61 дугаартай актаар 2037500 төгрөгийн бараа материал нийлүүлээгүй гэх зөрчил, 35-02/60 дугаартай актаар зориулалтын бусаар зарцуулсан 500000 төгрөгийг тус тус төлүүлж төсвийн орлого болгохоор акт тогтоосон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал), 4.Гэрч Ш.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Эдгээр дутаж байгаа бараа материалуудыг сургуулийн ******* ажиллаж байсан Т.******* нь надад мэдэгдэлгүйгээр тухайн компани, хоршооноос өөрөө очиж авсан, мөн надад буцааж өгнө гэж хэлж аваад буцааж өгөөгүй бараа материалууд байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дахь тал), 5.Гэрч М.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би ямар учиртай мөнгө гэдгийг мэдэхгүй байна. Дансанд орсон мөнгийг эхнэр Т.*******, сургуулийн нярав нарт авч өгч байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дахь тал), 6.Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа / ХХК, хоршооны бүртгэлийн талаарх/ (хавтаст хэргийн 67-173 дахь тал), 7.Иргэн Б.гийн эзэмшлийн Хаан банкны 58610587 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 227-236 дахь тал), 8. хоршооны эзэмшлийн Хаан банкны дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2 дугаар хавтаст хэргийн 6-9 дэх тал), 9.Гэрч Б.Даваасумын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т.******* захирлаас хоолны мөнгө гэж ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. Дотуур байрны хүүхдүүдийн мөнгөнөөс аяллын зардалд ашиглаагүй. Сүүлд аудитын шалгалт ирэхэд дотуур байрны хүүхдийн мөнгөнөөс хоолны зардалд 500000 төгрөг зарцуулсан байна, авсан уу гэж тодруулж байсан. Тухайн үед тэр мөнгийг аваагүй гэдгээ хэлсэн.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 81 дэх тал), 10.Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч Ц.ын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаартай “...Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн актаар тавигдсан нийт 15509200 төгрөгийн зөрчил дутагдлаас Авилгатай тэмцэх газарт ирүүлсэн Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 61 тоот албан бичиг, хавсралт санхүүгийн баримтаар 9164340 төгрөгийн төлбөрийг барагдуулсан байна. Ерөнхий боловсролын сургуулийн ******* ажиллаж байсан Т.*******т холбогдох 6344860 төгрөгийн зөрчил дутагдлын үлдэгдэлтэй байна. ...Шинжилгээнд ирүүлсэн 26-29 оны санхүүгийн баримтын хүрээнд Т.******* нь Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн ******* ажиллаж, төсвийн шууд захирагчийн нэгдүгээр гарын үсгийг санхүүгийн баримтад зурж ирсэн байна...” гэсэн дүгнэлт, дүгнэлтийн хавсралт (2 дугаар хавтаст хэргийн 1-106 дахь тал), 11.Гэрч Б.Энхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Багш нар сургалтад яваад ирсний дараа Т.******* нь намайг чи 1,5 сая төгрөг гаргаж өг гэж хэлсэн. Тэгтэл би ямар ч мөнгө байхгүй, боломжгүй гэхэд надад хандаж хүүхдийн хоолны мөнгө илүү байгаа түүнээс гаргаад өгчих гэж хэлсэн. ...Яг үнэндээ бол тэр мөнгийг хоршооны дансаар гаргаж Т.******* хувьдаа авсан. Тэр мөнгө бол сургалтад явсан багш нарт зарцуулагдаагүй.” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 84-86 дахь тал), 12.Яллагдагч Т.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Уг нь нөхрийнхөө компани руу гэрээгүйгээр мөнгө шилжүүлж болохгүй байраа авч болохгүй гэдгийг бол мэдэж байсан. ...Би энэ хэргийг маш хурдан хугацаанд шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Мөн би өөрөө үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн. Мөн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж тус журмын дагуу яаралтай шийдвэрлүүлэх сонирхолтой байна...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 213-214 дахь тал) зэрэг болно. Шүүгдэгч Т.******* нь гэмт хэрэгт холбогдох үед Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн ******* ажиллаж байсан нь хэрэгт цугларсан тус аймгийн ******* сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1******* дугаартай захирамж, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. (хавтаст хэргийн 177 дахь тал), Шүүгдэгчийн эрхэлж байсан сургуулийн захирлын албан тушаал нь Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд хамаарч байх тул түүнийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан нийтийн албан тушаалтан гэж үзнэ. Нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа эрхлэн гүйцэтгэх бөгөөд сургуулийн захирал нь төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 16.5.5-д зааснаар батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах эрхтэй байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах эдгээрийг хэлэлцэх, тгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хоригложээ. Авилгын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” гэж тус тус хуульчилжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон доорх үйл баримтыг дүгнэж үзэхэд шүүгдэгч Т.*******ийн тус аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа тус сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны мөнгөнөөс 27 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2333300 төгрөг, 28 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1953500 төгрөг, нийт 4286800 төгрөгийг бараа нийлүүлэх гэрээ байгуулаагүй өөрийн нөхөр болох Б.гийн эзэмшлийн “ ” ХХК-ийн данс руу шилжүүлсэн, мөн 29 оны 03 дугаар сарын 25-ны өдөр А/29 дугаартай тушаалаар багш нарын туршлага судлах аяллын хоолны зардалд 500000 төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэж улмаар 29 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “ ” хоршооны дансаар дамжуулан авсан үйлдлийг нийтийн албан тушаалтны хувьд Боловсролын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.9, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Төсвийн тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 16.5.5-д тус тус заасныг зөрчиж сургуулийн захирлын албан тушаалын үүрэг, төсвийн шууд захирагчийн бүрэн эрхээ урвуулан ашиглаж хамаарал бүхий этгээд буюу нөхөртөө болон өөртөө эдийн засгийн ашигтай байдал буюу давуу байдал бий болгосон гэж үзнэ. Иймээс шүүгдэгчийн сургуулийн захирлын албан тушаалыг эрхэлж байхдаа албан үүрэг, бүрэн эрхээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, нөхрийнхөө эзэмшлийн компани руу мөнгө шилжүүлж болохгүй гэдгийг мэдсээр байж мөнгө шилжүүлж, дотуур байрны хүүхдийн хоолны мөнгийг зориулалтын бусаар зарцуулахаар тушаал гаргаж бусдаар дамжуулан гаргаж авсан буюу хийх ёсгүй үйлдлийг хийж бусдад болон өөртөө давуу байдал олгосон үйлдэл нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал сургуулийн захирлын бүрэн эрхээ ашиглаж, өөртөө болон нөхөртөө эдийн засгийн ашигтай байдал бий болгосон байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Иймд шүүгдэгч Т.*******ийг Ховд аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалыг эрхэлж байхдаа албан үүрэг, сургуулийн төсвийг захиран зарцуулах бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж, хамаарал бүхий этгээд Б.гийн эзэмшлийн ХХК болон өөртөө давуу байдал бий болгосон буюу нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна. Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэлээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Шүүгдэгч Т.Отгонхишгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд 1417500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг хохирлыг шүүгдэгч 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төлж барагдуулсан болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгээр нотлогдож байна. (2 дугаар хавтаст хэргийн 226 дахь тал), Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Т.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар (2 дугаар хавтаст хэргийн 218 дахь тал) тогтоогдож байна. Шүүгдэгчийн өөртөө болон нөхөртөө эдийн засгийн давуу байдал олгосон үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзээгүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учирсан хохирлыг төлж барагдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Т.*******ийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний боловсролын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагч, өмгөөлөгч нарын гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Т.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялыг дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн ...бол таван жил түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэх хүлээлгэх, эрх хязгаарлах арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг журамлан, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Т.*******т тус тус тайлбарлах нь зүйтэй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолохоор тогтоож шийдвэрлэлээ. Бусад асуудлын талаар: Энэ хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв. Шүүгдэгч нь хохирогч Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд учирсан хохирол 1417500 төгрөгийг төлж барагдуулсан нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгээр нотлогдож байх тул бусдад төлөх хохирол, төлбөргүйг болон эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд, хөрөнгөгүй, түүнээс гаргуулах гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Тэнсэж, нийтийн албанд томилогдох эрх хасах ял, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулсан шүүгдэгчид хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******ын *******ийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Т.*******т “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Т.*******т тус тус тайлбарласугай. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор тогтоосугай. 6.Шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 7.Шүүгдэгч нь 1417500 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, бусдад төлөх хохирол, төлбөргүй, 20360310254 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ял, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-*******7 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК