Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2016/ШЦТ/162

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шзтны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч: *******олд,

Шүүгдэгч: ******************, Ц.О***********,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ч.Будхүү нарыг оролцуулан шүүх хурапдааны танхимд хийж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б***********ын Б**********р, Ц***********ийн О*********** нарт холбогдох эрүүгийн ***********дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 16 ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч ******************, Ц О*********** нар нь бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 23-ны шөнө Мөрөн сумын ***********тоотод оршин суух иргэн П.Б***********гийн гэрээс хөлдөөгч 1 ширхэг, будаа агшаагч 1 ширхэг, ялз чанагч 1 ширхэг, ус шүүгч 1 ширхэг, жимс бутлагч 1 ширхэг, печь 1 ширхэг, хивс 2 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлан авч нийт 845.000 төгрбгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч ******************, Ц.О*********** нар нь 2016 оны 02 дугаар сарын 23-ны шөнө Мөрөн сумын ***********тоотод оршин суух иргэн П.Б***********гийн гэрээс хөлдөөгч Ширхэг, будаа агшаагч  ширхэг, ялз чанагч 1 ширхэг, ус шүүгч 1 ширхэг, жимс бутлагч 1 ширхэг, печь 1 ширхэг, хивс  ширхэг зэрэг эд зүйлс хулгайлан авч нийт 84,000 төгрөгийн хохирул учруулж бусдын эд хөрөнгийг хулгайлсан болох нь  Шүүгдэгч ******************ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тэр орой жаахан архи уучихсан байж байгаад эхнэртэйгээ хамт бүжигэнд орох гэж яваад тэнд байдаг 3 бүжгийн газраар яваад буцахдаа тэр айлын тэрэнгээр яваад тэр айл эзэнгүй бололтой хүн орж гарсан мөргүй байхаар нь тэр айлын хашааны том хаалгаар нь би оро|од жижиг хаалгыг нь онгойлгож эхнэр О***********ийгоруулаад хоёулаа гэрийн нь үүдэн дээр очоод цоожтой байхаар нь цоожны тавыг төмөр хуурайгаар эвдэж ороод хивс, будаа агшфгч, печь, ялз чанагч, хөлдөөгч, ус шүүгч зэрэг зүйлийг аваад гэр рүүгээ хоёулаа яваад гэртээ ирж усны тэрэг аваад нөгөө гаргаж тавьсан юмнуудаа хоёулаа усны тэргэн дээр тавиад гэртээ авчирсан. Гэртээ авчираад зарим зүйлийг нь нуусан. Тэгээд маргааш өглөө; нь би баригдсан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг /хх-ийн 71-72-р хуудас/, 

Шүүгдэгч Ц.О***********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...хамт яваад манай цаахан талд нэг айлын хашаанд ороход монгол гэр байсан бөгөөд цоожийг нь Б******* эвдээд бид хоёр хоёр хивс, хөлдөөгч, цаасан хайрцагтар нэг юм байсан тэрнийг, шарах шүүгээ, ялз чанагч, будаа агшаагч зэрэг зүйлийг аваад бүгдийг нь хөлдөөгчинд хийгээд усны тэргээр түрээд гэртээ авчирсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-р хуудас/

Хохирогч П.Б***********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манайхан гэр бүлээрээ Улаабаатар хотод ажил хийж байгаа юм. Гэрээ хашаандаа бариад тавилгатай нь цуг цоожпоод хажуугийн хашаанд байх дүүгийндээ харж байгаарай гэжзахийд үлдээсэн юм. Тэсэн чинь 2016 оны 02 дугаар сарын 24-ний өглөө хажуугийн хашаанд байдаг төрсөн дүү О*******маань утсаар яриад “хашааны хаалга чинь онгойчихсон байхаар нь хартал гэрийи чинь хаалга цоожийг эвдээд хулгай орчихсон байна" гэж ярьсан 2 хаалгатай том ;хөлдөөгч, ялз чанагч, будаа агшаагч, 2 ширхэг хивс, печь, ус буцалгагч, жимс бутлагч зэрэг эд зүйлс алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/ |

Гэрч П.О***********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 02 дугаар сарын 23- ны шөнө манай хамар хашаанд байдаг миний төрсөн ах Б***********гийн эзэнгүй гэрийн цоожийг нь эвдэн хулгайч орж гзрээс нь хоёр хаалгатай том хөлдөөгч, хивс, будаа агшаагч, ус шүүгч, жимс бутлагч, печь, ялз чанагч зэрэг зүйлийг аваад явсан байсан. Манайх хажуу талд нь байдаг бөгөөд би өдөр болгон эрпэж тойрдог юм Манай ахынх гэр бүлээрээ Улаанбаатр хотод ажил хийхээр явсан гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/,

Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10-р хуудас/,

Орон байранд үзлэг хийсэн тухай тэмдэгг1эл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-17-р хуудас/,

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх-ийн 18-р хуудас/ бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******************, Ц.О*********** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч ****************** нь урьд ял шийтгэгдэж байсан болох нь хавтаст хэргийн 81-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хавтаст хэргийн 90-91-р хуудсанд авагдсан Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхиин 2003 оны, 03 дугаар сарын 24-ний өдрийн 54 дүгээр шийтгэх топгоолоор,

Шүүгдэгч Ц.О*********** нь урьд ял шийтгэгдэж байсан болох нь хавтаст хэргийн 85-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хавтаст хэргийн 92-103-р хуудсанд авагдсан Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 674 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж хохирогчтой сайн дураараа эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.                                                                                    |

Иймд шүүгдэгч ******************, Ц.О*********** нарыг Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал зэргййг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компьютерийн! улаан өнгийн өсгөгч, маус, гурвалжин хуурай, процос, урт нарийн төмөр зэрэг хураагдан ирсэн, битуүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.   

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох ба хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж унэлэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Г******** овогт Б***********ын Б***********, *********** овогт Ц***********ийн О*********** нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.        !
  2. Шүүгдэгч ******************, Ц.О*********** нарыг Эрүүгийн хуулийн тубгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар тус бүр 3 /гурав/ жилийн хорих хугацаагаар шийтгэсүгэй.
  3. Эруүгийн хуулийн ерөнхий ангийн 52 |дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ******************т оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг жириин дэглэмтэи эрэгтэйчүүдийн, Ц.О***********т оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61-т зааснаар шүүгдэгч ******************, Ц.О*********** оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж, ******************, Ц.О*********** нарт хяналт тавихыг Хөвсгөл газарт даалгасугай.
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компьютерийн улаан өнгийн өсгөгч, маус, гурвалжин хуурай, процос, урт нарийн төмөр зэргийг шүүхийн тогтоол хүчинтөгөлдөр болмс туслах Ч.Батсүхэд даалгасугай.
  6. Эрүүгийн ***********дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд ****************** 58 хоног, Ц.О*********** 60 хоног тус тус цагдан хоригдсон, хохирол төлбөрөө төлсөн, иргэний баримт бичиг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзү\лж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************, Ц.О*********** нгрт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Н.НЯМСҮРЭН