| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/0002/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/06 |
| Огноо | 2025-01-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.И |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/06
2025 01 14 2025/ШЦТ/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Ц.Идэрмөнх
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Идэрмөнхөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2440000000078 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, уул уурхай ашиглалтын технологич мэргэжилтэй, группэд, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* *******.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч ******* Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг дахь гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар ******* согтоод унтаж байх үед түүний хажууд байсан ХААН банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, картнаас нь бэлэн мөнгөний машин /АТМ/ ашиглаж 2 удаагийн үйлдлээр 760,000 төгрөг гарган авсныхаа дараа уг виза картыг гээгдүүлсний улмаас виза карт дахин захиалах төлбөр 10,000 төгрөг, мөн бэлэн мөнгөний хураамж 350 төгрөг, ухаалаг мэдээ үйлчилгээний хураамж 100 төгрөг, нийт 770,450 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид гар утсыг нь буцаагаад өгсөн.” гэв.
Эрүүгийн 2440000000078 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас улсын яллагч нь:
-Хохирогч ******* 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хаан банк орж зээл төлөхөөр картнаасаа мөнгө авах гэхэд карт маань үлдэгдэлгүй болчихсон байсан. Тэгээд банкны ажилтнаар дансаа шүүлгэж үзэхэд та хаан банкны АТМ-ээр бэлэн мөнгө авсан байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр ирж өргөдөл бичиж өгсөн юм. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр цагдаагийн хэлтсээс мэдүүлэг өгөхөөр дуудахад би хотод эмчилгээнд явсан. Эзэнгүй байсан болохоор ирж мэдүүлэг өгч чадаагүй өнөөдөр мэдүүлэг өгөхөөр ирж байна. ...2024 оны 11 дүгээр сарын 08-ны үед яг өдрийг нь сайн санахгүй байна. Нэг өдөр ******* манайд ирээд бид хоёр хамт ганц шил архи хувааж уухаар болоод ******* мөнгөгүй байсан учраас би ******* 15,000 төгрөг зээлээд хамт дэлгүүр ороод 1 шил архи авахдаа би хаан банкныхаа картны дугаарыг ******* хэлж өгөөд архи авхуулсан. Тэгээд би гэртээ унтаж үлдээд, намайг унтсаны дараа ******* явсан байсан. Хэзээ явсныг нь мэдээгүй. Тэгээд цагдаад өргөдөл өгснөөс хойш камер шүүсэн ******* гэдэг хүн таны мөнгийг авсан байна гэж хэлснээс хойш ******* над руу утсаар залгаж уучлалт гуйгаад 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 200,000 төгрөг миний данс руу шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 260,000 төгрөгийн тооцоо үлдсэн байна” гэх мэдүүлэг (хх-ийн 11-12 дугаар хуудас),
-Бор-Өндөр сумын ХААН банкны автомат тооцооны төв /АТМ/-ийн хяналтын камерын бичлэг бүхий CD, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 20-21 дүгээр хуудас),
-Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШД-466 дугаартай “…ХААН банкны виза карт захиалах зах зээлийн үнэлгээг 10,000 төгрөг байх боломжтой” гэх дүгнэлт (хх-ийн 42-44 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч ******* Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологи 1815 тоот дахь гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар ******* согтоод унтаж байх үед түүний хажууд байсан ХААН банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, картнаас нь бэлэн мөнгөний машин /АТМ/ ашиглаж 2 удаагийн үйлдлээр 760,000 төгрөг гарган авсныхаа дараа уг виза картыг гээгдүүлсний улмаас виза карт дахин захиалах төлбөр 10,000 төгрөг, мөн бэлэн мөнгөний хураамж 350 төгрөг, ухаалаг мэдээ үйлчилгээний хураамж 100 төгрөг, нийт 770,450 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч ******* 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 11-12 дугаар хуудас),
-Бор-Өндөр сумын ХААН банкны автомат тооцооны төв /АТМ/-ийн хяналтын камерын бичлэг бүхий CD, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 20-21 дүгээр хуудас),
-Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШД-466 дугаартай “…ХААН банкны виза карт захиалах зах зээлийн үнэлгээг 10,000 төгрөг байх боломжтой” гэх дүгнэлт (хх-ийн 42-44 дүгээр хуудас),
-Шүүгдэгч *******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би ХААН банкны виза картыг уншуулж мөнгө авсан нь үнэн.” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч ******* Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологи 1815 тоот дахь гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар ******* согтоод унтаж байх үед түүний хажууд байсан ХААН банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, картнаас нь бэлэн мөнгөний машин /АТМ/ ашиглаж 2 удаагийн үйлдлээр 760,000 төгрөг гарган авсныхаа дараа уг виза картыг гээгдүүлсний улмаас виза карт дахин захиалах төлбөр 10,000 төгрөг, мөн бэлэн мөнгөний хураамж 350 төгрөг, ухаалаг мэдээ үйлчилгээний хураамж 100 төгрөг, нийт 770,450 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Иймд шүүгдэгч *******гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүхээс шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч И.Батбилэгт 770,450 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.
Шүүх хуралдааны товыг хохирогч И.Батбилэгт мэдэгдэхэд “Шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хариуг өгсөн байна.
Иймд шүүгдэгч ******* нь хохирогч И.Батбилэгт гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 770,450 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч ******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсон.
Шүүгдэгч *******гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Шүүгдэгч нь *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ....................... ял оногдуулж өгнө үү.” гэж,
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...................................................” гэх дүгнэлтийг гаргасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан.
Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа хулгайлах гэмт хэрэгт холбогдсон, эрүүл мэндийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. (хх-ийн 48 дугаар хуудас)
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар .............. (..................) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүнд оногдуулсан ............ (............) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох нь зүйтэй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гаргаагүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******г .......... (...............) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан ............ (...............) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарласугай.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгасугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ