Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/29

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 5, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг  нэг жил зургаан / 01 жил 06 сар / сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар  шүүгдэгч  *******д    нэг жил зургаан сарын / 01  жил 06 сар /  хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих  байгууллагад   эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******ээс нэг сая хоёр зуун мянган / 1.200.000 / төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ээс хоёр / 2.000.000 / төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар хохирогч *******, түүний хууль ёсны төлөөлөгч ******* нараас сэтгэцэд учирсан хохирол хорин сая / 20.000.000 / төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж  энэ өдрөөс цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2025 оны 01 дүгээр сарын 21-ны өдрөөс эхлэн  тоолсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ        Д.БАТЦЭНГЭЛ

ШҮҮГЧИД       Ч.БАЙГАЛМАА

                       Г.БАТЗАЯА