Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2016/ШЦТ/87

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,

Улсын яллагч Б.Болд,

Шүүгдэгч ******************н нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Тө**********ын Б***********нд холбогдох эрүүгийн ************дугаартай хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: 

Шүүгдэгч ******************н нь 2016 оны 02 дугаар сарын 09-ний орой Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын төвд согтуугаар иргэн Д.Н***********г хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******************н нь 2016 оны 02 дугаар сарын 09-ний орой Хөвсгөл аймгийн ***********сумын ***********тосгоны төвд согтуугаар иргэн Д.Н***********г хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч ******************ны хэрэг бүртгэлтийн болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ...Н***********н хүргэн З******** гэж залуу арван бодын шарга чамд байдаг юм уу, унаж үзэх үү гэхээр нь би нэгийгээ доромжлоод байгаа юм бишүү, юмгүй хоосон хүн байж болно гэж хэлсэн. З******** уучлаарай би тэгээд хэлчлээ гэсэн. Тэгээд би босож очоод Н***********г барьж аваад хоёр удаа гараараа шанаа хавьд цохисон... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бид хоёр хоорондоо тохирч эвлэрсэн..." гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Н***********н хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: "...З******** нь арван бодын шаргаа гээд дуулж байсан, хадам аав ******************н миний хүргэнийг ядуугаар нь доромжилж байна гээд босож ирээд хоймороор тойроод хүрээд ирэхээр нь та зүгээр суугаач гээд үүдрүү түлхсэн тэгсэн миний толгой руу хоёр удаа гараараа цохисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 5-8 дугаар хуудас/,

Гэрч Б.Т********өөгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: "...Тухайн үед аав босож очоод Н*********** ахтай барилцаж авсан. Тэгэхэд ээж боль зүгээр байгаач гэж байсан. Н*********** ахыг цохиж байхыг хараагүй гэрээс гараад явсан байсан. Маргааш нь байх би Б*********** эгчтэй утсаар ярихад Б***** эгчийг Н*********** ахын хөл рүү цохисон гэж ярьж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,

Гэрч Д.З********гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: "...Б***********н гуай Н*********** хоёр барилцаж авахаар нь дундуур нь ороод салгах гэсэн Н*********** унианаас зүүгдээд унь хугарсан. Тэд нар салахгүй байсан би гэрээс гарсан. Миний дараа Б****** аав Б***********н гуайг чирч гаргасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,

Гэрч Б.Б**************ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: "...Н*********** хадам аав Б***********ныг шалзтай борлонгийн мэдэл байхгүй гэж охин Б***********г хэлсэн байна лээ гээд хоорондоо урдаасаа гүйж очоод барилцаж авсан. Хадам аав Н***********н үснээс нь зулгаагаад дарсан байхаар нь салгаад хадам аавыг баруун талын орон дээр суулгасан. Н*********** гэрийнхээ унианаас зүүгдээд хоёр унь хугалсан. Хадам аавыг Б***********, хадам ээж нар гэрээс гаргасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч, шинжээч, цагдаагийн дэслэгч Ц.Нандинцэцэгийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 84 тоот дүгнэлтэд:

  1.  Д.Н***********н биед гэмтэл тогтоогдлоо.
  2.  Д.Н***********н биед тархи доргилт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун өвдөгт зургаралт бүхий гэмтэл учирсан байна.
  3.  Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  5.  Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжой.
  6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/,

Хохирогч Д.Н*********** нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Т. Б***********н нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, мөн хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул ******************нд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирогч Д.Н*********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 201************ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294- 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.  Шүүгдэгч ***********Т***************ын Б***********ныг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 -д зааснаар Т. Б***********нд холбогдох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч ******************ныг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  3.  Эрүүгийн *********** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************нд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн д зааснаар шийтгэхтогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Т.ХҮРЭЛБААТАР