Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2016/ШЦТ/161

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар Б.Оюунбилэг,

Улсын яллагч Л.Ганболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******************,

Шүүгдэгч А.Ё*********** нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А***********гийн Ё***********д холбогдох Эрүүгийн ***********тоот хэргийг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч А.Е*********** нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутаг дэвсгэрт байрлах Хилийн ***********дугаар ангийн Хилийн 4 дүгээр заставын Сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгаа эрхэлсэн орлогчийн ажил үүргээ гүйцэтгэж байхдаа өөрийн итгэмжлэгдэн хариуцсан буюу албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн, төрийн нууцын зэрэглэлд хамаарах “***********" номыг 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Төрийн нууцтай танилцах эрхгүй гэрээт хилчин, ахлах байлдагч Ө.С***********т бүртгэлээр шилжүүлэн өгч уншиж танилцуулан задруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.Ё*********** нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутаг дэвсгэрт байрлах Хилийн ***********дугаар ангийн Хилийн 4 дүгээр заставын Сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгаа эрхэлсэн орлогчийн ажил үүргээ гүйцэтгэж байхдаа өөрийн итгэмжлэгдэн хариуцсан буюу албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн, Төрийн нууцын зэрэглэлд хамаарах "Монгол улсын ******” номыг 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Төрийн нууцтай танилцах эрхгүй гэрээт хилчин, ахлах байлдагч Ө.С***********т бүртгэлээр шилжүүлэн өгч уншиж танилцуулан задруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч А.Ё***********гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд өгсөн: “...Намайг нотломжоор хүлээн авах үед “Монгол улсын *********- 3” ном байсан ба би заставын даргад байх нууцын бичиг баримтуудыг бүрэн бүтэн хүлээн авсан. 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ахлах байлдагч Ө.С*********** “та "***********” номоо өгөөч, би хилийн харуул, манаа зэргийг судалмаар байна" гээд гуйгаад байсан юм. Номыг Ө.С***********т бүртгэлээр хүлээлгэн өгч гарын үсэг зуруулаад орой өгөөрэй гээд өгсөн. Би ажил ихтэй байсан тул Ө.С***********аас “Монгол улсын'******" номоо авахаа мартсан байсан гэх мэдүүлэг /1хх-ийн 145-146-р хуудас/,

Гэрч Б.***********мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...2016 оны ***********дүгээр сарын 13-ны өдөр байсан санагдаж байна. 4 дүгээр застав дээр очоод хүний нөөцийн тасгийн дарга Б*********** шалгалт явуулж, нууцын тооллого явуулахад заставын дарга Ц.***********нууцын номноос Монгол улсын ********* 3-р анги байхгүй байна. Заставын даргыг цугларалтад явсан хойгуур орлож үлдсэн Ё*********** байлдагч С***********т бүртгэлээр хүлээлгэж өгөөд уг ном алга болсон байна гэж хэлсэн байсан. ...Гэрээт хилчин С*********** Төрийн нууцтай танилцах албан тушаалтан биш, Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалд нийцүүлэн ангийн захирагчийн төрийн нууцтай танилцах албан тушаалтнуудыг томилдог, тэр нэрс дотор гэрээт хилчин С***********ын нэр байхгүй, төрийн 'нууцыг итгэмжлэн хариуцах албан тушаалтан биш гэх мэдуүлэг /1хх-ийн 88-89 дэх тал/

Гэрч Х.М***********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны ***********сарын 14-ний үдээс хойш Ангийн захирагчийн хилийн 4 дүгээр заставт "***********” ном алга болсон, түүнийг эрж хайх, эзэн холбогдогчийг олж тогтоох гэсэн үүргийн дагуу 1 сарын 14-ний орой 4 дүгээр заставын чиглэлд явсан. Шөнө очоод өглөө 9 цагт алга болсон гэх “Монгол улсын *********- 3” номыг эрж хайх ажиллагааг явуулсан. ...хайсан боловч “***********” ном гарч ирээгүй. ...Гэрээт цэрэг С*********** нь төрийн нууцтай харьцах, танилцах албан тушаалтан биш. Би Ё***********тэй уулзахад гэрээт цэрэг С***********т 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нууцын бүртгэлээр хүлээлгэн өгөөд буцааж авалгүй мартсан гэж ярьж байсан гэх мэдүүлэг/1хх-ийн 90- 91 дэх тал/,

Гэрч С.Н***********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2015 оны жилийн эцсийн нууцын тооллогоор 2015 оны 12 дугаар сарын 04- ний өдөр 4 дүгээр заставт ажиллаж нууцын баримт бичгийн тооллого явуулсан. Тооллогоор 4 дүгээр заставын нууц баримт материалд “***********” ном тоологдсон ба хэвийн нууцын баримт бичиг бүрэн байсан. Дараа нь 2016 оны ***********дүгээр сарын 14-ний өдөр ангийн захирагчийн өгсөн үүргийн дагуу Х.М***********ын хамт 4 дүгээр заставд “***********” ном алга болсон асуудлаар очиж ажилласан. Би 4 дүгээр заставд очиж хүн нэг бүртэй уулзаж “***********" номын талаар ярилцсан боловч үр дүнд хүрээгүй. Ё*********** нь “***********” номыг гэрээт цэрэг С***********т 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нууцын бүртгэлээр хүлээлгэн өгөөд буцааж авалгүй мартсан гэж хэлж байсан. ...“***********” номыг гэрээт хилчдэд танилцуулж, уншуулах эрхгүй байдаг, учир нь уг ном нь нууцын зэрэглэлтэй учраас заставын офицерууд л танилцах эрхтэй байдаг гэх мэдүүлэг /1хх-ийн 92-93 дахь тал/,

Гэрч Э.***********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Заставын дарга, орлогч ***********нар ангийн төвд заставын цугларалтад оролцохоор явсан байсан ба заставын орлогч ё*********** заставын даргыг орлон үлдсэн байсан. Би 2015 оны 12 дугаар сарын 20- ны өдөр заставын орлогч ё***********гээс “***********” номыг уншиж судлахаар бүртгэлээр гарын үсэг зурж хүлээн аваад цэргийн байрандаа уншиж танилцсан. Тэгээд би уг номоо сейфэндээ хийсэн байсан. Зав чөлөөндөө уншиж танилцаж байсан. 2016 оны ***********дүгээр сарын 07-ны өглөө хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцохоор цэргийн байранд байх өөрийн сейфнээс дэвтэр авахад “***********" ном дэвтэртэй хамт байсан...Маргааш нь Буянб***********с дэвтрээ авахад миний дэвтрийг өөрийнхөө өрөөнд сейфэндээ хийсэн байсан. Тэгээд би дэвтрээ аваад өглөөний нэгтгэлийн дараа “***********” номыг заставын даргад өгөх гээд сейфэндээ үзэхэд байхгүй болсон байсан. Би “Монгол улсын *********-3” номыг уншиж судалж үзмээр санагдаад авсан юм. Би тэр номыг анх удаа л авч үзсэн юм гэсэн мэдүүлэг /1хх-ийн 97-98 дахь тал/,

Бичиг баримт хураан авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 18-19-р хуудас/,

Бичиг баримтад үзлэг хийж хуулбарлан авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 60-62- р хуудас/,

Хилийн ***********дугаар ангийн “Нууц ном, хэвлэл бүртгэх данс" бүртгэлийн баримтууд /1хх-ийн 30-32 дахь тал,

Хилийн ***********дугаар ангийн Хилийн 4 дүгээр заставын Нууцын тооллогын бүртгэлийн хуулбар баримтууд /1хх-ийн 33-34 дэх тал/,

Бичиг баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 35-36 дахь тал/, /хх- ийн 43-44 дэх тал/, /1хх-ийн 45- 52, 54-57 дахь тал/,

Тагнуулын Ерөнхий газрын Төрийн нууцын хэлтсийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 134-135 дахь тал/, зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч А.Ё***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар өөрийн итгэмжлэгдэн хариуцсан буюу албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн, Төрийн нууцын зэрэглэлд хамаарах “Монгол улсын ******” номыг 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Төрийн нууцтай танилцах эрхгүй этгээдэд шилжүүлэн өгч уншиж танилцуулан задруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч А.Ё*********** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх ийн 165-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдож байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдсан бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1.  Шүүгдэгч ***********овогт А***********гийн Ё***********г Төрийн нууц задруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2.  Шүүгдэгч А***********гийн Ё***********г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 87 дүгээр зүйлийн 87.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч А.Ё***********д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч А.Ё***********д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
  5.  Эрүүгийн ***********дугаар хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
  6.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ё***********д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Н.НЯМСҮРЭН