Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар    2022/ШЦТ/54

 

 

 

 

 

 

 

 

2022          03           30                                                              2022/ШЦТ/54                                       

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ***даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ***,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ***

Шүүгдэгчийн өмгөөлөгч: *** /цахимаар/,

Шүүгдэгч: С.Б,

Шүүгдэгч: Ш.Э нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

*** прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б, Ш. нарт  холбогдох эрүүгийн***дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***

 

Монгол Улсын иргэн, ***

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

*** цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байсан Ш.Энхболд, хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан С.Б нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус сумын нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ийн байранд шалгалтын ажиллагаа явуулан илрүүлсэн зөрчлийг Цагдаагийн байгууллагын нэгдсэн бүртгэлд оруулалгүйгээр албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд БНХАУ-ын иргэн *** 3000 юань буюу 1.175.580 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

***хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б, Ш.Э нарт  холбогдох эрүүгийн ***дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ:

Ш.Э санал нэг байна. Бид хоёрыг бүлэглэсэн гэж үзээд байх юм, энэ хэрэгт Б, Э хоёр хамааралгүй гэж хэлээд байгаа. Тухайн үед би Заяатыг өрөөндөө оруулж ирээд биед нь байгаа эд зүйлсийг гаргаж ирсэн. Тэгэхэд 3,000 юань гарч ирсэн. Ми ми бодис тухайн үед “***” ХХК дээр очиход байсан. Түүнийг аваад явсан. Бид нар тэнд 3,000 юаниар торгосон зүйл байхгүй. Тухайн үед Заяат согтуу эрүүл нь мэдэгдэхгүй манарсан байдалтай яах вэ Монгол хэлээр хэл хазгай ярьж байгаа. Тэгээд орчуулагч, хэлмэрч олоод ир гээд явуулсан. Маргааш өглөө нь ирчихээд би паспортоо Өмнөговь аймаг авч яваад визээ сунгуулчихаад орчуулагч, хэлмэрч олоод ирье гэсэн би тухайн үед дарга цэрэгтээ хэлээгүй. Тэгээд Заяатыг явуулаад надад 3,000 юань, ми ми бодис байсан. Тэгээд хэд хоногийн дараа яваад алга болсон. Түүнээс хойш би “***” ХХК дээр 2-3 удаа очиход байгаагүй. Тэгээд энэ дээр бүлэглэсэн гэж үзээд байна. Хэрвээ бүлэглэсэн гэж үзэх юм бол Заяат дээр Б л бид гурав гурвуулаа тэнд очиж байсан. Яагаад бид хоёрыг бүлэглэсэн гэж үзээд байгаад гайхаж байна. Анхан шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцаасан. Тэгээд хэрэг дээр хийгдсэн зүйл байхгүй. Тухайн үед бид хоёрыг сургуульд сурч байсан уу гээд тиймэрхүү мэдүүлэг байдаг. Өөр зүйл байхгүй. Бид хоёрыг бүлэглэсэн гэж яллах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.        

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Э мэдүүлэхдээ:

Бид хоёрын холбогдсон гээд байгаа энэ асуудал 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр болсон. Тухайн өдөр мөрдөгч Б  Бя  бид гурав “***г” ХХК дээр очиж хяналт шалгалт хийсэн. Тухайн үед*** гэх нөхөр эрүүл биш согтуу байдалтай ямар ч өөрийгөө илэрхийлэх чадваргүй согтуу мансуурсан байдалтай байсан. Бид нар тухайн үед авчраад Б-ийн өрөөнд оруулаад шалгалтын ажиллагааг үргэлжлүүлээд Б-ийн өрөөнд үлдээгээд Б дараагийнхаа ажлыг бодсон байдаг. Үүний ард юу яригдаж байна вэ гэхээр 3,000 юань авсан гэсэн асуудал болоод байна. 3,000 юаниар тухайн өдөр торгуулсан асуудал биш. Бид нарт хуульд зааснаар тэр хүнийг торгох үндэслэл байхгүй. Тэр юань, паспорт биеэс нь гарч ирсэн. Биеэс нь гарч ирсэн зүйлийг Б хурааж авсан асуудал, тэгээд Заяат гэх хүн албаны шалгалтын хүрээнд хийгдсэн ажиллагааны явцад тайлбар авсан. Тэгээд Нандинжаргал хурандаа З-ыг ганцааранг нь өрөөнд суулгаж байгаад видео бичлэг хийсэн байдаг. тэр хүн бичлэг хийхдээ юу гэж хэлж зааж өгөөд бичлэг хийснийг би ч мэдэхгүй. Энд байгаа хүмүүс ч мэдэхгүй. Тэр нөхөр Монгол улсын иргэн биш гадаадын иргэн, тэнд мэдүүлэг өгч ярьж байхдаа мэдээж бид нарыг айлгаж ичээж сандаргаж чадсан юм чинь тэр хүнийг айлгах нь тэр хүмүүст юу ч биш. Биднийг албаны шалгалт ирээд хийхэд тэгсэн гээ биз дээ, ингэсэн гээ биз дээ гээд ерөөсөө өөрөө бараг зааж өгөөд илтгэх хуудас бичүүлж авсан. Илтгэх хуудасны хүрээнд надаас тайлбар бичүүлж авсан. Тухайн үед биднийг өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээр хангах талаар огт тайлбарлаагүй. Том том дарга нар шууд ирээд албаны шалгалт хийсэн. Тэр хүнийг өрөөнд оруулаад бичлэг хийгээд тайлбар авсан асуудлууд, тэр хүн айж ичсэндээ юу ярихаа ч мэдэхгүй. Бид нарыг тухайн үед албаны шалгалтын хүрээнд хийгдсэн тайлбар, илтгэх хуудсаар нотлох баримт хийгээд өнөөдөр яллаад зогсож байна. Яагаад тэр З гэх хүнийг гарахыг нь мэдсэн юм бол гарахаас нь өмнө хилийн хориг тавьж болоогүй юм бэ, миний машиныг яагаад хэрэгт холбогдуулаад өнөөдрийг хүртэл битүүмжлэгдсэн байгаа юм, миний машиныг битүүмжилчихээд яагаад тэр хүнд хилийн хорих тавьж болоогүй юм бэ, тэгсэн бол өнөөдөр байж байх ёстой. Энэ асуудал аль хэдийн шийдэгдээд дуусчих ёстой асуудал өнөөдрийг хүртэл байж байна. Н  тайлбар, мэдүүлэг өгсөн гэдэг. Н мэдээж би дарамталсан, би тэгсэн гэж хэзээ ч хэлэхгүй. Заяатыг өгсөн тайлбар, бичлэгийг нотлох баримт гэж үзээд байгаа. Орчуулагч, хэлмэрч оруулах ёстой. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг авсан байх ёстой. Яагаад зөвхөн тайлбар, бичлэгийг нотлох баримт гэж үзээд байгаа юм бэ, тэр албан ёсны нотлох баримтын хүрээнд үнэлэгдэх хэмжээний нотлох баримт мөн юм уу, анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхээр ороод үндсэндээ 5 дахь удаагийн шүүх хуралдаан болж байна. Хамгийн анхны шүүх хуралдаан дээр нотлох баримт хангалтгүй гээд мөрдөн байцаалтад буцаасан. Давж заалдах шатны шүүх дээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тэгээд прокурор мөрдөн байцаалтад буцаагаад дахин нэг ч нотлох баримт нэмэгдээгүй дахиад анхан шатны шүүх рүү шилжсэн асуудал байгаа. Би тэр З  гэх хүнийг оруулж ирээд орчуулагч хэлмэрчээр дамжуулаад байх ёстой журмынх нь дагуу мэдүүлэг авахуулмаар санагдаж байна. Бид хоёрыг бүлэглэсэн гэж яриад байгаа. Яаж бүлэглэсэн гэдгийг тогтоогоод байгаа юм бэ, 3,000 юанийг хэнээс хурааж авсан юм, Б  л хурааж авсан шүү дээ. Надаас талыг нь хураагаад авсан зүйл байхгүй гэв.                 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч П.  гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Өмгөөлөгчийн хувьд улсын яллагчийн яллаж байгаа гэм буруугийн дүгнэлт дээр санал нийлэхгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамтран оролцох гэдгийг хуульчлаад өгсөн байгаа. Тэгэхээр 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг 2 буюу түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ гэж заасан. Энэ хоёр хүн ямар байдлаараа үйлдэл оролцоогоороо яаж санаатай нэгдээд байгаа нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдал бүрэн дүүрэн нотлогдоогүй байна. Мөн прокурорын шүүхэд гаргаж өгч, шинжлэн судалж байгаа материалууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийг зөрчсөн байна. Яагаад гэхээр БНХАУ-ын иргэн J-аас мэдүүлэг болог бичлэг хийж тайлбар гаргуулсан. Тэгэхээр тайлбар гаргуулсан мэдүүлгийн зөрүүнүүд болох 10,000 юань, 5,000 юань, 3,000 юань гэдэг. Яагаад зөрүүтэй байгаа вэ гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийг зөрчсөн. Заавал өмгөөлөгч оролцуулна гэж хуульчлаад өгсөн. Гадаадын иргэн, хэл ус мэдэхгүй, бичиг үсэг мэдэхгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар заавал өмгөөлөгч оролцуулна гэж заасан. Тэгэхээр үүнээс харах юм бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр мэдүүлэг авсан. Мөн хэн ямар хүмүүс бичлэг хийгээд яаж хавтаст хэрэгт нотлох баримтаар шинжлэн судлуулах гээд аваад байгаа юм бэ гэдгийг хуульчилсан асуудал байна. Мөн улсын яллагчийн яллах дүгнэлтэд бичигдсэн шинжлэн судлагдаж байгаа материал дээр ямар ч хэрэгцээгүй Б-ийн мэдүүлгийг шинжлэн судлуулж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийг ноцтой зөрчиж байна. Хэт нэг тал буюу яллах талыг барьсан. Б-ийн мэдүүлэг энэ хэрэгт ямар ч ач холбогдолгүй. Шалгагдаад дуусаад хэрэгсэхгүй болсон материалыг энэ хэрэг дээр шинжлэн судлаад явж байгаа нь улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн байна. Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд прокурор мөрдөгч нар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явуулахдаа яллах, цагаатгах, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг шүүхийн хэлэлцүүлгээр тодорхойлох ёстой. Гэтэл прокурор нэг талыг барьсан шийдвэр гаргаж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийг хэн үйлдээд байгаа юм бэ, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон хэрэгт оролцсон үйлдэл оролцоогоор С.Б-той л харилцаатай үйлдэл оролцоо байгаа болохоос биш Ш.Э-д энэ хэрэгт ямар хамааралтай юм бэ, энэ хоёр нэгдсэн ямар санаа зорилго байсан юм, үйлдлээр юм уу эсхүл санаа зорилгоор нэгдсэн үйлдлийг бүлэглэн гүйцэтгэх гэмт хэрэг гэж байгаа. Энэ хоёрын үйлдэл оролцоо нотолбол зохих байдлаар энэ гэмт хэргийг хэн үйлдээд байгаа.  Гэмт хэргийн сэдэлт зорилго гэм буруугийн хэлбэр ямар байгаа. Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг яаж үзээд байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг шинж чанар, хэн хэмжээг нь яаж үзээд байгаа, гэмт хэрэг бүлэглэн үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл байдал нь тогтоогдохгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар хэргээ эргэлзээтэй байдал үүсэх юм бол шүүх, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэсэн энэ заалтыг хэрэглэж өгнө үү, миний үйлчлүүлэгч нарын нотолбол зохих байдал нотлогдоогүй учраас нэг бол цагаатгаж өгнө үү эсхүл хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү, J--ын өгч байгаа мэдүүлгүүд нь нэр тооны хувьд зөрүүтэй, мөн J--ыг шүүх хуралдаанд оролцуулъя гэж байгаа санаа нь өөрөө хэрвээ магадгүй шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулаад явах юм бол хэргийн ээдрээ төвөгтэй байдал бүрэн тайлагдах үндэслэлтэй учраас Jiyatu-ыг оролцуулах санал гаргасан. Тэгэхээр J-ыг оролцуулах боломжгүй гадагшаа гараад явсан юм байна. Энэ хоёрыг хахууль авсан гээд Цагдаагийн ерөнхий газраас шалгасан. Тэгсэн мөртлөө тэр хүмүүс нь J-аас мэдүүлэг аваад бичлэг хийгээд байгаа. Энэ хоёр хүнийг шалгасан юм бол J-ыг яагаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлээр шалгаагүй юм бэ, энэ нь хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, нөхцөл байдал алдагдсан, хэт нэг талыг барьсан асуудал яригдаж байна. Тийм учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах юм уу эсхүл цагаатгах байр суурьтай байна. Гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна гэв.      

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.З//-гийн өгсөн тайлбар /1 дэх хавтас хэргийн 5-6 дахь тал/,

 

-Ш.Э-ын Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтэст бичиж өгсөн болон асуугдаж өгсөн тайлбар /1 дэх хавтас хэргийн 11-13, 28 дахь тал/,

-С.Б-ийн Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтэст бичиж өгсөн болон асуугдаж өгсөн тайлбар /1 дэх хавтас хэргийн 15-16 дахь тал/,

 

-***хэлтсийн эрүүгийн цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Т-ийн бичиж өгсөн илтгэх хуудас /1 дэх хавтас хэргийн 21 дэх тал/,

 

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 22-24 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Э-ын өгсөн тайлбар /1 дэх хавтас хэргийн 27-28 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Б өгсөн мэдүүлэг /1 дэх хавтас 37-38 дахь тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.О өгсөн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 62-63 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Б өгсөн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 65-66 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Э өгсөн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 67-68 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Б өгсөн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 69-70 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Т өгсөн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 71-72 дахь тал/,

 

-Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаартай “Албанаас халах, цагдаагийн цол хураах тухай” тушаал /1 дэх хавтас хэргийн 75 дахь тал/,

 

-Цагдаагийн ерөнхий газрын даргын 8***дугаар тушаал /1 дэх хавтас хэргийн 76-80 дахь тал/,

 

-J-гийн улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа /1 дэх хавтас хэргийн 89-90 дэх тал/,

 

-С.Б Ш.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтас хэгийн 94-95, 2 дахь хавтас хэргийн 47-48, 49-50 дахь тал/,

 

-Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 234-235 дахь тал/,

 

-Ш.Э-ыг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол /1 дэх хавтас хэргийн 245-246 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Э-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 250, 2 дахь хавтас хэргийн 1-4 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд С.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2 дахь хавтас хэргийн 7-12 дахь тал/,

 

-Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /2 дахь хавтас хэргийн 42-44 дэх тал/,

 

-Эд хөрөнгө битүүмжилэх Прокурорын зөвшөөрөл, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дахь хавтас хэргийн 52, 58-65 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Н-лын өгсөн мэдүүлэг /2 дахь хавтас хэргийн 88-89 дэх тал/,

 

-Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-д бичигдсэн бичлэг зэрэг бичгийн болон эд мөрийн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч С.Б нь *** хэлтэст 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хэсгийн төлөөлөгчөөр,

шүүгдэгч Ш.Э нь *** 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөөс 2019 оны 07 дугаар сарын 02-ны хүртэл эрүүгийн мөрдөгчөөр тус тус ажиллаж байсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн /**** дугаар, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн **** дугаар, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрий****8 дугаартай тушаалаар тус тус тогтоогдож байна. /1 дэх хавтас хэргийн 75, 76, 78 дахь тал/

 

Шүүгдэгч С.Бя, Ш.Э нарын хашиж байсан албан тушаал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.1-д “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”-д хамаарагдах ба тэд нийтийн албан тушаалтан байна.

 

Ө**** төлөөлөгчөөр ажиллаж байсан С.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр **** нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ийн байранд шалгалтын ажиллагаа явуулан илрүүлсэн зөрчлийг Цагдаагийн байгууллагын нэгдсэн бүртгэлд оруулалгүйгээр албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд БНХАУ-ын иргэн Б.З  /J/-аас 3.000 юань буюу 1.175.580 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:  

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.З-ийн өгсөн: “...2019 оны 04 дүгээр сард “***” ХХК-ийн  ажлын байрандаа байж  байхад *** хэсгийн төлөөлөгч Б гэдэг хүн танихгүй 2  хүний хамт  ирээд миний өрөөнд надтай хамт орж ирээд миний хувцасны шүүгээнд дотор  байсан МиМи  бодисыг хурааж авсан. Тэр МиМи бодис маань эмийн хуруу шилэн дотор  хадгалж байсан. Тэгээд Б цагдаа миний паспортыг хурааж авч ***сумын  цагдаагийн хэлтэс дээр ирж *** гэсэн өрөөнд оруулж намайг “та мансууруулах төрлийн МиМи бодис татлаа” гэж хууль тайлбарлаж өгсөн. Тэгээд жаахан байж байгаад би  өөрөө “энэ  асуудалдаа торгуулья” гэсэн юм .Тэгсэн чинь Б намайг 10.000 юаниар торгоно” гэсэн юм. Тэгээд би ярьж гуйж байгаад 3000 юаниар  торгуулах болсон. Тэгээд би асуудлын маргааш нь Цагдаагийн хэлтэс дээр ирж Б №7 дугаартай албан тасалгаанд 3000 юань бэлнээр /дандаа 100-тын дэвсгэртээр/ өгсөн. Намайг мөнгөө /юань/ өгөх үед хажууд нь хамт очсон нэг хүн нь байсан. Тэгээд намайг мөнгөө өгсөний дараа паспортыг минь гаргаж өгсөн. Тэгээд би паспортоо аваад явсан. Надаас хурааж авсан “ми ми” бодисыг буцааж өгөөгүй. Тэд нар өөрсдөө авсан” гэх тайлбар /1 дэх хавтас хэргийн 5-6 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд БНХАУ-ын иргэн J-аас авсан тайлбарыг бэхжүүлсэн бичлэг /эд мөрийн баримтаар ирсэн СD/,  

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд  гэрч Д.О-ын өгсөн: “...2019 оны 04 сард  санаж байна, өдрийг нь яг хэлж мэдэхгүй байна. Үйлдвэрийн байран дээр байхад  гаднаас 3 хүн  орж ирсэн бөгөөд Заяатыг аль өрөөнд байгааг асуусан  ингээд надтай хамт ажилладаг Батсайхан өрөөг нь зааж өгөөд нөгөө 3 хүн З-ын өрөөнд ороод хаалгаа хаасан. Ингээд Заяатыг аваад явсан бөгөөд нэлээн орой заяат буцаж ирсэн. Тухайн үед З-аас яана гэж байна гэж асуусан чинь торгоно гэж байна гэж хариулсан. Хэдэн төгрөгөөр торгох талаар яриагүй. Маргааш нь З надтай хамт сумын төв рүү  яваад цагдаагийн гадаа  буугаад үлдсэн. З гарч ирээд таксигаар  араас ирсэн. Хэдэн төгрөгөөр торгуулсан талаар тодруулахад 3000 юаниар  торгуулсан гэж байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 62-63 дахь тал/,

 

-*** хэлтсийн Эрүүгийн цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Т-ийн бичсэн: “би тус Цагдаагийн хэлтэст ирж байгаа гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг өдөр тутам гар бүртгэлээр бүртгэн шийдвэрлэлтэнд хяналт тавьж ажилладаг. Тус бүртгэлд 249 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. 2019 оны 04 дүгээр сарын 10-аас 12-ны өдөр “ми ми” гэх бодистой холбоотой гэмт хэргийн шинжтэй мэдээлэл авсан болон шалгасан талаар алба хаагчдаас ямар нэг зүйл танилцуулаагүй бөгөөд гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн бүртгэлд энэ талаар бүртгэгдсэн мэдээлэл байхгүй болно” гэх илтгэх хуудас /1дэх хавтас хэргийн 21 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Т-ийн өгсөн “...Хяналт шалгалтаар  ирсэн хүмүүс тухай албан хаагч нарыг нэг нэгээр  нь дуудаж уулзаж байсан. Дотоод хяналт  шалгалтын албан хаагч нар намайг  өрөөндөө дуудаад Б-той  хамт яваад МиМи бодисыг аваад ир гэхээр нь Б-оос яг наад зүйл чинь байгаа юм уу гэж ам асууж авч гараад Б-ийн гэрт нь очоод Б үүдний амбаарынхаа хажуу талаас төмөр хайрцагтай МиМи гаргаж ирэхээр нь тэрийг нь тэр чигээр нь авчраад хяналт шалгалтын Нандинболорт” өгсөн гэх мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 71-72 дахь тал/,

 

- Шүүгдэгч С.Б-оос 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “Эд зүйл хураан авсан тэмдэглэлээр: “Ханз үсгэн бичиглэл бүхий сонингийн цаасанд боосон нунтаг цагаан бодис 10 грамм /нийлэг уутанд савлаж жинлэв/, НӨАТ-ын баримтны цаасанд боосон бага зэргийн нунтаг цагаан бодис 3 грамм /нийлэг уутанд савлаж жинлэв/, 10 см-ийн өргөнтэй, цаасан дамрыг ороож хуйлсан тугалган цаас 1 ш, хөх, ягаан, цагаан, тунгалаг өнгийн тамхины асаагуур 4 ш, 10 см-ийн урттай, 0.5 мм-ийн диаметртэй, дотроо нунтаг зүйлийн үлдэцтэй цайвар өнгийн төмөр соруул 1ш, 10 см-ийн урттай, 0.7 мм-ийн диаметртэй шар өнгийн цаасан соруул 1 ш, БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт 1 юаныг хуйлж ороосон соруул мэт зүйл 1 ш, гадаргуу дээр нь ямар нэгэн зүйл шатаасан, түлсэн ул мөрүүдтэй, зарим хэсэгтээ цоорч, атирч хунирсан, хамгийн том нь 5 см харьцах нь 9.5 см, хамгийн бага нь 6 см харьцах нь 2.5 см хэмжээтэй, өөр хоорондоо ижил бус дүрстэй нийт 7 ширхэг тугалган цаас” зэргийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 22-23 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Н-ын өгсөн: “Миний хувьд *** хэлтсийн алба хаагч Н.Б Ш.Э,С.Б нараас иргэдээс гаргасан  гомдолд холбогдуулж  тайлбар мэдүүлэг авахдаа айлгаж дарамталсан, шахаж хөтөлж тайлбар авсан асуудал байхгүй. Дээрх хүмүүсийг нэг бүрчлэн тайлбартай танилцуулж уншиж танилцсан талаар нь бичүүлж тайлбар дээр гарын үсгийг нь зуруулсан. Н.Б, Ш.Э, С.Б нар тайлбартай танилцаад гарын үсгээ зурсан” гэх мэдүүлэг /2 дахь хавтас хэргийн 88-89 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Б-ын өгсөн “...би Вандангаас өгсөн мэдээллийг тэмдэглэл хөтөлж аваагүй, бүртгэлд оруулаагүй. Тэр дор нь шалгах эрх бүхий албан хаагч болох Б, Э нар дамжуулж хэлсэн...манай цагдаагийн хэлтсийн хувьд гэмт хэргийн шинжтэй, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй дуудлага мэдээлэлд эрүүгийн мөрдөгч нар очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулж материалжуулаад хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалган, яллагдагчаар татвал зохих этгээдийг олж тогтоосны дараа Мөрдөн байцаах тасаг руу хэргийг шилжүүлдэг. Үүний дараа мөрдөгч уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг...” гэх мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 65-66 дахь тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Г гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамтран оролцох, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг 2 буюу түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэхээр заасан. Энэ хоёр хүн ямар байдлаараа, ямар үйлдэл оролцоогоороо, яаж санаатай нэгдээд байгаа нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдал бүрэн дүүрэн нотлогдоогүй байна...гэмт хэргийг хэн үйлдээд байгаа юм бэ, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон хэрэгт оролцсон үйлдэл оролцоогоор С.Б л харилцаатай үйлдэл оролцоо байгаа болохоос биш Ш. энэ хэрэгт ямар хамааралтай юм бэ...Өвөрмонгол Б.За /J/-аас орчуулагч байлцуулахгүйгээр мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн учир түүний тайлбар, мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт зааснаар нотолбол зохих байдал нотлогдоогүй, нотолж чадсангүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй байдал үүсэх юм бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, эсвэл прокурорт буцааж өгнө үү” гэж мэтгэлцсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ “...тухайн үед би жижүүртэй байсан учир шалгаж, нэгдсэн бүртгэлд оруулах, дарга нарт танилцуулга хийх нь миний үүрэг байсан...3.000 юаныг надаас хураан авсан” гэж мэдүүлсэн ба 3.000 юан болон эд мөрийн баримтыг Б.З /J/-аас авсан, тухайн зүйлийг мөрдөн шалгах ажиллагааны үед С.Б-оос хураан авсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд Б.З /Ji-гийн өгсөн: “...Б цагдаа миний паспортыг хурааж авч Цэций сумын  цагдаагийн хэлтэс дээр ирж №7 гэсэн өрөөнд оруулж намайг “та мансууруулах төрлийн МиМи бодис татлаа” гэж хууль тайлбарлаж өгсөн. Тэгээд жаахан байж байгаад би өөрөө “энэ асуудалдаа торгуулья” гэсэн юм .Тэгсэн чинь Бямбадорж намайг 10.000 юаниар торгоно” гэсэн юм. Тэгээд би ярьж гуйж байгаад 3.000 юаниар торгуулах болсон. Тэгээд би асуудлын маргааш нь Цагдаагийн хэлтэс дээр ирж Бя №7 дугаартай албан тасалгаанд 3.000 юань бэлнээр /дандаа 100-тын дэвсгэртээр/ өгсөн...” гэх мэдүүлэг, С.Бя эд зүйл хураан авсан тэмдэглэл,  эрүүгийн цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Т бичиж өгсөн илтгэх хуудас /1 дэх хавтас хэргийн 5-6, 21, 22-24, 234-235 дахь тал/-ээр тус тус нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч С.Бэнэ гэмт үйлдэлд Ш.Э нь хэрхэн урьдчилан үгсэн тохиролцсон, ямар үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэж байгаагаа улсын яллагч шүүхийн өмнө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2-т зааснаар нотлоогүй, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Ш.Э С.Б-той бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль авсан” гэх гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна.

 

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмаар шүүгдэгч Ш.ЭнС.Б бүлэглэн нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул Ө***прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Энхболдод холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож, Дугант овогт Шоовдорын Энхболдыг цагаатгаж шийдвэрлэлээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Бнь “...Тухайн үед би *** өрөөндөө оруулж ирээд биед нь байгаа эд зүйлсийг гаргаж ирсэн. Тэгэхэд 3,000 юань гарч ирсэн. Ми ми бодис тухайн үед “Т***” ХХК дээр очиход байсан. Түүнийг аваад явсан. Бид нар тэнд 3,000 юаниар торгосон зүйл байхгүй...” гэж мэдүүлж байгаа боловч үйл явдал гарах үед “*** биед 3.000 юан байгаагүй, маргааш нь авчирч өгсөн болох” нь Мөрдөн шалгах ажиллагаанд *** /***/-гийн өгсөн: “...Тэгээд жаахан байж байгаад би өөрөө “энэ  асуудалдаа торгуулья” гэсэн юм. Тэгсэн чинь *** намайг 10.000 юаниар торгоно” гэсэн юм. Тэгээд би ярьж гуйж байгаад 3000 юаниар  торгуулах болсон. Тэгээд би асуудлын маргааш нь Цагдаагийн хэлтэс дээр ирж *** №7 дугаартай албан тасалгаанд 3000 юань бэлнээр /дандаа 100-тын дэвсгэртээр/ өгсөн...” гэх тайлбар, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн: “...Ингээд ***г аваад явсан бөгөөд нэлээн орой заяат буцаж ирсэн. Тухайн үед *** яана гэж байна гэж асуусан чинь торгоно гэж байна гэж хариулсан. Хэдэн төгрөгөөр торгох талаар яриагүй. Маргааш нь *** надтай хамт сумын төв рүү яваад цагдаагийн гадаа буугаад үлдсэн. *** гарч ирээд таксигаар араас ирсэн. Хэдэн төгрөгөөр торгуулсан талаар тодруулахад 3000 юаниар торгуулсан гэж байсан” гэх мэдүүлэгээр тус тус тогтоогдож байна.

 

БНХАУ-ын харьяат Өвөрмонгол иргэн *** /***/-аас тайлбар авахдаа орчуулагч оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж шүүгдэгч нарын өмгөөлөгч *** мэтгэлцэж байгаа хэдий ч иргэн ***/Jiyatu/ нь Өвөрмонгол иргэн буюу Монгол үндэстэний нэг бөгөөд тэрээр тайлбар мэдүүлэг өгөхдөө “...Монголоор ярьдаг. Уйгаржин монголоор бичдэг” гэж мэдүүлж байгаагаас гадна түүний өгсөн мэдүүлгийг бичлэг болгон CD дээр буулгаж, эд мөрийн баримтаар ирүүлсэн байгаагаас дүгнэхэд тэрээр монгол хэлээр ойлгож, монгол хэлээр тайлбар өгч байгааг, “монгол хэл бичиг мэдэхгүй, орчуулагч оролцуулаагүй” гэж хэт явцуу бодит бус үндэслэлээр нотлох баримтаар үнэлэхээс татгалзах нь буруу гэж үзэж, Өвөрмонгол иргэн*** /Jiyatu/-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн тайлбар, мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас бусдад давуу байдал бий болохыг ухамсарлаж байсан хэдий ч ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Иймээс шүүгдэгч С.Б-ийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 3.000 юань буюу 1.175.580 төгрөгийн хахууль авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй хэдий ч тэрээр төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд, төрийн албан хаагчид итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллага болох цагдаагийн байгууллага, алба хаагчийн нэр төр, алдар хүндийг унагасан, үнэлэмжийг сулруулсан хор уршгийг учруулсан гэж шүүхээс дүгнэж байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

*** хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан С.Бямбадорж нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Өмнөговь аймаг, **** нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ийн байранд шалгалтын ажиллагаа явуулан илрүүлсэн зөрчлийг Цагдаагийн байгууллагын нэгдсэн бүртгэлд оруулалгүйгээр албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд БНХАУ-ын иргэн ***/Jiyatu/-аас 3.000 юань буюу 1.175.580 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна. 

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч *** нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч *** шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “шүүгдэгч *** нь анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж, торгох ялын доод хэмжээгээр 2.700.000 төгрөгөөр торгож өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.

 

Улсын яллагчийн гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон гэж үзэж, шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч *** шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж, торгох ялын доод хэмжээгээр 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх саналыг шүүх үндэслэлгүй гэж үзэж, хүлээн аваагүй болно. Учир нь шүүгдэгч *** нь гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсаныг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй, мөн шүүгдэгч *** нь гэм буруу дээрээ маргаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр заасан зохицуулалт тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг шүүх үндэслэлгүй гэж үзэж, хүлээн аваагүй болно.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт болох 100-тын дэвсгэртээр 30 ширхэгээр 3000 юан, гялгар уутны хамт 22.8 гр нунтаг цагаан зүйл, БНХАУ-ын иргэн Б.Заяа /Jiyatu/-ийн өгсөн тайлбарыг бэхжүүлсэн гэх 1 ширхэг Сиди ирсэн болно. /3 дахь хавтас хэргийн 69-73, эд мөрийн баримтыг хүлээн авахдаа бэхжүүлсэн гэрэл зураг/,

 

Харин *** газрын хяналтын прокурор **** үйлдсэн яллах дүгнэлтийн хавсралтын 4-т “хөх, ягаан тунгалаг өнгийн тамхины асаагуур 4 ширхэг, 10 см-ын урттай, 0.5 мм-ийн диаметртэй, дотроо нунтаг зүйлийн үлдэцтэй цайвар өнгийн төмөр соруул 1 ширхэг, 10 см-ын урттай, 0.7 мм-ийн диаметртэй шар өнгийн цаасан соруул 1 ширхэг, БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт 1 юаныг хуйлж ороосон соруул мэт зүйл 1 ширхэг, гадаргуу дээр нь ямар нэгэн зүйл шатаасан, түлсэн ул мөрүүдтэй, зарим хэсэгтээ цоорч, атирч хунирсан, хамгийн том нь 5*9.5 см, хамгийн бага нь 6*2.5 см хэмжээтэй, өөр хоорондоо ижил бус дүрстэй, нийт 7 ширхэг тугалган цаас зэрэг зүйлүүд нь ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хар тамхитай тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа” гэж бичиж эд мөрийн баримтыг тус шүүхэд ирүүлээгүй ба эд мөрийн баримт тус газарт хадгалагдаагүй болох нь Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын 2022.03.17-ны өдрийн 16в/519 дугаартай албан бичгээр тогтоогдсон, эд мөрийн баримт устсан байж болзошгүй нөхцөл байдлыг гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд бүртгэн шалгуулахаар хандсан болох нь **** газраас 2022.03.17-ны өдөр 4/163 дугаартай албан бичиг ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар гялгар уутны хамт 22.8 гр нунтаг цагаан зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хар тамхитай тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж устгуулах, БНХАУ-ын иргэн ** /Jiyatu/-гийн өгсөн тайлбарыг бэхжүүлсэн гэх 1 ширхэг Сидиг хэрэгт нь хавсарган үлдээх, Ш.Э* эзэмшлийн 81-07 УБК улсын дугаартай “Тоёота Премио” маркийн суудлын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол болон шилжилт хөдөлгөөнийг зогсоосон арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийг эзэмшигч *** буцаан олгохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3.000 юаныг гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого гэж үзэж, 3.000 юаныг хурааж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж тус тус шийдвэрлэв.

 

Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, Ш.Энхболд нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, *** шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, ***овогт *** Э-ыг цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч*** овогт *** Б-ийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 3.000 юань буюу 1.175.580 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ид нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ид оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч С.Б-жид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар Ш.Э-ын эзэмшлийн *** улсын дугаартай “Тоёота Премио” маркийн суудлын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол болон шилжилт хөдөлгөөнийг зогсоосон арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийг эзэмшигч Ш.Э- буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар гялгар уутны хамт 22.8 гр нунтаг цагаан зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хар тамхитай тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж устгуулах, БНХАУ-ын иргэн ***/Jiyatu/-гийн өгсөн тайлбарыг бэхжүүлсэн гэх 1 ширхэг Сидиг хэрэгт нь хавсарган үлдээсүгэй.

9. * газрын хяналтын прокурор В.Т-аас үйлдсэн яллах дүгнэ***лтийн хавсралтын 4-т “хөх, ягаан тунгалаг өнгийн тамхины асаагуур 4 ширхэг, 10 см-ын урттай, 0.5 мм-ийн диаметртэй, дотроо нунтаг зүйлийн үлдэцтэй цайвар өнгийн төмөр соруул 1 ширхэг, 10 см-ын урттай, 0.7 мм-ийн диаметртэй шар өнгийн цаасан соруул 1 ширхэг, БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт 1 юаныг хуйлж ороосон соруул мэт зүйл 1 ширхэг, гадаргуу дээр нь ямар нэгэн зүйл шатаасан, түлсэн ул мөрүүдтэй, зарим хэсэгтээ цоорч, атирч хунирсан, хамгийн том нь 5*9.5 см, хамгийн бага нь 6*2.5 см хэмжээтэй, өөр хоорондоо ижил бус дүрстэй, нийт 7 ширхэг тугалган цаас зэрэг зүйлүүд нь ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хар тамхитай тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа” гэж бичиж эд мөрийн баримтыг тус шүүхэд ирүүлээгүй ба эд мөрийн баримт тус газарт хадгалагдаагүй болох нь Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын 2022.03.17-ны өдрийн 16в/519 дугаартай албан бичгээр тогтоогдсон, эд мөрийн баримт устсан байж болзошгүй нөхцөл байдлыг гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд бүртгэн шалгуулахаар хандсан болох нь *** прокурорын газраас 2022.03.17-ны өдөр 4/163 дугаартай албан бичиг ирүүлсэн болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3.000 юаныг гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого гэж үзэж, 3.000 юаныг хурааж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

11. Шүүгдэгч С.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, Ш.Энхболд нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, Ш.Э-д шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т тус тус зааснаар Ш.Э-д нь энэ хэргийн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

14. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  ***