| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 316/2025/0017/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/35 |
| Огноо | 2025-01-30 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/35
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Төгс-Учрал,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн
иргэний нэхэмжлэгч Б.Ч
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин
шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... ургийн овогт Л.Б. холбогдох эрүүгийн 2.....8 дугаартай, 316/2025/00.../Э индекстэй хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Мон Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Сэлэнгэ аймгийн ... суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ...ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн ...... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, .... ургийн овогт Л.Б. Регистрийн дугаар: ....../
Холбогдсон хэргийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан, талуудын хүсэлтээр дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б. өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Энэ бүхэн гэнэт л болоод өнгөрсөн. Хурдаа сааруулж ороогүй нь миний буруу. Уучлаарай...” гэжээ,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн: “...Гомдол санал байхгүй. Оршуулганы зардлыг төлсөн. Сэтгэл санаа муу байна. Энэ хүүхдэд ямар ч гомдол байхгүй” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Ч.: “...Гомдол санал байхгүй. Хохирол барагдуулахаар 5,000,000 /таван сая/ төгрөг өгсөн. Үлдэгдэл 2,000,000 төгрөгт тохироцож гэрээ байгуулна гэсэн...” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А. 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Миний хүү хаана байгаа талаар асуухад 2 цагдаа гарч ирээд та машинд суугаарай хүүхэд тань нас барсан та тайван байгаарай гэж надад хэлсэн. Би тухайн үед хамт явсан хүмүүсийг мэдээгүй ба бүүр сүүлд хамт явсан хүний гэрт нь очиж уулзахад *******ий биеийн байдал гайгүй орон дээрээ босоод суучихсан байдалтай юу болсон талаар асуухад эгчээ би явахдаа машин барьсан ирэхдээ машин барьсан гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 45-р хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А. 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:”…Талийгаач хүүгийн маань оршуулгын зардалд баримтаар 8.026.568 төгрөгийг зарцуулсан. Мөн 2 сая төгрөгөөр хүүхдүүдэд буяны ажлын зид, чихэр жимс зэрэг зүйлсийг авсан Надад одоогоор баримт алга байна. Би ганц хүүтэй сэтгэл санааны хувьд их хохирол амсаж байна. Хуулийн дагуу шүүхээр сэтгэл санааны хохирлоо барагдуулмаар байна…” гэх мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/,
Гэрч Б.Ч. 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би Сэлэнгэ аймгийн ... суманд өөрийн эзэмшлийн ... СБА улсын дугаартай .... приус 20 загварын машиныг жолоодон талийгаач Г. аав Г. гэрт очиж тэндээ 2 хоносон. Улмаар 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өглөө би Г. гэрээс гарахад миний машин байхгүй байсан. Тэгэхлээр нь би буцаж ороод ээж А. машин байхгүй талаар хэлсэн. Миний машиныг тухайн үед талийгаач Г. авсан гэж бодож байсан. Би өмнөх өдөр нь Г. гэрт орохдоо машинаа түгжээд цоожоо шкафны дээр тавьсан байсан. Улмаар 03-ны өдрийн орой Г. нас барсан талаар мэдэхэд миний машинтай явж байгаад осолдсон байсан ба тухайн үед одоо эмнэлэгт хэвтэж байгаа залуутай хамт явсан юм байна лээ. Уг залуугийн нэрийг Б. гэдэг юм байна лээ. Осол болдгийн орой миний машиныг цагдаагийн ажилтнууд журмын хашаанд хийсэн ба машинаа харахад лааз болсон байсан. Осол ямар учраас болсон талаар хүмүүсээс мэдэхэд талийгаач Г.болон ******* нарын Б-д хүргэж өгсөн залуу нь тэр оройдоо хүрч ирээд "намайг Б.-т хүргэж өгөх гээд явсан буцаад Ц. ах Б. хоёр явсан, тэхдээ Би. машин бариад явсан" талаар хэлсэн. 2023 оны 09 дүгээр сард дүүгээсээ 8 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Миний нэр дээр бүртгэлтэй….” Гэх мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/,
Гэрч Д.М. 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Талийгаач нь архи уусан байдалтай согтуу байсан ба танай найз дээр очъё машин бариулъя гэхээр нь би машиныг нь жолоодоод найз Б. очиж гэрийн гаднаас шууд Б. машин бариулаад *******д ******* уурхай руу хөдөлсөн юм. Е. суманд 13 цагийн үед очоод бид гурав хоол идчихээд намайг ажил дээр яг 14 цаг 47 минутад хүргэж өгсөн. Буцаад тэр хоёр хамтдаа явсан ба Б. машиныг жолоодоод талийгаач нь жолоочийн эсрэг талын суудал дээр суугаад явсан. Тухайн үед талийгаач нь согтолтын хувьд гайгүй байсан. Замд явж байхад талийгаач Г. нь жолоо барьж байгаа Б. зам заагаад тойрог дээр хаазаа хас өнгөрөөд шууд нэм гэх зэргээр хэлээд байсан. Тэхдээ түүнтэй маргалдсан асуудал гаргаагүй. Тэгээд би ажил дээрээ буучхаад ээлжээ хүлээж аваад гар утсаараа Би рүү залгаж болгоомжтой яваарай гэж хэлэх гэж байтал эмэгтэй хүн авснаа танай найз чинь аваарт орсон бид хэд Сэлэнгэ аймаг руу явж байна гэж хэлсэн. Би үүнийг сонсоод захирлаасаа чөлөө аваад Сэлэнгэ аймаг руу явсан юм..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 57-58-р хуудас/
Гэрч Л.Л. 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:"...2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр би Сэлэнгэ аймгийн ... 4 замын пост дээр хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж байсан юм. 15 цагийн үед ....дугаарын жижүүрийн дугаараас ... замаас ... сум руу явах замд машин замын хажуу тал руу унасан байна очоод шалгаадхаач гэж хэлсний дагуу 4 замаас ... сум руу явах замд 8 км зайд замын асфальтан замын хойд талд приус 20 загварын ... СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл хажуу тал руу унаж бүхэлдээ эвдэрч хэмхэрсэн байдалтай, уг машинаас нэлээд зайтай эрэгтэй хүн газарт дээшээ харсан байдалтай байсан ба нүдээр харахад нас барсан харагдаж байсан. Хажуу талд нь 1 эрэгтэй хүн газарт суусан байдалтай орилоод миний ах амьд биз дээ гээд байсан. Би юуны түрүүнд 7036102 дугаарын утас руу залгаж нөхцөл байдлыг хэлж ы эмнэлэгт дуудлага өгсөн. Удалгүй Жавхлант сумын хэсгийн төлөөлөгч эмнэлгийн байгууллагатай ирж осолд орсон хүмүүсийг үзээд түргэн тусламжаар ирсэн эмч газарт дээшээ хараад хэвтсэн байдалтай байсан хүнийг нас барсан гэж хэлсэн. Хамт сууж байсан эрэгтэй хүнийг болохоор эмнэлгийнхэн үзсэн тэр үед нь би эргээд пост лугаа явсан юм. Би газарт сууж байсан эрэгтэй хүнээс жолоо хэн бариад явж байсан талаар асуухад би гэж хариулсан. Үргэлжлүүлэн юу болсон талаар асуухад хэлэхгүй орилоод нас барсан эрэгтэй хүний цээжин дээр дараад татаад, чангаагаад ахаа гээд орилоод миний аз амьд биз дээ гээд л байсан. Надад яаж осол болсон талаар яриагүй. Машин бол талаас ы чиглэлтэй явж байсан нөхцөл байдалтай осов болсон газраас сум талдаа буюу жаахан өгсүүр огцом тойрогтой байсан ба асфальтан замын ертөнцийн зүгээр хойд талд байх хашлага эвдэрч хэмхэрсэн хажуу талд нь тоормосны дугуйны мөр байсан. Миний нүдээр харахад бол осолд орсон машин тойрог руу хурдтай орсон харагдсан" гэх мэдүүлэг, /хх-ийн 60-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Б.Ч. "... Миний нэр дээр "Тоёота приус-20" загварын .. СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Уг машиныг би 2023 онд 8 сая төгрөгөөр өөрийн дүүгээсээ худалдан авч байсан юм. Уг машиныг эзэмшээд 1 жил гаран болж байна. Миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Үзлэг оношилгоондоо орсон ямар ч асуудалгүй машин байсан. Надад өмнө нь егсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй" гэх мэдүүлэг, /хх-ийн 63-р хуудас/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №5711 дугаартай “…Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "000426253" дугаартай "Нэр хаяггүй" хуруу шилтэй цуснаас спиртийн агууламж илрээгүй…” гэх дүгнэлт /хх-ийн 66-68-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Дарьсүрэнгийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гаргасан 95 дугаартай “…Шүүх эмнэлгийн шинжилгээгээр баруун зүүн хацар, шанаа дух хэвлий, цээж, баруун зүүн шуу, баруун, зүүн гуя, шилбэ, тавхай ар хэсэгт зулгаралт, зүүн хөмсөг, зулайн хуйх, духанд шарх, 2 хацар, шанаа, духанд цус хуралт гавлын орой, дух, 2 нүдний ухархайн ясанд хугарал, элэг бяцрал, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтлүүд нь нас барах үед үүссэн байх боломжтой байна. Амь насанд аюултай тул хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.12-д зааснаар хохирлын Хүнд зэрэгт хамаарна. Магадлан шинжилгээгээр шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Шүүх химийн шинжилгээгээр цуснаас 3.5 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Магадлан шинжилгээгээр гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ. 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 15:00 минутад үзлэг хийхэд нас бараад ойролцоогоор 1-2 цаг болсон байх боломжтой байлаа" гэсэн шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 73-86-р хуудас/
Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №1768 дугаартай “…автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 6,950,000 төгрөг гэх тайлан /хх-ийн 92-97-р хуудас/,
Шинжээч С.С. 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан 204 дугаартай"... Тоёота приус 20 маркийн .. СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Л.Б. жолоодон замын хажуу руу унаж зорчиж явсан А.Г. нас барсан нь зам тээврийн осол мөн. Тоёота приус 20 маркийн .. СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Б. тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй. Осол гарсан үндсэн шалтгаан н жолооч Л.Б. Мон Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтыг зөрчсөнөөс болсон байна..." гэсэн дүгнэлт, /хх- ийн 104-р хуудас/
2024 оны 10 дугаар сарны 21-ний өдрийн 83 дугаартай”… Тоормосны систем нь эд анги, механизмын багц бөгөөд дугуйны эргэлтийг хурдан удаашруулж зогсоох зорилготой юм. Ажлын тоормос нь MNS-4598:2011 стандартын шаардлага үзүүлэлтийг хангаж ажиллаж байх ёстой. Тээврийн хэрэгслийн зогсолтын тоормос нь тээврийн хэрэгслийн хурднаас шууд хамааралтай юм. 1. Pruis-20 маркийн Саарал өнгийн .. СБА Улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо тоормосны MNS-4598:2011 стандартыг хангаж оролцсон байна. 2. Автомашины тоормосны эд ангиудын элэгдэл битүүмжлэл нь шингэн алдаагүй, эвдрэлгүй хэвийн байна. 3. Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй тул осол үйлдэгдэхэд нөлөөлөх зүйлгүй 4. Тухайн тээврийн хэрэгсэл нь ослын өмнө тоормосны системийн ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. 5. Тухайн тээврийн хэрэгслийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй жолооч өөрөө тодорхойлох боломжтой 6. Зам тээврийн осол нь техникийн бүрэн бус байдлаас нөлөөлөөгүй. 7.Уг материалд 35 ширхэг зураг хавсаргав…” гэх техникийн дүгнэлт, /хх-ийн 111-115-р хуудас/
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01-02-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 03 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 05-41-р дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.А. тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 43-р хуудас/
Иргэний нэхэмжлэгчээр Б.Ч.тогтоох утхай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 61-р хуудас/,
Эрүүгийн 2....8 дугаартай хэрэгт .... СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2023, 2024 онд үзлэг оношилгоонд орж байсан талаарх лавлагаа /хх-ийн 132-134-р хуудас/,
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 135-р хуудас/,
Шүүгдэгчийн захиргааны шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 136-р хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 138-р хуудас/,
Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 139-р хуудас/,
Шүүгдэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 140-р хуудас/,
Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 141-р хуудас/,
Шүүгдэгчийн регистрийн дугаарын лавлагаа /хх-ийн 142-р хуудас/,
Шүүгдэгчийн гадаад паспортын бүртгэлийн лавлагаа, анх удаа /хх-ийн 143-р хуудас/,
Шүүгдэгчийн гадаад паспортын бүртгэлийн лавлагаа дахин авсан /хх-ийн 144-р хуудас/,
Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 145-р хуудас/,
Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 146-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А. гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хх-ийн 150-180-р хуудас/,
Талийгаачийн төрсний болон нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 181-р хуудас/ зэрэг болно.
Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар хавтаст хэрэгт авагдаж, талуудын мэтгэлцээний үндсэнд шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Л.Б. нь 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Моностой 02 дугаар баг 4 замын уулзвар оос Хүдэр сумын чиглэлд ... СБА улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Мон улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэж заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан А.Г. нас барсан үйл баримт нотлогдон тогтоогдлоо.
Жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээнээс хамаарч тухайн үйлдэл нь гэмт хэрэг, зөрчил аль нь болохыг тус тус хуульчилсан байна.
Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.
Энэхүү гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.
Шүүгдэгч Л.Б. хувьд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн болох нь шинжээч С.С. 204 дугаартай “...Мон Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна...” дүгнэлтээр,
Энэхүү ослын улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан А.Г. нас барсан болох нь шинжээч Д.Дарьсүрэнгийн 95 дугаартай “...Магадлан шинжилгээгээр гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ. 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 15:00 минутад үзлэг хийхэд нас бараад ойролцоогоор 1-2 цаг болсон байх боломжтой байна..." гэх дүгнэлтээр тус тус тогтоогдсон байна.
Иймд Л.Б. нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлийн улмаас А.Г амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж бүрэн хангаж байх тул түүнийг “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тооцно” гэж тодорхойлсон.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Г. амь нас хохирсон бөгөөд 8,086,568 төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулсан байна.
Шүүгдэгч Л.Б. жолоодож явсан ... СБА улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Чинболдын өмчлөлийнх болох нь тээврийн хэрэгслийн лавлагаа гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. Уг гэмт хэргийн улмаас Б.Ч. тээврийн хэрэгсэлд 6.950.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон ба шүүгдэгчээс 5.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 1.950.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгчээс 1.950.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А болон түүний өмгөөлөгчийн зүгээс сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар шүүгдэгч болон түүний ар гэрийн хүмүүстэй харилцан тохиролцсон тул нэхэмжлэхгүй, бусад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэнд үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалтад зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тогтов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Л.Б. нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох дүгнэлт гаргаж байна. Хохирол төлбөрийн хувьд иргэний нэхэмжлэгч Б.Ч. 5,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. “Ашид билгүүн үнэлгээ” ХХК-ний үнэлгээгээр 6,950,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Зөрүү болох 1,950,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд баримтаар нэхэмжилсэн 8,000,000 төгрөгийг шүүгдэгч шүүхийн шатанд төлж барагдуулсан байна. Сэтгэл санаааны хохиролыг шүүхээр нэхэмжлэхгүй гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс мэдүүлж байна. 35,000,000 төгрөгт харилцан тохиролцсон байна. Сэтгэцэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай,
Хохирогчийн өмгөөлөгчөөс: “...Гэм буруугийн асуудал дээр маргаан байхгүй учраас за хохирогчид зохих хэмжэний сэтгэл санааны хохирол учирсан болох нь ойлгомжтой. Энэ хүн ганц хүү төрүүлж, осол болохоос өмнөх үеийг хүртэл хамт амьдарч байсан. Өдийг хүртэл өсгөчхөөд хүүгийнхээ тус дэмийг авах болсон цаг мөчид алдана гэдэг үнэхээр харамсалтай. Гэхдээ шүүгдэгчийн зүгээс сэтгэл гаргаж сэтгэцэд учирсан хор хохирлыг нөхөн төлж барагдуулъя гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй харилцан тохиролцсон байна. Энэ асуудлыг өмгөөлөгчийн зүгээс хууль бус гэж хэлж чадахгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгч нар харилцан тохиролцож 35,000,000 төгрөгийг төлөх асуудал дээр маргаан байхгүй байна. Шүүх хурал дуусаад шүүгдэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар гэрээ хийх юм байна. Албан ёсоор гэрээ хийгээд нотариатаар батлуулаад хүчин төгөлдөр болох юм байна. Өнөөдрийн шүүх хуралдаанаар хохирлыг нэхэмжлэхгүй, жич харилцан тохиролцох болсон,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс:”... Гомдол санал байхгүй...” ,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Хэргийн зүйлчлэлийн хувьд маргаан байхгүй. Л.Б. хувьд үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол 8,086,568 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Өмгөөлөгч болон шүүгдэгчийн ар гэрийн зүгээс нэхэмжилсэн хохирлыг төлсөн. Мөн өчигдөр зардалтай холбоотой 2,000,000 төгрөгийг нэмж төлсөн. Сэтгэл санааны хохиролын асуудал дээр 15,000,000 төгрөг гэж тохирсон байсан ч хүний амь настай холбоотой асуудал учраас нэмж 35,000,000 төгрөгөөр хоорондоо тохирсон. Үүнийгээ нотаратын журмаар батлах боломжтой гэж үзэж байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн хувьд Л.Б. осол гаргасан буруутай тул ар гэрийн зүгээс машины хохирол 5,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төрбөрийг төлөхөө илэрхийлж байна...” гэх байр суурийг тус тус илэрхийлсэн.
Шүүхээс шүүгдэгч Л.Б. эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Л.Б. нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөр төлсөн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн байр суурь, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Л.Б. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаарр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасч хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Б. оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаагаар буюу 2 жилийн хугацаагаар хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тогтоолоор мэдэгдэж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Л.Б. урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... ургийн овогт Л.Б. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаарр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б. тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Б.оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаагаар буюу 2 /хоёр/ жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар ялтан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож хуульд заасан журмын дагуу ял оногдуулахыг мэдэгдэж биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч Л.Б. урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Л.Б. оршуулгын зардалд 10.000.000 /арван сая / төгрөг төлснийг дурьдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А. нь энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б. 1.950.000 /нэг сая есөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн .... тоотод оршин суух хаягтай ... овогт Б.Ч. /...../-д олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ