| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2024/0000/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/154 |
| Огноо | 2016-07-25 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2016/ШЦТ/154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, шүүгчид Н.Нямсүрэн, М.Эрдэнэ-Очир нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,
Иргэдийн төлөөлөгч Б.Э***********,
Улсын яллагч Л.Отггончимэг
Шүүгдэгч ******************,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б*********** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б***********ын Б***********д холбогдох эрүүгийн ***********дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Шүүгдэгч ****************** нь 2014 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 09 дүгээр багийн **** тоотод иргэн М.Б***********г танхайн сэдэлтээр толгой хэсэгт нь тоосгоор цохиж биед нь духанд шарх, тархины баруун тал бөмбөлөгийн духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цус хуралт бүхий гэмтэл учруулан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэпч ****************** нь 2014 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 09 дүгээр багийн **** тоотод иргэн М.Б***********г танхайн сэдэлтээр толгой хэсэгт нь тоосгоор цохиж, түүний бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч ******************ын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "...Архи уугаад сууж байхад Б*********** гэх ах тоглоод байгаа нь мэдэгдэхгүй намайг алгадаж аваад цохиж аваад байсан. Хацар руу алгадаад мөр, булчин руу цохиж аваад байсан. Тэгэхээр нь би тал тоосго аваад шидчихсэн чинь толгой дээр цохисон. Тэгээд удаагүй цагдаа ирж намайг, эрүүлжүүлэхэд аваачиж эрүүлжүүлсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч М.Б***********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Б***********агсрагч Ж******* гэх ахынхаа шанаа руу хальт өшиглөж авсан. Намайг гадагшаа гараад ороод ирэхэд л юунаас болсон юм орж ирэх үед тэгж өшиглөсөн. Тэгэхээр нь би боль чи өрөөл татуу ахыгаа юунд ингэж байгаа юм гээд Б***********г үүдээр түлхээд гаргасан. Б***********гийн авга ах нар болох 2 хүн хашаан дотор тамхи т***********д сууж байсан. Би тэд нарын хажууд очоод тамхи татаад сууж байтал араас ирээд нэг юмаар намайг хүн цохисон. Би цохиулаад толгой руу халуу дүүгээд явчихсан. Би тэгээд хэсэг байж байгаад ухаан алдсан байсан...Би Б***********тай ямар нэг хэрүүл хийгээгүй. Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, Б*********** надад эмчилгээний зардал гэж 2.200.000 төгрөг өгсөн. Бид хоёр эвлэрсэн байгаа..." гэх мэдүүлэг /XX- ийн 5-8 дугаар хуудас/,
Гэрч Б.Т***********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Б*********** ах байшингийн үүдний довжоон дээр толгойноос нь цус гоожсон хэвтэж байсан. Аав алчуураар толгойг нь дарсан сууж байсан. Б***********ыг цагдаа аваад явсан гэсэн. Ж******* хэлэхдээ Б*********** ахыг Б*********** тоосгоор цохисон гэсэн..." гэх мэдүүлэг/ХХ-ийн 9-10 дугаар хуудас/,
Гэрч Л.Л***********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...*********** ах Б***********ыг цохиж аваад барилдах ч юм болоод зодолдох ч юм яриад байсан. Тоглоод байгаа үгүй нь мэдэгдэхгүй тэгээд байсан. Тэр хоёр байшингаас орж гараад байсан. Тэгж байтал ***** ах цустайгаа холилдсон орж ирсэн. Яав гэтэл Б*********** ингэчихлээ гэсэн..." гэх мэдүүлэг/ХХ- ийн 11-12 дугаар хуудас/,
Гэрч М.Б***********йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Ж******* гэх манай хүргэн байсан залуу Б***********тай хамт ирсэн юм. Тэгээд энэ хоёр ирэхдээ манайд 2 шил архитай ирээд тэр архиа уугаад хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд би Б***********г наад Б***********ыгаа гаргаж явуул гээд Б***********гаар гэрээс гаргуулсан. Гэр дотроос харж байхад Б***********гийн толгой нь хагарсан цус гоожсон жорлонгийн хажууд сууж байсан. Юу болов гэхэд Б*********** тоосгоор цохичихлоо гэсэн..." гэх мэдүүлэг/ХХ-ийн 13-14 дүгээр хуудас/,
Хохирогч М.Б***********, гэрч Л.Л***********, гэрч М.Б***********, гэрч Л.Л*********** нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /ХХ-ийн 15-***********дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Р.Ням-Осорын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 192 тоот дүгнэлтэд:
Эрүүгийн ***********дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 37 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Хохирогч М.Б***********тай 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон үзлээ.
Шүүгдэгч нь ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нь хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч ******************д оногдуулах хорих ялаас 2 жилийг хасах нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн ********** дугаар хэрэгг эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР
ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР
ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ