Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2016/ШЦТ/163

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс!

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүухийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,

Улсын яллагч Д.Оюунбилэг,                                                           |

Хохирогч Н.Ц***********,

Шүүгдэгч ******************, Д.Л***********,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Баярдаваа, Ч.Будхүү нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г*******ын С***********,

Д*******гийн Л*********** нарт холбогдох ***********дугаартай ээүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:

Шүүгдэгч:

Шуүгдэгч ******************, Д.Л*********** нар нь бүлэглэн 2016.оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг *********** захын гаднаас хохирогч Н.Ц***********ий эзэмшлийн мустанг-5 маркын мотоциклыг хулгайлан авч 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт !сэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******************, Д.Л*********** нар нь бүлэглэн 2016 оны 04  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг *********** захын гадна; эзэмшлийн мустанг-5 маркын мотоциклыг хулгайлан авч 400.000 төгрегийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Шүүгдэгч ******************ын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “... 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр захын үүднээс улаан өнгөтэй Мустанг-5 маркийн мотоциклийг Л***********той хамт хулгай хийсэн. Би хийсэн.хэрэгтээ йх гэмшиж байна...” гэх мэдүүлэг,                                        

Шүүгдэгч Д.Л***********ийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: "...Би ерөөсөө хулгай хийгээгүй. С*********** надаас мотоциклиинхоо түлхүүрийг өгч бай гээд гуйж авснаа дэлгүүрийн хажуу талд зогсож байсан мотоциклийг миний мотоциклийн түлхүүрийг хийж асаагаад л шууд унаад явчихсан...." гэх мэдүүлэг,

Хохирогч Н.Ц***********ий мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд өгсөн "...Намайг малын эмийн сан руу орж эм авчихаад гарч ирэхэд мотоцикл глга болсон байсан. Би уг мотоциклийг 2011 оны 06 дугаар сард захын Мустанг дэлгүүрээс 1.100.000 төгрөгөөр авч байсан. Иймд мотоциклио авч байсан үнээр нь үнэлнэ. Хулгайд алдсан мотоциклио нэхэмжилнэ. Мотоцикль янзлуулах зардлаас гадна наашаа цаашаа явсан 70.000 төгрөгийн зардлаа давхар нэхэмжилнэ гэх мэдүүлэг/ХХ-ийн 16-***********дугаар хуудас/,

Гэрч Л.Д*********** мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...С*********** ма ирсэн. Улаан өнгөтэй 2 ширхэг Мустанг-5 маркийн мотоцикпь байсан. Би 2 мотоцикпийг нь үзэж байгаад нэг мотоциклийг нь 250.000 төгрөгөөр авсан. Би бодохдоо С********тай хамт явсан хүний мотоцикль л юм байх гэж бодсон. Хулгайн мотоцикль гэж огт мэдээгүй. Мрний хувьд С***********т ямар нэгэн гомдол байхгүй. Мотоцикль худалдаж авсан мөнгөө ч нэхэмжлэхгүй..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-20 дугаар ху>удас/,

Гэрч Д.Ө***********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Нөхөр С***********ыг Тариалан сумаас гэртээ ирээд байж байхад цагдаа нар ирээд аваад явсны дараа гэмт хэрэгт холбогдсон талаар нь мэдсэн. Мөрөн сумаас мотоцикль хулгайлаад Тариалан буманд найздаа зарсан байсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-23 дугаар хуудас/,

Мотоциклд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 8-9 дүгээр хуудас/,                                                                                                      :

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /ХХ-1|1йн 10 дугаар хуудас/,|

Камерын бичлэгэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /ХХ-ийн 12 дугаар|хуудас/,

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /ХХ-ийн 11 дүгээр хуудас/,

Эд зуйлийн үнэлгээ /ХХ-ийн 96 дугаар хуудас/,

Эд зүйл үнэлсэн тайлан /ХХ-ийн 29 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ******************, Д.Л*********** нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэгдэн үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн!зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн ***********дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох бари бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч ******************, Д.Л*********** нар нь хохирогч Н.Ц***********д 105.703 төгрөгийг төлсөн болох нь Төрийн банкны кассын орлогын мэдүүлгээр нотлогдож байна. Мөн Мустанг-5 маркийн мотоциклыг буцаан олгосон тул төлбөрөө төлсөн гэж үзэж үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял, шийтгэл шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Шүүгдэгч ****************** нь урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 72 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүг зүйлийн 239.2-д зааснаар 60.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж Д.Л*********** нь урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 13' зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар, 2010 оны 04 дүгээр сарын 13 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн дүгээр зүйлийн 131.1-д ны өдрийн 45 дугаартай 145.2 зааснаар 2 жил 6 сарын хугацаапхар хорих ялаар шийтгэгдэж уг хорих ялыг 2 жилийн хуга даагаар хянан харгалзаж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, /ХХ-ийн 57-59 дүгээр хуудас/, /ХХ-ийн 82-85 дугаар хуудас/-аар тогтоогдож байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд зааснаар ялгүйд тооцогдхоо! байх тул Д.Л***********, ****************** нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна;

Шүүгдэгч нар нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.   

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн ***********дугаартай хэрэгтэд мөрийн баримтаар хураагдан ирсэн Мөрөн сумын 5 дугаар багийн К12 дугаартай камерын бичлэгийн хуулбар СД-ийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн ***********дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

I

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дүгаар зүйлуүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.  Шүүгдэгч Б*********** Г*******ын С***********, Х*********** Д*******гийн Л*********** нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ******************, Д.Л*********** нарыг эд хөрөнгийг хураахгүйгээр 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Л*********** нарт оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.            
  4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч ******************, Д.Л*********** нарт тус бүрт оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зуэгаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, *******а нсар, Д.Л*********** нарт хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
  5. Эрүүгийн ***********дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7- баримтаар хураагдсан Мөрөн сумын 5 дугаар багийн К12 дугаартай камерын бичлэгийн хуулбар СД-ийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
  7.  Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогЦ хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, иийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************, Д.***********нарт урьд авс зн батлан даалтанд өгөх тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Н.НЯМСҮРЭН