| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/0003/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/08 |
| Огноо | 2025-01-16 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Азжаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Э.Азжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Азжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2440000000080 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “Дэвжин дэлгэрэх од” ХХК-д оператор ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* *******.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 17-ны орой 18 цаг 10 минутын орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 51-р байрны хойд талын замд “honda cr-v” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргаж, явган зорчигч ******* мөргөж биед нь зүүн атгаал ясны доод булууны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний их бие хэсэгт урагдал, зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний их бие хэсэгт урагдал, дунд чөмөгний дотор булуунд цууралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, өвдөгт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид эмчилгээний зардалд 3,000,000 төгрөг төлсөн. Миний хүү байнгын асаргаанд байдаг. Улаанбаатар хот руу сар бүр авч явж үзүүлж, эмчийн хяналтад оруулдаг. Би тээврийн хэрэгсэл жолоодож хүүхдээ Улаанбаатар хот сар бүр явах шаардлага гардаг. Би хөдөлмөрийн чадвараа 60 алдсан. Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас групп тогтоолгосон. Хүү ******* 16 настай, чихрийн шижин өвчний улмаас байнгын асаргаатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг. Сар бүр 1,000,000 төгрөгний зардал гардаг.” гэв.
Эрүүгийн 2440000000080 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас улсын яллагч нь:
-Хохирогч *******ийн 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 18 цагийн орчим гэрээсээ явган гарч 45-р байр охин ******* гэр рүү явсан. Тэгээд Соёлын төвийн зүүн урд тээврийн хэрэгслийн замаар явж байхад 1 тээврийн хэрэгсэл хойд талаасаа ирэхээр нь зогсож өнгөрүүлээд тэгээд 51-р байрны хойд талын тээврийн хэрэгслийн засмал замаар явж байгаад замын хажуу талын шороон хэсэг рүү гарах гээд явж байхад араас ямар нэгэн зүйл мөргөж намайг газар унагаасан би юу болов гээд эргээд хартал ард тээврийн хэрэгсэл ирээд зогссон байсан. Тэгсэн нөгөө тээврийн хэрэгслийн жолооч бууж ирээд намайг түшиж газраас босгоод замын хажуу талын төмөр хашлага түшиж зогссон. Би охин рүү болсон явдлын талаар хэлэхэд ослын газар хүрч ирээд цагдаад дуудлага өгч намайг эмнэлгийн байгууллагад хүргэж өгсөн. Тухайн үед Бор-Өндөр сумын эмнэлгийн эмч толгой доргисон байж магадгүй гэж хэлсэн бас зүүн гарын тохой хэсгийн зураг авч эмчилгээ хийсэн” гэх мэдүүлэг (хх-ийн 16-17 дугаар хуудас),
-Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 2 дугаар хуудас),
-Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 3-7 дугаар хуудас),
-*******ын жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 8 дугаар хуудас),
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 65 дугаар хуудас),
-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 29 дугаартай шинжээчийн “1.*******ийн биед зүүн атгаал ясны доод булууны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний их бие, арын эвэрт урагдал, зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний их бие хэсэгт урагдал, дунд чөмөгний дотор булуунд цууралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хх-ийн 25-27 дугаар хуудас),
-2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 04 дугаартай мөрдөгчийн магадлагаа (хх-ийн 67-68 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг судлав.
Эрүүгийн 2440000000080 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүгдэгчийн өмгөөлөгч нь:
-Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл (хх-ийн 29 дүгээр хуудас),
-Яллагдагч *******ын өгсөн мэдүүлэг (хх-ийн 38-39 дүгээр хуудас),
-*******ийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 51 дүгээр хуудас),
-Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн тодорхойлолт (хх-ийн 52 дугаар хуудас),
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарын комиссын шийдвэр (хх-ийн 53 дугаар хуудас),
-Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас (хх-ийн 57 дугаар хуудас),
-Мөрдөгчийн магадлагаа (хх-ийн 67-68 дугаар хуудас),
-Хохирогчийн хүсэлт, хохирол төлсөн баримт (хх-ийн 90-91 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 17-ны орой 18 цаг 10 минутын орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 51-р байрны хойд талын замд “honda cr-v” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргаж, явган зорчигч ******* мөргөж биед нь зүүн атгаал ясны доод булууны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний их бие хэсэгт урагдал, зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний их бие хэсэгт урагдал, дунд чөмөгний дотор булуунд цууралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, өвдөгт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч *******ийн 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 16-17 дугаар хуудас),
-Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 2 дугаар хуудас),
-Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 3-7 дугаар хуудас),
-*******ын жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 8 дугаар хуудас),
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 65 дугаар хуудас),
-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 29 дугаартай шинжээчийн гэх дүгнэлт (хх-ийн 25-27 дугаар хуудас),
-2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 04 дугаартай мөрдөгчийн магадлагаа (хх-ийн 67-68 дугаар хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тухайлбал 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 04 дугаартай мөрдөгчийн магадлагааны 2.3 дахь хэсэгт “...******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, ...12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна. 2.6 дахь хэсэгт “тухайн зам тээврийн осол болсон гэх үндсэн шалтгаан нь жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөнөөс үүдэн зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.” гэх магадлагаагаар гэмт хэрэг шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас үйлдэгдсэн гэдэг нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.
Энэхүү гэмт хэргийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн хорин долдугаар бүлэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодон, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргаж, явган зорчигч ******* мөргөж биед нь зүүн атгаал ясны доод булууны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний их бие хэсэгт урагдал, зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний их бие хэсэгт урагдал, дунд чөмөгний дотор булуунд цууралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, өвдөгт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг юм.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих гэдэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөнд хохирол учруулах шинжээр тодорхойлогдох бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирол, хор уршгийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг.
Тус хэрэгт шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсаар атал Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргаж, *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж, явган зорчигч ******* мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас, хохирогч *******ийн биед “зүүн атгаал ясны доод булууны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний их бие, арын эвэрт урагдал, зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний их бие хэсэгт урагдал, дунд чөмөгний дотор булуунд цууралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү.” гэх дүгнэлтийг,
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Иймд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болохыг дурдав.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн биед хүндэвтэр хохирол учруулсан болох нь тогтоогдсон.
Хохирогч З.Хүрэлтогоо нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардалд 2,480,750 төгрөгний баримтыг гаргаж өгсөн.
Хохирогч З.Хүрэлтогоо нь “******* нь миний эмчилгээний зардал болох 3,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүрэн төлж барагдуулсан. Цаашид гомдол санал байхгүй.” гэх хүсэлтийг өгсөн байна. (хх-ийн 90 дүгээр хуудас),
Шүүгдэгч ******* нь “3,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримтыг” шүүхэд гаргаж өгсөн байна. (хх-ийн 91 дүгээр хуудас),
Иймд шүүгдэгч ******* нь “хохирогч *******ийн эмчилгээний зардалд 3,000,000 төгрөгийг төлсөн” байх тул шүүгдэгч ******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсон.
Шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү.” гэж,
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч нь эмчилгээний зардалд 2,480,750 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн боловч шүүгдэгч нь хохирогчид 3,000,000 төгрөг төлсөн.
Шүүгдэгч нь хөдөлмөрийн чадвараа 60 алдсан. Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас групп тогтоолгосон. *******ын хүү ******* 16 настай, чихрийн шижин өвчний улмаас байнгын асаргаатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг. ******* нь сар бүр Улаанбаатар хот руу явж эмчийн хяналтад үзүүлэх шаардлагатай байдаг. Сар бүр 1,000,000 төгрөгний зардал гардаг.
Иймд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэв.
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд шүүгдэгчээс “...эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан.
Шүүгдэгч ******* урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. (хх-ийн 48 дугаар хуудас)
Шүүгдэгч ******* нь мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан болох нь хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудсаар тогтоогдож байна. (хх-ийн 57 дугаар хуудас)
Мөн шүүгдэгч *******ын төрсөн хүү Д.Бумбилэг нь чихрийн шижин өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болох нь байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тодорхойлолт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна. (хх-ийн 53 дугаар хуудас)
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа болгоомжгүй үйлдлийн улмаас гэмт хэрэгт холбогдсон, эрүүл мэндийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан …эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, мөн зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан.
Иймд шүүгдэгч *******ын эрүүл мэндийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан зэргийг харгалзан үзээд шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 2700 (хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 2,700,000 (хоёр сая долоон зуун мянган) төгрөгийн торгох ялаас чөлөөлөх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн өрөөний хяналтын камерын 44 секундын бичлэг бүхий СД-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гаргаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 2700 (хоёр мянга долоон) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 2,700,000 (хоёр сая долоон зуун мянган) төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.
4.Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн өрөөний хяналтын камерын 44 секундын бичлэг бүхий СД-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨН,ХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ