| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2024/0389/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/168 |
| Огноо | 2018-08-17 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 2016/ШЦТ/168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС :
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагч Д.Оюунбилэг,
Шүүгдэгч ************** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Ц*********** ийн Б*******д холбогдох эрүүгийн ***********дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Шүүгдэгч ************** нь 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын төвд иргэн Ч.Г***********шийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь дөрвөн шүдний булгарал, дээд уруулын буйланд шарх бухий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Тодорхойлох НЬ:
Шүүгдэгч ************** нь 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын төвд иргэн Ч.Г***********шийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь дөрвөн шүдний булгарал, дээд уруулын буйланд шарх бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Шүүгдэгч ******************ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... 2016 оны 04 дүгээр сарын 22-ны 19 цагийн үед би хөдөө ямаа самнаж байгаад сургуулийнхаа хүүхдийг авах гээд 5 дахь өдөр учраас сумын төв рүү өөрийнхөө цагаан өнгийн аавын цээж гэдэг машинтай орж ирээд хадам Б***********гийнхээ гэрт очсон. Манай хүү А*********** хадмын гэрт байдаг юм, Хадмын гэрт очиход Г***********ш хадмаас архи нэхээд сууж байсан. Г***********ш бид 2 базууд юм. Тэгээд Г***********ш архи нэхээд байсан. ***********-Иш дэлгүүр лүү ороод 0.75 граммын Сархад нэртэй архи авч гарч ирсэн. Намайг архи аваад өг гээд байхаар нь би Б***********д 5.000 төгрөг өгөөд дэлгүүр лүү оруулсан. Б*********** зөгийн балтай пиво авч гарч ирсэн. Тэгээд Г***********ш урагшаа яв гэхээр нь урд гудамж руу тойроод орсон. Тэгээд том архи авч яах гэсэн юм бэ? гэхэд бөөс минь тэгэх болоогүй гээд байсан. Тэгээд би зөгийн балтай пивоо өгөөд одоо яв гэсэн чинь бөөс чи ингэх болоогүй гээд байсан. Тэгээд миний машины дугуй руу шээгээд байсан би юу ч угаасаа хэлээгүй намайг дээрэлхдэг. Тэгээд зүгээр сайхан болоод сууж байж байтал Б*********** А*******х 2 мотоциклтой ирсэн. Тэгтэл А*******х руу ***********томроод есөн шидийн үгээр хэлж байсан. Тэгээд би шээх гээд хашаа руу яваад өгсөн. Тэгээд буцаад иртэл А*******х мотоциклоо асаагаад яваад өгсөн. Тэгтэл юу болсон юм гэхэд А*******хыг ***********өөрөө цус нөж болголоо тэгээд зугтаад явсан гэж хэлсэн. Тэгээд зөгийн балтай пивыг Б*********** хундаглаад Б***********, ***********бид 4 хувааж уусан. Тэгтэл *********** чи муу бөөс минь чи ингэх болоогүй гээд намайг заамдаад боосон. Тэгээд намайг мөргөөд унахаар нь би толгойгоо доош нь духайсан юм. *********** бол их өндөр биетэй хүн юм. Тэгээд Ш******* өөрөө миний толгой руу шүдээрээ мөргөсөн гэх мэдүүлэг,
Хохирогч Ч.Г***********шийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2016 оны 04 дүгээр 22-ны өдрийн 19 цаг өнгөрч байхад Хөвсгөл Аймгийн Цэцэрлэг сумын төв 5 дугаар багт Д.Д*******гийн гэрт орсон чинь нэг шил архи гаргаж өгөхөөр нь түүнийг ууж байсан чинь гаднаас хүргэн С.Б******* нь орж ирсэн. Тэгээд тэр архиа ууж Б******* бид 2 гадагшаа гарсан. Тэр архинаас Б******* огт уугаагүй. Тэгээд Б***********ын машинд би нэлээн согтуу ороод дэлгүүрээс 1 шил архи авч хаашаа явж хаана ууснаа мэдэхгүй байгаа юм. Тэгээд хадам ээж Н**********гийн гэрт 22 цагийн үед Б*********** гэж залуу хүргэж өгсөн юм. Шөнө би сэрээд хадам ээжээс намайг хэн ингээд зодоод орхив гэсэн чинь ************** зодсон гэж хэлсэн. Тэгээд тэр шөнөө 03 цагийн үед би хөдөө гэрлүүгээ явсан. Өглөө утсаар залгаад Б******* руу яагаад зодож байгаа юм бэ? гэсэн чинь миний машины дугуй' руу шээсэн гэсэн. Түүнээс нь болоод би хүн байтугай нохой шээдэг юм гээд 2 доод 2 шүд нирт 4 шүд булгарч унасан юм. Нэг шүд нь арай унаагүй байхаар нь гэхээр нь авхуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 6-11 дүгээр хуудас/,
Гэрч С.***********д*********** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Тэгээд Б**, Б******* бид 3 Б***********ын машинаар яваад дэлгүүр орсон. Дэлгүүрээс Б******* зөгийний зурагтай нэг том пиво авсан. Тэр пивыг гудамж руу ороод Б**, Б******* бид 3 ууж байтал А***********гэж ах мотоциколтой ганцаараа ирсэн. Тэгээд пиво ууж дуусгалгүй Ба**, ******* хоёрыг үлдээгээд Б******* бид хоёр Б***********ын хүүхдийг авах гээд Б***********ын хүүхдийг авах гээд Б***********ын хадам Д*******гийн гэрт очсон. Д*******гийн гэрт Г***********ш, Д******* түүний эхнэр нэлээн хэдэн хүн байсан. Тухайн үед Г***********ш согтуу байсан. Г***********ш хүүхдээ архинд яваад ир гээд 20.000 төгрөг гаргаж өгч байсан тэр хүүхэд нь архинд явж өгөөгүй, Тэр үед Д******* гэж хүний эхнэр Г***********шид цагаан сарын юм гээд нэг шил архи гаргаж өгсөн. Тэгээд тэр архийг тойруулаад бүгдээрээ уусан гэхдээ бараг ***********- Иш л голцуу уугаад дуусгасан... Тэгээд мотоциклоо аваад иртэл Г***********ш, Б*******, Ба** нар байсан А***********нь мотоциклоо асаагаад хөдөлж байсан. Тэгээд намайг мотоцикптой ирээд зогстол барилцаж аваад Г********** нь Б******* хоёр барилцаж аваад Г********** нь Б***********ын толгой руу мөргөсөн. Тэгтэл Б******* зөрүүлээд Г***********шийг нэг удаа нүүр хэсэгт нь цохисон. Тэгээд Ба** бид хоёр салгасан. Тэгээд Б***** нь миний мотоцикл дээр Г***********шийг суулгаад хүргэж өгнө гээд арай харанхуй болоогүй байхад явсан хэдэн цаг болж байсныг мэдэхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 12-15 дугаар хуудас/ I
Гэрч Ч.А***********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад Цэцэрлэг сумын төвд Б***********тай тааралдсан. Тэгээд Б***********, Б******* дуудаад байна гэхээр нь Б***********ын гадаа очсон. Б***********г буулгаж өгөөд буцаад явсан. Би Бү***********тай тааралдаад сумын төвийн урд сууж байсан чинь Б******* машинтайгаа эзгүй хашааны үүдэнд зогсож байхаар нь яваад очсон. Тэнд Б******* өөрийнхөө машинг жолоодсон Г***********ш надруу дайраад хэдэн малаа танихгүй байж гээд маргалдсан. Намайг цохиж аваад мөргөсөн, хамараас цус гоожоод шүд нь хөдөлсөн байсан. Тэгээд би Бү***********тай яваад өгсөн. Дараа нь сонсож байсан хоорондоо зодолдоод Г***********шийг шүдийг нь хугалсан гэж байсан. Тухайн үед нь яг байгаагүй юм. Г***********ш архи уухаараа агсамнаад байдаг. /хх-ийн 16-***********дугаар хуудас/
Гэрч Н.Б***********ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад Цэцэрлэг сумын төвд явж байгаад ******** ахтай тааралдаад Б***********ын гэрт нь очсон юм. Намайг очиход машин дотор Б***********тай ^-уулаа байсан. Тэгээд 3 бид зөгийн балтай 1,5 литр пиво аваад нүүрний гудамжны эзгүй хашааны урд зогсож уусан. Тэгтэл А***********, Бү*********** 2 ирсэн. Тэгээд Б*******.Б*********** 2 хүүхдүүдээ авна гээд явсан. Тэгээд удалгүй л тэр 2-той хамт Г***********ш ирсэн. Тэнд бид нар түүний авчирсан 750 граммтай архийг хувааж уусан. Г***********ш их согтуу ирсэн. Тэгээд А***********руу дайраад малаа танихгүй гээд байсан. Тэгээд хамар луу цохиод цус гоожсон. Тэгээд А***********, Бү*********** 2 яваад өгсөн. Бид 4 үлдээд байж байсан чинь надруу Г***********ш дайраад хэл амаараа дайраад байхаар нь 6и болиорой гэж хэлээд машины араар нь орсон байсан. Удалгүй юунаас болсон яасанг нь мэдэхгүй байж байтал Б*******тай Г***********ш зодолдоод байгаа бололтой байхаар нь очсон чинь Г***********шийн хамар амнаас нь цус гоожсон байхаар нь би салгасан. Тэгээд Г***********шийг хадам ээж болох Ня***********гийн гэрт хүргэж өгсөн. Зодоон болоход 12 цаг өнгөрч байсан юм. Тэгээд би буцаад үлдсэн 2 хүн дээр ирсэн. Тэгээд хөдөө гараад явцгаасан юм. Б******* дараа нь Г***********шийн шүдийг хугалсан гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 252 тоот шинжээчийн дүгнэлтэнд:
Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 62-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн болох нь хавтаст хэргийн 44-р хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож;, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч **************д Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн АВ ангилалын №****** дугаартай жолооны үнэмлэхийг шүүгдэгч **************д буцаан олгох нь зүйтэй байна.
***********тоот эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан! байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б***** овогт Ц***********ийн Б***********ыг бусдын бие махбодид хундэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч ******************ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
З. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч **************д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч **************д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж, түүний хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хариуцуулсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар АВ ангилалын №*********** дугаартай жолооны үнэмлэхийг шүүгдэгч **************д буцаан олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1- д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН