| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2024/0389/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/165 |
| Огноо | 0016-08-15 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
0016 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 2016/ШЦТ/165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шү|үхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
нээлттэй явуулсан хуралдаанаар: I
Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Насанд хүрээгүй шүүгдэгч ******************, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.О***********, Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Т***********, түүний хууль ёсны төлөөлөгч Я.Д***********,
Насанд хүрээгүй шүүгдэгч Б.***********, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Б***********, Насанд хүрээгүй шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Б***********, Ч.Будхүү нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О***********ын Н***********, Б***********ийн Т***********, Б***********ын Ц***********нарт холбогдох эрүүгийн ***********дугаар хэргийг 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. |
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.***********,Б.Т*********** нар нь бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд байрлах иргэн Б.Д***********гийн эзэмшлийн “***********” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 339.200 /гурван зуун гучин есөн мянга хоёр зуу/ төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.***********, ****************** нар нь бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд байрлах иргэн Б.Г***********ын эзэмшлийн “***********” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 513.400 /таван зуун арван гурван мянга дөрвөн зуу/ төгрөгний хохирол учруулсан,
2016 оны 3 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд байрлах иргэн Ц.А***********гийн эзэмшлийн “2 ***********’’ хүнсний дэлгүүрийн хаалгаар нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 235.400 /хоёр зуун гучин таван мянга дөрвөн зуу/ төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
2016 оны 03 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд байрлах иргэн З.П***********гийн эзэмшлийн “Ес***********” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 619.000 /зургаан зуун арван есөн мянга/ төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Ц***********нь ганцаараа 2015 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд байрлах иргэн Х.Н***********гийн эзэмшлийн “***********” хүнсний дэлгүүрийн хаалгаар нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 557.100 Iтаван зуун тавин долоон мянга нэг зуу/ төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүугдэгч Б.***********,Б.Т*********** нар нь бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд байрлах иргэн Б.Д***********гийн эзэмшлийн “***********” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 339.200 /гурван зуун гучин есөн мянга хоёр зуу/ төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.***********, ****************** нар нь бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд байрлах иргэн Б.Г***********ын эзэмшлийн “***********” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 513.400 /таван зуун арван гурван мянга дөрвөн зуу/ төгрөгний хохирол учруулсан,
2016 оны 3 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд байрлах иргэн Ц.А***********гийн эзэмшлийн “2 ***********" хүнсний дэлгүүрийн хаалгаар нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 235.400 /хоёр зуун гучин таван мянга дөрвөн зуу/ төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, !
2016 оны 03 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд байрлах иргэн З.П***********гийн эзэмшлийн “Ес***********” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 619.000 /зургаан зуун арван есөн мянга/ төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Ц***********нь ганцаараа 2015 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд байрлах иргэн Х.Н***********гийн эзэмшлийн "***********” хүнсний дэлгүүрийн хаалгаар нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 557.100 /таван зуун тавин долоон мянга нэг зуу/ төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь
Шүүгдэгч Б.***********ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгээд *********** хүнсний дэлгүүр дээр очтол гадна талын төмөр.нь хаалга нь онгорхой байсан дотор хаалгыг нь хазуураар цоожных нь наад талын модыг сэтэлж онгойлгосон. Хазуур нь том төмөр манай гэрт байдаг хазуур юм. Хаалганы модыг нь хажуураар би сэтэлсэн. Төгсөө үүдний тэнд хүн хараад зогсож байсан. Дэлгүүр лүү ороод дэлгүүрийн лангууны ар талд тавиур дээр байсан бөөрөнхий ногоон өнгийн резинэн чихэр 1 уут, мульт ундаа 4-5 ширхэг, нэг уут зөгийн балтай чихэр, үзгэн балны запас нэг хайцаг , контек 6-7 ширхэг, бохь 5 боодол, ЛД нэртэй тамхинаас 4 хайрцагийг авсан. Төгсөөг юу авсаныг мэдэхгүй. Төгсөө дэлгүүр лүү цугтаа орсон. Хулгай хийсэн зүйлээ дэлгүүрт байсан торондуу пивор хайрцаганд хийгээд баярын талбайд аваачаад төв асарын доод талын шалан доогуур нь хайрцагтай нь хийсэн. ***********нэртэй дэлгүүрт Төгсөөтөй хамт таазаар нь орж хулгай хийсэн он сарын сайн санахгүй байна. *********** дэлгүүрт орж эд зүйл хулгайлсанаас. хойш орсон... Дэнж доогуур хойшоо явсаар байгаад ***********дэлгүүр дээр очсон. Би гэрээсээ гарахдаа хаздаг бахиа авчихсан байсан. Амгалан ахынхаас гарахдаа гэрийнх нь тамборт байсан хар иштэй муу хутгыг нь аваад явсан. Энэ хутгыг зүгээр аваад л гарсан. ***********дэлгүүр дээр очоод дэлгүүрийнх нь хажуу талд байсан банзыг байшин түшүүлж тавьж байгаад би банзыг нь түшиж байгаад Төгсөө банзан дээгүүр гишгээд байшингын тааз руу нүхээр нь орсон. Дээр Төгсөө гарчихаад намайг татсан. Тэгээд хоёулаа таазан дээр нь асгасан байсан хоргын чулууг нь малтаад таазан дээрх банзыг нь авсан. Тэгээд таазны слек хавтанг нь Төгсөө хутгаар зүсээд Төгсөө түрүүлээд орсон. Би араас нь гаргасан байсан нүхээр нь орсон. Дэлгүүрт ороод Алпен. голд нэртэй 9 ширхзг школад, нэг том ундаа, хоёр ижилхэн хутга, Дени нэртэй бичен 4 ширхэг, хөрөөний цеф, эссэ нэртэй тамхи нэртэй тамхинаас 3 хайрцаг, парламент нэртэй тамхинаас 1 хайрцаг Вест нэртай тамхинаас 10 -д ширхэгийг, чанадаг бэлэн гоймон 5 ширхэг, самартай чихэр грамаар нь авсан хэдэн грам байсаныг мэдэхгүй байна. Тэгээд буцаад орж ирсэн таазаараа гарсан. Том түшлэгтэй сандал тавиад би түрүүлж гараад Төгсөөг татаж гаргасан.' Архи хулгай хийсэн нь том хүн орж хулгай хийсэн байна гэж бодох болов уу гэж бодож архи хулгай хийсэн. 2 *********** дэлгүүрт Н***********гийн хамт орж хулгай хийсэн гэх мэдүүлэг /хх-ийн 118-122-р хуудас/,
Шүүгдэгч ******************гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манайхаас гараад дэлгүүрүүдийн тэр хавиар явж байгаад мини маркет орохоор болсон. Мини маркет руу ***********хүн харж байгаад би цонх хөшсөн. Тэгээд би ганцаараа онгойлгож чадаагүй ***********г хөш гэж хэлсэн. Тэгээд ***********хөшөөд намайг дуудсанаа цонхыг түлх гэсэн тэгээд цонхыг түлхсэн дараа нь ***********намайг хөш гэсэн тэгээд би бахиар нь хөшсөн. Тэгээд цонх нь хагарчихсан. Тэгээд би түрүүлж ороод хардыг нь салгасан. ***********араас орж ирсэн. Тэгээд дэлгүүрийн лангуун дээрээс нь эссэ 1 паарчик, парламент 1 паарчик, гурилан боов 1 ширэг, Алой нэртэй ундаа 1 ширхэг, 2 дүнсэн тамхи хард дискийг аваад цонхоор гараад хөрөө рамны хажууд очоод гурилан боовыг ундаатай ууж идсэн. Тэгээд Ц^энээ буцаж орж бэлэн гоймон авъя гэсэн тэгээд ***********бид хоёр буцаж очоод цонхоор нь ороод 8 ширхэг бэлэн хоол, 4 сайра, 2 том архи, 4 ширхэг ажлын бээлий, авсан. Авсан бээлийгээ гартаа өмссөн, Тэгээд буцаад хөрөө рам дээр очсон, Тэгээд манайх руу явсан. Замдаа хард дискээ эзэнгүй байшингын таазан дээр үлдээсэн. Тэгээд манай гэрт очоод манай урд талын эзэнгүй хашаанд хулгайлсан зүйлээ нуусан гэх мэдүүлэг /хх-ийн 109-112-р хуудас/,
Шүүгдэгч Б.Т***********ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "...Тэгээд тэр орой нь буюу 2016 оны 01-р сарын 02-ны шөнө 03 цагийн үед ***********гийнхээс гараад Б*********** гэж хүний дэлгүүрийн гадаа очоод ***********бид хоёр таазаар нь орно гэж тохирч байгаад дэлгүүрийн хана түшүүлээд банз тавьж байгаад ***********түрүүлж орсон, Би ***********г хөлдөж өгөөд оруулсан. ***********гийн араас ***********гийн гарнаас нь татаж байгаад дэлгүүрийн таазан дээр гарсан. Тэр дэлгүүрийн таазны хажуу талд байдаг жижиг хаалга шиг нүхээр орсон юм. Жижиг хаалга шиг нүхээр нь ороод таазны дээр чулууг нь гараараа малтаж байгаад банз гаргаж ирээд банзыг нь авсан чинь цаад талын нимгэн тааз нь гарч ирэхээр нь бахиар цоолсон. Тэгээд гараараа ураж байгаад ***********таазаар түрүүлээд орсон дараа нь би орсон. Таазаар буухдаа хураасан байсан хувцас дээр гишгэж буусан. Дэлгүүр ороод лангуун дээрээс нь Эссэ нэртэй тамхинаас 10-д хайрцагыг, Кола нэртэй ундаанаас 1 ширхэг, бэлэн гоймон 2-3 ширхэг, килограмын чихэрнээс авсан, хөрөөний цеф 1 ширхэг, 2 ширхэг хутга аваад орж ирсэн таазны нүхний доор түшлэгтэй модон сандал тавьж байгаад ***********г турүүлж гаргаад араас нь ***********гийн гараас татаж гарсан. Дэлгүүрээс гараад ***********гийн гэрт очоод хулгай хийж ирсэн бэлэн гоймонгоо идсэн, хулгай хийсэн хөрөөний цеф, хутга, тамхиа ***********гийн байшингын дээвэр дээр тавьж байгаад хөдөө явахдаа хөрөөний цеф, хутга, тамхиа авч явсан. Тэгээд хөдөө явж байхдаа аав ээжид баригдана гэж бодоод хөрөний цеф, хутга хоёроо хаячихсан. Хөдөө явахдаа ах Түвшинбаяртай явсан. Түвшинбаяр мотоцикль б*********** явсан. Намайг хөрөөний цеф, хутга хоёрыг хаясаныг мэдээгүй: Гэртээ тамхинуудаа авч очсон. Тамхинуудаа хөдөө аваачаад мод руу нуусан тэгээд хаяа хаяа гаргаж татсаар байгаад дуусгасан. ***********тэй зааланд тоглож байгаад ***********гийн гэрлүү явж байх замдаа хоёулаа явж байгаад би ***********д дэлгүүр ухъя гэсэн чинь ***********зөвшөөрсөн. Тэгээд ***********гийн гэрт бахь авч бэлдсэн. Шөнийн 03 цагт босохоор ***********гийн утсан дээр сэрүүлэг тавьсан. ***********гийн утасны сэрүүлэг дугарахад хоёулаа зэрэг сэрээд боссон. ***********д хулгай хийе.гэсэн чинь за за тэгье тэгье гээд шууд зөвшөөрсөн. Намайг хулгай хийсэнийг Түвшинбаяр мэдээгүй, өөр хүн ч мэдээгүй. 2015 оны 12-р сарын 05-ны өдөр бол би ***********тай явж хулгай хийгээгүй. Би ганц дэлгүүрийг л ухсан. Өөр дэлгүүр ухаагүй. Би Б*********** гэж хүний дэлгүүрээс эд зүйл хулгай хийхийг би өөрөө санаачилсан гэх мэдүүлэг /хх-ийн 114-116-р хуудас,
Хохирогч Б.Д***********гийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ... Би төрсөн дүү Г***********ийн мини маркет нэртэй дэлгүүрт 2013 оноос эхэлж одоог хүртэл худалдагчаар ажиллаж байна. Би 2016 оны ***********сарын 02-ны өглөө гэртээ босоод байж байхад манаач *********** миний *********** гэсэн дугаар луу залгаад дэлгүүрийг баруун талын вакуум цонхыг хагалсан байна гэж хэлэхээр нь би цагдаад хандсан гэх мэдүүлэг /хх-ийн 40-43-р хуудас/,
Хохирогч Ц.А***********гийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би 2 *********** нэртэй дэлгүүрийг 2007 оноос эхэлж одоог хүртэл ажиллуулж байна. 2016 оны 03 сарын 15-ны өглөө охин маань утсаар залгаад манай дэлгүүрт хулгай орсон талаар надад хэлсэн. Би тэр үед Улаа*********** хотод ажилтай байсан болохоор сумынхаа цагдаад хандсан юм. Манай дэлгүүрийн урд талын хаалганы цоожийг эвдэж үүдээр орсон байсан гэх мэдуулэг, /хх-ийн 45- 46-р хуудас/,
Хохирогч Х.Н***********гийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ... Би 2015 оны 07 сард Д*********** гэдэг хүнээс дэлгүүрт нь худалдагчаар ажиллах болоод дэлгүүрийн 15 сая төгрөгний хүнс бараа хүлээж авсан. Тэгээд үйл ажиллагаа хэвийн явж байгаад 2015 оны 12 сарын 05-ны өглөө дэлгүүрт хулгай орсон талаар дэлгүүрийн манаач ****** гэдэг хүн миний утас руу хэлсэн. Тэгээд цагдаад хандсан. Дэлгүүрийн хаалгыг эвдэж хулгай орсон байсан. Уг нь миний зогсож байсан дэлгүүр 2 давхар хаалгатай байсан хоёуланг нь эвдэж орсон байсан гэх мэдүүлэг, /хх-ийн 47-50-р хуудас/,
Хохирогч З.П***********гийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ... Би “Е********” мини маркет нэртэй хүнсний дэлгүүрт 2013 оноос эхэлж одоог хүртэл ажиллуулж байна. Би 2016 оны 03 сарын 31-ний өглөө гэртээ байж байхад дэлгүүрт хулгай орсон талаар Т*********** надад хэлсэн. Тэгээд цагдаад хандсан. Манай дэлгүүрийн зүүн талын вакум цонхыг босоо салхивчийг хагалж орсон байсан гэх мэдүүлэг, /хх-ийн 52-54-р хуудас/,
Хохирогч Б.Г***********ын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ... Би 2016 оны 03 сарын 05-нд Улаа*********** хотод ажилтай явж байхад дэлгүүрт хулгай орсон талаар ах ***********надад хэлсэн. Тэгээд би хотоос ирээд үзэхэд дэлгүүрийн ард талын зүүн талын вакуум цонхны салхивчийг түлхээд хулгай орсон байсан гэх мэдүүлэг, /хх-ийн 56-58-р хуудас/
Гэрч Ч.О***********ын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ... Энэ үеэр манай гэрт манай хүүгийн найз ***********ийг ирж хоносон гэдгийг санахгүй байна. Ц***********манай хүү Н***********г байнга гэрлүүгээ дагуулж авч явж х***********ог байсан. Ц***********надад хэлэхдээ аав галлагаандаа гарсан байгаа ээж байхгүй байгаа гээд Н***********г чөлөө гуйсаар байгаад аваад явдаг байсан би энэ хоёрыг хулгай хийсэн гэдгийг мэдээгүй. Сүүлд хулгай хийхдээ манай гэрт Ц***********ирээд аав гараандаа гарчихсан байгаа Н***********г манайд хонуулаач гэж гуйхаар нь би Н***********д чөлөө өгөөгүй. Тэгтэл Н***********, Ц***********хоёр манай гэрт газраар унтсан юм, Тэгээд шөнө гарч явж хулгай хийсэн гэж дараа нь мэдүүлэг өгч байна лээ. Би шөнө гарсныг нь мэдээгүй. Манай эгч бол дүлий, хэл ярианы бэрхшээлтэй хүн байдаг. Сүүлийн хулгай хийсэн өдрийнхөө маргааш нь манай хүү цагдаад баригдсан юм. Тэгээд би манайд хоносон гэдгийг нь санаад байгаа юм. Би хуүхдүудийг шөнө гарч явсныг мэдээгүй. Би сэтгэцийн эмнэлэгт өнгөрсөн жил хэвтэж байгаад гарсан. Гарахад нэр нь тодорхойгүй нэг эм уу гэсэн, Тэр эмийг ууж байгаад саяхан дууссан. Энэ эмийг уусан үед бол унтаад өгсөн байдаг юм гэх мэдүүлэг, /хх-ийн 67-68-р хуудас/
Гэрч Т.Д***********ын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ... 2015 оны 12 сарын 05-ны өглөө дэлгүүрээ эргэж тойроод явж байхад Д***********гийн дэлгүүрийн үүд нь Онгорхой байсан. Эзэн нь Д*********** гэдэг залуу байдаг болохоор Д***********д би утсаар хэлсэн. Харин дэлгүүрийн барааг нь Х.Н*********** гэдэг эмэгтэй хариуцан авч үйл ажиллагаа явуулж байсан. Тэгээд дэлгүүрийн худалдагч Н*********** эзэн Д*********** нар ирсэн. Би дэлгүүрт хулгай орсон талаар өглөө 09 цагийн орчим мэдсэн гэх мэдүүлэг, /хх-ийн 69-70-р хуудас/
Гэрч Д.***********ийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ... Би миний маркет нэртэй дэлгүүрт өнгөрсөн жил манаач галчаар ажилд орсон юм. Би 2016 оны 03 сарын 31-ний өглөө босоод дэлгүүр тойртол баруун талын вакуум цонхыг хагалсан байхаар нь худалдагч П***********д утсаар хэлсэн. Манайх дэлгүүрийн зүүн талд монгол гэрт байдаг юм. Шөнө ямар нэгэн чимээ гараагүй. Би гал түлж шөнийн 3 цаг өнгөртөл гэрээсээ орж гарсан. Тэгээд хэсэг нам унтсан байсан гэх мэдүүлэг, /хх-ийн 73-74-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 18-28, 30-31, 34-35-р хуудас/, '
Эд зүйл үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 30-31-р хуудас/,
Эд Мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол / хавтаст хэргийн 32-р хуудас/,
Эд зүйл хурааан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 35-37-р хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хавтаст хэргийн 38-р хуудас/,
Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол / хавтаст хэргийн 81-р хуудас/,
Эд зүйл үнэлсэн тайлан / хавтаст хэргийн 88-90-р хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 133, 143, 154 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч нар нь хохирол төлбөрөө нөхөн төлсөн болох нь 2016 оЛы 7 дугаар сарын 29- ний өдрийн эвлэрэлийн гэрээгээр нотлогдож байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг болон хувийн байдлыг харгалзан хорих ял оногдууллаа.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дуу хураагч камерын хаард, төмөр бахь, 12 сантметрын урттай хугарсан хутга зэргийг устгахыг шүүгчийн туслах Ч.Батсүхэд даалгах нь зүйтэй байна. ;
Эрүүгийн ***********тоот хэрэгт иргэний бичиг баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурьдаж байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул хэрги^г хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно. 1
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ ИЬ: