Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2016/ШЦТ/92

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга Х.Отгонбаяр,

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Шүүгдэгч ***************** нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татсан тогтоол баталж ирүүлсэн *****************д холбогдох эрүүгийн 2016*******4 дугаартай хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татсан тогтоолд дурьдсанаар/

Шүүгдэгч ***************** нь согтуугаар 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багт байрлах У******* гражийн гадна иргэн Т.Н***********той маргалдсаны улмаас түүнийг зодож хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг уйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч ***************** нь согтуугаар 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багт байрлах У******* гражийн гадна иргэн Т.Н***********той маргалдсаны улмаас зодож түүний биед дагзны зөөлөн эдийн няцрал, нүүрний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хацар зулгаралт, 2 шүдний сулрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч *****************гийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд мэдүүлсэн:   "...Би Мөрөн сумын 3 дугаар багт байрлах хуучин У*******-ийн гражид үйл

ажиллагаа явуулдаг авто засварт 2016 оны 2 дугаар сарын 07-ноос эхлэн энэ асуудал болох хүртэл 10-аад хоног ажилласан юм. 2016 оны 2 дугаар сарын 17-ны орой Г******, С*********, А********, Э**** ах бид хэд машин засаж байгаад орой болсон. Тэгээд Э***** ах байх нэг шил архи барьчихсан ирсэн тэгээд бүгдээрээ хувааж уусан. Н*********** миний толгой руу цохиод авахаар нь миний уур хүрээд толгой нүүр рүү нь 2-3 удаа цохиж авсан. Өөр зүйл болоогүй. Хохирол төлбөрөө төлж барагдуулсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-33 дугаар хуудас/

Хохирогч Т.Н***********д*********** хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: "...2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр найзуудынхаараа орж 2 лааз пиво, 2 хундага архи уусан байсан. Ингээд найз Го*******гийнд очоод байж байтал Го*******гийн утас руу М********** залгаад ярьж байсан ба намайг Го*******той байна гэдгийг мэдээд Н***********той уулзах хэрэгтэй байна гэсэн байсан. Ингээд 22 цагийн үед Г******гийн машинд суугаад хуучин У*******-ийн граж дээр очсон. М**********, С*********, Х**** нар ирж байсан ба би М**********гаас надтай уулзана гэхээр чинь яах гэсэн юм гэж асуухад чи их овоо том пээдгэр болсон байна. Чамтай зодолдьё гэхээр нь би чамтай зодолдох нүдэлдэх сонирхол алга, чамтай зодолдох асуудал байхгүй. Чамд зодуулах ч гэм хийгээгүй гэж хэлсэн. М********** миний араас татаж өөр рүүгээ эргүүлээд заамдаж аваад хоолой боохоор нь би зөрүүлж хувцасны энгэрээс нь татаж хоолойг нь боож байгаад гарыг нь тавиулсан. Миний нүүр рүү ямар нэгэн юмаар цохиход миний ухаан балартаад газарт дөрвөн хөллөөд унасан. М********** миний толгой руу юугаар цохисоныг мэдэхгүй олон удаа цохиод хөлөөрөө өшиглөөд байсан. Миний доод үүдэн 4 шүд хөдөлгөөн орсон. Шанааны дотор талд язралт үүссэн. Юм яриахад хэл ээдрээд байдаг болсон. Тархи, толгой өвдөөд хүзуү хөшөөд шөнө унатаж чадахгүй байгаа гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дугаар хуудас/,

Гэрч Х.С*****ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр М**********, Н***********, Э***********ах, Х*********  бид нар ажлаа хийгээд тарцгаасан. Тэгээд нэг шил архи бүгдээрээ хувааж ууцгаасан. Тэгээд Г*******той хамт Н*********** бууз хийгээд бид нар дээр ирсэн, Тэгээд Н*********** машинаас бууж ирээд М**********тай маргалдсан юм шиг байна лээ. Бид хоолоо идээд байж байтал Н*********** М********** руу тэнд орилж хашгираад байсан. Н*********** М**********г барьж аваад нүүрэн тус газар болон толгой, хөл рүү нь өшиглөөд байсан. Тэгээд би боль гээд голоор нь ороод салгасан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 114 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

  1.  Т.Н************* биед гэмтэл тогтоогдлоо.
  2.  Т.Н************ биед дагзны зөөлөн эдийн няцрал, нүүрний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хацар зулгаралт, 2 шүдний сулралт бүхий гэмтэл учирсан байна.
  3.  Дээрх гэмтэл нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4.  Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч *****************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч ***************** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч *****************г анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд тооцож үзлээ.

Гэвч хохирогч Т.Н*********** нь шүүгдэгч *****************тай эвлэрсэн болох нь 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр батлагдаж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв,

Эрүүгийн 2016220**** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, нэхэмжпэх зүйлгүй, щүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1.  Шүүгдэгч ***********овогт Э***********гийн М**********г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч *****************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  3.  Эрүүгийн 20162**** тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй, хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус, тус дурьдсугай.
  4.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1- д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  5.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давжзаалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****************н батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.АРИУНЖАРГАЛ