| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2024/0389/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/169 |
| Огноо | 2016-08-18 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 2016/ШЦТ/169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагч Д.Оюунбилэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Хохирогч А.Б***********,
Шүүгдэгч ******************нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М***********ын Э***********т холбогдох эрүүгийн ***********дугаар хэргийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. ;
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч:
Шүүгдэгч ******************нь 2016 оны 04 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг ***********м гэх газраас иргэн Ц.Б*******гийн 16 тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлан авч 13.300.000 /арван гурван сая гурван зуу мянга/ төгрөгийн, 2016 оны 02 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Б*********** сумын нутаг Үүдэн ***********ын ам гэх газраас иргэн А.Б********* 5 тооны адууг бэлчээрээс нь хулгайлан авч 3.050.000 /гурван сая тавин мянга/ төгрөгийн, 2015 оны 11-р сард Мөрөн сумын 9-р багийн нутаг Үүдэн ***********ын зүүн шилээс Д.О***********ын 1 тооны шар ухрийг бэлчээрээс нь хулгайлан авч 800.000 /найман зуу мянга/ төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******************нь 2016 оны 04 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг ***********м гэх газраас иргэн Ц.Б*******гийн 16 тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлан авч 13.300.000 /арван гурван сая гурван зуу мянга/ төгрөгийн, 2016 оны 02 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Б*********** сумын нутаг Үүдэн ***********ын ам гэх газраас иргэн А.Б********* 5 тооны адууг бэлчээрээс нь хулгайлан авч 3.050.000 /гурван сая тавин мянга/ төгрөгийн, 2015 оны 11-р сард Мөрөн сумын 9-р багийн нутаг Үүдэн ***********ын зүүн шилээс Д.О***********ын 1 тооны шар үхрийг бэлчээрээс нь хулгайлан авч 800.000 /найман зуу мянга/ төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь
Шүүгдэгч ******************ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2016 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр 19 цагийн үед би найз Э***********гаар Хаг нуур луу машинаар нь хүргүүлээд буусан. Э***********д би мал авах гэж байгаа юм хүнтэй уулзана гэж хэлсэн. Нуурын ойролцоо явж байтал нилээд олон тооны үхэр байхаар нь би 17 тооны үхэр бусдаасаа холдоод нуурын ус руу орж ирэх үед нь туухад улаан туна нь буцаж гүйгээд байхаар нь орхиод явган туусаар байгаад өглөө 07 цагийн үед Мөрөнгийн 9 дүгээр багийн 28- ***********өөрийн хашаандаа оруулж ирээд 5 том үхрийг нь үлдээгээд бусдыг нь гаргаад Мөрөнгийн төвийн хойд хэсэг рүү тууж орхиод хүргэн ***********г гэртээ унтаж байхад нь босгоод ах нь мал авчирсан юм янзлалцаад өг гэж хэлсэн. Тэгээд гэртээ очоод ***********тэй хамт 5 том гуныг нь нэг нэгээр нь цохиод 12-13 цагийн үед б үхрээ янзалж дууссан гэх мэдүүлэг,
Хохирогч Ц.Б*******гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 19-ний орой үхрээ бүртгээд бөөгнүүлж бэлчээрт нь орхичихоод Мөрөн орж ирээд цаг гаран болоод эргээд шөнө ***** цагийн үед үхрээ авах гээд очтол үхрээ олохгүй болсон. Тэгээд гэртээ харьж хоночихоод өглөө эрт 7 цаг 30 минутын орчимд үхрээ хайхаар гараад байсан газраасаа 4 км орчим Мөрөн сумын чиглэлд наашилсан байсан Манай үхэр нийт 75 тооны үхэр юм. Тэгээд үхэр дээрээ иртэл эр үхэр болон сувай нийлсэн 16 тооны үхэр байхгүй болсон байсан. Ингээд үхрийнхээ мөрийг нь харж хөөгөөд Тосонгоос 2-3 нэмэлт хүч дуудаж мөр хайгаад, Тосонцэнгэл сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдээд мөрийг нь хөөсөөр түүхий эдийн зах дээр иртэл нэг залуу үхрийн 1 бүтэн нойтон мах тушааж байсан. Ингээд энэ залууг цагдаа дээр авчирсан. Манай үхрийг хулгайлан тууж авчирсан гэдгээ хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Хохирогч А.Б********* мөрдөн байцаалтын, болон шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд: "... 2016 оны 02-р сарын 17-ны үед манай адуу Бэрхийн өвөр өөд байж байсан юм. Манай адуунаас 5 морь үе үе салчихаад байсан юм. Энэ 5 морь гэрийнхээ гадаа энэ үед салангид харагдаж байсан юм. Би нэг авчираад өвс хаяж өгье гэж бодож байсан юм. Тэгээд энэ 5 морь маань үүнээс хойш тэр чигтээ узэгдэхгүй алга болоод сураад хайгаад олохгүй болсон. Энэ үед шинэ сар болж байсан үе таарсан юм. Алдагдсан 5 тооны морио дурьдвал зөв талын гуян дээрээ РГ-4 тамгатай мөн бундан тамгатай, цагаан морь, бундан тамгатай бидэртэй хул гүү, мөн РГ-4 тамгатай, бундан тамгатай улаан бор соёолон үрээ морь,бундан тамгатай хул үрээ, ам цагаан, хул зүсмийн бундан тамгатай даага гэсэн 5 тооны морио алдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/,
Хохирогч Д.О***********ын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “...Хохирогч 2015 оны 11 дүгээр сарын дундуур байх өдрийг нь сайн санахгүй байна. Бэлчээр дотор байсан үхэр дотроосоо монголын улаан зүсмийн хазаалан гуна алдсан. Манайх Үүдэн *******ын зүүн талын шилд байдаг юм. Манай үхэр 30 гаран үхэр дотроос бэлчээртээ байхад нь манай гуна алга болсон. Ойр хавиар хайгаад олдоогүй. Энэ гунаа алдсан талаар цагдаад тэмдэглүүлээгүй Ойр хавийн хүмүүст хэлж байсан гэх мэдүүлэг / хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Гэрч Ж.Э***********ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ...Би нэмэнгийн гуанзанд мах өгдөг байсан юм. Эхлээд нэг хүүхэнд махаа өгдөг байсан. Дараа нь Н**********гийн рестороныг би ажиллуулж байгаа гээд нэг залуу надтай уулзаж надад итгээд нэг хонины мах өгөөч гэхэд нь би итгээд нэг мах өгөөд явуулсан. 2016 оны 4-р сарын эхээр мах өгсөн юм. Ингээд мөнгөө өгөхгүй алга болчихоор нь нь би Н******* XX Компани дээрээс очиж сураглаж байсан юм. Тэгтэл 2016 оны 04-р сарын 20-ны өглөө надаас мах авсан залуу нэг мах зарах гэсэн юм гээд таксигаар махаа ачаад хүнсний зах руу ороод ирсэн байсан. Ингээд махыг нь үзэхэд шинэ дунд зэргийн үхрийн бүтэн мах байсан. Ингээд энэ махыг нь килограммлаж үзэхэд 160 кг махыг 4300 төгрөгөөр бодож авсан. Нийт 688.000 төгрөг болоход нь тэр залуугаас хонины махны мөнгө болох 119000 төгрөгийг суутгаж тэр залууд 569.000 төгрөг өгсөн ...гэх мэдүүлэг / хх-ийн 29 дүгээр хуудас/,
Гэрч Л.Э***********гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ...энэ өдөр би ахындаа ус түлээг нь бэлтгэж өгч байхад миний утас руу Э***********залгаж яриад намайг Ачмаг нуур хүргээд өгөөч гэсэн Би энд ажилтай байна гэхэд намайг хүргээд өгчих л дөө гээд гуйгаад байсан. Мотоцикль олж аваад явчихаач гэхэд үгүй чи хүргээд өгөөч гээд байсан. Тэгээд би машинтайгаа гэрт явж очсон. Э***********гэрээсээ биш гэрийнхээ зүүн талаас гарч ирсэн. Тэгээд Э***********миний машинд сууж хамтдаа зүүн тийш явдаг хар замаар явж замаараа 10000 төгрөгөнд бензин хийгээд тэгээд хар замаар явсаар байгаад Ачмаг нуур өнгөрөөд Түнэл сум руу салдаг замаар салаад зүүн тийшээ яваад нэг гүвээн дээр очоод энд би бууна гээд ганцаараа буугаад үлдсэн. ...Тэгээд би Э***********ыг тэнд нь орхичхоод ганцаараа буцаад Мөрөн рүү буцаад орж ирсэн. Тэгээд ахындаа очоод дараа нь гэртээ харьж унтсан. Өглөө нь унтраасан байсан утсаа асаахад утсанд баахан дуудлага ирсэн байсан. Э***********баахан залгасан байсан. ...Надтай яриад зах дээр мах өгөх гэсэн юм үүнийг хүргэж өгөөч гэсэн, Тэгэхээр нь гэрт нь явж очсон. Тэгээд жижиг байшингаас нэг үхрийн мах ачаад зах орсон. Урд талын зах ороод махаа нэг эгчид зарсан. Махаа зараад хөдлөх гэж байхад малын эзэд бололтой хүмүүс ирээд Э***********ыг барьж аваад толгой нь хаана байна гээд авсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Гэрч Ё.Э***********гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ...2016 оны 04 дүгээр сарын 20-ны орчимд Э***********ын мөрөн сумын 9-28-** хойшоо харсан хаалгатай үзүүрийн хашаанд 5 тооны үхрийг нядалж өгсөн. ...2016 оны 02 дугаар сард 2-3 тоонь адууг мөн энэ хашаанд нядалж өгч байсан ....гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дүгээр хуудас/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10-р хуудас/,
Малын мах хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 11-12-р хуудас,
Бэлэн мөнгө хураан авсан тухай тэмдэглэл / хх-ийн 13-15-р хуудас/,
Эд зүйлд шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол / хх-ийн 43-р хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78-р хуудас/ зэрэгхэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг болон хувийн байдлыг харгалзан хорих ял оногдууллаа.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 1* хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдвал зохино.
Шүүгдэгч ******************аас хохирогч Ц.Б*******д 4.625 /дөрвөн мянга зургаан зуун хорин тав/ төгрөг, Д.О***********ад 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулан олгож, хохирогч А.Б***********, иргэний нэхэмжлэгч Ж.Э*********** нар нь нэхэмжпэх зүйлгүй, хохирол төлбөргүй гэснийг дурьдах нь зүйтэй байна. Харин хохирогч Ц.Б*******гийн мал эрж хайсны зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дүгэзр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***********овогт М***********ын Э***********ыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ******************ыг эд хөрөнгө хураахгүйгээр, 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч ******************аас хохирогч Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн иргэн ***********ийн Б******* /***********/-д 4.625 /дөрвөн мянга зургаан зуун хорин тав/ төгрөг, Хөвсгөл аймаг Мөрөн сумын 9 дүгээр багийн иргэн Д***********ын О*********** /*********/-д 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Ц.Б******* нь гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжпэх эрхтэй болохыг дурьсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дугээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч ******************ын цагдан хоригдсон 1***********хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч А.********ж, иргэний нэхэмжлэгч Ж.Э*********** нар нь төлөх төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1- т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ******************т урьд авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН