Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2018/00904

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2018/00904

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: 1963 онд төрсөн,*******,*******,*******,*******,*******

Хариуцагч: *******,*******,,*******,*******, нарт холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлд 2 001 321 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч ,, нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: , , нартай 2015 оны 07 сарын 07-ний өдөр 121507070702 дугаартай зээлийн гэрээ байгуулж 2 000 000 /Хоёр сая /төгрөгийг сарын 2,9% хүүтэй 18 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлдэгч , нар нь зээлийн гэрээний хавсралтаар тогтоосон графикийн дагуу зээлийн эргэн төлөлтийг төлөх ёстой байсан ч авсан зээлээ графикийн дагуу төлөхгүй явсаар өнөөдрийг хүрсэн болно. Бидний зүгээс , нараас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зээлийн гэрээний хавсралтанд заасан зээл төлөх графикийг зөрчиж байсан болно. , нар нь 2018 оны 08 сарын 10-ний өдрийн байдлаар үндсэн зээл 1 508 680 төгрөг, хүү 404 284 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80 857 төгрөг, авлага нотариат 6 500 төгрөг нийт 2 001 321 төгрөгийн төлбөртэй байгаа болно. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24-р зүйлийн 24,3 дахь хэсэгт заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нь зээлийг бүрэн төлж дуусах хүртэл тооцогдож нэмэгдэж байдгийг дурдах нь зүйтэй байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний заалтыг баримтлан , нараас зээлийн гэрээний төлбөр 2 001 321 төгрөгийг гаргуулж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч , нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Транскапитал ББСБ-аас 2015 оны 07 дугаар сард 2 000 000 төгрөг 2.9 хувь хүүтэй зээлж авсан нь үнэн. Үүнийгээ цувуулж өгсөөр хамгийн сүүлд 2017 оны 07 сарын 24-нд төлсөн. Нийтдээ 2 300 000 төгрөг зээлд өгсөн. Ингээд 2018 оны 05 сарын 23-нд уг байгууллагаас 2 015 200 төгрөг төл гэсэн мэдэгдэл ирсэн. Үүнийг би зөвшөөрч төлж чадахгүй. Учир нь би энэ байгуулагатай тооцоо дууссан гэж үзэж байгаа гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч хариуцагч , нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлд 2 001 321 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас 700 000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.

, нар нь Транскапитал ББСБ-с 2015 оны 07 сарын 07-ны өдөр 121507070702 дугаартай зээлийн гэрээ байгуулж 2 000 000 төгрөгийг сарын 2,9% хүүтэй 18 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд барьцааны гэрээнд нэрлэн заасан хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан нь зохигчдын тайлбар, 121507070702 дугаартай зээлийн гэрээ, 121507070702 дугаартай барьцааны гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба зохигчид зээл болон барьцааны гэрээ байгуулсан тухайд болон гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Нэхэмжлэгч хариуцагч нартай зээлийн гэрээ байгуулж тэдэнд зээлийг шилжүүлсэн учраас гэрээний дагуу зээлдэгч , нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй, хариуцагч нар зээлийг буцаан төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч Транскапитал ББСБ хариуцагч , нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлд 2 001 321 төгрөг шаардаж байгаагаас шүүх 806 906 төгрөгийг хангаж шийдвэрлэлээ.

Үндэслэл нь зээлдэгч , нар нь зээлийн гэрээний 5.2.3-д зааснаар зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу хариуцагч нар 2015 оны 08, 09, 11 сард сар бүр 144 000 төгрөгийг төлж байгаад 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 09 сар хүртэл зээлээ төлөлгүй хугацаа хэтрүүлсэн байна.

Ингээд 2016 оны 09 дүгээр сарын 26-наас 2016 оны 07 дугаар сарын 10-ны хооронд хариуцагч нар цувуулж нийт 110 000 төгрөг төлсөн учраас нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ....зээлийн үлдэгдэл 1 803 683 төгрөг, хуримтлагдсан хүү 413 223 төгрөг, нийт 2 216 906 төгрөгийг төлөх мэдэгдэлийг хариуцагч нарт хүргүүлснээс хойш буюу 2016 оны 07 дугаар сарын 30-наас 2017 оны 07 дугаар сарын 24-ний хооронд хариуцагч , нар нийт 1 410 000 төгрөгийг Транскапитал ББСБ-д төлсөн болох нь Хаан болон төрийн банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ..., нар 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүртэл нийт 1 952 437 төгрөг төлсөн боловч зээлээ гүйцэт төлж дуусгаагүй байснаас 2017 оны 07 дугаар сарын 24-нөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах 2018 оны 08 дугаар сарын 20 хүртэл хугацаанд үндсэн зээл 1 508 680 төгрөг, хүү 404 284 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80 857 төгрөг, нотариат зардал 6 500 төгрөг нийт 2 001 321 төлөгдөөгүй гэж, хариуцагч нар шүүх хуралдаанд ...бид нийт 2 300 000 төгрөг төлсөн.Бидэнд 2016 оны 07 дугаар сарын 30-нд 1 803 683 төгрөг төлнө шүү гэж хэлж мэдэгдэл өгснөөс хойш 2017 оны 07 дугаар сарын 24-ний хооронд бүгдийг нь төлж дуусгасан. Гэтэл жилийн дараа дахиад 2 сая төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.Үнэхээр зээл төлөгдөж дуусаагүй юм бол бидэнд яагаад мэдэгдээгүй юм бэ.Зээлээ төлөөд дууссан гэж бодож явтал жилийн дараа дахин ийм их мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.Тооцож үзээд одоо 700 000 төгрөг л төлнө гэсэн саналтай байна гэсэн тайлбар тус тус гаргасан.

Нэхэмжлэгч Транскапитал ББСБ-гаас хариуцагч нарыг 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс хойш зээлийн үлдэгдэлээ төлөхгүй байхад 1 жил гаруй хугацаанд төлөгдөөгүй зээл, хүү үлдсэн байгаа талаар хариуцагч нарт мэдэгдэлгүй явсаар шүүхэд хандсан нь хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байгаа ба нэхэмжлэгч хариуцагч , нарт 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс хойш төлөгдөөгүй зээл, хүү үлдсэн байгаа талаар мэдэгдсэн гэдгээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Тиймээс нэхэмжлэгчийг хариуцагч нарт зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байгааг нь урьдчилан сануулаагүй буруутай гэж үзэж, Транскапитал ББСБ-га 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2 216 906 төгрөгийг төлөх мэдэгдэлийг хариуцагч нарт хүргүүлснээр нэхэмжлэгчийн зүгээс гэрээнээс татгалзаж байгаагаа хариуцагчид мэдэгдсэн гэж үзэж тухайн үед төлөгдөөгүй үлдсэн 2 216 906 төгрөгнөөс хариуцагч нарын мэдэгдэл авсанаас хойш төлсөн 1 410 000 төгрөгийг хасч үлдэх 806 906 төгрөгийг хариуцагч , нараас гаргуулан нэхэмжлэгч -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 194 415 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч хариуцагч , нарыг нэхэмжлэгчид төлөх зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүнг сайн дураараа эс төлбөл барьцааны гэрээнд нэрлэн заасан эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү гэсэн шаардлага гаргасан ба хариуцагчийн хөдлөх хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг бичгээр байгуулсан хүчин төгөлдөр гэрээ байх тул Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2-д зааснаар барьцааны зүйлийг худалдсан үнийн дүнгээс өөрийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд хангуулах эрх нэхэмжлэгчид үүсч байна.

Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 971 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 23 916 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгохоор заав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан хариуцагч , нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлд 806 906 төгрөг гаргуулан нэхэмжлэгч -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 194 415 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг баримтлан хариуцагч , нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны гэрээнд нэрлэн заасан /гэр, хөлдөөгч, угаалгын машин, эргэлтийн хөрөнгө / бараа/ хөрөнгийг хуульд нийцүүлэн дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг******* дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 46 971 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 23 916 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА