Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2016/ШЦТ/167

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,

Улсын яллагч Б.Болд,

Шүүгдэгч ******************,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуу нарыг оролцуулан Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г********агийн Н********д холбогдох хэргийг 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:

Шүүгдэгч ******************нь 2016 оны ***********дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг "***********” гэх газар буюу улсын тусгай хамгаалалттай дархан цаазат газарт ховор ан амьтан болох эр буга 1 ширхэгийг агнаж 13.200.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч ******************нь 2016 оны ***********дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг **********” гэх газар буюу улсын тусгай хамгаалалттай дархан цаазат газарт ховор ан амьтан болох эр буга 1 ширхэгийг агнаж 13.200.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцэгдсэн дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна.:Үүнд:

Шүүгдэгч ******************ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцуүлэгт өгсөн: 2016 оны ***********дүгээр сарын 29-ний өглөө би адуугаа олохоор “Ардагын*****” өгсөөд “***********” руу даваад орсон. Чоно ална гэж бодоод өөрийнхөө авч явсан 7.64 маркийн буугаа бэлдээд байж байсан. Тэгтэл орой харанхуй болж байтал зүүн талын х*********** дотор нэг хар юм цухуйгаар орж гараад байхаар нь чоно байна гэж бодоод буудчихсан чинь тэр хар юм алга болчихсон. Тэгэхээр нь араас нь явалгүй морь байгаа газраа очиж хоноод маргааш нь юм буудсан газраа очсон чинь нэг гөрөөс үхсэн байсан. Тэр гөрөөсийг хүзүүгээр нь тас буудчихсан байсан ...Энэ буу нь миний төрсөн дүү Б***********ын нэр дээр байдаг надад байж би л ашигладаг юм. Энэ гутал миний гутал мөн. Уг нь үйлдвэрийн гутал байсан ч би одоогоос 3-4 жилийн өмнө улыг нь өөрчлөөд ундаг дугуйны бакришкаар улласан байсан юм. Уг гутлыг буга алах өдрөө өмсөж явсан... Улаанбаатар хотоос явж байгаа гэсэн нэг хүнд зарчихсан. Би тэр эврийг 60.000 төгрөгөөр зарсан. Тэр хүн 1 кг нь 30.000 төгрөгөөр бодож авсан. Тэр эвэр 2 кг болж байсан...Би олон хүүхэдтэй, торгууль төлөхийн тулд олон сая төгрөг зээлж авсан. Ар гэрийн амьдралаа бодож байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. /хх-ийн 40-41, 43-44, 45-р хуудас/,

Хохирогч Б.Б******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... Би энэ хүнийг зүс танина. Хатгалд байдаг гэдгээр нь мэднэ. 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр би дарга Т***********, байгаль хамгаалагч Б***********, Б*********** нарын хамт хамтарсан хяналт шалгалтыг хийж яваад буга алагдсан байхыг нь олсон. Тэгээд тэнд байсан гутлын мөр болон нэг морины мөрөөр явсаар байгаад Г***********ын гэрт очсон. Нэг л хүний мөр байсан. Тэр мөр нь дугуйны хаймраар улласан гутлын мөр байсан. Өөр ямар нэгэн гутлын мөр, морь, мал амьтны мөр байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 15- 7-р хуудас/,

Гэрч Ж.Т***********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны ***********дүгээр сарын 29- ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 05-ны хооронд би байгаль хамгаалагч Б***********, Б*********** нарын хамт “Хорьдол сарьдагийн өвөр’’, “Арсайн гол”-ын сав газраар гүний шалгалт хийсэн. Бид нарыг шалгалтаар явж байхад Ренчинхлүмбэ сумын нутаг дэвсгэр “***********ын эх” гэх газарт буга алсан байгаатай тааралдсан. Бид нарыг явж байхад тэнгэрт том том шувуу үймээд байхаар нь очиж үзтэл буга алаад эврийг тас татаад аваад явсан байсан. Алагдсан буганы ойролцоо морьтой хүний мөр байсан юм. Тэр бугыг буудсан нь тодорхой байсан цусаа гоожуулж явж байгаад үхсэн байсан. Тэгээд бид нар буганы зургийг аваад цаашаа морьтой хүний морийг дагаад явахад “Ямаат” өгсөөд “Өлхөний даваа даваад *********** тосгоны зүг явчихсан байсан." гэх мэдүүлэг. /хх-ийн 18-19-р хуудас/,

Дээрхи хохирогч, гэрч нараас хууль сануулж авсан мэдүүлгүүд нь хоорондоо ямарч зөрүүгүйгээр тохирч байх тул хохирогч, гэрч нарын мэдүүлгийг шүүх үнэлсэн болно.

Амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоох тухай улсын байцаагчийн дүгнэлт /XX- ийн 32-33-р хуудас/,

Зөрчлийн тухай тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/,

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8-р хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-10-р хуудас Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 11-р хуудас/,

Эд зүйлд дахин үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-р хуудас/,

Кассын орлогын баримт, мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 5-6-р хуудас/,

Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /29,31,38-р хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 39-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2016 оны 6 дугаар сарын 30- ны өдрийн 2016/02 тоот дүгнэлтэнд:

Иргэн ******************ын буга алсан үйлдэл нь Монгол улсын амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дах заалтын зөрчсөн байна. Үнэлгээ, хураамжийн хувь хэмжээг батлах тухай Монгол Улсын засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээ”-гээр халиун бугын эр буюу бугын экологи эдийн засгийн үнэлгээг толгой тутамд 6.600.000 төгрөгөөр тогтоосон байна. Үүнийг Монгол улсын амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу амьтны аймагт учирсан хохиролын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж ногдуулна гэх дүгнэлт зэрэг нотлох баримт болно.

Шүүгдэгч ******************нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй нь 2008 оны 11 сарын 5-ны өдрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 38-р хуудас/ тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгч Д***********гийн Г***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д заасан байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэстэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч ******************нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох зүйтэй байна.

Шүүгдэгч ******************нь ам бүл 6, эхнэр, 6-16 насны 4 хүүхдүүдийн хамт амьдардаг. Гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэр бүлийн гишүүдээс ажил хөдөлмөр эрхэлдэг хүн байхгүй, өрхийн мөнгөн орлогогүй, хохирлоо бүрэн төлж барагдуулсан зэрэг хувийн байдлуудыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж, хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн модон хуйтай, хуйны баруун талд 8 ширхэг бор өнгийн арьс мэт материалаар хийсэн тал цагираг хэлбэртэй зуйлийг хадсан, гохны арын хэсгээр хар өнгийн наалдамхай туузаар битүү ороосон нийт урт нь 111 см хэмжээтэй, уг бууны замагны үүрний дээд хэсэгт 7052417745 гэсэн бичиглэлтэй түүний дэргэд 2ВПОЮ\/КА ВГСМО-С2ЕСН3051_0\/АК!А 7X64 2КК-60 гэсэн бичиглэлтэй, замагны үүрэн дээр “17745” гэсэн бичиглэлтэй хөх өнгийн о***********той буу 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294-299 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ******************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ******************ад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч ******************ад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хариуцуулсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дүгаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн модон хуйтай, хуйны баруун талд 8 ширхэг бор өнгийн арьс мэт материалаар хийсэн тал цагираг хэлбэртэй зүйлийг хадсан, гохны арын хэсгээр хар өнгийн наалдамхай туузаар битүү ороосон нийт.урт нь 111 см хэмжээтэй, уг бууны замагны үүрний дээд хэсэгт 7052417745 гэсэн бичиглэлтэй түүний дэргэд 2КК-60 гэсэн бичиглэлтэй, замагны үүрэн дээр “17745 Пге’’ гэсэн бичиглэлтэй хөх өнгийн бууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэхийг Шүүгчийн туслах Ч.Батсүхэд даалгасугай.

6.Эрүүгийн 20162******** тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүухэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************ад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1- д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны лрокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Н.НЯМСҮРЭН