| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2024/0000/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/155 |
| Огноо | 2016-07-26 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2016/ШЦТ/155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,
Улсын яллагч Л.Отгончимэг
Хохирогч А.***********,
Шүүгдэгч Л.***********, ****************** нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л***********гийн ***********, Ц***********ын Н*********** нарт холбогдох эрүүгийн ***********дугаар хэргийг 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******************, Л.*********** нар нь бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 26-27- ны шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн ***********тоот хашаанаас иргэн А.***********ын Мустанг-5 маркын улсын дугааргүй улбар шар өнгийн мотоциклыг хулгайлж 900.000 /есөн зуун мянга/ төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Л.*********** нь ганцаараа 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 1**** тоот хашааны үүдэнд байсан иргэн Б.Н***********ын Мустанг-5 маркын улсын дугааргүй хөх өнгийн мотоциклыг хулгайлж 700.000 /долоон зуун мянга/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******************, Л.*********** нар нь бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 26-27-ны шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн * тоот хашаанаас иргэн А.***********ын Мустанг-5 маркын улсын дугааргүй улбар шар өнгийн мотоциклыг хулгайлж 900.000 /есөн зуун мянга/ төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Л.*********** нь ганцаараа 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн * тоот хашааны үүдэнд байсан иргэн Б.Н***********ын Мустанг-5 маркын улсын дугааргүй хөх өнгийн мотоциклыг хулгайлж 700.000 /долоон зуун мянга/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь
Шүүгдэгч ******************ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2016 оны 3 дугаар сарын дундуур байх өдрөө сайн санахгүй байна орой 22 цагийн үед Мөрөн сумын 10 дугаар хашааны гудамж нэртэй бүжгийн газар бүжгэнд орж байгаад найз С********тэй таарсан бүжиг тараад *********** бид хоёр гэрэлтэй цонх орж нэг шил архи авсан. Тэр архиа С***********нийн гэрт очиж хоёулаа уусан. Тэгээд бид хоёр гадаа гараад гудманд явж байгаад С***********нийн арын гудамны үзүүрийн хашаан дотор мотоцикл байхаар нь бид хоёр хашааг нь давж ороод байшин түшүүлсэн мотоциклыг нь хулгай хийж хашааны үүдээр нь түрж гаргаад хашааны үүдэнд нь би мотоциклын кундакторыг нь салгаад утсаар нь холбож асаагаад унаад тэдний гэрт нь очсон. Тэгээд хулгай хийсэн мотоцикпоо байшингийнх нь таамбарт оруулж нуусан. Тэгсэн *********** тэр мотоциклыг Б*********** сум руу аваачаад зарсан байсан. Би мэдээгүй. Дараад нь 2016 оны 4 дүгээр сарын 19-ний орой 23 цагийн үед би ***********тэй цуг явж байгаад Мөрөн сумын 9 дүгээр багийн Г***** дэлгүүрийн зүүн талын үзүүрээс хашааны үүдэнд нь байсан хөх өнгөтэй Мустанг-5 маркын мотоцикпыг хулгай хийгээд би утсыг нь холбож асаагаад *********** унаад тэдний гэрт нь очиж таамбарт нь аваачиж хийсэн. Тэгээд хэд хоногийн дараа би С***********нийн таамбараас нь хөх мотоциклыг аваад ***********гэдэг хүүхдэд өгөөд наад мотоциклоо өөр өнгийн будгаар будчихаарай чи хэсэгтээ унаж байгаарай манай найзын мотоцикл байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн ***********тэр мотоциклыг унаж явж байгаад эзэнтэй нь таараад цагдаад баригдсан гэх мэдүүлэг/хх-ийн 60-67-р хуудас/,
Шүүгдэгч Л.С***********нийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс хойш байх сайн санахгүй байна нэг орой 21 цагийн үед Мөрөн сумын 9-р хорооны “*** бүжгийн газар очсон. Тэнд Г***********гэдэг найзтайгаа таарсан. Тэгээд бүжгэнд орж байгаад тараад 24 цагийн үед Г***********ын таньдаг 2 эгчийг нь 1-р хороонд болон Гэрэлтэй цонхны тийш нь хүргэж өгсөн. Тэгсэн Г***********надаас мөнгө байна уу гэхээр нь би байсан 8.000 мянган төгрөгөө өгсөн. Тэр мөнгөөр нэг шил архи аваад Г*********** бид 2 манайд очиж тэр архиа хоёулаа ууж дуусгасан. Тэр үед шөнийн 03 цаг болж байсан Г*********** хоёулаа манай эгчийнд очоод ирье гэхээр нь би дагаад 10-р хороонд эгчийнд нь очиход хүн байхгүй байсан. Тэгээд бид 2 буцаж явахад Г***********айлын хашаан дотор мотоцикл байна хулгай хийгээд авчихъя гэхээр нь за тэгье гээд хашааг нь Г***********бид 2 давж ороод байшингийн таамбарын хажууд түшүүлж тавьсан мотоцикл дээр очоод Г***********бид 2 тэр мотоциклыг хашааны үүдэнд түрж гаргасан. Г***********мотоциклын утсыг нь тасалж түлхүүр хийхгүй асаадаг болгосон. Тэгээд би мотоциклыг гишгэж асаагаад Г***********ыг араараа суулгаад гэртээ очсон. Хулгай хийсэн мотоциклоо байшингийнхаа таамбарт оруулж нуусан. Тэр үед 05 цаг бараг болж байсан Г***********тэгээд гэр лүүгээ явсан. Тэгээд хэд хоногийн дараа Г***********мотоциклыг зарчихмаар байна гээд байхаар нь би мотоциклыг Б*********** сум руу унаж очоод сургуулийн галч Б*********** гэдэг хүнд 200.000 мянган төгрөгөөр зараад замын унаанд суугаад Мөрөнд орж ирсэн. Тэгээд ирснийхээ өдөр Г***********тай утсаар ярьж байгаад гудманд уулзаад 100.000 мянган төгрөгийг өгсөн. *********** надтай хамт хулгай хийснээс гадна ганцаараа бас хөх өнгийн мотоцикл хулгай хийчихсэн байсан. Тэрийг нь би сүүлд цагдаа дээр ирээд мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 67-69-р хуудас/ гэв.
Хохирогч Б.Н***********ын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “... 2016 оны 4 дүгээр сарын 20-ны орой 22 цаг өнгөрч байхад Мөрөн сумын 9 дүгээр багийн 1**** тоот хашааны гаднаас Мустанг-5 маркын улсын дугааргүй хөх өнгийн мотоцикл алдсан юм. Энэ мотоцикл алдсан газар бол манай ээжийн төрсөн дүүгийнх нь хашаа байгаа юм. Энэ айлд ороод удаагүй 5 минут ч болоогүй гэрт сууж байхад ах гадаа нохой хуцаад байна гэхээр нь гараад харсан мотоцил маань байхгүй болчихсон байсан. Тэгээд тэр хавиараа хайгаад мотоциклоо олоогүй. Тэгсэн манай ах Э***********4 дүгээр сарын 23-ны өдөр сумын хүнсний зах дээр явж байгаад миний алдсан мотоциклыг нэг баг шиг залуу уначихсан явж байхад нь таараад намайг дуудсан. Тэгэхээр нь би очиход миний алдсан мотоцикл мөн байсан. ***********гэж нэрээ хэлсэн залуу 7 хоногийн өмнө энэ мотоциклыг 200.000 төгрөгөөр худалдаж авсан гэж надад хэлсэн...Би Н*********** гэж залуутай тохироод түүнээс бэлэн 800.000 төгрөг аваад оронд нь мотоциклоо өгчихсөн. Тиймээс надад одоо ямар нэгэн санал хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг / хх - ийн 20-22 -р хуудас/
Хохирогч А.***********ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 3 дугаар сарын 26-ны шөнө 12 дугаар багийн *****тоот хашаан дотроос байшин түшүүлээд орхисон байсан мотоциклоо алдсан шөнө 04 цаг өнгөрч байх үед бол мотоцикл байсан. Өглөө 06 цаг өнгөрөөд манайхан босоход мотоцикл маань байхгүй болчихсон байсан. Мустанг-5 маркын улсын дугааргүй улбар шар өнгөтэй 2014 онд авсан шинэ мотоцикль байсан. Миний мотоцикл анх алдахдаа цоо шинээрээ байсан. Тэгсэн сая хүлээж авсан мотоциклны эд ангиуд эвдэрсэн хуучирсан байсан. Би өөрийн хохиролоо барагдуулж авахаар болсон надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 24-26-р хуудас/, Гэрч Г.Э***********ын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “... Манайх Мөрөн сумын 9 дүгээр багийн 1**** тоотод оршин суудаг юм. Манай эгчийн хүүхэд Н*********** нь манайд 2016 оны 4 дүгээр сарын 20-ны орой 22 цагийн үед мотоциклтой ирээд манай хашааны гадаа тавьчихсан байж байгаад хулгайд алдчихсан юм. Манайд орж ирээд 5 минут ч болоогүй байхад нь гадаа нохой хуцаад хаалга дуугарах шиг болохоор нь чи юутай ирсэн юм бэ гэхэд Н*********** мотоциклтой яваа гээд гарахад унаа нь байхгүй болчихсон байсан. 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Мөрөн сумын хүнсний зах дээр зогсож байхад Н***********ын мотоциклтой нь адилхан унаа байхаар нь Н***********т хэлэхэд Н*********** ирж хараад миний алдсан мотоцикп мөн байна гээд унаж явсан залуутай нь цагдаа руу аваад явсан. мотоциклын банк, кундакторын түгжээ нь эвдэрсэн байсан. Дугуйны обуд болон гар зэргийг нь хар будгаар шинэхэн будсан байсан. Унаж явсан залуугийн гар нь ч гэсэн хар будаг болсон байсан. Мотороос нь тос гоожсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 -р хуудас/,
Гэрч Д.М*******рын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ... Би 2016 оны 4 дүгээр сарын 21- ний өдөр 14 цагийн орчим Н***********тай 9-р хороонд байх Сондор дэлгүүрийн гадаа уулзсан тэгэхэд Н*********** С***********нийн амбаарт миний мотоцикл байгаа чи'аваад байж байгаач надад мөнгөний хэрэг байна гэж хэлсэн. Тэгэхэээр нь би С***********нийн гэрийг мэддэг учраас гэрт нь очиход тэдний гэрт хүн байхгүй байсан. Тэгэхээр нь би амбаарын сул байдаг 3 банзыг холдуулаад амбаар луу ороход дотор нь хөх өнгийн Мустанг маркын мотоцикл байхаар нь түүнийг нь аваад явсан. Тэгээд Н*********** руу яриад хаана байгаа талаар асуухад уулзах боломжгүй байна чи мотоциклыг жаахан өөрчлөөд унаж байгаач гэхээр нь тухайн үедээ гайхаад өнгөрсөн. Тэгээд би мотоциклын урд болон хойд дугуйны обудыг нь хар өнгийн будгаар будсан тэгээд 2-3 хоногийн дараа мотоциклыг унаад зах дээр явж байхад нэг хүн ирээд миний хулгайд алдсан мотоцикл байна гээд цагдаа дээр дагуулж очсон гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 -р хуудас/,
Гэрч иргэний нэхэмжлэгч Д.Л***********ийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: "... 2016 оны 4 дүгээр сарын 13-нынд би сумын төв орж ирсэн явж байгаад Ж******** гэдэг айлд Б****** гуйтай тааралдсан юм. Тэгтэл Б*********** гуай надаас чи унаатай юм уу гэж асуухаар нь унаа байхгүй гэж хэлтэл надад хямдхан зарах мотоцикл байгаа ш дээ чи сонирхож байвал үзэж хараад авбал аваач гэж хэлэхээр нь би гэрт нь дагаж очиход гадаа байсан амбаараа онгойлгож үзүүлсэн. Тэр мотоцикл нь улбар шар өнгөтэй Мустанг-5 маркын мотоцикл байсан юм. Улсын дугааргүй байсан. Би бичиг баримт нь байгаа юм уу гэж асуухад бичиг баримт байхгүй би өөрөө Мөрөнгийн төвөөс хүнээс өрөнд авсан юм гэж хэлж байсан. Тэгээд үнийг нь асуутал 470.000 төгрөгөөр зарна гэж хэлэхээр нь би наймаа тохирч бэлнээр 400.000 төгрөг бэлэн өгөөд үлдсэн 70.000 төгрөгийг нь дараа нь дансанд нь хийхээр болоод наймаа тохирсон юм. Тэгээд би хөдөө гэрлүүгээ мотоциклоо б*********** явсан. Хөдөө хэд хоноод байж байтал сумын хэсгийн төлөөлөгч дуудаад уг мотоциклыг хулгайд алдагдсан мотоцикл байна гэж хураан авсан. Би одоогоор 400.000 төгрөгөө буцааж авч чадаагүй л байна гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/
Гэрч Н.Б***********гийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ...2016 оны 4 дүгээр сарын эхээр байсан байх яг хугацаагаа санахгүй байна. Намайг Б*********** суманд гэртээ байж байхад манай нутгийн залуус болох ***********гэдэг залуу манайд ирээд унаж яваа мотоциклоо зармаар байна. Манай аав надад авч өгсөн юм. Мөнгөний хэрэг болоод зарах хэрэг болчихоод байна та авах уу гэхээр нь би хэдэн төгрөгөөр зарах юм гэхэд 250.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн тэгэхээр нь би үзэж байгаад авахаар болоод 250.000 төгрөгөөр худалдаж авсан. Би ********д мөнгөө бэлнээр нв өгсөн. Мөнгөө аваад замын унаанд суугаад Мөрөн рүү явсан. Тэгээд би худалдаж авсан мотоциклоо засаж сэлбэж байгаад 4 дүгээр сарын 10-нд гаргаад Б*********** багт амьдардаг ***********гэдэг хүнд 500.000 төгрөгөөр зарахаар болоод бэлэн 400.000 төгрөг авсан одоо 100.000 төгрөг авах дутуу байгаа. ****** муу мотоцикл байна гээд үлдэгдэл мөнгөө өгөхгүй гэж байсан гэх мэдүүлэг, /хх -ийн 36-39 -р хуудас/,
Эд зүйл хураан авах тогтоол /хавтаст хэргийн 6-7-р хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 11-13-р хуудас/,
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 14-15-р хуудас/,
Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 16-17-р хуудас/,
Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол / хавтаст хэргийн 43-р хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан / хавтаст хэргийн 44-р хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 72, 77,84 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба хэргийн зүйлчлэл зөв байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч Л.***********, ****************** нар нь хохирогч А.***********од 900.000 төгрөгний Б.Н***********т 800.000 төгрөгний хохиролыг төлсөн байна. Иргэний нэхэмжпэгч Д.Л***********эд 400.000 төгрөгний хохирол нөхөн төлөгдөөгүй байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг болон хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэс^ийг, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдаж байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН.