| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0001/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/26 |
| Огноо | 2025-01-20 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Байгаль,
Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: *******,
Шүүгдэгч: Б.*******, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм, М.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундармаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414005060310 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн үед 38-68 ГАҮ улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн Дэлгэр сум руу зорчин явах замдаа Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Тэмээт багийн Үүрэг толгой гэх газарт Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ “...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно", 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", Мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчиж осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан эхнэр *******гийн амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн байцаалтад шатанд өгсөн:…..Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, санал хүсэлт алга байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.....гэх мэдүүлэг /хх-ийн 119-120/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.******* мөрдөн байцаалтад шатанд өгсөн:... 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр цагийг нь сайн мэдэхгүй байна, 18 цагийн орчимд замын хүн утсаар залгаад “Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол болсон байна. Та ын аав мөн үү” гэхээр нь юу болсон талаар асуухад манай хадам аав *******, хадам ээж болон 10 настай төрсөн хүү болох нар Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн Дэлгэр сум руу зорчин явах замдаа машинтайгаа онхолдсон талаар хэлэхээр нь Дэлгэр сумаас тухайн газарт ирсэн юм. Гэтэл хадам аав маань Улаанбаатар хотоос 4 хоногийн өмнө худалдаж аваад гарсан цагаан өнгийн Тоёота приус-20 маркийн 38-68 ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын урд тал руу онхолдож хадам ээж маань нас барсан байсан. Харин хадам аавыг Бууцагаан сумын эмнэлэгт аваад ирсэн байсан. Харин хүү маань биеийн байдал ерөнхийдөө гайгүй байна Ийм л зүйл болсон байна. Автомашиныг хадам аав ******* жолоодож явсан байх. Улаанбаатар хотоос 2024 оны 08 дугаар сарын 12-ны шөнийн 00 цаг өнгөрч байхад гарна гэж байсан. ...Хадам аав Бууцагаан сумын эрүүл мэндийн төвд хүргэгдэн ирээд Говь-Алтай аймаг руу сая явсан, биеийн байдал нь муухандуу байна. Харин хүү ын биеийн байдал хэвийн байна...гэх мэдүүлэг /хх-ийн 49-51/,
4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн байцаалтад шатанд өгсөн:.... 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 18 цаг өнгөрч байхад манай нөхөр ******* ******* дугаар руу нэг хүн залгаж ярьсан байсан. Тэгээд манай нөхөр надад хэлэхдээ “Нөгөө гурав чинь машинтай уначихсан байна гэж хэлсэн”. Би тэгээд нөхөр, нагац ах, авга эгч нарын хамт осол болсон гэх газар руу явсан. Бид нар замдаа Бууцагаан сумын эмнэлэг дээр авга эгчийнхээ хамт үлдээд цаашаа осол болсон гэх газар руу манай нөхөр, нагац ах нар явсан юм Бууцагаан сумын эмнэлэг дээр үлдэхэд манай аав ухаангүй, хүү хажууд байж байсан юм. Би өөрөө тэгээд орилж чарлаад юу болсон талаар мэдэхгүй байна. ...Тухайн осол болох үед унаж явсан гэх тээврийн хэрэгслийг манай аав худалдаж авсан гэж байсан. Осол болох үед манай аав, ээж, хүү гурав хамт явж байсан. Өөр хүн хамт явж байгаагүй гэж хэлсэн. Манай аав Б.******* нь осол яагаад гарсан талаар огт ярихгүй байгаа юм. Гэнэт зам дээр нохой гараад ирэх шиг болсон тэгээд хажуу тийшээ дарсан гэж хэлсэн. Манай аав Б.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангиллын үнэмлэхтэй. Улаанбаатар хотоос гарлаа гэж утсаар яриагүй. Харин 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагийн үед утсаар ярихад Өвөрхангай аймаг орох гэж явна гэж ярьсан юм......гэх мэдүүлэг / хх-ийн 54/,
5. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мэдүүлэхдээ: Үндсэн хуульд заасны дагуу төрсөн эцэг Б.*******гийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
6. Говь-Алтай аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 234 дугаартай шинжээчийн:....1.2. Б.*******гийн биед баруун шуу, богтос ясны хугарал, баруун 2-8-р хавирганы хугарал, толгойн оройд шарх, баруун бугалаг, цээжний зүү дээд хэсэг, зүүн мөр, зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Уг гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 57-58 /,
7. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 93 дугаартай шинжээчийн:.... 1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаачийн биед цээжний хэнхэрцэг баруун талд 1-12-р, зүүн 1-10-р хавирга, ээрцэг ясны хугарал, элэг, бөөрний урагдсан шарх, элэгний арын холбоос, сэмж, чацархайд цус харвалт, тахим, шилбэ, зүүн хөлийн сарвуу, өвдөг, гуя. бугалга, шуу, нурууны зулгаралт, ташаа, гуяны цус хуралт, гадна бэлэг эрхтнээс анус хүртэл хярзан задарч урагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх хоёр талын олон хавирганы хугарал гэмтэл нь 4.1.12-т зааснаар, дээрх ээрцэг ясны хугарал гэмтэл нь 4.1.18-т заанаар, дээрх хярзангийн урагдал гэмтэл нь 4.1.17-т зааснаар, дээрх сэмж, чацархайн цус харвалт, элэг бөөрний урагдал гэмтэл нь 4.1.17-т заанаар хохирлын хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн бай боломжтой.
2. Талийгаач ******* нь зам тээврийн ослын улмаас хавсарсан олон гэмтээр нас баржээ. Энэ нь дээрх оношинд дурдагдсан цээжний хэнхэрцэг баруун талд 1-12-р, зүүн 1-10-р хавирга, ээрцэг ясны хугарал, элэг, бөөрний урагдсан шарх, элэгний арын холбоос, сэмж, чацархайд цус харвалт, тахим, шилбэ, зүүн хөлний сарвуу, өвдөг, гуя, бугалга, шуу, нурууны зулгаралт, ташаа, гуяны цус хуралт, гадна бэлэг эрхтнээс анус хүртэл хярзан задарч урагдсан шарх гэх шинжүүдээр тодорхойлогдоно.
3. Талийгаачийн биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй....гэх дүгнэлт /хх-ийн 73-77/,
8. Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Бямбажаргалын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаартай:...1. Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6 дугаар зүйлд “зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг; гэж заасан бөгөөд зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл эвдэрч гэмтсэн байх тул энэ үйлдэл нь зам тээврийн осолд хамаарна гэж дүгнэж байна.
2. 38-68 ГАҮ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* овогт *******ын ******* /РД:/ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй нь тогтоогдож байна. Жолооны үнэмлэхийн дугаар 922849, үнэмлэхийн дуусах хугацаа 2034 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр дуусахаар хүчинтэй төлөвт байна.
3. 38-68 ГАҮ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* овогт *******ын ******* /РД:/ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно:
1. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;
2. Мөн дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно"
3. Мөн дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна"
4. Мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул. саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна".
5. Мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ:
б/ “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна...гэх мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 82-84/ болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-13/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 14/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 15-17/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-22/, хүсэлт /хх-ийн 32/, шүүгдэгч Б.*******гийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 132/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн үед 38-68 ГАҮ улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн Дэлгэр сум руу зорчин явах замдаа Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Тэмээт багийн Үүрэг толгой гэх газарт Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ “...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно", 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", Мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчиж осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд хамт зорчиж явсан эхнэр *******гийн амь насыг хохироосон гэх үйл баримт болсон байна.
Уг үйл баримт болсон нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нарын мэдүүлэг, шинжээчийн 93, 234 дугаартай дүгнэлтүүд, 15 дугаартай магадлагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд жолооч Б.******* нь ядарсан үедээ буюу нойр дутуу үедээ авто машин жолоодож явахдаа унтаж улмаар замын эсрэг урсгалд орж авто машины онхолдуулсан нь авто машин жолоодож явахдаа унтаж болохгүйг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь насыг хохироосон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.*******г гэм буруутайд тооцоход хэрэгт авагдсан нотлох баримтууд хүрэлцээтэй байх тул түүнийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэм буруутайд тооцлоо.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, ******* нар нь гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.*******г хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар д зүйлийн 3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.*******д үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанаас бага буюу 3 сарын хугацаагаар үүрэг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Шүүгдэгч Б.******* нь нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч ******* овогт *******ын *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван / 05 / жилийн хугацаагаар хасаж нэг / 01 / жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.*******г зан зүйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-т зааснаар шүүгдэгч Б.******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван / 05 / жилийн хугацаагаар хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан үеэс эхлэн тоолж хэрэгжүүлэхийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн учир хохирогчийн хууль ёсны төлөөлөгч,хохирогч нарт төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8-д зааснаар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ