Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2017/00653

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хєвсгєл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 18-10 тоотод оршин суух, Цахар овогт Чын Н -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 15 дугаар хороололын 5 дугаар хорооны 48-36 тоотод оршин суух, Цогнууд овогт Лгийн Э -т холбогдох

Хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч Ч.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Н шїїхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2010 онд Л.Этай танилцаж, 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдөр охин Э.Аийг төрүүлсэн. Анх амьдарч байхдаа надад гар хүрч байгаагүй бөгөөд 2013 оноос хойш зан ааш нь эрс өөрчлөгдөж, надтай муудалцахаараа намайг зодож, дарамталдаг болсон. Би зодуулсанаасаа болоод тархиндаа гэмтэл авж, биедээ олон тооны шархыг авч байсан хэдий ч хүүхдээ бодоод тэвчиж амьдарч байгаад 2014 оноос хойш тус тусдаа амьдрах болсон. Л.Э 2015 онд ирээд дахин ийм асуудал гаргахгүй гээд охин бид хоёрыг Өмнөговь аймгийн Цагаанхад гэдэг газар дагуулж аваачсан. Тэнд амьдарч байх хугацаанд дахин намайг зодоод огт хүн танихгүй газар охинтой минь орхиод явсан. Одоо Л.Э нь Улаанбаатар хотод эхнэр аваад амьдарч байгаа.

Иймээс охин Э.Аийг өөрийн асрамжинд авч, эцэг Л.Эаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Н нь шүүх хурадаанд гаргасан тайлбартаа: Би одоогоор хотод хүүхдээ тэжээх гээд ажил хийж байгаа миний охиныг ээж Сэлэнгэ маань харж байгаа.

 

Гэхдээ би охиноосоо салж байгаагүй. Ер нь байнга хамт байдаг. Э нь охиноо нэг ч удаа дангаараа харж асарч байгаагүй. Охин маань төрсөн цагаасаа л надтай, миний ээжтэй, манайхантай хамт амьдарч байгаа юм гэв.

Хариуцагч Л.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Л.Э би Ч.Нгийн хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Ч.Н өөрийгөө намайг зодож биед нь олон тооны шарх үүсгэн, хүнд гэмтэл учруулж байсан гэж нэхэмжлэлдээ үндэслэлгүй дурдсан бөгөөд энэ нь худлаа зүйл юм. Ч.Н надад зодуулж биедээ гэмтэл авч энэ асуудлаа шалгуулахаар хуулийн байгууллагад хандаж байгаагүй болно. Би Ч.Нтэй 2010 онд танилцаж, 2011 онд охин Э.А төрж, бид хоёр хамтран амьдарч байсан. Бидний хамтран амьдрах хугацаанд миний бие нь гэр бүлээ тэжээх үүднээс гэрээсээ хол хөдөө удаан хугацаагаар явж ажилладаг байсан. Уг гэртээ байхгүй хугацаанд Ч.Н нь гадуур дотуур явах сонирхолтойн дээр ёс бус үйлдэл хийдэг байсан тухай дам хүнээс нэг биш нэлээн хэдэн удаан сонсож байсан боловч хүүхдээ бодон тэвчдэг байсан. Үүнээс болж хэсэг хугацаанд тусдаа амьдарч байгаад хол байхаар иймэрхүү асуудал гараад байна гэж дүгнэн өөрийн ажилладаг газар болох Өмнөговь аймгийн Цагаанхад гэдэг газарт тусдаа гэр барин охин Э.А болон эхнэр Ч.Нг авч ирсэн. Тэнд амьдрах хугацаанд Ч.Н нь дээрх зангаараа мөн л архи дарс ууж, шөнө орой гадуур явж, би төрсөн ахтай нь хамт шөнөжин эрж хайж яваад ч олдохгүй байсан. Миний хувьд гэр бүлээ элэг бүтэн байлгахын төлөө хичээж орон нутагт ажилладаг байсан. Мөн Ч.Н нь Цагаанхад гэдэг газарт огт хүн танихгүй газар үлдээсэн тухай дурдсан байсан нь огт худлаа зүйл, түүний төрсөн ах, хамаатны эрэгтэй дүү хоёр хамт байсан бөгөөд ах, дүү нарт нь хүлээлгэж өгөөд аргагүй тусдаа амьдрах болсон. Эр хүний тэсвэр тэвчээр үнэхээр алдагдсан. Цаашид хүн гэх сэтгэлгүй, эх хүн, айл гэрийн эзэгтэйн үүргээ биелүүлж чадахгүй шалтгаанаас би түүнтэй цаашид хамтран амьдрах боломжгүй бөгөөд миний бие нь Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг, эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд оролцож чадахгүй тул Л.Э намайг оролцуулалгүйгээр шүүх хурлыг явуулж өгнө үү гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Н нь хариуцагч Л.Эаас хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ч.Н, хариуцагч Л.Э нар нь гэрлэлтээ батлуулаагүй ба зохигчдын хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас охин Э.А төрсөн болох нь:

Тухайлбал: Хэрэгт авагдсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн

 

төрсний бүртгэлийн лавлагаанд Цогнууд овогт Лгийн Э /РЭ90012110/, Цахар овогт Чын Н /РХ90101207/ нарын гэр бүлд 2011 оны 8 дугаар сарын 02-нд төрүүлсэн охин Эын Аийг 2011 оны 8 дугаар сарын 17-нд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төрөлтийн бүртгэлийн 591-т бүртгүүлсэн байгаа тул лавлагаа олгов гэх 00/002108 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Баян багийн засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 12 өдрийн 14/90 дугаартай Ишдоржийн Сэлэнгэ /РХ60030804/ ам бүл-6 Мөрөн сумын 14 дүгээр сарын 41-15 тоотод оршин суудаг бөгөөд зээ охин Эын А /РЮ11280208/-г асран халамжилдаг нь үнэн болохыг тодорхойлов гэх албан бичиг,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Далай элбэрэл эрүүл мэндийн төвийн их эмч Э.Будхүүгийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Э овогтой А, 6 настай, эмэгтэй, хүүхдийн биеийн байдал хэвийн, эрүүл өсөн бойжиж байгаа нь үнэн болно гэх тодорхойлолт,

Хариуцагч Л.Э нь нэхэмжлэгч Ч.Нгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг хїлээн авч хариу тайлбарыг ирүүлсэн ба тус иргэний хэргийг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ... цагт хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн хэдий ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаан ирээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлд зааснаар хариуцагч Л.Эын мэтгэлцэх зарчмыг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан хэдий ч хариуцагч нь миний бие нь Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг, эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд оролцож чадахгүй тул Л.Э намайг оролцуулалгүйгээр шүүх хурлыг явуулж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан байх ба нэхэмжлэгч Ч.Н нь шүүх хуралдаанд алийн болгон Л.Эыг харах вэ өмнө нь нэг хойшилсон Тийм учраас оролцуулахгүй шийдвэрлэх боломжтой бол шийдвэрлүүлье гэж бодож байна гэсэн санал гаргасан тул шүүх хуралдааныг хариуцагч Л.Эыг оролцуулахгүйгээр явуулсан болно.

Иймд 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Цогнууд овогт Эын А /РЮ11280208/-ийг эх Ч.Нгийн асрамжид үлдээж, эцгээс нь хуульд заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Мөн охин Э.А нь төрсөн цагаасаа эхлэн эх Ч.Нгийн асрамжинд эрүүл бойжиж байгаа тул эх Ч.Нгийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ч.Нгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 99730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Эаас шүүхээр хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлөх хэмжээ буюу 70.200 төгрөгийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Хөвсгөл аймагт мөрдөгдөж байгаа хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ 173.500 төгрөг байгаа ба 2011 оны 8 дугаар сарын 02-нд төрүүлсэн охин Эын А / РЮ11280208/-д Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Л.Эаас тэтгэлэг гаргуулж охин Э.Ад олгох 1 жилд төлөх тэтгэлэгийн хэмжээ 1.041.000 төгрөг ба 1 жилийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 29.534 төгрөгийг нийт 99.534 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Нд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 8 дугаар сарын 02-нд төрүүлсэн охин Эын А-г эх Ч.Н-гийн асрамжинд үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2011 оны 8 дугаар сарын 02-нд төрүүлсэн охин Эын А-д 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Л.Эаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99.530 /ерэн есөн мянга таван зуун гучин / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Эаас 99.534 /ерэн есөн мянга таван зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.МӨНХТУЯА