| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2022/0415/З |
| Дугаар | 128/ШШ2022/0766 |
| Огноо | 2022-10-17 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2022/0766
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны ** дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Х*** овгийн Ч*** Б***
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: П.А*** ,
Нэхэмжлэгч: А****
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба,
Маргааны төрөл: Газар,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б*** , С.А**** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А*** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч*** , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Э*** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. Сүхбаатар дүүргийн Засаг даргын ** 000 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1*** дугаартай захирамжаар Ж.Б*** т ..7-р хороо, ** -р сургуулийн хичээлийн байрны хойд талд Э*** компанийн байрны баруун талд 0.0** 7 га газрыг авто гараашийн зориулалтаар олгохоор шийдвэрлэжээ/Хавтаст хэргийн 76-77 дахь талд/.
1.** . ** 001 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр №0** гараашийг Ч.Б*** , ** 001 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр №1*** гараашийг С.А**** тус тус худалдсан авсан/Хавтаст хэргийн 16, ** 8 дахь талд/.
1.3. Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ** 0** ** оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ** дугаартай мэдэгдэх хуудсаар №1*** дугаартай гарааш, 3*** дугаартай мэдэгдэх хуудсаар №** гараашийг/газар/ тус тус чөлөөлүүлэхээр мэдэгдэх хуудас өгсөн.
1.4. Гарааш эзэмшигч нэр бүхий иргэдээс ** 0** ** оны 0** дугаар сарын ** 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргад гаргасан гомдолд Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ** 0** ** оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1*** тоот албан бичгээр ...газар чөлөөлөх арга хэмжээг шат дараалалтай хэрэгжүүлэн ажиллаж байна. ... мэдэгдэлд заасан хугацаанд гараашнуудаа буулгаж, газрыг чөлөөлөн хамтран ажиллана уу гэсэн хариу өгсөн.
1.5. Ч.Б*** , С.А**** нараас Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ** 0** ** оны 03 дугаар сарын 03-ны өдрийн *** , ** тоот дугаар бүхий мэдэгдэх хуудаснуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
** .1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ** 000 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн Засаг дарга захирамж гарган иргэн Ж.Б*** т 1*** -р хорооллын 3-р байрны урд талд, ** -р дунд сургуулийн биеийн тамирын талбайн хойд буланд ** 70 м** газрыг авто гарааш барих зориулалтаар эзэмшүүлсний үр дүнд ** 001 оны II-р хагаст энэ газар дээр 18 ширхэг тоосгон авто гарааш баригдсан түүхтэй. Энэ үед авто гарааш байгүйн улмаас автомашинаа тонуулах, эд ангийг нь хулгайд алдах зэргээр байнга хохирч байсан болохоор гэрийн ойролцоо зөвшөөрөл бүхий авто гарааш баригдсанд иргэд бид талархалтай хандаж одоо л нэг хувийн машиныхаа бүрэн бүтэн байдлыг хангах боломжтой боллоо хэмээн үзэж авто гарааш худалдан борлуулагч иргэнтэй "Худалдах, худалдан авах гэрээ байгуулан төлбөрөө төлж авто гарааш эзэмших эрхтэй болж байсан билээ. Ийм л замаар иргэн Ч.Б*** ** номерын, иргэн С.А**** 1*** номерын авто гараашийг тус тус эзэмших эрхтэй болсон юм. Бид авто гараашны зориулалтаар газар олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамж, хотын архитектор зэрэг эрх бүхий албан тушаалтнуудын авто гарааш барих зөвшөөрөл зэрэгтэй танилцаад баригдсан авто гараашнууд нь нь хууль ёсны зөвшөөрөлтэй юм байна гэж итгэн худалдан авалтыг хийсэн. Энэ үеэс хойш ** 0 гаруй жил өнгөрчээ. Өнгөрсөн он жилүүдэд Төрийн захиргааны ямар ч байгууллагаас авто гарааш худалдан авч эзэмшиж байгаа бидний үйлдлийг буруутгах талаар ямар ч үйлдэл гаргаж байгаагүй бөгөөд, харин ч татвар төлөх талаар мэдэгдэл ирүүлж, бид ч энэхүү татварыг нь төлж байсан билээ. Түүнчлэн бидний эзэмшиж байгаа авто гараашнуудыг харгалзан орчных нь авто болон явган хүний зам зэргийг нь засаж сайжруулах ажлыг дүүрэг, нийслэлээс байнга хийж байсан болно.
Гэтэл ** 0** ** оны 3 дугаар сараас эхлээд зөвшөөрөлгүй баригдсан учир авто гараашнуудыг чинь албадан буулгана гэсэн агуулга бүхий "Мэдэгдэх хуудаснуудыг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас бидний эзэмшдэг авто гараашнуудын хаалган дээр нааж эд хөрөнгө эзэмших, ашиглах бидний эрхэнд шууд халдах боллоо. Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны "Мэдэгдэх хуудас" нь зөвшөөрөлтэйгөөр баригдаж, хууль ёсны дагуу бид эзэмшиж байгаа авто гараашнуудыг албадан буулгах талаар тус байгууллагаас гаргасан шийдвэрийг илэрхийлэхийн сацуу нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагаврыг үүсгэж иргэдийн хувийн өмч хөрөнгөнд шууд халдах үйл ажиллагааг захирамжлан тушааж байгаа учир яах аргагүй захиргааны акт болж байгаа юм.
Төрийн ямар ч байгууллага иргэдийн эрх ашгийг шууд хөндсөн аливаа асуудлын талаар шийдвэр гаргахдаа юуны өмнө эрх ашиг нь хөндөгдсөн байгаа иргэдтэй уулзаж тухайн асуудлыг оновчтой шийдвэрлэх apra зам, гарц гаргалгааны талаар харилцан ярилцаж нэгдсэн нэг ойлголтод хүрдэг нь тогтсон нийтлэг жишиг билээ. Гэтэл ийм арга хэмжээг Сүхбаатар дүүргийн холбогдох байгууллагуудаас огт авч хэрэгжүүлээгүй болно. Нөгөөтээгүүр төрийн аливаа байгууллагын гаргаж буй шийдвэр нь хувь хүний эрх ашгийг дээдэлж, эрхийг нь улам баталгаажуулах замаар нийтийн сайн сайхан байдлыг хангахад чиглэгдэх учиртай. Түүнчлэн төрийн аль нэг байгууллагын шийдвэр нь хувь хүний эрх ашгийг хөндөж байгаа бол тухайн шийдвэр гаргахаас өмнөх үеийн хувь хүний нөхцөл байдлыг дордуулахгүй, харин ч дээрдүүлэх үр дагавартай байх ёстой. Гэтэл Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ** 0** ** оны 03 дугаар сарын 03-ны өдрийн "Мэдэгдэх хуудас"-нд дурдсан авто гарааш албадан буулгах шийдвэр хэрэгжих юм бол бид эд хөрөнгөөр төдийгүй, хувийн автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангах боломжийг алдаж сэтгэл санааны гүн дарамтад орж хохироохоор байна. Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа шийдвэр нь бүхэлдээ үнэн бодитой байхын хамт шударга ёсонд бүрэн нийцэж иргэдийн эрх ашгийг хохироохгүй байхад чиглэгдэх учиртай. Гэтэл бидний эзэмшлийн авто гараашнуудыг зөвшөөрөлгүй баригдсан хэмээн албадан буулгах талаар Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гаргасан шийдвэр нь үнэнийг үгүйсгэж иргэн биднийг шууд хохироох үр дагавартай байгаад үнэхээр гомдолтой байна. Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 83.1-д "Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны Үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно" гэж заасны дагуу бидний эзэмшиж байгаа авто гараашнууд нь бидний хууль ёсны хөрөнгө болон хувирч байгаа юм. Иймд Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ** 0** ** оны 03 дугаар сарын 03-ны өдрийн *** , ** тоот "Мэдэгдэх хуудас"-нуудад дурдсаны дагуу бидний эзэмшиж буй ** болон 1*** тоот авто гараашнуудыг албадан буулгах шийдвэрийн үндэслэл болон уг шийдвэрийг хэрэгжүүлэх үйлдэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хянан шийдвэрлэгдэх маргаан гэж үзэж байна. Иймд хуулийн хүрээнд худалдан авч өөрийн хөрөнгө болгон эзэмшиж байгаа иргэн Ч.Б*** ы ** тоот, иргэн С.А**** ийн 1*** тоот авто гараашнуудыг зөвшөөрөлгүй баригдсан хэмээн илт худлаа үндэслэлээр албадан буулгаж хууль ёсны өмч хөрөнгө эзэмших бидний эрхийг шууд хасаж, үлэмж хэмжээний эд хөрөнгийн хохирол учруулахаар байгаа захиргааны акт болох Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулах албаны ** 0** ** оны 03 дугаар сарын 03-ны өдрийн *** , ** тоот Мэдэгдэх хуудас-нуудыг хүчингүй болгож өгнө үү. Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь хуулиар олгогдсон эрхтэй хэдий ч иргэдэд тавьж байгаа шаардлага, гаргаж байгаа шийдвэрийн үндэслэл зэрэг нь хууль бус, шударга ёсыг гажуудуулсан, бодит байдалд үл нийцсэн байж болохгүй учир бидний хууль ёсны өмч хөрөнгө болох авто гараашнуудыг албадан буулгахыг завдаж байгаа захиргааны энэхүү байгууллагын шийдвэр, үйлдлийг шүүхээр хянуулж үнэн мөнийг тогтоолгох боломжийг бидэнд олгож өгнө үү гэжээ.
** .** . Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын зүгээс зөрчигдөөд байгаа эрх ашгаа төрийн үйл ажиллагаанд итгэж хөрөнгийг худалдаж авч, зөвшөөрөгдөх төлбөрүүдийг төлөөд зөвшөөрөлтэйгөөр ашиглаж байсан байхад мэдэгдэлд буюу захиргааны актад зөвшөөрөлгүй дур мэдэн байгууламж барьсан гэсэн агуулгатай мэдэгдлийг өгсөн тул Захиргааны байгууллагын албадан буулгах үндэслэлд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид зөвшөөрөлгүйгээр хуулийг зөрчиж дур мэдэн бариагүй, төрийн үйл ажиллагаанд итгэж худалдаж авсан. Төр нөхцөл байдалд зөв бодитой дүгнэлтийг хийх ёстой байсан. Зөв бодитой дүгнэлтийг хийлгүй мэдэгдэл өгч, албадан чөлөөлж байгаа нь хуульд нийцэхгүй байгаа гэж тайлбарлаж, зөрчигдөж байгаа эрх ашгаа төрийн байгууллагын үйл ажиллагаанаас учирсан тул төр тухайн нөхцөл байдалд зохих зөв ажиллагааг хийх ёстой байсан гэж үзэж байна. Түүнээс биш зөвшөөрөлгүй байгууламж барьж газрыг ашиглаж байгаа хууль зөрчиж буй этгээдтэй нэгэн адилаар хандах ёсгүй байсан. Ингэж хандаж байгаа нь төрд итгэж бий болгосон хөрөнгийн эрхийг зөрчиж байна. Хөрөнгийг төрийн шийдвэрт итгэж иргэний эрх зүйн харилцаагаар худалдаж авсан иргэний хууль ёсны эрх. Захиргааны байгууллага мэдэгдэл өгөхөөс илүүтэй, нөхцөл байдлыг бодитой дүгнэж, хөрөнгөө шингээж авсан эрхийн асуудлыг зохих нөхцөл байдалд нийцүүлж шийдвэрлэх ёстой байсан. Мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гарсан акт тул бодит нөхцөл байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлийг тодорхой тусгагдсан байхыг шаарддаг. Тухайлбал хугацаа дууссан тул албадан чөлөөлж байна гэж заах байсан. Гэтэл мэдэгдэлд өөр утга агуулгууд тусгагдсан байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4** дугаар зүйлийн 4** .3-т заасан актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заасан байх хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т захиргааны актыг гаргах болсон нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг тодорхой заах гэж заасан байтал мэдэгдэлд дур мэдэн зөвшөөрөлгүй барьсан гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан актад уг нөхцөл нь тохирохгүй, акт нь хууль бус шинжийг агуулж байх тул актыг хүчингүй болгох нөхцөлийг бүрдүүлж байна. Уг актыг хүчингүй болгож, захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн ** 7 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийж, энэ нөхцөл байдалд тодорхой дүгнэлт хийж, тогтоогоод ялгамжтай байдлаар дүгнэж шийдвэрлэх нь Захиргааны ерөнхий хууль хэрэгжих иргэдийн эрх ашгийг хөндөөгүй нөхцөл байдал болохоор байна.
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргыг төлөөлж буй итгэмжлэгдсэн төлөөлөгч Газрын албаны баталгаажуулсан актаас өөрөөр тайлбарлаад байна. Өнөөдөр шүүх дээр нөхцөл байдлыг бүрэн тодорхойлох боломжгүй нөхцөл байдалд байгаа тул Захиргааны байгууллага энэ нөхцөл байдлаа шалгаад ялгамж заагтайгаар тухайн асуудалд хуульд нийцсэн захиргааны акт гаргах нь зүйтэй гэж бодож байна. Захиргааны байгууллагын акт хэлэлцүүлгийн явцад тайлбар, нөхцөл байдалтайгаа зөрж байна. Мэдэгдэх хуудсыг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй юм гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ** 0** 1 оны 1** дугаар сарын 17-ны өдрийн 3/0** дугаар тогтоолоор дүүргийн ** 0** ** оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан. Тус төлөвлөгөөний 1*** дахь заалтаар дүүргийн 1-8, 10 дугаар хороодын нутаг дэвсгэр, орон сууцны хороолол дундах автомашины гараашнуудыг буулган газрыг чөлөөлж, чөлөөлөгдсөн газарт олон нийтэд зориулсан ногоон байгууламж, тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийх боломжийг бүрдүүлэх гэж тодорхойлон баталсан. Дээрх төлөвлөгөөг батлахдаа тус дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй баригдсан 1000 гаруй гараашнаас тухайн хороодын болон оршин суугч, олон нийтээс ирүүлсэн хүсэлт, сургууль цэцэрлэгийн ойр орчим болон орон сууцны хороолол дундах автомашины хөдөлгөөн ихтэй газруудад иргэдийн аюулгүй байдлыг хангах, явган хүний зам тавих, ногоон байгууламж, тохижилт хийх, инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын зурваст барьсан байршлуудыг харгалзан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар нэг бүрчлэн хэлэлцэж ** 0** ** оны төсөв, санхүүгийн хүрэлцээ, хангамжаас шалтгаалан энэ онд эхний ээлжид буулгаж газрыг нь чөлөөлөх 551 гараашны байршлын судалгааг эцэслэн гаргасан. Тус албанаас энэ онд буулгах гараашнуудад Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалт болон Газрын тухай хуулийн 57.3 Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсвэл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө гэсэн заалтын дагуу ** 0** ** оны 0** дугаар сарын 10 болон 3 дугаар сарын 03-ны өдрүүдэд тухайн гараашнууд дээр мэдэгдэх хуудсыг наасан бөгөөд гарааш эзэмшигчид газрыг чөлөөлөөгүй тохиолдолд мөн хуулийн 57.4 "Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна" гэсэн заалтын хүрээнд газар хэрэгжүүлэн ажиллаж байна. чөлөөлөх арга хэмжээг шат дараалалтай Мөн Газрын тухай хуулийн ** 7.1-т "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ." гэж тодорхой заасан байдаг бөгөөд дүүргийн Засаг даргын ** 000 оны 06-р сарын 09-ны өдрийн 1*** тоот захирамж нь "Газар түр эзэмшүүлэх тухай" захирамж бөгөөд энэ нь хүчин төгөлдөр байх хугацаа дууссан, улмаар газар эзэмшүүлж, ашиглуулах тухай гэрээ байгуулж гэрчилгээ олгогдоогүй байна. Иймд дээрх ** 0** ** оны 03 дугаар сарын 03-ны өдрийн *** , ** дугаартай "Мэдэгдэх хуудас хүргэсэн нь хуулийн дагуу газар чөлөөлөх үйл ажиллагааг мэдэгдэж буй арга хэмжээ тул иргэн Ч.Б*** , С.А**** нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан ** 0** ** оны 04 дүгээр сарын ** 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ** 0** ** оны 03 дугаар сарын 03-ны өдрийн *** , ** тоот дугаар бүхий мэдэгдэх хуудаснуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ,
- Нэхэмжлэгч нар нь зөвшөөрөл бүхий газарт баригдсан авто гараашийг Худалдах худалдан авах гэрээ-ний дагуу худалдаж авсан,
- ** 001 оноос хойш зохих татварыг төлж ирсэн, сонсох ажиллагаа хийлгүйгээр захиргааны акт гаргасан,
- Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хууль бусаар газар эзэмшсэн гэж гаргасан нь үндэслэлгүй гэх агуулгаар тайлбарлан маргасан.
** . Сүхбаатар дүүргийн засаг даргын ** 000 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1*** дугаартай Газар түр эзэмшүүлэх тухай захирамжаар Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, ** -р сургуулийн хичээлийн байрны хойд талд 0.0** 7 га газрыг авто гараашийн зориулалтаар иргэн Ж.Б*** т эзэмшүүлжээ.
3. Улмаар Улаанбаатар хотын ерөнхий архитектор, газрын харилцаа, хот байгуулалтын газрын даргын зөвшөөрсөн иргэн Ж.Б*** ын 17 гараашийн зураг-ийн дагуу гараашийн барилга барих ажилтай холбоотой гэрээ, барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах, зарж борлуулах эрхийг Ж.Б*** аас Б.Алтанбаганад шилжүүлснээр Б.Алтанбагана нь ** 001 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 0** тоот гараашийг Ч.Б*** д, ** 001 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1*** тоот гараашийг С.А**** нарт худалдах, худалдан авах гэрээний дагуу тус тус худалдан борлуулсан байна.
4. Газрын кадастрын зурган мэдээллийн санд иргэн Ч.Б*** ы 18мкв талбайтай ** тоот гарааш нь нэгж талбарын 18**** дугаартайгаар регистрийн R13** 581 түр дугаар дээр, иргэн С.А**** ийн 18 мкв талбайтай 1*** тоот гарааш нь нэгж талбарын 18* ** 78** ** 10 дугаартайгаар регистрийн R13** 596 түр дугаар дээр тус тус ** 006 онд анх бүртгэгдэж, ** 0** ** оны 09 дүгээр сард устгагдсан болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын ** 0** ** оны 09 дүгээр сарын 1** -ны өдрийн 1/18** 6 тоот албан бичгээр тогтоогдов.
5. Мөн нэхэмжлэгч нар нь ** 001 онд Сүхбаатар дүүргийн 7-р хороо, ** -р сургуулийн хойд талд байрлах газар эзэмших эрхийг шилжүүлэн авч, ** 015 он хүртэл Газрын төлбөр тодорхойлох тухай акт-аар тогтоосон газрын төлбөрийг төлсөн байна.
6. Нэхэмжлэгч нараас мэдэгдэх хуудас олгохдоо Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй гэж маргах боловч мэдэгдэх хуудас нь өөрөө албадан чөлөөлөх актын хувьд сонсох ажиллагааны мэдэгдэл болох тул Албадан чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас-т дахин сонсох ажиллагаа хийхгүй. Иймд нэхэмжлэгч талын сонсох ажиллагаа хийлгүйгээр захиргааны акт гаргасан тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй.
7. Учир нь нэхэмжлэгч нараас хүчингүй болгуулахаар шаардаж буй Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны ** 0** ** оны 03 дугаар сарын 03-ны өдрийн *** , ** тоот дугаартай мэдэгдэх хуудсууд нь ** 0** ** оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө газраа чөлөөлөхийг мэдэгдсэн агуулгын хувьд захиргааны акт болохгүй, харин мэдэгдэлд заасан хугацаа дуусгавар болсноор газрыг албадан чөлөөлөх ажиллагааг эхлүүлэх үндэслэлийг бүрдүүлж байгаагаараа нэхэмжлэгч нарын хувьд сөрөг үр дагавар бүхий захиргааны актад тооцогдоно.
7. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн ** 7 дугаар зүйлийн ** 7.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, ** 7.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан ба мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум дүүргийн засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж зохицуулснаас үзвэл, хуулийн энэхүү зохицуулалтын дагуу өгсөн мэдэгдэх хуудас нь уг хуудаст заасан хугацаа хэтэрмэгц гараашийг албадан буулгах эрхийг хариуцагч захиргааны байгууллагад бий болгож байх тул мэдэгдэх хуудас олгосон нь гадагш чиглэсэн, захирамжилсан шинжтэй, мөн нэхэмжлэгч нарт үр дагавар бүхий гэж үзнэ.
8. Маргааны тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага нь Газрын тухай хуулийн дээрх зохицуулалтуудыг үндэслэн мэдэгдэх хуудас өгөх хууль зүйн үндэслэлгүй байсан гэж үзэхээр байх бөгөөд нэхэмжлэгч нарт олгосон *** , ** тоот мэдэгдэх хуудаснууд нь бодит байдлаас зөрүүтэй байх тул хариуцагч нь маргаан бүхий актуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 5.** .1-д хуульд үндэслэх гэж, 4.** .5-д ..., бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасан захиргааны үйл ажиллагааны зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Тодруулбал,
8.1. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлд газрын нэгдмэл санд төрөөс хяналт тавих үйл ажиллагааг журамлан зохицуулсан байх ба 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө гэж, 57.4-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж заасныг хамтад нь авч үзвэл, газрыг чөлөөлөх хугацаа тогтоосон мэдэгдэх хуудсыг зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга байгууламж барьсан, дур мэдэн эзэмшсэн буюу ерөөсөө зөвшөөрөл аваагүй байх тохиолдолд газрыг албадан чөлөөлөх харилцааг зохицуулсан байна.
8.** . Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй энэхүү шийдвэрийн ** , 3, 4, 5-д дугаарлагдсан нөхцөл байдлуудаас нэгтгэн үзвэл, нэхэмжлэгч нар нь зохих зөвшөөрөлгүйгээр гарааш барьсан, газрыг дур мэдэн эзэмшсэн гэж үзэхээргүй байх тул хариуцагч нь маргаан бүхий мэдэгдэх хуудаснуудыг гаргахдаа хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.
8.3. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газарт зохих зөвшөөрөлтэйгөөр баригдсан гараашнуудыг худалдан авах замаар газрыг эзэмшиж байсан, эрх бүхий байгууллагаас зөвшөөрсний дагуу газрын төлбөрийг төлж байсан, тухайн газрыг чөлөөлөх харилцаа нь Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасан үндэслэлээ, 41.4-т Энэ хуулийн 41.1-д заасан хугацаанд газраа чөлөөлөөгүй бол тухайн шатны Засаг дарга албадан нүүлгэх ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна, Захиргааны ерөнхий хуулийн 1** дугаар зүйлийн 1** .1-т Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа гэж энэ хуулийн 1*** .1.1, ...-т заасан шийдвэртэй холбогдсон үйл ажиллагааг ойлгоно гэж заасны дагуу зохицуулагдахаар байхад хариуцагч нь маргаан бүхий мэдэгдэх хуудаснуудыг Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасан үндэслэлээр гаргасан нь буруу байна.
8.4. Иймд нэхэмжлэгч талын зөвшөөрөл бүхий газарт баригдсан авто гараашийг Худалдах худалдан авах гэрээ-ний дагуу худалдаж авсан, ** 001 оноос хойш зохих татварыг төлж ирсэн, маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хууль бусаар газар эзэмшсэн гэж гаргасан нь үндэслэлгүй гэх тайлбарууд үндэслэлтэй.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс мэдэгдэх хуудсыг газрыг ашиглуулахаар олгосон хугацаа дууссан тул чөлөөлүүлэхээр өгсөн хэмээн тайлбарласан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь зөвшөөрөл бүхий газарт худалдах, худалдан авах гэрээний дагуу гарааш худалдан авч газрыг эзэмшсэн, уг эрхийг үүсгэсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын ** 000 оны 1*** дугаар захирамж нь газрыг түр эзэмшүүлэх агуулгаар гарсан, тус газартаа газрын төлбөрийг ** 015 он хүртэл төлж байсан, үүнээс хойш хариуцагч байгууллага нь газрын төлбөр тогтоосон акт үйлдээгүй зэрэг үйл баримтууд тогтоогдож байх боловч маргаан бүхий мэдэгдэл нь газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсноор газрыг чөлөөлөх гэсэн агуулгаар гараагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.
10. Дээр дурьдсан нөхцөл байдлыг Газрын тухай хуулийн 47 дугаар зүйлд Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход газар дээрх эд хөрөнгийн эрх дуусгавар болох гэж нарийвчлан зохицуулсан байх ба хуулийн энэхүү зохицуулалтын дагуу хариуцагч захиргааны байгууллага нь газар эзэмших эрх дуусгавар болоход газар дээрх эд хөрөнгийг хэрхэн талаар тайлбар, санал гаргах боломж олгож шийдвэрлэх нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.** .1-д заасан хуульд үндэслэх, 4.** .8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах захиргааны үйл ажиллагааны зарчим хэрэгжих үндсэн нөхцөл болохоор байжээ.
1*** . Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нийслэлийн Засаг даргын ** 0** ** оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/**** дугаар захирамжийн ** дахь заалтаар байгууллага, албан тушаалтнуудад газрын зөрчил арилгах талаар арга хэмжээ авахыг зохион байгуулахыг даалгасан хэмээн тайлбарлах боловч дээд шатны байгууллагын энэ нь уг шийдвэрийг хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлэх үүргээс хариуцагч захиргааны байгууллагыг чөлөөлөхгүй юм.
1** . Иймд дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.1** -т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, Захиргааны ерөнхий хуулийн 4.** .1, 4.** .5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Б*** , С.А**** нараас Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ** 0** ** оны 03 дугаар сарын 03-ны өдрийн *** , ** дугаар мэдэгдлүүдийг хүчингүй болгосугай.
** . Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.** -т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,** 00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70** 00 төгрөгийг нэхэмжлэгч нарт буцаан олгож, хариуцагчаас 70** 00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*** 4 дүгээр зүйлийн 1*** 4.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ