Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2016/ШЦТ/166

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Шүүгдэгч ******************,                           ;

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн Б***********гийн Ж***********ид холбогдох эрүүгийн ***********дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:

Шүүгдэгч ****************** нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Шинэ- Идэр сумын 1 дүгээр багийн нутаг Даваат гэх газар тус сумын иргэн Д ***********ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь зүүн шуу ясны далд хугарал, тархи доргилт, баруун бугалга, зүүн өвдөгний ар хэсэгт цус хуралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч ****************** нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Шинэ-Идэр сумын 1 дүгээр багийн нутаг Даваат гэх газар тус сумын иргэн Д.***********ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь зүүн шуу ясны далд хугарал, тархи доргилт, баруун бугалга, зүүн өвдөгний ар хэсэпг цус хуралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Шүүгдэгч ******************нд*********** мөрдөн байцаалтын шатанд: ... 2016 оны 5 дугаар сарын 31- ний өдрийн 21 цагийн үед хонио тугаад гэрийнхэр доод талын үзүүрт явж байхад Ж*********** морьтой давхиж ирсэн. Тэгэхээр нь би хашаа явж байгаа юм бэ гэж асуусан чинь намайг хурга, төлөгний хулгайч айлын хонь аваачиж өгөх гэж байгаа юм уу гэж байсан. Тэгэхээр нь хүний малыг ялгаад туугаад явж байна гэж хэлсэн. Тэгээд Ж*********** морин дээрээсээ намайг морьтой явж байхад шууд ирээд миний зүүн талын гарлуу ташуураараа цохисон юм. Тэгээд би морьноосоо буусан чинь Ж************** хацар руу нь ташуураараа санамсаргүй цохисон. Тухайн үед хоньноос болж бид хоёр маргалдсан. Ж*********** намайг хонь хурганы хулгайч гээд байсан гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,

Хохирогч Д.***********ын мөрдөн байцаалтад өгсөн: ... 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 21 цагийн үед хонио туугаад гэрийнхээ‘доод талын үзүүрт явж байхад Ж*********** морьтой давхиж ирсэн. Тэгэхээр нь би чи хаашаа явж байгаан гэж асуусан чинь Ж*********** морин дээрээсээ намайг морьтой явж байхад шууд ирээд миний зүүн талын гар луу ташуураараа цохисон юм. Тэгээд би мориноосоо буусан чинь Ж*********** бас мориноосоо буухаар нь би Ж********* хацар луу нь ташуураараа цохисон. Миний барьж явсан ташуур бол богино ташуур байсан. Ж*********** ташуураараа зүүн талын гар луу хоёр удаа цохисон, Тэр үед Ж***** ташуур нь хугарчихсан. Ж*************** барьж явсан ташуур нь 70-80 см урттай ташуур байсан байх. Би Ж********оос эмчилгээний зардал болон цаашид гарах зардлыг нэхэмжилнэ. /хх-ийн 9-10 дугаар хуудас,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 304 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

  1. ***********ын биед гэмтэл тогтоогдлоо.
  2. ***********ын биед зүүн шуу ясны далд хугарал, тархи доргилт, баруун бугалга, зүүн өвдөгний ар хэсэгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  3. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  6. Цаашид энгийн хөдөлмөрт нөлөөлөхгүй гэжээ. /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ******************ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 -д зааснаар бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 57-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн болох нь хавтаст хэргийн 64-р хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болохыг дурьдав.

Иймд шүүгдэгч ******************ид Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролоо нөхөн төлж, хохирогчтой эвлэрэлийн гэрээ байгуулсан, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ

1. Шүүгдэгч ***********овгийн Б***********гийн Ж***********ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн  98.1-т зааснаар шүүгдэгч ******************ийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ******************ид оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч ******************ид оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж, түүний хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хариуцуулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь    цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөрөө төлсөн, хохирогч нь гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай,

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй- болох ба ,давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************ид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1- д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Н.НЯМСҮРЭН