Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/214

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож, хохирогч Ө.*******ийн өмгөөлөгч Б.Баатарбилэг (цахимаар), шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр, шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Б.Ганзориг, шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч М.Пагма-Оролмаа (цахимаар), шүүгдэгч Ж.*******, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 20360010090 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн ******* ургийн овогт *******гийн *******, оны 04 дүгээр сарын 13-ны өдөр аймгийн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч-цагдаагийн ажилтан мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл нэг, Улаанбаатар хотын дүүрэг, дугаар хорооны тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: . Монгол Улсын иргэн ургийн овогт гийн *******, оны 02 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто мэргэжилтэй, Ховд аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн ажилтай, ам бүл гурав, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн сум, багийн тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: . Монгол Улсын иргэн ургийн овогт гийн *******, оны дугаар сарын 01-ний өдөр аймгийн суманд төрсөн, настай, эмэгтэй, мэргэжлийн боловсролтой, хүнсний технологич-тогооч мэргэжилтэй, ХХК-ийн захирал ажилтай, ам бүл дөрөв, эх, хүүхдүүдийн Улаанбаатар хотын дүүрэг, дугаар хорооны - тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: ою750101. Монгол Улсын иргэн ургийн овогт гийн *******, оны дугаар сарын 17-ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний барааны технологич мэргэжилтэй, авто сургуулийн захирал ажилтай, ам бүл гурав, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн сум, багийн Усны аж ахуйн тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: кю661771. Монгол Улсын иргэн ургийн овогт гийн *******, оны 02 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, настай, эмэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, авто сургуулийн захирал ажилтай, ам бүл хоёр, Ховд аймгийн сум, багийн дүгээр байрны тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: . Монгол Улсын иргэн ургийн овогт ын *******, оны 08 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Ховд аймаг дахь ийн дарга ажилтай, ам бүл тав, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн сум, багийн хорооллын тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: . Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос: Шүүгдэгч Н.*******ын “Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байхдаа шүүгдэгч Н.*******ийн ХХК-иар дамжуулан Ховд аймгийн замын сангийн хөрөнгөөр “Явуулын пүү худалдан авах тухай” тендерийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Автотээврийн газрын даргаар ажиллаж байсан Н.*******тай гэрээ шууд байгуулах аргаар байгуулж, улмаар уг пүүний эхний санхүүжилт болох 13’067’9 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүгдэгч Н.*******ийн эзэмшлийн ХХК-ийн дансаар, хоёр дахь санхүүжилт болох 3’631’000 төгрөгийг 2018 оны дугаар сарын ны өдөр мөн компанийн дансаар дамжуулан авч тендер сонгон шалгаруулалтад оролцож ажил, бараа, үйлчилгээ нийлүүлэх эрхийг шударгаар олж авбал зохих аж ахуй нэгж, байгууллагуудад, төрийн байгууллагын үйл ажиллагааны хууль ёсны байдал болон орон нутгийн төсөвт 16’698’9 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар; Шүүгдэгч Н.*******ын “Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байхдаа буюу 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглаж 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Б.ыг авто сургуульд суралцсан гэх баримт бичиг бүрдүүлэн “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан, мөн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгосон. Улмаар Б.оор дамжуулан нийт 1’700’000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн дугаартай дансаар авч Б., Э., Б., Б., Б. нарыг Хажмура авто сургуульд, П., Б., М., Э., Г., О. нарыг авто сургуульд тус тус суралцсан гэх бичиг баримт бүрдүүлэн “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан, мөн Б.оор дамжуулан Б., Б., Б., Э. нарт “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх гаргуулж өгөх зорилгоор 500’000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн дугаартай дансаар дамжуулан авч, нийт 2’200’000 төгрөгийн ашиг олж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар; Шүүгдэгч Н.*******ын “Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны дугаар сарын 18-ны өдрийн дугаартай тогтоолоор битүүмжилсэн өөрийн эзэмшлийн Тоёота приус-40 (Toyota prius) загварын УБГ улсын дугаартай автомашиныг гэрч Б.од 23’500’000 төгрөгөөр зарсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар; Шүүгдэгч Н.*******ын “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Ө.*******ийг урьдын таарамжгүй харилцааны улмаас Ховд аймгийн сумын -11 тоотод 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө, Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны Кинг тауэр хотхоны 1-209 тоот байрны гадна 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр, Налайх дүүргийн 06 дугаар хороонд байрлах амралтын газарт 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус тус зодсон үйлдлийг болон 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол” учруулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар; Шүүгдэгч Н.*******гийн “Ховд аймгийн Автотээврийн төвийн даргаар ажиллаж байхдаа Ховд аймгийн замын сангийн хөрөнгөөр “Явуулын пүү худалдан авах тухай” тендерийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч Н.*******тай шүүгдэгч Н.*******ийн эзэмшлийн ХХК-иар дамжуулан шууд гэрээ байгуулах аргаар байгуулсан, мөн 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн А/89 дугаартай, Комисс байгуулах тухай тушаалаар уг пүүг хүлээн авах комисст шүүгдэгч Н.*******ыг гишүүнээр томилж тендер сонгон шалгаруулалтад оролцож ажил, бараа, үйлчилгээ нийлүүлэх эрхийг шударгаар олж авбал зохих аж ахуй нэгж, байгууллагуудад, төрийн байгууллагын үйл ажиллагааны хууль ёсны байдал болон орон нутгийн төсөвт 16’698’9 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар; Шүүгдэгч Н.*******ийн “шүүгдэгч Н.*******, Н.******* нарын бүлэглэн албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглан “Явуулын пүү худалдан авах тухай” тендерийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулж орон нутгийн төсөвт 16’698’9 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан гэмт хэрэгт шүүгдэгч Н.*******д өөрийн эзэмшлийн ХХК-ийн нэрээр оролцох боломжийг олгож, улмаар ХХК-ийн дансанд эхний санхүүжилт болох 13’067’9 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, хоёр дахь санхүүжилт болох 3’631’000 төгрөгийг 2018 оны дугаар сарын -ны өдөр тус тус шилжиж орж ирснийг шүүгдэгч Н.*******, Н.******* нарт бэлнээр болон дансаар шилжүүлж уг гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон” үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар; Шүүгдэгч Б.*******гийн “Ховд аймгийн орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байхдаа Ховд аймгийн Автотээврийн газрын дарга Н.*******д 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 444 дугаартай зөвлөмж хүргүүлсэн” үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар; Шүүгдэгч Х.*******гийн “гэрч Б.ыг авто сургуульд суралцсан гэж edu.police.gov.mn сайтад өөрийн эрхээр бүртэл хийж шүүгдэгч Н.*******ын албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглан Б.од “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан үйлдэлд дэмжлэг үзүүлсэн”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар; Шүүгдэгч Ж.*******гийн “гэрч П., Б., М., Э., Г., О. нарыг авто сургуульд суралцсан гэж edu.police.gov.mn сайтад өөрийн эрхээр бүртэл хийж шүүгдэгч Н.*******ын албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглан тухайн хүмүүст “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан үйлдэлд дэмжлэг үзүүлсэн”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн ирүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль11д заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв. Шүүгдэгч Н.*******, Н.******* нарын бүлэглэж бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдлийн болон уг гэмт хэрэгт хамтран оролцсон шүүгдэгч Н.*******, Б.******* нарын үйлдлийн талаар: 1. Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/643 дугаартай “...Манхан суманд 3 замын уулзвар дээр явуулын пүү барих 16’700’000 (арван зургаан сая долоон зуу мянга) төгрөгийн худалдан авах ажиллагаа зохион байгуулах эрхийг Ховд аймаг дахь Автотээврийн үндэсний төв УҮГ-ын дарга Н.*******д шилжүүлсүгэй” гэх захирамжийн хуулбар (3 дахь хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас);- 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Манхан сумын гурван замын уулзвар дээр явуулын пүү барих ажлын гэрээ (3 дахь хавтаст хэргийн 25-30 дугаар хуудас) зэргээр Ховд аймгийн Автотээврийн газрын даргаар ажиллаж байсан шүүгдэгч Н.******* нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэрээ шууд байгуулах аргаар ХХК-тай 16’700’000 (арван зургаан сая долоон зуу мянга) төгрөгийн пүү нийлүүлэх гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээ шууд байгуулах аргаар уг гэрээг байгуулахдаа шүүгдэгч Н.******* нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг” зөрчөөд зогсохгүй мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхтай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах” гэх шаардлагыг зөрчсөн байна. Шүүгдэгч Н.******* нь тухайн гэрээг ХХК-тай шууд байгуулсан үндэслэлээ тайлбарлахдаа “...хүнд даацын хүдэр зөөж буй автомашинууд нь өөрийнхөө даах бүх хэмжээгээр тултал нь ачаад явахаар зам маань түүнийг даахгүй эвдрээд байсан юм. Энэ байдал нь өвөл болохоор газрын хөрс хөлддөг. Газрын хөлдүү хөрсөн дээгүүр хүнд даацтай автомашин явахаар зам маань илүү их ховил үүсгэж, хагарал гэмтэл үүсгэх эрсдэлтэй байсан учраас би өвөл болж газар хөлдөхөөс өмнө авч ирээд тавьчихвал замаа хамгаалж чадах юм гэдэг байдлаар л хөлдөлт болох гээд байна гэж хэлсэн” (5 дахь хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас) гэжээ. Дээрх нөхцөл байдал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасан “гамшгийн онц нөхцөл байдал зарласан, гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй бол” гэх үндэслэлд хамаарахгүй байна. 2. ХХК-ийн захирал, шүүгдэгч Н.*******ийн Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайханд явуулсан “...гэрээний дагуу эхний 80 хувийн санхүүжилт болох 13’360’000 төгрөгийг Хаан банкны 5816 тоот дансанд шилжүүлэн олгож өгнө үү” гэх албан бичиг (3 дахь хавтаст хэргийн 32 дугаар хуудас);- 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Ховд аймгийн Манхан суманд гурван замын уулзвар дээр явуулын пүү тавих ажлын санхүүжилтийн эрх нээх тойрох хуудас (3 дахь хавтаст хэргийн 34 дүгээр хуудас);- 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 108 дугаартай Ховд аймгийн Манхан суманд гурван замын уулзвар дээр явуулын пүү тавих ажлын 80 хувийн санхүүжилт буюу 13’067’9 төгрөгийг олгох тухай төлбөрийн хүсэлт (3 дахь хавтаст хэргийн 35 дугаар хуудас);- ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 80 хувийн санхүүжилтийг нэсэн нэхэмжлэх (3 дахь хавтаст хэргийн 36 дугаар хуудас);- 2018 оны дугаар сарын 04-ний өдрийн Ховд аймгийн Манхан суманд гурван замын уулзвар дээр явуулын пүү тавих ажлын 20 хувийн санхүүжилт буюу 3’361’000 төгрөгийг олгох тухай төлбөрийн хүсэлт (3 дахь хавтаст хэргийн 39 дүгээр хуудас);- ХХК-ийн 5816 дугаартай дансны “2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Манхан суманд явуулын пүү санх 80%” гэх утгатай 13’067’9 төгрөгийн орлого орсон, мөн өдөр “******* бараа мат” гэх утгаар 13’067’000 төгрөгийн зарлага гарсан. 2018 оны дугаар сарын -ны өдөр “А/643 захирамж явуулын пүү эцсийн санхүүжилт” гэх утгаар 3’631’000 төгрөгийн орлого орж, улмаар уг данснаас шүүгдэгч Н.*******ийн Хаан банк дахь 5845591427 дугаарын данс 3’600’000 төгрөгийн гүйлгээ хийсэн” гэх агуулгатай дансны хуулга (2 дахь хавтаст хэргийн 26 дугаар хуудас);- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Эрдэнэбатын “...Явуулын пүү авах санхүүжилт нь орон нутгийн төсвийн орлого буюу замын сангийн хөрөнгөөр буюу аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 07 дугаар хуралдааны 7/03 дугаартай тогтоолын 4 дүгээр хавсралтаар 16.7 сая төгрөг баталж авсан хөрөнгө байгаа юм” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн дүгээр хуудас) зэргээр Ховд аймгийн Манхан сумын гурван замын уулзвар дээр явуулын пүү барих ажлын гэрээний дагуу ХХК-ийн дансанд 16’698’9 төгрөгийг Ховд аймгийн төсвөөс шилжүүлэг хийсэн болох нь нотлогдож байна. 3. Ховд аймгийн Манхан сумын гурван замын уулзвар дээр явуулын пүү барих ажлын гэрээгээр шүүгдэгч Н.******* пүү нийлүүлсэн болох нь гэрч П.Цэцэнбилэгийн “...Н.******* нь 2007 онд Цагдаагийн академийг төгсөөд аймгийн Сантмаргаз суманд хуваарилагдаж очсон үеэс эхэлж бие биеэ таньж мэддэг болсон. Мөн нуух зүйл байхгүй, дотно харилцаа холбоотой байсан. Би 2008 онд хотод байр орон сууц аваад хот руу шилжиж ирсэн. Тэр үед Н.******* ажлаа орхиод хотод миний араас ирсэн. ...Н.******* 2018 оны 11 дүгээр сарын эхээр над руу Ховдоос яриад “хоёулаа БНХАУ-аас пүү авч ирээд энд автотээврийн газарт шахъя, ашигтай юм байна” гэж хэлсэн. Мөн намайг “урагшаа Эрээн хот руу вагоны билет, Эрээнээс Бээжин хот орох онгоцны билет захиалчих” гэхээр нь би захиалсан. Н.******* надтай утсаар ярьснаас хойш хоёр билүү гурван хоногийн дараагаар Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд бид хоёр Эрээн хот ороод тэндээсээ Бээжин явсан. Бээжин дээр очоод Н.******* нь таньдаг өвөр монгол нөхөртэй уулзаад тэрэнтэй хамт цаашаа таксигаар Тяньжин гэдэг хот руу явсан. Тэнд очоод пүүг монгол мөнгөөр тооцох юм бол 3 сая төгрөгөөр авсан. Тэр хүүг худалдан авсан мөнгө нь надаас бас гарсан. Пүү гэхээр хүмүүс том ачааны автомашины жин, тонныг хэмждэг төхөөрөмж гэж ойлгоод байх шиг байна лээ, тийм биш жижигхэн хүн өргөөд явчих боломжтой төхөөрөмж байсан. Ховд аймгийн Автотээврийн газрын дарга нь Эрхзаяа (Н.*******) гэдэг залуу байдаг, тэр хоёр тухайн үед найзууд байсан. Одоо бол харилцаа тааруухан гэж Эрхзаяа надад хэлсэн. Энэ асуудлыг танай байгууллагаас шалгаад эхлэнгүүт Н.******* нь Эрхзаяа руу өөрөө яриад “чи намайг пүү нийлүүлсэн гэж битгий хэлээрэй, чи бид хоёр ямар нэгэн харилцаа байхгүй гэж хэлээрэй” гэж үг зааж өгсөн талаар Эрхзаяа надад хэлсэн” гэх мэдүүлгээр (1 дэх хавтаст хэргийн 36 дугаар хуудас);- Гэрч П.Цэцэнбилэгийн дахин өгсөн “...Худалдаж авсан пүү гэх зүйл нь овор хэмжээний хувьд бага, чемодан шиг зүйл байсан. Ингээд Н.******* бид хоёр худалдаж авсан зүйлээ автобусанд ачаад Эрээн хотод ирсэн. Эрээнээс би дэлгүүртээ бараа худалдаж аваад жин хэмжигч пүүтэйгээ хамт нэгтгээд Эрээнээс Замын-Үүд рүү ачаа зөөдөг 69 загварын автомашинд үнэ тохирч ачуулсан. Тийм болохоор ямар нэгэн гаалийн бүрдүүлэлт хийгээгүй” гэх мэдүүлгээр (1 дэх хавтаст хэргийн 39 дүгээр хуудас) тус тус нотлогдож байна. Гэрч П.Цэцэнбилэгийн дээрх мэдүүлэг нь “шүүгдэгч Н.******* 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Замын-Үүд боомтоор гарч, мөн оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орж ирсэн” гэх Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 2-5а/8489 дугаартай албан бичиг, лавлагааны хариугаар (1 дэх хавтаст хэргийн 2-213 дугаар хуудас), “гэрч П.Цэцэнбилэг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Замын-Үүд боомтоор гарч, мөн оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орж ирсэн” гэх Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 2-5а/9892 дугаартай албан бичиг, лавлагааны хариугаар (1 дэх хавтаст хэргийн 2-216 дугаар хуудас) тус тус давхар нотлогдож байна. 4. Ховд аймгийн Автотээврийн төвийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/89 дугаартай “...Ховд аймгийн Манхан суманд гурван замын уулзвар дээр явуулын пүү нийлүүлэх ажлыг хүлээн авах ажлын комиссыг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Комиссын дарга: Н.*******-Автотээврийн төвийн дарга; Гишүүд: Н.*******-Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч” гэх тушаалын хуулбар (3 дахь хавтаст хэргийн дүгээр хуудас);- Гэрч Э.Ганбаатарын “...Энэхүү пүүнд баталгаажуулалтын гэрчилгээ авахаар 2018 оны өвөл 11 дүгээр сард Ховд аймгийн Автотээврийн төвийн дарга Н.*******, Ховд аймгийн Замын цагдаагийн тасгийн дарга Н.******* нар тухайн үед пүүг бариад ирсэн. Надад энэ пүүг баталгаажуулаад өгөөч гэж гуйхаар нь би 100, 200 кг-ийн тухай тавьж үзээд ямар нэгэн зөрүүгүй зааж байсан тул би Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн бүртгэлээс харахад Н.*******, Н.******* нарын авч ирсэн пүү нь стандартын шаардлага хангаж, Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн пүү байсан тул баталгааны гэрчилгээг бичиж олгосон. ...Мөн тухайн үед Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга Н.*******, Автотээврийн төвийн дарга Н.******* нар цуг ороод ирэхээр нь би ажлын шугамаар оруулж ирсэн пүү юм байна гэж ойлгосон” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас);- Шүүгдэгч Н.*******ийн яллагдагчаар өгсөн “...Н.******* нь 2018 оны 10 дугаар сарын дундуур байх, сайн санахгүй байна манайд хоол идээд сууж байгаад “танайх чинь аж ахуй нэгж билүү? Хэрэв тийм бол танайхаар нэг пүү гэж зүйлийн мөнгийг оруулаад гаргачихъя, манайд ашигтай байгаа юм” гэхээр нь би төрийн байгууллагад хэрэгтэй юм ирж байгаа юм байна, тэгээд ч цагдаа хүн, дарга хүн худал хэлэхгүй байх гэж бодоод би зөвшөөрсөн юм. ...манай компанийн данс руу 2018 оны 10 дугаар сарын сүүл 11 дүгээр сарын эхээр байх 13 сая төгрөг “авто пүү” гэсэн утгаар орж ирсэн. Би тэр мөнгийг бэлнээр гаргаж аваад бүгдийг нь Н.*******д өгсөн. Түүний дараагаар 2018 оны дугаар сарын эхээр дахин 3’600’000 төгрөг орж ирэхэд нь би мөн бэлнээр бүгдийг нь өгсөн. Би пүү нийлүүлсэн тохиолдол байхгүй. Н.******* намайг Автотээврийн төвийн дарга Н.******* дээр очиж уулзаад гэрээн дээр гарын үсэг зурчих гэхээр нь би Н.*******гийн өрөөнд очиход “та пүүний гэрээн дээр гарын үсэг зурах хүн юм уу?” гэж хэлээд гарын үсэг зуруулсан, өөр юм асуугаагүй. Би гарын үсэг зураад явсан. Түүнээс биш би ямар нэгэн материал бүрдүүлсэн зүйл байхгүй. Ер нь бол Н.******* гэдэг хүн л миний компанийн регистр, дансны дугаарыг ашиглаж надаар гэрээн дээр гарын үсэг зуруулсан. ...Би пүү хүлээн авах ямар ч хуралд суугаагүй. Би таны надад үзүүлсэн хурлын тэмдэглэлийг харж уншлаа. Ёстой огт ямар ч үндэслэлгүй зүйл байна. Хуралд суугаагүй хүн яасан гэж ийм зүйл ярьж байхав дээ” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас); Мөн шүүгдэгч Н.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн “…Тэр үед ******* нь үл таних залуутай ирж хоол идэж байхдаа надаас аж ахуйн нэгжийн данс байгаа юу гэхэд би байгаа гэсэн. Мөнгө төгрөг шилжүүлж аймагт хэрэгтэй юм авах гэсэн юмаа гэсэн. Тэгэхээр нь болж байгаа юм уу гэж асуухад болно гэсэн. Би эхлээд зөвшөөрөөгүй. Дараа нь би зөвшөөрсөн. Дараа нь 13 сая төгрөг орж ирсэн. 3’700’000 төгрөг орж ирэхэд 1’500’000 төгрөгийг *******ын данс руу хийсэн. 2’100’000 төгрөгийг нь Төрийн банкны хажуу талын ATM-ээс бэлнээр аваад маргааш нь Н.******* бэлнээр нь авсан. Энэ үед би энэ дансанд орж ирсэн мөнгөнөөс 10 хувийг нь ч аваагүй” гэх мэдүүлэг зэргээс дүгнэвэл шүүгдэгч Н.*******, Н.******* нар нь Ховд аймгийн Автотээврийн төвд пүү нийлүүлэх талаар урьдаас үгсэн тохиролцсон, уг пүүг нийлүүлж байгааг мэдсээр байж шүүгдэгч Н.******* пүү нийлүүлэх ажлын комисст шүүгдэгч Н.*******ыг томилсон гэж үзэх үндэслэлтэй. Мөн шүүгдэгч Н.*******, Н.******* нарын үйлдэлд шүүгдэгч Н.******* нь пүүг нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурж, гэрээний санхүүжилтийг хоёр удаагийн үйлдлээр компанийнхаа дансаар гаргаж өгсөн идэвхтэй үйлдлээр дэмжлэг үзүүлсэн болох нь нотлогдож байна. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус хуульд заасан нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахдаа Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтлах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “нийтийн албан тушаалтан” гэх ухагдахууныг дор дурдсан хуулиудад заасан тодорхойлолтоор ойлгоно. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-т заасан этгээдийг ойлгоно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж; Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж хуульчилжээ. Шүүгдэгч Н.*******ын Замын цагдаагийн тасгийн даргын албан тушаалын ангилал, зэрэглэл нь ТТ- буюу төрийн тусгай албаны удирдах албан тушаалтан болох нь албан тушаалын тодорхойлолт (3 дахь хавтаст хэргийн 62-67 дугаар хуудас)-оор нотлогдож байх тул түүнийг нийтийн албан тушаалтан гэж үзнэ. Шүүгдэгч Н.*******гийн Ховд аймгийн Автотээврийн төвийн даргын албан тушаалын ангилал, зэрэглэл нь ТЗ-7 буюу төрийн захиргааны удирдах албан тушаалтан болох нь албан тушаалын тодорхойлолт (3 дахь хавтаст хэргийн 7-16 дугаар хуудас)-оор нотлогдсон тул түүнийг нийтийн албан тушаалтан гэж үзнэ. 6. “Албан үүрэг” гэж тухайн албан тушаалтанд хууль болон захиргааны актаар тогтоосон нийтлэг, зайлшгүй хэрэгжүүлэх чиг үүргийг ойлгоно. Харин “бүрэн эрх” гэж хууль болон захиргааны хэм хэмжээний актаар тусгайлан тухайн албан тушаалтанд олгосон албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэлнэ. “Албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хашиж байгаа албан үүрэг болон бүрэн эрхтэй нь шууд хамааралгүй боловч тухайн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хэлдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “давуу байдал” гэдгийг Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “...энэ хуулийн 4.1-т заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдал” гэж тодорхойлсноор ойлгоно. 7. Шүүгдэгч Н.******* нь Ховд аймгийн Автотээврийн төвийн даргаар ажиллаж байхдаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж шүүгдэгч Н.*******тай урьдаас үгсэн тохиролцож 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүгдэгч Н.*******ийн эзэмшлийн ХХК-тай Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж гэрээ шууд байгуулах аргаар Ховд аймгийн Манхан сумын гурван замын уулзвар дээр явуулын пүү барих ажлын гэрээ байгуулсан. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/89 дугаартай тушаалаараа шүүгдэгч Н.*******ыг тухайн ажлыг хүлээн авах комисст томилсон үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх шинжийг хангаж байна. 8. Шүүгдэгч Н.******* нь Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байхдаа Ховд аймгийн Автотээврийн төвийн даргаар ажиллаж байсан Н.*******тай урьдаас үгсэн тохиролцож шүүгдэгч Н.*******ийн эзэмшлийн ХХК-иар дамжуулан Ховд аймгийн Манхан сумын гурван замын уулзвар дээр явуулын пүү барих ажлын гэрээ байгуулсан. Улмаар БНХАУ-аас SCS маркийн зөөврийн электрон пүүг тус гэрээний дагуу нийлүүлж, шүүгдэгч Н.*******ээр дамжуулан 16’698’9 төгрөгийг авсан. Мөн Ховд аймгийн Автотээврийн төвийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/89 дугаартай тушаалаар тухайн ажлыг хүлээн авах комиссын гишүүнээр оролцсон үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэх шинжийг хангаж байна. 9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан ба уг гэмт хэргийг шүүгдэгч Н.*******, Н.******* нар нь нийтийн албан тушаалтныхаа хувьд урьдаас үгсэн тохиролцож, санаатай нэгдэж үйлдсэн байх тул тэдгээрийг уг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзнэ. 10. Шүүгдэгч Н.******* нь шүүгдэгч Н.*******тай урьдаас үгсэн тохиролцож, өөрийн эзэмшлийн ХХК-ийг Ховд аймгийн Манхан сумын гурван замын уулзвар дээр явуулын пүү барих ажлын гэрээний гүйцэтгэгчээр оролцуулсан. Мөн уг гэрээнд гарын үсэг зурсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хамжигч буюу уг гэмт хэргийг хамтран үйлдсэнд тооцно. 11. Шүүгдэгч Н.*******ын өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн тухайд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гагцхүү өмгөөлөгчийн хувьд нэг зүйлийг онцгойлон анхааруулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан энэ нотолбол зохих байдлууд нотлогдоогүй гэж үзэж байна. Учир нь энэ гэмт хэрэг гарсан байдал энэ гэмт хэргийг хэн үйлдсэн, Н.*******д тасалбар авч өгөөд байгаа, *******тай хамт гадагшаа нисээд байгаа, *******тай хамт очоод пүүг сонгож аваад байгаа, түүний мөнгийг төлөөд байгаа, мөн тээвэрлэж авчраад байгаа, гаалиар өөрийнхөө бараа материалтай хольж хутгаад Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлээд байгаа, тэр татвараас зайлсхийгээд байгаа энэ үйлдлүүд нь нэг хүний оролцоо байгаа юм шиг л харагдаад байх юм, яагаад энэ зүйлийг ингээд шалгаж болдоггүй юм? ...Тэгэхээр энэ гэр бүлийнхээ нийтлэг эрх ашгийн төлөө энэ *******, Цэцэнбилэг нар Хятад улс руу яваад тухайн барааг авч ирээд холбогдох газар нийлүүлээд ашиг хонжоо олоод байгааг яагаад анхаарч үздэггүй юм бэ? Хардаггүй юм бэ? хамтрагч Цэцэнбилэг гэх хүн түрүүлээд гомдол мэдээлэл өгчихөөр тухайн хүний үйлдэл хэрэгсэхгүй болж байгаа юм уу? Байж болно. Хэргээ өөрөө илчлээд хүлээн зөвшөөрөөд би ийм гэм буруутай үйлдэл хийсэн гээд ирсэн бол түүнийг нь шалгах ёстой” гэх дүгнэлт гаргажээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор хууль бус шийдвэр гаргах, бусдад тушаал, заавар өгсөн гэх мэт үйлдлээр, эсхүл зориуд хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйгээр өөртөө болон бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болсноор төгсдөг. Явуулын пүү нийлүүлсэн үйлдлийн хувьд шүүгдэгч Н.******* шүүгдэгч Н.*******ээр дамжуулан шүүгдэгч Н.*******тай Ховд аймгийн Манхан сумын гурван замын уулзвар дээр явуулын пүү барих ажлын гэрээг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулснаар төгссөн. Тодруулбал гэрч П.Цэцэнбилэг, Н.******* нар хувийн харилцаатай буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсны хувьд БНХАУ руу явж уг явуулын пүүг худалдан авсан үйлдлээр гэрчийг энэхүү гэмт хэрэгт хамтран оролцсон гэж буруутгах үндэслэлгүй болно. Шүүгдэгч Б.*******г цагаатгасан үндэслэлийн талаар: 1. Прокуророос шүүгдэгч Б.*******г Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байхдаа 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 444 дугаартай “Ховд аймгийн Манхан сумын 3 замын уулзварын постод явуулын авто пүү барих ажил нь технологийн шаардлагын хувьд хөрсний хөлдөлтөөс өмнө хийж гүйцэтгэх шаардлагатай гэсэн тайлбарыг хийж байгаа тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасан гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй бол гэрээ шууд байгуулж болно гэж заасан байдаг. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхтай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т энэ хуулийн 34.1-д заасны дагуу гэрээ шууд байгуулсан тохиолдолд захиалагч гэрээний хувийг, уг аргыг хэрэглэх болсон шалтгаан үндэслэлийн хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэн гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэн ажиллан уу” гэх зөвлөмжийг (3 дахь хавтаст хэргийн 23 дугаар хуудас) шүүгдэгч Н.*******д хүргүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь үндэслэлгүй гэж дүгнэлээ. 2. Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 444 дугаартай зөвлөмж нь шүүгдэгч Н.*******д эрх олгосон, үүрэг хүлээлгэсэн хууль үр дагавар бий болгохгүй юм. Орон нутгийн өмчийн газрын үндсэн чиг үүргүүдийн нэг нь холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хэрэгжилтэд хяналт тавих, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар холбогдох байгууллагуудад зөвлөмж, шаардлага хүргүүлэх байдаг. Энэхүү үүргийн хүрээнд шүүгдэгч Б.******* нь албан тушаалтныхаа хувьд Ховд аймгийн Автотээврийн төвийн даргад зөвлөмж хүргүүлснийг уг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэлгүй. 3. Ховд аймгийн Автотээврийн төвийн дарга Н.*******д Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/643 дугаартай захирамжаар (3 дахь хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас) уг явуулын пүүг худалдан авах ажлыг зохион байгуулах, шалгарсан аж ахуй нэгж, байгууллагатай гэрээ байгуулах эрх олгогдсон. Шүүгдэгч Б.*******гийн явуулсан 444 дугаартай зөвлөмж гаргасан эсэхээс үл хамаар шүүгдэгч Н.******* гэмт үйлдлээ төгсгөх бүрэн боломжтой байна. Өөрөөр хэлбэл 444 дугаартай зөвлөмжийг үндэслэн Ховд аймгийн Манхан сумын гурван замын уулзвар дээр явуулын пүү барих ажлын гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй юм. 4. Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Б.*******г урьдчилан амлаж шүүгдэгч Н.*******, Н.******* нарт дэмжлэг үзүүлсэн, шүүгдэгч нартаа үйлдлээрээ санаатай нэгдсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах үндэслэлтэй гэж дүгнэлээ. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “энэ зүйлийн 1.1-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана” гэж заасан тул уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүнд холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцаахыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Н.*******ын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгосон, уг гэмт хэрэгт хамтран оролцсон шүүгдэгч Ж.*******, Х.******* нарын үйлдлийн талаар: 1. Гэрч П.Цэцэнбилэгийн “...Н.******* нь миний төрсөн хүүхэд болох Б.оор дамжуулж хэд хэдэн хүний жолооны үнэмлэхийг ямар нэг сургалтад суулгахгүйгээр шууд авч өгсөн байдаг. Мөнгийг нь миний хүү Б. өөрийн Хаан банк дахь 5599 тоот дансаараа шилжүүлсэн. Үүнд: 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 22 цаг 53 минутад Н.*******ын Хаан банк дахь тоот данс руу “1 хүүхдийн жолоо” гэсэн утгаар 0’000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ гүйлгээг хийхийн өмнөх нь 22 цаг минутад Хаан банкны 311611 тоот данснаас “” гэх утгаар буюу нэрээр миний хүүгийн дээрх данс руу 230’000 төгрөг шилжиж орж ирсэн байгаа юм. Тэгэхээр манай хүүгээс шилжүүлсэн 0’000 төгрөг нь гэх хүнтэй холбоотой байх гэж бодож байна. ...2019 оны дугаар сарын 04-ний өдрийн 16 цаг 10 минутад Н.*******ын Хаан банк дахь тоот данс руу “ үнэмлэх” гэх утгаар 0’000 төгрөг шилжүүлсэн. Мөн энэ гүйлгээ хийхийн өмнө 14 цаг 32 минутад Хаан банкны 5011442667 тоот данснаас “батсуурь жолооны үнэмлэх” гэсэн гүйлгээний утгаар буюу нэрээр миний хүүгийн дээрх данс руу 230’000 төгрөгийг шилжүүлсэн байна. ...2019 оны 09 дүгээр сарын 20-ны шөнийн 04 цаг 22 минутад Н.*******ын Хаан банк дахь тоот данс руу “3-н хүүхдийн үнэмлэх” гэх утгаар 500’000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн энэ гүйлгээг хийхийн өмнө 04 цаг 16 минутад Хаан банкны 50278371 тоот данснаас “лувагаас-жолооны үнэмлэх” /дансыг шалгахад гэдэг хүний данс байв/ гэх утгаар 690’000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байгаа юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 36 дугаар хуудас);- Гэрч Б.ын “...Н.******* нь Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга гэдгийг мэднэ. ...2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр миний төрсөн өдөр болж би 18 насанд хүрэх үед над руу өөрийн 8811-тэй дугаараас залгаад “чи жолооны үнэмлэхтэй юу, автомашин барьж чадна биз дээ, би чамд жолооны үнэмлэх гаргаад өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би сургалтад суугаагүй, төлбөр төлөөгүй хүнд жолооны үнэмлэх гаргаж өгч болдог юм байхдаа гэж бодоод “тэгье” гэж хэлсэн. Тэгэхэд Н.******* руу иргэний үнэмлэхийн хуулбар, цээж зургийн хамт “******* *******” гэсэн хаяг руу чатаар явуулсан. Тэгэхдээ би ямар нэгэн сургалтын төлбөр төлөөгүй, Ховд аймагт болон өөр хаана ч, ямар ч жолооны сургалтад хамрагдаагүй.1 сарын дараа Н.******* над руу утсаар яриад “чиний жолооны үнэмлэх гарсан байна, өөр чиний найз нөхөд дотроос ийм байдлаар 250’000 төгрөг өгөөд жолооны үнэмлэх гаргуулж авах хүн байна уу, ямар нэгэн жолооны сургалтад суух шаардлагагүй, шууд гаргаад өгье, харин тухайн хүний “цусны бүлэг тодорхойлсон шинжилгээний бичиг, иргэний үнэмлэхийн ар өвөргүй зураг зэрэг байхад болно” гэсэн. Иргэний үнэмлэхийн кодоос нь цээж зургийг нь татчихдаг гэж Н.******* надад хэлж байсан. Би ийм байдлаар Н.*******аар 10 гаруй найздаа жолооны үнэмлэхийг нь гаргуулж өгсөн юм. Жолооны үнэмлэхийг Н.******* намайг Тэнгис кино театрын хойд талд байрлах жолооны сургалтын төв дээрээс очоод авчих гэдэг юм. Би уг сургалтын төвд очиход Ховдоос ирсэн үнэмлэхүүд гээд байж байдаг юм. ...Н.******* сүүлдээ бүүр надаас цусны бүлгийн шинжилгээ хэрэггүй, зөвхөн иргэний үнэмлэхийн хуулбар, мөнгийг нь шилжүүлчих гэдэг байсан юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 50- дүгээр хуудас);- 2019 оны 07 дугаар сарын 25-ны “гэрч Б. С ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн” гэх агуулга бүхий жолоодох эрхийн шалгалтанд орох үнэлгээний хуудас (1 дэх хавтаст хэргийн 203 дугаар хуудас);- Гэрч Б.ий “...Би дунд сургуульд сурч байхдаа Б.ыг таньдаг байсан юм. ...Би 2019 оны 02 дугаар сард 18 нас хүрч “Дабл икс” сургалтын төвд сурч байхдаа сургалтын төлбөрийн гуравны нэгийг нь өгсөн ба бүрэн өгөөгүй учраас сургалтаа дуусгаж жолооны үнэмлэхээ авч чадаагүй. Тэгээд зун өнгөрч намар болсон. Тэгэхэд Б. надтай уулзаад “андаа чи жолооны үнэмлэхтэй юу, чамайг жолооны үнэмлэх авахад би тусалж чадна, чи 230’000 төгрөг өгсөн байхад болно, чи автомашин барьж чаддаг юм чинь сургалтад суух шаардлагагүй, шалгалт өгөх шаардлагагүй” гэж хэлсэн. Мөн цусны бүлгээ тодорхойлуулаарай гэсэн. ...Тэр үед би автомашин барих шаардлагатай байсан, тэгээд сургалтад суухгүй, цаг хугацаа хэмнэх боломжтой, мөн 230’000 төгрөг өгөхөөр мөнгөнд хэмнэлттэй боломж байна гэж бодоод жолооны үнэмлэх гаргуулж авсан. ...Би ямар нэгэн жолооны сургалтад сууж, шалгалт өгөхгүйгээр 2019 оны 09 дүгээр сард Б.од 230’000 төгрөг өгч 2019 оны 10 дугаар сард жолооны үнэмлэхээ авсан. Уг үнэмлэхийг Б. хаана, хэнээр гаргуулж ирсэн талаар мэдэхгүй байна. ...Би өөрийн найз , нарын тэгээд өөрийн гурван жолооны үнэмлэх гаргах талаар Б.той ярьж тохиролцоод нэг хүний 230’000 төгрөг, нийт 690’000 төгрөг төгрөгийг өөрийн Хаан банкны 50278371 тоот данснаас 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Б.ын 5599 тоот данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн -58 дугаар хуудас); Гэрч Б.ий “2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хажмура авто курст суралцаж “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авсан” гэх агуулга бүхий жолоочийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 182 дугаар хуудас);- “Гэрч Б. В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн” гэх агуулга бүхий жолоодох эрхийн шалгалтанд орох үнэлгээний хуудас (1 дэх хавтаст хэргийн 181 дүгээр хуудас);- Гэрч Г.ын “...Би 2019 оны дугаар сарын 04-ний өдөр өөрийн Хаан банкны 5011442667 тоот данснаас Хаан банкны 5599 тоот данс руу “ жолооны үнэмлэх” гэх гүйлгээний утгатай 230’000 төгрөг шилжүүлсэн нь үнэн. ...миний санаж байгаагаар бол миний найз залуу уг мөнгийг тухайн 5599 тоот данс руу шилжүүлчих гэсэн, тэгээд л би уг мөнгийг шилжүүлсэн юм. ... жолооны үнэмлэх авахаар уг мөнгийг шилжүүлж байгаа гүйлгээний утга дээр “ жолооны үнэмлэх” гэж бичээрэй гэсэн юм. ... нь 18 нас хүрээд 2019 онд жолооны үнэмлэх авсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас); - Гэрч Б.Батсуурийн “...манай найз надад “надад сургалтад суухгүйгээр жолооны үнэмлэх гаргаж өгдөг таньдаг хүн байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хэдэн төгрөгөөр гаргадаг юм бэ” гэж асуухад “230’000 төгрөгөөр гаргадаг” гэж хэлсэн. ийн таньдаг хүнтэй уулзаад өөрийн регистрийн дугаар, цээж зургийг өгсөн. Тэгэхэд би 230’000 төгрөгийг найз охин Г.ын 5011442667 тоот данснаас тухайн хүний хэлж өгсөн 5599 тоот данс руу “-жолооны үнэмлэх” гэх гүйлгээний утгатайгаар 2019 оны дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн. ...2019 оны дугаар сарын 26-ны өдөр надад олгогдсон жолооны үнэмлэхийг авахдаа ямар нэгэн жолооны сургалтын төвийн сургалтад хамрагдаж, шалгалт өгсөн зүйл байхгүй. Зүгээр л 230’000 төгрөг шилжүүлж өгөөд л ямар нэгэн сургалтад хамрагдаж шалгалт өгөхгүйгээр жолооны үнэмлэхээ гаргуулаад авсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 63-65 дугаар хуудас);- Гэрч Б.гийн “...Би 2019 оны дугаар сард жолооны үнэмлэхтэй болсон. Б. нь миний найз бөгөөд тэр надад “жолооны сургалтад суухгүйгээр, шалгалт өгөхгүйгээр жолооны үнэмлэхтэй болж болно, надад таньдаг хүн байгаа, Улаанбаатар хотод гаргадаггүй өөр нэг аймагт гаргадаг, тэгэхээр 1 сарын хугацаа болно” гэж хэлсэн. ...Би Б.оос “чи жолооны үнэмлэх гаргах боломжтой юу, хэрвээ боломжтой бол үнэмлэх гаргуулж авмаар байна, би жолооны сургалтаа төгсөөгүй болохоор үнэмлэх авч болохгүй байна” гэж хэлсэн юм. Тэгээд ямар нэгэн жолооны сургалтад хамрагдаж, шалгалт өгөхгүйгээр жолоочийн үнэмлэхээ гаргуулж авсан. ...миний жолооны үнэмлэхийг 2019 оны дугаар сард Б. надад авч ирж өгсөн. ...Би Б.од жолооны үнэмлэхээ гаргуулж авахаар түүний данс руу 200’000 төгрөг шилжүүлж, иргэний үнэмлэхийн хуулбар, цээж зураг 2 хувийг өгсөн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 68-70 дугаар хуудас);- Гэрч Б.гийн “2019 оны дугаар сарын -ны өдөр Хажмура авто курст суралцаж “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авсан” гэх агуулга бүхий жолоочийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 186 дугаар хуудас);- “гэрч Б. В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн” гэх агуулга бүхий жолоодох эрхийн шалгалтанд орох үнэлгээний хуудас (1 дэх хавтаст хэргийн 185 дугаар хуудас);- Гэрч П.ий “...Би 2020 оны эхээр жолооны үнэмлэх авсан. Би жолооны үнэмлэх авахдаа жолооны сургалтад сууж, жолоодох эрхийн шалгалт өгсөн зүйл огт байхгүй. Би Б.ын найз бөгөөд тэр надад “манай ах жолооны үнэмлэх 250’000 төгрөгөөр гаргаж өгдөг, сургалтад суухгүйгээр жолооны үнэмлэх гаргуулах хүн байна уу? Автомашин барьж чаддаг байхад болно” гэж хэлж байсан. Тэгэхээр нь 2019 оны 11 дүгээр сард Б.оос “нөгөө ах чинь жолооны үнэмлэх гаргаж байгаа юу, би жолооны үнэмлэх гаргуулж авмаар байна” гэж хэлсэн. Тэгэхэд Б. “манай ах жолооны үнэмлэх гаргаж байгаа, болно гэж байна, 250’000 төгрөг хэрэгтэй” гэж хэлсэн. Би жолооны үнэмлэх гаргуулж авахын тулд 2019 оны 11 дүгээр сарын 19 ний өдөр 130’000 төгрөгийг ...Б.ын 5599 тоот данс руу шилжүүлж өгсөн. Тэр үед би Б.оос 20’000 төгрөгийн авлагатай байсан. ...100’000 төгрөгийг бэлнээр Б.од шинэ жилийн үеэр буюу 2019 оны дугаар сарын 10-ны үед өгсөн. ...Ийм байдлаар би Б.од 250’000 төгрөг өгч, жолооны сургалтад хамрагдаж, шалгалт өгөхгүйгээр жолооны үнэмлэхтэй болсон” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 73-75 дугаар хуудас);- Гэрч Э.Бат-Ирээдүйн “...Би 2019 оны дугаар сард жолооны үнэмлэхтэй болсон. Миний багаасаа найзалсан найз Б. надад “манай ах Ховд аймгийн замын цагдаагийн тасгийн даргаар ажилладаг, жолооны үнэмлэх гаргаж байгаа” гэж хэлсэн. ...хичээлийнхээ хажуугаар ажил хийж мөнгө олоод Б.оос “ах чинь жолооны үнэмлэх гаргаж байгаа юу” гэж асуухад “гаргаж байгаа” гэсэн. Тэгэхээр нь би “хэдээр гаргаж байгаа вэ?” гэж асуухад “230’000 төгрөгөөр гаргаж өгнө” гэж хэлсэн. Би өөрийн найз М.ы хамт үнэмлэх гаргуулж авахаар М.ы Төрийн банкны 000008659 тоот данснаас 500’000 төгрөгийг ий 50278371 тоот данс руу шилжүүлсэн. Тэгэхэд би д 40’000 төгрөгийн өртэй байсан ба түүнийгээ өгсөн. М. бид хоёр ямар нэгэн жолооны сургалтад хамрагдаж, шалгалт өгөхгүйгээр Б.оор дамжуулан жолооны үнэмлэх гаргуулж авсан. М. бид хоёр жолооны үнэмлэхээ 2020 оны 01 дүгээр сард авсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 76-78 дугаар хуудас);- Гэрч М.ы “...Би 2019 оны дугаар сарын17-ны өдөр 18 нас хүрсэн. Би дээд курст сурдаг найз Э.Бат-Ирээдүйгээс “18 нас хүрчихлээ, жолооны курст хамт суух уу?” гэж асуусан. Э.Бат-Ирээдүй “миний таньдаг ах байгаа сургалтад суухгүйгээр, шалгалт өгөхгүйгээр жолооны үнэмлэх гаргуулах боломжтой, 230’000 төгрөгөөр гаргана гэж байна, гадуур сургалтын төлбөр 250’000 төгрөг гэж байгаа юм чинь хямд гаргаж байна” гэсэн. ...2019 оны дугаар сарын 18-ны өдөр Э.Бат-Ирээдүй 270’000 төгрөг бэлнээр өгсөн. Би өөрийнхөө Төрийн банк дахь 0000086592 тоот данснаас Хаан банкны 50278371 данс руу 500’000 төгрөг шилжүүлсэн. ...2020 оны 01 дүгээр сарын 03-ны үед Э.Бат-Ирээдүй над руу залгаад “андаа чиний жолооны үнэмлэх чинь гарчихсан байна би аваад очиж байна” гэж хэлсэн. ...Би жолооны үнэмлэхээ 2020 оны 07 дугаар сард Архангай аймагт гээсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 79-81 дүгээр хуудас);- Гэрч Г.ын “...2019 оны дугаар сарын эхээр найз Тоогий (Б.) гэгчтэй таараад юм ярьж байхдаа жолооны шалгалт өгөөд тэнцээгүй талаар хэлсэн чинь “манай ах жолооны үнэмлэх гаргадаг юм. Нэг хүний жолооны үнэмлэх гаргаж өгөхөд 230’000 төгрөг” гэж хэлсэн. Дараа нь О.д “манай найзын ах нь жолооны үнэмлэх гаргаж өгдөг гэнэ, хоёулаа хичээл амжихгүй байгаа юм чинь жолооны үнэмлэхээ гаргуулах уу” гэж хэлсэн. Тэгээд хоёулаа жолооны үнэмлэхээ гаргуулахаар болоод Тоогийтой би утсаар ярьсан чинь иргэний үнэмлэхийн зургаа явуулчих гэж хэлсэн. Ингээд фейсбүүк чатаар зургаа явуулсан бөгөөд Тоогий над руу нэг дансны дугаар явуулсан. Тэр данс руу нь би хоёр хүний мөнгө болох 460’000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш буюу 2020 оны 02 дугаар сард Тоогийтой уулзсан чинь О. болон миний жолооны үнэмлэхийг өгсөн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 83 дугаар хуудас);- Гэрч О.ын “...Г. нь манай найз Эрмүүний найз нь байгаа юм. Эрмүүнээр дамжуулж хоёр жилийн өмнө той танилцаад үерхэж байгаад одоо больсон. ...2019 оны дугаар сард надтай уулзаад сууж байхдаа “миний найзын ах нь жолооны үнэмлэх гаргадаг юм. Чи шалгалтаа өгч амжихгүй байгаа бол би тэр хүнд хэлээд чинийхийг бас гаргуулъя” гэж хэлсэн. ...2020 оны 02 дугаар сард надад жолооны үнэмлэх гаргаж өгсөн байгаа” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 84 дүгээр хуудас);- Гэрч Б.ий “...Би Б. гэх хүнийг огт танихгүй. Харин манай найз ий танил гэж сонсож байсан. ...Би тэй нэг сургуулийг хамт суралцаж төгссөн манай нөгөө ангийн хүүхэд байгаа юм. Бид хоёр бараг зургаан жил үерхэж байна. ... надад хэлэхдээ “Б. гээд миний таньдаг хүн байдаг юм, жолооны үнэмлэх гаргаж байна гэнэ ээ, тэгээд 230’000 төгрөгөөр гаргаж байгаа гурваас дөрвөн долоо хоног болно” гэж хэлсэн. Энэ яриа анх 2019 оны 10 дугаар сард болж байсан шиг санаж байна. Бас манай найз ээр үнэмлэх гаргуулсан юм. ...2019 оны 10 дугаар сард авах ёстой байсан цалингаасаа 230’000 төгрөг д суутгуулаад л жолооны үнэмлэхээ авсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 87-89 дүгээр хуудас);- Гэрч Б.ий “2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хажмура авто курст суралцаж “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авсан” гэх агуулга бүхий жолоочийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 180 дугаар хуудас);- “гэрч Б. В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн” гэх агуулга бүхий жолоодох эрхийн шалгалтанд орох үнэлгээний хуудас (1 дэх хавтаст хэргийн 179 дүгээр хуудас);- Гэрч Б.ийн “...Б. “манай ах жолооны үнэмлэх шууд гаргаж өгдөг” гэхээр нь тухайн үед Б.ын хэлсэн дээрх данс руу 230’000 төгрөг шилжүүлж байсан” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 1 дүгээр хуудас);- Гэрч Б.ийн “2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хажмура авто курст суралцаж “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авсан” гэх агуулга бүхий жолоочийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 178 дугаар хуудас);- “гэрч Б. В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн” гэх агуулга бүхий жолоодох эрхийн шалгалтанд орох үнэлгээний хуудас (1 дэх хавтаст хэргийн 177 дугаар хуудас);- Гэрч Э.гийн “... анх найзынх нь ах жолооны үнэмлэх гаргадаг, жолооны курст явахгүйгээр гаргаж өгдөг талаар ярьсан. Тэгэхээр нь бид хоёр электрон тамхи зарж олсон мөнгөнийхөө ашгаар жолооны үнэмлэх захиалахаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 145 дугаар хуудас);- Гэрч Э.гийн “2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хажмура авто курст суралцаж “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авсан” гэх агуулга бүхий жолоочийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 184 дүгээр хуудас);- “гэрч Э. В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн” гэх агуулга бүхий жолоодох эрхийн шалгалтанд орох үнэлгээний хуудас (1 дэх хавтаст хэргийн 183 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч Н.******* нь Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байхдаа гэрч Б.од “В, С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, гэрч Б., Э., Б., Б., Б., П., Б., М., Э.Бат-Ирээдүй, Г., О. нарт “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх гаргуулан өгсөн нь нотлогджээ. 2. Гэрч Б.Энхтулгын “...2020 оны хавар хэдэн сард байсныг нь санахгүй байна. Би Англид сурч байхад найз тай фейсбүүк чатаар холбогдсон чинь “жолооны үнэмлэхээ найзынхаа ахаар гаргуулж байгаа” гэхээр нь би “яаж гаргуулж байгаа юм бэ” гэхэд нарийн юм яриагүй “би найзаасаа асуугаад өгье” гэж хэлсэн. Үүнээс хойш 14 хоногийн дараа байхаа надтай холбогдоод “250’000 төгрөг өгчихвөл жолооны үнэмлэх гаргаад өгөх юм шиг байна” гэхээр нь түүний данс руу шилжүүлсэн. Би тухайн үед өөрийнхөө Худалдаа хөгжлийн данснаас шилжүүлсэн. Монгол Улсад би 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ирээд 21 хоног тусгаарлалтад байж байгаад гараад тай уулзсан чинь нөгөө жолооны үнэмлэх чинь худлаа болсон шүү” гээд надад 0’000 төгрөг буцааж өгсөн. 100’000 төгрөгийг удахгүй өгнө гэж хэлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 85-86 дугаар хуудас);- Гэрч Э.ий “...Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй. Жолооны үнэмлэх авах гээд өөрийн найз болох Э.Бат-Ирээдүйд 2020 оны 02 дугаар сард 250’000-300’000 төгрөгийг өгсөн. ...Бат-Ирээдүй жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж хэлж байсан учир түүнээс “чи жолооны үнэмлэх гаргаж өгч чадах уу” гэж 2020 оны 02 дугаар сард асуусан. Тэр үед Бат-Ирээдүй “манай ах жолооны үнэмлэх гаргаж өгч чадна чи иргэний үнэмлэхээ 200 гаруй мянган төгрөгийн хамтаар өгчих” гэсэн. Түүний дагуу би хурууны хээгээр иргэний үнэмлэхийн лавлагааг авч Бат-Ирээдүйд мөнгөний хамт өгсөн юм. ...Бат-Ирээдүй карантин дууссаны дараа жолооны курсүүд ажиллахаар үнэмлэхийг чинь 1 сарын дотор гаргаж өгнө, өөрсдөө очих, шалгалт өгөх шаардлагагүй талаар хэлж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 90-91 дүгээр хуудас);- Гэрч Б.гийн “...Миний бие тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй. Би жолооны үнэмлэх авахаар найз болох Булган-Эрдэнээр дамжуулж 2020 оны 02 дугаар сард түүний өгсөн данс руу 250’000 төгрөг шилжүүлж байсан. Тэр мөнгө шилжүүлсэн хүний нэр болон дансны дугаар, ямар банк руу шилжүүлснээ санахгүй байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 92-93 дугаар хуудас);- Гэрч Б.ийн “...Надад жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. ...250’000 төгрөг өгөөд жолооны үнэмлэхээ гаргуулчихсан гэхээр нь найз ы данс руу 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 250’000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 94 дүгээр хуудас) зэргээр шүүгдэгч Н.******* Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байхдаа гэрч Б., Э., Б., Б. нарт “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх гаргуулан өгөхөөр бусдаар дамжуулан 500’000 төгрөг авсан нь нотлогджээ. 3. Гэрч Б.ын “2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр авто курст суралцаж “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хажмура авто курст суралцаж “С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх тус тус авсан” гэх агуулга бүхий жолоочийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 176 дугаар хуудас);- 2018 оны 08 дугаар сарын 08-ны “гэрч Б. В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн” гэх агуулга бүхий жолоодох эрхийн шалгалтанд орох үнэлгээний хуудас (1 дэх хавтаст хэргийн 202 дугаар хуудас);- edu.police.mn сайтад шүүгдэгч Х.*******гийн [email protected] хаягаар нэвтэрч үзлэг хийсэн “...Б.ын регистрийн дугаараар хайлт хийхэд сургалт эхэлсэн-2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр, сургалт дуусах-2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр, бүртгэсэн огноо-2018 оны 08 дугаар сарын 08-ны 18 цаг 34 минут 20 секунд гэсэн бүртгэлтэй байна” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (6 дахь хавтаст хэргийн 39- дүгээр хуудас);- Криминалистикийн шинжилгээний 74 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Жолоодох эрхийн шалгалтанд орох үнэлгээний хуудас” гэсэн бичиглэлтэй 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн баримт бичгийн “Захирал” гэсэн хэсгийн “Х.*******” гэсэн нэрийн өмнө зурагдсан Х.*******гийн гэх гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Х.*******гийн гэх чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээр тохирч байна” дүгнэлт (6 дахь хавтаст хэргийн 104 114 дүгээр хуудас) зэрэг баримтуудаар шүүгдэгч Х.******* нь гэрч Б.ыг авто курст суралцаагүй, жолоодох эрхийн шалгалт өгөөгүй байхад “жолоодох эрхийн шалгалтанд орох үнэлгээний хуудас”-т гарын үсэг зурж гэрчийг “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн гэх үйл баримтыг бий болгож шүүгдэгч Н.*******ыг бусдад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулахад дэмжлэг үзүүлсэн байна. Шүүгдэгч Х.******* “...Тэр үед манай нөхөр үйл ажиллагаа хариуцаж байсан учраас манай нөхөр тэр хүүхдийг бүртгээд программд оруулж өгсөн юм байна. ... Таны гарын үсгээр буруутгаж байна гэж байна. Би үүнийг үгүйсгээгүй, тухайн үед би байхгүй байсан. Яагаад миний гарын үсгээр гарсан юм бэ гэхээр намайг энд ирсэн үед манай нөхөр олон давхар цаасан дээр гарын үсэг аваад үлддэг байсан. Би нөхөртөө итгэхгүй гээд яах ч билээ. Энэ сургууль миний нэр дээр байгаа болохоос биш тэр хүний өмч байсан. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэж; Шүүгдэгч Х.*******гийн өмгөөлөгч “...Хэрэг учрал болсон гэх 2018 оны 08 дугаар сард шүүгдэгч ******* нь Улаанбаатар хотод байсан гэдэг нөхцөл байдал тогтоогдож байгаа. Тухайн үед Улаанбаатар хотод том хүүгийнхээ охиныг харахаар явсан болох нь 2018 оны 7-дугаар сард Ховдоос Улаанбаатарын чиглэлд нислэгтэй байсан нь Хүннү эйрийн тийзээр, мөн 2018 оны 09 дүгээр сарын 1-нд Улаанбаатар хотоос Ховд аймагт ирсэн нь Хүннү эйрийн тийзээр тус тус нотлогдон тогтоогдож байгаа. 2018 онд бол авто сургуулийн жолооны сургалтыг тухайн үед түүний нөхөр Энхтөр хариуцдаг байсан. Энэхүү нөхцөл байдлыг 2018 оны 08 дугаар сард жолооны сургуульд суралцаж байсан Пүрэв гэх хүн тодорхойлж байгаа. ******* нь тухайн үед мэргэшсэн жолоочийн сургалтыг хариуцдаг эрх, үүрэгтэй байсан. 2018 оны 01 дүгээр сарын -ны өдрийн хуралдсан олны компанийн хурлын тэмдэглэлд тодорхой тусгагдсан байна. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн ялагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ялтанд ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэж байгаа учраас дээрх хуулийн заалтаар шүүгдэгч *******д ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэж тус тус маргажээ. Б.ын жолоодох эрхийн шалгалтанд орох үнэлгээний хуудас нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэх огноотой боловч түүнд 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгосон. Шүүгдэгч нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймагт ирсэн байх тул түүнийг уг жолоодох эрхийн шалгалтанд орох үнэлгээний хуудаст 2018 оны 09 дүгээр сарын 01-ээс 19-ний өдрийн хооронд зурсан гэж үзнэ. Мөн энэхүү гарын үсэг зурсан огноог нарийн тогтоогоогүй нь шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно. Шүүгдэгч Х.******* түүний өмгөөлөгч нар Т.Пүрэвийн “Төмөр-очир овогтой Пүрэв би 2018 оны 08 дугаар сарын 08-аас ...22-н ED ангилал ахиулах суралтад тус авто сургуульд сурах хугацаанд тухайн үеийн үйл ажиллагааг Ц.Энхтөр гэх хүн хариуцаж байсан нь үнэн. ... авто сургууль болно” гэх тодорхойлолт гаргаж өгчээ. Энэхүү нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж дүгнэлээ. Учир нь тухайн тодорхойлолтыг нотариатаар батлуулсан нь уг тодорхойлолтыг Т.Пүрэв гаргасныг нотлохоос бус уг агуулгын үнэн зөвийг нотлохгүй болно. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэж ойлгох бөгөөд тухайн асуудлаар Т.Пүрэв нь гэрч байх боломжтой байжээ. Тодруулбал түүнийг уг асуудлаар гэрчээр хууль сануулж мэдүүлэг аваагүй байх тул түүний тодорхойлолтыг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх боломжгүй болно. 2018 оны 01 дүгээр сарын -ны өдрийн ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын “Ц.Энхтөр нь 09 дүгээр сарын 01 хүртэл үйл ажиллагааг хариуцахаар болов” гэх тэмдэглэл гаргаж өгсөн байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас (1 дэх хавтаст хэргийн 207 дугаар хуудас) харвал шүүгдэгч Х.******* нь 2008 оны дугаар сарын 27-ны өдрөөс тус компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна. Мөн жолоодох эрхийн шалгалтанд орох үнэлгээний хуудаст зурсан гарын үсэг шүүгдэгч Х.*******гийнх болох нь хөдөлбөргүй тогтоогдсон тул дээрх нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн саналыг хүлээн авах хууль үндэслэлгүй гэж дүгнэлээ. 4. Гэрч Б.Батсуурийн “2019 оны дугаар сарын 26-ны өдөр авто курст суралцаж “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авсан” гэх агуулга бүхий жолоочийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 188 дугаар хуудас);- 2019 оны дугаар сарын 16-ны “гэрч Б. В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн” гэх агуулга бүхий жолоодох эрхийн шалгалтанд орох үнэлгээний хуудас (1 дэх хавтаст хэргийн 187 дугаар хуудас);- Гэрч М.ы “2019 оны дугаар сарын 26-ны өдөр авто курст суралцаж “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авсан” гэх агуулга бүхий жолоочийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 190 дүгээр хуудас);- 2019 оны дугаар сарын 16-ны “гэрч М. В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн” гэх агуулга бүхий жолоодох эрхийн шалгалтанд орох үнэлгээний хуудас (1 дэх хавтаст хэргийн 189 дүгээр хуудас);- Гэрч Э.Бат-Ирээдүйн “2019 оны дугаар сарын 26-ны өдөр авто курст суралцаж “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авсан” гэх агуулга бүхий жолоочийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 192 дугаар хуудас);- 2019 оны дугаар сарын 16-ны “гэрч Э.Бат-Ирээдүй В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн” гэх агуулга бүхий жолоодох эрхийн шалгалтанд орох үнэлгээний хуудас (1 дэх хавтаст хэргийн 191 дүгээр хуудас);- Гэрч П.ий “2020 оны 02 дугаар сарын -ны өдөр авто курст суралцаж “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авсан” гэх агуулга бүхий жолоочийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 195 дугаар хуудас);- 2020 оны 01 дүгээр сарын 23-ны “гэрч П. В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн” гэх агуулга бүхий жолоодох эрхийн шалгалтанд орох үнэлгээний хуудас (1 дэх хавтаст хэргийн 193 дугаар хуудас); Гэрч Г.ын “2020 оны 02 дугаар сарын -ны өдөр авто курст суралцаж “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авсан” гэх агуулга бүхий жолоочийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 198 дугаар хуудас);- 2020 оны 01 дүгээр сарын 23-ны “гэрч Г. В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн” гэх агуулга бүхий жолоодох эрхийн шалгалтанд орох үнэлгээний хуудас (1 дэх хавтаст хэргийн 196 дугаар хуудас); Гэрч О.ын “2020 оны 02 дугаар сарын -ны өдөр авто курст суралцаж “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авсан” гэх агуулга бүхий жолоочийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 201 дүгээр хуудас);- 2020 оны 01 дүгээр сарын 23-ны “гэрч О. В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн” гэх агуулга бүхий жолоодох эрхийн шалгалтанд орох үнэлгээний хуудас (1 дэх хавтаст хэргийн 199 дүгээр хуудас);- edu.police.mn сайтад шүүгдэгч Ж.*******гийн [email protected] хаягаар нэвтэрч үзлэг хийсэн “...М.ы сш01321799 дугаарын регистр хийхэд сургалт эхэлсэн-2019 оны дугаар сарын 16-ны өдөр, сургалт дуусах-2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, ...М.Батсуурийн уп062650 регистр хийхэд сургалт эхэлсэн-2019 оны дугаар сарын 18-ны өдөр, сургалт дуусах-2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, ...Э.Бат-Ирээдүйн нэрээр хайлт хийж үзэхэд сургалт эхэлсэн-2019 оны дугаар сарын 18-ны өдөр, сургалт дуусах-2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, ...П.ий нэрээр хайлт хийж үзэхэд сургалт эхэлсэн-2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр, сургалт дуусах-2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр, ...Г.Оргил Одын нэрээр болон регистрээр хайлт хийхэд илэрц гарч ирэхгүй байсан тул эцгийн нэр болох Ганболд гэсэн нэрээр хайлт хийхэд ук070291 гэсэн регистр нь ук080298 гэж, ын нэрийг Оргилболд гэж шивсэн байв. ... сургалт эхэлсэн-2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр, сургалт дуусах-2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр, ...О.ын нэрээр хайлт хийхэд сургалт эхэлсэн-2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр, сургалт дуусах-2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (6 дахь хавтаст хэргийн 38 дугаар хуудас);- Дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдсон, шүүгдэгч Ж.*******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...2019 оны сүүл 2020 оны эхэнд Шолтой ах над руу залгаад чи жолооны сургууль дээр энэ хүмүүсийг оруулж бүртгээд төгсгөчих, энэ хүмүүс бол Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга Н.*******ын хүмүүс байгаа юм гэж хэлсэн. Тэгээд надад 2019 оны дугаар сард Б., М., Э.Бат-Ирээдүй, 2020 онд Г., О., П. гэсэн зургаан хүүхдийн нэрийг өгч би тус хүүхдүүдийг өөрийнхөө жолооны курст бүртгээд сургалтын хугацаа дууссан даруйд үнэлгээний хуудсыг гаргаж өгсөн. ...Сургалтын хугацаа дуусаад шалгалт болоход би программ дээр суусан гэсэн дүүргэлт хийгээд өөрийнхөө эрхээр шалгалтын үнэлгээний хуудас гаргасан” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 53- дүгээр хуудас) зэргээр шүүгдэгч Ж.******* нь гэрч Б., М., Э.Бат-Ирээдүй, Г., О., П. нарыг авто курст суралцаагүй, жолоодох эрхийн шалгалт өгөөгүй байхад “жолоодох эрхийн шалгалтанд орох үнэлгээний хуудас”-т гарын үсэг зурж гэрч нарыг “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн гэх үйл баримтыг бий болгож шүүгдэгч Н.*******д бусдад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулахад дэмжлэг үзүүлжээ. 5. Гэрч Б.Лхагвасүрэнгийн “...Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/46, А/09 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт авах журам”-аар аймгийн цагдаагийн байгууллагын замын цагдаагийн нэгжид эрх бүхий албан хаагчдад шалгалт авах эрх олгосон. Зарим аймгийн замын цагдаагийн тасагт мэргэшсэн алба хаагч байхгүй тохиолдолд Замын цагдаагийн тасгийн дарга шалгалт авах тохиолдол байгаа. Замын цагдаагийн тасгийн дарга нь шалгалт авах эрх бүхий алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн хүмүүсийн үнэлгээний хуудас болон шалгалтын тогтоол дээр гарын үсэг зурж Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд ирүүлдэг” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас);- Гэрч Э.огтохын “...Би 2019 оноос эхлэн Тээврийн цагдаагийн газрын даргын тушаалаар Ховд аймагт жолооч бэлтгэдэг авто сургуулиудаас төгсөлтийн шалгалтыг авч эхэлсэн. ...Би ганцаараа шалгалт авдаг. Ингэхдээ 7 хоногт 1 удаа авдаг бөгөөд харуул, жижүүр, постод гарах, хөдөө дуудлагад яваад Лхагва гарагт шалгалт авч чадахгүй тохиолдол байдаг. Энэ тохиолдолд Н.******* дарга явуулаад надаар гарын үсэг зуруулах тохиолдол байдаг байсан. Би энэ хүмүүсийг бол танихгүй юм байна. Яг хэрхэн яаж шалгалт авснаа санахгүй байна. Магадгүй энэ хүмүүс тасгийн даргатай холбоотой хүмүүс бол тасгийн дарга Н.******* шалгалтыг аваад надаар гарын үсэг зуруулсан байж болох юм. Би шалгалт авсан хүмүүсээ тэнцсэн, тэнцээгүй гэж ангилаад тэнцсэн хүмүүсийн материалыг маргааш нь жолооны курсийн багш нар оруулж ирээд гарын үсэг зуруулдаг болохоор тэр дунд ч гарын үсэг зуруулсан байхыг үгүйсгэхгүй байна. ...Н.******* даргад шалгалт авах эрх байхгүй, 2017, 2018 онд бол шалгалт авах эрх байсан. ...Ачаалал ихтэй үүрэг гүйцэтгэдэг, мөн шалгалтыг Лхагва гарагт авдаг болохоор тэр хүмүүс нь ирээд хүлээгээд байхаар нь надад туслах зорилгоор авах тохиолдол гардаг байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 110-1 дугаар хуудас);- Шүүгдэгч Ж.*******гийн яллагдагчаар өгсөн “...Би Н.*******аас зургаан хүний мөнгийг аваагүй, мөн нэхээгүй. Н.******* нь жолооны сургалтын төвүүдийн сургалтын явцад хяналт тавьдаг, шалгалт авсны дараа тогтоол дээр нь гарын үсэг зурдаг болохоор түүнд тусалбал эргээд туслах байх гэж бодсон” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 53- дүгээр хуудас) зэргээр шүүгдэгч Н.******* нь Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргын албан тушаалын байдал, эрх нөлөөг ашиглаж бусдад тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгосон болох нь тогтоогдож байна. 6. Шүүгдэгч Н.*******ын өмгөөлөгч “...Жолооны эрх гаргуулаад байгаа хүмүүс шүүгдэгч Н.*******тай уулзаж байгаагүй. Бүгдээрээ нэг л хүнийг зааж байгаа юм тэр нь Б. гэж нэг хүн юм. Б., түүний найзаар дамжуулаад жолооны үнэмлэх гаргуулаад авчихсан байна. ...Б. би аваад өгье гээд л мөнгө аваад нийтдээ 3’480’000 төгрөг авсан байна. Н.*******ын данс руу 2’200’000 төгрөг шилжсэн байна. 1’280’000 төгрөгийг буюу нийт гүйлгээний 35 хувийг Б. өөрийнхөө хэрэгцээндээ захиран зарцуулжээ үүнд яагаад дүгнэлт хийдэггүй юм бэ? Мөрдөн шалгах ажиллагааны явцад комиссар Б.оор дамжуулаад жолооны үнэмлэх авч байгаа залуучуудад Эрүүгийн хуулийг зөрчсөн гэж үзээд яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн байдаг. Гэтэл прокурор хүлээж аваагүй. ...Мөрдөн шалгах нэмэлт ажиллагааг албан тушаалын хэрэг дээр хийх шаардлага байсан гэж үзэж байна” гэх дүгнэлт гаргажээ. Шүүгчийн 2022 оны дугаар сарын 31-ний өдрийн дугаартай захирамжаар шүүгдэгч нарыг шүүхэд шилжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон. Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, прокурорт буцаахыг хориглосон. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасан ба энэхүү хэрэгт яллагдагчаар татагдаагүй хүнд холбогдуулан шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй болно. Гэрч Б. нь шүүгдэгч Н.*******аар жолооны үнэмлэх гаргуулах хүмүүсийг олж зуучлан, уг гэмт хэргийн улмаас олсон орлогоос тодорхой хувь авч байсан болох нь дээр дурдсан үйл баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан тул гэрч Б.ыг энэхүү хэрэгт хамтран оролцсон эсэхийг хэлэлцэх хууль үндэслэл байхгүй байна. Харин прокурор нь энэхүү хэргээс тусад нь гэмт хэргийн талаар мэдээллийг эрх бүхий байгууллагад хүргүүлж, гэрч Б.ын үйлдлийг шалгуулах боломжтой болохыг дурдах нь зүйтэй. 7. Шүүгдэгч Н.******* нь Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байхдаа гэрч Б.од “В, С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, гэрч Б., Э., Б., Б., Б., П., Б., М., Э.Бат-Ирээдүй, Г., О. нарт “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх гаргуулан өгсөн. Ингэхдээ гэрч Б.оор дамжуулан өөрийн Хаан банк дугаарын дансаар нийт 2’200’000 төгрөг авсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэх шинжийг хангаж байна. 8. Шүүгдэгч Х.******* нь гэрч Б.ыг авто курст суралцаагүй, жолоодох эрхийн шалгалт өгөөгүй байхад “жолоодох эрхийн шалгалтанд орох үнэлгээний хуудас”-т гарын үсэг зурсан үйлдлээрээ шүүгдэгч Н.*******ыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Б.од “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгох боломжийг олгосон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хамжигч буюу уг гэмт хэргийг хамтран үйлдсэнд тооцно. 9. Шүүгдэгч Ж.******* нь гэрч Б., М., Э.Бат-Ирээдүй, Г., О., П. нарыг авто курст суралцаагүй, жолоодох эрхийн шалгалт өгөөгүй байхад “жолоодох эрхийн шалгалтанд орох үнэлгээний хуудас”-т гарын үсэг зурсан үйлдлээрээ шүүгдэгч Н.*******ыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэрч Б., М., Э., Г., О., П. нарт “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгох боломжийг олгосон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хамжигч буюу уг гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж үзнэ. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Н.*******ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн талаар: 1. 2021 оны дугаар сарын 18-ны өдрийн дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (4 дэх хавтаст хэргийн 19 дүгээр хуудас);- Эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (4 дэх хавтаст хэргийн 23-26 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч Н.*******ын Тоёота приус-40 (Toyota prius) загварын УБГ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн болох нь нотлогджээ. 2. Гэрч Б.ын “...өмнө нь Н.*******тай таарахад өөрийнхөө унаж байсан хар саарал өнгийн Приус-40 загварын автомашиныг зарна гэж байсан болохоор түүн рүү залгаад “чи автомашинаа зарна гэж байсан, юу болсон бэ” гэхэд “ажил дээр хүрээд ир” гэсэн. Би Ховд аймаг дахь Цагдаагийн газрын үүдэнд очиж Н.*******тай уулзаад “автомашинаа зарчих” гэхэд “тэгье тэгье, ав” гээд бид хоёр Н.*******ын унаж байсан УБГ улсын дугаартай Приус-40 загварын хар саарал өнгийн автомашиныг 23 сая төгрөгөөр тохирч наймаалцсан. Би яг тэр дор нь буюу 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 5.5 сая төгрөгийг түүний 5866148899 дугаарын данс руу ...шилжүүлээд автомашинаа авч явсан. Ингээд автомашинаа унаж байтал Н.******* “Улаанбаатар хотод байна үлдэгдэл мөнгөө шилжүүлээч” гэхээр нь би түүний дээрх данс руу 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр сая төгрөгийг шилжүүлсэн. 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр автотээврийн төвд автомашинаа нэр рүүгээ шилжүүлэхээр очсон. Энэ үед Мөнхөө ах руу эхнэрийн автомашиныг шилжүүлээд Н.*******аас авсан автомашинаа эхнэр Солонго руу шилжүүлэхээр очиход автотээврийн ажилтан Н.*******аас авсан автомашиныг Мөнхөө ах руу андуурч шилжүүлсэн. Тэр дор нь буруу шилжүүлсэн байна гээд Мөнхөө ахаас буцаагаад эхнэр Солонго руу Приус-40 загварын автомашиныг шилжүүлээд, Солонгын Приус-20 загварын автомашиныг Мөнхөө ах руу шилжүүлсэн юм. Автомашинаа шилжүүлж аваад 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 3 сая төгрөгийг мөн дээрх дансаар шилжүүлж өгсөн юм. ...Би автомашинаа аваад нэрээ шилжүүлж авъя гэхэд Н.******* нь надад хэлэхдээ “би эхнэртэйгээ муудалцсан байгаа, энэ автомашиныг одоо шилжүүлэх боломжгүй байна, асуудал шийдэгдсэний дараа шилжүүлье, чи унаад явж бай” гэж надад хэлж байсан. Түүнээс биш яг битүүмжилсэн энэ тэр гэж юм яриагүй” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 66-68 дугаар хуудас);- Ховд аймгийн Автотээврийн төвийн ZVW403061645 арлын дугаартай автомашины түүхчилсэн лавлагаа (6 дахь хавтаст хэргийн 53, 63 дугаар хуудас);- Шүүгдэгч Н.*******ын Хаан банк дахь 5866148899 дугаарын дансны 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 30-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга (6 дахь хавтаст хэргийн 70-72 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч Н.******* нь прокурорын тогтоолоор битүүмжилсэн өөрийн эзэмшлийн Тоёота приус-40 (Toyota prius) загварын УБГ улсын дугаартай автомашиныг гэрч Б.од 23’500’000 төгрөгөөр зарсан үйл баримт тогтоогдож байна. 3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эд хөрөнгө устсан, үрэгдсэн, гэмтсэн бол” хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага тооцохоор хуульчилжээ. Энэхүү гэмт хэрэг нь тусгай субъекттэй буюу битүүмжилсэн эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэгтэй төрийн болон хувийн аж ахуй нэгж, байгууллагын, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагын ажилтан, албан тушаалтан хамаарна. Тодруулбал дээрх ажилтан, албан тушаалтан битүүмжилсэн эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэгтээ хайнга хандсаны улмаас уг эд хөрөнгө устсан, үрэгдсэн, гэмтсэн бол уг зүйлчлэлээр зүйлчлэн. 4. Шүүгдэгч Н.******* нь прокурорын тогтоолоор битүүмжилсэн өөрийн Тоёота приус-40 (Toyota prius) загварын УБГ улсын дугаартай автомашиныг бусдад худалдсан нь хуульд харш үйлдэл боловч уг үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заагаагүй байна. Иймд түүний энэхүү үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тус тус заасан гэмт хэрэгт шүүгдэгч Н.*******ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн талаар: 1. Хохирогч Ө.*******ийн “...хамгийн анх 2021 оны 06 дугаар сарын өдөр Ховд аймгийн төвд байх гэртээ үл ялих зүйлээс шалтгаалан зодож байсан. Тухайн үед ажлаасаа амралт аваад охиноо дагуулаад Н.******* дээр очсон байсан бөгөөд бид хоёрыг тоохгүй хүйтэн хөндий байгаа талаар асууснаас болж зодуулж байсан. Н.******* намайг зодох үедээ эрүүл байсан бөгөөд намайг пязда, гичий гэх зэргээр доромжилж байгаад хоёр гараараа хоолой боож газар унагааж байгаад дээр өвдөглөн сууж цээж, гар орчим цохиж байсан. Мөн хана руу хүчтэй түлхэж савж байсан. Хэсэг хугацаанд тэгж зодож байгаад “би чамайг ална” гэж хэлээд гал тогооны өрөөнөөс хутга авч ирээд миний хэвлийн баруун дээд хэсэгт хоёр удаа зүссэн. Тэр үед би бүр шокт ороод шууд хүүхдээ аваад үүрээр 04 цагт гэрээс нь зугтаж гараад Улаанбаатар хотод ирж байсан” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 176-178 дугаар хуудас) өгчээ. Энэхүү мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан, мөн хохирогчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасныг сануулж авсан. Мөн энэхүү мэдүүлэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтаар няцаан үгүйсгэгдээгүй тул үнэн зөв гэж үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо. Мөн хохирогчийн дээрх мэдүүлэг нь шинжээч Г.Энхбаатарын “...Өөрийнх нь буюу Ө.*******ийн хэлснээр 2021 оны 06 дугаар сард Н.******* гэх хүнд зодуулж, зүсүүлж байсан гэж байсан ...сорви ер нь дунджаар 6 сарын дараа арьсныхаа өнгөтэй ижил болдог. 6 сар дотроо хүрэн ягаан байж байгаад хүрэн бор өнгөтэй болдог, Ө.*******ийн сорви нь хүрэн бор өнгөтэй байсан. Олгойны сорви бол биш. Хутга мэснээс үүсгэгдсэн сорви байж болно” гэх мэдүүлгээр (7 дахь хавтаст хэргийн 1-145 дугаар хуудас) давхар нотлогдож байна. 2. Хохирогч Ө.*******ийн “...2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод 18 цагийн орчим намайг ажил дээрээ байхад залгаад “би ирчихсэн байна, пязда минь хаалгаа тайл, чамайг ирэхээр чинь хутга шааж ална” гээд орилоод байсан. Тухайн үед би айсандаа цагдаагийн 102 дугаарт дуудлага өгчхөөд гэртээ харьсан бөгөөд Н.******* байрны нэг давхарт дүү Сүнжидмаатай хамт сууж байсан. Н.******* намайг харчхаад шууд хүрч ирээд хоолойноос боож газар унагаад биеийн бүх хэсэгт цохиод байсан. Мөн дүү Сүнжидмаа нь намайг цохиод байсан. Тэгээд би энэ үед цагдаагийн байгууллагад хандаж Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явуулж Н.*******ыг яллагдагчаар татсан байгаа. Миний биед хөнгөн гэмтэл гарсан” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 176-178 дугаар хуудас); Хохирогч Ө.*******ийн “...би байрны хүлээлгийн танхимаас зугтаад гэр рүүгээ орох гээд лифт рүү орох үед намайг Н.******* заамдаж аваад савж унагаад дахиад зодож эхэлсэн. Ө.Бямбабаяр эгчид тухайн үед гар утсаараа хийсэн бичлэг байгаа ба би Си ди-д буулгаад аваад ирсэн байгаа, уг бичлэг нь намайг Н.******* лифтний үүдэнд зодож эхэлснээс бичиж эхлээд гэр рүү дайрч ороод гарах хүртэл нь хийгдсэн байгаа. ...Тэр өдрийн оройдоо би үр хүүхдүүдээ бодоод хоёулаа цагдаагийн байгууллагад ажилладаг юм чинь гээд гэр рүүгээ, хүүхдүүд рүүгээ яараад шүүх эмнэлэгт үзүүлэлгүй явчихсан юм. Тэгээд маргаашаас нь ажилдаа иртэл бие өвдөөд байхаар нь шүүх эмнэлэгт дараа үзүүлж байсан юм” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 89-93 дугаар хуудас) нь дараах нотлох баримтаар давхар нотлогдож байна.- Хохирогч Ө.*******ийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7574 дугаартай “Ө.*******ийн биед тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, хэвлийн урд хананд сорви гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлтээр (7 дахь хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас);- Гэрч Э.батын “...Уг өдөр би найзтайгаа хөдөө явж ирээд Кинг тауэрын 1 дүгээр байранд түрээсээр амьдардаг гэрт нь оруулж өгчхөөд гараад явж байсан. Тэгэхэд тус байрны хүлээлгийн танхимд хоёр эмэгтэй нэг эрэгтэй байсан ба нэг эрэгтэй нь нэг эмэгтэйтэй нь зууралдаж байсан, тэр зууралдаж байсан эмэгтэй нь цагдаагийн дүрэмт хувцастай байсан. ...Тэр зууралдаж байсан хоёр хүн нэлээн ширүүн бие биетэйгээ ноцолдож байсан, их дуугаар хэрүүл маргаан үүсгэж байсан. ...нөгөө нэг эмэгтэй нь гар утсаараа тэр хоёр хүний бичлэг хийгээд өөрөө тайлбарлаад зогсож байсан” гэх мэдүүлгээр (7 дахь хавтаст хэргийн 116-117 дугаар хуудас);- Гэрч Ө.Бямбабаярын “...намайг ороход Ө.*******, Н.******* нар байрныхаа хүлээлгийн танхимд өөд өөдөөсөө хараад хэрэлдээд зогсож байсан ба дүүгээ аваад лифт рүү орох гэтэл оруулахгүй бид хоёр руу Н.******* дайраад түлхээд зулгаагаад байсан. Тэгж байгаад манай дүүг үснээс нь зулгаагаад газар унагаад бөгс рүү нь өшиглөөд газар өнхрүүлээд байсан” гэх мэдүүлгээр (7 дахь хавтаст хэргийн 0-2 дугаар хуудас) тус тус нотлогдсон байна. 3. Хохирогч Ө.*******ийн “...2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Н.*******ыг охинтой нь уулзуулахаар нэг удаа уулзсан. Тэр үед Н.******* гурвуулаа хамт салхинд гаръя гээд охин бид хоёрыг гэрээс ирж аваад Тэрэлж явсан. Тэгээд Тэрэлж мэлхий хад нэртэй амралтын газар байшин аваад хамт амарсан. Энэ үед бид хоёр шар айраг уусан байсан бөгөөд Н.******* согтуурчихсан үедээ мөн л үл ялих зүйлээр шалтаглан миний хоолойг боож газар унагаан цохиж зодсон. Энэ үед тэнд амарч байсан хүмүүс цагдаад дуудлага өгөөд Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирсэн” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 176-178 дугаар хуудас) нь дараах нотлох баримтаар давхар нотлогдсон байна.- Гэрч М.Батжаргалын “...би хувиараа Тэрэлж мэлхий хад орчим амралтын газар ажиллуулдаг юм. 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр манай амралтад амрахаар гуч гарам насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хүүхэдтэйгээ ирсэн. Тэгээд амралтын байшин аваад орсон бөгөөд яг хэдэн цагт гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Манай амралтын газрын бусад амрагчид /тухайн гэр бүлийн орсон байшингийн нөгөө жигүүрт амарч байсан/ над руу залгаад хажуу талын хүмүүс зодолдоод байх шиг байна, түчигнээд байна гэж хэлсэн. ...Намайг очиход эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хоорондоо зууралдсан, хэрэлдсэн байдалтай байсан. Би тэр хоёрыг зодоон цохион, хэрүүл маргаан битгий хий гэж шаардлага тавьсан. ...Би тэр байшингаас гарч яваад 20-30 минутын дараа буцаж очсон. Тэгэхэд тэр хоёр дахиад л зууралдчихсан байсан. ...Намайг хоёр дахь удаагаа ороход эхнэр нь цагдаа дуудаад өгөөч гэж хэлж байсан. Эхнэр нь байшингаас гарах гээд хаалга руу явтал нөхөр нь цамцнаас нь зуурч татаж байгаад цамцыг нь тайлчихсан. Эхнэр нь цээж нүцгэн гадаа зогсоод байсан. Нөхөр нь дотроосоо хаалга түгжчихээд онгойлгохгүй байсан. Тэгэхээр нь би тухайн эмэгтэйд хөнжил аваачиж нөмрүүлж өгсөн” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 186-189 дүгээр хуудас);- Гэрч Д.Ган-Эрдэнийн “...би тухайн үед жижүүрийн ахлах мөрдөгчөөр 24 цагийн үед үүрэг гүйцэтгэх хугацаанд жижүүрийн 102 дугаарын утсаар Батжаргал гэгчээс Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлж мэлхий хад амралтын газарт эхнэр нөхөр хоёр хэрүүл маргаан үүсгээд байна гэх дуудлага 21 цаг 10 минутад ирсний дагуу Налайх дүүргийн 6 дугаар хорооны хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч П.Оюунболд, олон нийтийн цагдаа Алтантулга нарыг явуулсан. ...1 чиглэлт үүрэг гүйцэтгэж байсан хоёр албан хаагчийг явуулсан ба 22 цагийн үед Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр дээрх хоёр хүнийг авч ирсэн. Дээрх хоёр хүнийг ёс журмын ээс ирсэн цагдаагийн хошууч Л.Мөнхболдод хүлээлгэн өгсөн ба хошууч Л.Мөнхболд нь Н.******* гэгчийг эрүүлжүүлэх байранд эрүүлжүүл гэсэн тул би өөрийн биеэр ...эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн. Удалгүй эрүүлжүүлэх байрны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ц.Энхбаатар нь Н.******* гэгч нь эрүүлжүүлэх байранд орохгүй ёс журмын эргүүлээ дууд гээд эсэргүүцээд шаардлага биелүүлэхгүй байна гэж хэлсэн. ...тавьсан шаардлага биелүүлэхгүй байсан тул биеийн хүч хэрэглэн ерөнхий эргүүл цагдаагийн ахмад Б.Мөнхболд, цагдаагийн ахлах ахлагч Ц.Энхбаатар нарын хамтаар тусгай хэрэгсэл хэрэглэж эрүүлжүүлэх байранд шөнийн 01 цаг минутад эрүүлжүүлсэн” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 163-164 дүгээр хуудас);- Хохирогч Ө.*******ийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1 дугаартай “Ө.*******ийн биед зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (7 дахь хавтаст хэргийн 195-196 дугаар хуудас) зэргээр тус тус нотлогдож байна. 4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ хуульд заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно” гэж тодорхойлжээ. Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар буюу шүүгдэгч, хохирогч нар нь хамт амьдарч байсан, дундаасаа хүүхэдтэй болох нь тогтоогдсон тул шүүгдэгч Н.*******, хохирогч Ө.******* нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзнэ. 5. Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.******* гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Ө.*******ийг Ховд аймгийн сумын нутагт 2021 оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө, Улаанбаатар хотын Хан Уул дүүргийн нутагт 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр, Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутагт 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус тус зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэх шинжийг хангаж байна. 6. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийг үйлдэх явцдаа буюу 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Ө.*******ийг зодохдоо эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна. Энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх шинжийг хангаж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах болон мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг тус тус үйлдсэнд тооцох үндэслэлтэй. 6. Прокуророос шүүгдэгч Н.*******ын хохирогч Ө.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан, уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн шинжийг бүрдүүлж байна. Нэг гэмт хэргийн үндсэн шинжийг нөгөө гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон зүйлчилж шүүгдэгчийн эрх байдлыг дордуулах нь үндэслэлгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч Н.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй. Иймд Шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг 2 удаагийн үйлдлээр үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт буруутайд; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.*******, Ж.*******, Х.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ. Эрүүгийн хариуцлагын талаар: 1. Шүүгдэгч Н.*******ыг хоёр удаагийн үйлдлээр, Н.*******г бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ж.*******, Н.*******, Х.******* нарыг хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцсон, шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ. 2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг. Шүүгдэгч Н.*******ын хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (4 дэх хавтаст хэргийн 1 дугаар хуудас), шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, биеийн байцаалт зэргээр шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгон ухамсарлаж хүлээн зөвшөөрөөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ганцаараа амьдардаг гэх хувийн байдал; Шүүгдэгч Н.*******гийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (4 дэх хавтаст хэргийн 143 дугаар хуудас), шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, биеийн байцаалт зэргээр шүүгдэгч нь ам бүл гурав эхнэр хүүхдийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ховд аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн ажилтай гэх хувийн байдал; Шүүгдэгч Н.*******ийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (4 дэх хавтаст хэргийн 139 дүгээр хуудас), шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, биеийн байцаалт зэргээр шүүгдэгч нь ХХК-ийн захирал ажилтай, ам бүл дөрөв, эх, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа ойлгон ухамсарлаж хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал; Шүүгдэгч Ж.*******гийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (4 дэх хавтаст хэргийн 1 дүгээр хуудас), шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, биеийн байцаалт зэргээр шүүгдэгч нь авто сургуулийн захирал ажилтай, ам бүл гурав, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа ойлгон ухамсарлаж хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал; Шүүгдэгч Х.*******гийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (4 дэх хавтаст хэргийн 135 дугаар хуудас), шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, биеийн байцаалт зэргээр шүүгдэгч нь авто сургуулийн захирал ажилтай, ам бүл хоёр, хүүхдийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа ойлгон ухамсарлаж хүлээн зөвшөөрөөгүй гэх хувийн байдал тус тус тогтоогдсон болно. 2.2. Шүүгдэгч Н.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр ...удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх, шүүгдэгч Н.*******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч Н.*******, Ж.*******, Х.******* нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 3. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900’000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Н.*******д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэм хэмжээний буюу 900’000 төгрөгийн торгох ялыг нэгжтэй тэнцэх хэмжээний төрийг нэг хоногт тооцож, 60 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Н.*******д оногдуулсан нийт хорих ялын хэмжээг 3 жил 4 сарын хугацаагаар тогтоож оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг, мөн шүүгдэгч Н.*******аас пүүний ханшийн зөрүүнээс ашиг орлого олсон гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу түүнээс 6’884’004 төгрөг, жолооны үнэмлэх гарган авах, гаргуулж өгсөн гэмт хэргийн улмаас 2’200’000 төгрөг, нийт 9’084’004 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон орлого гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу улсын орлого болгох, шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу пүү худалдан авах ажиллагааны зардлаас өөрийн данс руу шилжүүлэн авсан гэх 1’000’000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон орлого гэж үзэж шүүгдэгч Н.*******гаас гаргуулан улсын орлого болгох, шүүгдэгч Ж.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасаж, 9’000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9’000’000 төгрөгийн торгох ялыг оногдуулах оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг, шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10’000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10’000’000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Н.*******т оногдуулсан 10’000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10’000’000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч Х.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5-дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж, 8’000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8’000’000 сая төгрөгийн торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг” гэх санал; Хохирогч Ө.*******ийн өмгөөлөгч “...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Тусгайлан гаргах санал байхгүй” гэх санал; Шүүгдэгч Н.*******ын өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1д заасан гэмт хэрэг нь хамгийн эхний үйлдэгдсэн өдөр нь 2021 оны 6 сарын 2-ноос 3-нд шилжих шөнө болсон байдаг. Монгол УИХ-аас 2021 оны 7 сарын 2-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай энэхүү хуулиар 2021 оны 6 сарын 24-ний өдрийн 00 цагаас өмнө үйлдэгдсэн үйлдлүүд Өршөөлийн тухай хуульд хамрагдаж байгаа. Үүнийг харгалзан үзэж өгнө үү? .... Улсын яллагчийн торгуулийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байгаа боловч 900 нэгжээр торгож байгаад бол санал нэгдэхгүй байгаа юм. Иймээс 450 нэгжээр буюу 450 000 төгрөгөөр торгох нь зүйтэй юм. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 5’400 нэгжээс 27’000 хүртэлх нэгжээр санкцтай байна. Иймээс нийт торгуулийн хэмжээг 5’400’000 төгрөгөөр тогтоож, уг торгуулийн хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаад төлүүлэх” гэх санал; Шүүгдэгч Н.*******гийн өмгөөлөгч “...Шүүгдэгч нь хэдийгээр үүсээд байсан асуудлыг түргэн шуурхай шийдэх, түүнийг хамгаалах гэж сэтгэл гаргаж тухайн пүүг оруулж ирэх ажилд оролцсон хэдий ч хэрэгжүүлж байгаа арга зам нь буруу байсан. Тухайн хорих ялыг биеэр эдлүүлэх шаардлагагүй нийгэмдээ хүмүүжээд явах боломжтой гэж үзэж байна” гэх санал; Шүүгдэгч Н.*******ийн өмгөөлөгч “...түүний хувийн байдлыг харгалзан үзэж хөнгөн ялаар шийтгэж өгнө үү” гэх санал; Шүүгдэгч Ж.*******гийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн талаар маргаан байхгүй гэвч бүлэглэж үйлдсэн гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хариуцлага оногдуулахдаа үүнийг анхаарахыг хүсэж байна. Шүүгдэгч нь хэргийг мөрдөн байцаах шатнаас шүүхийн шат хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байгаагүй. Эдгээр нөхцөл байдлыг нь харгалзан үзэж прокурорын саналын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэх санал; Шүүгдэгч Х.*******гийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг улсын яллагчийн санал болгосон торгох ялыг зөвшөөрч байна. 8’000 нэгжээр торгох шийтгэлийг 7’000 болгон хөнгөрүүлж, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасах шийтгэл оногдуулж өгнө үү” гэх санал тус тус гаргажээ. 4. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, тухайн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Шүүгдэгч Н.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарлаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Тодруулбал шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 8 (найм) сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900’000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ялыг нь хүндэд нь нэмж нэгтгэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 8 (найм) сарын хугацаагаар хорих ялыг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг торгох ялын нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцож, 60 хоногийн хугацаагаар хорих ял болгон тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 3 (гурван) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар тогтоов. Шүүгдэгч Н.*******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ. Шүүгдэгч Н.*******, Н.******* нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Гэмт хэрэгт хамтран оролцсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 8’000 (найман мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ж.*******д нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 6’000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Х.*******д нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 7’000 (долоон мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. 5. Шүүгдэгч Н.*******, Н.*******, Н.******* нарын бүлэглэж болон хамтран үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас Ховд аймгийн төсөвт 16’698’9 төгрөгийн хохирол учирчээ. Шүүгдэгч Н.*******ын Ховд аймгийн Автотээврийн төвд нийлүүлсэн SCS маркийн зөөврийн электрон пүү нь тус төвийн эзэмшилд байгаа болох нь тогтоогдсон байна. Мөн тухайн SCS маркийн зөөврийн электрон пүүг хүлээн авахаас татгалзсан гэх үйл баримт хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Иймд тус пүүг Ховд аймгийн Автотээврийн төвийн эзэмшилд үлдээж, зөрүү (16’698’9-8’8’996 /пүүний үнэлгээ/) 7’882’483 төгрөгийг шүүгдэгч Н.*******аас гаргуулж Ховд аймгийн төсөвт оруулах үндэслэлтэй. Шүүгдэгч Н.******* хоёр удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бусадтай бүлэглэж болон хамтран үйлдэж нийт 18’898’9 төгрөгийн орлого олжээ. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.*******аас 18’898’9 төгрөгийг албадан гаргуулж, уг мөнгөнөөс төлөгдөөгүй хохирол болох 7’882’483 төгрөгийг Ховд аймгийн төсөвт оруулж, үлдэх хэсгийг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв. 6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 5 (тав) ширхэг Си ди диск нь хэргийн үйл баримтыг бэхжүүлсэн, нотолгооны ач холбогдолтой тул хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна. Харин Б., Б., О., Э. нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлэх нь зүйтэй. Тодруулбал Б., Б., О., Э. нар болон гэрч Б., Б., Б., П., Б., М., Э.Бат-Ирээдүй, Г. нар нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг бусдын гэмт үйлдлийн улмаас авсан байх тул тэдгээрийг хүчингүй болгуулах зүйтэй. 7. Шүүгдэгч нар энэхүү хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шүүгдэгч Н.*******, Н.******* нарт хорих ял оногдуулсан, улсын яллагч тэдгээрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй. Мөн шүүгдэгч Ж.*******, Н.*******, Х.******* нарт торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 3 дахь хэсгийг баримтлан ургийн овогт ын *******г цагаатгаж, түүнд холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай. 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, тухайн үйлдэлд холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай. 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Н.*******ын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Ө.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй. 4. Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг 2 удаагийн үйлдлээр үйлдсэн; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ургийн овогт гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт буруутайд;- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ургийн овогт гийн *******, ургийн овогт гийн *******, ургийн овогт гийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 5. Шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 8 (найм) сарын хугацаагаар хорих ялаар; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900’000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар;- Шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар;- Шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 8’000 (найман мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8’000’000 (найман сая) төгрөгөөр торгох ялаар;- Шүүгдэгч Ж.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 6’000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6’000’000 (зургаан сая) төгрөгөөр торгох ялаар;- Шүүгдэгч Х.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 7’000 (долоон мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7’000’000 (долоон сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 8 (найм) сарын хугацаагаар хорих ялыг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900’000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 3 (гурван) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар тогтоосугай. 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******, Н.******* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******, Ж.*******, Х.******* нарт оногдуулсан торгох ялыг тус тус 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******, Ж.*******, Х.******* нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.*******аас 18’898’9 төгрөгийг албадан гаргуулж, уг мөнгөнөөс 7’882’483 төгрөгийг Ховд аймгийн төсөвт оруулж, үлдэх хэсгийг улсын төсөвт шилжүүлсүгэй. 11. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. . Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Н.*******, Ж.*******, Х.******* нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж; - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******, Н.******* нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.******* нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учирсан бол уг хохирлыг нөхөн төлүүлэх, үр дагаврыг арилгуулахаар тус тогтоолыг хүлээн авснаас хойш 10 (арав) жилийн дотор Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 14. Шүүгдэгч Н.*******, Н.*******, Ж.*******, Х.******* нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай. . Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 5 (тав) ширхэг Си ди дискийг хэргийн хамт хадгалж, Б., Б., О., Э. нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсүгэй. 16. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА