| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2020/04042/И |
| Дугаар | 181/ШШ2021/00623 |
| Огноо | 2021-03-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 181/ШШ2021/00623
2021 03 17 181/ШШ2021/00623
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М ХХК-д холбогдох,
55,385,250 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Б.Өлзийдэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
М ХХК иргэн Н.Г-той 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр №ТА-01/3-7 тоот Хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр захиалагч талын хүсэлтийг үндэслэн М ХХК-ийн зүгээс гэрээг цуцалж 53,460,000 төгрөгийг 90 хоногийн дотор Н.Г-т олгохоор шийдвэрлэсэн. Гэсэн хэдий боловч М ХХК нь гэрээ цуцалсан протоколд дурдсан 90 хоногийн дотор төлөх ёстой 53,460,000 төгрөгийн төлбөрөө оГ-т барагдуулаагүй болно.
М ХХК нь 90 хоногийн хугацаанд төлбөр буцаан олгох үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлж, төлбөр төлөх хугацааг хойшлуулсаар байсан тул нэхэмжлэгч арга буюу надтай холбогдож хууль, шүүхийн байгууллагаар шийдүүлж өгөөч гэж хүсэлт тавьсан. Хүсэлтийн дагуу Н.Г-той гэрээ хийж өмгөөллийн хөлсийг эхний ээлжинд 1,000,000 төгрөгөөр тохирсон. Эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлэж чадахгүй бол 500,000 төгрөг нэмээд 1,500,000 өгнө гэж тохиролцсон. М ХХК-тай эвлэрэхээр эвлэрүүлэн зуучлагчид хандаж удаа дараа дуудсан боловч ирээгүй учраас эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-д үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол; үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан байдаг. Үнэхээр хугацаа бол хэтэрсэн. Мөн хуулийн 222.4-д хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна гэж заасан.
Өөрөөр хэлбэл, өмгөөллийн хөлсөнд төлсөн 1,500,000 төгрөг бол манай үйлчлүүлэгч Н.Г-т учирч байгаа хохирол юм. Иймд иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй зааснаар шаардах эрхтэй учраас өмгөөлөгчийн хөлсийг нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд М ХХК-иас үүргийн гүйцэтгэлд 53,460,000 төгрөг, өмгөөллийн хөлс 1,500,000 төгрөг, улсын тэмдэГ-тийн хураамж 425,250 төгрөг, нийт 55,385,250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
М ХХК нь Н.Г-той 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулсан. Тус гэрээгээр М ХХК захиалсан орон сууцыг 2020 оны 4 дүгээр улиралд барьж ашиглалтанд оруулах үүрэг хүлээсэн. Гэвч захиалагч нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэрээ цуцлах хүсэлт гаргасан учир гэрээг цуцалсан. Тус гэрээгээр гэрээ цуцлах журмыг захиалагч талын санаачилгаар гэрээг цуцалсан тохиолдолд дараагийн захиалагчид орон сууцыг борлуулсны дараа төлбөрийг буцаан олгох гэж тодорхойлсон. Гэвч манай байгууллагын зүгээс дээрх журмыг баримтлалгүй уян хатан хандаж, гэрээ цуцалсан протокол үйлдэж, төлбөрийг 90 хоног Г-т буцаан олгох шийдвэр гаргасан.
Өнгөрсөн хугацаанд коронавируст цар тахал гарч, улмаар барилгын материалын хомсдол үүсч, байгууллагын үйл ажиллагаа доголдсоны улмаас буцаалтын төлбөрийг төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Н.Г нь манай байгууллагад 53,460,000 төгрөг төлсөн ба энэ төлбөрийг буцаан олгох учир хүлээн зөвшөөрч байна. Харин өмгөөллийн хөлс төлөх талаар гэрээгээр тохиролцоогүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэГ-т авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Г нь хариуцагч М ХХК-д холбогдуулан 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр №ТА-01/3-7 тоот Хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц захиалан бариулах гэрээ-г цуцалсны үр дагаварт 53,460,000 төгрөг, өмгөөллийн хөлс 1,500,000 төгрөг, улсын тэмдэГ-тийн хураамжид төлсөн 425,250 төгрөг, нийт 55,385,250 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч 53,460,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгуулахаар маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Зохигчдын хооронд 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч М ХХК нь Дорнод аймаг, Хэрлэн сумын нутаг дэвсгэрт баригдаж буй Тана апартмент орон сууцны хотхоны А блок 1 дүгээр орцны 9 дүгээр давхар, 903 тоот, 53,46 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2020 оны 4 дүгээр улиралд багтаан худалдан авагч Н.Г-ийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Н.Г нь 53,460,000 төгрөгийг төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.
Гэрээний зүйл нь ирээдүйд бий болох орон сууц байх ба уг орон сууцыг шууд ашиглах боломжтойгоор нэхэмжлэгчид шилжүүлэх, хариуцагч нь үнэ төлөх агуулгатай байх тул гэрээний талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэГ-т заасан Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.
Гэрээний дагуу нэхэмжлэгч Н.Г нь орон сууцны төлбөр 53,460,000 төгрөгийг төлсөн боловч барилгын ажил удаашралтай явагдаж байгаагаас шалтгаалан зохигчид харилцан тохиролцож, 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гэрээг цуцалж, М ХХК-ийн зүгээс 53,460,000 төгрөгийг 90 хоногийн дотор олгохоор тохиролцож, гэрээ цуцалсан протокол үйлджээ.
Худалдах, худалдан авах гэрээг дуусгавар болгож, зохигчид гэрээнээс татгалзсан байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаах үр дагавар буюу хариуцагч нь 53,460,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Г-т төлөх үүрэг үүссэн бөгөөд хариуцагч тал дээрх 53,460,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн.
Нэхэмжлэгч Н.Г нь хариуцагч М ХХК гэрээ цуцлах протоколд заасан хугацаанд төлбөрийг буцаан олгоогүй учраас өмгөөлөгчтэй гэрээ байгуулж, шүүхэд хандсан тул өмгөөлөгчийн хөлсөнд төлсөнд 1,500,000 төгрөгийг учирсан хохиролд тооцож хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заажээ.
Хариуцагч М ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн гэрээ цуцлах протоколд заасны дагуу 90 хоногийн хугацаанд буюу 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 53,460,000 төгрөгийг Н.Г-т олгох үүргээ биелүүлээгүй байх тул шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
Хэрэгт авагдсан Г.Б-ын ХААН банкны 5990.... тоот депозит дансны хуулгаар 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ганзориг гэсэн утгатай 1,000,000 төгрөгийн, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Ганзоригоос өмгөөллийн хөлс гэсэн утгатай 500,000 төгрөгийн шилжүүлэг хийгдсэн байна.
Гэвч нэхэмжлэгч уг 1,500,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ өмгөөллийн хөлс гэж тодорхойлсон бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ын хувьд энэ хэрэгт өмгөөлөгчөөр биш итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа тул итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ын дансанд хоёр удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 1,500,000 төгрөгийн баримтаар нэхэмжлэгчид учирсан бодит хохирол гэж үзэж, хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй юм.
Иймд хариуцагч М ХХК-иас 53,640,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГ-тООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1-дэх хэсэГ-т заасныг тус тус баримтлан М ХХК-аас 53,460,000 төгрөгийг гаргуулж Н.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,925,250 төгрөГ-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэГ-тийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 434,876 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 425,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Г-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ