Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2022/0146

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.С******

Хариуцагч: Налайх дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар

Нэхэмжлэлийн шаардлага: Налайх дүүргийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/124 дүгээр захирамжийн Ж.С****-д холбогдох хэсэг, тус дүүргийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/165 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б****, О.А***** /цахимаар/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г***** /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н****** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ж.С*****-ийн нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасныг үндэслэн эвлэрч, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ж.С*****-ийн нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д****** болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б******* нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасныг үндэслэн эвлэрч, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Нэхэмжлэгчээс 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр О.Д******-д олгосон итгэмжлэл болон хариуцагчаас 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01/1473 дугаар албан бичгээр Г.Б******-д олгосон итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараахь эрх эдэлнэ: ... 28.2.5.эвлэрэх; гэж заасан эрхийг тусгайлан олгосон байна.

Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2-т Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна, 68.3-д Нэхэмжлэгч, хариуцагч хоёрын эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүгч эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасантай нийцсэн гэж шүүх үзэв.

Талууд нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх арга замаа харилцан тохиролцохдоо эвлэрлийн гэрээ байгуулан, маргаанаа дуусгавар болгосон байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар Ж.С*****-ийн нэхэмжлэлтэй Налайх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн талууд уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах, эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд үүсэх үр дагаврыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дүгээр зүйлийн 68.1, 68.4-д заасныг тус тус баримтлан талуудын эвлэрлийг баталж, Ж.С*****-ийн нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.С******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.ДАМДИНСҮРЭН