| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2024/0222/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/28 |
| Огноо | 2025-01-21 |
| Зүйл хэсэг | 12.1.2.1., 12.1.2.2., 12.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/28
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 34.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бүлэглэн, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн,
Өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бүлэглэн, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн, хохирогчийг жирэмсэн болгосон гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг зургаан / 06 / жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг долоон / 07 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ийн *******эд оногдуулсан зургаан / 06 / жилийн хугацаагаар хорих ялыг,
Өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ын *******т оногдуулсан долоон / 07 / жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж өсвөр насны шүүгдэгч Б.Батэрдэнийн эдлэх ялыг гурван / 03 / жилийн хугацаагаар,
Өсвөр насны шүүгдэгч А.*******ийн эдлэх ялыг гурван жил зургаан / 03 жил 06 сар / сарын хугацаагаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2, 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч А.*******эд оногдуулсан гурван / 03 / жилийн хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч А.*******т оногдуулсан гурван жил зургаан / 03 жил 06 сар / сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Өсвөр насны шүүгдэгч А.*******э, А.******* нар нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар насанд хүрээгүй хохирогч О.Самдандовжийн сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар насанд хүрээгүй хохирогчийн биеэс гарсан гэх ураг 1 ширхэг, хивс 1 ширхэг, хатаасан цус 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
8. Өсвөр насны шүүгдэгч А.*******э, А.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж тэднийг энэ өдрөөс цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2025 оны 01 дүгээр сарын 21-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч А.*******э, А.******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ
ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА