Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/26

 

 

202 оны 01 сарын 28-ны өдөр                             Дугаар 202/ШЦТ/26                                               ******* сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч О.Батнасан,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Э.Наранцацрал,

Иргэний хариуцагч *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Нармандах,

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

******* ******* Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс харьяаллын дагуу шилжүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох 24280024802 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 202 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 21 цагийн үед ******* ******* ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байх “” нэртэй хүнсний дэлгүүрийн урд талын хатуу хучилттай зам дээр улсын дугаартай Тоёото приус 30 загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх орчин дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтын зөрчин зам хөндлөн гарч явсан явган зорчигч болох насанд хүрээгүй хохирогч мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “” дэлгүүрийн урд зам дээр осол гарсан. Би зүүнээс баруун чиглэлтэй явж байсан. Тухайн үед надтай хурц тод гэрэлтэй 2 машин зөрсөн. Тэгээд эхний машин зөрөөд дараагийн машин зөрөнгүүт түг гээд явчихсан. Тэгээд би машинаа зогсоогоод буугаад хартал хүүхэд байсан. Ээж нь машинаасаа буугаад ирсэн. Тэгээд хүүхдийг аваад эмнэлэг явсан. Тэр шөнө тухайн хүүхдийг эмнэлэг дээр сахиж, харж хоносон. Аав нь 12 гээд  ажлаасаа бууж ирсэн. Эгч нь бас цуг байлцсан. Ээж нь нялх хүүхэдтэй гээд хүүхдээ эмнэлэгт орхиод явсан гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр манай хүүхэд осолд орсон гэдгийг сонсоод ирсэн. Тэгээд намайг ирэхэд манай хүүхдийн нүүр, дух, хацар нь язралттай, хамар нь сэтэрсэн байсан. Тухайн үед хүүхдээ харахад хүнд байсан. Тухайн өдөр *******тэй хүүхдээ харж нэг хоносон. Тэгээд ******* эмнэлгээс гарсан. Түүнээс хойш би хүүхдээ хараад 7 хоносон. Эмнэлгээс гараад 7 хоногийн дараа хүүхдээ аваад Улаанбаатар хот авч явж үзүүлсэн. Бид нарын зүгээс хүүхдээ хараагүй буруутай үйлдэл байгаа учраас эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэхээ больсон байгаа. Хүүхдийн сэтгэцэд учирсан хохирол төлбөрт 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч ийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн орой 21 цагийн үед манай эхнэрийн дүү болох Сарангоо над руу утсаар залгаад танай хүү осолд ороод эмнэлэгт хэвтэж байна гэж ярьсан. Одоогийн байдлаар гийн биеийн байдал гайгүй байна. Би 2024 оны 09 дүгээр сарын 1-ны өдөр хүү г Улаанбаатар хот руу авч явж хувийн эмнэлэгт үзүүлж, гийн толгойн MRI зураг болон цээжний зэрэг авхуулсан. д учирсан хохирол төлбөрийг гаргуулж авмаар байна. Хохирол төлбөртэй холбоотой баримтыг гаргаж өгнө. Тэрний дагуу хохирол, төлбөрөө нэхэмжилнэ. Хүү гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох хүсэлтэй байна. Би тухайн ослоос болж ажлаасаа чөлөө аваад ирсэн ба ажилгүй байсан хоногийн цалингаа нэхэмжилмээр байна. /хавтаст хэргийн 24 дэх тал/,

Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь финанс банк бус санхүүгийн байгууллагын өмч. Тухайн тээврийн хэрэгслийг 2024 оны 08 дугаар сарын 14-нд зээл судлуулж олгогдсон. Тухайн зээл одоогийн байдлаар хэвийн төлөвтэй явж байна. Энэ зээлийг 60 сарын хугацаатай авсан. Манай байгууллагаас нэхэмжлэх шаардлага байхгүй. Тухайн тээврийн хэрэгсэл даатгалтай учир даатгалаар хохирлоо барагдуулж болно. /хавтаст хэргийн 27 дахь тал/,

Иргэний хариуцагч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: дэлгүүрийн урд талд зогсоод 2 сартай бага хүүхдээ арын суудал дээр тавих хооронд манай хүү Ариунзулын хөтөлсөн байсан гарыг тавиад өөрөө машин зам руу гүйж гараад машинд мөргүүлсэн байсан. /хавтаст хэргийн 30 дахь тал/,

Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ******* аймаг ******* сумын дугаар баг, хороололд үйл ажиллагаа явуулж буй нэртэй хүнсний дэлгүүрээс юм авахаар очсон. Би тухайн үед улсын дугаартай Alphard маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Би тухайн тээврийн хэрэгслээ нэртэй хүнсний дэлгүүрийн харалдаа засмал замын урд талд тавьсан байсан. Тухайн үед би машиндаа нялх хүүхэдтэй явж байсан ба нялх хүүхдээ машиныхаа хойд суудал дээр тавиад гарах хооронд манай машинд явж байсан хүүхдүүд дэлгүүр рүү гараад гүйсэн ба тэрүүхэн хооронд манай хүү машинд мөргүүлсэн байсан. /хавтаст хэргийн 33 дахь тал/,

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: нэртэй хүнсний дэлгүүрийн урд талын засмал замын урд талд очиж зогссон. Очоод зогссоны дараа охин , хүү нар түрүүлээд машинаас буусан ба тухайн үед нь өөрийн 4 сартай хүүхдээ машиндаа хөхүүлчхээд хоёр хүүхдийнхээ араас машинаасаа буух гэж байсан. Тэр хооронд дунд хүү дэлгүүрийн урд талын зам дээр машинд мөргүүлсэн байсан. Яг тухайн ослыг би нүдээрээ хараагүй. машинд 2 том хүн хүүхэд нийтдээ долуулаа явж байсан. ... Тухайн үед машинаа тавьсан газар явган хүний гарцын тэмдэг, тэмдэглэл байгаагүй. Мөн тухайн осол болсон газрын ойр орчимд явган хүний гарцын тэмдэг, тэмдэглэл байсан талаар би анзаараагүй. /хавтаст хэргийн 39-40 дэх тал/

Насанд хүрээгүй гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: эгч ийг буугаад дэлгүүр ороод ус байна уу үзээдэх гээд явуулсан. машинаас бууж зам гаталж дэлгүүр орчхоод буцаж ирээд Урангоо эгчид дэлгүүрт ус байна гэж хэлээд буцаад дэлгүүр явсан. Тэгээд ийн араас дэлгүүр рүү орох гээд машинаас буухад нь би араас нь буусан ба над руу харчхаад ийн араас дэлгүүр орох гээд засмал зам руу шууд гүйж ороод машинд мөргүүлсэн. Тэгээд би очоод г босгоод түшээд засмал замаас гаргахад г мөргөсөн машины жолооч ах бууж ирсэн. Тэгээд эгч г тэврээд г мөргөсөн жолоочийн машинд суугаад явсан. Тухайн приус машин нь өмнө нь тэр замаар явж өнгөрсөн машинуудаас арай хурдан явж байсан. /хавтаст хэргийн 4 дахь тал/,

******* аймаг дахь Бүсийн Шүүх Шинжилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №41 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ийн биед баруун хацар ясанд хугарал, шарх, дух, баруун зүүн хацарт зулгаралт, баруун, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ийн биед учирсан гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

Хас үнэлгээ ХХК-ны 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: үнэлгээгээр тогтоогдсон дүн 1,720,000 төгрөг /хавтаст хэргийн 2-3 дахь тал/,

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын ******* аймаг дахь салбарын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: а. Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ, дугуйн хээний гүний хэмжээ зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зогсоолын тоормосны ажиллагаа зэрэг нь хэвийн байна. Нэг тэнхлэг дээрх дугуйнуудын марк, хэмжээс, хээ ижил зэрэг нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй, зүүн гар талын их гэрлийн бүрхүүл шил хагарсан, урд буфер зүүн гар талын доод хэсгээрээ цуурч хагаран түгжээ мултарсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Хариулт б. Уг автотээврийн хэрэгслийн урд болон хойд хоёр дугуйн ажлын тоормосны систем, явах эд ангиуд бүрэн ажиллагаатай байна. Хариулт в. Уг автотээврийн хэрэгсэлд зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй, зүүн гар талын их гэрлийн бүрхүүл шил хагарсан, урд буфер зүүн гар талын доод хэсгээрээ цуурч хагаран түгжээ мултарсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байна Эдгээр эвдрэл гэмтлүүд нь тухайн зам тээврийн ослын үед, нэг удаагийн үйлчлэлээр, мөргөх байдлаар үүсгэгдсэн байх боломжтой. /хавтаст хэргийн 7-62 дахь тал/,

"Харцага тайж" ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "... улсын дугаартай Toyota prius 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэсэн заалтыг зөрчсөн. Насанд хүрээгүй явган зорчигч Б. нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн .6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна. .12а. Үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, .12-д ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, 27.2а 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх. /хавтаст хэргийн 68-69 дэх тал/

Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 10-р хуудас/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 12-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 14-18-р хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 83-86-р хуудас/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэг хуулж авсан CD-R /хх- ийн 87-89-р хуудас/,

Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 10-р хуудас/

Хохирлын баримтууд /хх-ийн 108-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “Үгүй” гэжээ. / 2 дугаар хавтаст хэргийн 90 дэх тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 93 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа / хавтаст хэргийн 92 дахь тал/

Нийгмийн даатгалын лавлагаа / хавтаст хэргийн 94 дэх тал/

Автотээврийн хэрэгсэл эзэмших өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 9 дахь тал/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 60 дахь тал/

Жолоочийн үнэмлэхийн хуулбар / хавтаст хэргийн 99 дэх тал/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 100 дахь тал/

Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хавтаст хэргийн 108-130 дахь тал/

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хавтаст хэргийн 132 дахь тал/зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Шүүгдэгч *******ийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 21 цагийн үед ******* ******* ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байх “” нэртэй хүнсний дэлгүүрийн урд талын хатуу хучилттай зам дээр улсын дугаартай Тоёото приус 30 загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх орчин дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчин зам хөндлөн гарч явсан явган зорчигч болох насанд хүрээгүй хохирогч мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан насанд хүрээгүй хохирогч ийн хууль ёсны төлөөлөгч *******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/, иргэний нэхэмжлэгч ын мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/, иргэний хариуцагч *******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/, гэрч гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/, насанд хүрээгүй гэрчын мэдүүлэг /хавтаст хэргийн 4 дахь тал/, ******* аймаг дахь Бүсийн Шүүх Шинжилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №41 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дэх тал/, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын ******* аймаг дахь салбарын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 7-62 дахь тал/, "Харцага тайж" ХХК-ны шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 68-69 дэх тал/, Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 10-р хуудас/, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 12-р хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 14-18-р хуудас/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 83-86-р хуудас/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэг хуулж авсан CD-R /хх- ийн 87-89-р хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 10-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

            Шүүгдэгч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь заалтыг зөрчсөн болох нь Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын ******* аймаг дахь салбарын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 7-62 дахь тал/, "Харцага тайж" ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 68-69 дэх тал/-ээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан болох нь ******* аймаг дахь Бүсийн Шүүх Шинжилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №41 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн болно.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-т “Жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг жолоочид хамааруулна гэж заасан.

 Шүүгдэгч ******* нь тус гэмт хэрэг үйлдэгдэх үед Тоёота приус 30 маркийн улсын дугаартай “тээврийн хэрэгслийг жолоодож явсан B C ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй жолооч болох нь Жолоочийн лавлагаа, мэдээлэл, Жолоочийн 3649 дугаартай үнэмлэх” /хавтаст хэргийн 10 дахь тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...энэ хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргасан "Харцага тайж" ХХК-ийн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байгаа учраас шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж дахин, нэмэлт шинжээчийн дүгнэлтийг гаргуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, "Харцага тайж" ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шинжилгээ хийх эрх бүхий этгээд тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан дүгнэлт байх тул шүүх дахин, нэмэлтээр шинжээчийн дүгнэлтийг шүүх хуралдааныг хойшлуулж гаргуулах үндэслэлгүй гэж үзэн нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Зам тээврийн осол гарахад шүүгдэгч *******, насанд хүрээгүй хохирогч, явган зорчигч Б. нарын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэж мөрдөгч хохирогч болох настай хүү ийн төрсөн эх *******ийг иргэний хариуцагчаар тогтоосон нь хуульд нийцэхээр байна.

Зам тээврийн осол гарахад насанд хүрээгүй настай хохирогч Б. болон иргэний хариуцагч *******ийн буруутай үйл ажиллагаа байгааг шалтаг гэж үзэх ба  B C ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй шүүгдэгч *******ийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх орчин дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн нь тус осол гарах шалтгаан гэж дүгнэв.

Тус ослын улмаас насанд хүрээгүй хохирогч ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно.

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцно..., мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж хуульчилжээ.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Бид нарын зүгээс хүүхдээ хараагүй буруутай үйлдэл байгаа учраас эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэхээ больсон байгаа. Хүүхдийн сэтгэцэд учирсан хохирол төлбөрт 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалж, хохирогчийн зүгээс шүүх хуралдааны явцад хавтаст хэрэгт гаргаж өгсөн эмчилгээтэй холбоотой зардал 626.60 төгрөг,хувийн эмнэлэгт үзүүлсэн 879.04 төгрөг,  7 хоног хүүхдээ эмнэлэгт сахиж ажилгүй байсан хугацааны цалин болох 1.00.000 төгрөг нийт 3.006.14 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаараа насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* тайлбар гаргаж байх тул шүүх хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилжээ.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* болон түүний өмгөөлөгчийн зүгээс “...сэтгэцэд учирсан хохиролд 1.000.000 төгрөгийг шүүгдэгч *******өөс гаргуулахаар нэхэмжилж, Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 132 дахь тал/ хэрэгт авагджээ.

Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.6-д Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс ...Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээ” хийх тухай хуульчилсан ба Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд уг аргачлалын 4 дэх хэсэгт “хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг нь гуравдугаар зэрэглэлд хамаарах ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр нөхөн төлбөрийн хэмжээг тогтооно” гэжээ.

Шүүх сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг төлүүлэхдээ Монгол Улсын Дээд шүүхийн нийт хурлын 2 дугаар тогтоолоор баталсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай тогтоолын 3 дугаар зүйлд нөхөн төлбөр төлбөр тогтооход баримтлах зарчим аргачлал, мөн 3.1, 3.8-д заасан үндэслэлээр шүүх хохирлыг тогтоож шийдвэрлэлээ.

Шүүх нөхөн төлбөрийг тогтоохдоо дээрх аргачлал, гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршиг ба нөхөн төлбөрийн тэнцвэрт байдал, хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт шаналал, хохирогчид учирсан сөрөг нөлөө, үр дагавар мөн хохирогчийн насны байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 14 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, шүүгдэгч *******өөс 9.240.000 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгохоор шийдвэрлэх нь шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцнэ гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан байх ба шүүгдэгч *******ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дээрх гэмт хэргийн ангилалд хамаарна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өөрийн сонгон авсан өмгөөлөгчийн хамт оролцов.

Улсын яллагчийн зүгээс “...шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж уг торгох ялыг сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” санал, дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс: Тусгайлан гаргах саналгүй гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг оногдуулж өгнө үү. Торгох ялыг оногдуулахдаа хуульд заасан хамгийн бага хэмжээгээр оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Энэ саналыг гаргахын учир нь сэтгэл санааны хохирол төлбөрийг төлөх мөн түүний бусад зээлүүдийг төлөх болон хувийн байдалтай холбоотойгоор ийм саналыг гаргаж байна. ******* нь торгох шийтгэлийг бүрэн төлж хууль зөрчихгүй байх боломжтой. Учир нь "Таван толгой" ХХК-нд дампын оператор ажиллаж байгаа. *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан хамгийн бага хэмжээний ялыг оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг,

Шүүгдэгчийн зүгээс “...Хохирогчийн ар гэрээс уучлалт хүсэж байна. Сэтгэл санааны хохирол төлбөрийг төлж барагдуулна. Хуульд заасан хамгийн бага хэмжээний ялыг оногдуулж өгнө үү” гэх санал, дүгнэлт, хүсэлтийг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгч *******ийн хувийн байдал,  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг, улсын яллагч, өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан эрүүгийн хариуцлагын санал, дүгнэлтийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж хуульчилсны дагуу шүүгдэгч *******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, 3649 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах П.Цэнднасанд даалгав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасны дагуу шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овгийн ******* Төмөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш /тав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

 

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 0 дугаар зүйлийн 0.1, 06 дугаар зүйлийн 06.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өөс гэмт хэргийн улмаас  насанд хүрээгүй хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах, нөхөн төлбөрт  9.240.000 /есөн сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, 3649 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах П.Цэнднасанд даалгасугай.

9. Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.    

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14  хоногийн дотор ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ