| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2024/0389/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/159 |
| Огноо | 2016-07-29 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2016/ШЦТ/159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс ,
Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,
Улсын яллагч Л.Отгончимэг,
Шүүгдэгч ****************** нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татсан тогтоол баталж ирүүлсэн ******************д холбогдох эрүүгийн ***********дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч:
Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татсан тогтоолд дурьдсанаар/
Шүүгдэгч ****************** нь 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хадам аав Д.Б***********ыг зодож бие махбодид нь зүүн нүдний салст, зүүн дээд, доод зовхи, хацарт цус хуралт бүхий гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч ****************** нь 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хадам аав Д.Б***********ыг зодож бие махбодид нь зүүн нүдний салст, зүүн дээд, доод зовхи, хацарт цус хуралт бүхий гэмтэл санаатай учруулсан болох нь
Шүүгдэгч ******************гийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд мэдүүлсэн: "...Би 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хадам аав Д.Б***********тай хамт сумын төв орж ирээд аавтай хамт пиво уусан. Тэгээд намайг гэртээ байж байтал манай хадам аав Б*********** манайд орж ирээд чи миний хуурай ДҮҮ РҮҮ яагаад томроод байна гээд агсарч эхлэхээр нь би хадам аавд би юм хэлээгүй. Би чамд юм хэлнэ гэж байснаа манай гэрийн тотгоны униа суга татаж аваад нүдийг чинь сох чичнэ шүү гээд агсраад байсан. Тэр үед манай хадам дүү Элбэг хадам аавыг гаръя гэж хориод дийлэхгүй байсан. Тэгээд би уур хүрээд босож очоод хадам аавын зүүн шанаа руу баруун гараараа нэг удаа цохисон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,
Хохирогч Д.Б***********ын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: "...2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр би хүргэн Э***********гийн хамт мотоциклтой сумын төв рүү орж ирээд буцаж харихдаа хүргэн маань дэлгүүрээс 1 савтай 2.5 лийтрийн пиво авахаар нь бас нэг тийм савтай пиво аваад бид хоёр төвийнхөө хашаанд очиж хашаан дотроо нөгөө 2 пивоо уусан. Тэр өдөр манай хүргэн миний нүдэн дээр цохих үед би зүгээр эрүүл болсон байсан. Одоогоор би энэ хэргийн улмаас Мөрөн явж шүүх эмнэлэгт үзүүлсэн болон эмчилгээ хийлгэхэд 150.000 гаруй төгрөгзарцуулаад байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р/ хуудас,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 363 тоот шинжээчийн дүгнэлтэнд:
******************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд хэргийн зүйлчлэл зөв байна. Гэвч хохирогч Д.Б*********** нь шүүгдэгч ******************тэй сайн дураараа эвлэрсэн болох нь 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр батлагдаж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ****************** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******************г анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд тооцож үзлээ.
Эрүүгийн ***********дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН