Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2016/ШЦТ/170

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунж******* д*******ж,

Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Хохирогч Ч.***********э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.О***********,

Шүүгдэгч ****************** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С***********д***********гийн Б***********д холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:

Шүүгдэгч ****************** нь 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутагт иргэн Ч.***********ийг хувийн маргааны улмаас түлхэж унагаасны улмаас зүүн шуунд далд хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Ч.***********ий мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгсөн: "...Би Б***********г 2015 оны цагаан сарын өмнөхөн таньдаг болсон.Б*********** 1-р хорооны 31-р гудамжны үзүүрт байх Ж******* гэдэг нэртэй дэлгүүрийг ажиллуулдаг юм. Манайх болохоор 01-р хорооны 29-р гудамжинд байдаг. Би анх тэдний дэлгүүрээр орж гаран юм авч үйлчлүүлж байгаад танилцаж байсан. Тэгэж байгаад 2015 оны цагаан сарын үеэр Б***********гаас 24500 төгрөгний бараа зээлж авсан юм тэгээд тэрийгээ өгч чадахгүй явсаар байгаад 2016 оны цагаан сартай золгосон. Тэгтэл 03-р сарын 29-ний өдрийн 15 цагийн орчим зах орох гээд *********** нэртэй дэлгүүрийн хажуугаар явж байтал Б*********** намайг харсан юм уу яасан юм гараад ирсэн. Гарч ирсэнээ намайг дуудахаар нь яваад очтол ямар ч мэндийн зөрүүгүй яасан ичдэггүй авгай вэ зээл авсан барааныхаа мөнгийг өг гэснээ миний барьж явсан цүнхийг заагаад наад цүнхээ өг гэснээ надаас булааж авах гээд зууралдаад байсан. Тэгэхээр нь би цүнхээ өгөхгүй гээд булаацалдаж байгаад гарыг нь тавиулаад цаашаа салж яваад эргээд хартал Б*********** араас гүйж ирсэнээ миний цээжрүү гараараа түлхээд унагаачихсан. Би унахдаа хоёр гараараа газар тулж унасан юм тэгсэн зүүн гар маань хөндүүрлээд сонин болчихсон. Б*********** намайг түлхэж  :.унагааснаа дэлгүүрлүүгээ яваад орчихсон. Би ***********д түлхүүлж уначихаад цаашаа явж байтал гар маань улам хөндүүрлээд зах ороод буцаад гэртээ ирэхэд гар маань хавдаад бүр дийлдэхээ байчихсан. Намайг гэртээ харихад манай охин Н*********** гэртээ байсан охин маань миний гарыг хараад яасан бэ гэж асуухаар нь би болсон явдлын талаар хэлсэн. Тэгтэл охин маань ийш тийшээ ах дүү нарт хэлсэн байсан. Тэр өдрөө би эмнэлэгт үзүүлж чадаагүй гэртээ хоноод маргааш нь гэртээ байж байтал өглөө Б*********** манай гэрт хүрч ирээд намайг уучлаарай гэхээр нь би уучилж чадахгүй гэдгээ хэлсэн. Тэгээд би 03-р сарын 30-ны өдөр цагдаад өргөдөл бичиж өгч гэмтлийн зэргээ тогтоолгосон..." гэх мэдүүлэг/ХХ- ийн 11-12 дугаар хуудас/,

Гэрч Н.Н***********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:"...Хэрэг болох өдрийн өглөө ээж маань юм оёод сууж байсан. Тэгсэн манай эгч ***********гийн хүүхдүүд идэх юмгүй болчихлоо гэж байна гээд ээж унд аваачиж өгөнгөө зах орчихоод ирье гээд гараад явсан. Тэгэж гарч яваад үдээс хойш 16 цагийн орчим гэртээ ирэхдээ гар нь гэмтчихсэн ирсэн тэгэхээр нь би яагаад гараа гэмтээв гэхэд *********** дэлгүүрийн хүүхэн өрөө нэхээд элдвээр хэлээд миний барьж байсан цүнхийг авах гээд байхаар нь өгөөгүй тэгсэн түлхээд унагаачихсан, би унахдаа гараа эвгүй дарж унаад гараа гэмтээчихлээ." гэх мэдүүлэг /XX- ийн 14 дүгээр хуудас/,

Гэрч Г.***********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2016 оны 03 дугаар сарын 29-ний орой намайг гэртээ байж байхад манай эмэгтэй дүү Н*********** надруу залгаад *********** дэлгүүрийн хүүхэн ээжийг түлхэж унагаагаад ээж гараа эвгүй дарж унаад ээжийн гар нь хавдаад болохоо байлаа гэж ярихаар нь би маргааш өглөө очиж уулзъя гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд маргааш өглөө нь би нөхөртэйгээ *********** дэлгүүрийн хүүхэнтэй очиж уулзаад яагаад ээжийн гарыг гэмтээсэн талаар тодруулахад дуугүй тэр мөнгө авчирж өг гэж хэл мөнгөө авмаар байна гэхээр нь би нэг их юм ярилгүй гарч яваад ээж дээр очоод болсон явдлын талаар ноороглож бичиж аваад гэртээ х*********** цагдаад өргөдөл бичиж өгсөн. Нөхөр бид хоёрыг ээжийн гэрээс гараад явсаны дараа Б*********** гэх эмэгтэй ээжийн гэрт очиж уучлалт гуйгаад явсан байсан ..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 16 дугаар хуудас/,

Гэрч ******************ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Хэрэг гарах өдөр 15 цагийн үед би гадуур ажил хөөцөлдөж яваад гэртээ ирэхэд хадам ээж ***********э манай хашаанаас гараад явж байсан. Тухайн үед би талх авчихсан явсан юм тийм болохоор хадам ээжийг та талх идээд унд уучихаад яваач гэхэд хадам ээж за яахав би зах явах ажилтай байна гэж хэлээд явсан. Тэгсэн орой гэртээ байж байсан манай эхнэрийн дүү Н*********** эхнэрлүү залгаад хадам ээжийг гараа хугалсан байна *********** дэлгүүрийн эмэгтэй түлхэж унагаасан гэнэ гэж хэлсэн ..." гэх мэдүүлэг /ХХ-ийн ***********дугаар хуудас/,

Гэрч С.Д***********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би он сар өдрөө сайн санахгүй байна. Би үзүүрийнхээ *********** дэлгүүрлүү юм авах гээд явсан юм. Намайг дэлгүүрийн үүдэнд яваад очтол Б*********** миний өөдөөс гүйгээд гараад ирсэн. Тэгсэнээ намайг дэлгүүр харж байгаарай гэснээ гүйгээд явчихаар нь эргээд хартал засмал замын нөгөө талд явж байсан ***********эрүү гүйж очоод хоорондоо хэрэлдээд зуралдаж ноцолдоод байсан. Тэгэж байснаа Б*********** амьсгаадсаар ирсэн. Тэгэхээр нь би дэлгүүрлүү нь орж авах юмаа авчихаад гэртээ харьсан гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

Гэрч Б.Цэ********агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Тиймээ би Б***********д тэгэж хэлсэн. Би 03-р сарын 28-ны өдөр ***********ийг гудамжинд танихгүй эрэгтэй хүнтэй үнсэлцээд зогсож байгааг харсан би хажуугаар нь такситай явж байсан юм. Тэгээд би 03-р сарын 29-ний өдрийн орой би ***********ий гэрт ороход ***********э надад цай хийж өгсөн тэгэхдээ зүүн гар гэмтэчихсэн бололтой гараа нугалаад барьчихсан баруун гараараа надад цай хийж өгсөн тэгэхээр нь би гараа яачихаа вэ гэж асуухад өчигдөр орой чулуунд торж унаад гараа гэмтээчихлээ гэж хэлсэн тэгэж ярихаар нь та Д*********** бариач дээр очиж бариул гэж хэлж байсан. Намайг тэгэж ороход Гал- ******этэй хамт охин Н*********** нь байсан гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/

Гэрч С.Л***********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Б*********** эгч их тайван дөлгөөн хүнд тусархаг хүн. Бусад ах дүү нарынхаа төлөө гэсэн сэтгэлтэй байнга тэдэндээ тусалж дэмжиж явдаг. Эгч маань нөхөргүй өрх толгойлсон эмэгтэй хоёр хүүхэд нь хүнтэй суугаад тусдаа гарчихсан. Б*********** эгч одоо 5-р хороонд дүүгийнхээ хашаанд гэр б*********** амьдарч байна. Би эгчийгээ бусдад гэмтэл учруулсан гэдэгт итгэхгүй байна нөгөө хүмүүс нь худлаа гүтгэж байгаа байх гэж бодож байна. Үнэн зөв нь олдох байх л гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/

Гэрч С.О***********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Бид нар эхээс 9- үүлээ Б*********** эгч дээрээсээ 3 дахь хүүхэд нь. Б*********** эгч элдэв ааш араншин байхгүй мөрөөрөө амьдралаа залгуулаад л явж байгаа. Б*********** эгч 2 охинтой нөхөр байхгүй нөхрөөсөө салчихсан юм. Хүүхдүүд нь дандаа тусдаа гарчихсан нөхөр хүүхэдтэй болчихсон хүмүүс байдаг. Б*********** эгч тамхи татдаг архи бол уудаггүй. Би эгчийгээ бусдын биед гэмтэл учруулсан гэдэгт итгэхгүй байна. Эгч маань тийм хэрэг хийх хүн биш гэж хэлмээр байна гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/

Гэрч Ж.Да***********гийн мэдүүлэг /хх-ийн 73-74 дүгээр хуудас/

Нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 24-25 дугаар хуудас/

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч, шинжээч Р.Ням-***********ын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 177 дугаартай дүгнэлтэд:

  1. Т***********гийн биед зүүн шууны далд хугарал, баруун өвдөгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2.  Хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3.  Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  4.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  5.  Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт зэргээр нотлогдож байх тул /ХХ-ийн 32 дугаар хуудас/, шүүгдэгч ******************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч нь хохирогчтой 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / ХХ-ийн 64 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлуудыг х*******зан үзэж, түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн *********** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***********овогт С***********д***********гийн Б***********г бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С***********д***********гийн Б***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 260 /хоёр зуун жар/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар шүүгдэгч ******************д оногдуулсан 260 /хоёр зуун жар/ цагийн албадан ажил хийлгэх ялын хэрэгжилтэнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Эрүүгийн *********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************д урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Н.АРИУНЖАРГАЛ