| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2024/0000/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/156 |
| Огноо | 2016-07-26 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Б.Оюунчимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2016/ШЦТ/156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
Улсын яллагч Л.Отгончимэг,
Шүүгдэгч ***********,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б*********** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлтн.тэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н***********гийн ***********холбогдох эрүүгийн ***********дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Шүүгдэгч *********** нь 2015 оны 07 дугаар сарын 21-ний орчимд Их-Уул сумын Асгат багийн ***********гэх газарт байрлах иргэн Ч.М***********ын өвөлжөөний байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2015 оны 07 дугаар сарын 19-24-ний хооронд Хөвсгөл аймгийн Их-уул сумын Нарийн *********** гэх газарт байрлах иргэн *******Д***********гийн өвөлжөөний байшинд нэвтрэн орж 36 ширхэг хурганы арьс, эрэгтэй хүний үстэй дээл, орны бүтээлэг зэргийг хулгайлан авч төгрөгийн хохирол учруулсан,
2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгн *********** нь 2015 оны 07 дугаар сарын 21-ний орчимд Их-Уул сумын Асгат багийн ***********гэх газарт байрлах иргэн Ч.М***********ын өвөлжөөний байшинд нэвтрэн орж хурганы арьс, дружба хөрөө, кашмерин дээл, өмд цамц, оймс, комбинзон өмд, дээлийн өнгө, дээлийн дотор даавуу, дээлний, эмжээр зэргийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 07 дугаар сарын 19-24-ний хооронд Хөвсгөл аймгийн Их-уул сумын Нарийн *********** гэх газарт байрлах иргэн *******Д***********гийн өвөлжөөний байшинд нэвтрэн орж 36 ширхэг хурганы арьс, эрэгтэй хүний үстэй дээл, орны бүтээлэг зэргийг хулгайлан авч 1.540.000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч ***********ийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: "... Д***********гийн өвөлжөөний хашаан дээр нь байдаг өөрийнх нь өвөл амьдардаг орон сууцны хаалганы цүүг мулт татаж орсон. Ороод гэрийн зүүн талд орны урд байсан 25 кг-ийн шуудайтай хурганы арьс үстэй дээлийг гэрийн баруун талын цонхны доор байсан модон орон доороос. 4-5 метр урттай суран бугуйлыг гэрийн зүүн талын цонхны үүдэн талын буланд байх авдарнаас хулгай хийж авсан...М***********ын өвөлжөөний байшинд ороод 40 гаруй хурганы арьсыг авсан цонхны хажууд гялгар уутанд хийгээд өлгөсөн байсан дотортой ягаан дээлийг авсан. Хар өнгийн өмд, 2 ширхэг оймс. хар өнгийн комбинзон хулгайлсан. Би М***********ын байшинд орохдоо дээлгүй очсон учраас дээл хулгайлж өмссөн юм...Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна..." гэх мэдүүлэг,
Хохирогч *******Д***********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Өвөлжөөний байшингийн цоожны тавыг хөшиж эвдэлж орж байшин дотор байсан авдарнаас эрэгтэй үстэй дотортой дээл, 36 ширхэг бүрэн элдэж боловсруулсан хурганы арьс, орны шинэ хөх өнгөтэй бүтээлэг, зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан...21 ширхэг хурганы арьс хүлээж авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... " гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дугаар хуудас/,
Хохиропн Ч.М***********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Манай өвөлжөөний байшингаас элдэж боловсруулсан хурганы арьс нь 20 гаран ширхэг байсан хагас дутуу элдэж боловсруулсан хурганы арьс 15 орчим байсан. Боловсруулаагүй хурганы арьс 10- аад ширхэг байсан. Мөн 2015 оны цагаан сараар бэлгэнд ирсэн байсан цамц, оймс, даавуу, торго, өмд, сүүлийн үеийн кашмерэн улаан ягаан өнгийн эрэггэй дотортой дээл, хятад улсын дружба хөрөө, хөрөөн дээрээ УБ 47-р кантнер гэсэн бичигтэй утасны дугаар тэмдэглэсэн байсан. Утасны дугаарыг сайн санахгүй байна. 99-р эхэлсэн утасны дугаар байсан. Мөн жаахан хүүхдийн комбинзон хувцас өмд фудволка зэрэг эд зүйл алга болсон...22 ширхэг хурганы арьс буцааж авсан. Цогийн амьдралыг мэдэх учраас нэхэмжлэх зүйлгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч С.Ч***********нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... 2015 оны 07 сарын эхээр Тариалан сумын төвд ажил дээрээ буюу колонк дээрээ байж байтал зүс үл таних залуу хүрч ирээд эгчээ та хурганы элдэж боловсруулсан арьс аваач гэж хэлсэн. Тэгэхээр нь үгүй, үгүй гэсэн чинь авчаач та Жаргалант багт баяр наадам болж байгаа юм морины хүүхэд мориноосоо унаад гэмтчихлээ та хурганы арьс авчаач гэхээр нь за яахуу үзье гэж хэлээд харсан чинь хурганы элдэж боловсруулсан арьснууд байсан. Тэгэхээр нь хэдээр өгөх юм гэж хэлсэн чинь та хямдхан ав 3000 төгрөгөөр ав гэхээр нь эгч нь тийм үнэтэй авахгүй гэсэн чинь та тэгвэл 1500 төгрөгөөр ав гэхээр нь за, за гэж хэлээд ***********ширхэг арьсыг нь ялгаж үзээд авсан. Үлдсэн арьсыг нь авахгүй жаахан муу элдсэн юм байна гэж хэлсэн чинь, за та яахуу наад үлдсэн 10 гаран хурганы арьсаа нэгийг нь 500 төгрөгөөр ав гэхээр нь нийт 30 ширхэг арьс авсан. Тэгээд явахдаа эгчээ танд дахиж ийм хурганы арьс авчирч өгвөл авах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би үзэж хараад сайн арьс байвал авъя гэж хэлсэн. Дараа буюу 2015 оны 07 дугаар сарын 15-ны үед гадна өнгийг нь хуулсан хурган дотортой үстэй дээл шуудайн дотор хийсэн байснаа үзүүлээд та энийг хямдхан авчаач гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүний хуучин эдэлж байсан дээлний хурганы арьс авахгүй гэж хэлээд аваагүй. Нийт 43 ширхэг арьс байгаа илдсэн 31 ширхэг, илдээгүй 12 ширхэг арьс байсан. Би одоо 65.000 төгрөг нэхэмжилнэ..." гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/,
Гэрч Б.Б************гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2015 оны 10-р сарын 23-ны өдөр цагдаа дээр ирж ***********ийг Г***********гэж хүн бид хоёр батлан дааж авсан. Би Г***********гэж хүнийг бол танихгүй. Тэгээд 10 гаруй хоногийн дараа Их-Уул сумын төвд Б*********** гэж айлынд тааралдсан юм. Б***********гийн эхнэр нь ***********ийг төрсөн эгч нь юм. *********** Б*********** ахын гэрт 2-3 хоног ажил хийж байгаад байцаагч дуудаад байна гээд надаар Их-Уул сумын хойд засмал дээр хүргүүлээд тэгээд алга болчихсон. Тэгээд Мөрөнгөөс цагдаа ярихад нь би алга болсон гэдгийг мэдсэн. *********** Дарханд нэг сураг гарсан. Улаанбаатарт байгаа юм шиг байна лээ. Улаанбаатар хотод Их-Уул сумын Асгат багийн ***********гээд ангийнхаа хүүхдийнд Д******* багшийнд очиж хоносон гэсэн сураг гарсан. Одоо би хаана байгааг нь мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Гэрч Д.Б***********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн"... Би хүргэн нь гэсэн үг юм. Н***********гийн төрсөн дүү О*********** нь манай эхнэр юм. Архинд их дуртай юм билээ ер нь архинаас болоод хэрэгт орсон байх. Байцаагч дуудлаа гээд Б************ гэх залуугаар хойд шатахуун түгээх станц дээр хүргүүлсэн, түүнээс хойш сураггүй алга болсон. Дарханд байгаа сураг гарсан надтай бол ямар нэг холбоо байдаггүй байсан..." гэх мэдүүлэг /XX- ийн 33-34 дүгээр хуудас/,
Гэрч Г.Э***********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн"... Цог гэх залуу өчигдөр буюу 2016 оны 05-р сарын 10-ны өдөр Эрдэнэтээс миний машинд сууж Мөрөнд орж ирсэн юм. ***** нь Эрдэнэтээс суухдаа би өчигдөр Дарханаас ирж буудалд хоноод явж байна гэж хэлээд суусан. Замдаа ***** нь архи уугаад явсан. ******* бол танихгүй өчигдөр л миний машинд сууж ирсэн. Өчигдөр бид нар 14 цагийн үед Эрдэнэтээс гараад ***********цагийн үед Мөрөнд ирсэн..." гэх мэдүүлэг/хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Хэргийг түдгэлзүүлсэн, сэргээсэн тухай прокурорын тогтоол, сэжигтнийг эрэн сурвалжилсан тухай баримтууд, батлан даагч нарт арга хэмжээ авсан шүүгчийн захирамж /хх-ийн 72-75, 77, 84, 86 дугаар хуудас/,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 8-10 дугаар хуудас/,
Эд зүйл үнэлсэн тайлан /хх-ийн 42 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн ***********дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.
Хохирогч *******Д***********, Ч.М*********** нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Иргэний нэхэмжлэгч С.Ч***********н нь 65.000 төгрөг нэхэмжилж байх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 69 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, эхийгээ асран халамжилдаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн ***********дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 76 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *********** нь гэмт хэрэг үйлдэхдээ улсын бүртгэл дугааргүй бусдын мотоцикль хэрэглэсэн байх тул дээрх тээврийн хэрэгслийн үнэ 200.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР