| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Т.Батжаргал |
| Хэргийн индекс | 179/2024/0389/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/94 |
| Огноо | 2016-04-26 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2016/ШЦТ/94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Хохирогч Ю.Г***********
Шүүгдэгч С.********,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С********ийн ********т холбогдох эрүүгийн 201622********* дугаартай хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Шүүгдэгч С.******** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч С.******** нь 2016 оны 01-р сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13-р багийн 1**** тоотод иргэн Ю.Г***********ын гэрт нэвтрэн орж эд зүйл хулгайлан 2 360 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч С.********ын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны ***********дүгээр сарын 22-ны үед л санагдаад байна би Улаан-Уул сумаас М***********гийн машинаар Мөрөнд ирээд М**********гийнд хоносон. М*********** ах Мөрөн рүү ирэх замдаа машинаа эвдчихсэн учраас тэр машиныг нь засалцаж өгчхөөд архи уусан. Машин засалцсан өгсөн гэж Н************* гэдэг хүн надад нэгдөрвөлжин хэмжээтэй зэс өгөхөөр нь би тэрийг нь 40,000 төгрөгөөр зараад Улаан-Уул сумын иргэн Б*******, гэзэг Г******* нартай архи уусан. Маргааш өглөө нь босоод 11 цагийн үед 13 дугаар хороонд байдаг Улаан-Уул сумын гаралтай Г*********** гэдэг айлд очсон. Тэр айлд очиход гэр нь эзэнгүй цоожтой байхаар нь хаалганых нь цоожийг гараараа онгойлгож гэрт ороод хойморт байсан авдрыг нь хөшиж онгойлгоод үзэж байтал авдар дотор зурагт, 0015Н-ийн станц байхаар нь аваад гарсан. Тэднийхээс гараад хойшоо өгсөөд захад иртэл түүхий эдийн захын тэнд Б*******, гэзэг Г******* хоёртой тааралдаад нэг шил архи авч уусан. Тэгээд бид гурав 5 дугаар хороонд байдаг Б*******гийн дүүгийн ажиллуулдаг Баянмонгол нэртэй дэлгүүрт очоод зурагт, станцыг үзүүлээд авах уу гэхэд авахгуй гэсэн. Тэгэхээр нь дэлгүурийн гадаа гараад иртэл нэгтакситай хүн байж байхаар нь тэр ахад зарахаар болоод гэрт нь очиж асааж үзүүлсэн. Тэгээд бид гурав эргээд Баянмонгол дэлгүүрт ирж 0,75 литрийн Ерөөл архи аваад хувааж уусан. Тэгээд М***********гийн төрсөн дүү М*******ын гэрт очиж пургон машиныг нь засалцаж өгчхөөд М***********гийн гэрт очиж унтсан. Маргааш өглөө нь 10 цагийн үед босоод зах руу гарсан. Захын тэнд очоод Б*******, гэзэг Г******* бас нэгтанихгүй хүн байсан. Тэр хүмүүстэй нийлж үлдсэн мөнгөөрөө архи уусан, архиа дуусаад мөнгө дууссан. Тэгэхээр нь би ганцаараа Г***********ын гэрт очоод нэг хурган дотортой дээл, нэг хөвөнтэй дээл байхаар нь авч гараад захын зуүн талд байдаг Петровис колонкийн ар талаар өнгөрөх замын арьс авч зогсдог хүнд хурган дотортой дээлийг 20 000 төгрөгөөр зарчхаад захын тэнд очиж архи ууж өнжсөн. Хөвөнтэй дээлийг замдаа хаячихсан гэх /хх-ийн 42-47-р хуудас/,
хохирогч Ю.Г***********ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2016 оны 1 дүгээр сарын эхээр сургуулийн хүүхдүүдийн амралт эхлэхээр манай гэр бүлийнхэн Алаг-Эрэнэ суманд байдаг мал руугаа явсан. Хөдөө байж байтал 2016 оны 1 дугээр сарын 27-ны өдөр манай хашаанд байдаг Т******** гэдэг хун утасдаад хулгай орчихсон байна цагдаад дуудлага өгчихлөө гэсэн. Тэгэхээр нь би маргааш нь Мөрөнд ирсэн. Тэгсэн манайхаас зурагт, ЭОЗН-ийн олон сувгийн станц, хурган дотортой ногоон өнгийн саатай навчин хээтэй эмэгтэй хүний дээл нэг, чулуун толгойтой, мөнгөн бэлзэгтэй халтар манан хөөрөг /хүрэн мана хөөрөг/, хар хөх өнгийн цэцгэн хээтэй хөвөнтэй дээл зэрэг эд зүйл алдагдсан байсан. Хөөрөг нь манай гэрийн хоймрын баруун талын авдарт хоргой эмжээртэй, улаан өнгийн дайлантай байсан. Өмнөх мэдүүлэгтээ халтар мана гэж буруу хэлсэн байна. ...Зурагт, ООЗН-ийн олон сувгийн станцаа буцааж хүлээж авсан одоо хоёр дээл, нэг хөөрөг, гэрийн хаалганы цоож зэргээ нэхэмжилнэ. ********ыг манай гэрээс ганцаараа хулгай хийсэн гэж бодохгүй байгаа гэх,
гэрч М.Б************ны мөрдөн байцаалтад өгсөн: ...архиа ууж дуусаад ******** нэг цагаан шуудайтай юм барьж байснаа надаас энийг зарж өгөөч гэж гуйсан би урдаас нь юу юм бэ гээд шууд***********с нь гаргаад үзсэн чинь ӨОЗН-ийн цагаан өнгийн станц, хавтай хар өнгөтэй зурагт байсан, Тэгэхээр нь би ********оос юун станц, зурагт юм бэ гэж асуусан чинь ******** би хүнээс мөнгө авах ёстой юмаа оронд нь авсан гэж хэлж байсан. Тэгээд Г*******, ********, Л******* бид дөрөв станц, зурагт хоёроо зарах зорилгоор 11********тоотод оршин суудаг манай хүргэн болох Г*******ын ажиллуулдаг "Тэрхэн Ц**********" нэртэй дэлгүүр дээр нь очсон чинь хүүхэд нь байсан тэгэхээр хүргэн рүүгээ утсаар залгаад х***********дхан станц, зурагт хоёр байна нэг зуун мянган төгрөгөөр авчих гэж хэлсэн чинь Г******* тийм их мөнгө байхгүй гучин мянган төгрөг л байна гэтэл ******** тийм х***********дхан өгөхгүй гээд татгалзаад өгөөгүй. Тэгээд бид нар гудамжных нь үзүүрт байж байтал ******** тэнд зогсож байсан таксины жолоочтой уулзаад жолоочид зарахаар болчихлоо хамт явцгаая суучих гээд нөгөө таксинд нь бүгдээрээ сууцгаагаад явсан. Бид нар явсаар хоёрдугаар хороонд байдаг таксины жолоочийн гэрийн хаалган дээр ирээд ******** таксины жолооч хоёр дотогшоо гэр лүү нь орцгоосон. Удалгүй би араас нь ганцаараа орсон нөгөө хүнээсээ 50 000 төгрөг аваад бид нар бүгдээрээ нөгөө таксины жолоочтойгоо хамт суусан газраа эргэж хүргүүлсэн. Тэнд очоод ******** дэлгүүрээс нэг шил 0,75 литрийн Ерөөл архи аваад гудамжинд хувааж уугаад дуусгасан. Тэр архийг дуусгаад ******** би явах ажилтай боллоо гээд бид нарт 2 шил 0,75 литрийн архи авч өгөөд явсан. Түүнээс хойш би ********той уулзаагүй гэх /хх-ийн 18-20-р хуудас/,
иргэний нэхэмжлэгч Б.Н*******ын мөрдөн байцаалтад өгсөн: .... 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр байсан с*******д байна 11:00 цагийн үед 11-р хорооны Их-Уул гээд дэлгүүрийн ар талд таксины зогсоол дээр зогсож байтал 5 эрэгтэй хүн гар өргөөд байхаар нь очтол нэг нь миний урд суудалд суугаад бусад нь арын суудалд суусан. Урд суусан эрэгтэй нь ломбард орно гэхээр нь хөдлөөд явж байтал энэ хоёрыг нийлүүлээд 100 000 төгрөгөөр авах уу гээд цагаан өнгийн шуудайд хийсэн хар өнгийн хавтгай зурагт, ООЗН-ийн станц зэргийг үзүүлсэн. Тэгээд надад 100 000 төгрөг алга гэсэн чинь 50 000 төгрөгөөр авчих бид нар ***********явах гэсэн юм гэхээр нь 50 000 төгрөг бэлнээр тоолж өгөөд авсан. ...Би зурагт, станц хоёрыг нь хүлээлгэн өгсөн. Би тухайн үед хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Тийм болохоор миний тэр хүнд өгсөн 50 000 төгрөгийг яаралтай гаргаж өгөхийг хүсэж байна гэх /хх-ийн 21-22, 26-р хуудас/,
гэрч Г.Т*********н мөрдөн байцаалтад өгсөн: ...манайх 13-1**** тоотод байдаг. Хашаагаа эзэнтэй байлгах гэж Г*********** гэдэг айлыг буулгасан. Манай хашаанд буугаад 3 сар болж байна. ...Г*********** ахын гэрийн хаалга онгорхой байхаар нь харсан чинь хулгай орсон бололтой авдарнуудыг нь онгойлгон доторх юмыг нь гаргаад газраар хөглөрүүлээд хаячихсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн гэх /хх-ийн 29-30-р хуудас/ мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, схем зураг /хх-ийн 3-6-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7, 11-р хуудас/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 12-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.******** нь хохирогч Ю.Г***********ын гэрээс алдагдсан эд зүйлээс 1 200 000 төгрөгийн үнэ бүхий чулуун толгойтой, мөнгөн бэлзэгтэй хүрэн мана хөөргийг авснаа хүлээн мэдүүлээгүй бөгөөд хохирогч Ю.Г***********ын 2016 оны 02-р сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн толгойтой, мөнгөн бэлзэгтэй халтар мана хөөрөг 1 ширхэг" гэх, 2016 оны 02-р сарын ний өдөр өгсөн "манай гэрийн хоймрын хоёр авдрын баруун талын авдарт хоргой эмжээртэй улаан өнгийн даалинтай байсан. Энэ хөөрөг нь чулуун толгойтой, мөнгөн бэлзэгтэй шар өнгийн гуулин халбагатай хүрэн мана хөөрөг байсан" гэх 2 удаагийн тогтвортой өгсөн мэдүүлэг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тухайн цаг хугацаанд алдагдсан болох нь тогтоогдож байна гэж үзэв, Хохирогч хүрэн мана хөөргийг халтар мана гэж ташаа хэлснээ даргийн мэдүүлэгт залруулсан байх бөгөөд хөөрөгний бусад шинж тэмдгийг зөрүү хэлээгүй байна. Тиймээс хөөргийг хохирогч Ю.Г***********ын гэрээс алдагдсан эд зүйлээс хасч тооцох боломжгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.******** ньурьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 717 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261 1-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 7 сарын хорих ялаар шийтгэгдэж уг ялаа эдэлж байхдаа 7 сар 29 хоногийн хорих ялаас Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 71/07 дугаар шүүгчийн захирамжаар өршөөн хэлтрүүлсэн хэдий ч хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан хугацаа дууссан бол ялгүйд тооцох бөгөөд дээрх хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн тул түүний ялтайд тооцох хугацаа дуусаагүй байна гэж үзнэ.
Иймд шүүгдэгч С.********т ял шийтгэл оногдуулахдаа согтуурсан үедээ болон ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.******** нь бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлан бусдад 2 360 00 төгрөгийн хохирол учруулснаас 500 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хохирогч биет байдлаар эргүүлэн авснаар хохирлоос хасч тооцон үлдэх 1,860,000 төгрөгийг хохирогч Ю.Г***********од, иргэн Ю.Г***********ын гэрээс авсан 350 000 төгрөгийн үнэ бүхий зурагт, 150 000 төгрөгийн йОЗН-ийн олон сувгийн станцыг иргэний нэхэмжлэгч Б.Н*******ад 50,000 төгрөгөөр худалдсан бөгөөд эд зүйлийг хохирогч Ю.Г*********** эргүүлэн авснаар Б.Н******* шүүгдэгчээс 50,000 төгрөгөө нөхөн төлөөлүулэх хүсэлт гарган иргэний нэхэмжлэгчээр хэрэгт оролцсон байх тул шүүгдэгч С.********оос 50 000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Н*******ад тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь өөрт ногдох эд хөрөнгөгүй байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй байна гэж үзэн, түүнд хорих ял оногдуулж, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг мөн шүүгдэгчийн цагдан хоригдсон 83 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Монгол улсын Эрүугийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дугээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ
1. Шүүгдэгч У**********г С********ийн ********ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч С.********ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.
З. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч С.********т оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч С.********ын цагдан хоригдсон 83 /наян гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч С.********оос нийт 1 910 000 /нэг сая есөн зуун арван мянга/ төгрөг гаргуулж, Хөвсгөл аймгийн ***********сумын 2 дугаар багийн иргэн Ю.Г***********од 1,860,000 /нэгсая найман зуун жаран мянга/ төгрөг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 12-**** тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Б.Н*******ад 50 000 /тавин мянга/ төгрөг тус тус олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.********т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1- т зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ