Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2016/ШЦТ/90

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нарийн бичгийн даргаар Т.Цэрэндэмбэрэл

Улсын яллагч Л.Отгончимэг

Шүүгдэгч ******************* нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн

*******************од холбогдох эрүүгийн 201******** тоот хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч ******************* нь 2015 оны 03 дугаар сарын 05-06-ны үед Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын иргэн Д.З***********гийн эрээн зүсмийн монголын охин шүдлэн үхрийг хулгайлан 350.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХНЬ

Шүүгдэгч ******************* нь 2015 оны 03 дугаар сарын 05-06-ны үед Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын иргэн Д.З***********гийн эрээн зүсмийн монголын охин шүдлэн үхрийг хулгайлан 350.000 төгрөгний хохирол учруулсан гэм буруутай болох нь

Хохирогч Д.З***********гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ...Манайх Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг Их ******** гэх газарт амьдардаг юм. 2016 оны 3 дугаар сарын эхээр буюу 05-06-ны үед бэлчээрээс эрээн зүсмийн монголын охин шүдлэн үхэрээ алдсан. Энэ жил шүдпэж байгаа үхэр юм. Алга болох үед энэ үхэр бэлчээрт байсан. Дарэа нь энэ үхрийг минь манайхтай саахалт байдаг

******************* аваад О******** гэх залууд туулгаад явуулсан сураг байсан.Тэгээд би О******** гэдгийн үхэрт очиж үзэхэд алдсан шүдлэн үхэр минь тэдний үхэрт байсан. О********** үхэр Төмөрбулаг сумын 3 дугаар багийн нутаг Цагаан******** гэх газарт байсан. О********той уулзаж асуухад "мотоциклийн мөрийтэй тоглоомд сууя" гээд байхаар нь суулгасан. Дараа нь үхэрээ авахаар очиход энэ үхрийг барьж өгөхөөр нь авчирсан” гэж хэлсэн. Би алдсан үхрээ 350.000 төгрөгөөр үнэлнэ...Би Б**********оос үхрээ буцааж авна. Эсвэл үхрийн үнэ 350.000 төгрөгөө нэхэмжлэнэ, Үүнээс гадна О********той очиж уулзахдаа би өөрийн машинаар явсан. Тэгэхэд 15 литр түлш зарцуулсан. Түлшний үнэ 30.000 төгрөг нэмж нэхэмжпэсэн боловч Б********** миний хохирлыг барагдуулсан. Үхэрний оронд надад өөрийнхөө үхэрнээс өгсөн. Одоо надад ***********ар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 7-10-р тал/

Гэрч Д.П***********гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2016 оны ***********дүгээр сарын 20-ны өдрийн орчим болов уу би өөрийн худалдаж авсан цагаан өнгийн Санни маркийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн мотоциклийг ногооны шүдлэн үхрээр тоглуулсан юм...Тоглох гэж байхад ******************* /Б****/ өөрийн төрлийн

О.Э*********** гэдэг залуутай хамт ирээд "би тоглоомонд оръё" гэж гуйсаар байгаад орж тоглосон юм, Би 2016 оны 3 дугаар сарын 05-ны орчим болов уу тоглоомны шүдлэн үхрээ авах гэж Б**********д очиход гэрийнхээ наад талын Б********* гэх газар бэлчиж байсан 20-иод тооны үхэр дотроос эвэртэй, эрээн хүрэн зүсмийн монголын охин бяруу зааж өгөхөөр нь мотоциклиор туугаад гэртээ харьсан...Би тухайн үед Б********** мал мөн эсзхийг асуугаагүй... Дараа нь удалгүй З*********** гуай Б**********оос ирсэн бярууг ирж үзээд явахаар нь Б**********оос авсан гэдгээ хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/

Шүүгдэгч ******************* хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ..Би 2016 оны 3 дугаар сарын 04-05-ны үед Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг Б****** гэх газраас тус сумын 2 дугаар багийн иргэн З*********** гэх айлын эрээн зүсмийн монголын охин шүдлэн үхэр хулгайлж хүнд өрөндөө өгсөн. Энэ үхрийн эзэн З*********** болон манайх хоёр хоорондоо ойрхон, айл саахалт амьдардаг юм. Энэ хупгайлсан үхэрээ би Төмөрбулаг сумын 3 дугаар багийн иргэн О******** гэх хүнд өрөндөө өгсөн. Би 2016 оны ***********дүгээр сард сумандаа нэг үхрээр мотоцикльд уралдаж хөзрөөр муушиг тоглоод алдсан юм. Тэгээд сүүпд 2016 оны 3 дугаар сард одоогоос 10 гаруй хоногийн өмнө О********д өгөх байсан үхэрийн өрөндөө З***********гийн шүдлэн үхэрийг өгсөн юм. Нэг өдөр намайг хониндоо явж байхад О******** дүүгийн хамт үхэрээ авахаар ирсэн. Тэгэхээр нь би дагуулаад бэлчээрт байсан З***********гийн шүдлэн үхэрийг “манай үхэр" гэж хэлээд О********д барьж өгөөд явуулсан. Тэр хоёрын нэг нь хөтлөөд нөгөөх нь араас нь туугаад явсан. Миний бие З***********гийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би дахиж хэрэг төвөг хийхгүй гэх мэдүүлэг/хх-ийн 22-23-р тал/

Эд зүйлд шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 14-р тал/

Мал үнэлсэн тайлан /хх-ийн 15-р тал/

Гэрч Н.***********ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг/хх-ийн 11-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч *******************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцпага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч ******************* нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хохирогч Д.З*********** нь “...хохирол гомдолгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн бичгийн тайлбарыг 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 201******** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогн нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298, 4***********дугаар зүйлийн 418.2, 418.5-д дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1.  Шүүгдэгч Х*********** овогт О*********** Б**********ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн
  1. ***********************д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар *******************ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  1.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.
  2.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  3.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************* оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Н.АРИУНЖАРГАЛ