Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар     2023/ШЦТ/89       

 

 

 

 

 

 

 

 

2023               06               21                                                           2023/ШЦТ/89                            

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ***даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.З 

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.С ,

Шүүгдэгч: А.Г  нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 ***хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Г холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч А.Г  нь хилийн цэргийн *** дүгээр ангийн *** дугаар салбарын ахлах, шалгагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сарын хооронд *** бүсэд албан үүргээ гүйцэтгэж байхдаа нүүрс тээврийн компаниудын 56 жолооч нарын хилийн болон хил орчмын дэглэм, хилийн боомтод мөрдөх журам зөрчсөн үйлдлийг холбогдох албан тушаалтанд мэдэгдэж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үргэлжилсэн үйлдлээр торгууль авах байдлаар хийх ёсгүй үйлдлийг хийж, өөрийн Хаан банкны ***дугаартай дансаар 62 удаагийн гүйлгээгээр 3.950.000 төгрөгийг авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

*** прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Г  холбогдох эрүүгийн ***дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Г  мэдүүлэхдээ:

Хохирогч гэх хүмүүсийг би танихгүй. Албан тушаалтанд танилцуулахгүйгээр эндээ асуудлаа шийдээд нэг удаа явуулчихъя гэдэг байдлаар мөнгө авдаг байсан. Гэм буруу дээрээ маргахгүй байна. Би *** суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг “Н***” гэх компанид туршилтаар ажиллаж байгаа. Компанийн кемп-д байрладаг. Иргэний үнэмлэх дээрх хаяг болох С*** ээлжийн амралтаараа жилд 1 удаа л очдог, бусад үед нь Өмнөговь аймгийн Ха**** бүсэд ажиллаж амьдардаг гэв.

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.П***ын өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 171-172 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Б*** өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 179 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Д*** өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 182-183 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.М өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 186 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Э  өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 188 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Э  өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 193 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.А  өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 202 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Ж  өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 205 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.С  өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 208-209 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.О  өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 212 дахь тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Г н өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 214 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Б  өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 217 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Г  өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 219 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.А  өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 224 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Г н өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 226 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Э  өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 235-236 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Н  өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 238 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.С  өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 245-246 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Л  өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 250 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 1 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Б  өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 4 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Ч  өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 6 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Б  өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 9 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Х  өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 20 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Э  өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 18 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Ур  өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 22 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Н  өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Б  өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Н  өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 33 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.А өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 35 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.А  өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 37 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Э өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 39 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.А  өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 47 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.  өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 49 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.М  өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 51 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Ө  өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 53 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.М өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 57 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Э  өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 59 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.У  өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 69 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.М  өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 74 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Д өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 63 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Пэ  өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 76 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Б  өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 61 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ө  өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 83 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд А.  яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 138-139 дэх тал/,

 

-Арилжааны банк дахь А.Г эзэмшлийн ***тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 92-118 дахь тал/,

 

-А.  гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 119-135 дахь тал/,

 

-Хилийн ***” боомтын зөвлөлийн даргын баталсан “Хилийн “Г***” боомтод мөрдөх журам” /1 дүгээр 145-155 дахь тал/,

 

-Хилийн цэргийн ***дугаар салбарын ахлах шалгагч, ахлах дэслэгч А.Г-ын 2023 оны 01 дүгээр сард, шалган нэвтрүүлэх албанд үүрэг гүйцэтгэсэн, томилгооны хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 138-144, 156 дахь тал/,

 

-Хилийн цэргийн *** дугаар салбарын алба хаагчдаас авлига, хээл хахуульд автах, хэрэг зөрчилд холбогдохгүй байх талаар баталгаа авсан хүснэгтийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 157-159 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч *** нь хилийн цэргийн 0131 дүгээр ангийн *** дугаар салбарын ахлах, шалгагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сарын хооронд *** сумын Хайрхан 5 дугаар багт байрлах Ц***бүсэд албан үүргээ гүйцэтгэж байхдаа нүүрс тээврийн компаниудын 56 жолооч нарын хилийн болон хил орчмын дэглэм, хилийн боомтод мөрдөх журам зөрчсөн үйлдлийг холбогдох албан тушаалтанд мэдэгдэж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үргэлжилсэн үйлдлээр торгууль авах байдлаар хийх ёсгүй үйлдлийг хийж, өөрийн Хаан банкны *** дугаартай дансаар 62 удаагийн гүйлгээгээр 3.950.000 төгрөгийг авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно. 

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Б  /“Э л” ХХК-ны жолооч ажилтай/ өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн *** улсын дугаартай Норд маркийн хүнд даацын тээврийн хэрэгслийг би Цагаан хад суурьшлын бүсэд унадаг юм аа. 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цаг 30 минутын үед би богинын тээвэрт нүүрс тээвэрлээд Ганц мод боомт руу гарах гээд Монгол Улсын хилийн шалган нэвтрүүлэх өнгөрөөд урд талд оочирлож байгаа тээврийн хэрэгслүүд явахгүй зогсоод байсан, хажуу талын эгнээ нь арай хурдан яваад байхаар нь би эгнээ байраа солиод явсан чинь араас хилийн цэргийн хувцастай эрэгтэй хүн ирээд машин зогсоочхоод тээврийн хэрэгслийн гэрчилгээ, гадаад паспортыг маань авах гээд байсан, урд талын хил хаах гээд байна ах нь явмаар байна, оройтоод орчихвол Хятад талдаа машинд хонох болохоор хэцүү байна гэж хэлээд явсан. Тэгэхэд бол тэр хилийн цэргийн хувцастай залуу орой хилээр орж ирээд над руу залгаарай гэж хэлээд надад утасны дугаараа өгөөд өөр лүүгээ залгуулж байсан. Би тэр оройдоо бол хилээр нэлээн орой орж ирсэн болохоор залгахаа мартчихсан байсан, тухайн үед бол өөрийгөө фактлачихлаа гэж бодож байсан, би кемпийнхээ өрөөнд очоод хамт байдаг *** болсон явдлаа хэлсэн чинь тэр бас ялгаагүй надтай ижилхэн факстласан талаараа хэлсэн. Ингээд өглөө нь байж байхад Сүхтөмөр лүү нөгөө хилийн цэргийн албан хаагч яриад данс явуулсан байсан, би мөн тэр данс луу нь 30,000 төгрөгийг шилжүүлсэн учиртай юм аа. Тухайн үед өөрийгөө би хилийн цэргийн албан хаагчид торгууллаа л гэж бодсон, тэрнээс бол хувь хүн рүү өгч байж гэж бодоогүй. Хилийн байгууллагын торгууль ингэж авагддаг юм байхдаа л гэжбодсон. Надад тэр залуутай утсаар ярьсан, мессеж бичсэн зүйл байхгүй. *** дамжуулж тэр хилийн цэргийн албан хаагчийн дансны дугаарыг нь авсан байдаг. Одоо би тэр албан хаагчийг харвал танихгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 4 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** /"***” ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай/ өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр би Улаанбаатар хотод байсан, тэгэхэд манай “М***” ХХК-ны 6 тээврийн хэрэгсэл *** боомтоос Ганц мод боомт руу нүүрс тээврийн экспортод гарсан юм. Тэгэхэд тус тээврийн хэрэгслүүд нь ***боомтын хил хамгаалах шалган нэвтрүүлэх хэсгээр гараад БНХАУ-ын хилийн шалган нэвтрүүлэх хэсэгт очиход жолооч Г* унаж байсан тээврийн хэрэгслийн ОР код буюу смарт карт нь уншихгүй байсан, тэгээд эргээд Монгол улсын нутаг дэвсгэр лүү орсон буюу Хил хамгаалах байгууллагын шалган нэвтрүүлэх хэсэг рүү орохгүйгээр зогсож байхад нь Хил хамгаалах газрын албан хаагч нар тэнд тээврийн хэрэгсэл зогсоохгүй гээд хөөдөг, хөөгдөөд улсын хилээр орвол дахин БНХАУ-руу гарах гээд нүүрс тээврийн оочирт ордог асуудал байсан. Ингээд жолооч нарын хувьд тус хэсгээс гарахгүйн тулд над руу холбоо барьж БНХАУ-ын ОР кодыг янзлуулах талаар хэлдэг, би БНХАУ-н бүрдүүлэлт хийдэг компани руу ярьж ӨР кодыг янзлуулж эргээд нөгөө жолоочид болсон талаараа хэлээд экспортод гардаг юм. Энэ байдлаар жолооч ***унаж байсан тээврийн хэрэгсэл нь 4 удаа БНХАУ-н хилээр нэвтрэн ороход ОК нь болоогүй юм, тэгэхэд хилийн цэргийн ахлах дэслэгч цолтой хүн, жолооч Ганбаатай уулзсан ба тэр албан хаагчид миний нэрийг хэлээд, утасны дугаарыг өгсөн байсан. Тус хилийн цэргийн албан хаагч нь над руу залгаад “танай компанийн машин олон удаа БНХАУ-н хил дээрээ буцаж ирсэн болохоор 100,000 төгрөгөөр торгоно” гэх зүйлийг ярьж байсан, би одоо яг тодорхой юу гэж ярьсан талаар сайн санахгүй байна, ингээд торгуулийн мөнгөө төл гээд миний утас руу данс явуулахаар нь би ирсэн данс руу нь 100,000 төгрөгийг шилжүүлж байсан. Миний хувьд бол торгууль гэж бодсон, тэрнээс зөрчил аргалуулах байдлаар мөнгө шилжүүлсэн зүйл биш ээ...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 6 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.* /"***" ХХК-ны жолооч ажилтай/ өгсөн: “...“***” ХХК-ны *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2022 оны 09 дүгээр сараас хойш барьж байгаа юм аа, тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би МУ-ын Чингэлэгтерминалаас БНХАУ-ын Ганц мод боомт руу нүүрсний экспортод гарахаар явсан юм, тэгээд ***боомтын ариутгалын хэсгээр дамжин өнгөрөөд гаалийн байгууллагын хэсэгт гаалийн бүрдүүлэлтээ шалгуулчхаад хилийн цэргийн шалган нэвтрүүлэх рүү очихоор оочирлоод 2 эгнээ зогсож байсан юм аа, тэгэхэд нөгөө талын эгнээ нь арай хурдан яваад байхаар нь эгнээгээ солиод хилийн шалган нэвтрүүлэхээр гарах гэхэд хилийн цэргийн эрэгтэй, нүдний шилтэй ногоон эрээн өнгийн хувцастай албан хаагч намайг зогс гээд явах чиглэлийн замаа чөлөөлөөд зогссон. Тухайн алба хаагч нь миний бичиг баримтыг хурааж авсан ба би тухайн үед ах өнөөдөр 2 удаа хилээр гарахаар байгаа, тийм болохоор ахыгаа явуулчхаач, ах нь ингээд зогсоод баймааргүй байна гэж учир байдлаа хэлсэн юмаа, тэгтэл нөгөө залуу за явж бай гээд бичиг баримтыг маань өгөөд миний утасны дугаарыг авсан, ингээд миний утас руу тухайн албан хаагч дансны дугаараа явуулсан ба би БНХАУ- руу явах замдаа хилийн цэргийн албан хаагчид 20,000 төгрөгийг шилжүүлсэн, ингээд би тэр өдрөө эргээд хилээр гарч чадаагүй ба БНХАУ талдаа хоночхоод маргааш нь Монгол Улс руу орж ирсэн, би хилээр орж ирэхдээ хилийн цэргийн алба хаагч нарыг харж байхдаа өчигдрийн нөгөө залууг санаад тэр залуу дахин 40,000 төгрөгийг өөрөө шилжүүлээд өгсөн, тухайн үедээ 20,000 төгрөг шилжүүлсэнг арай багадуулчихлаа гэж бодоод дахиж өгсөн юм аа...” гэх мэдүүлэг/ 2 дугаар хавтаст хэргийн 9 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Х*/“***” ХХК-ны талбай хариуцсан менежер, тээвэр зохицуулагч ажилтай/ өгсөн: “...****нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад суурьшлын бүс болон***боомтын ажиллах нөхцөл нь маш хүнд байдаг. *** боомт руу орох, гарах цэргийн хаалт гэж байдаг тус хэсэгт хугацаат цэргийн албан хаагч нар гарч ажилладаг бөгөөд тамхи, ус, ундаа гуйх зэрэг зүйлүүд байдаг, тиймэрхүү байдлаар цэргүүдэд мөнгө өгсөн зүйл байгаа. Тэрнээс өөртөө давуу байдал бий болгох, хэн нэгний шахалт шаардсаны дагуу, эсхүл хахууль өгөх байдлаар өгсөн зүйл огт байхгүй. Гашуун сухайт боомт руу ороход бол хилийн цэргийн албан хаагч гэж гардаг, тэдний нэг болох энэ ***нь тамхи байна уу гэх байдлаар асууж байсан, тухайн үед надад бэлэн мөнгө байхгүй байсан болохоор чи өөрөө авчхаарай гэж хэлээд мөнгө шилжүүлсэн, ихэвчлэн цэргүүд өлсгөлөн, тамхи тариагүй байдаг болохоор идэж уух юм аваарай гэж бодоод 150,000 төгрөгийг “gurlin ideh yum” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн. Г*** утасны дугаар миний утсан дээр хадгалаастай байдаг, миний ч дугаар тэр хүний утасны дугаар дээр хадгалсан байдаг болохоор над руу 4 хоногийн дараа над руу “хүний төрсөн өдөр болох гээд байгаа юм аа, хот руу мөнгө явуулах гээд хэрэгтэй байна, ахаа та 200,000 төгрөг зээлээч, цалин буугаагүй байна, цалин буухаар өгье” гээд ярьсан, би завтай болохоороо шилжүүлье гээд хэлсэн. Тэгтэл Ганбаяр нь над руу ойр ойрхон залгаад, мессеж бичээд байсан бөгөөд би орой нь 21 цаг өнгөрч байхад 200,000 төгрөгийг “tser” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн байгаа. Оноос өмнө би Гашуун сухайт боомт дээр ажилтай явж байхад Ганбаяр нь цалин буусан гээд надад 200,000 төгрөгийг бэлнээр өгч байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 20 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б*** /“Энх мөнх хурд” ХХК-ны жолооч ажилтай/ өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Гашуун сухайт боомтын Хилийн цэргийн шалган нэвтрүүлэх байрны баруун талд нь тээврийн хэрэгсэл маань эвдрээд зогсож байхад *** нь ирж шалгасан бөгөөд энд зогсож болохгүй гээд хөөгөөд байсан, тухайн үед машин эвдрээд хөдлөх боломжгүй байна гэдгээ хэлсэн. Тэгтэл тэр Ганбаяр гэдэг хүн надтай уулзаадахъя гэж дуудаад 30,000 төгрөг байвал өгчих, тэгээд хурдан машинаа янзлаад яв гэж байхаар нь би өөрийн гар утасныхаа Хаан банкны интернэт банкийг ашиглаад хоёрын хооронд 30,000 төгрөг гэснээс гээд 50,000 төгрөгийг шилжүүлсэн, тэгэхэд *** нь над руу *** гэсэн дугаараас залгаад утасны дугаарыг маань тэмдэглэж авч байсан, би утасны дугаарыг нь бол тэмдэглэж авсан зүйл байхгүй. Ингээд маргааш нь над руу *** дахиж залгаад 100,000 төгрөг байвал зээлээч, хэд хоногоос өгнө гээд залгаад байсан, над руу Ганбаяр нь дансны дугаараас мессежээр явуулсан бөгөөд ирсэн данс луу нь би 100,000 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Тухайн үедээ надаас зээлсэн байх гэж бодсон, одоог хүртэл тэр хүүхэд сураг тасраад би мөнгөө авч чадаагүй байгаа...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 18 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.У  /“---” ХХК-ны жолооч, нярав ажилтай/ өгсөн: “...2022 оны 12 дугаар сард Ө***н 5-р баг буюу *** суурьшлын бүс болон Гашуун сухайт боомтод хөл хорионы дэглэмтэй байсан юм аа, тухайн үед А зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийг Гашуун сухайт боомт руу орох хилийн цэргийн постоор оруулдаг ба зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийг оруулдаггүй байсан. Би энгийн 03-40 СЭҮ улсын дугаартай Приус 30 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа хилийн цэргийн постны хэсэгт очиход нэг залуу А зөвшөөрөлтэй юу гэхэд нь байхгүй гэдгээ хэлсэн, миний зүгээс бол хотоос ирсэн, тернималд манай найз битүүмжлэгдсэн багт найз ***нь байгаа, түүнд гар утас дөхүүлж өгөх гэж байгаа гэдэг үнэн учраа хэлсэн, тэгтэл тэр алба хаагч нь “за чи яахав бичиг баримтаа үлдээгээд орчхоод ир” ' гэж хэлээд намайг үлдээсэн, би тээврийн хэрэгслийн бичиг баримтаа үлдээгээд чингэлэг терминал руу очоод найз ***1рЬопе 13 Рго гпах маркийн гар утсыг нь өгчхөөд эргээд хил хамгаалах байгууллагын постоор гарахдаа тээврийн хэрэгслийн бичиг баримтаа буцааж авсан, тэр залуу миний утасны дугаарыг тэмдэглэж авсан, би ч яваад өгсөн ба миний утас луу “хүний л амьдрал шүү дээ, саяны оруулсан асуудалд чи өөрөө мэдээд хэдэн төгрөг өгчих” гэсэн утгатай зүйл биччихсэн, тэгээд А зөвшөөрөлгүй байхад оруулчихсан болохоор би тэр залуугаас ирсэн данс руу нь 30,000 төгрөгийг шилжүүлчихсэн юм. А зөвшөөрлийн журмыг хаанаас хэзээ гаргасан талаар мэдэхгүй байна, тухайн үед хөл хөдөлгөөн цагийн хуваарьтай, хатуу дэглэмтэй байсан. А зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь цаг харгалзахгүй, бүхий газар луу орох зөвшөөрөл байсан юм. Тухайн хүнд бол хахууль гэж өгсөн зүйл байхгүй ээ, зөвшөөрөлгүй болохоор орохын тулд өгсөн мөнгө байгаа. Тэр цэргийн албан хаагчаас ирсэн мессеж одоо байхгүй, устгачихсан байна. Тэр цэргийн албан хаагчийг ямар цолтой байсанг анзаараагүй ээ, нүдний шилтэй залуу байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 22 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Н  /“***” ХХК-ны жолооч ажилтай/ өгсөн: “Ф***” ХХК-д 2022 оны 10 дугаар сарын 01-ээс эхлэн *** улсын дугаартай Норд маркийн улаан өнгийн тээврийн хэрэгсэл болон ***улсын дугаартай цэнхэр өнгийн чиргүүлийн хамт унаж байгаа юм аа, ковид-19 цар тахалтай холбоотойгоор Монгол улсын хилээр гарах, орох, мөн БНХАУ-ын хилээр орох, гарах болгонд ариутгалын бодисыг тээврийн хэрэгсэл болон чиргүүл рүүгээ цацуулдаг, үүнээс улбаатайгаар чиргүүлийн өнгө алдаж, ганддаг. Мөн өвлийн улирал байсан тул тээврийн хэрэгслийг чиргүүлийг угаах боломжгүй байдаг юм аа. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би экспортод гарах хуваарийн дагуу нүүрс тээвэртээ гараад БНХАУ-д нүүрсээ буулгачхаад Монгол улсын орж ирэх талаар хил хамгаалах байгууллагад шалгуулаад байж байхад хилийн цэргийн ногоон эрээн өнгийн хувцастай, нүдний шилтэй залуу намайг талбайгаа чөлөөлөөд зогсож бай гээд тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авсан, бичиг баримтын шалгагч нь бол гадаад паспорт дээр штампаа дарж байсан. Ингээд нүдний шилтэй хилийн цэргийн албан хаагч нь чиргүүлийг өнгийг надаас асуухад бол “уул нь цэнхэр өнгөтэй байсан юм аа, тэгээд ариутгалын бодис цацаад өнгө нь арилчхаад байгаа юм аа” гэдгийг хэлсэн чинь нүдний шилтэй хилийн цэргийн албан хаагч нь “энэ чинь зөрчил өө, энэ дээр чинь хилээр нэвтрэхгүй байх арга хэмжээ авах ёстой” гэж хэлээд байсан, миний хувьд бол “би энэ машиныг барьж ар амьдралаа тэжээдэг болохоор хилээр нэвтрэх эрхээ хасуулмааргүй байна” гэдэг зүйлийг хэлсэн, тэр үед би ажилгүй болох нь гээд их айсан. Намайг 2 цаг хиртэй зогсоож байгаад хилийн цэргийн нүдний шилтэй залуу хүрч ирээд нэг дансны дугаар хэлээд 50,000 төгрөг шилжүүлчих гэсэн, би тэр дор нь Хаан банкны интернэт банк ашиглаж хэлсэн данс луу нь 50,000 төгрөгийг “1” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн, тухайн үед бол намайг торгож байна гэж ойлгосон. Надад хэлсэн Хаан банкны дансны нэрийг нь ч харалгүй тэр дор нь хурдхан шилжүүлчихсэн, ингээд тэр нүдний шилтэй залуу надад гадаад паспорт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг өгөөд явуулсан. Нүдний шилтэй залуу надад гар утасны дугаараа хэлээд над руу дохичих гэж байхаар нь дохиод орхисон, би тэр залуутай дахиж утсаар ярьсан зүйл байхгүй. Миний хувьд гарсан зөрчлийг арилгуулах зорилгоор төрийн албан хаагчид хахууль өгсөн зүйл байхгүй, төрийн албан хаагч нь намайг торголоо гэж ойлгосон, учир нь Гашуун сухайт боомт дээр банк байхгүй, ихэвчлэн данснаас дансны хооронд шилжүүлэг хийдэг газар юм аа. Дээрх зөрчил гарсантай холбоотойгоор би цэнхэр өнгийн чиргүүлийн өнгө гандаж, шороо тоосонд дарагдаж цэнхэр өнгө нь харагдахаа байсан болохоор миний бие тус чиргүүлийн хэсгийг өөрийн боломжтой байдлаар шүршдэг цэнхэр будаг аваад чиргүүлийнхээ урд хэсгийг будсан байдаг...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд А.Г яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Нийгэмд учруулсан хохирол болох 3.950.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 138-139 дэх тал/,

 

-Шүүгдэгч А.Г  эзэмшлийн ХААН банкны *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 92-118 дахь тал/,

 

-А.Га гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 119-135 дахь тал/,

 

-Хилийн Г***т” боомтын зөвлөлийн даргын баталсан “Хилийн “***т” боомтод мөрдөх журам /1 дүгээр 145-155 дахь тал/,

 

-Хилийн цэргийн *** дугаар салбарын ахлах шалгагч, ахлах дэслэгч *** 2023 оны 01 дүгээр сард, шалган нэвтрүүлэх албанд үүрэг гүйцэтгэсэн, томилгооны хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 138-144, 156 дахь тал/,

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн  мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч А.Г  нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

 

 

 

1.4. Хууль зүйн дүгнэлт. 

 

Шүүгдэгч А.Г  нь 2022 оны 10 дугаар сарын 17-ноос 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Хилийн цэргийн *** дүгээр ангийн ахлах шалгагчаар ажиллаж байсан болох нь Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаартай тушаал, албан тушаалын тодорхойлолт, шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. /хавтас хэргийн 138-144 дэх тал/

 

Шүүгдэгч А.Г хашиж байсан албан тушаал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.1-т “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”-д хамаарагдах ба тэрээр төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтан буюу нийтийн албан тушаалтан байна.

 

Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилсан, хохирол хор, уршиг арилсан эсэхээс үл хамаарах хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Нийтийн албан тушаалтан болох А.Г  нь хилийн цэргийн 0131 дүгээр ангийн*** дугаар салбарын ахлах, шалгагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сарын хооронд ****сумын Хайрхан 5 дугаар багт байрлах *** суурьшлын бүсэд албан үүргээ гүйцэтгэж байхдаа нүүрс тээврийн компаниудын 56 жолооч нарын хилийн болон хил орчмын дэглэм, хилийн боомтод мөрдөх журам зөрчсөн үйлдлийг холбогдох албан тушаалтанд мэдэгдэж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үргэлжилсэн үйлдлээр торгууль авах байдлаар хийх ёсгүй үйлдлийг хийж, өөрийн Хаан банкны ***дугаартай дансаар 62 удаагийн гүйлгээгээр 3.950.000 төгрөгийг авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Г  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймээс шүүгдэгч А.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

 

 

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан. 

 

Шүүгдэгч А.Г  нь бусдад төлөх төлбөргүй хэдий ч тэрээр төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд, төрийн албан хаагчид итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан хор уршгийг учруулсан гэж шүүхээс дүгнэж байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч А.Г  нь хилийн цэргийн *** дүгээр ангийн *** дугаар салбарын ахлах, шалгагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сарын хооронд Ө*** сумын Хайрхан 5 дугаар багт байрлах *** суурьшлын бүсэд албан үүргээ гүйцэтгэж байхдаа нүүрс тээврийн компаниудын 56 жолооч нарын хилийн болон хил орчмын дэглэм, хилийн боомтод мөрдөх журам зөрчсөн үйлдлийг холбогдох албан тушаалтанд мэдэгдэж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үргэлжилсэн үйлдлээр торгууль авах байдлаар хийх ёсгүй үйлдлийг хийж, өөрийн Хаан банкны ***дугаартай дансаар 62 удаагийн гүйлгээгээр 3.950.000 төгрөгийг авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

  

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ганбаярт нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, хууль бусаар олсон орлогод 3.950.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах санал”-ыг гаргасан.

 

Шүүх шүүгдэгч А.Г  нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дахь хавтас хэргийн хх-148 дахь тал/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч А.Ганбаярт оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ганбаярт Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хүлээлгэн, түүнд хяналт тавихыг ялтны оршин суугаа газрын харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэв.

 

Шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосон болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б  овогт А-ын Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-т нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч А.Г-т оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Га- ***сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хүлээлгэн, түүнд хяналт тавихыг ялтны оршин суугаа газрын харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч А.Г-т оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого гэж үзэж, шүүгдэгч А.Г-аас 3.950.000 /гурван сая есөн зуун тавин мянган/ төгрөгийг албадан гаргуулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

9. Шүүгдэгч А.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ганбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   ***