| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2024/0389/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/88 |
| Огноо | 2016-04-14 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Б.Болд |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2016/ШЦТ/88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагч Б.Болд
Шүүгдэгч **************** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг хялбаршуулсан жумаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ****************д холбогдох эрүүгийн 20162******** дугаартай хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Шүүгдэгч **************** нь 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 4 дүгээр багт иргэн Б.М*********тэй малын бэлчээрээс болж маргалдаж Б.М*********ийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч **************** нь 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 4 дүгээр багт иргэн Б.М*********тэй малын бэлчээрээс болж маргаан Б.М*********ийг зодож, бие махбодид нь тархинд доргилт, дух, баруун шилбэнд цус хуралт, дух баруун гуяанд зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч ****************гийн хэрэг бүртгэлтэд өгсөн: 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг өнгөрч байхад Цэцэрлэг сумын 4 дүгээр багийн нутаг ******** гэдэг газраас гэрээсээ хонио туугаад Б**********ын гэрийн хойгуур малаа хөндий рүү тууж явсан чинь М********* миний урдаас ирээд малаа яагаад манай гэрлүү миний тархи дээгүүр туугаад байгаа юм гэж хэлэхээр нь би чиний тархи дээгүүр туусан юм уу гэж хэлж маргалдсан. Гэрийнхэн араас 50-60 метр зайтай байсан ба бид 2 маргалдаад М********* малруу чулуу шидээд байхаар нь би М*********ийн гараас барьж аваад дарж газарт унагаагаад толгойн духан тус газар нь гараараа 1 удаа цохисон. Тэгээд намайг боссон чинь М********* өшиглөх гэхээр нь би зүүн хөлийн шилбэ орчим нэг удаа өшиглөсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 31,34,35 дугаар хуудас/,
Хохирогч Б.М*********ийн хэрэг бүртгэлтэд өгсөн: Манай гэрийн зүүн талд оршин суудаг Ц********ийн Б********* нь хонио манай гэрлүү туугаад байхаар нь би Б*********д хандаж хонь малаа манай гэрийн урдуур битгий туугаад байгаач ээ гэрийн урдуур яагаад туугаад байдаг юм бэ? гэж хэлсэн чинь **************** хувхай гичий минь хонио хаашаа туухаа чамаар заалгах юм уу гэж хэлээд намайг доромжлон барьж авсан. Ногоон өнгийн ноосон цамцтай явсан ба боож газарт унагааж гараараа толгойн тус газарт 6-7 удаа цохисон. Мөн миний баруун хөлийн ташаа, гуя, шагайн хэсэгт хэд хэдэн удаа өшиглөсөн юм. гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
Гэрч Б.Б**********ын хэрэг бүртгэлтэд өгсөн: 2016 оны 03 дугаар сарын 22-ны 09 цагийн үед Цэцэрлэг сумын 4 дүгээр багийн нутаг ********** гэдэг нэртэй газар хаваржиж байсан ба би гэрээсээ гараад аргамжаатай морь луугаа яваад дэргэд нь байж байтал эхнэр М********* орилсон. Эргээд харсан чинь манай гэрийн гадаа шахуу манай эхнэрийн дээр нь Б********* гарчихсан харагдаж байсан. Тэгээд би морио хаячихаад явган яваад очтол Б********* М*********ийг хаячихаад цаашаа гэрлүүгээ явсан. Намайг яваад очсон чинь М********* намайг зодлоо манай хаваржаа руу хонио битгий туугаад байгаач гэж хэлсэн чинь пизда минь миний малаа хаагуур туух нь чамд ***********ар хамаатай юм гэж хэлсэн гэсэн. Тэгээд М*********ийн духны зүүн хэсэгт хөхөрч хавдсан, их айж балмагдсан, зүүн талын ташаа гуя нь нэлээд хавдаж хөхөрсөн байсан юм. гэх мэдүүлэг / хх-ийн 14 дүгээр хуудас/,
Хохирогч Б.М*********ийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан талаарх Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2015 оны 03 дугаар сарын 28-ны 162 дугаартай Б.М*********ийн биед гэмтэл тогтоогдлоо. 2. Б.М*********ийн биед тархинд доргилт, дух, баруун шилбэнд цус хуралт, дух баруун гуяанд зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл учирсан байна. 3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4,1-д зааснаар эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/ зэрэг болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Иймд шүүгдэгч ****************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 1 зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэвч аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ****************д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж, шүүгдэгчийг энэ хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдэж, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь хохирлын талаар маргаангүй гэх үндэслэлээр шүүгдэгчид 1 сарын хугацаагаар баривчлах ялын санал бичиж, хялбаршуулсан ж***********р хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байх боловч хохирогч
Б.М********* нь шүүгдэгч ****************тай сайн дураараа эвлэрсэн нь 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн эвлэрлийн гэрээ, прокурорын саналаар тогтоогдож байна.
Иймд эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.
Эрүүгийн 20162******** дугаартай хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2, 248 дугаар зүйлийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******** овогт ******* Б*********г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн ****************д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
З.Эрүүгийн 20162******** дугаартай хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тоггоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****************д урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР