| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2024/0000/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/153 |
| Огноо | 0016-07-21 |
| Зүйл хэсэг | 147.1., |
| Улсын яллагч | Ганхөлөг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
0016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 2016/ШЦТ/153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг
Улсын яллагч Ганхөлөг,
Шүүгдэгч Х.Г***********,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ****************** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О*********** Хи***********ын Г***********ид холбогдох эрүүгийн 2016***********дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Шүүгдэгч Х.Г*********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.1-т заасан "бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлах" гэмт хэрэг, “бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч X. Г*********** нь 2015 оны 07 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Чандмань-Өндөр * сумын нутаг дэвсгэрт иргэн Т.Л***********ын эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклыг хулгайлан авч 1.200.000 төгрөгний бага бус хэмжээний хохирол,
Мөн давтан үйлдпээр 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Чандмань-Өндөр сумын 1-р баг иргэн Н.У***********ын гэрээс Чех карбин маркийн буу, хутга, эмээл, барав, мотоциклын хөгжим,
үхрийн хаа 2 ширхэг, адууны хаа 2 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлан авч 1.878.000 төгрөгийн хохирол,
2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Чандмань-Өндөр сумын 1-р багийн нутаг дэвсгэрт аргамжаатай байсан иргэн Ч.Б***********ы эзэмшлийн нэг тооны хар халтар зүсмийн морийг хулгайлан авч 750.000 төгрөгийн хохирол,
2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Чандмань-Өндөр сумын 4 дүгээр багийн иргэн Г.О***********нгийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Х.Г***********ийн мөрдөн байцаалтболон шүүхийн хэлэлцүүлэгтөгсөн: ... 2015 оны 07 дугаар сарын эхээр байхаа яг өдрийг нь сайн санахгүй байна миний санаж байгаагаар наадмын дараа шиг л санагдаж байна Чандмань-Өндөр сумын хэсгийн төлөөлөгчид мотоциклоо хураалгачхаад тэндээс гарч яваад колонкийн доод талд явж байхад гудамжинд хар өнгөтэй Мустанг-5 маркийн мотоцикл эзэнгүй зогсож байхаар нь аккумуляторыг нь салгаж асаагаад уг мотоциклоо унаад Цагаан-Үүр сум руу явсан. Тухайн хулгайлсан мотоцикл нь Л*********** гэдэг хүний мотоцикл байсныг маргааш өдөр нь мэдсэн. Би уг мотоциклоор Цагаан-Үүр сум орчихоод мотоциклыг Цагаан Үүр сумын иргэн Б*********** гэдэгт зээлсэн 22.000 төгрөгийнхөө өрөнд өгчихсөн юм. Гэхдээ уг мотоциклыг Л*********** Б***********гээс буцаагаад авчихсан. Би дараа нь Б***********д зээлсэн 22.000 төгрөгөө бэлнээр өгч барагдуулсан. Тухайн мотоциклыг хулгайлахдаа ганцаараа байсан. 2015 оны 12дугаар сарын 28-ны өдрийн 15цагийнүед хөдөөгөөр явжбайгаад Ц*********** гуайн гэрт нь очсон. Намайг Ц*********** гуайн гэрт очиход малчин нь гэх Б***********ү гэх залуу согтуу байдалтай байж байсан. Тэгээд би тэдний гэрт ороод тамхи т***********д цай уугаад сууж байхад Б***********ү над руу агсраад хутга б*********** босоод ирсэн, тэгэхээр нь би барьж байсан хутгыг нь сандлаар цохиж унагаачхаад гараараа нүүр лүү нь цохисон чинь хөмсөг нь тасарчихсан. Б***********ү надад цохиулсныхаа дараа зүгээр босож ирж байж байгаад тамхи т***********д л суугаад байсан. Тэгэхээр нь би тэдний гэрээс гарахад тэдний морины уяан дээр хар халтар зүсмийн морь эмээл, хазаартайгаа уяатай байсан. Тэгээд буцаад Ц*********** гуайнд ороход орон дээр нь буу, 6 ширхэг сум байсан. Тэгэхээр нь уг буу сумыг авсан. Мөн гэрийнх нь гадаа амбаарт байсан үхрийн хоёр ширхэг хаа, адууны хоёр ширхэг хаа байхаар нь тэдгээрийг нь жижиг богцонд хийгээд аваад явсан. Мөн Ц*********** гуайн гэрт байсан хар иштэй хутгыг нь аваад уяан дээр байсан хар халтар зүсмийн морийг нь унаад Чандмань-Өндөр сумын төв рүү явсан. Чандмань-Өндөр сумын төв дээр очоод Ялалт гэдэг хүүхний гэрт очсон. Намайг Ялалтын гэрт очиход Дэ***********, Жожгор нарбайсан. Ялалт гэртээ байхгүй байсан. Тэгээд би хулгайлсан эд зүйл болох адуу, үхрийн мах, хутгыг Ялалтын гэрт оруулж тавьсан. Би Ялалтын гэрт дээрх зүйлүүдийг оруулж тавьчихаад бусад авсан эд зүйлүүдтэйгээ гэрийнхээ наад талд байдаг Д*********** гэдэг айлын гэрт очиж амарсан. Д*********** гэдэг айлын гадаа хар халтар морио үлдээсэн байсан чинь өглөө сэрэхэд алга болчихсон байсан. Тухайн өдрийн маргааш Ц*********** эгч Ялалтын гэрээс очиж юмнуудаа авсан байсан. Ц*********** эгчийн гэрт очиход би ганцаараа явж байсан. 2015оны 12 дугаарсарын 31-ний орой 17 цагийн үед О***********н гэдэг малчныхаа гэрточсон. Намайг О***********н эгчийн гэрт эхлээд очиход О***********н эгч охинтойгоо хамт байсан. Тэгээд би тэдний гэрт оччихоод гэрлуүгээ харьж галаа хийчхээд буцаад О***********н эгчийн гэрт очиход О***********н эгч гэртээ ганцаараа байсан. Би сүүлд очихдоо О***********н эгчийн гэр рүү Ц*********** эгчийн гэрээс хулгайлсан буутайгаа очсон. Гэхдээ тэдний гэр рүү уг бууг авч ороогүй, гэрийнх нь хаяанд үлдээчхээд л гэр рүү нь орсон. Би О***********н эгчийн гэрт ороод утсыг нь аваад Дэ*********** рүү ярьсан. Тэгээд утсаар ярьчхаад О***********н эгчээс чаг мөөг өгөө юу гэж асуухад өгчихсөн гэж байсан. Тэгээд би О***********н эгчийн утсаар эхнэрлүүгээ хальт яриад одоо төв рүү орох гэж байна гэж хэлсэн. Тэгээд байж байгаад би орон дээр байсан дээлийг аваад тэр дээлээр нь О***********н эгчийн толгойг дарж аваад унагаасан. Т эр үед Од*********** эгч хөөе чи яаж байна гэж байсан. Т эгэхээр нь би О***********н эгчийг босгоод та надад мөнгө байвал өгчих гэж хэлсэн чинь байхгүй гэж хэлчхээд гараад яваад өгсөн. Би О***********н эгчийг гарсных нь дараа аккумуляторын ард талд байсан цүнхийг нь онгойлгож үзэхэд гялгар уутан дотор 41.500 төгрөг байсан. Тэгэхээр нь тэр мөнгийг мөн тэдний гэрт хар өнгөтэй жижиг гар чийдэн байсныг нь авсан. Тэгээд тэдний гэрээс мөнгө аваад Чандмань-Өндөр сумын төв рүү явган алхаж орсон. Сумын төвд О***********н эгчээс дээрэмдэж авсан мөнгөөрөө архи аваад Дэ***********, Д*********** нартай хамт авсан архи уусан. Уг архиа ууж дуусгачихаад Ц***********гэдэг айлд оччихоод буцаад Д***********гийн гэрт ирээд байж байхад намайг хэсгийн төлөөлөгч М***********, цагдаа Н*********** 2 ирээд баривчлаад аваад явсан. Үүнээс хойш дахин гэмт хэрэг хийгээгүй гэх,
Хохирогч Г.О***********нгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2015.12.31 -ний өдөр 14:00 цагийн үед манай гэрт манай малыг харж байсан Г*********** гэх хүн ирсэн. Манай утсаар яриад орж гараад яваад байсан. Тэгж байгаад манай охин малдаа явсан хойгуур манай гэрт орж ирээд духаараа муухай хараад суугаад байсан. Би яасан юм бол гэж бодоод юм асуулгүй байсан. Харин П*********** эгч хэзээ ирэх юм манай мал хэзээ хотондоо ирэх вэ гэж асуухаар нь П*********** маргааш ирнэ мал орой ***********цагийн үед ирэх байх гэж хэлсэн. Тэгсэн хэзээ миний ар талд гарсан юм бүү мэд миний өмсөж байсан дээлээр толгойг минь битүүлээд хойш нь татаж байгаад мөнгө өг, архи өг гээд байсан. Тэгэхээр нь би надад мөнгө, архи байхгүй цагдаад би хэлэхгүй, чи ээжтэй хүн шүү гэж орилж чарласан. Ойролцоогоор 2-3 минут болсон байх. Тэгээд намайг тавихаар нь гэрээсээ гараад мал ирсэн байхаар нь охинтойгоо малаа хашаад айл руу явсан гэх /хх-ийн 4-5-р хуудас/,
Хохирогч Т.Л***********ын мөрдөн байцаалтад өгсөн: ...2015.7.23-наас 24-ний хооронд өөрийн эзэмшлийн хятад улсад үйлдвэрлэсэн улсын дугааргүй хар өнгийн Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг хулгайд алдсан юм. Мотоцикл алддаг өдөр би унтаж яваад Хөвөн хороололд айлын гадаа гудманд үлдээсэн байсан. Тээврийн хэрэгслээ буцааж авахад 2 толь алга болсон, хянах самбар хагарсан, банкны тагийг хөшсөн, 6 литр бензин алга болсон байсан. ...Санал хүсэлт алга байна. Ямар нэг гомдолгүй байна гэх /хх-ийн 24-25, 26-р хуудас/,
Хохирогч Н.У***********ын мөрдөн байцаалтад өгсөн: ...манай гэрт хулгай орсон талаар би сумын төвд байхдаа мэдээд хөдөө гарсан. ...манай гэрт хоньчин үлдсэн/Б***********ү/юм. Тэр хүний хөмсгийг зад цохичихсон байсан. ...манай гэрээс адууны 2 хөл, үхрийн 2 хөл, 3 кг борц, буу, сум, хутга, барав, хөгжим, эмээл зэрэг эд зүйл алга болсон байсан гэх /хх-ийн 47-48-р хуудас/,
Хохирогч Ч.Б***********ы мөрдөн байцаалтад өгсөн: ...2015.12.28-ны өдөр Чандмань-Өндөр сумын Зүүн-Салаа гэх газар байдаг хар халтар зүсмийн морио хулгайд алдсан. Уг морь нас
гүйцсэн, бүдүүн морь байсан. ...хайж яваад Чандмань-Өндөр сумын Шивэрт багийн Богч гэх газраас олж авсан.... Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй гэх /хх-ийн 64-р хуудас/,
Гэрч Б.Н***********ын мөрдөн байцаалтад өгсөн:... 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэн Ц*********** нь эмээл хазаартай халтар хээр морь, хийц загвар нь өөрчлөгдсөн буу, үхрийн хоёр хөл, адууны хоёр хөл, 2- 3 кг борц, хар иштэй хутга, богц зэрэг зүйлс гэрээсээ алдлаа гэж мэдэгдсэн. Уг мэдээллийн дагуу Чандмань-Өндөр сумандаа биечилсэн судалгааг хийж хайж ажилласан. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн үдээс хойш Б*********** нь өөрийн биеэр надад ирж мэдэгдэхдээ тус сумын 1 дүгээр багт оршин суух О***********н гэдэг хүнийг дээлээр нэг залуу толгойг битүүлж хойш нь дараад айлгаад мөнгө архи нэхсэн, тэгээд хэсэг байж байгаад толгойг нь битүүлсэн байсан дээлийг авсан. Нөгөө хөгшин айгаад гэрээсээ гараад явсан. Хөгшнийг гэрээсээ гараад явсных нь дараа нөгөө залуу нь утсаар сумын төв рүү Дэ*********** буюу Дэк гэдэг хүн рүү яриад нэг шил архи тамхи аваад гараад ир, би урдаас чинь очлоо гэж ярьсан гэдгийг хэлсэн. Тэгээд үүний дагуу хэсгийн төлөөлөт М*********** бид хоёр уг залууг сумын төвөөр хайсан. Уг залуу нь олдохгүй байж байгаад 12 сарын 31-ний өдрөөс 01-нийг шилжих шөнө ***********цагийн үед Б*********** дахиад над руу ***********гэсэн дугаарын утсаар ярихдаа сумын төвд байгаа сураг сонсогдлоо гэж байсан. Тэгэхээр нь би гадуур хайж яваад Г*********** гэдэг айлын гадаа очоод чагнахад тэнд хоёроос гурван дуугараад байсан. Тэгээд гэр лүү нь яваад ороход Г***********, Д***********, Г***********, бас нэг зүс танихгүй залуу дөрөв сууж байсан. Тэгээд тэндээс Г***********ийг авч гараад цагдаагийн хэсэг дээр аваачаад хэсгийн төлөөлөгч байцаалт авахад дээрх гэмт хэргийг үйлдсэн талаараа хүлээн зөвшөөрч байсан гэх /хх-ийн 7-р хуудас/ мэдүүлэг,
Гэрч Ц.Б***********гийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Г*********** нь Цагаан-Үүр суманд айлын мал харж байхдаа миний утсаар ярьчхаад өгнө гээд авчхаад бааранд барьцаанд тавьсан байсан. Тэгэхээр нь би түүний унаж явсан Мустанг-5 маркийн мотоциклыг миний гар утсыг авч өгснийхөө дараа аваарай гээд авчихсан юм. Хар өнгийн, улсын дугааргүй мотоцикл байсан. ... хулгайн мотоцикл гэж мэдээгүй. Манай сумын цагдаа Х*********** ирээд аваад явсан гэх /хх-ийн 31-32-р хуудас/,
Гэрч Н.Б***********үгийн мөрдөн байцаалтад өгсөн: ... Чандмань өндөр сумын 1-р багийн иргэн У*********** гэдэг айлын малыг маллаад 7 жил болж байна. 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр У***********, эхнэр Ц***********ийнхээ хамт Чандмань-Өндөр сумын төв рүү явсан. Харин би тэдний гэрийг ганцаараа сахиад хоцорсон юм. 2015 оны 12 дугаар сарын 28-ны өглөө би У*********** луу утастаад одоо наашаа гарах болж байгаа юм уу гэж асуухад одоо удахгүй гарлаа гэж байсан, тэгэхээр нь би хонио хариулахаар гарлаа гэхэд авдар дотор архи байгаа тэрнээс уугаад хонио ойрхон хариулаад байж байгаарай гэсэн. Тэгээд би уг архийг гаргаж ирээд бараг талыг нь уучхаад морио эмээллэж унаад буугаа үүрээд хониндоо явсан. Тэгээд өдөр барагцаагаар 15 цагийн үед хониноосоо ирсэн. Хониноосоо ирээд нөгөө үлдээсэн тал шил архиа у ганцаараа ууж байсан. Тэгээд сууж байхад Ганаа гэдэг нөхөр орж ирсэн шиг санагдаж байна. Тэрнээс хойш яг юу болсон талаар мэдэхгүй байгаа. Нэг сэрсэн чинь өглөө болчихсон У*********** гуай ирчихсэн байсан. Мөн тухайн үед миний унтаж байсан орны даавуу цус болчихсон, хөмсөг маань тас цохигдчихсон байсан, миний хөмсгийг юугаар цохисоныг мэдэхгүй байна. Мөн
У*********** гуайн гэрт байсан буу, мотоциклын хөгжим, хутга алга болсон байсан. Харин гадаа амбаарт байсан борц, адуу болон үхрийн мах, богц /барав/ зэрэг эд зүйлс алдагдсан. Мөн гэрийн гадаа уяан дээр байсан эмээл хазаартай морь алга болсон байсан. Би бодохдоо эдгээр зүйлсийг Г*********** авч явсан гэж бодож байгаа. Надад бол Г*********** эдгээр зүйлийг авч явах талаар юу ч хэлээгүй, би ч өөрөө эдгээр зүйлийг авч явсан талаар мэдээгүй байж байгаад өглөө сэрээд У***********аас мэдсэн. Тэгээд өглөө босоод байж байхад У*********** надаас морь, буу хоёр хаана байна гэж асууж байсан. Тэгээд мөн надаас манай гэрт хэн ирсэн юм бэ гэж асууж байсан, тэгэхээр нь Ганаа гэдэг нөхөр ирж байсан шиг санагдаж байна гэж хэлсэн. Тэгээд би босоод У***********ын тэр хавьд байдаг Г***********гэдэг айлд очиж утсаар нь яриад сумын төв рүү ярьж цагдаад мэдэгдсэн гэх /хх-ийн 51-52-р хуудас/,
Гэрч О.Дэ***********гийн мөрдөн байцаалтад өгсөн: ... 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийн гэртээ байж байхад орой 20 цагийн үед байхаа Г*********** манай гэрт морьтой ирсэн. Тухайн үед гадаа харанхуй болчихсон байсан болохоор унаж явсан мориных нь зүсийг сайн харж чадаагүй. Г*********** нь манай гэрт ирэхдээ адууны мах болох 3 ширхэг хаа, хутга, мах хийсэн богц /барав/ зэрэг зүйлүүдтэй ирсэн. Тэгээд уг зүйлүүдийг намайг хямдхан худалдаж ав, дараа нь нэг шилтэй мөнгийг нь өгөөрэй гэж байсан. Тэгэхээр нь би тэгье тэгье гээд уг махыг аваад өөрийнхөө хөргөгчдөө хийсэн. Г***********оос ямар учиртай мах болох талаар асуухад би өөрийнхөө махыг зарж байгаа юмаа гэж байсан. Тэгэхээр нь тэр махыг нь авсан. Түүнээс биш надад хулгайн мах болох талаар юу ч хэлээгүй. Тэгээд тэр оройдоо мориндоо өвс олж идүүлнэ гээд яваад өгсөн. 2016 оны ***********дүгээр сарын 01-ний өдөр гэртээ байж байхад манай нутгийн Ц*********** эгч манай гэрт ирээд Г*********** танай гэрт ирэхдээ махтай ирээ юу гэж байсан, тэгэхээр нь тэгсэн гэж хэлэхэд Г*********** манай амбаарт байсан махыг хулгайлчихаж тэгээд махаа хайж явна гэж байсан. Тэгэхээр нь би тийм үү гээд Г*********** авсан байсан 3 хааны махаа Ц*********** эгчид гаргаж өгсөн. Мөн Ц*********** эгчид Г***********ийн мах хийж авчирсан богцыг нь өгсөн. Харин Г***********ийн гэрт авчирсан хутгыг сумынхаа цагдаад аваачиж өгсөн. Ц*********** эгч манай гэрээс махаа аваад явахдаа ашгүй юмаа олчихлоо гээд баярлаад л аваад явсан. Тухайн үед ийм л зүйл болсон гэх /хх-ийн 57-р хуудас/,
гэрч А.О***********ын /хх-ийн 9-р хуудас/, Б.Хи***********ын /хх-ийн 10-11-р хуудас/, Х.Г***********рийн /хх-ийн 12-13-р хуудас/, Ч.О***********ын /хх-ийн 14-15-р хуудас/, Ч.Б***********гийн /хх-ийн 16-17-р хуудас/, Д.М***********гийн /хх-ийн 27-28-р хуудас/, С.У***********ийн /хх-ийн 29-30-р хуудас/, Х.Д***********гийн /хх-ийн 53-54-р хуудас/, С.Ц***********ийн /хх-ийн 55-56-р хуудас/, нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 40, 41, 44-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 45-р хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 42-р хуудас/, эд зүйл үнэлсэн шинжээчийн тайлан /хх-ийн 69, 149,181-р хуудас/зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Г***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг уйлдсэнг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 95 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Хавтаст хэргийн 195-р хуудсанд авагдсан иргэний нэхэмжлэгч Г.О***********нгийн “...одоо гомдол саналгүй”, хх-ийн 197-р хуудсанд Н.У***********ын бидний хувьд годмолгүй болно”, хх- ийн 198-р хуудас, хохирогч “Х.Б***********ийн ...гомдолгүй болно”, хх-ийн 201-р хуудсанд хохирогч Т.Л***********ын “...гомдол санал байхгүй” гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзсэн болно.
Шүүгдэгч нь өөрт ногдох эд хөрөнгөгүй байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр гэмт хэрэг тус бүрд нь хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн модон хуйтай СКЗ-ний суманд оруулсан 7x64 маркийн ЧЕХ карбин галт зэвсгийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг мөн шүүгдэгчийн цагдан хоригдсон 125 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Шүүгдэгч О*********** Хи***********ын Г***********ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Х.Г***********ийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар шүүгдэгч Х.Г***********ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 / хоёр/ жил 1 /нэг/сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг сарын хорих ялд багтааж туүний биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Х.Г***********ид оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Х.Г***********ийн цагдан хоригдсон 125 /нэг зуун хорин тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.2, 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн модон хуйтай СКЗ-ний суманд оруулсан 7x64 маркийн ЧЕХ карбин галт зэвсэг буюу бууг тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Г***********ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1- т зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.