| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2024/0389/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/91 |
| Огноо | 2016-04-25 |
| Зүйл хэсэг | 181.3., |
| Улсын яллагч | Г.Ганхөлөг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2016/ШЦТ/91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж, шүүгчид Т.Батжаргал, Н.Ариунжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар О.Өлзийбуян
Улсын яллагч Г.Ганхөлөг
Хохирогч Д.Л************, Н.Э********
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******үмэндэмбэрэл,
Иргэдийн төлөөлөгч Л.Батсайхан,
Шүүгдэгч Д.А*********** нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д***********гийн А***********д холбогдох эрүүгийн ****** тоот хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Шүүгдэгч: Д.А*********** нь 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Б*********** сумын нутаг Их-Уул баг өөрийн гэртээ төрлийн ах болох Д.Л************тэй бууз идэхгүй гэвэл яахав чи гээд алгадсан гэх хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Д.Л************ийг зодож бие махбодид нь уруулын дотор салстад язарсан шарх, тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зовхи, хамарт цус хуралт, 1 шүдний сулрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,
Мөн иргэний үүргийн хувьд Д.А***********дээрхи үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцэж, сэрээг зэвсгийн чанартай ашиглан иргэн Н.Э********ын нүүр рүү 1 удаа зоож хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.А*********** шүүхийн хэлэлцүүлэгг мэдүүлэхдээ: ..Бид нар шөнөжингөө тоглож хоноод өглөө нь манай эхнэр бууз жигнэсэн. Тэгээд би бууз ид гэсэн чинь Л************ бууз идэхгүй гэвэл яах вэ гэж намайг нэг алгадасан. Тэгээд би цохисон. Би бууз идэж байсан болохоор сэрээтэй гараараа Э******** ахыг түлхсэн. Ийм зүйл болсон гэв.
Шүүгдэгч Д.А***********мөрдөн байцаалтад өгсөн: ..Л************ бууз идэхгүй байхаар нь би Л************ийг “чи бууз идэж чадахгүй байна уу яасан арчаагүй юм бэ” гэхэд Л************ сууж байснаа босож ирээд баруун гараараа миний хацар луу нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би Л************ийн нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Л************ийн хамарнаас нь цус гарсан. Тэгсэн чинь Э******** чи боль гээд намайг дараад хэвтсэн. Тэгэхээр нь би Э********ын толгой руу бууз идэж байсан сэрээгээрээ нэг удаа хатгасан. Тэгсэн чинь Эрдэнжавын толгойноос цус гарсан. гэх мэдүүлэг /хх-ийн 54-55,58-59 дүгээр хуудас/,
Хохирогч Д.Л************ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...Тэгээд А***********ийнд очтол цай чанаж бууз жигнэж өгсөн. Мөн нэг шил архи задалсан. Бид нар даалуу тоглох зуураа 3-4 шил архи хувааж ууцгаасан, Тэгээд тоглож байгаад үүрээр хэсэг амарцгаагаад өглөө 10 цагийн орчим гэрлүүгээ явах гэж байтал Д.А***********эхнэр нь хоол идээд яв гэхээр нь хоол идэхээр сууж байтал Апт******** тавагтай буузаа барьж явснаа за муу гуйлагчингууд бууз ид, чаддаг юм бол бүгдийг нь идээрэй гээд ширээн дээр шидэхээр нь яаж байгаа юм бэ гэж хэлээд хацарт нь хальт алгадсан чинь ширээний цаанаас босож ирээд миний нүүр рүү цохисон. Энэ үед миний хамар амнаас цус гарч ирсэн. Тэгтэл хажууд хүрч ирээд дахин нүүрэн тус газар өшиглөсөн. Тэгээд хажууд сууж байсан. Э******** салгахаар зууралдаж байтал дахин 2-3 удаа өшиглөсен. Би ухаан балартаад цусаа арчаад байж байтал Э********ыг сэрээгээр толгой руу нь хатгачихлаа гэх дуу чимээ гараад тэнд байсан эмэгтэй хүмүүс орилдоод байхаар нь нүдээ нээгээд хартал Э********ын нүүр ам нь цус болчихсон харагдсан. Тэгээд баруун орон дээр унтаж байсан. Л.А*********** ах босч ирээд Д.А***********ийг барьж авч салгасан... Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардлаа авсан гэх мэдүүлэг/ хх-ийн 12-13, 15 дуаар хуудас/,
Хохирогч Н.Э********ын мөрдөн байцаалтад өгсөн ...Тэгээд өглөө нь хэсэг бүхлээрээ унтаад босоод явах гэж байтал Д.А***********эхнэр Отг*********** бууз болж байна бууз идээд яв гэхээр нь бид нар хүлээж байгаад бууз болохоор нь идэх гэж байтал А*********** та нар чаддаг юм бол бүгдийг нь идээрэй гээд тавагтай буузаа ширээн дээр шидсэн. Тэгээд Л************ ширээний хойд сууж байгаад аяга аваад за сайхан бууз идээд орхиё гэж хэлтэл Л************ рүү очоод гараараа нүүрэн тус газар нь цохисон. Би салгах гээд яаж байгаа юм бэ гэтэл мөн Л************ийг 2-3 удаа нүүрэнд нь өшиглөсөн. Л************ийн хамар амнаас нь цус их гарсан харагдсан. Тэгээд би Апт********ийг барьж аваад зүүн талынх нь орон дээр нь 2 гарыг нь б*********** босгохгүй суулгаж байтал би одоо зүгээрээ та намайг тавьчих, таньтай юу ярих вэ та наад орон дээрээ сууж бай гэхээр нь би тайвширсан юм байх гэж бодоод А***********ийг тавьсан чинь босоод гал тогооны орчим очоод эргээд намайг сэрээгээр миний толгой тус газарт хатгасан. Миний зүүн хөмсөгний дээд хэсэгт сэрээдсэн... Эмчилгээний зардал авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг/хх-ийн 17-19 дүгээр хуудас/,
Гэрч Б.О***********ийн мөрдөн байцаалтад өгсөн... Тэгээд би бууз чанаад гаргаад буузаа ид гээд ширээн дээр тавьтал Л************ идэхгүй гэвэл яах вэ гээд байсан. Тэгээд манай нөхөр юм хэлсэн юм уу үгүй юу мэдэхгүй, Л************ манай нөхрийг алгадаж харагдсан. Тэгэхээр нь би больцгоогооч битгий хэрүүл хийх гээд бай, ядаргаатай юм бэ, зүгээр буузаа идээч гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр босоод Л************ийг нэг цохисон. Тэгээд манай 5 настай хүүхэд уйлаад би хүүхдээ аваад гадаа гарсан. Би гадаа хүүхдээ дуугүй болгож нилээн удаан байж байгаад гэртээ ортол Л************ийн хамраас цус гарсан харагдсан. Э******** салгах гэж байгаад цохиулчихлаа гээд Э********ын эхнэр нь нүүрийг нь угаалгаад байж байсан гэх мэдүүлэг, / хх-ийн 20-22 дугаар хуудас/,
Гэрч П.***********мөрдөн байцаалтад өгсөн: ...А*********** гэнэт барьж байсан тавагтай буузаа ширээн дээр шидээд та нар чаддаг юм бол бүгдийг нь идээрэй гэж хэлсэн. Тэгээд юу ч болоогүй байж байтал Л************ийг ширээний баруун талд сууж байхад нөгөө талаас нь очоод нүүр нүд рүү нь гараараа хүчтэй цохисон. Манай нөхөр хажууд нь сууж байгаад салгах гээд зууралдаж байхад нь Л************ийг мөн толгой руу нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд манай нөхөр Э******** салгаад Д.А***********ийг зүүн талынх нь орон дээр суулгаад б*********** сууж байтал босоод манай нөхрийг сэрээгээр толгой руу нь хүчтэй хатгаж толгойг нь цоо цохисон. Манай нөхөр Э********ын толгойноос цус гарч байсан. Д.А*********** эхнэр сандраад хүүхдээ аваад гаргаад гүйсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Гэрч Л.А***********мөрдөн байцаалтын шатанд өгсөн : ... А***********эхнэр намайг унтаж байхад бууз ид гэж татсан. Би их шартсан байсан учраас ах нь бууз идэхгүй гээд хөнжлөөр толгойгоо хучаад хэвтэж байтал хүүхнүүд нь орилоод дуу чимээ гараад байхаар нь өндийгөөд хартал Л************ийн хамраас цус гарсан ширээний хажууд сууж байсан. Д.А*********** ширээний нөгөө талд нь зогсож байснаа Л************ийг 2 цээж, нүүр хэсэг рүү нь өшиглөж харагдсан. Тэгээд би босоод хувцасаа өмссөн. Энэ үед Д.А***********ийг Э******** 2 гараас нь б*********** зүүн орон дээр нь суулгаж байсан. Тэгтэл Э********ын эхнэр нь *********** ахаа салгаарай, А*********** гартаа сэрээ барьсан байна шүү гэж хэлж байсан. Тэгээд би гутлаа өмсөөд дээшээ хартал Э********ын толгойноос цус гарч нүүр лүү нь цус урссан байсан. Тэгээд би А******ийг барьж аваад хувцаснаас нь зууралдаад гэрээс авч гартал, *********** ахаа би зүгээр зүгээр гээд байхаар нь би барьж байгаад тавьтал урагшаа гүйгээд явсан. Тэгтэл эхнэр нь түрүүлээд гараад явсан байсан юм...гэх мэдүүлэг, / хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Гэрч Д.*********, Б.О********* нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх- ийн 30-31 дүгээр хуудас/,
Хохирогч Д.Л************, гэрч Б.О********* нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Гэрч Д.Н***********ийн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтад үзлэг хийж хурааж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2016 оны 2 дугаар сарын 22- ны өдрийн 92 дугаартай “Л************ийн биед уруулын дотор салстад язарсан шарх, тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зовхи, хамарт цус хуралт, 1 шүдний сулрал бүхий гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар ***********гид нөлөөлөхгүй болно.Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2016 оны 2 дугаар сарын 22- ны өдрийн 91 дугаартай “Э********ын биед духанд урагдсан шарх, хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, духанд зулгаралт, шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/,
Хохирогч Д.Л************, Н.Э********, шүүгдэгч Д.А*********** нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ/ 50-51 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Д.А***********хувийн байдпын талаарх иргэний үнэмлэхний хуулбар, Б*********** сумын Их-Уул багийн Засаг даргын толорхойлолт, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60-68 дугаар хуудас/зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон мөрдөн байцаалтад авагдсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүх цугларсан нотлох баримтуудыг шалган үзэхэд: Шүүгдэгч Д.А*********** нь 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Б*********** сумын Их-Уул багт байрлах өөрийн гэртээ, согтуурсан үедээ Д.Л************ийг “бууз идэхгүй гэвэл яах вэ чи” гээд алгадахад нь Д.Л************ийн нүүр лүү нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн түүний бие махбодид “уруулын дотор салстад язарсан шарх, тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зовхи, хамарт цус хуралт, 1 шүдний сулрал бүхий" хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл,
Мөн Д.А***********дээрхи үйлдлийг таслан зогсоосон Н.Э********ын духанд сэрээгээр хатган бие махбодид нь “духанд урагдсан шарх, хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, духанд зулгаралт, шилбэнд цус хуралт бүхий” хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл, үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь: Хохирогч Д.Л************, Н.Э******** нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Б.Отг***********, П.***********сүрэн, Л.А*********** нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 92 дугаартай дүгнэлт, эд мөрийн баримтаар “4 шүд бүхий металл /төмөр/18.5 см урттай, иш нь араасаа 8 см урттай ховилтой сэрээ” үзлэг хийж, хурааж авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчийг 2016 оны 02 дугаар сарын 16- ны өдөр Б*********** сумын Их-Уул багт байрлах өөрийн гэртээ, согтуурсан үедээ Д.Л************ийг “бууз идэхгүй гэвэл яах вэ чи" гээд алгадахад нь Д.Л************ийн нүүр лүү нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
Мөн шүүгдэгчийг дээрхи гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа бусдыг илтэд үл хүндэтгэн Н.Э********ын духанд аж ахуйн зориулалттай сэрээгээр хатган бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан, нийлмэл гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүх хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж, хохирогч нарын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан талаарх шинжээч, эмчийн тусгай мэдлэгийн хүрээнд үндэслэсэн дүгнэлт, эд мөрийн баримтыг хэрэгт хамааралтай нотлох баримтад үнэлсэн болно.
Иймд шүүгдэгч Д.А***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар танхайрах гэмт хэргийг зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.А***********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1- т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх боловч уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд орж байх бөгөөд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогчтой шүүгдэгч нь сайн дураараа эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.А***********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулж, хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн ****** эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 шүд бүхий металл /төмөр/18.5 см урттай, иш нь араасаа 8 см урттай ховилтой сэрээ 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслахад даалгаж, шүүгдэгчийг цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдлаа.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР
ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ