| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2024/0389/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/164 |
| Огноо | 2016-08-16 |
| Зүйл хэсэг | 181.2.1, |
| Улсын яллагч | Б.Болд |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 2016/ШЦТ/164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагч: Б.Болд,
Шүүгдэгч:**************,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Б*********** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *********** овогт Ү******йн Е*******д холбогдох эрүүгийн ***********дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 22ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Шүүгдэгч У.Е******* нь 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Алаг-Эрдэнэ сумын ***********тосгоны нутаг дэвсгэрт бусдыг илтэд үл хүндэтгэн Б ***********, Б.У***********, Э.Д***********, Х.Ж********, П.Л*********** нарт хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж Э.Д***********гийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн! нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч ************** нь 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ***********сумын ***********тосгоны нутаг дэвсгэрт бусдыг илтэд үл хүндэтгэн Б ***********, Б.У***********, Э.Д***********, Х.Ж********, П.Л*********** нарт хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж Э.Д***********гийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох'нь
Шүүгдэгч Ү.***********нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр би Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ***********тосгоны төвд явж байгаад өөрийн найз ***********, Э********* нартай таарсан. Тэгээд бид нар голын эрэг дээр очиж 2.5 литрийн 2 ширхэг том пиво хувааж уусан... Тэгээд бид нар ***********тосгоны төвд байрлах биеийн тамирын заал руу очоод заалны гадаа юм яриад зогсож байсан чинь У*********** явж байсан. Тэгээд би У***********ыг дуудаад мэнд мэдээд чи ***г дуудчих гэсэн чинь У*********** за гэж дотуур байр луугаа ороод буцаж гарч ирэхдээ байхгүй байна гэсэн. Тэгээд за за явъя гээд хэсэг явж байгаад буцаж дотуур байрны хажууд ирсэн чинь ***сургуулийн дотуур байрны үүдний өрөөнд зураг үзээд зогсож баисан. Тэгэхээр нь би сургуулийн дотуур байрны сургуулийн цонхыг тогшоод ***********г дуудсан чинь А******гарч ирсэн. Тэгээд би А*********гаас “чамд мөнгө байна уу” гэсэн чинь байснаар нь архи уучихсан гэсэн. Тэгэхээр нь “яагаад архи уучихсан юм бэ?” гэсэн чинь яадаг юм гээд хэгжүүрхээд байсан. Тэгэхээр ньби ***********гийн зүүн талынх нь шанаа руу баруун гараараа цохисон. Тэгсэн чинь У*********** боль гээд миний араас тэврээд авсан. Тэгээд би У***********ыг тавиарай гээд хальт мөрөөрөө эргэсэн чинь У*********** тавьчихсан. Тэгэхээр нь би эргэж хараад У***********ын шанаа руу цохьсон... Тэгсэн чинь А****** ганцаараа гал тогооны тийшээ гүйж явахаар нь араас нь хөөгөөд гүйж байсан чинь замд байрын багш таарсан. Тэгээд намайг гүйж явахад ***********багш б*********** авахаар нь тавь гээд эргэхдээ баруун гараараа савсан чинь ***********багш газарт уначихсан. Тэгээд ***********гийн араас гүйгээгүй буцаад байрны гадаа ирсэн чинь Д***********, Л*********** хоёр зогсож байхаар нь Л***********гийн нүд рүү гараараа нэг удаа цохьсон. Д***********гийн хамар луу нь цохьсон гэх мэдүүлэг /хх-ийн 75 дугаар хуудас/,
Хохирогч Б.***********гийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Намайг байрнаас гарахад У*********** намайг дагаад гараад ирчихсэн байсан. Тэгээд Е******* надтай мэнд мэдээд намайг ганц юм аваад өгчих гэхээр нь байхгүй гэсэн чинь Е******* шууд миний нүүр рүү гараа атгаж байгаад цохисон. Тэгсэн чинь бид хоёрыг салгах гээд У*********** ***********нийн араас нь тэврээд авсан чинь Е*******тавь ална шүү гээд У***********ыг тавьсан чинь эргэж хараад нэ гудаа цохьсон. Тэгсэн чинь У***********, ***********нийг барьж аваад нэг удаа тонгорч унагаасан. Тэгээд байж байтал байрны жижүүр Жа*********** ирсэн (рөгөөд ***********нийг намайг барьж авах гээд хөөхөөр нь Жа*********** жижүүр болиоч гэрэн чинь Е*******, Жа*********** жижүүрийн элэг рүү нь нэг удаа тохойгоороо цохьсон, Тухайн уед Жа*********** жижүүр газар унасан ба намайг гүйж очоод *********** жижүүрийг босгох гээд байж байтал Е******* ирээд миний хацар луу хоёр удаа цохьсон. Тэгээд байрны гадаа зогсож байсан Д*********** дээр очоод Д***********г нэг удаа цохьсон гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/
Хохирогч Б.У***********ын мөрдөн байцаатад өгсөн “...Е*******, ***********тай уулзаад архины мөнгө нэхээд байсан, Тухайн уед А******мөнгө алга байхгүй гэж хэлж байгаа нь сонсогдсон. Тэгсэн чинь Е*******, “А******чи ер нь яах гээд томроод байгаа юм бэ” гээд заамдаж аваад цохьсон. Тэгэхээр нь би ***********нийг чи яагаад зүгээр байгаа хүүхэд дээрэлхээд байгаа юм бэ гээд араас хоёр гараараа тэврээд автал тавь ална шүү гэхээр нь би тавьсан чинь эргэж хараад миний баруун талын шанаа руу нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би барьж аваад тонгорч унагаасан чинь найзууд нь хараад цаанаас гүйгээд ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Хохирогч Э.Д***********гийн мөрдөн байцаалтад өгсөн: “ ... Намайг байр руу орох гээд явж байсан чинь Е******* миний араас ирээд миний хамар руу гараа а|ггаж байгаад нэг удаа цохьсон, Тэгээд би газарт унаад хамарнаас цус гарсан бөгөөд Е*******тэй хамт цэнхэр өнгийн дээлтэй залуу татаж босгосон. Тэгээд миний хамарнаас дахин цус гарч би хамарынхаа цусыг арилгасан гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/
Хохирогч Х.***********мөрдөн байцаалтад өгсөн: “ ... 2016 оны 04 дүгээр сарын 30- ны орой Хөвсгөл аймгийн ***********сумын 12 жилийн ахлах сургуулийн эрэгтэй дотуур байрны гадаа хэсэг хүүхдүүд хоорондоо зодолдож байхыг хараад зодоон дотор манай байрны хүүхдүүд оролцож байхаар нь би дундуур нь орж салгах гэж байгаад цохиулж түр ухаан алдаад сэрсэн тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Е******* намайг нэг удаа тохойгоороо элэг рүү маань цохьсон тэгээд би ухаан алдаж унасан гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/, .
Хохирогч П.Л***********гийн мөрдөн байцаалтад өгсөн: "... Би байрнаас гарсан чинь манай сургуулийн охидын дотуур байрны жижүүр Ж*********** гэх хүн газарт уначихсан ээрчихсэн хэвтэж байсан. Тэгээд би ***********эгч дээр очих гээд явж байтал Е**********миний урдаас ирсэн. Тэгээд надад ямар нэг юм хэлээгүй миний шууд хамар луу нэг удаа гараараа цохьсон. Тухайн үед миний хамраас маш их цус гарсан гэх мэдүүлэг) /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Гэрч А.Э***********ын мөрдөн байцаатад өгсөн: "... Намайг Хөвсгөл аймгийн ***********тосгоны төвд байрлах гэртээ байж байхад 2016 оны 04 дүгээр сарын 30-ны шөнө 00 цагийн орчимд ***********тосгоны иргэн Ж********* залгаад манай сургуулийн хүүхдүүдийг Е******* гэх хүн зодоод намайг салгах гээд очсон чинь цохьчихлоо гэж ирж шалгаж өгнө үү гэсэн дуудлага
Дуудлагын дагуу очиж хөвгүүдийн дотуур байранд ороход сургуулийн дотуур байранд амьдардаг хүүхдүүд болон эмэгтэй байрны жижүүр Ж***********, мөн Е******* түүний найз нар болох Э****** нар байсан. Тэгээд юу болсон талаар нь асуухад хүүхдүүд Е********гаас архины мөнгө нэхээд байхгүй цохиод мөн байрны жижүүр Ж***********г цохьсон гэж байсан. Тухайн миний элэг рүү цохьсон гомдолтой байна гэж байсан. Намайг дотуур байрны жижүүр Ж********** элэгээ тэвэрчихсэн сууж байсан. мөн хоёр хүүхдийн нүд улайж хөхөрсөн байсан. Тэр хүүхдүүдийг шинжээч томилж өгөөд очиж үзүүл гээд явуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 233 дугаартай Д***********гийн биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтэнд
1.***********гийн биед гэмтэл тогтоогдлоо.
2. Д***********гийн биед баруун доод зовхинд цус хуралт, хамрын хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан байна.Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 294 дугаартай Б.У***********ын биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 293 дугаартай П.Л***********гийн биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 240 дугаартай Ү.***********нийн биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53 дугаар хуудас/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 234 дугаартай Б.***********гийн биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62 дугаар хуудас/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 286 дугаартай Х.***********биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ү.***********нийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 85-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар топгоогдож байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхц^л байдалд тооцов.
Иймд шүүгдэгч Ү.***********нийг Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөрөө нөхөн төлсөн иргэний баримт бичиг шүүхэд ирүүлээүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Эрүүгийн ***********дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 200, 294-299 зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН