| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2024/0389/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/160 |
| Огноо | 2016-07-29 |
| Зүйл хэсэг | 230.1., |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2016/ШЦТ/160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,
Улсын яллагч Л.Отгончимэг,
Шүүгдэгч ****************** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э***********гийн С***********т холбогдох эрүүгийн ***********дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч ****************** нь Хөвсгөл Аймгийн Чандмань-Өндөр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д ***********ыг 2016 оны 05-р сарын 01-ны өдөр хуулиар хүлээсэн үургээ гүйцэтгэж байхад нь хууль бус үйлдэл хийлгэхээр албадсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:.
Шүүгдэгч ****************** нь Хөвсгөл Аймгийн Чандмань-Өндөр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д ***********ыг 2016 оны 05-р сарын 01-ны өдөр хуулиар хүлээсэн үургээ гүйцэтгэж байхад нь хууль бус үйлдэл хийлгэхээр албадсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч ******************ын мердөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "...2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр би хоёр найзтайгаа таараад пиво уучихсан сууж байгаад хүний юм аваачиж өгчихёөд ирье гэхээр нь мотоциклоо унуулаад явуулсан. Тэгэхэд Д.М*********** таараад хураачихсан байсан. Би Д.М***********тай багийн найз учраас найз нөхдийн журмаар очиж гуйсан юм. Түүнээс болж маргалдаад цохилцсон. Өөр зүйл болоогүй гэв.
Хохирогч Д.***********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Чандмань-Өндөр суманд эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байх хугацаанд тус сумын 1-р багийн иргэн Э*********** нь согтуугаар Мустанг-200 маркийн, улсын дугааргүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодож явсан тул оройны 20 цагийн орчим тур саатуулж мотоциклыг цагдаагийн хэсэг дээр авч ирсэн Үүнээс 2 цагийн дараа буюу 22 цагиин үед Цагаан-Үүр сумын байгаль хамгаалагч С*********** гэх залуу согтуу Мустанг-5 маркийн тээврийн хэрэгсэл унаж ирээд би мотоцикпоо авмаар байна чи миний мотоциклыг гаргаж өг гэж хэлсэн. Э***********ын унаж явсан мотоцикл байсан юм билээ. Тэгээд би С***********т хандаж одоо чиний мотоцикпыг өгөх боломж байхгүй маргааш өглөө эрүүл болсон цагтаа ирж мотоциклоо ав гэж хэлсэн. Тэгтэл чи муу хэзээ ийм болсон юм вэ? Новшроод байгаарай гэх. би мотоциклио заавал авч явна хоёулаа танай өрөөнд орж архи уух уу? гэж ярьж байсан Тэгээд С*********** манай гэрийн гадаа 0.5 граммын Ерөөл нэртэй архи гаргаж ирээд задлахаар нь би архийг нь аваад шидчихээд гэртээ яваад орчихсон Тэгээд гэртээ байж байтал хаалга нүдээд бүр болохгүй болохоор нь би гараад чи одоо яах гээд байгаа юм бэ? Маргааш ирж ав гэтэл хоёулаа эр хүн шиг үзчих үү? гэхээр нь би чамтай зодолдоно гэж юу байхав дээ гээд довжоон дээрээс түлхэж буулгасан. Тэгээд бид хоёр зууралдаад цагдаагийн кобоны үүдэнд очсон Тэгтэл С*********** намайг толгойгоороо нэг удаа нүүр лүү мөргөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/,
Гэрч Б Э***********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 20 цагийн үед сургуулийн 2 хүүхдүүддээ сумын төв рүү өөрийнхөө мотоцикпоор оруулж ирсэн. Тэгээд сумын төвийн хажуу талын гол эрэг дээр найз *********** гэж залуутай сууж байгаад С***********г утсаар дуудсан. С*********** нэг их удалгүй ганцаараа мотоциклтой хүрээд ирсэн. Тэгээд С*********** намайг пивонд яваад ир гэхээр нь С***********ын мотоцикпыг унаад сумынхаа Б******** гэж эзэнтэй дэлгүүрээс орж 2 литрийн Боргио нэртэй пивоноос нэгийг аваад С*********** *********** хоёртой пивоо хувааж ууж дуусгаад дахин би ганцаараа пивонд явсан. Тэгээд дэлгүүрээс пиво авчхаад гараад иртэл хэсгийн төлөөлөгч М*********** тааралдаад мотоцикл хурааж авсан. Тэгээд би явган С***********, ***********хоёр дээр яваад очсон. Тэгээд би С***********д мотоциклоо хураалгачихлаа гэж хэлсэн чинь С*********** би орой очиж авна гэж хэлсэн. Тэгээд авч очсон пивийг бид 3 хувааж ууж дуусгаад С*********** миний мотоциклыг унаад яваад өгсөн. Би ***********той зүгээр сууж байсан тэгээд алга болчихоор нь С***********гийн араас цагдаа дээр очтол цагдаагийн хашаан дотор С***********, М***********тай зууралдчихсан байж байсан. Тэгээд би салгасан, Тэгээд тэр хоёр хоорондоо мотоциколоо авна өгөхгүй гээд хэрэлдээд байсан. Тэгээд тэр хоёр цаашаа зууралдаад яваад өгсөн. Тэгж байснаа л тэр хоёр больцгоосон. Тэгээд М*********** гэртээ орсон С*********** үүдэн дээр нь зогсоод үлдсэн. С***********, М*********** хоёрыг зууралдаж байхад ***********буюу О*********** ирж бас салгасан. /хх-ийн 13-15 дугаар хуудас/,
Гэрч Ц.С***********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2016 оны 05 дугаар сарын 01-ны өдөр 23 цагийн орчим сумын цагдаа дээр ирсэн.Тэгтэл цагдаагийн гадаа цагдаа ***********ыг танихгүй бүдүүн залуу зодож нүдээд байсан. Тэр тарган залуу ***********ыг гэдэс рүү нь өвдөглөөд М*********** эвхрээд хөдөлж чадахгүй болсон. Тэгтэл тэр залуу ***********ыг нүүрлүү нь 2 удаа цохисон гэх мэдүүлэг. /хх-ийн 13-15 дугаар хуудас/,
Гэрч Б.Э***********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Тэр өдөр манай нөхөр эргүүлээ хийж байгаад Э*********** гэх хүн согтуу мотоцикль унаж явахад нь журамласан гэж байсан. Тэгээд орой манай гэрт С*********** ирээд М***********ас Э***********ын хураалгасан мотоциклыг нэхээд байсан. Тэгэхээр нь манай нөхөр маргааш ирж аваарай гэж хэлсэн. Тэгээд хэсэг байж байгаад яваад өгсөн юм. Дараа нь орой 22 цагийн үед ирээд манай нөхрийг элдвээр хэлээд чи хэзээ ийм болчихсон юм. Би мотоциклоо авмаар байна. Чи надтай сайхан зодолдооч гээд байсан... ***********ыг С*********** заамдаад толгой руу нь цохиод байсан гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас,
Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 28-29-р хуудас/
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 5 дугаар сарын 06- ны өдрийн 232 тоот шинжээчийн дүгнэлтэнд:
Эрүүгийн ***********дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.
Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжпэх зүйлгүй гэснийг шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 48 дугаар хуудас /-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ****************** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа ээргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал болон түүний хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн ***********дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН