Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2017/00640

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 4-04 тоотод оршин суух, Онход овогт Энхтайваны Байгаль /РЖ83030101/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл Ус суваг хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох,

Хөвсгөл Ус суваг хязгаарлагдмал хариуцлагатай компаний 4 дүгээр халуун усны кассчины ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 3 дугаар сарын 29ий өдөр хүлээн авч, 155/2017/00369/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах нэхэмжлэгч Э.Байгаль, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Байгаль шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Байгаль миний бие Хөвсгөл ус суваг хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 4 дүгээр халуун усны кассчинаар ажиллаж байтал 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/32 дугаартай захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан хэмээн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй бөгөөд мөн намайг 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч актыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь хөдөлмөрийн гэрээнд сахилгын нотой зөрчлийг заагаагүй мөн би хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй, ноцтой зөрчил гаргаагүй байхад намайг ажлаас чөлөөлсөн нь буруу байна. Мөн түүнчлэн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт нь 82500 төгрөгийн төлбөрийн акт тавьсан байснаас Э.Байгаль нарыг ажлаас чөлөөл гэсэн акт биш байсан тул энэхүү улсын байцаагчийн актыг үндэслэсэн нь буруу байна.

Иймд Э.Байгаль намайг Хөвсгөл Ус суваг хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 4 дүгээр халуун усны кассчины ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Э.Байгаль шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл ус суваг ХХК-аас ажлаас чөлөөлөгдсөн юм. 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хөдөлмөрийн гэрээн дээр сахилгын ноцтой зөрчил гэж заагаагүй, мөн би хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргаагүй байхад ажлаас чөлөөлсөн нь буруу гэж үзэж байна. Ийм учраас ажилдаа эгүүлэн томилж өгнө үү гэж хүсэж байна.

Дотоод журамд Хөвсгөл ус суваг ХХК нь 2017 оны 3 дугаар сард дуудаж гарын үсэг зуруулж байсан. Мөнгө дутаасан гэж мөнгөний дүн тоо зааж өгөөгүй байсан. 2016 оны 02 дугаар сард болсон 82.500 төгрөг дутаасан зөрчил гарч ирсэн юм. Нэг жилийн өмнө Хөвсгөл Ус чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газар гэж байхад ийм алдаа гарсан юм. Тэгэхэд нэг жилийн дараа Хөвсгөл ус суваг ХХК гэсэн байгууллага болж өөрчлөгдчихөөд ийм шийдвэр гаргаж ажлаас халж байгаад үнэхээр их гомдолтой байна. Хөвсгөл Ус чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын 4 дүгээр халуун усанд ажиллаж байхад 3 касстай байсан. Хамт ажиллаж байсан касс болох Отгонжаргал гэж хүн байгаа юм. 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн хооронд ажил дээрээ байхгүй Улаанбаатар хотод байсныг мэдэж байгаа. Миний оронд ажиллаж байсан Наранцэцэг гэж хүнийг дагуулж очиж тооцоо таслуулж байсан. Тэр хүн гэрчийн мэдүүлэг өгнө. Тэгээд ч энэ 82.500 төгрөгийн алдаа дутагдлыг би өөрийн биеэр гаргаагүй. Наранцэцэг тухай үед очиж тушааж байсан баримт хүртэл байгаа. Би Хөвсгөл Ус Суваг ХХК-д ажиллаж байхдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй.

2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Аудитын газраас Нэргүй гэдэг хүн дуудаж намайг 2016 онд 82.500 төгрөг дутааж байгууллагаас шамшигдуулсан байна гэж акт тавина гэж хууль дүрэм уншсан юм. Тэгэхээр нь би энэ мөнгийг төлж байгууллагыг хохиролгүй болгоно гээд тус мөнгийг төлсөн юм. Энэ бол бүтэн нэг жилийн өмнөх асуудлыг нэг жилийн дараа гаргаж ирсэн асуудал байгаа юм. Тэгэхээр нь би уул нь энэ мөнгийг дутаагүй гэж хэлсэн тэгтэл шалгаад үзэхэд намайг охиноо аваад Улаанбаатар хот явсан үед энэ мөнгө дутсан юм байна лээ. Тэгээд Нэргүй гэдэг хүн банкны баримт давхцсан гэж хэлсэн юм. Би тэр 82.500 төгрөгийг хувьдаа авч хэрэглээгүй гэдгээ хэлмээр байна.

Би тухайн үед өөрөө тооцоо хийгээгүй Наранцэцэг хийсэн юм. Нэргүй гэдэг хүн 2016 онд 82.500 төгрөг дутсан байна гэж надад хэлсэн. 2016 онд Нярав нягтлан хоёр нь бэлэн мөнгө заримдаа авдаг байсан тэр үед дутсан юм болов уу гэж бодож байсан чинь намайг Улаанбаатар хот явах үед дутсан байсан гэв.

Хариуцагч Хөвсгөл Ус суваг хязгаарлагдмал хариуцлагатай компаний гүйцэтгэх захирал Г.Энхбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-9-08 тоотод оршин суугч Э.Байгаль нь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Хөвсгөл Ус Суваг ХХК-тай холбоотой гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Тус компани нь 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж

 

эхэлснээс хойш татан буугдсан УСНААКомпани, Хөвсгөл Дулаан ХХК, Хөвсгөл-Ус Чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын 2016 оны санхүүгийн бүх тайлан балансыг аудитын шалтгалтанд оруулахаар гэрээ байгуулж төлбөрийг нь төлсөн. Учир нь хаалтын баланс аудитын шалгалтанд орсон байж эхлэлтийн баланс хүчин төгөлдөр болдог.

Харин аймгийн Санхүү хяналт аудитын албаны шалгалтаар 4 дүгээр халуун усны касс Э.Байгаль нь халуун усны орлогын баримтыг 2 дахин тооцоонд оруулж 82.500 төгрөг шамшигдуулж дутагдуулсан зөрчил тогтоогдсон.

Халуун усны касс Э.Байгалийн энэхүү үйлдэл нь Байгууллагын дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.5, 11.5.3, 11.5.8, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд хамаарч байна.

Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.5.3-т зааснаар Орлогын тооцоо болон тооцоогоор тогтоогдсон төлбөрөө 3 сар хүртэл хугацаагаар дутуу тушаасан, байгууллагын орлогыг орлогод тусгаагүй нь нотлогдсон тохиолдолд сахилгын зөрчилд хамааруулж авч үзэхээр заасан байдаг.

Гэтэл касс Э.Байгалийн гаргасан зөрчил нь 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 36-01-11 дугаар улсын байцаагчийн актаар нотлогдож байгаа нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан..., хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил тул хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болж байна.

Мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Э.Байгаль нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн гаргасан 36-01-11 дугаар актаар ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна хэмээн дурджээ.

Халуун усны касс Э.Байгалийг ажлаас халах тушаалын үндэслэх хэсэгт Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 131 дүгээр зүйлийн 131.1 131.1.3, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.5, 11.5.3, 11.5.8 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэсэн ба улсын байцаагчийн актыг үндэслээгүй болно.

2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/32 дугаар ажлаас ахлах тухай тушаалын нэгдүгээр заалтад Хөдөлмөрийн тухай хууль болон дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг нотлох баримт нь 2016.3.06-ний өдрийн улсын байцаагчийн акт, болон захиргааны зөрчлийн тухай тэмдэглэл зэргээр тогтоогдож байгааг тодотгохын тулд заасан болно.

Мөн улсын байцаагчийн Захиргааны зөрчлийн тухай тэмдэглэлд мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс үйлдэхүйг 2 удаа гаргаж халуун усны орлого шамшигдуулснаа хүлээн зөршөөрч Э.Байгаль нь гарын үсэг зурж баталгаажуулсныг дурьдах нь зүйтэй.

Иймд тодорхой баримтаар тогтоогдож байгаа ноцтой зөрчилд Монгол улсын

 

хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг үндэслэн сахилгын арга хэмжээ авч ажлаас халах тушаал гаргасан тул улсын байцаагчийн актыг үндэслээгүй болно.

Санхүү хяналт аудитын албаны хяналт шалгалтын актаар тогтоогдсон зөрчил нь эс үйлдэхүй биш үйлдэхүйгээр давтан үйлдэгдсэн нь тогтоогдсон болно.

Иймд Э.Байгалийн шүүхэд гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хуульзүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Байгаль нь хариуцагч Хөвсгөл аймгийн Хөвсгөл Ус суваг хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан 4 дүгээр халуун усны кассын ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ... нэхэмжлэгч Э.Байгалийг ажлаас халсан тушаал нь хууль зүйн үндэстэй бөгөөд Э.Байгаль нь Санхүү хяналт аудитын албаны шалгалтаар 4 дүгээр халуун усны касс Э.Байгаль нь халуун усны орлогын баримтыг 2 дахин тооцоонд оруулж 82.500 төгрөг шамшигдуулж дутагдуулсан зөрчил тогтоогдсон тул Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 131 дүгээр зүйлийн 131.1 131.1.3, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.5, 11.5.3, 11.5.8 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ажлаас халсан.

Учир нь: Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам-ын 11 дүгээр зүйлийн 11.5.3-т зааснаар Орлогын тооцоо болон тооцоогоор тогтоогдсон төлбөрөө 3 сар хүртэл хугацаагаар дутуу тушаасан, байгууллагын орлогыг орлогод тусгаагүй нь нотлогдсон тохиолдолд сахилгын зөрчилд хамааруулж авч үзэхээр заасан байдаг.

Гэтэл касс Э.Байгалийн гаргасан зөрчил нь 2017 оны 3 дугаар сарын 06-ний өдрийн 36-01-11 дугаар улсын байцаагчийн актаар нотлогдож байгаа нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан..., хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил тул хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болж байна ... гэж,

Харин нэхэмжлэгч Э.Байгаль нь: ... энэ 82.500 төгрөгийн алдаа дутагдлыг би өөрийн биеэр гаргаагүй. Наранцэцэг тухай үед очиж тушааж байсан баримт хүртэл байгаа. Би Хөвсгөл ус суваг ХХК-д ажиллаж байхдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. 2016 оны 02 дугаар сард болсон 82.500 төгрөг дутаасан зөрчил гарч ирсэн юм. Нэг жилийн өмнө Хөвсгөл Ус чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газар гэж байхад ийм алдаа гарсан юм. Тэгэхэд нэг жилийн дараа Ус суваг ХХК гэсэн байгууллага болчоод өөр байгууллага болчоод ийм шийдвэр гаргаж ажлаас халж байгаад үнэхээр их гомдолтой байна ... гэж зохигчид маргажээ.

Тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр товлон явуулсан боловч нэхэмжлэгч Э.Байгалаас гэрч асуулгах тухай хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасныг хангаж,

2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан шинээр нотлох баримт гаргаж өгөх гэж байсан боловч намайг хоёр өдрийн хугацаанд сургалтанд оролцож байхад миний оронд ажиллаж байсан хүн миний өрөөний түлхүүрийг аваад явчихсан байна. Надад Э.Байгалийн зөрчил гаргасан өдрийн цагийн баланс болон цалингийн баримтууд байсан юм. Дээрхи баримтууд хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасныг хангаж,

2015 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэгийн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдэх шүүх хуралдааны тов давхардсан тул нэхэмжлэгч Э.Байгаль нь өмгөөлөгчтэйгээ шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасныг хангаж,

2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг нь Улаанбаатар хотод Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд шүүх хуралдаантай тул хойшлуулах хүсэлтийг холбогдох баримтаа ирүүлсэнийг хангаж шүүх хуралдааныг тус тус хойшлуулсан хойшлуулсан байна.

2017 оны 6 дугаар сарын 16-ний өдрийн 17 цаг 30 минутанд болох шүүх хуралдаанд хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгаланд шүүх хуралдааны тов мэдэгдсэн байтал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд шүүх хуралдааныг түүний оролцоогүйгээр хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгчээс санал гаргасан ба шүүх хуралдааныг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэхэмжлэгч Э.Байгаль нь Хөвсгөл Ус суваг хязгаарлагдмал хариуцлагатай компаний 4 дүгээр халуун усны кассчинаар ажиллаж байсан болох нь түүний өөрийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар, 2017 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний нэг талаас Хөвсгөл Ус Суваг ХХКомпани түүнийг төлөөлж Гүйцэтгэх захирал Г.Энхбаяр цаашид / ажил олгогч/ нөгөө талаас 9-44-05 хаягаар оршин суух РЖ83030101 тоот регистрийн дугаартай, Энхтайваны Байгаль нар ...1.1 Эрхлэх ажил, албан тушаал 4-р халуун усны касс... гэсэн хөдөлмөрийн гэрээ зэргээр тогтоогдов.

Иймд нэхэмжлэгч Э.Байгаль нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар шүүхэд ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсан тухай гомдол гаргах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэгч Э.Байгалийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хэргийн үйл баримтын талаар:

2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 36-01-11 дугаартай ... Хөвсгөл ус суваг ОНӨҮГ-ын 2015, 2016 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын

 

баталсан удирдамжийн дагуу санхүүгийн шалгалт хийхэд дараахь зөрчил илэрлээ... гэх санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн ... Тус байгууллагын 2015-2016 оны касс харилцахын баримт шалгахад Мөрөн сумын 14-р багийн нутагт байрлах 4 дүгээр халуун усны кассчин Э.Байгаль нь кассын орлогоос 82.500 төгрөг дутагдуулсан байна. Энэ нь тайланд орлогын баримтыг давхардуулан тооцуулсан холбоотой байх бөгөөд Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр....тус тус зөрчсөн... гэх акт,

... 2017 оны 3 сар 06 өдөр 17 цаг 30 минут, Хөвсгөл ус суваг ОНӨҮГ-ын 4-р халуун усны кассчин Э.Байгаль ... халуун усны орлогоос шамшигдуулсан 82.500 төгрөгийг төлүүлэх... Тэмдэглэл бичсэн: СХАА-ны дарга, улсын ахлах байцаагч Володягийн Нэргүй, Танилцаж зөвшөөрсөн: Халуун усны касс Э.Байгаль ... гэж гарын үсэг зурсан захиргааны зөрчлийн тухай 09413 дугаартай тэмдэглэл,

... 2017 оны 03 сарын 06-ны өдөр Улсын байцаагчийн дугаар 36-01-01 Шалгуулагч этгээдийн нэр, хаяг, байршил, холбоо барих утас: Хөвсгөл ус Чандмань ОНӨҮГ-ын 4 дүгээр халуун усны кассын нярав Э.Байгаль ... гэх бичвэртэй шалгалт хийсэн тухай 4 дугаартай тэмдэглэл,

Хөвсгөл Ус суваг ХХК-ний шүүхэд ирүүлсэн ... Тус компани нь 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш татан буугдсан УСНААКомпани, Хөвсгөл Дулаан ХХК, Хөвсгөл-Ус Чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын 2016 оны санхүүгийн бүх тайлан балансыг аудитын шалтгалтанд оруулахаар гэрээ байгуулж төлбөрийг нь төлсөн. Учир нь хаалтын баланс аудитын шалгалтанд орсон байж эхлэлтийн баланс хүчин төгөлдөр болдог...гэх хариу тайлбар зэрэг хариуцагч байгууллагаас шүүхэд гаргаж өгсөн баримтуудаас Хөвсгөл ус суваг ХХКомпаний 2015-2016 оны баримтанд шалгалт хийсэн юм уу эсвэл татан буугдсан гэх Хөвсгөл ус Чандмань ОНӨҮГ-ын санхүүгийн баримтанд шалгалт хийгээд уг зөрчил нь илэрсэн юм уу гэдэг нь ойлгомжгүй, нэршлийг өөр өөрөөр бичсэн,

Нэхэмжлэгч Э.Байгалийн аль байгууллагад ажиллаж байхдаа яг хэдэн оны, хэдэн сарын орлогын мөнгийг шамшигдуулсан талаар дээрхи акт болон зөрчлийн тэмдэглэлд тусгагдаагүй,

Хөвсгөл ус суваг ХХКомпани нь татан буугдсан Хөвсгөл Ус Чандмань ОНӨҮГ-ын санхүүгийн баримтанд шалгалт хийлгэн илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, төлүүлэх, тухайн илэрсэн зөрчилд хариуцлага тооцох, эрх зүйн үндсийг хэзээ хэний шийдвэрээр эрх олж авсан нь хэрэгт тодорхойгүй, энэ талаар хариуцагч байгууллага баримт ирүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл татан буугдсан компаний ямар эрх шинээр үүсэн байгуулагдсан компанид шилжиж байгаа талаар орон нутгийн удирдлагын холбогдох эрх зүйн баримт бичиг ирээгүй байна.

Мөн санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 36-01-11 дугаартай актанд шалгалтыг ямар хугацаанд явуулсан уг зөрчлийг хэдний өдөр илрүүлсэн зэрэг талаараа дурдаагүй,

 

Нэхэмжлэгч Э.Байгаль нь шүүх хуралдаанд ... тухайн мөнгө дутагдсан 2016 оны 02 дугаар сард би чөлөө авсан байсан. Би өөрөө уг зөрчлийг гаргаагүй... гэх тайлбарыг гаргадаг.

Дээрхи баримтуудаас дүгнэхэд ямар компаний санхүүгийн баримтанд ямар хугацаанд хийсэн шалгалт болох нь тодорхойгүй, шалгалтаар илэрсэн 82.500 төгрөгний зөрчил нь хэдэн оны хэдэн сарын орлогоос хэрхэн яаж дутаасан, ашигласан, санаатай, санаагүй алин болохыг, актанд давхардуулан тооцуулсан гэснээс өөрөөр хэдэн төгрөгний ямар баримтыг хэзээ давхардуулан хэн тушааснаас уг зөрчил гарсан болохыг санхүүгийн хяналт шалгалтын ахлах байцаагчийн актанд тодорхой тусгаагүй зэргээс нэхэмжлэгч Э.Байгалийг дээрхи зөрчлийг гаргасан болохыг тогтоогоогүй байна.

Хөвсгөл Ус суваг хязгаарлагдмал хариуцлагатай компаний захирлын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/38 дугаартай тушаал нь хууль зүйн факт болохынхоо хувьд тодорхой үр дагаварыг бий болгож байгаа тул уг тушаалын үндэслэлүүд нь хуульд нийцэхээс гадна тухайн үйл баримттай нийцэх учиртай.

Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3, компаний Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.5, 11.5.3, 11.5.8 дахь хэсгийг тус тус үндэслэсэн байна.

1-рт Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан байх бөгөөд Хөвсгөл ус суваг ХХКомпани болон Э.Байгаль нарын хөдөлмөрийн гэрээнд ... 4.Талуудын хүлээх хариуцлага ... 4.3 Ажилтан байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1-11-6-1 дэх хэсэгт заасан сахилгын зөрчлийг гаргасан тохиолдолд хөдөлмөрийг гэрээг шууд цуцлах үндэслэл болно... гэж заасан,

2-рт компаний Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.5, 11.5.3, 11.5.8 дахь хэсгийг тус тус үндэслэсэн байна. Захирлын зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хурлаар баталсан Хөвсгөл ус суваг ХХКомпаний дотоод журмын 11.5-д Доорхи зөрчлүүдийг хөдөлмөрийн гэрээ шууд цуцлах сахилгын ноцтой зөрчилд тооцно гээд 11.5.3-т Орлогын тооцоогоо болон тооцоогоор тогтоогдсон төлбөрөө 3 сар хүргтэл хугацаанд дутуу тушаасан, байгууллагын орлогыг тооцоонд тусгаагүй нь нотлогдсон, 11.3.8-д Үйлчилгээний орлого бэлэн мөнгө ашигласан нь тогтоогдсон гэж тус тус заасан байх ба эдгээр заалтуудыг үндэслэсэн нь нэхэмжлэгч Э.Байгаль нь байгууллагын орлогоос 82.500 төгрөгийг дутаасан, уг мөнгийг шамшигдуулсан зөрчил гаргасан гэх үйл баримттай нийцэхгүй байна гэж шүүх үзлээ.

Учир нь: 4 дүгээр халуун усны касс Э.Байгалийн 82.500 төгрөг дутагдуулсан нь хэдэн оны хэдэн сарын орлогоос ямар хэлбэрээр дутсаныг улсын байцаагчийн актанд тодорхой тусгаагүй,

 

 

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ... 2016 оны 02 дугаар сарын орлогоос дутсан байсан, би тухайн үед чөлөө аваад миний оронд Наранцэцэг гэж хүн байсан Тэр хүн ийм мөнгө дутагдуулсан... гэх тайлбар

Гэрч Б.Мөнхсайханы 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өгсөн : ... энэ хүн миний удирдлага дор 2013-2016 оны хооронд ажиллаж байсан юм. Э.Байгаль нь 4 дүгээр халуун усны кассаар ажиллаж байхдаа надаас хувийн шалтгааны улмаас 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл чөлөө авсан .Тэр үед Э.Байгалийг чөлөө авахад түүнтэй хамт тус халуун усанд үйлчлэгчээр ажиллаж байсан Эрдэнэцогт овогтой Наранцэцэгийг кассын ажлыг хавсруулан ажиллуулахаар үүрэг өгч байсан... гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Э.Байгаль нь байгууллагын орлогын мөнгө болох 82500 төгрөгийг дутаасан шамшигдуулсан болох нь тодорхойгүй байх тул хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн 2016 оны 11 дүгээр сард захирлын зөвлөлөөс баталсан байгууллагын дотоод журмын холбогдох заалтуудыг үндэслэсэн ба энэ нь 2016 онд 02 дугаар сард нэхэмжлэгч Э.Байгаль нь Хөвсгөл-Ус Чандмань ОНӨҮГазарт ажиллаж байсан үеийн зөрчилд хамаарах эсэх

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын зөрчил ногдуулна гэж заасан ба нэхэмжлэгч Э.Байгалийн 2016 оны 02 дугаар сарын баримтаар 82500 төгрөг дутагдсан гэх тайлбараар уг зөрчил гарснаас хойш 1 жил 1 сар орчим хугацаа өнгөрсөн зэргийг ажил олгогч анхаараагүй байна.

Иймд нэхэмжлэгч Э.Байгалаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл-Ус Суваг хязгаарлагдмал хариуцлагатай компаниас улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2зааснаар нэхэмжлэгч Э.Байгалийг Хөвсгөл-Ус Суваг хязгаарлагдмал хариуцлагатай компаний 4 дүгээр халуун усны кассын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл-Ус Суваг хязгаарлагдмал хариуцлагатай компаниас улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.МӨНХТУЯА