| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2023/0066/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/180 |
| Огноо | 2023-07-24 |
| Зүйл хэсэг | 22.4.1., 22.5.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар улсын яллагч аймгийн Прокурорын газрын газрын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор М.Берикбол, шүүгдэгч М.*******, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал /цахимаар/, Д.Хуягбаатар, шүүгдэгч Н.******* түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг, Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгч Ц.******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор Г.Эрдэмбаатараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлттэй шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлттэй шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлттэй шүүгдэгч овогт гийн ******* нарт холбогдох эрүүгийн 1936003380091 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 1.Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******, оны 12 дугаар сарын 28- ны өдөр аймгийн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цагдаагийн ажилтан, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт аймгийн сумын багийн айлын орон сууцны 4 тоотод ошин суух, аймгийн Цагдаагийн газрын Хэв журам хамгаалах тасгийн ажиллаж байсан, одоо хувиараа бизнес эрхэлдэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, 2 өрөө орон сууц, суудлын авто машин нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого төгрөг, РД 2. Монгол улсын иргэн, овогт гийн *******, оны 10 дугаар сарын 27-ны өдөр аймгийн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагчийн мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт аймгийн сумын багийн тоот оршин суух, аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаагаар ажилладаг, гэр нэг, авто машин нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого төгрөг, урд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД 881027 3. Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******, аймгийн суманд оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, настай, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, эмэгтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, хувиараа мал малладаг, ам бүл-5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баян- Өлгий аймгийн сумын 6 дугаар багт оршин суух, 400 толгой мал, гэр нэгийн хөнгөтэй, сарын өрхийн орлого төгрөг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:БД Холбогдсон хэргийн талаар: 1.Шүүгдэгч М.******* нь Нийтийн албан тушаалтан буюу аймаг Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ажиллаж байхдаа яллагдагч Ц.*******гийн хүү Б.ыг аймаг дахь Цагдаагийн газарт ажилд оруулах ашиг сонирхлыг хангах зорилгоор албаны чиг үүрэг буюу албан тушаалын тодорхойлолтын зорилго, зорилт, чиг үүргийн 2.6 дахь хэсэгт заасан тасгийн бүтэц, орон тоо, шаардагдах хүн хүч, техник, тусгай хэрэгслийн судалгаа хийх, шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлж, Ц.*******гийн хүү Б.ыг аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмын тасгийн харуулын цагдаагаар томилуулахаар судалж, холбогдох материалыг хүргүүлсний хариуд, өөрийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа ажилтай Н.*******аар дамжуулж, 4000000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж, 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр иргэн Б.*******аар дамжуулан аймгийн сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт байрлах Барилгын материалын гадна өөрийн эзэмшлийн ХОҮ улсын дугаартай "Тоёота харриер загварын тээврийн хэрэгсэл дотор бэлнээр төгрөгийн хахууль авсан,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан. 2.Шүүгдэгч Н.******* нь нийтийн албан тушаалтан буюу аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаагаар ажиллаж байхдаа өөрийн эхнэрийн хамаатан Ц.*******гийн хүү Б.ыг ажилд оруулж өгөх ашиг сонирхлыг хангах зорилгоор өөрийн ажиллаж буй тасгийн дарга М.*******д санал болгох, М.Саруул-Эрдэнийн Б.ыг цагдаагаар томилуулах талаар судалж томилуулахаар шийдвэрлэсний хариуд 4000000 төгрөгийн хахууль өгөхийг Ц.*******гаас шаардсаныг гүйцэлдүүлж, Ц.*******гаас 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төгрөг, 09 дүгээр сарын 05-ны өдөр төгрөг, нийт 4000000 төгрөгийг өөрийн эхнэр Л.гийн Хаан банкин дахь 50284933 тоот 2 дансаар дамжуулан, аймгийн сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны 5866 салбараас Л.гээр бэлнээр төгрөгийг гаргуулан авч тус банкны эсрэг талд байрлах Барилгын материалын дэлгүүрийн гадна М.Саруул-Эрдэнийн эзэмшлийн ХОҮ улсын дугаартай "Тоёота харриер" загварын тээврийн хэрэгсэл дотор төгрөгийн хахууль өгөгч Ц.*******гийн нэрийн өмнөөс түүнд өгч хахууль өгөх гэмт хэрэгт урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан. 3.Шүүгдэгч Ц.******* нь өөрийн хүү Б.ыг аймаг дахь Цагдаагийн газарт ажилд оруулах зорилгоор тус Цагдаагийн газрын Нийтийн хэв журмын тасгийн дарга М.Саруул-Эрдэнийн албаны чиг үүрэг буюу албан тушаалын тодорхойлолтын зорилго, зорилт, чиг үүргийн 2.6 дахь хэсэгт заасан... тасгийн бүтэц, орон тоо, шаардагдах хүн хүч, техник, тусгай хэрэгслийн судалгаа хийх, шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах... албан тушаалын байдалтай нь холбогдуулан, тус цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа ажилтай, өөрийн хамаатан П.гийн нөхөр Н.*******аар дамжуулан 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төгрөг 09 дүгээр сарын 05-ны өдөр төгрөг нийт 4000000 төгрөгийн хахууль өгсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тугай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг:Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн... 1.1 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.ын өгсөн... Би 20 онд Хууль сахиулах их сургуулийн ахлагчийн курст элсэн суралцаад 2019 оны 01 дүгээр сарын - ны өдөр төгсөж, 2019 оны 01 дүгээр сараас Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн нөөцөд бүртгэлтэй байсан. Тухайн үед хөдөө гэртээ байсан ба ээж түр хүлээж бай аймагт ажилд оруулах талаар ярилцаж байгаа гэсэн. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 03- ны өдөр Н.******* ах над руу утсаар холбогдоод “ гэсэн дугаар луу залгаад М.******* гэдэг хүнтэй очиж уулзаарай “ гэсэн. Тэгээд би тэр өдөр аймгийн Цагдаагийн газар дээр очиж, М.******* гэдэг хүнтэй уулзах гэсэн боловч байхгүй байсан. Тэгэхээр нь дугаарын утас руу залгахад “хүлээж бай” гэсэн тул хүлээж байгаад 14-15 цагийн үед уулзсан. Тэгээд өрөөнд нь ороход надаас ам бүл хэд, цэргийн алба хаасан эсэх, дуулж бүжиглэж чаддаг эсэх талаар асуусан. Би цэргийн алба хаасан, аав, ээжийн хамт хөдөө мал маллаж амьдардаг, дуулж бүжиглэж чадахгүй, бүрэн дунд боловсролтой талаараа хэлсэн. Тэгээд одоогоор явж бай, өөрлүү чинь залгана гэсэн. 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр М.Саруул- Эрдэнэ дарга над руу залгаад “ ажилд орохоор болсон шүү, маргааш дүрэмт хувцастай ирээрэй “ гэсэн. Тэр өдрөө Н.******* ахаас очиж дүрэмт хувцасыг нь авсан. Тэгээд 09 сарын 10-ны өдөр очсон боловч “арай болоогүй байна маргааш ирээрэй” гэсэн. Маргааш нь 09 сарын 11- ний өдөр ирэхэд “ шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах харуулчин цагдаа”- гаар томилж цагдаагийн ахлагч цол өгсөн. Тухайн өдрөөс эхлэн ажилласан. 2019 оны 09 дүгээр сарын 15- ны өдөр манай аав над руу залгаад “ чамайг ажилд оруулахын тулд ээж чинь Н.******* ахад чинь 4 сая төгрөг өгсөн байна” гэхээр нь би ээжрүүгээ залгаж “ яах гэж хүн амьтанд мөнгө өгч байгаа юм бэ удахгүй ахын хурим болох гэж байгаа мөнгө хэрэгтэй шүү дээ мөнгөө буцааж ав” гэж уурласан. Тэгтэл ээж “ ажилд орсон л бол болоошдээ мөнгө төгрөг олдох байлгүйдээ” гэж хэлээд уйлсан. Би “мөнгөө буцааж ав ажлаасаа гарлаа” гэж хэлсэн чинь “эмээ чинь чамайг ажил оруулахын түүс болж байна” гэж хэлсэн. Н.******* ахаасаа мөнгө төгрөг битгий нэхээрэй гэсэн. Удахгүй Цагдаагийн ерөнхий газраас хүмүүс ирээд тайлбар авсан. Би болсон зүйлийн талаар бүгдийг тайлбарласан ... гэх мэдүүлэг ( 1-р хх- ийн 19-20 дугаар тал) 1.2 Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ё.гийн өгсөн... гийн нь 20 онд Цагдаагийн Ерөнхий газрын Дотоодын цэргийн нөөцөд бүртгэгдсэн байсан. Тухайн үед манай цагдаагийн газрын дэд дарга хошууч Н. нь Б. гэх хүнийг аймгийн Цагдаагийн газарт томилуулахаар Цагдаагийн Ерөнхий Газрын Дотоодын цэргийн штабаас 2019 оны 08 дугаар сарын сүүлээр албан бичгээр зөвшөөрөл авсан. Уг саналыг үндэслээд Цагдаагийн Ерөнхий Газрын хүний нөөцийн хэлтсээс Б.ыг аймгийн Цагдаагийн газарт томилж болох эсэх талаар зөвшөөрөл авсан. Тухайн үед манай цагдаагийн газарт өөр нөөцөд бүртгэлтэй хүн байгаагүй. суманд доржийн гэх хүн байсан. Д. нь сумын Цагдаагийн хэлтэст цагдаагаар ажиллаж байгаад 1 жилийн хугацаагаар эргэж томилогдохгүйгээр ажлаасаа чөлөөлөгдсөн байгаа. М.Саруул- Эрдэнэ нь Б.ыг томилуулах талаар ямар нэгэн зүйл хэлж байгаагүй ... гэх мэдүүлэг ( 1-р хх- ийн 23-24 дүгээр тал) 1.3 Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.ын өгсөн... Намайг 2019 оны 08 дугаар сарын 29- ний өдөр өрөөндөө сууж байхад манай нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга М.******* миний өрөөнд орж ирээд “ Улаанбаатар хотод дотоодын цэргийн нөөцөд байгаа гэр, орон нь аймагт байдаг нэг хүүхэд байна. Манай хамаатны ахаас нэг хүүхдийг аймгийн Цагдаагийн газарт томилуулчихмаар байна “ гэж хэлсэн. Тэгэхээр нь би М.Саруул-Эрдэнийг байхад нь хүний нөөцийн ажилтан ахмад Ё.г дуудаж М.Саруул- Эрдэнийн хэлснийг түүнд хэлсэн. Тэгээд уг албан хаагчид Улаанбаатар хотод нөөцөд байгаа хүнийг энд томилж болохыг судлаад хариу мэдэгдээрэй гэсэн. Тэгэхэд Ё. нь М.Саруул- Эрдэнээс уг Б.ын дугаарыг авсан байх. Үдээш хойш нь Ё. миний өрөөнд орж ирээд “Б. нь Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст судлагдаж дотоодын цэргийн нөөцөд бүртгэгдсэн. Манай аймгийн Цагдаагийн газраас судлагдаж нөөцөд бүртгэгдээгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь Дотоодын цэргийн штаб руу утсаар ярьж тодруулахад “ нааш албан бичгээ явуулчихбал тухайн нөөцөд авагдсан албан хаагчийг аймгийн Цагдаагийн газарт томилж болно “ гэж хэлсэн. Тэгэхээр нь би албан бичиг хүргүүлсэн. Хэд хоногийн дараа Дотоодын цэргийн штабаас Б.ыг манай нөөцөд шилжүүлэх зөвшөөрөл ирсэн. Уг албан бичгийн хамт Цагдаагийн Ерөнхий газрын хүний нөөцийн хэлтэст манай Цагдаагийн газарт томилуулах хүсэлтийг албан бичгээр явуулсан. Түүнээс хэд хоногийн дараа Б.ыг аймгийн Цагдаагийн газрын даргын тушаал гарч Нийтийн хэв журам хамгаалах тасгийн шүүхийн харуулын цагдаагаар томилсон. Б.ыг тус Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн шүүхийн харуулын цагдаагаар томилох тушаал 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гарсан. Тухайн үед Цагдаагийн газрын дарга Б. ээлжийн амралттай байсан. Намайг түр орлуулах тушаал гараагүй байсан. Тухайн асуудлыг даргад танилцуулахад тушаалыг төслөөр нь гаргаад ажилд оруулж бай, дарга нь амралт дуусаад очихоороо гарын үсэг зурчихъя гэж надад хэлсэн. Тэгээд тушаалыг төслөөр нь гаргаж, бие бүрэлдэхүүнд танилцуулж, Б.ыг ажилд нь оруулсан байдаг. Би Б.ыг ажилд томилохдоо хэн нэгнээс хахууль өгөхийг шаардсан зүйл огт байхгүй. Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга Б.ыг ажилд томилуулах боломж байгаа эсэх талаар надаас гуйгаад байсан. Тухайн үед М.Саруул Эрдэнэ нь Б.ыг нутгийн таньдаг ахын хүүхэд гэж ойлгуулсан. Тэгээд би ямар нэгэн хууль журам зөрчихгүй байвал туслая гэсэн. Би хамт ажилладаг тасгийн даргадаа итгэсэн. Би М.Саруул-Эрдэнийг аль нутгийнх гэдгийг мэдэхгүй ... гэх мэдүүлэг ( 1-р хх ийн 25-27 дугаар тал) 1.4 аймаг дахь Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газрын 2019 оны 08 дүгээр сарын 29 - ний өдрийн 44-б/ 2190 дугаартай... хотын ус хангамжийн эх үүсвэр Дөргөний усан цахилгаан станцын барилга байгууламжийг хамгаалах дотоодын цэргийн салааны харуулчин, ахлах ахлагч Жайлуханы Хуанганыг тус цагдаагийн газарт хэсгийн цагдаагийн орон тоонд шилжүүлэн томилуулах, Төрийн албаны салбар зөвлөлийн 20 оны 07 дугаар тогтоолоор Дотоодын цэргийн нөөцөд бүртгэгдсэн гийн ыг хэсгийн цагдаа орон тоонд томилуулах, эсэх талаарх саналаа ирүүлнэ үү ... Дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Н. ... гэх албан бичиг ( 1-р хх- ийн 72 дугаар тал) 1.5 Монгол улсын Дотоодын цэргийн штабын 2019 оны 09 дүгээр сарын 02- ны өдрийн 2/1001 дугаартай ... аймаг дахь Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Б. танаа ... хотын ус хангамжийн эх үүсвэр хамгаалах тусгай салааны харуулчин, ахлах ахлагч Ж.Хуанган болон Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн Ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 20 оны 07 дугаар тогтоолоор Дотоодын цэргийн нөөцөд бүртгэгдсэн гийн нарыг танай газрын хэсгийн цагдаагийн сул орон тоонд томилуулахад татгалзах зүйлгүй болно... Дарга хурандаа С.Ганбат ... гэх албан бичиг ( 1-р хх- ийн 73 дугаар тал) 1.6 аймаг дахь Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 04- ний өдрийн 44-б / 2219 дугаартай “ Цагдаагийн Ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа Ж.Баясгалан танаа” ... хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, Дөргөний усан цахилгаан станцыг хамгаалах дотоодын цэргийн салааны харуулчин ахлах ахлагч Жайлуханы Хуанганыг тус цагдаагийн газарт Зэрэг сум дахь хэсгийн цагдаагаар шилжүүлэн томилуулах, Цагдаагийн Ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 20 оны 07 дугаар тогтоолоор Дотоодын цэргийн нөөцөд бүртгэгдсэн гийн ыг харуулын цагдаагаар томилуулах зөвшөөрөл олгож өгнө үү ... Дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Н. ... гэх албан бичиг ( 1-р хх- ийн 74 дүгээр тал) 1.7 Цагдаагийн Ерөнхий газрын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 5-б/ 4721 дугаартай .... аймаг дахь Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Б. танаа ... Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 20 оны 07 дугаар тогтоол, Цагдаагийн Ерөнхий газрын 2017 оны А/ 248 дугаартай тушаалаар батлагдсан “ Хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх журам / код 900- ын 900.3.2- ын “г”-д заасныг баримтлан гийн / БП 980522/-ыг аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн харуулын цагдаагийн сул орон тоонд томилж, ахлах бүрэлдэхүүнд оруулахыг зөвшөөрсөн 2019/157 дугаартай мэдэгдэлийг хүргүүлэв... Хүний нөөцийн хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Ж.Баясгалан ... гэх албан бичиг ( 1-р хх- ийн 77 дугаарг тал) 1.8 аймаг дахь Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/70 дугаартай ... Томилох тухай ... Цагдаагийн Ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн 2019/157 дугаартай зөвшөөрлийн дагуу ажлын байрны сул орон тооны сонгон шалгаруулалтад тэнцэж, Төрийн албаны зөвлөлийн 20 оны 07 дугаар тогтоолоор нөөцөд бүртгэгдсэн гийн ыг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр харуулын цагдаагаар томилж, Монгол улсын Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан “ Цагдаагийн бага, дунд , ахлах, цол олгох, бууруулах хураан авах, сэргээх журам”-д зааснаар цагдааагийн дэд ахлагч цол олгон ахлагчийн бүрэлдэхүүнд оруулсугай, Цагдаагийн дэд ахлагч Б.ын цалинг ТТ-7 сүлжээний 1 дэх шатлалаар, цолны нэмэгдэлийг 25 хувиар, онцгой албаны нэмэгдэлийг 25 хувиар тогтоож, цалинжуулахыг нягтлан бодогч Д.ид даалгасугай... гэх тушаал ( 1-р хх- ийн 81 дүгээр тал) 1.9 Цагдаагийн Ерөнхий газрын 2019 оны 10 сарын - ны өдрийн 3 Б/ 56 дугаартай ... Авилагатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Баянтүмэн танаа... аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч М.******* нь иргэн Ц.*******гаас 4 сая төгрөгийн хахууль авсан гэх үйлдэл нь авилгын гэмт хэргийн шинжтэй гэж үзэж шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлэв. Хавсралт 11 хуудас... Аюулгүй байдлын хэлтсийн дарга Цагдааагийн хурандаа Э.Идэрцог ... гэх албан бичиг ( 1-р хх- ийн 125 тал) 1.10 Цагдаагийн ерөнхий газрын даргын 20 оны 05 дугаар сарын 22- ны өдрийн Б/343 дугаартай ... Ажлаас чөлөөлж, томилох тухай ... Цагдаагийн хошууч Мөнх Очирын Саруул-Эрдэнийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрийн ахлах офицерын ажлаас энэ оны 05 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 05 дугаар сарын - ны өдрөөс аймаг дахь Цагдаагийн газарт Нийтийн хэв журам хамгаалах тасгийн томилсугай... гэх тушаалын ( 1-р хх- ийн 126 дугаар тал) 1.11 Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 04- ний өдрийн Б/878 дугаартай ... Албанаас халах, сахилгын шийтгэл оногдуулах тухай ... аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга Цагдаагийн хошууч Мөнх- Очирын Саруул- Эрдэнэ нь шууд удирдлагадаа ажилладаг албан хаагчаас албан үүргээ гүйцэтгэж явахдаа олж авсан мэдээллээ ашиглаж 2 сая төгрөг зээлж, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.2, 2.3.5, 2.3.6, 2.4.1, 2.4.2 д заасныг зөрчсөн тул Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5 дахь заалтыг баримтлан цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, “ Цагдаагийн хошууч” цолыг хураасугай .... гэх тушаал ( 1-р хх- ийн 127 дугаар тал) 1.12 Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргын ... 2 дугаар зорилтын хүрээнд дэх ... 2.6 –д Тасгийн бүтэц, орон тоо, шаардагдах хүн хүч, техник, тусгай хэрэгслийн судалгаа хийх, шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах... мөн 3 дугаар зорилтын хүрээн дэх 3.2-т Авилга , хүнд суртлаас ангид байж, хүний эрх , эрх чөлөөг хүндэтгэн шударга ёсыг эрхэмлэн Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм – ийг чанд мөрдөх, 3.3-т Явцуу эрх ашиг сонирхолоос татгалзаж цагдаагийн байгууллага, албаны нийтлэг эрх ашиг сонирхлыг эрхэмлэн ажиллах ... заалт бүхий “Албан тушаалын тодорхойлолт ( 1-р хх- ийн 128-133 дугаар тал) 1.13 *******ын Саруул-Эрдэний ХААН банкны 5845324495 дугаартай дансны “депозит дансны дэлгэрэнгүй хуулга” ... 2019-08-28- 5845394509 орлого төгрөг, 2019-09-09- 5845394509 – 1 төгрөг - ( 1-р хх- ийн 170-175 дугаар тал) 1.14 Лхагважавын гийн ХААН банкны 50284933 дугаартай дансны “ депозит дансны дэлгэрэнгүй хуулга “ 2019-09-05- 54103157- 98241760- төгрөг, “ 2019-09-06- 54103157- 98241760- төгрөгний орлого, 2019-09-06 5866- 6905008- 14.59 минутанд цэцэгсүрэн БД 89041102 утгаар төгрөгний зарлага гарсан... ( 1-р хх- ийн 2-190 дүгээр тал) 1.15 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.гийн дахин өгсөн... манай хамаатан Ц.******* миний ХААН банкны данс руу 2019 оны 05 сарын 05- ны өдөр 2 сая төгрөг, 2019 оны 09 сарын 06-ны өдөр 2 сая төгрөг шилжүүлсэн. Тухайн үед М.******* нь 2019 оны 08 дугаар сард манай нөхөр бид хоёроос 2 сая төгрөг зээлж авсан. М.******* дарга Б.ыг ажилд оруулахын тулд 4 сая төгрөгтэй хэрэгтэй гэж байгаа талаар манай нөхөр Н.******* надад хэлсэн. Би Н.*******ад аав, ээжид хэл гэж хэлсэн. Манай нөхөр Н.******* нь Б.ын ээжид түүнийг ажилд оруулахад мөнгө төгрөг хэрэгтэй талаар хэлсэн байсан. 2019 оны 09 сарын 06-ны өдөр манай нөхөр Н.******* нь М.******* дарга нөгөө 4 сая төгрөгөө өг гэж байна, данснаасаа гаргаад өг гэсэн. Тэгэхээр нь би манайхаас зээлж авсан 2 сая төгрөгнөөс 1 сая төгрөгийг суутгаж аваад төгрөгийг нь ХААН банкнаас бэлнээр гаргаж нөхөртөө өгсөн. Манай нөхөр миний дэргэд М.******* дарга руу утсаар ярихад “ Сод засварын хажууд машинтайгаа ирсэн байна. Тийшээ явъя” гэж хэлсэн. Тэгээд би машинаа жолоодоод нөхөртэйгээ хамт Сод засварын урд талд очиход М.******* дарга өөрийн Тоёота харриер машинтайгаа ирсэн, машиндаа ганцаараа сууж байсан. Тэгээд манай нөхөр төгрөгийг шортныхоо карманд хийгээд М.******* даргын машинд орж суусан. Би цааш дэлгүүрийн бараа авахаар яваад 20-30 минутын дараа нөхрөө ирж авсан. Тэгэхэд манай нөхөр шортныхоо карманд мөнгөгүй ирсэн. Тэгээд л би уг мөнгийг М.Саруул Эрдэнэ даргад өгсөн гэж ойлгосон. Гэтэл Н.******* нь 2019 оны 12 дугаар сарын эхээр надад... Би уг мөнгийг М.******* даргад өгөөгүй, дарга уг мөнгийг аваагүй, төрсөн эгч Н.Базаррагчаад өгсөн ... гэхээр нь эгчээс нь тухайн мөнгийг нэхэхэд надад 1 сая төгрөг өгсөн. Бусад 2 сая төгрөгийг өгөөгүй. Ц.******* над руу шилжүүлсэн мөнгөө хуримынхаа зүйл болох хоолны шкаб, хувцасны шкаб, ширээ сандал зэргийг авсан... гэх мэдүүлэг ( 2-р хх- ийн 4-6 дугаар тал) 1.16 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ё.гийн дахин өгсөн... Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга нь тус цагдаагийн газрын даргын зөвлөлийн гишүүн байдаг. Зөвлөлийн гишүүний хувьд цагдаагийн газрын даргын зөвлөлөөр хүний нөөцийн бодлого удирдлага зохион байгууллалтын талаар асуудал хэлэлцүүлэх, санал гаргах, зөвлөлийн хурлаар шийдвэрлэх асуудалд санал өгөх эрхтэй. М.Саруул- Эрдэнэ нь Цагдаагийн газрын даргын зөвлөлийн гишүүний хувьд Б.ыг өөрийн тасагт томилуулах саналыг гаргаж болно. Энэ нь М.Саруул- Эрдэнийн албаны чиг үүрэгт хамаарна. М.******* нь өөрийнх хариуцан ажиллаж байгаа тасаг, албаны чиглэлээр орон тоогоо бүрдүүлэх, уг орон тоонд хэнийг томилуулах хүсэлтэй байгаа саналаа илэрхийлж болно. Зөвлөлийн гишүүд нь Монгол улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, дээд шатны байгууллага, эрх бүхий албан тушаалтаны хууль ёсны шийдвэрийн дагуу асуудлыг зөвлөх эрхтэйгээр хуралдаанд оролцоно. Хуралдааныг байгууллагын дарга удирдаж явуулах бөгөөд даргын эзгүйд түүнийг орлож буй зөвлөлийн гишүүн байгууллагын даргаас эрх олгосон асуудлын хүрээнд удирдан явуулна. М.Саруул- Эрдэнэ нь нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргын хувьд Б.ыг өөрийн тасагт томилуулахаар санал гаргах эрхтэй. Энэ бол албаны чиг үүргээ хэрэгжүүлж байгаа явдал ... гэх мэдүүлэг ( 2-р хх- ийн 17-09 дүгээр тал) 1.17 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.гийн өгсөн... 2019 оны 09 дүгээр сарын эхээр манай эхнэр Ц.*******тай утсаар ярихад хүү Б. нь аймгийн Цагдаагийн газарт цагдаагаар томилогдсон гэдгийг хэлсэн. Цагдаа Н.******* нь манай нагац ахын охин Лхагважавын тэй гэр бүл болсон. Миний хүргэн юм. Асуудал шалгагдаж эхэлсний дараа манай эхнэр Ц.******* “Б.ыг ажилд оруулахад хахууль өгсөн асуудлаар шалгагдаж байна. Анх Б.ыг ажилд ороход Н.*******аар дамжуулж оруулсан “ гэж хэлсэн. Манай эхнэр Ц.******* нь манай гэрийн санхүүг барьж мөнгийг зарцуулдаг. Би бодохдоо “ тийм хурдан ажилд орохгүй, хэн нэгэнд хахууль өгч байж ажилд орсон байх, түүнийг манай эхнэр Ц.******* надаас нууж байна л “ гэж бодсон. Надад манай эхнэр Ц.******* уг 4 сая төгрөгийг Н.*******ад өгсөн гэж хэлсэн. Харин Н.******* нь М.*******д өгсөн эсэхийг би мэдэхгүй... гэх мэдүүлэг ( 2-р хх ийн 10-12 дугаар тал) 1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Төмөрхуягийн өгсөн... Ц.******* нь миний төрсөн эгч. Ц.*******гийн хувьд манай ээжийн ааваар овоглодог. Манай эгч Ц.******* нь 2019 оны 09 дүгээр сарын эхээр надад мөнгө хэрэгтэй байна гэхээр нь ХААН банкнаас малчны зээл аваад шимтгэл нь хасагдаад 1900000 төгрөгийг эгчийнхээ данс руу шилжүүлсэн. Уг зээлийг төлж өгөөгүй. Харин зээлд төлөх мөнгийг эхлээд төлж байгаа, үлдсэнийг нь төлж өгнө гэсэн. Харин 2019 оны сүүлээр Б.ыг ажилд оруулахад хахууль өгсөн асуудлаар шалгагдаж байгаа талаар хэлсэн. Би тухайн мөнгийг хахуульд өгнө гэсэн бол мөнгө зээлэхгүй байсан. Би тухайн мөнгийн Ц.******* эгчийн данс руу шилжүүлсэн. Би өөрийн дансны дугаарыг мэдэхгүй... гэх мэдүүлэг ( 2-р хх- ийн 14-15 дугаар тал) 1.19 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.гийн өгсөн... 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд ээлжийн амралттай Улаанбаатар хотод байсан. Тэр хугацаанд Цагдаагийн газрын даргын үүргийг дэд дарга, цагдаагийн хошууч Н. түр орлон гүйцэтгэж байсан. Энэ хугацаанд цагдаагийн газрын Дотоодын цэргийн тусгай салааны харуулчин албан тушаалын орон тоо гарсан. Дэд дарга цагдаагийн хошууч Н. утсаар холбогдож ... орон тоо гарсан тул нөөцөд байгаа иргэдээс томилуулах зөвшөөрөл авахаар ЦЕГ-т албан тоот хүргүүлэх үү ... гэж асуухад нь нөөцөд байгаа иргэдээс томилогдох зөвшөөрөл албан тоот хүргүүл гэдгийг хэлсэн. Түүнээс нэр цохиж хэлээгүй. Үүнээс 2-3 хоногийн дараа Н. ... Б.ын томилох зөвшөөрөл ирлээ “ гэж танилцуулсан. Би дэд даргад томилох зөвшөөрөл ирсэн тул томилох тушаалыг төслөөр над руу танилцуул гээд, би танилцая гэж хэлээд тушаалын төсөлтэй танилцаад ... наад хүнээ ажилд оруулчих, би тушаалаа очоод баталгаажуулъя... гэж хэлсэн. Үүний дагуу Б. нь ажилдаа томилогдож, ажил үүргээ гүйцэтгэсэн ба ээлжийн амралт дууссаны дараа би тушаал дээр гарын үсэг зурж баталгаажуулсан. М.******* нь Б.ыг ажилд томилуулах талаар надад танилцуулсан, санал хүсэлт гаргасан, гуйсан ямар ч яриа бидний дунд болоогүй. Мөнгө төгрөг өгсөн авсан асуудал огт байхгүй. Би Б. гэдэг хүнийг танихгүй. Цагдаагийн газрын даргын ажил үүргээр бол Цагдаагийн байгууллагад орох Төрийн албаны шалгалтад тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн иргэдээс ЦЕГ-ын Хүний нөөцийн хэлтэсээс зөвшөөрөл ирсэн тохиолдолд Цагдаагийн газрын дарга томилох боломжтой. Тэрнээс уг шийдвэрийг Цагдаагийн газрын дарга дур мэдэн бие дааж шийдвэр гаргах боломжгүй. Би М.******* нь Б.аас мөнгө төгрөг авсан асуудлын талаар мэдэхгүй. ЦЕГ-ын Дотоод хяналт, шалгалтаас ирж шалгах үед энэ асуудлын талаар мэдсэн. М.Саруул- Эрдэнэ нь Б.аас хахууль авсан, мөнгө эд зүйл авсан гэх асуудлыг мэдэж байсан бол би томилохгүйгээр холбогдох газар нь уламжлах байсан. Б.ыг ЦЕГ-ын Хүний нөөцийн хэлтсээс зөвшөөрлийг үндэслэж тушаал гаргаж, журмын дагуу томилсон учраас миний гаргасан тушаал шийдвэр үндэслэлтэй ... гэх мэдүүлэг ( 2-р хх- ийн 16- дугаар тал) 1.20 Ахадын Төмөрхуягийн ХААН банкны 54129608 тоот дансанд зээл олголтоор 2019 оны 09 сарын 04-ний өдөр төгрөгний орлого орсон, мөн 09 сарын 04-ний өдөр 54103157 тоот дансруу 1978000 төгрөгийг Төмөрхуягаас 98435702 гэсэн утгаар шилжүүлсэн тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга ( 2-р хх ийн 29 дүгээр тал) 1.21 *******гийн *******гийн ХААН банкны 54103157 тоод дансанд 2019 оны 09 сарын 04-ний өдөр *******гаас төгрөг, мөн Төмөрхуягаас 98435702 гэсэн утгатайгаар 1978000 төгрөгний орлого тус тус орсон, мөн тухайн данснаас 2019 оны 09 дүгээр сарын 05-нд 50284933 тоод дансруу 11.17 цагт 98241760 гэсэн утгаар төгрөг, мөн 2019 оны 09 дүгээр сарын 06-нд 50284933 тоот данс руу 09.31 цагт 98241760 гэсэн утгаар төгрөгийг тус тус шилжүүлсэн тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга ( 2-р хх- ийн 30 дугаар тал) 1.22 93210101 дугаарыг 881027 , эр, , -10-27- сум баг 6-14 тоот, гийн *******, дугаарын эзэмшлийн мэдээлэл ( 2-р хх- ийн 33 дугаар тал) 1.23 – Мөнх- Очир *******- , – *******, 881027, 94655533- Болд БД 96040216, 99931727 Лхагважав БД 89041102 – гэх дугаарын мэдээлэл, мөн - -2019-08-26-2, 2019-08-28 –нд 2 удаа, 2019-09-06 ны өдөр 11.57 цагт , мөн 15.02 цагт 2 удаа ярьсан мэдээлэл, 2019-09-08-, 2019-09-09- тус бүр нэг удаа ярьсан, 2019-09-10 нд нэг удаа, 2019-09-13 – 1 удаа, ( 2-р хх- ийн 71, 88, 94, 95, 96 дүгээр тал ) 1.24 дугаарын регистртэй ******* овогт *******ын Саруул- Эрдэнэ “ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” ( 2-р хх ийн 3 дугаар тал) 1.25 881027 дугаарын регистртэй Тавинаахан овогт гийн ******* “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” ( 2-р хх- ийн 4 дүгээр тал) 1.26 БД дугаарын регистртэй оорцог овогт *******гийн ******* “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” ( 2-р хх- ийн 5 дугаар тал) 1.27 БД дугаарын регистртэй оорцог овогт *******гийн *******гийн иргэний үнэмлэхний лавлагаа ( 2-р хх- ийн 191 дүгээр тал) 1.28 дугаарын регистртэй ******* овогт *******ын Саруул- Эрдэний иргэний үнэмлэхний лавлагаа ( 2-р хх- ийн 197 дугаар тал) 1.29 881027 дугаарын регистртэй Тавинаахан овогт гийн *******ын иргэний үнэмлэхний лавлагаа ( 2-р хх- ийн 205 дугаар тал) 1.30 Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Н.*******ын яллагдагчаар өгсөн... Би 2019 оны 08 дугаар сарын сүүлээр М.******* даргын өрөөнд байхдаа өөрийн эхнэрийн хамаатан Б. гэх залууг аймгийн Цагдаагийн газрын хүний нөөцөд байдаг талаар хэлээд Б.ыг ажилд оруулах талаар бодож байгаач гэж хэлсэн. Тэгэхэд М.Саруул- Эрдэнэ дарга судалж үзье гэж хэлсэн. Дараа нь М.Саруул- Эрдэнэ дарга Б.ыг дуудаж уулзсан байсан. 09 сарын 04-ний өдөр М.Саруул- Эрдэнэ дарга намайг өрөөндөө дуудаад “ Энэ хүн чинь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн хүний нөөцөд бүртгэлтэй байдаг юм байна шүү “ гэж хэлсэн. Тэгэхээр нь хэдэн төгрөг хэрэгтэй бэ гэхэд М.******* дарга 4 сая төгрөг хэрэгтэй гэж надаас шаардсан. Энэ талаар Б.т хэлж болохгүй түүний ээжид хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд Б.ын ээжид энэ талаар хэлсэн. Ц.******* эгч ажилтай болж байвал, би мөнгийг нь олж өгч болно гэж хэлсэн. Ц.******* эгч хэлснээрээ 4 сая төгрөг олж манай эхнэрийн дансанд шилжүүлсэн. Би 2019 оны 09 сарын 06-ны өдөр Баасан гаригт аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга М.*******тэй түүний ХОҮ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёото харьер маркийн тээврийн хэрэгсэл дотор орж уулзсан. Машинд нь уулзахдаа 3 сая төгрөг, 10 мянгатын нэг боодол, 20-тын нэг боодол мөнгийг өгсөн. Яг дэвсгэртийг сайн санахгүй байна. Би М.******* даргын машинд орж суугаад 3 сая төгрөгийг бэлэн өгөхөд надаас 1 сая төгрөг яасан бэ гэж асуусан. Тэгэхээр нь манай эхнэр урьд нь зээл авсан 2 сая төгрөгнөөс нэг сая төгрөгийг суутгаад авчихлаа гэж хэлсэн. Уг нь М.******* дарга надаас 2 сая төгрөгийг сарын хугацаатай зээлж авсан. Тухайн үед сарын хугацаа нь болж эхнэр М.Саруул Эрдэнэ даргыг зээлсэн мөнгөө өгөхгүй байна гэж уурлаж эхэлсэн байсан. Машинд сууж байхад М.******* дарга нэг сая төгрөг дутуу байна гэж уурлаж байгаад надаас 3 сая төгрөгийг аваад машиныхаа голын хайрцаганд хийсэн. Би нэг сая төгрөгийг өмнөх зээлдүүлсэн сая төгрөгөндөө суутгаад авсан. Би 2019 оны 09 сарын 06-ны өдөр 3 сая төгрөгийг өөрийн төрсөн эгч Н.Базаррагчаад өгсөн зүйл байхгүй. Эхнэрээсээ айгаад түүнд тэгж ойлгуулсан. Эхнэрээсээ айгаад арга ядсандаа тэгж хэлсэн... гэх мэдүүлэг ( 3-р хх- ийн 24-26 дугаар тал) 1.31Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч М.Саруул-Эрдэнийн яллагдагчаар өгсөн... Би огноог санахгүй байна. Би 2019 оны 09 дүгээр сарын эхээр Сод авто засварын газрын урд талд өөрийн ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор цагдаа Н.*******тай уулзсан. Тухайн үед мөнгө авсан, Б.аас хахууль өгөхийг шаардсан зүйл байхгүй. Харин Н.******* нь 2019 оны 08 дугаар сард надтай уулзаад “ манай төрөл садангийн Б. гэх залуу байгаа, нөөцөд бүтгэгдсэн байгаа, түүнийг томилуулах тал дээр дэмжлэг, туслалцаа үзүүлээч“ гэж хэлж байсан. Н.*******ыг надад тэгж хэлэхээр нь Цагдаагийн газрын дэд дарга Н.тай уулзаж “орон тоо байна уу, Б. гэж нэг залуу нөөцөд бүртгэгдсэн байгаа юм байна, түүнийг томилуулахад туслаач“ гэж хэлсэн. Тэгээд би Н. даргатай уулзаад Б.ын регистрийн дугаар, нэр овгийг цаасан дээр бичиж өгсөн санагдаж байна. Тэгээд хэсэг хугацааны дараа 7-10 хоногийн дараа Б.ыг томилогдохоор болчихлоо гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Н.*******ад “Б.ыг дүрэмт хувцастай ирүүлээрэй, мэдэгдэл нь ирсэн байна, тушаал уншигдах юм байна” гэж хэлсэн. Н.******* маргааш өглөө нь бэлэн байлгана гээд Б. ажилдаа томилогдсон. Н.*******тай 2012-2013 онд хамт ажиллаж байсан, 2019 оны 08 дугаар сард надтай уулзсан, бид хоёр нэг сумынх гэдгээ мэдсэн. Би Н.*******аас 2019 оны 08 дугаар сарын дундуур 2 сая төгрөгийг зээлж авсан. Би тухайн үед Транскапиталаас 8 сая төгрөгний зээл аваад 500000 төгрөгийг нь өгсөн. 1.5 сая төгрөгийг өгөөгүй өртэй байгаа. Би тухайн үед аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга ажилтай байсан. Би Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргын хувьд тус тасагт цагдаагаар томилогдох гэж байгаа хүний спорт, авьяас, бие бялдар, хүмүүжил, бусадтай харилцаж байгаа харилцааны чадвар зэргийг урьдчилан судалж үздэг. Тасгийн дарга нар зөвлөлийн гишүүн байдаг. Би тухайн үед даргын зөвлөлийн гишүүн байсан. Тус цагдаагийн газрын дарга нь шинээр цагдаагаар томилогдох хүнийг зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлдэг. Зөвлөлийн хурлаар оруулахдаа тасгийн даргын саналыг харгалзан үздэг. Тухайн үед би харьер маркийн машинтай, Н.******* харьер маркийн машинтай байсан. Н.*******тай уулзахдаа түүний машины амартизаторыг сольж гаргасан бол өгч байгаач гэж уулзсан. Н.*******аас мөнгө авсан асуудал байхгүй. Мөнгө авсан гэж хэлж байгаа бол намайг гүтгэж байна... гэх мэдүүлэг ( 3-р хх- ийн 42-46 дугаар тал) 1.32 Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ц.*******гийн яллагдагчаар өгсөн... Миний хүү Б. нь 2019 оны 09 дүгээр сарын 10-ны үеэр аймаг дахь Цагдаагийн газарт шүүхийн харуулын цагдаагаар ажилд орсон. Шүүх дээр л ажилладаг байсан. Би 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Л.гийн данс руу 4 сая төгрөг шилжүүлсэн. Тухайн мөнгийг өөрийн хүү Б.Болдын хуриманд зарцуулах гэж шилжүүлсэн. Би Н.*******ад “ Миний хүү Б.ыг ажил оруулахын тулд мөнгө хэрэгтэй болбол чиний эхнэр Л.гийн данс руу шилжүүлсэн 4 сая төгрөгнөөс хэрэглээрэй “ гэж хэлсэн. Н.******* надад Б.ыг Улаанбаатар хотоос аймаг руу шилжүүлэхэд мөнгө төгрөг хэрэгтэй болж магадгүй гэж хэлсэн. Хэн тэгж хэлснийг мэдэхгүй. Би 2 сая төгрөгийг өөрийн төрсөн дүү А.Төмөрхуягаас зээлж аваад Л.гийн данс руу шилжүүлсэн. Үлдсэн 2 сая төгрөгийг өөрийн хадам ээжийн тэтгэвэрийн зээл авч Л.гийн данс руу шилжүүлсэн ... гэх мэдүүлэг ( 3-р хх- ийн 58-61 дүгээр тал) 1.33 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Базаррагчаагийн өгсөн... Би 2019 оны 08 дугаар сард төрсөн дүү Н.*******аас 3 сая төгрөг зээлэх боломж байна уу гэж асууж байсан. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 6-7 оны орчим аймагт байхад 3 сая төгрөг авах уу гэж асуухаар нь авъя гээд тухайн мөнгийг манай цех дээр авчирж өгсөн. Би тухайн мөнгийг өөрийн үйл ажилллагаандаа зарцуулаад 2 сая төгрөгийг өгөөд нэг сая төгрөгийг өгөөгүй байгаа. Би тухайн үед өөрийн хүргэн Батмөнхийн Истана маркийн машинтай явсан. аймаг болон сумаар ажилтай явсан. аймагт 20 гаруй хоносон... гэх мэдүүлэг ( 3-р хх- ийн 88-92 дугаар тал) 1.34. гийн Базаррагчаагийн ХААН банкны 50144361 дугаартай дансны ... 2019 оны 09 сарын 02-ноос 09- ний өдрүүдэд 500000 төгрөг, 330000 төгрөг орлого орсон мэдээлэл авагдсан. Харин 2019-09-19- 5845557011 тоот данснаас гэсэн утгатайгаар 200000 төгрөгний орлого орсон ... мэдээлэл бүхий депозит дансны дэлгэрэнгүй хуулга ... ( 3-р хх- ийн 107 дугаар тал) 1.35. аймгийн Цагдаагийн газрын 2020 оны 10 дугаар сарын 21- ний өдрийн 46-б/ 1699 дугаартай ... Тус цагдаагийн газраас 2019 оны 3, 4 дүгээр улиралд цагдаа орон тоонд нөөцөд авагдсан иргэдийн талаархи мэдээлэл хүргүүлэв... ийн Даваасамбуу, Баянмөнхийн , гийн , Ганболдын Бат, Ванчинхүүгийн Сумъяа, Батзоригийн Баасанцэрэн, Пүрэвсүрэнгийн Отгонцэцэг, Батболдын Буянзаяа, Туяахүүгийн Адъяатөмөр, Энхбаатарын Даваадалай, Лхагвын Дугар нарын мэдээлэл хүргүүлсэн албан тоот ... ( 3-р хх- ийн 238-242 дугаар тал) 1.36 аймаг дахь Цэргийн гавъяаны одонт Цагдаагийн газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/67 дугаартай .... Томилох тухай ... Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн 2019/143 дугаартай зөвшөөрлийн дагуу ажлын байрны сул орон тооны сонгон шалгаруулалтад тэнцэж, төрийн албаны зөвлөлийн 20 оны 07 дугаар тогтоолоор нөөцөд бүртгэгдсэн гийн *******ыг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эргүүлийн цагдаагаар томилж, Монгол улсын Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан “ Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох , бууруулах, хураан авах, сэргээх журам”-д зааснаар цагдаагийн дэд ахлагч цол олгон ахлагчийн бүрэлдэхүүнд оруулсугай... гэх тушаал ( 4-р хх- ийн 57 дугаар тал) 1.37 Яллагдагч Н.*******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл гэрэл зураг ( 4-р хх- ийн 58-60 дугаар тал) 1.38. М.Саруул-Эрдэнийн , Н.*******ын дугаарын яриа, захидал/ мессеж/- ын мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл (-р хх- ийн 61-63 дугаар тал) 1.39 Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэд салбар зөвлөлийн 20 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаартай ... Нөөцийн жагсаалтад бүртгэх тухай ... Цагдаа , дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд ажиллах хүсэлт гаргасан иргэдээс авсан мэргэшлийн шалгалтад тэнцсэн хавсралтад заасан нэр бүхий 495 иргэнийг “ Цагдаа дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалт”-д бшргэж, нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдийг онооны дэс дараалал баримтлан цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас зарласан ажлын байр / албан тушаал/-д зохих журмын дагуу томилуулахыг Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Баясгаланд үүрэг болгосон ... тогтоол ( 5-р хх- ийн 28 дугаар тал) 1.40 Цагдаа, дотоодын цэргийн байгуууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалт... жагсаалтын 194- 202-т Цагдаагийн газар, хэв журмын цагдаагийн нөөцөд ийн 59.7, гийн - 53.2, ын - 57.52, ын - 67.4, гийн – 55.1, ын - 60.8, ын – 54.4, ын – 54.1 , мөн жагсаалтын 424-430-д аймгийн ДЦ тусгай салаа, харуулчин орон тоонд гийн -57.4, ы - 63, ын - 55.6, гийн - 57.7, гийн *******- 59.8, ийн 68.9, гийн – 52.2 тус тус бүртгэгдсэн тухай бүртгэлийн жагсаалт ( 5-р хх- ийн 28-43 дугаар тал) 1.41 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч гийн ийн өгсөн... Би Цагдаагийн байгууллагад орох хүсэлтээ 2019 оны 08 дугаар сард аймагт байхдаа өгч шалгалтад орж тэнцсэн боловч хүлээгээд ярихгүй байхаар нь 2020 оны 06 дугаар сард Улаанбаатар хотод гэр бүлийн хамт нүүж ирээд амьдарч байна. Би цагдаагийн байгууллагын вэб сайт руу ороод миний нэг байсан тул өөрийгөө тэнцсэнийг мэдсэн. Миний хувьд тэтгэвэрт гарахад 5 жил дутуу байсан тул ярьсан бол орох л байсан. Над руу яриагүй болохоор аргаа бараад эхнэр хүүхдийн хамт нүүж ирсэн байгаа. Мэдээж хэрэг гомдолтой байгаа. Ажилд орох гээд явж байхад нэг нөхөр танил талаараа яриулаад миний урдуур орж ажилд томилогдвол хэнд ч гэсэн гомдолтой шүү дээ. Би хар багаасаа 10 дугаар анги төгсөөд цагдаагаар орсон. Чаддаг бол төрдөө орж ажиллаад тэтгэвэрээ тогтоолгомоор байна... гэх мэдүүлэг ( 5-р хх- ийн 49 дүгээр тал) 1.42 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Батын өгсөн... 2019 онд нөөцөд байгаагүй. Би цагдаагаар анх ажилд орохдоо аймгийн Цагдаагийн газраар судлагдаад 2019 оны 09 дүгээр сард Хууль сахиулах их сургуулийн цагдаагийн курст элсэн суралцаж төгсөөд 2020 оны 02 дугаар сарын 14 - ны өдөр аймгийн Цагдаагийн газрын дарга Даваасүрэнгийн тушаалаар аймаг дахь Цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл хүлээн авагч цагдаагаар томилогдон ажиллаж байна... гэх мэдүүлэг ( 5-р хх- ийн -52 дугаар тал) 1.43 Мөрдөн шалгах ажиллагаан гэрч Б.Баасансүрэнгийн өгсөн... Би 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэл Хууль сахиулах их сургуулийн ахлагчийн курст суралцаж төгссөн, 2020 оны 05 дугаар сарын 04- ний өдөр Цагдаагийн дарга Даваасүрэнгийн тушаалаар аймгийн Цэцэг сумын цагдаагаар томилогдсон... гэх мэдүүлэг ( 5-р хх- ийн 54-55 дугаар тал) 1.44 аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 11- ний өдрийн 81 дугаартай ... Эд хөрөнгө битүүмжлэх тухай ... Эрүүгийн 1936003380091 дугаартай хэрэгт яллагдагч Н.*******ын / 881027/ өмчлөлийн арлын дугаар бүхий 89-69- ХОҮ улсын дугаартай Тоёота приус маркын тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн .... тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг ( 5-р хх- ийн 69-73 дугаар тал) 1.45 аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 11- ний өдрийн 80 дугаартай ... Эд хөрөнгө битүүмжлэх тухай ... Эрүүгийн 1936003380091 дугаартай хэрэгт яллагдагч М.Саруул- Эрдэнийн / / өмчлөлийн арлын дугаар бүхий - ХОЕ улсын дугаартай тоёота приус маркын тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн .... тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг ( 5-р хх- ийн 75-82 дугаар тал) 1.46 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Саруул-Эрдэнийн өгсөн... Миний бие 20 оны 05 сарын 22-ны өдөр аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн томилогдоод, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас халагдсан. Учир нь Авлигатай тэмцэх газраас намайг гэмт хэрэгт холбогдуулж шалгасан. Миний бие Н.*******тай уулзсан байдаг боловч ямар нэгэн мөнгө төгрөг, хахууль, шан харамж аваагүй, авахыг шаардаагүй байгаа. Яллах дүгнэлт дээр Б.ыг аймаг дахь Цагдаагийн газарт ажилд оруулах ашиг сонирхлыг хангах зорилгоор албаны чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолтын 2.6-д заасан тасгийн бүтэц орон тоод шаардагдах хүн хүч, тусгай хэрэгслийн судалгааг хийж шийдвэрлүүлэх, ажлыг зохион байгуулах, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний үндсэн дээр Ц.ийн хүү Б.ыг аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журмын тасгийн харуулын цагдаагаар судалж холбогдох материалыг хүргүүлсэн гэж байна. Миний хувьд иргэнийг цагдаагийн байгууллагад цагдаагаар томилох эрх бүхий албан тушаалтан биш гэдгийг анхнаасаа хэлж байсан. Би Н.*******аас мөнгө төгрөг авч байгаагүй, яагаад Н.******* надад мөнгө төгрөг өгсөн гэж мэдүүлж байгааг мэдэхгүй байна. Зөвхөн Н.*******ын мэдүүлгээр намайг яллаад байгаад би гомдолтой байна. 1.47 Шүүхийн хэлэлцүүлэгт Н.*******ын өгсөн... Миний бие 2019 оны 08 сард аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаагаар ажилд орсон. Манай эгч од бууз баншны цех оруулж ирж байсан. Эгч надаас урьд нь мөнгө байвал зээлж байгаа ч гэсэн. Манайх хүнсний дэлгүүр ажиллуулдаг бөгөөд би эхнэрээсээ надад мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд 3,000,000 төгрөгийг аваад гарсан. Авч гараад явж байтал М.******* дарга зогсож байсан. Тэгээд би очиж уулзчихаад гараад явсан. Би эгч рүүгээ залгаад 3,000,000 төгрөгөө захын доод талд эгчдээ өгсөн. Бусдаар би М.*******д мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Намайг шортныхоо халаасанд 3,000,000 төгрөг хийгээд М.Саруул-Эрдэнийн машинд суухаар М.*******д уг мөнгийг өгчихлөө гэж ойлгосон юм шиг байна. Манай эхнэр ах дүү дотроо мөнгө зээлэх үнэхээр дургүй. Дандаа хэрүүл гардаг. Би эгчид боломж гарвал танд зээлье гэж хэлж байсан. Хамгийн гол нь би эхнэртээ хэнд өгөх гэж байгаа талаар хэлэлгүй мөнгө авч явсан нь буруудсан. Тухайн үед Б.ын ах нь хурим хийх гэж байсан бөгөөд 4,000,000 төгрөгөөр хуримын ачаа тавилга, хуримын бүхий л зүйлсийг аваад ачаад явуулсан. 3,000,000 төгрөгийг би эгчдээ өгсөн. Харин 2,000,000 төгрөгийг М.*******д бизнесийн зориулалтаар зээлүүлж, буцаагаад авсан. Бусдаар надад М.*******д мөнгө төгрөг өгсөн авсан зүйл байхгүй. 1.48 Шүүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******гийн өгсөн... Манай дүү 4,000,000 төгрөг өгсөн. Уг мөнгөөр тавилга авч явуулсан. Би гийн дансруу 4.000.000 төгрөг шилжүүлээд дээрх мөнгөөр тавилга өгч явуулсан байсан ... гэх мэдүүлэг зэрэг болно. Хэргийн үйл баримтын талаар: 1.Шүүгдэгч М.******* нь Нийтийн албан тушаалтан буюу аймаг Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ажиллаж байхдаа тухайн тасагт эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан Н.*******тай уулзсан, түүнээс 2 сая төгрөг зээлж авсан, нэг нутгийнх аймгийн сумынх гэдгээ мэдэлцсэн. Улмаар Н.******* нь тасгийн ажиллаж байсан М.*******д Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэд салбар зөвлөлийн 20 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаартай тогтоолоор нөөцийн жагсаалтад бүртгэлтэй өөрийн эхнэрийн хамаатан Ц.*******гийн хүү Б.ыг аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт цагдаагаар томилуулахад туслуулах хүсэлтийг тавьсан, тухайн хүсэлтийг М.Саруул- Эрдэнэ нь аймгийн Цагдаагийн газрын даргын үүргийг түр орлож байсан дэд дарга, хошууч Н.д уламжилсан. Н. нь холбогдох газруудад хүсэлтээ илгээж албан тоотыг явуулснаар Б.ыг томилох зөвшөөрлийг авсны үндсэн дээр аймаг дахь Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 10 - ны өдрийн Б/70 дугаартай ... Томилох тухай ... Цагдаагийн Ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн 2019/157 дугаартай зөвшөөрлийн дагуу ажлын байрны сул орон тооны сонгон шалгаруулалтад тэнцэж, Төрийн албаны зөвлөлийн 20 оны 07 дугаар тогтоолоор нөөцөд бүртгэгдсэн гийн ыг 2019 оны 09 дүгээр сарын 10- ны өдөр харуулын цагдаагаар томилж, Монгол улсын Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан “ Цагдаагийн бага, дунд, ахлах, цол олгох, бууруулах хураан авах, сэргээх журам”-д зааснаар цагдааагийн дэд ахлагч цол олгон ахлагчийн бүрэлдэхүүнд оруулсугай, Цагдаагийн дэд ахлагч Б.ын цалинг ТТ-7 сүлжээний 1 дэх шатлалаар, цолны нэмэгдэлийг 25 хувиар, онцгой албаны нэмэгдэлийг 25 хувиар тогтоож, цалинжуулахыг няглтан бодогч Д.ид даалгасугай... гэх тушаалаар Б. нь харуулын цагдаагаар томилогдсон. 2.Улмаар М.******* нь Б.ыг цагдаагаар томилуулахын тулд 4 сая төгрөгтэй хэрэгтэй талаар шүүгдэгч Н.*******ад хэлсэн, Н.******* нь Б.ын ээж Ц.*******д “ ыг аймгийн Цагдаагийн газарт томилуулахад 4 сая төгрөг хэрэгтэй “ гэснийг хэлж, шүүгдэгч Ц.******* нь өөрийн төрсөн дүү А.Төмөрхуягаас 1980000 төгрөг, мөн хадам ээжийнхээ тэтгэвэрийн зээл төгрөг тус тус авч Н.*******ын эхнэр Л.гийн данс руу 4 сая төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 04, 05 ны өдрүүдэд 2 сая төгрөгөөр 2 удаа шилжүүлсэн, Н.******* нь эхнэр Л.гийн данснаас 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төгрөгийг бэлнээр гаргуулан авч, М.*******д аймгийн сумын Сод авто засварын газрын дэргэд түүний тоёота харьеар маркийн тээврийн хэрэгсэл дотор нь уулзаж өгсөн. Мөн өөрийн урьд зээлдүүлсэн 2 сая төгрөгнийхээ 1 сая төгрөгийг суутган авсан талаараа хэлсэн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Саруул- Эрдэнийн санал болгосон 4 сая төгрөгийг өгсөн хэргийн үйл баримт тогтоогдсон. 3. Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын хувьд шүүгдэгч М.Саруул Эрдэнэ нь Б.т ямар нэгэн давуу байдлыг бий болгоогүй, Н.******* болон шүүгдэгч Ц.******* нараас Б.ыг цагдаагаар томилуулахын тулд 4 сая төгрөгний хахууль аваагүй гэж мэтгэлцсэн боловч шүүгдэгч М.*******, Н.*******, Ц.******* нарын ... Б.ыг аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт харуулын цагдаагийн томилуулахын тулд ... шүүгдэгч М.Саруул- Эрдэнэ нь 4 сая төгрөгний хахууль авсан, Н.******* нь шүүгдэгч Ц.*******гийн 4 сая төгрөгний хахууль өгөх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлсэн. Шүүгдэгч Ц.******* нь Н.*******аар дамжуулан шүүгдэгч М.*******д 4 сая төгрөгний хахууль өгсөн гэмт хэрэг нь шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх үзсэн болно. 4. Шүүгдэгч нарт холбогдуулан прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий дээрхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан үнэлж үзэхэд: 1. Шүүгдэгч М.******* нь Нийтийн албан тушаалтан буюу аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ажиллаж байхдаа шүүгдэгч Ц.*******гийн хүү Б.ыг аймаг дахь Цагдаагийн газарт ажилд оруулах ашиг сонирхлыг хангах зорилгоор албаны чиг үүр буюу албан тушаалын тодорхойлолтын зорилго, зорилт, чиг үүргийн 2.6 дахь хэсэгт заасан тасгийн бүтэц, орон тоо, шаардагдах хүн хүч, техник, тусгай хэрэгслийн судалгаа хийх, шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлж, Ц.*******гийн хүү Б.ыг аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмын тасгийн харуулын цагдаагаар томилуулахаар судалж, холбогдох материалыг хүргүүлсний хариуд, өөрийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа ажилтай Н.*******аар дамжуулж, 4000000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж, 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр иргэн Б.*******аар дамжуулан аймгийн сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт байрлах Барилгын материалын гадна өөрийн эзэмшлийн ХОҮ улсын дугаартай "Тоёота харриер загварын тээврийн хэрэгсэл дотор бэлнээр төгрөгийн хахууль авсан, өөрийн урьд зээлсэн 2 сая төгрөгнөөс нэг сая төгрөгийг суутгаж тооцсоныг мэдсэн. 2.Шүүгдэгч Н.******* нь нийтийн албан тушаалтан буюу аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаагаар ажиллаж байхдаа өөрийн эхнэрийн хамаатан Ц.*******гийн хүү Б.ыг ажилд оруулж өгөх ашиг сонирхлыг хангах зорилгоор өөрийн ажиллаж буй тасгийн дарга М.*******д санал болгох, М.Саруул-Эрдэнийн Б.ыг цагдаагаар томилуулах талаар судалж томилуулахаар шийдвэрлэснийх нь хариуд 4000000 төгрөгийн хахууль өгөхийг Ц.*******гаас шаардсаныг гүйцэлдүүлж, Ц.*******гаас 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төгрөг, 09 дүгээр сарын 05-ны өдөр төгрөг, нийт 4000000 төгрөгийг өөрийн эхнэр Л.гийн Хаан банкин дахь 50284933 тоот 2 дансаар дамжуулан , аймгийн сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны 5866 салбараас Л.гээр бэлнээр төгрөгийг гаргуулан авч тус банкны эсрэг талд байрлах Барилгын материалын дэлгүүр, Сод авто засварын гадна М.Саруул Эрдэнийн эзэмшлийн ХОҮ улсын дугаартай "Тоёота харриер" загварын тээврийн хэрэгсэл дотор төгрөгийн хахууль өгөгч Ц.*******гийн нэрийн өмнөөс түүнд өгсөн, мөн өөрийн урьд зээлдүүлсэн 2 сая төгрөгнөөс нэг сая төгрөгийг суутгасан талаараа хэлж, Ц.*******гийн хахууль өгөх гэмт хэрэгт урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн. 3.Шүүгдэгч Ц.******* нь өөрийн хүү Б.ыг аймаг дахь Цагдаагийн газарт ажилд оруулах зорилгоор тус Цагдаагийн газрын Нийтийн хэв журмын тасгийн дарга М.Саруул-Эрдэнийн албаны чиг үүрэг буюу албан тушаалын тодорхойлолтын зорилго, зорилт, чиг үүргийн 2.6 дахь хэсэгт заасан... тасгийн бүтэц, орон тоо, шаардагдах хүн хүч, техник, тусгай хэрэгслийн судалгаа хийх, шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах... албан тушаалын байдалтай нь холбогдуулан, тус цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа ажилтай, өөрийн хамаатан Л.гийн нөхөр Н.*******аар дамжуулан 2019 оны 09 дүгээр сарын 004- ний өдөр төгрөг 09 дүгээр сарын 05-ны өдөр төгрөг нийт 4000000 төгрөгийг Л.гийн дансаар шижүүлэн өгсөн хахууль өгсөн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, Б.Болбаатарыг аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт цагдаагаар томилуулахын хүссэн албан бичгүүд, түүнийг тухайн албан тушаал томилсон тушаал, бусдаас мөнгө зээлсэн, тухайн мөнгийг шилжүүлсэн дансын хуулга, мөн тухайн цаг хугацаанд утсаар ярьсан талаархи ярианы мэдээлэл, банзнаас бэлэн мөнгө гарган авсан дансны мэдээлэл, яллагдагч Н.*******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж үзнэ. 4.Харин шүүгдэгч Ц.*******гийн 1-р хх – ийн 21-22 дугаар хуудас дахь гэрчээр өгсөн, мөн шүүгдэгч Н.Эрдэнбатын 1-р хх- ийн 58-60 дугаар хуудас дахь гэрчээр өгсөн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж, өмгөөлөгч оролцуулахгүйгээр мэдүүлэг авсан гэх үндэслэлээр уг мэдүүлгүүдийг нотлох баримтаар тооцохгүй байх хүсэлт гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар ... энэ хуулийн 5.3 дугаар зүйлд заасныг зөрчсөн ... үндэслэлээр хангаж шийдвэрлэсэн болно. 5. Мөн ( 5-р хх- ийн 49 дүгээр тал) дахь гийн ийн өгсөн... Би Цагдаагийн байгууллагад орох хүсэлтээ 2019 оны 08 дугаар сард аймагт байхдаа өгч шалгалтад орж тэнцсэн боловч хүлээгээд ярихгүй байхаар нь 2020 оны 06 дугаар сард Улаанбаатар хотод гэр бүлийн хамт нүүж ирээд амьдарч байна. Би цагдаагийн байгууллагын вэб сайт руу ороод миний нэг байсан тул өөрийгөө тэнцсэнийг мэдсэн. Миний хувьд тэтгэвэрт гарахад 5 жил дутуу байсан тул ярьсан бол орох л байсан. Над руу яриагүй болохоор аргаа бараад эхнэр хүүхдийн хамт нүүж ирсэн байгаа. Мэдээж хэрэг гомдолтой байгаа. Ажилд орох гээд явж байхад нэг нөхөр танил талаараа яриулаад миний урдуур орж ажилд томилогдвол хэнд ч гэсэн гомдолтой шүү дээ. Би хар багаасаа 10 дугаар анги төгсөөд цагдаагаар орсон. Чаддаг бол төрдөө орж ажиллаад тэтгэвэрээ тогтоолгомоор байна... гэх мэдүүлэгийг нотлох баримтаар тооцохгүй байх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь: гэрч С. нь аймгийн Цагдаагийн газрын 2019 оны 2, 3 дугаар улиралд цагдаагийн албан томилогдох иргэдийн нөөцөд байсан нь ... ( 3-р хх ийн 238-242 дугаар тал) дахь аймгийн Цагдаагийн газрын 2020 оны 10 дугаар сарын 21- ний өдрийн 46-б/ 1699 дугаартай ... Тус цагдаагийн газраас 2019 оны 3, 4 дүгээр улиралд цагдаа орон тоонд нөөцөд авагдсан иргэдийн талаархи мэдээлэл хүргүүлэв... ийн Даваасамбуу, Баянмөнхийн , гийн , Ганболдын Бат, Ванчинхүүгийн Сумъяа, Батзоригийн Баасанцэрэн, Пүрэвсүрэнгийн Отгонцэцэг, Батболдын Буянзаяа, Туяахүүгийн Адъяатөмөр, Энхбаатарын Даваадалай, Лхагвагийн Дугар нарын мэдээлэл хүргүүлсэн албан тоотоор тогтоогдож байх тул тухайн иргэнээс гэрчийн мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй гэж үзэж нотлох баримтаар тооцуулахгүй байх тухай хүсэлтийг хүлээн аваагүй болно. 6.Мөн шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нар шүүгдэгч Н.******* нь шүүгдэгч М.*******д төгрөг өгөөгүй, тухайн мөнгийг өөрийн эгч Н.Базаррагчаад өгсөн гэж мэтгэлзсэн боловч энэ нь ... ( 3-р хх- ийн 107 дугаар тал)-д авагдсан ... гийн Базаррагчаагийн ХААН банкны 50144361 дугаартай дансны ... 2019 оны 09 сарын 02-ноос 09- ний өдрүүдэд 500000 төгрөг, 330000 төгрөг орлого орсон мэдээлэл авагдсан. Харин 2019-09-19- 5845557011 тоот данснаас гэсэн утгатайгаар 200000 төгрөгний орлого орсон ... мэдээлэл бүхий депозит дансны дэлгэрэнгүй хуулгын баримтаар няцаагдаж байна. Тодруулбал: 2019 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр Н.******* өөрийн гэсэн утасныхаа дугаар бүхий гүйлгээний утгатайгаар эгч Н.Базаррагчийн дансанд 200000 төгрөгийг шилжүүлсэн мэдээлэл авагдсан. Гэрч Н.Базаррагчаа нь аймагт үйлдвэр үйлчилгээ эрхэлж байсан гэх боловч энэ талаархи баримт хэрэгт авагдаагүй, мөн шүүгдэгч Н.******* нь захын доод талд эгчдээ төгрөг өгсөн, эгч Н.Базаррагчаа нь намайг ажил дээрээ байхад авчирч өгсөн гэж зөрүүтэй мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт авагдсан. 7.Мөн гэрч Л.гийн дансны мэдээлэлээр Ц.*******гаас 2019 оны 09 дүгээр сарын 04, 05 ны өдрүүдэд 4 сая төгрөг шилжиж ирсэн, тухайн мөнгийг А.Төмөрхуягаас 1980000 төгрөг шилжсэн, мөн шүүгдэгч Ц.******* нь өөрийн хадам эхийн тэтгэвэрийн зээл авч төгрөг бүрдүүлэн тухайн мөнгийг өөрийн данснаас Л.гийн данс руу шилжүүлсэн, уг мөнгийг Л. данснаасаа бэлнээр төгрөгийг авч, өөрийн нөхөр Н.*******ад гарган өгч, уг мөнгийг шортныхоо карманд хийгээд Н.******* нь М.Саруул-Эрдэнийн машинд орсон талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгээр хэргийн үйл баримт нотлогдсон гэж шүүх үзсэн болно. Хоёр: Шүүгдэгч нарын гэмт үйлдэлд хийсэн хууль зүйн дүгнэлт: 1.Хээл хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн, өгөх, авах хоёр талын ашиг сонирхлын үүднээс асуудлаа шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчдөг. Тухайн гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйлдлээ хийж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүйгээр хээл хахууль авснаар гэмт хэргийн бүрдэл төгсдөг ба Авилгын эсрэг НҮБ-ын конвенцид “Төрийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад байнга буюу түр хугацаагаар томилогдсон буюу сонгогдсон, цалинтай буюу цалингүй ажилладаг хүмүүс, төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг албан тушаалаас нь үл хамааран төрийн албан хаагч буюу нийтийн албан тушаалтан гэж үзэж авилгын сүбъектэд хамааруулдаг тул шүүгдэгч М.Саруул-Эрдэнийн аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн ажиллаж байхдаа шүүгдэгч Ц.*******гийн төрсөн хүү Б.ыг аймаг дахь Цагдаагийн газарт ажилд оруулах ашиг сонирхлыг хангах зорилгоор албаны чиг үүр буюу албан тушаалын тодорхойлолтын зорилго, зорилт, чиг үүргийн 2.6 дахь хэсэгт заасан тасгийн бүтэц, орон тоо, шаардагдах хүн хүч, техник, тусгай хэрэгслийн судалгаа хийх, шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлж, Ц.*******гийн хүү Б.ыг аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмын тасгийн харуулын цагдаагаар томилуулахаар судлуулж, холбогдох материалыг хүргүүлэхийг уламжилсаныхаа хариуд, өөрийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаа ажилтай Н.*******аар дамжуулж, 4000000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж, 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр иргэн Б.*******аар дамжуулан аймгийн сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах Барилгын материалын гадна өөрийн эзэмшлийн ХОҮ улсын дугаартай "Тоёота харриер загварын тээврийн хэрэгсэл дотор бэлнээр төгрөг авсан, шүүгдэгч Н.******* нь өөрийн урьд зээлсэн нэг сая төгрөгийг мөн тооцож байгаа талаараа хэлсэн, улмаар бусдаас 4 сая төгрөгний хахууль авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан... нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан ... гэх гэмт хэргийн шинжийг хангасан. 2.Мөн шүүгдэгч Н.*******ын аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаагаар ажиллаж байхдаа үедээ өөрийн эхнэрийн хамаатан Ц.*******гийн хүү Б.ыг ажилд оруулж өгөх ашиг сонирхлыг хангах зорилгоор өөрийн ажиллаж буй тасгийн дарга М.*******д санал болгох, М.Саруул-Эрдэнийн Б.ыг цагдаагаар томилуулах талаар судалж томилуулахаар шийдвэрлэсний хариуд 4000000 төгрөгийн хахууль өгөхийг Ц.*******гаас шаардсаныг гүйцэлдүүлж, Ц.*******гаас 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төгрөг, 09 дүгээр сарын 05-ны өдөр төгрөг, нийт 4000000 төгрөгийг өөрийн эхнэр Л.гийн Хаан банкин дахь 50284933 тоот 2 дансаар дамжуулан авч, 2019- оны 09 дүгээр сарын 06-ны өдөр аймгийн сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны 5866 салбараас Л.гээр бэлнээр төгрөгийг гаргуулан авч тус банкны эсрэг талд байрлах Сод авто засварын гадна М.Саруул-Эрдэнийн эзэмшлийн ХОҮ улсын дугаартай "Тоёота хариер" загварын тээврийн хэрэгсэл дотор төгрөгийг бэлнээр өгсөн, өөрийн урьд зээлдүүлсэн 2 сая төгрөгнийхөө өрөнд нэг сая төгрөгийг суутгасан талаараа хэлж, хахууль өгөгч Ц.*******гийн нэрийн өмнөөс түүнд 4 сая төгрөгний хахууль өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан... Бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, энэ гэмт хэргийг нийтийн албан тушаалтан үйлдсэн ... гэм хэргийн шинжийг хангасан. 3.Мөн шүүгдэгч Ц.*******гийн нь өөрийн хүү Б.ыг аймаг дахь Цагдаагийн газарт ажилд оруулах зорилгоор тус Цагдаагийн газрын Нийтийн хэв журмын тасгийн дарга М.Саруул-Эрдэнийн албаны чиг үүрэг буюу албан тушаалын тодорхойлолтын зорилго, зорилт, чиг үүргийн 2.6 дахь хэсэгт заасан... тасгийн бүтэц, орон тоо, шаардагдах хүн хүч, техник, тусгай хэрэгслийн судалгаа хийх, шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах... албан тушаалын байдалтай нь холбогдуулан, тус цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа ажилтай, өөрийн хамаатан П.гийн нөхөр Н.*******аар дамжуулан 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төгрөг 09 дүгээр сарын 05-ны өдөр төгрөг нийт 4000000 төгрөгийг шилжүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан... Бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн ... гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ. 4. Иймд шүүгдэгч М.Саруул- Эрдэнийг 2019 оны 09 дүгээр сарын 06- ны өдөр өөрийн хамт ажилладаг Н.*******аар дамжуулан шүүгдэгч Ц.*******гаас 4 сая төгрөгний хахууль авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан... нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан ... шүүгдэгч Н.*******ыг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн эхнэр Л.гийн данснаас шүүгдэгч Ц.*******гийн шилжүүлсэн 4 сая төгрөгнөөс төгрөгийг бэлнээр гаргуулан авч, өөрийн урьд зээлсэн 2 сая төгрөгнөөс нэг сая төгрөгийг нэмж, 4 сая төгрөгний хахуулийг шүүгдэгч М.Саруул- Эрдэнэд өгсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан... Бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, энэ гэмт хэргийг нийтийн албан тушаалтан үйлдсэн, хахууль өгсөн, шүүгдэгч Ц.*******г шүүгдэгч Н.*******аар дамжуулан шүүгдэгч М.*******д 4 сая төгрөгний хахууль өгсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан... Бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, хахууль өгсөн... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов. 5. Шүүгдэгч нарын үйлдсэн дээрхи гэмт хэрэгт холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.8 дугаар зүйийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч Н.*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэ хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байна. Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 1. Шүүгдэгч М.*******, Н.*******, Ц.******* нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь дугаарын регистртэй ******* овогт Мөнх- Очирын ******* “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” ( 2-р хх- ийн 3 дугаар тал), 881027 дугаарын регистртэй Тавинаахан овогт гийн ******* “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” ( 2-р хх- ийн 4 дүгээр тал), БД дугаарын регистртэй оорцог овогт *******гийн ******* “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” ( 2-р хх- ийн 5 дугаар тал) болон БД дугаарын регистртэй оорцог овогт *******гийн *******гийн иргэний үнэмлэхний лавлагаа (2-р хх- ийн 191 дүгээр тал), дугаарын регистртэй ******* овогт Мөнх Очирын Саруул-Эрдэний иргэний үнэмлэхний лавлагаа ( 2-р хх- ийн 197 дугаар тал), 881027 дугаарын регистртэй Тавинаахан овогт гийн *******ын иргэний үнэмлэхний лавлагаа ( 2-р хх- ийн 205 дугаар тал) зэрэг баримтуудаар тогтоогдож байна. 2.Шүүгдэгч М.*******, Н.*******, Ц.******* нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 3.Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 4.Шүүгдэгч М.*******, Н.*******, Ц.******* нар нь 2019 оны 09 дүгээр сарын 06- ны өдөр, хахууль өгөх, авах гэмт хэрэг үйлдсэн ба 2015 оны 12 дугаар сарын 30- ны өдөр шинчлэн найруулсан Эрүүгийн хуульд 2017 оны 05 дугаар сарын 11 ний өдөр өөрчлөлт оруулсан, мөн 2020 оны 01 дүгээр сарын 10 өдөр өөрчлөлт оруулсан байх тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэгдэхэд мөрдөгдөж байсан үеийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзсэн болно. 5. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан... үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрлөж байсан хуулиар тодорхойлоно... гэснийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын Саруул-Эрдэнийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний найман сая төгрөгөөр торгох ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар овогт гийн *******ад нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан сая төгрөгөөр торгох ял, мөн Эрүүгийнхуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйл 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******д нийтийн албанд томилоглох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан сая төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Саруул- Эрдэнэд оногдуулсан 8000000 төгрөгний торгох ял, шүүгдэгч Н.*******ад оногдуулсан 6000000 төгрөгний торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 6000000 төгрөгний торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тус тус тогтоож, Шүүгдэгч М.Саруул-Эрдэнийн шүүгдэгч Ц.*******гаас хууль бусаар авсан 4000000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлогод тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******эс 4 сая төгрөг гаргуулан улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэв. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Саруул- Эрдэнэ, Н.*******, Ц.******* нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч М.*******, Н.*******, Ц.******* нарт тайлбарлаж, шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ял, торгох ял, хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгч нарын оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болох , аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгав . Гурав: Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар 1.Шүүгдэгч М.Саруул- Эрдэнэ, Н.*******, Ц.******* нараас гаргуулах хохирол төлбөргүй болно. 2. Шүүгдэгч М.*******, Н.*******, Ц.******* нарт шүүхээс торгох болон эрх хасах ял, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсэн тул аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 81 дугаартай ... Эд хөрөнгө битүүмжлэх тухай ... тогтоолоор шүүгдэгч Н.*******ын / 881027/ өмчлөлийн арлын дугаар бүхий 89-69- ХОҮ улсын дугаартай тоёота приус маркын тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн, мөн аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 11- ний өдрийн 80 дугаартай ... Эд хөрөнгө битүүмжлэх тухай ... тогтоолоор шүүгдэгч М.Саруул-Эрдэнийн / /өмчлөлийн арлын дугаар бүхий ХОЕ улсын дугаартай тоёота приус маркын тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн .... тогтоолыг торгох ял, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр хэрэглэж, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгч Ц.*******гийн хувьд ногдох хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Ц.*******гийн 1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дугаар тал дахь гэрчээр өгсөн мэдүүлэг, мөн шүүгдэгч Н.*******ын 1 дүгээр хавтаст хэргийн 58-60 дугаар дахь гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтийг хангаж, гэрч С.ийн 5 дугаар хавтаст хэргийн 49 дүгээр тал дахь мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх хүсэлтийг хангахаас татгалзсугай. 2.Шүүгдэгч ******* овогт Мөнх- Очирын Саруул-Эрдэнийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч овогт гийн *******ыг нийтийн албан тушаалтан хахууль өгсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч ******* овогт *******гийн *******г хахууль өгсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Мөнх- Очирын Саруул- Эрдэнийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний найман сая төгрөгөөр торгох ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар овогт гийн *******ад нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан сая төгрөгөөр торгох ял, мөн Эрүүгийнхуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйл 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******д нийтийн албанд томилоглох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан сая төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан 8000000 төгрөгний торгох ял, шүүгдэгч Н.*******ад оногдуулсан 6000000 төгрөгний торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр, шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 6000000 төгрөгний торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай. 5.Эрүүгийн 1936003380091 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоногүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ц.*******гийн хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай. 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******эс 4000000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй. 7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******, Н.*******, Ц.******* нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч М.*******, Н.*******, Ц.******* нарт тайлбарлаж, шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ял, торгох ял, хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгч нарын оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болох , аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай. 8. Шүүгдэгч Н.*******ын / 881027/ өмчлөлийн арлын дугаар бүхий 89-69 ХОҮ улсын дугаартай Тоёота приус маркын тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн, аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 81 дугаартай ... Эд хөрөнгө битүүмжлэх тухай ... тогтоол, шүүгдэгч М.Саруул Эрдэнийн / / өмчлөлийн арлын дугаар бүхий ХОЕ улсын дугаартай Тоёота приус маркын тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 11- ний өдрийн 80 дугаартай ... Эд хөрөнгө битүүмжлэх тухай ... тогтоолыг тус тус торгох ял, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр хэрэглэсүгэй. 9. Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчин төгөлдөр болох ба шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА