| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2024/0389/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/158 |
| Огноо | 2016-07-27 |
| Зүйл хэсэг | 153.1., |
| Улсын яллагч | Б.Болд |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 2016/ШЦТ/158
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимт нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,
Улсын яллагч Б.Болд,
Шүүгдэгч ****************** өөрийгөө өмгөөлж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М*********** овогт Н***********н Б***********д холбогдох эрүүгийн ***********дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Шүүгдэгч ****************** нь 2016 оны 3 дугаар сарын 21-ний шөнө архидан согтуурсан үедээ урд нь хамт амьдарч байсан П.А***********тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж улмаар иргэн П.Б***********ын байшингийн цонхны шил, ДДШТВ-ын тавган антен зэргийг гэмтээж 80.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Иргэн П.Н******ын эзэмшлийн Тоуоta гаит маркын 24-****ХӨВ улсын дугаартай авто машины салхины шил, хаалга, копут, кирлан, толь зэргийг гэмтээж 950,000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг санаатай устгаж, гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч ****************** нь 2016 оны 3 дугаар сарын 21-ний шөнө архидан согтуурсан үедээ урд нь хамт амьдарч байсан П.А***********тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж улмаар иргэн П.Б***********ын байшингийн цонхны шил, ДЦШТВ-ын тавган антен зэргийг гэмтээж 80.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
Хохирогч П.Н******ын эзэмшлийн Тоуота гаит маркын 24-*** ХӨВ улсын дугаартай авто машины салхины шил, хаалга, копут, кирлан, толь зэргийг гэмтээж 975.000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг санаатай устгаж, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь
Шүүгдэгч ******************гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гэртээ охинтойгоо байж байхад найз Б*********** гэдэг залуу хүүхдийн төрсөн өдөр болж байна гээд манайд орж ирсэн. Манайд нэг шил архитай ирэхээр нь тэр архийг бид хоёр хувааж уучихаад манайд очъё эхээр нь тэднийд очоод хажуу талын Б*********** гэдэг айлд ороод 2 шил архи уусан. Тэнд байхад би П.А***********ыг миний амьдралд дөрвөн жил хамт байчихаад эцэг эхдээ ромбо, дипломоо үзүүлчихээд тэр чигтээ алга болчихсон байсан гэж ярьж байсан юм. Энэ оны 7 дугаар сард охиноо санаад байна гэхээр нь охиноо П.А***********д өгсөн боловч 11 дүгээр сард ирэхгүй байхаар нь гайгүй байх гэж бодоод явж байтал Б***********ы тэнд охин маань тэнээд явж байсан. Тэгэхээр нь охиноо бүрмөсөн очиж авъя гэж бодоод маргааш нь очиж охиноо авсан. Тэгээд хоёулаа гэрлэлтээ цуцлуулъя, тусдаа амьдралтай үр хүүхэдтэй болчихсон гэж хэлэхэд миний амьдрал болоод байна, чи өөрөө салгуулахгүй юу гэж байсан, Урд нь би эдний гэрийг мэддэг байсан. Намайг ажилд гараад явахад ар хударгаар янз бүрийн зүйл хийгээд байсан гэдгийг мэддэг байсан. Тэгээд эдний хаалгыг очиж нүдээд онгойлгож өгөхгүй болохоор нь цонхыг нь гараараа нүдээд хагалсан. Нөгөө цонхыг нь өшиглөж хагалсан. Хашаанаас гарах гэтэл эгч нь цагдаа иртэл саатуулж бай гээд 2-3 залуу дагуулж ирсэн. Тэгээд ороод ирэхээр нь би хашааны сүүдэр дагаад явж байтал араас хөөе новш минь чи зогсооч гэж хашгирахаар нь би зугтсан чинь араас чулуу шидээд нэг чулуу миний чихний хажуугаар гараад нэг чулуу нь намайг оносон. Эд нар намайг барьж аваад зодох юм байна гэж бодоод сүх барьж аваад ойртох юм бол хохь чинь шүү гээд тийм үйлдэл гаргачихаад зугтаад ТМС-ийн хашаа даваад гэртээ харьсан маргааш нь Цагдаагийн байгууллагад ирсэн. Цагдаагийн газарт ирээд ийм хохирол гарчихсан байна гэхээр нь би П.Н******тай уулзсан. Миний автомашин үнэтэй автомашин, чи надад 5.600.000 төгрөг өгөх юм бол шүүх цагдаад өгөхгүй гэхээр нь миний Тоуоta гэдэг автомашин 4.000.000 төгрөгийн үнэтэй, би чамд уг авто машинаа өгчихөөд үлдсэн 1.5 сая төгрөгийг ажил хийж байгаад өгье, би цагдаа шүүхээр явмааргүй байна гэхэд тийм юм байхгүй заавал бэлэн мөнгө авна гэж байсан. Чи 5.600.000 төгрөгөөс багасгачих гэхэд төгрөг өгчих гэсэн. Надад 4.500.000 төгрөг бэлэн өгчих боломжгуй байна, гэрээ байгуулж нотариар баталгаажуулъя гэхэд худлаа гэсэн. Заавал бэлэн мөнгө авна гэж явсаар байгаад өдий хүрсэн. Дараа нь 1.000.000 төгрөг авч эвлэрлийн гэрээ байгуулсан. П.А***********ы автомашиныг янзлаад мөнгө төгрөг өгсөн. Одоо автомашинаа унаад явж байгаа гэв.
Хохирогч П.Н******мөрдөн байцаалтад өгсөн: ... 2016 оны 3 дугаар сарын 20-нээс 22-нд шилжих шөнө 11 цагийн үед өөрийн гэртээ байж байхад манай ах Б*********** руу миний төрсөн дүү Б****** залгаад хурдан гэрт маань хүрээд ир гэж байсан. Тэгэхээр нь Б*********** ахтай явж очсон. Тухайн үед Б****** дүүгийнхээ гэр лүү Б*********** ахын машинтай явсан. Тэгээд тэдний гэрийн гадаа машинаа тавчихаад хашаа руу нь явж ороход хашаан дотор нь сүх барчихсан явж байсан. Б*********** анх бид хоёрыг харчихаад шууд бид хоёрын өөдөөс ирсэнээ сүхээ гаргаад бүгдийг нь алаад өгий гээд дайрсан. Тэгээд Б*********** ахыг хашааны булан хүртэл илдэж хөөсөн. Тэгээд Б*********** ахыг зугтааж явах үед цагдаагийн машин ирж байгаа харагдсан. Тэгэхэд нөгөө сүх барьсан залуу ойролцоо хашаа руу явж ороод алга болчихсон. Цагдаа нар хайсан боловч олоогүй. Тэгээд цагдаа нар яваад өгсөн. Цагдаа нарыг явсны дараа би дүүгийнхээ хашаа руу ороод хашаанд нь тавчихсан байсан өөрийн эзэмшлийн 24-32 ХӨВ улсын дугаартай Тоуото гаит маркын машинаа харахад машины маань урд шил хойд салхины шил жолооч талын толь, жолооч талын хаалга, урд купод, хаалганы хөмсөг баруун талын автомат хаалга зэргийг эвдсэн, Мөн арамыг сүхээр цавчсан, хойд багаажийг сүхээр цавчсан байдалтай байсан гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Хохирогч П.Б****** мөрдөн байцаалтад өгсөн:... 2016 оны 3 дугаар сарын 21-нд шилжих шөнө Мөрөн сумын ****тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр А*********** болон хүүхдүүдийнхээ хамт амарч байхад шөнийн 19 цагийн үед гэрийн хаалга чанга нүдээд гараад ир гээд орилоод унасан. Тэгэхэд эхнэр маань босоод цонхоо онгойлгоод хэн бэ гэсэн чинь би Б*********** байна гээд онгойлгосон цонхон дээр ирсэнээ та нар гараад ир бүгдийг чинь ална гээд орилоод унасан. Тэгээд эхнэр маань юу яриад байгаа юм чи яваач чи гээд цонхоо хаах гэхэд Б*********** нь цонхыг хаалгахгүй гээд эхнэрийг маань түлхэснээ нөгөө хөлөө давуулаад цээжин хэсгээ оруулах гээд зүтгэсэн. Тэр үед би түүн дээр очоод цааш нь түлхсэн. Тэр үед Б*********** манай эхнэр Амарсайхны нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд би түүнийг эхнэртэйгээ хамжаад цонхоор түлхэж гаргаад цонхоо хаасан. Цонхоо хаасныхаа дараа би өөрийн ах Б*********** руу залгаад манай гэрт хүн ирээд болохоо байлаа та гялс ирэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэж хэлчихээд цагдаа руу дуудлага өгсөн. Цагдаад дуудлага өгөөд залгаад байж байхад Б*********** нь цонхны поорчигны шилийг гараараа хага цохичихсон. Тэгээд цаашаа гүйж яваад манай түлээн дээр байсан сүхийг аваад буцаж цонхон дээр ирээд цонхны шилийг хагалсан. Мөн ДДИШ станцын тавгыг хуга татаж хаяснаа та нар яасан баян юм гэж хэлсэнээ гүйж очоод машины буруу талын хаалга руу өшиглөөд машиныг маань сүхээрээ цавчаад байсан. Б***********г сүх барьчихсан байсан учраас би түүн рүү ойртож чадаагүй. Б*********** нь тэр хавьд тэгээд орилж хашгираад юмыг маань эвдэж сүйтгээд байж байхад миний төрсөн ах Н******, Б*********** нар ирсэн. Тэр хоёр ирээд машинтайгаа үүдэн дээр зогсох үед Б*********** нь б*********** урдаас нь гарсан. Тэгээд Б*********** сүхээ **********гаад манай ах Б***********ыг алаад өгий гээд гудамжины үзүүр хүртэл хөөсөн. Тэгээд би гэрээсээ гараад Н*******хын араас нь гүйж очоод харахад Б*********** ах гудамжны үзүүр тойроод гүйчихсэн. Харин Б*********** нь гудамжны үзүүрээс 4-5 хаалганы наад талд зогсож байсан гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
Гэрч П.А***********ы мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 03 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Мөрөн сумын ***********тоотод байрлах өөрийн гэртээ амарч байхад шөнийн 19 цагийн үед гэрийн хаалга хүн нүдээд байсан. Тэр нүдээд унасан хүн нь хаалгаа онгойлго гараад ир бүгдийг чинь алаад өгий гэж заналхийлж байсан. Тэгэхэд нь би цонхоо онгойлгоод хэн бэ гэхэд нөгөө хүн маань цонхон дээр ирсэнээ би Б*********** байна. Чи гараад ир гэж байсан. Мөн манай нөхөр Б***********ыг гараад ир хоёулаа үзэлцье гээд орилоод байсан. Тэр үед манай нөхөр гараагүй. Тэгээд байж байхад Б*********** нь манай гэр лүү порчигоор орж ирэх гэж зүтгэсэн. Тэгэхээр нь оруулахгүй гээд би цааш нь түлхсэн. Тэгсэн чинь намайг гараараа нүүр лүү нэг удаа цохисон. Тэгээд би цааш нь түлхээд цонхоо хаасан чинь хаасан цонхны маань шилийг гараараа хага цохисон. Мөн дунд талын том шилийг хага цохиод тэр хагалсан цонхоороо гэр лүү орж ирэх гээд байсан. Тэр үед манай нөхөр цааш нь түлхсэн. Тэр үед Б*********** манай нөхрийг гараад ир гэж цааш нь татсан. Тэгэхэд манай нөхөр зууралдаж байгаад цонхоор гараагүй. Харин Б*********** нөхрийг маань татаж байгаад цамцыг нь тайлаад авчихсан. Тэгэхэд манай нөхөр төрсөн ах Н******руугаа утсаар яриад хүн ална гээд дайраад байна. Та ирж бид нарыг авраач гэж хэлсэн. Тэгээд байж байх үед нь би өөрийнхөө утсаараа цагдаад дуудлага өгсөн. Нөхөр бид хоёрыг дуудлага өгч байхад Б*********** нь та хоёр цагдаагаа дууд цагдаа нар нь дандаа манай найз нар байгаа та нар намайг яаж ч чадахгүй гэж ярьж байснаа манай хашаанд байсан түлээн дээрээс очиж сүх аваад хашаанд байсан Н******хын маань машиныг цохиод унасан. Мөн манай хашаан дотор байсан дугуйны обудыг хашаа давуулж шидээд байсан. Б***********г тэгээд байж байхад нөхөр Б***********ын маань ах Н******, Б*********** нар хашааны урд хаалган дээр машинтай ирсэн. Тэгэхэд Б*********** урд хашааны хаалга руу бүгдийг нь алаад өгье гээд сүх барьж гүйж яваа харагдсан гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
Гэрч О.Б***********ийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 03 дугаар сарын I 21-ний өдрийн 16 цагийн үед хуурай ах З***********гийн хамт найз Б***********гийн гэрт нь очсон. Тэднийд очиход Б*********** хоёр хүүхэдтэйгээ хамт байж байсан. Тэднийд очиход З*********** нэг шил архи өөрийнхөө мөнгөөр авсан. Уг авсан архийг Б***********, З*********** ах бид гурав Б***********гийн гэрт хувааж уусан. Уг архийг уугаад байж байхад Б***********гийн эхнэр ирсэн. Б***********гийн эхнэр нь ирсэний дараа Б***********, З*********** ах бид гурав гараад тэндээсээ манай гэрлүү очсон. Манай гэр Мөрөн сумын 13 дугаар багийн ***********тоотод байдаг юм. Манай гэрт очоод байж байхад З*********** ах манай гэрт тасраад унтаад өгсөн. Тэгээд Б*********** бид хоёр манай гэрт байж байгаад манай хажуу талын айл болох Б***********ы гэрлүү орсон. Б*********** ахын гэрт ороод байж байхад Б***********, Б*********** бид хоёрт 05 литрийн нэг шил архи авч өгсөн. Уг архинаас Б*********** уугаагүй Б*********** бид хоёр л хувааж уугаад байж байтал Б*********** ахын ах болох Ц***********гэдэг хүн Ханх сумаас ирлээ гэсээр орж ирсэн. Орж ирээд хоёр шил архи гаргаад нэгийг Б***********д гаргаж өгсөн. Нөгөөдхийг нь надад өгсөн. Уг архи нь Орос нэртэй л архи байсан нэрийг нь сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг/хх-ийн 29 дүгээр хуудас/
Гэрч Л.Б***********ы мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 03 дугаар сарын 21- ний өдрийн орой өөрийн гэртээ зурагг үзээд байж байхад Б***********, Б*********** хоёр манай гэрт нэг шил архи барьсаар орж ирсэн. Уг архийг манай гэрт Б***********, Б*********** хоёр уусан. Харин би уугаагүй. Тэр архиа Б***********, Б*********** хоёр манай гэрт уугаад байж байхад Хөвсгөл аймгийн Ханх сумын миний хуурай ах Ц***********манай гэрт ирсэн. Ц******х тухайн үед надад хэдэн ширхэг чихэр 2 шил орос архитай өгсөн. Тэгээд Ц******х өгсөн. Архинаасаа нэгээс хоёр удаа татчихаад сумруугаа буцах гээд яваад өгсөн. Харин Б***********, Б*********** хоёр манай гэрт архиа уугаад үлдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,
Гэрч П.Б***********, ******************, С.Б*********** нарын мэдүүлэг/хх-ийн 31-35 дугаар хуудас,
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6- 7р хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13- 16 дугаар хуудас/,
Эд зүйл үнэлсэн тайлан /хх-ийн 39-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон топгоогдож байх тул шүүгдэгч Н.*/***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 64-65-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн болох нь хавтаст хэргийн 95-р хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдснийгг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжпэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж.үнэлэв.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 290, 294-299 зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч М*********** овогт Н***********н Б***********г бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ******************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ******************д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч ******************д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
5.Эрүүгийн ***********дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН