| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2025/0011/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/17 |
| Огноо | 2025-01-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Бат-Отгон,
Улсын яллагч: Д.Алимаа,
Хохирогч: ************************,
Хохирогчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: ********************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***************** холбогдох эрүүгийн 2427001690190 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, ****** оны **** дугаар сарын *********-ны өдөр *************** суманд төрсөн, *************настай, эрэгтэй, ************************* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт ****************** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, *******************************
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч *************нь 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ****************** дугаар багийн нутаг дэвсгэрт ялимгүй зүйлээр шалтаглан уурлаж хавирч унагах, дэвсэх үйлдлээр ******************** биед халдаж баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Хохирогч ***************нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:
Би 2024 оны 08 дугаар 16-ны өдөр ****************** суманд болох миний дээд талын ахын хүүгийнх нь цолны мялаалга хийх найранд уригдсан. Мялаалгад нь орчхоод орой 12 цагаас арай өмнө ***************** талын гэр буудалд амарцгаасан. Өглөө 07 цаг 40 минутад босоод усанд явах гээд гараад иртэл дүү *************машинд энэ залуу дүү ********* нар сууж байсан. Машинд чинь ус байна уу гэж асуухад байхгүй цаашаа яв гэсэн. Дүү ************ усанд яваад ир цай чанаж уучхаад төв рүү орьё гэж хэлсэн. Бие засчхаад байж байтал хүн орилоод байхаар нь очтол манай дүү ********* дүү гадаа газар хөлөө жийгээд суусан орилоод байсан. Машин нь байхгүй нөгөө залуу бас байгаагүй. Гэрт орж ирээд эхнэртээ ************** оруулаад ир орилоод байна, хүн амьтан муу хэлнэ гэж хэлэхэд гараад оруулж ирсэн. Би гэрийн хойд орон дээр хэвтэж байтал энэ залуу хаалганы тотгоор тонгойгоод зогсоод байсан. Би түүнд ахын дүү түрүүн унаж явсан машин чинь хаан байна, түлхүүр нь хаана байна гэж хэлээд шилэн хүзүүнээс нь зүүн гараараа оруулах гээд татсан. Тэгсэн намайг татаад хавираад унагасан, тэгсэн миний хөл хугарчихсан, тас гээд л явчихсан. ...Дунд зэрэг байна, таягаа хаяад 10 хонож байна. Хотод эмнэлэгт хэвтэж хөлөндөө эмчилгээ хийлгэнэ гэж бодож байгаа. мөнгөний асуудалтай байна. Эрүүл мэнддээ зарцуулсан 1 000 000 гаран төгрөгийг баримт байгаа. 2 000 000 орчим төгрөг орсон. Хот руу бариачид бариулсан. 4 удаа бариулаарай гэснээс 2 удаа бариулсан. Мөнгөгүй болсон тул ахиж хот руу явж бариулж чадаагүй. ***********нь хохирол огт төлөөгүй байгаа. Миний дүү 2 жилийн өмнө зээл аваад надад том машин худалдаж авч өгсөн юм. Би тэр зээлэнд сард 4 315 000 төгрөг төлөөд машинаа би өөрөө унадаг юм. Түүгээр амьдралаа авч явж, зээлээ төлдөг байсан. Хөл хугараад машинаа барьж чадахгүй болж зээлээ төлж чадахгүй болсон тул олон жил машин барьсан найз ********** гуйж өдрийн 100 000 төгрөгөөр цалинжуулж сар гаран хугацаанд машинаа бариулаад 2 900 000 орчим төгрөг бэлнээр өгсөн. Үүнийг нэхэмжилнэ. Сэтгэл санаанд учирсан хохирлыг нэхэмжилнэ гэв.
Хохирогч ****************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр миний төрсөн ах ***************том хүү *********** аймгийн начин цолны мялаалгад эхнэр ***********хамт уригдаж *********суманд 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ирж тус мялаалгад оролцон орой 00:00 цагийн орчимд **************дугаар баг **************уулын арын гэр буудалд өөрийн үеэл эгч, ах, дүү нарын хамт наймуулаа амарч хоносон. Маргааш нь буюу 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 07:40 минутын орчимд босоцгоосон. Удалгүй *********** баруун суганаас нь сугадчихсан манай эхнэр орж ирсэн. Тэр хоёрыг орж ирэхэд би гэрийн хойд орон дээр хэвтэж байсан бөгөөд ************ гэрт орж ирээд “чи манайд ирэх болгондоо дандаа гай болдог” гэж над руу агсарч дайраад намайг хэвтэж байхад дээрээс хэд хэдэн удаа нүүр нүдгүй цохиж зодсон. Гэхдээ тухайн үед миний биед гэмтэл учраагүй бөгөөд би зөрүүлж юм хэлээгүй ээ. Миний дүү яасан бяртай байна аа гэж нэг удаа дугарсан. Тэгтэл ********************баруун орон дээр унтаж байсан манай хамаатны ***************гэх залууг дуудаж “машинаа асаа, миний машин хаана байна, түлхүүрээ өг” гэж орилж хашхираад эхэлсэн бөгөөд ************** согтуу байсан болохоор түлхүүрээ өгөөгүй. Тэгтэл тухайн үед гэрийн үүдэнд нөгөө өглөөний **************машиныг унаж явсан эрүүндээ сахалтай танихгүй залуу гэрийн тотго толгойгоороо хөшөөд хаалганы баруун хэсгээр гэр дотогш шагайгаад зогсож байсан. Тэгэхээр нь би хойд орон дээрээс босож тэр залуу руу дөхөөд дүү ороод ир, ******************машин, машины түлхүүр хаана байна гэж хэлээд зүүн гараараа хүзүү хэсгээс нь татаж гэр дотор оруулах гэтэл намайг угз татаж миний баруун хөл рүү хавирч хөл хугалаад газарт унагасан. Тухайн үед миний ард эхнэр ************** зогсож байсан бөгөөд болсон явдлыг бүгдийг нь харсан. Тэгэхлээр нь би “чи яаж байгаа юм бэ? хөл хугалчихлаа шүү дээ гэж хэлтэл “чи битгий худлаа шааж баашлаад бай пиздаа минь” гэж хэлээд миний дээрээс нэмж дэвсэлж, цохиж зодсон. Намайг зодож байхад миний эхнэр салгах гэж тэр сахалтай залууг таттал эхнэрийг маань шороотой хольж газарт унагаад хэл амаар доромжилж байхыг би харсан. Тухайн үед миний хөл маш их өвдөж байсан болохоор ухаан санаа орон гаран байсан. Тухайн үйл явдлыг миний эхнэр ****************** болон хамаатны ***************** гэх залуу нүдээр харсан. Бусад хүмүүс унтаж байсан бөгөөд миний хөлийг хугалж орилоон чарлаан болсны дараа сэрж босоцгоосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-19 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч ********************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...************ нь 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу өнөөдрийн байдлаар *************** сумын эрүүл мэндийн төвд түргэн тусламж, яаралтай тусламж /алсын дуудлага/, *************сумын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх /мэс засал/, амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багц гээд нийт 2 409 103 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан. Иймээс 2 409 103 төгрөгийг нэхэмжлэх бөгөөд тус төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900200080 тоот дансанд төлүүлэхээр нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Гэрч **********************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...******************баруун талын гэрийн хойно хөлөө жийчихсэн согтуу орилоод байна. Миний хань гараад оруулаад ир, хүн муу хэлнэ гэхлээр нь би гарч гэрийн баруун талд гараад ************* гэж дуудтал өөрөө босоод хүрээд ирсэн. Би өөдөөс нь тосож авч суганаас нь дэмнээд гэрт оруултал ************* гэрийн босго дөнгөж даваад ********** руу агсраад эхэлсэн. Би тухайн үед тэгсгээд гайгүй болчих байх гэж бодоод орхитол сүүлдээ гэрийн хойд орон дээр хэвтэж байсан ***********************очиж цохиж зодож эхэлсэн. Тэгэхлээр нь би наанаас нь очиж **************** хорьж болиултал баруун орон дээр эхнэртэйгээ унтаж байсан ****************, би бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэх залуу дээр очиж машиных нь түлхүүрийг нэхээд хэрүүл өдөөд эхлэхээр нь би ****************хориод гэрийн зүүн хэсэгт зуухны хажууд зогсож байтал гэрийн хаалгаар улбар шар футболктой, сахалтай залуу өнгийгөөд гэрийн хаалганы тотго мөрлөчихсөн зогсож байсан. Тэгтэл гэрийн хойд орон дээр сууж байсан манай нөхөр ************** босож гэрийн баруун хэсгээр алхаж үүд хэсэг рүү буюу тэр сахалтай залуу руу чиглээд явахлаар нь хэрүүл зодоон болох байх гэж бодоод болиулах санаатай ********** тавиад эргэж хараад ********************* руу хоёр алхтал тэр сахалтай залуу**************өөр рүүгээ татаад хавираад унагаачихсан. ********************дээр яваад очтол ********** баруун хөл нь хугараад өмднийх нь цаанаас яс нь товойгоод гараад ирсэн. Тэгэхлээр нь би шууд тэр сахалтай залуу руу хандаж “хүүе ээ чи хөлийг нь хугалчихлаа шүү дээ” гэж хэлтэл тэр залуу над руу “битгий худлаа шаа чи, баашилж байгаа юм наадах чинь” гэж хэлээд салаавч гаргаснаа юу юугүй ***********************дээрээс нь өшиглөж дэвсээд, толгой түрүүгүй цохиж зодсон. Би тэгэхлээр нь тэр сахалтай залууг салгах гэж араас нь таттал эргэж хараад миний зүүн гарын шуу хэсгээс нааш цааш угз татаж нүүр хэсэгт нэг удаа, мөр хэсэгт нэг удаа нийт 2 удаа цохиж намайг газарт унагаад яваад өгсөн. Би босож араас нь очоод “чи хүний хөл хугалчихлаа, чи иргэн хүнийхээ хувьд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх ёстой биз дээ” гэж хэлтэл миний баруун мөр хэсэг рүү ахиад нэг удаа цохиод ахиж салаавч гаргаад цааш яваад өгсөн. Ийм асуудал болсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/,
Гэрч *********************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...************************ гэх хүүхэн гэр дотор ороод ирчихсэн ***************** нартай хэрэлдээд байсан. Тухайн үед би хэвтэж л байсан. ************* болохоор ******************хандаж “Чи яагаад архи уугаад хүнд машинаа өгөөд байгаа юм бэ?” гэж хэлэхэд нөгөөх нь чамд ямар хамаатай юм гээд хэрэлдээд байсан. Тэгээд удалгүй **************аваад гэрээс гараад явчихсан. Тэр хоёрыг гарч явсны дараа нэг их удалгүй гэрийн хаалгаар нэг танихгүй сахалтай залуу өнгийх шиг болтол гэрийн хойд орон дээр сууж байсан *************** тэр залуугийн араас “чи хүний машины түлхүүр өг” гээд хөл нүцгэн гараад явсан. Тэгтэл ***********************гэрээс гарснаас хойш нэг минут ч бололгүй гэрийн баруун урд хэсэгт /гадаа/ гэр шөргөөн шиг болоод түжигнээд явчихсан. Тэгтэл************ “чи хөл хугалчихлаашдээ” гээд орилоод явчихсан. Гараад хартал ****************** гэрийн баруун хатавчинд хөлөө тэврээд хэвтэж байсан бөгөөд гэрийн үүдээр шагайсан сахалтай танихгүй залуутай ******************* зууралдаад баруун тийш зайдуу явчихсан “чи хүний хөл яагаад хугалж байгаа юм” гээд хэрэлдээд зогсож байсан. Харин ********************* гэрийн зүүн хатавчинд тонгойчихсон байж байсан. Тэгээд удалгүй түргэн ирээд ***********************хөлийг үзээд хугарчихсан байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Гэрч ****************************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр***************************** багт байрладаг ***************** ресторанд аймгийн начин цолны цайллагаа хийж ах дүү, төрөл садангийн хүмүүсээ дуудсан бөгөөд тус цайллагад авга ах ********************* эхнэр ******************* хамт ирэхийг урьж ****************ах эхнэрийн хамт ирж цайллагад оролцсон. Тус өдөр би өөрөө архи согтууруулах ундаа нэлээд хэрэглэж сүүл хэсэг рүүгээ согтсон байсан болохоор цайллага хэдэн цагт тарж *************************** ах хэдэн цагт явсныг мэдээгүй. Маргааш өглөөн нь гэртээ байж байтал найз ************** залгаад “*************** ах манай нэг найзтай ноцолдож байгаад нэгнийх нь хөл хугарчихсан байна” гэж хэлсэн бөгөөд би тухайн үед****************ахыг хэнтэй ноцолдоод хэнийх нь хөл хугарсныг мэдэлгүй яваад очтол ************* ахын баруун хөл хугарсан байдалтай газарт хэвтэж байсан. Намайг очих үед сумын Эрүүл мэндийн төвөөс эмч ирчихсэн байсан бөгөөд ***************** ахын хажууд **************** эгч, ************** болон манай аав, ээж хоёр байсан. ************эгч машин дотроо тасраад унтчихсан байсан. Юу болсон талаар асууж тодруулахад **************** ах “************ гэх залуу гэрийн хаалгаар шагайхлаар нь шилдээд таттал намайг татаж хавираад миний хөлийг хугалчихлаа” гэж хэлсэн. Энэ асуудлын талаар надад өөр мэдэх зүйл байхгүй. Асуудал болох үед би байгаагүй. Болсон явдлын талаар авга ах ********************дараа нь сонссон бөгөөд *********************** ахыг ***********сумын эмнэлэгт хэвтэж байх үед нь би найз ************ дагуулан очиж уулзуулсан. *********************** нь одоогоор тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй бөгөөд **************** улсын дугаартай ****************маркийн тээврийн хэрэгслийг түрээсийн ажилд явуулж орлого олдог бөгөөд тус тээврийн хэрэгслийн зээлийн төлбөрт сард 4 315 000 төгрөг төлөөд явдаг. Би сард яг хэдэн төгрөгийн орлого олдгийг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39, 59 дүгээр хуудас/,
Гэрч **************н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...**************** хөлөө хугалчихлаа миний машинд жолоочоор яваад өгөөч гэхлээр нь би өдрийн 100 000 төгрөгийн цалин авахаар тохирч 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ******************************эзэмшлийн цагаан өнгийн HOWO маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ********************* шороо зөөх, Улаанбаатар хотод газар шорооны ажил хийх гэх мэт түрээсийн ажилд өдрөөрөө цалинжаад ажилласан бөгөөд нийтдээ 42 хоног ажилласан. **************** миний цалинг цувуулж өгсөн. Тодруулбал /би өдрийг нь тодорхой санахгүй байна/ эхний удаа 700 000 төгрөг бэлнээр, 1 500 000 төгрөг бэлнээр тус тус өгч нийтдээ 3 900 000 төгрөгийн цалин авсан. Тэрнээс хойш Баянтээгийн нүүрсний уурхай руу 3 удаа *****************эзэмшлийн тээврийн хэрэгслээр явсан тэрний цалин болох нэг явалтын 400 000 төгрөг, нийт 1 200 000 төгрөгийг аваагүй үлдэгтэй байгаа....” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шүүх эмнэлгийн 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №694 дугаартай:
“...1. Үзүүлэгч *************** биед баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 49-51 дүгээр хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №07 дугаартай:
“...1.2024 оны 08 дугаар сард үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан ***************** сэтгэцэд хор уршиг учирсан байна.
2. Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна.
3. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай лавлагаа, ********************сумын сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, **********************хөлийн рентген зураг, хохирлын баримтууд, зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 84, 8-9, 51-53, 95-117 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч ************* нь 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр *******************дугаар багийн нутаг дэвсгэрт ялимгүй зүйлээр шалтаглан уурлаж хавирч унагах, дэвсэх үйлдлээр ************** биед халдаж баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч***********************үйлдсэн болох нь
Хохирогч************** мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 15-19 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч ******************нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-25, 27-28, 59, 41 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шүүх эмнэлгийн 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №694 дугаартай: “...1. Үзүүлэгч *************** биед баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 49-51 дүгээр хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №07 дугаартай: “...1. 2024 оны 08 дугаар сард үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан *********** сэтгэцэд хор уршиг учирсан байна. 2.Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. 3. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 58-59 дүгээр хуудас/, Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай лавлагаа, ****************************** сумын сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, ********************* хөлийн рентген зураг, хохирлын баримтууд, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****************** хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******************* нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч *****************эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас ***************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч ******************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хоёр. Хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.
Хэргийн хохирогч ************************биед учирсан эрүүл мэндийн хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ дагуу хохирогч ************************* нь хохирол 5 128 370 төгрөг, сэтгэл санааны хохиролд 8 573 400 төгрөг, нийт 13 701 770 төгрөгийг, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилсэн.
Шүүгдэгчээс хохиролд баримтаар гаргасан 1 228 370 төгрөгийг, мөн тэрээр тухайн гэмт хэргийн улмаас ажлаа хийх боломжгүй бусдаар өөрийн ажлыг хийж гүйцэтгүүлсний 3 900 000 төгрөг, нийт 5 128 370 төгрөгийг шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болох гэрчүүдийн мэдүүлэг, НӨАТ-ын баримтуудыг үндэслэн хангаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “...энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ..” гэж заажээ. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №07 дугаартай: “...1. 2024 оны 08 дугаар сард үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан*****************сэтгэцэд хор уршиг учирсан байна. 2. Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. 3. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна...” гэх дүгнэлтээр хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан болох нь тогтоогдож байх тул хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хор арилгах нөхөн төлөх төлбөрийг холбогдох хууль, журам, аргачлалын дагуу тооцон, тухайн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 000 төгрөгийг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5 280 000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч ******************* нийт 10 408 370 төгрөгийг гаргуулж хохирогч *******************олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нь хохирол төлөхтэй холбогдуулан шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гарган шүүх хуралдаан завсарласан хугацаанд хохирогч ***********************4 000 000 төгрөгийг төлж барагдуулсан ба үлдэх хохирол 6 408 370 төгрөгийг төлөхөө илэрхийлж байна.
Түүнчлэн хохирогч ****************** нь дээрх гэмт хэргийн улмаас ******************2 409 103 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан болох нь иргэний нэхэмжлэгч ****************н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, ******************** Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай лавлагаа зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчээс 2 409 103 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сангийн 10090020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх, шүүгдэгч *****************гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэм бурууд тохирно гэж шүүхээс дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Дөрөв. Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ****************** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********************** хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар ********************** 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар ********************* нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч *************** хохиролд 6 408 370 төгрөгийг гаргуулж хохирогч *************************, 2 409 103 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900200080 дансанд тус тус төлүүлж, шүүгдэгч нь хохиролд 4 000 000 төгрөг төлсөн болохыг, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. *************** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол **********************************авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА