Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 151/ШШ2021/00643

 

 

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 151/ШШ2021/00643

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ГБ,

Хариуцагч: Д.А

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 3.173.169,75 төгрөг, зээлийн хүү 628.797,72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19.471,85 төгрөг, нийт 3.821.439,32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонтөгс, хариуцгч Д.Алтансүх /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюут нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ”“““““““-ийн тусгай активын хэлтсийн захирал Б.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Алтансүх нь 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Голомт банк-тай ЗГ3155113360 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж, 5.290.000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар авсан болно. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлийн төлбөрөө төлөхгүй ЗГ3155113360 тоот цалингийн зээлийг 404 хоног хугацаа хэтрүүлж банкийг хохироож байгаа тул цалингийн зээлийн гэрээний 3.3.4-т заасны дагуу банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. Иймд зээлдэгч Д.Алтансүхээс 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 3.173.169,75 төгрөг, зээлийн хүү 628.797,72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19.471,85 төгрөг, нийт 3.821.439,32 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Алтансүх зээлийн төлбөрөө төлөхгүй 400 хоногоос дээш хугацаа хэтэрсэн, мөн зээлийн хүүгээс 2020, 2021 онуудад чөлөөлж байсан ба энэ талаар банкинд хүсэлт гаргаж байгаагүй тул түүний тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Д.Алтансүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие тус банкнаас 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 5.290.000 төгрөгийн цалингийн зээл авсан нь үнэн ба цалингаасаа төлж байсан. Тэгээд ажлаасаа гарсан тул зээлийн төлбөрөө төлж чадаагүй. Дараа нь тус банкны ажилтантай ярьж байгаад тодорхой хэмжээний мөнгө төлсөн. Одоо нэхэмжилж байгаа зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Үүнийг би сардаа 300.000 төгрөгөөр, нийт 13 сарын хугацаанд төлөхийг хүсэж байна гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ”“““““““-иас хариуцагч Д.”“““““““ холбогдуулан Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 3.173.169,75 төгрөг, зээлийн хүү 628.797,72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19.471,85 төгрөг, нийт 3.821.439,32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Д.Алтансүх нь ““““““““-тай 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр ЗГ3155113360 дугаартай Зээл болон барьцааны гэрээ[1] байгуулж, 5.290.000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан, зээлийн төлбөрийг 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр, 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр, 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тус тус төлсөн байх ба зээлийн гэрээний графикт заасан хугацаандаа зээлийн төлбөрийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан гэрээний хуулбар, Хүү тооцооллын хүснэгт гэсэн баримт, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр дууссан боловч зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн байх тул нэхэмжлэгч байгууллага зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч Д.Алтансүх нь зээлийн төлбөрийн хувьд маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.3, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т зааснаар хариуцагч Д.Алтансүхээс зээлийн гэрээний үүрэгт нийт 3.821.439 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ““““““““-д олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ”“““““““-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76.094 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Алтансүхээс 76.094 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голом банк ХХК-нд олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.3, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т зааснаар хариуцагч Д.Алтансүхээс зээлийн гэрээний үүрэгт нийт 3.821.439 /гурван сая найман зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун гучин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ““““““““-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ”“““““““-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76.094 /далан зургаан мянга ерэн дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Алтансүхээс 76.094 /далан зургаан мянга ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голом банк ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА