| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/0006/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/09 |
| Огноо | 2025-01-27 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Э.А |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн - сум дахь сум ын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Улсын яллагч Э.А*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н-
Шүүгдэгч Э.Г******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн - сум дахь сум ын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.А******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч ******* овогт Э******* Г*******т холбогдох эрүүгийн 24000000000 дугаартай хэргийг 202 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр аймгийн - суманд төрсөн, настай, , боловсролтой, мэргэжилтэй, “” -ын харьяа - ажилтай, ам бүл , , хамт Хэнтий аймгийн - сумын дугаар баг 12******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Э******* Г*******./РД:СЩ*********************11/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.Г******* нь 2024 оны 11 дүгээр сарын *******-ны өдөр хохирогчийн “ MGS” загварын гар утсанд өөрийн нэр дээрх бүртгэлтэй гар утасны дугаар бүхий сим картыг хийж ашиглах байдлаар тус гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 20,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Г******* нь 2024 оны 11 дүгээр сарын *******-ны өдөр хохирогчийн “ MGS” загварын гар утсанд өөрийн нэр дээрх бүртгэлтэй гар утасны дугаар бүхий сим картыг хийж ашиглах байдлаар тус гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 20,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ү мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би - сумын 2 дугаар баг “Дэлгэрнуур” төвд гар утасны лангуу ажиллуулдаг юм. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр том хүү Өрнүүнбилигт цоо шинэ цагаан өнгийн 20,000 төгрөгөөр худалдаж байсан Samsung MGS маркийн утсыг шинээр нь задлаад бариулсан юм. Тэгээд 2024 оны 12 дугаар сарын 04-ний өглөө - сумын Оюуны уурхай бага сургууль руу хичээлдээ авч яваад 1 цагийн үед хичээл тараад гарч ирэхэд алга болсон байсан. ...Би хүүгийнхээ гар утсыг хүлээгээд авсан. Надад гомдол санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг (хх-ийн 7, 48 дугаар хуудас),
-Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би үдээс хойш - сумьн соёлын төвд байдаг ажлаасаа гараад Уурхайчин дэлгүүр орох гэж явах замдаа Уурхайчин дэлгүүр Мобиком хоёрын голд явган хүний зам дээрээс гар утас хэвтэж байхыг олоод, ямар утас гэдгийг нь ч үзээгүй гэр рүүгээ аваад ирсэн. Тэгээд би орой цүнхнээсээ гаргаж ирээд гэрийнхэндээ би утас олсон гэж хэлээд, - зар дээр утас хаясан зар байна уу, эсвэл хүн амьтан залгах юм болов уу гэж бодож байгаад гэртээ үлдээгээд мартчихсан байсан. Тэгээд манай нөхөр Э.Г******* сим картаа хийж үзсэн юм байсан байна.” гэх мэдүүлэг (хх-ийн 14 дүгээр хуудас),
-Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 1-ны өдрийн ШД-497 дугаартай шинжээчийн “...гар утасны зах зээлийн үнэлгээ 20,000 төгрөг байх боломжтой” гэх дүгнэлт (хх-ийн 18-20 дугаар хуудас)
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 01 дүгээр хуудас)
-Шүүгдэгч Э.Г*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гар утсыг нь буцаагаад өгсөн.” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Э.Г*******ийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулжээ.
Шүүгдэгч Э.Г******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлд “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж,
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ”, 1.1 дэх заалтад “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж,
Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт “Гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж иргэний үндсэн үүргийг хуульчилж өгсөн.
“Гээгдэл эд хөрөнгө” гэж өмчлөгч, эзэмшигчийн эзэмшлээс хүсэл зоригоос гадуур алдагдсан ба хэн нэгэн илрүүлж олсон аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг (эд хөрөнгө) хэлдэг.
“Завших” гэмт хэргийн үндсэн шинж нь алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал гэдгийг мэдсээр байж бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4. дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 00.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба хохирогчийн 20,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг авсан байх ба бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.
Шүүгдэгч Э.Г******* нь 2024 оны 11 дүгээр сарын *******-ны өдөр хохирогчийн “ MGS” загварын гар утсанд өөрийн нэр дээрх бүртгэлтэй гар утасны дугаар бүхий сим картыг хийж ашиглах байдлаар тус гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 20,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд шүүгдэгч Э.Г*******ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Г*******ийн хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогчид 20,000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ү нь “гар утсаа буцааж авсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж мэдүүлэг өгсөн, иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.
Иймд шүүгдэгч Э.Г******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Г******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. (хх-ийн 4 дүгээр хуудас),
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд дээрх нөхцөл байдал болон яллагдагч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан, прокурортой тохиролцсон ялыг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг ойлгосноо шүүхэд илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тохиролцоог хангаж, тухайн байдлаар ял оногдуулж шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 дүгээр зүйлийн дахь хэсэг, 6.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.8, 6.10, 7.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт Э******* Г*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Э******* Г*******ийг 40 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 40,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г*******т оногдуулсан 40 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 40,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгийн торгох ялыг (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
.Шүүгдэгч Э.Г******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Г*******т авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г*******т авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ